Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0013/Э |
Дугаар | 2022/ШЦТ/76 |
Огноо | 2022-02-14 |
Зүйл хэсэг | 11.6.2., 12.1.4., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/76
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч О.Доржмаа,
иргэдийн төлөөлөгч А.Бямбасүрэн,
хохирогч Т.Л,
насанд хүрээгүй хохирогч О.Х, хууль ёсны төлөөлөгч С.Баярбилэг, тэдний өмгөөлөгч Ө.Баясгаланбат,
шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, С.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б.У.Бт холбогдох эрүүгийн ............ дугаартай хэрэг ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн........-ний өдөр ... төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ ........ ажиллаж байсан, ам бүл ............ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.У.Б (РД:..........);
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч У.Б нь дагавар охин О.Хыг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бага насны хүүхэд буюу 8 настай байхаас нь эхлэн 2015 оны 09 дүгээр сараас хойш 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 6 жилийн хугацаанд .......................дугаар байрны 30 тоот гэртээ, эсхүл автомашин дотроо хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн,
мөн яллагдагч У.Б нь 2017 оны 07 дугаар сард, 2018 онд, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......................дугаар байрны 30 тоотод хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.Лхагвыг удаа дараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх байдлаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч У.Б: “...Ухамсаргүй үйлдлээсээ болж хайртай хүмүүсээ гомдоосон. Мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Насан хүрээгүй хохирогч О.Х “... Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй.” гэв
Хохирогч Г.Л “...Би урьд нэг хүнтэй амьдарч байгаад салж, охиноо төрүүлсний дараа шүүгдэгчтэй хамт амьдарсан. Би өглөө 04 цагт ажилдаа явж орой гэртээ ирдэг байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад ажилладаг хүн ийм зүйл хийхгүй гэж бодож байсан. Би өөрөө У.Бт хааяа зодуулдаг байсан. Тэр болгонд тэвчээд өнгөрөөдөг байсан. Миний охиныг ийм байдалд оруулна гэж бодоогүй. Хүүхдийнхээ ирээдүйг ийм хүнтэй хамт амьдарч балласандаа өөртөө харамсаж байна...
.... У.Б нэг удаа миний хамрыг хугалж байсан. Тухайн үед би ажлаа тараад гэртээ ирэхэд У.Б өглөө нь архи уучихсан, архи нь гараагүй байсан ба надад “өлсөж байна” гэж хэлээд хоол нэхэхэд нь “хөргөгчид байсан өндөг хиамыг идчихсэн л байна шүү дээ” гэж хэлэхэд босож ирээд намайг цохисон... мөн 2018 онд болсон. Дараа нь У.Бийн төрсөн өдөр болж шөнө бид хоёр гэртээ ирж байх замд намайг зодсон байсан. Би архи уугаад тасарсан байсан тул мэдээгүй. Тухайн үед Баяраа гэх дүү нь жолоо барьж бид хоёрыг гэрт авч ирсэн. Баяраа О.Ход “У.Б ээжийг чинь зодоод байна” хэлсэн байсан. Би түүнээс болж 10 хоног эмнэлэгт хэвтсэн...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч О.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...манай ээж Г.Л 2012 онд У.Б гэх ахтай танилцаж 2013 онд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 710 дугаар байрны 30 тоотод хамтран амьдрах болсон.,2015 оны 08 дугаар сарын 26-нд манай ээжийн төрсөн өдөр болсон юм. Тэр өдөр ээжийн найзууд манай гэрт ирээд тэд нар архи уугаад аав, ээж согтуу байсан. Аав нөгөө талаас миний нэрээр дуудахаар нь яасан бэ ааваа гээд би хажууд нь очсон чинь аав хамт унтъя миний охин гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажууд нь хэвттэл гараа миний биеэр гүйлгээд гуяыг маань илээд цээжээр гараа гүйлгээд байсан. Тэгээд өөрийнхөө боовыг (бэлэг эрхтнийг) гаргаад намайг түүндээ ойртуулаад хэлээрээ долоо гээд байсан. Тэгэхээр нь би уйлаад босох гэтэл намайг босгохгүй, толгойг минь дараад байсан. Тэр цагаас эхлэн аав гараараа миний биеийн хэсгүүдэд хүрч, мөн миний боовонд гараараа хүрээд миний уруул дээр үнсдэг болсон. ...