Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 103/ШШ2017/00332

 

 

 

 

 

                 

 

               

 

20************** 8 *******6 *******03/ШШ20**************/00332


Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* дүгээр хороо, Нацагдоржийн гудамж *******/******* тоотод байрлах, ******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 4 дүгээр хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.0**************.4*******2 төгрөг, зээлийн хүү 368.*******2******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү **************.**************3 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг нийт 4.48*******.346 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 20************** оны ******* дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д., Ц. нар нь тус банкны Багануур салбараас 20************** оны 2 дугаар сарын *******6-ны өдөр ЗГ/20**************.02.*******6 дугаар зээлийн гэрээг байгуулан *******.*******06.**************6 төгрөгийг сарын *******.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого болон гэрийн эд хогшил барьцаалуулан зээл авсан. Зээлдэгч нар нь үндсэн зээлд *******.00*******.*******24 төгрөг, зээлийн хүүд 2.*******30.**************8 төгрөг нийт *******.*******3*******.*******02 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний нөхцлийг зөрчиж зээлийн эргэн төлөлтийн хугацааг *******6******* хоногоор хэтрүүлж цаашид зээл хэвийн төлөгдөх боломжгүй болоод байна. Иймд үндсэн зээлд 4.0**************.4*******2 төгрөг, зээлийн хүүд 368.*******2******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүд **************.**************3 төгрөг, нотариатын зардалд 6.000 төгрөг нийт 4.48*******.346 төгрөгийг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ц. миний бие ******* банкны Багануур салбараас нэхэмжилсэн 4.48*******.346 төгрөгийг төлөх нь үнэн. Үндсэн зээлдэгч нь шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд өвчний улмаас нас барсан тул би өөрөө хариуцна. Зээлийг мөнгөн хэлбэрээр төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Багануур салбар нь хариуцагч Ц.оос зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.0**************.4*******2 төгрөг, зээлийн хүү 368.*******2******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү **************.**************3 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг нийт 4.48*******.346 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Д.ээс нас барсан гэх үндэслэлээр татгалзаж, /нас барсан талаарх баримт хэрэгт авагдав/ хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.0**************.4*******2 төгрөг, зээлийн хүү 368.*******2******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү **************.**************3 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг нийт 4.48*******.346 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******, *******4.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.******* банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.0**************.4*******2 төгрөг, зээлийн хүү 368.*******2******* төгрөг, нэмэгдүүлсэн хүү **************.**************3 төгрөг, нотариатын зардал 6.000 төгрөг нийт 4.48*******.346 төгрөгийг тус тус гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86.********************* төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 43.38******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.оос улсын тэмдэгтийн хураамж 43.38******* төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО