Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Ж.Тд холбогдох эрүүгийн ....... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын Иргэн, .....-ний өдөр ......... төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “...” ХХК-нд инженер ажилтай, ам бүл ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ж.Т (РД:.........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ж.Т нь “Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Наадамчдын гудамж, Яармагийн 3-р буудлын замд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 05 цаг 40 минутын орчимд “Toyota Prius-30” маркийн 83-95 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “Toyota ist” маркийн 20-55 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч М.Бгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Ж.Т: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 05 цаг 30 минутын үед хүүхдүүд хөдөө явахаар гэрээсээ гарах үед нь би Хан-Уул дүүргийн Нисэхийн байрны буудлын түргэн үйлчилгээний цэгт хүргүүлэх гээд хүүхдүүдтэйгээ Хан-Уул дүүргийн Нүхтийн амнаас гарсан юм. Тухайн үед хүргэн Бат-Эрдэнэ өөрийнхөө эзэмшлийн “Toyota ist” маркийн 20-55 БУЛ улсын дугаартай автомашиныг жолоодоод, жолоочийн эсрэг талын урд суудалд охин Пүрэвхорол, жолоочийн эсрэг талын хойд суудалд би сууж явсан юм. Тэгээд Яармагийн зам ороод удаагүй Яармагийн 3-р буудал орчимд явж байхад миний зорчиж явсан машины хойд талаас ямар нэгэн мөргөөд зогссон. Би тухайн үед зорчиж явсан машинаа замын аль эгнээгээр явж байсныг нь мэдээгүй. Тухайн үед миний хүү болон охин бид нар дуудлага дуудах сөхөө байгаагүй тэр жолооч өөрөө л цагдаа болон түргэн тусламж дуудсан байх...” (хавтас хэргийн 18-20 дахь тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвхорол мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нийт машины хохирол болон бид гурвын эмчилгээний зардалд 8 сая төгрөг өгсөн байгаа...Одоо жолоочид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” (хавтас хэргийн 24 дэх тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч М.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Одоо бол ямар нэгэн гэмтэл байхгүй эмнэлэгт үзүүлсэн. Хөнгөн зэргийн гэмтэл учирсан байсан. ...барагдуулсан байгаа нийт 8 сая төгрөг өгсөн байгаа. ...Одоо жолоочид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” (хавтас хэргийн 31 дэх тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Ж.Баярсайхан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг юм. Би уг тээврийн хэрэгслийг 2021 оны 06 дугаар сард М.Бат-Эрдэнэд 5.000.000 сая төгрөгөөр худалдсан. ...тээврийн хэрэгслийнхээ эзэмшигчийн нэрийг солиулж чадаагүй юм...” (хавтас хэргийн 37 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ний 11529 өдрийн шинжээчийн  дугаар“...М.Бгийн биед хүзүүний 2-р нугалмын их биеийн хугарал, гулсалт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 54-55 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ны 11530 өдрийн шинжээчийн дугаар “...С.Бат-Эрдэнийн биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 58-59 дэх тал) гэсэн дүгнэлт

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний 11528 өдрийн шинжээчийн  дугаар“...П.Пүрэвхоролын биед эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 62-63 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Ж.Түвшинжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 21 цагийн үед найз Самданбаярын хамт ТБД андуудын урд нэрийг нь санахгүй байна нэг пабд 8 шил шар айраг 2-лаа хувааж уусан. Тэгээд гэртээ шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирээд 2 лааз шар айраг уугаад унтсан. Өглөө үүрээр 04 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн “Toyota Prius-30” маркийн 83-95 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа хөдөлсөн. ...тэгээд Яармагийн шинэ гүүр даваад чигээрээ баруун зүг рүү явж байгаад яармагийн 3 дугаар буудал, “МТ” шатахуун түгээх станцын зүүн урд замд зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд явж байгаад машины араас мөргөсөн. Би яг тухай осол болох үеийг сайн санахгүй байгаа тэрхэн зуур үүрэглэсэн юм шиг байна. Би яг машин мөргөх үед сэрсэн. Тэгээд би машинаас буугаад нөгөө машин дээр очиход тухайн машины жолоочоос гадна 2 хүн зорчиж байсан. Тэгээд би өөрийн 99966960 дугаарын утсаар түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. ...бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” (хавтаст хэргийн 95-96 дахь тал) гэсэн,

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 3  дах тал),

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 5-15 дахь тал),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Ж.Т нь 1.71% согтууруулах ундаа хэрэглэсэн , (хавтаст хэргийн 7 дахь тал),

Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 26-28, 33-34 дахь тал),

Сүлд Үнэлгээний газрын тайлан (хавтаст хэргийн 67-75  дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бөхбаярын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 358 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 81-82 дахь тал),

Хохирогч М.Бгийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 104-114 дэх тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 97-102 дахь тал), иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвжаргал, М.Бат-Эрдэнэ, хохирогч М.Б нар нь гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 118-119, 126 дахь тал). Шүүгдэгч Ж.Т хохирогч нарт хохирол төлбөр барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 120-123 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 124 дэх тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ж.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Ж.Т нь “Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Наадамчдын гудамж, Яармагийн 3-р буудлын замд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 05 цаг 40 минутын орчимд “Toyota Prius-30” маркийн 83-95 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “Toyota ist” маркийн 20-55 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч М.Бгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, болон гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 11528, 11529, 11530 тоот дүгнэлтүүд, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 3  дах тал), 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 5-15 дахь тал), Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Ж.Т нь 1.71% согтууруулах ундаа хэрэглэсэн , (хавтаст хэргийн 7 дахь тал), Хохирлын баримтууд (хавтаст хэргийн 26-28, 33-34 дахь тал), Сүлд Үнэлгээний газрын тайлан (хавтаст хэргийн 67-75  дахь тал), Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 358 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” (хавтаст хэргийн 81-82 дахь тал), Хохирогч М.Бгийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 104-114 дэх тал), иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвжаргал, М.Бат-Эрдэнэ, хохирогч М.Б нар нь гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 118-119, 126 дахь тал), шүүгдэгч Ж.Т хохирогч нарт хохирол төлбөр барагдуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 120-123 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн, хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Т нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “Toyota ist” маркийн 20-55 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч М.Бгийн эрүүл мэндэд нь хүзүүний 2-р нугалмын их биеийн хугарал, гулсалт бүхий хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвжаргал, М.Бат-Эрдэнэ нарт хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч Ж.Тд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Ж.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны баримтлан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Ж.Тыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 5 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвжаргал, М.Бат-Эрдэнэ, хохирогч М.Б нар нь гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 118-119, 126 дахь тал) ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвжаргалд эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг, М.Бат-Эрдэнэд авто машины болон эмчилгээний зардалд нийт 8.000.000 төгрөг, хохирогч М.Б эмчилгээний зардалд 7.500.000 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулга (хавтаст хэргийн 120-123 дахь тал) зэргээр тогтоогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Тын №.......... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ж.Тыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Жамбалын Ж.Тыг хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглосон албадлагын арга хэмээ авахыг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ж.Тд тэнсэж, хянан харгалзсан байдал, албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Ж.Тын №... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх зэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