тухайн явдал болсноос сар орчмын дараа ээж байхгүй үед аав өдөр 12 цагийн үед гаднаас согтуу орж ирээд миний охин дүүгээ унтуулчих гэж хэлээд надад уурлаад байсан. Тэгэхээр нь би дүүгээ тэвэрч явж байгаад унтуулаад газар гудас дэвсээд дүүгээ хэвтүүлсэн. Тэгээд дүүгээ хэвтүүлчхээд босож ирээд байж байтал аав зурагтын урд талд шалан дээр намайг хүчээр хэвтүүлээд миний бүх хувцсыг тайлаад өөрөө өмдөө шувтлаад боовоо (бэлэг эрхтнээ) гаргаж ирээд миний бэлэг эрхтэн рүү хийх гээд түлхээд байсан. Тэр нь аймаар өвдөөд би уйлаад орилж хашхирсан ч болихгүй бүр хүчтэй түлхээд орохгүй маш удаан миний дээр байж байгаад боовоо миний боов руу /бэлэг эрхтэн рүү/ хийгээд 5 минут орчим хугацаанд хөдлөөд байсан. Тэгээд аав боовоо гаргаж иртэл боовноос нь цагаан өнгийн зүйл гараад түүнийгээ шалан дээр гоожуулаад асгаад дараа нь ариун цэврийн цаасаар арчаад цэвэрлэсэн. Тэгэхэд аавын боовных нь үзүүр хэсэг нь цус болчихсон байсан. Тэгээд аав миний дээрээс босож явахаар нь би дагаад газраас бостол шалан дээр цус болчихсон байсан, мөн миний гуя орчим хэсэг цус болоод наалдчихсан байсан. Тэгэхэд аав намайг усанд ороод наад зүйлээ цэвэрлэ гэж хэлэхээр нь би шалан дээр болсон байсан цусыг шалны алчуураар арччихаад ариун цэврийн өрөөнд ороод уйлж сууж байгаад усанд орчхоод гарч ирсэн. Намайг усанд ороод гарч ирэхэд аав унтаж байсан. ...ээжийг байхгүй хооронд 7 хоногт 3-4 удаагийн давтамжтайгаар ийм зүйлүүд өчигдрийг хүртэл буюу 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл удаа дараа болж байсан. Тийм зүйл болох бүрд аав надаар өөрийнхөө боовыг долоолгож үнсүүлээд мөн өөрийн боовыг миний боовонд хийгээд дээр гарч хөдлөөд миний биед гараараа хүрээд намайг байнга үнсдэг байсан. Аав эрүүл үедээ тийм зүйлийг 5-10 минутын турш хийдэг бол согтуу үедээ 2 цагийн турш надад хүрч оролдон боовоо бариулж үнсүүлээд миний боовыг оролдож өөрийн боовыг миний боовонд хийдэг байсан. Аав тийм зүйл хийхдээ цагдаа хувцасны дотор талын халааснаас, мөн гэрийн угаалгын өрөөний нойлын ард байх тоолуурын заалт байдаг төмөр хаалгатай хайрцагт хийсэн бэлгэвчээ гаргаж ирээд хэрэглэдэг байсан бөгөөд бэлгэвч хэрэглээгүй үедээ надад эм өгдөг байсан. Тэр эмээ энэ жил буюу 2021 оноос эхэлж өгдөг байсан. Тэр эмээ өгөхдөө жирэмсэн болгодоггүй юм уучих гээд өгдөг байсан. Тэр эмийг ууж эхэлсэн цагаас эхлэн миний сарын тэмдэг 3 сарын турш тасралтгүй маш их хэмжээгээр ирдэг болсон. ...тэгэх бүрд нь би уйлж орилдог байсан ч намайг ээждээ хэлбэл энэ гэрээс хөөнө, ээж чинь мэдчихээд намайг цагдаад мэдэгдвэл би 5 жилийн дараа шоронгоос гарч ирээд чамайг ална гэж хэлдэг байсан Би тэр зүйлүүдээс айгаад ээждээ болон өөр хэнд ч хэлээгүй. Өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр аав ажлаасаа буугаад 11 цагийн үед гэртээ ирээд унтаж байхад нь би хоол хийчхээд аавыг сэрээгээд хоол өгчхөөд байж байтал аав ээж рүү яриад 2 дүүг гадагш тоглуулахаар гаргасан. Аав 2 дүүг хаалгаар гаргачхаад буцаж над дээр ирээд гал тогооны тавиурын хажуу талын шалан дээр хэвтүүлээд миний хувцсыг хүчээр тайлах гээд байхаар нь би түлхээд орилсон ч дийлэхгүй байсан... 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аав, ээж ажилдаа явчихсан байж байгаад ээж 18 цагийн орчимд ажлаасаа ирээд намайг жоохон загнаад байсан. Тэгэхээр нь би ээжид та намайг яаж зовж байгаа талаар мэдэхгүй, аав намайг дандаа хэцүү байдалд байлгадаг гэж хэлсэн чинь ээж надаас юу болсон талаар асуухад би бүх зүйлээ ээждээ хэлсэн...” (1-р хавтас хэргийн 49-51 дэх тал) гэсэн,
Насанд хүрээгүй хохирогч О.Хын “...2015 оны 08 дугаар сарын 26-нд манай ээжийн төрсөн өдөр болж ээжийн маань найзууд манайд ирж тэмдэглэцгээсэн ба ээж маань найзуудтайгаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Аав намайг Хүслээн гэж дуудахаар нь босоод хартал хажуу талд ирээд хэвт гэхээр нь би босоод хажууд нь очоод зогстол энд хэвт гээд хөнжлөө сөхөөд хэвтүүлээд гараараа миний биен дээгүүр гүйлгэж илээд байхаар нь би босох гэтэл босгохгүй, өөрийнхөө дотуур хувцсыг тайлаад бэлэг эрхтнээ хөхүүлэх гээд толгой дараад байхаар нь уйлаад болиоч гэхэд болихгүй байсан ба ойролцоогоор 5 орчим минут уйлаад чанга дуугаар уйлахад болихоор нь би босоод унтаж байсан ор руугаа ороод унтсан. ...үүнээс хойш 7 хоногийн дараа санагдаж байна ээжийг ажилдаа явсан хойгуур намайг дүүтэйгээ байхад хойд аав маань ээждээ хэвэл хоёуланг чинь ална шүү гэж айлган сүрдүүлж бэлэг эрхтнээ хөхүүлдэг байсан. Ойролцоогоор 10 орчим минут хөхүүлээд бэлэг эрхтнээс нь цагаан өнгийн зүйл гарч аман дотор орохоор угаалтуур руу хаяулдаг байсан. ...үүнээс хойш сар орчмын дараа хойд аав маань 12 цагийн үед ажлаасаа буугаад согтуу ирээд дүүгээ унтуул гэж над руу уурлаад байхаар нь би дүүгээ тэвэрч байгаад унтуулсан. ...аав нойлын өрөөнөөс гарч ирээд миний хувцсыг хүчээр тайлаад шалан дээр хэвтүүлээд өөрийнхөө бэлэг эрхтнийг миний бэлэг эрхтэн рүү хийх гэж оролдоод ойролцоогоор 4 орчим цаг ийм байдалтай байсан. Энэ хугацаанд дүү маань сэрэхээр дүүг авч бүүвэйлж унтуулаад намайг дахиж оролдож байгаад зурагтын урд талд шалан дээр хэвтүүлээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийхэд нь аймаар өвдөж байсан ба нааш цаашаа хөдлөөд ойролцоогоор 5 орчим минут хөдлөөд дээрээс босоход аавын бэлэг эрхтнээс цагаан өнгийн зүйл цустай холилдож гарчихсан байдалтай байсан. ...ингэж зодсоныхоо дараа аав маань намайг хувцсаа тайл гэж загнахаар нь би өөрөө хувцсаа тайлдаг, зарим үед миний хувцсыг хойд аав маань өөрөө тайлаад дээш, доош нь харуулаад маш хүчтэй хөдөлж хийдэг байсан бөгөөд энэ үедээ миний үснээс зулгааж байсан. ...хойд аав маань цагдаа хүн болохоор шоронд ороод удахгүй гараад ирнэ, гарч ирээд та хоёрыг ална гэж байнга хэлдэг байсан болохоор би айсандаа ээждээ энэ асуудлыг хэлдэггүй байсан юм...” гэсэн өмнөх мэдүүлгийг давхар нотолсон мэдүүлэг (1-р хавтас хэргийн 57-64 дэх тал) гэсэн,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8950 тоот “...О.Хын охин хальс хуучин урагдалтай байна. Дээрх хуучин урагдал нь хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 124-126 дахь тал),
Насанд хүрээгүй хохирогч О.Хыг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болохыг нотолсон Шүүх сэтгэц эмгэг судлалын 742 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 139-140 дэх тал) гэсэн,
Гэрч Г.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...өчигдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн үед ажлаасаа ирэхэд гэрт 3 хүүхэд маань байсан. Би хоолоо хийгээд байж байхад 19 цагийн үед хүү маань ээж миний нурууг хар даа гээд харуулахад нуруу нь улайсан байсан. Би юу болсон талаар нь асуухад хүү эгч гар утасны цэнэглэгчээр зодсон гэж хэлсэн. Би том охиноо дуудаад зодсон гэх цэнэглэгчээр нь нуруу, гуя руу нь цохиод өвдөж байна уу, дүүгээ яасан хайрладаггүй юм бэ, чамтай адилхан өвдсөн байгаа гэж хэлсэн. Тэгэхэд том охин маань аав намайг зодоход та өмгөөлдөггүй байж, дүүг намайг зодохоор өмгөөллөө гээд уйлсан. У.Б хүүхдүүдээ буруу зүйл хийсэн үед миний хажууд ч зоддог, би өөрөө ч гэсэн зоддог, бид 2 хүүхдүүдээ зодоход бие биеэсээ өмгөөлж хамгаалдаггүй, хүүхдүүдийг буруу зүйл хийсэн үед дарж байх ёстой гэсэн бодолтой байцгаадаг юм. Том охин маань уйлж байхдаа аав намайг яадгийг та мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн. Би тухайн үед гайхаад бас хар төрөөд охиноосоо аав чинь чамайг яадаг юм бэ, ээждээ хэлчих гээд аргадаж бага зэрэг тайвшруулаад яадаг юм бэ, чамайг хүчинддэг юм уу гэж асуухад охин маань юм дуугарахгүй уйлаад байсан. Би хүчиндэх гэдгийг ойлгохгүй байж магадгүй гэж бодоод аав чинь бэлэг эрхтнээ чиний бэлэг эрхтэн рүү хийсэн юм уу гэж асуухад охин маань дандаа тэгдэг, 8-9 настайгаас хойш намайг ингэж байгааг та мэдэхгүй шүү дээ гэж хэлсэн. Би балмагдаад ариун цэврийн өрөө рүүгээ ороод эгч Эрдэнэхүү рүү утсаар болсон асуудлыг хэлж дуудсан. Тэгээд гараад охиноо бүр сайн тайвшруулаад ярилцахад аав намайг дандаа ингэдэг, анх 8-9 настай байхад та согтуу орж ирээд унтсаны дараа аав анх тэгсэн. Тухайн үед миний хөл өвдөөд би сонин явахад, аав ээжийнхээ хажууд битгий ингэж яваад байгаарай гэж айлгаж сүрдүүлсэн, түүнээс хойш байнга надтай тэгдэг болсон, 7 хоногт 3-4 удаа тэгдэг, таныг өглөө ажилдаа явсны дараа 2 дүүг унтаж байхад тэгдэг, хичээлдээ явахаас өмнө ариун цэврийн өрөөнд ванн түшүүлж зогсоож байгаад араас тэгдэг, мөн бэлэг эрхтнээ ам руу хийдэг, бэлгэвчгүй хийхээрээ эм өгдөг, ээждээ хэлбэл би чамайг зодно, гэрээсээ хөөж явуулна, би цагдаа юм чинь намайг шоронд хийхгүй, танай ангийн хүүхдүүд болон найз нар чинь мэднэ гэдэг байсан, хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2 дүүг гадаа тогло гэж гаргасны дараа бэлгэвчтэй хийсэн гэсэн зүйл хэлсэн...” (хавтаст хэргийн 77-80 дахь тал) гэсэн,
Хохирогч Г.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 онд өвөл санагдаж байна. Яг хэдэн сард гэдгийг санахгүй байна. Намайг ажилдаа яваад орой гэртээ ирэхэд У.Б нь унтаж байгаад сэрсэн ба тухай үед сэрэхдээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу сэрээд өлсөж үхлээ, гэр оронд чинь идэх уух юм алга гэж уурлаж эхлэхээр нь би хөргөгчид байсан өндөг хиам идсэн л байна шүү дээ гэж хэлэхэд босож ирээд чи муу юу гээд байгаа юм бэ гээд гараараа миний хамар руу нэг удаа цохиход миний хамраас цус гарахаар нь нойлын өрөө рүү орж цусаа угааж хамраа толинд харахад хамар мурийж хавдаж, цус нь тогтохгүй байсан. ...дараа нь буюу 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр У.Бийн төрсөн өдрийг тэмдэглэж найзуудтай нь хамт Тэнгис кино театрын хажууд караокед сууцгааж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед миний бие архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болохоор хаана, хэзээ У.Б зодсоныг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь босоод ирэхэд нүд хавдчихсан, хамрын дээд хэсэгт шалбарсан, босохоор толгой эргээд байсан. Тухайн үед манай охин О.Х надад хэлэхдээ шөнө Баярхүү ах юм зөөгөөд орж ирэхдээ аав чинь ээжийг чинь зодоод байна гэж хэлээд төрсөн өдрөөс үлдсэн архи, пиво, ундаа усыг зөөж ирчхээд гарсан талаар хэлсэн. Тэр үед би эмнэлэгт хэвтмээр байна гэж байгаад Жинст нэртэй хувийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. ...У.Б нь дундуураа хэд хэдэн удаа цохиж зодож байсан, яг хэзээ гэдгийг санахгүй байна, дандаа согтуу үедээ л зодчихдог байсан. ...цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, цагдаад гомдол гаргавал ажил төрөлгүй болчих байх, ер нь бол 2 хүүхдийг нь төрүүлчихсэн болохоор салж сарнихгүй гэж бодож байсан.” (хавтаст хэргийн 68-74 дахь тал) гэсэн,
Гэрч Г.Эрдэнэхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...У.Бтай хамт амьдарч эхэлснээс хойш зодуулж нүд, ам хөхөрч хавдсан байдалтай байхаар нь уулзаж юу болсон талаар асуухад цагдаагийн албаныхан цол, тэмдэг их авдаг юм байна, тэрний найранд явдаг, мөн цагдаагийн алба хаагчийн гэр бүлийнхэнтэй агаар салхинд гарч яваад архи дарс хамт уухаар У.Б цохиж зодсон талаар удаа дараа ярьж байсан. Тэр үед би дүүгээ хадам ээжид нь хэл, эсвэл би залгаж хэлье гэхээр хэрэггүй У.Б намайг дахиж зодож нүдэхгүй гэж хэлсэн гээд өнгөрдөг байсан. ...2017- 2018 онд яг хэзээ гэдгийг нь тодорхой санахгүй байна. У.Б нь манай дүү Г.Лаг зодож хамрыг нь хугалсан. Тэр үед У.Бийн төрсөн дүү Баярхүү хамт явж хамрыг нь тэгшлүүлж байсан. Тухайн үед У.Бийн ээж нь дээрх асуудлыг мэдсэн. ...2020 оны 10 дугаар сарын 31-ний шөнө У.Б нь төрсөн өдрөө эхнэртэйгээ хамт тэмдэглэж байгаад бас цохиж зодсон байсан бөгөөд дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн...” (хавтаст хэргийн 106-108 дахь тал) гэсэн,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 9397 тоот “...Г.Л- биед хамар ясны далд хугарал, дух, зүүн нүд, хацар, хамар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 156-157 дахь тал),
Хохирогч Г.Л- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч байсныг нотолсон дүгнэлт гаргасан шүүх эмнэлгийн шинжээч эмчийг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 168-169 дэх тал) гэсэн
Хохирогч Г.Л нь биедээ гэмтэл авсны улмаас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “Жинст” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг нотолсон өвчний түүхийн хуулбар (1-р хавтаст хэргийн 211-215 дахь тал) гэсэн,
О.Х нь Г.Л...... эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тухай эрүүгийн ............ дугаартай хэрэгт гэрчээр өгсөн “...2017 онд хойд аав У.Б нь цагдаагийн дэслэгч цолоор шагнуулсан гээд Төв аймгийн тийшээ амралтын газарт гэр бүлээрээ буюу хойд аав, ээж, дүү нарын хамт очсон бөгөөд цолны найрыг нь хийхээр аавын найзууд ирж найрлаад архи дарс ууцгаасан. Манай ээж том гэрт аавын ажлынх нь Цогоо гэх хүнтэй маргалдсан чинь аав найз Цогоогоо өмөөрөөд гараараа нүүр рүү нь цохиж, өшиглөөд бүр аймар зодсон. Ээжийн хамар, амнаас нь цус гараад нэг шүд нь хөдөлчихсөн байсан. ...үүний дараагаар миний тод санаж байгаагаар 2018 онд санагдаж байна аав согтуу гэртээ ирээд унтаж байгаад сэрэхэд нь ээж архи, дарс уулаа согтлоо гэж хэлэхэд аав ээжийг дахиж зодсон. Ингэж зодохдоо хамрыг нь хугалсан. ...дараа нь 2020 онд манай аавын төрсөн өдрөөр билүү өмнөх өдөр нь төрсөн өдрийг нь тэмдэглэхээр явсан ба би дүү нарын хамт унтаж байхад аавын дүү Баяраа ах орж ирээд төрсөн өдрийнх нь бэлэг дурсгал болон үлдсэн зүйлийг зөөж оруулж ирэхдээ юу ч дуугараагүй гарч явсан. Удалгүй ээж гаднаас хамраас нь цус гарчихсан, өмсөж явсан цагаан өнгийн пальто нь цус болчихсон байсан. Ээж гэрийн уүдэнд суугаад дүү нараа аваад хурдан яв, аав чинь намайг зодоод алах гээд байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 124-126 дахь тал)
Яллагдагчаар У.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г.Л- нүдний хугарлын гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 онд хамрыг гэмтээснээс хүлээн зөвшөөрч байгаа. 2020.10.30-нд болсон асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед Г.Л нь шатнаас унаж гэмтсэн...” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 135 дахь тал)
....би өөрийн дагавар охин О.Хтой бага насанд нь бэлгийн харьцаанд орж байгаагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. яллагдагчаар татсан тогтоолуудыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэсэн мэдүүлэг (2-р хавтаст хэргийн 180 дахь тал) гэсэн,
Гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 2-4 дэх тал)
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 5-8, 23-31 дэх тал)
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 9-14 дэх тал)
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 32-37 дахь тал)
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 38-44 дэх тал)
Нас тоолсон тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 52-53 дахь тал)
Насанд хүрээгүй хохирогчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (1-р хавтаст хэргийн 190-208 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 49 дэх тал)
Яллагдагч У.Бийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (1-р хавтаст хэргийн 50-78 дахь тал)
Насанд хүрээгүй хохирогч О.Хыг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болохыг нотолсон Шүүх сэтгэц эмгэг судлалын 742 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудас),
Яллагдагч У.Бийг хэрэг хариуцах чадвартай болохыг нотолсон Шүүх сэтгэц эмгэг судлалын 765 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас),
Яллагдагч У.Бийг бэлгийн харьцаанд орох чадвартай болохыг нотолсон Шүүх эмнэлгийн шинжээчийн 9202 тоот дүгнэлт (хавтаст хэргийн 147-148 дугаар хуудас) зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, У.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч У.Б нь дагавар охин О.Хыг биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулан бага насны хүүхэд буюу 8 настай байхаас нь эхлэн 2015 оны 09 дүгээр сараас хойш 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 6 жилийн хугацаанд .......................дугаар байрны 30 тоот гэртээ, эсхүл автомашин дотроо хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, насан дүрээгүй хохирогч О.Х болон гэрч Г.Л нарын шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8950 тоот дүгнэлт, Гэмт хэргийн шинжтэй өргөдөл гомдол хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 2-4 дэх тал), Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 5-8, 23-31 дэх тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 32-37 дахь тал), Нас тоолсон тухай тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 52-53 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт этгээд хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүний /эр, эм аль ч хүйсийн/ бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл зөвшөөрөлгүйгээр түүний эсэргүүцэл зоригийг няцааж, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэрэг идэвхтэй үйлдэл хийж бэлгийн харилцаанд орох, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснийг хүчиндэх гэмт хэрэгт тооцох бөгөөд уг гэмт хэргийн объект нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал байх ба хохирогч насанд хүрээгүй бага настай байдал нь /14 нас хүртэлх/ тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд тодорхойлж хуульчилсан.
Түүнчлэн мөн зүйл, хэсгийн тайлбарт “бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй” гэж, “хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан:, бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж ойлгоно” гэж тайлбарлаж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1 зүйлийн тайлбарт “энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно” гэж тодорхойлсон байна.
Шүүгдэгч У.Б нь 2015 оны 09 дүгээр сараас хойш 2021 оны 09 дүгээр сарын 18-ны хүртэлх хугацаанд .......................дугаар байрны 30 тоот гэртээ, эсхүл автомашин дотроо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин, О.Хыг 8 наснаас нь 14 нас хүртэл биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдлийг тодорхой давтамжтай удаа дараагийн үйлдлээр хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Хэргийн хохирогч О.Х нь 2007 оны 09 сарын 06-ны өдөр төрсөн, шүүхэд хэрэг хэлэлцэгдэх үед 14 нас 5 сар 8 хоног хүрсэн байсан ба гэмт халдлагад анх өртсөн 2015 оны намрын байдлаар 8 нас гарантаа байсан нь хэрэгт авагдсан №0000934951 Г-3697 төрсний гэрчилгээний хуулбар баримт, нас тоолсон тэмдэглэл баримтаар (1-р хавтаст хэргийн 52-53 дахь тал), тогтоогдсон бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл баримтын талаар анхнаасаа тодорхой, тогтвортой мэдүүлснээс гадна шүүгдэгч У.Б болон насанд хүрээгүй хохирогч, түүний төрсөн эх нарын хооронд өр авлага, өс хонзон зэрэг хувийн болоод гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгчийг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх сэжиг бүхий үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хан уул дүүргийн прокуророос шүүгдэгч У.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч У.Бийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин О.Хыг 8 наснаас нь 14 нас хүртэл биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан гэртээ, эсхүл автомашин дотроо хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
1.2. Мөн яллагдагч У.Б нь 2017 оны 07 дугаар сард, 2018 онд, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .......................дугаар байрны 30 тоотод хамтран амьдрагч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Г.Лхагвыг удаа дараа зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх байдлаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүгдэгч У.Б шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Л болон насанд хүрээгүй гэрч О.Х, мөн гэрч Г.Эрдэнэхүү нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №9397 дугаартай дүгнэлт, Хохирогч Г.Л- эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч байсныг нотолсон дүгнэлт гаргасан шүүх эмнэлгийн шинжээч эмчийг гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан мэдүүлэг авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 168-169 дэх тал), Хохирогч Г.Л нь биедээ гэмтэл авсны улмаас 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд “Жинст” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг нотолсон өвчний түүхийн хуулбар (1-р хавтаст хэргийн 211-215 дахь тал) болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Лхагвыг цохиж, зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны далд хугарал, дух, зүүн нүд, хацар, хамар орчмын зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч У.Б түүний биед цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч У.Б, хохирогч Г.Лхагвыг зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны далд хугарал, дух, зүүн нүд, хацар, хамар орчмын зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэгдсэн шинжийг бүрэн хангасан байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нарийвчлан зохицуулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.
Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.Бийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч У.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч У.Бийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгч У.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 19 жил, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн 19 жил 90 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн хувьд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, харамсалтай байна. Шүүгдэгчийн зүгээс хохирол төлсөн зүйл одоогоор байхгүй. Миний хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж үзнэ гэж үзэж байна. Улсын яллагчийн ялын санал хөнгөдсөн байна гэж үзэж байна. Нэг, хоёр удаагийн үйлдэл биш. 6 жилийн хугацаанд үргэлжилсэн. Шүүгдэгч өөрөө болохгүй гэдгийг мэдэж байсан. Мөн гэр бүлийн хамаарал бүхий хүнийг хүчиндсэн. Ялын санал хөнгөдөж байна. гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Болорчулуун: Гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаас гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 1.5 дахь заалтад зааснаар өөрийгөө илчилсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд хэрэгт байна. Иймээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг журамлан 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялаас чөлөөлөх саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг журамлан оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. гэж,
Гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан өмгөөлөгч нарын “хөнгөн ял шийтгэж өгнө үү” хэмээх гаргасан санал, дүгнэлтийг шүүх дээр дурдсан гэмт хэргийн шинж бүрийн үндэслэлээр хүлээн авах боломжгүй юм.
Шүүгдэгч У.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч У.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 49 дэх тал) тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба шүүхээс ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч У.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх, шүүгдэгч У.Бийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин О.Хыг 8 наснаас нь 14 нас хүртэл биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан гэртээ, эсхүл автомашин дотроо хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч У.Бийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч У.Б нь 2021 оны 9 сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, 2021 оны 12 сарын 01-ний өдрөөс шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 2 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус яллагдагч, шүүгдэгчээр цагдан хоригдсон нийт 148 (нэг зуун дөчин найм) хоногийг (1-р хавтаст хэргийн 172-178, 2-р хавтаст хэргийн 83-91, 145-149 дэх тал) Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Түүнчлэн эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их хурлаас баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тогтоож, “мөн хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх”-ээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заажээ.
Эрүүгийн хуулийн /2015 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах ба 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүй нөхцөлийг тодорхойлсон 5.1, 6, 9 дүгээр зүйлд тус тус заасан гэмт хэрэгт шүүгдэгч У.Бийн үйлдсэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг хамаарахгүй байхаар зааснаас гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан болзол нөхцөлийг хангасан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Тухайн хэргийн хувьд насанд хүрээгүй өсвөр насны хохирогч О.Х хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд тооцон насанд хүрээгүй хохирогчийн эмнэлэг, эмийн сангаар үйлчилгээ үзүүлсний төлбөрийн 966.800 (есөн зуун жаран зургаа мянга найман зуун) төгрөгийг нэхэмжилсэн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалахаар, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.У.Бийг “Хүчиндэх” гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд
- Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ялаар
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1, 4.2 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн /2015 оны/ ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бт оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бийн цагдан хоригдсон 148 (нэг зуун дөчин найм) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч У.Баас нийт 966.800 (есөн зуун жаран зургаа мянга найман зуун) төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч О.Хын хууль ёсны төлөөлөгчид олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт байх тул хэргийн хамт хадгалсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ
ШҮҮГЧИД Д.АЛТАНЖИГҮҮР
С.БАЗАРХАНД