Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Г.У.Б-д холбогдох эрүүгийн .......дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .........-ны өдөр .... төрсөн, ...настай, Эрэгтэй, Дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, .....ХХК-д борлуулалтын менежер ажилтай, Ам бүл ........ тоотод оршин суух хаягтай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г.У.Б- (РД:...........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч У.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шинэ өглөө хотхоны 23в байрны 73 тоотод иргэн Э.Цолмонгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч У.Б: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Э.Цолмон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнийн 01 цагт амрахаар болсон. Том өрөөндөө тэр хэдэд орж засаж өгөөд нөхөр бид хоёр дөрвөн хүүхдийн хамт унтлагын өрөөндөө унтаж амарсан. Нэг сэрэхэд арагшаа харуулаад бэлгийн харилцаанд орж байсан. Миний ар талаас бэлгийн харилцаанд орж байсан байсан би нөхөр маань юм байх гэж бодоод согтуу байсан болохоор тоогоогүй гэтэл миний анус руу бэлэг эрхтнээ хийхээр нь гайхаад нөхөр маань хэзээ ч надад хэлэлгүй тийм үйлдэл гаргадаггүй болохоор гайхаад эргээд босоод хартал У.Б- өмдөө татаад шууд өрөөнөөс гараад явсан. Би шокт ороод хэсэг гайхсан, тэгээд нөхрөө хаачсан юм болоо гэж бодоод юу билээ гэж гэнэт ухаан ороод босож очиход У.Б- эхнэрийнхээ хажуугаар ороод хэвтсэн байсан. Хэвтэж байхад нь би очоод 2, 3 удаа алгадаад чи муу одоо яаж байгаа юм гэж хэлээд, танай эхнэрт хэлнэ гэж хэлэх үед 00 өрөөнд нөхөр маань бөөлжих чимээ гарсан. Тэгээд Золзаяаг сэрээгээд танай нөхөр чинь сая надтай секс хийж байсан, би нөхрөө гэж бодоод эргээд хартал танай нөхөр байлаа гэж уйлаад эхэлсэн...” (хавтас хэргийн 17-18 дахь тал) гэсэн,

 

Гэрч Ч.Батболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд унтаж амрахаар болсон. У.Б-ий гэр бүл том өрөөнд, эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ жижиг өрөөнд унтсан. Ингээд би орондоо бөөлжих гээд байхаар нь 00 өрөө рүү орсон 00 өрөөнд ороод 20 минут бөөлжөөд 00 өрөөнөөс гараад ирэхэд эхнэр уйлаад Золзаяатай муудалцаад байж байсан. Надад уйлаад сая чамайг юм болов уу гэж бодоод бэлгийн харилцаанд орж байтал эргээд хартал У.Б- намайг хүчиндчихлээ гээд уйлаад байсан би бөгс рүү хийхээр нь эргээд хартал У.Б- байсан гэж надад уйлаад хэлсэн бөгөөд хэлсэн нь зөв биз дээ гээд уйлаад байсан. Намайг 00 өрөөнөөс гарч ирэхээс өмнө У.Б- гэрээс гараад явсан байсан. Өглөө 8-9 цагийн орчим эхнэр лүү У.Б- залгаад уучлаарай би согтуу байсан гэж хэлсэн...” (хавтас хэргийн 26 дахь тал) гэсэн,

 

Гэрч М.Золзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...намайг унтаж байхад Цолмон намайг сэрээгээд хөөе нөхөр чинь намайг хүчиндчихлээ, намайг оролдоод гэж хэлсэн би юу яриад байгаа юм бэ гээд гайхсан, нөхөр маань тухайн үед байхгүй байсан. Тэгээд би нөхөр лүү гээ залгаад чи хаана байгаа юм энэ хоёр гэрээсээ хөөгөөд байна гэсэн. Тэгээд би 3 хүүхдийн хамт байрны гадаа гараад иртэл нөхөр байрны гадаа машинаа барьсан байсан би тэгээд өөрөө машиныг нь барьсан тэгээд гэр лүүгээ шөнө 03 цаг өнгөрч байхад орсон...” (хавтас хэргийн 32 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар У.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...миний хувьд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэдэггүй, бэлгийн харьцааны талаар бол сахилга баттай, сексийн талаар дутагдах гачигдалгүй хүн, тийм болохоор би өөрийгөө хүн хүчиндсэн гэж үзэхгүй байна. Магадгүй Цолмон нөхөртэйгөө андуулсан байж магадгүй, бүгд согтуу байсан.” (хавтаст хэргийн 62-63 дахь тал), ...би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. хавтаст хэргийн 100 дахь тал) гэсэн,

 

Өргөдөл гомдол (хавтаст хэргийн 6 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 70-83, 88-92, 94-95 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93 дахь тал), хохирогч Э.Цолмон санал хүсэлтгүй, шүүх хуралд суухгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 93 дахь тал) зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, У.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч У.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шинэ өглөө хотхоны 23в байрны 73 тоотод иргэн Э.Цолмонгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Цолмон болон шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлэгүүд, гэрч Ч.Батболд, М.Золзаяа нарын мэдүүлэгүүд, Өргөдөл гомдол (хавтаст хэргийн 6 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илэрдэг.

Өөрөөр хэлбэл, бие махбодын хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр сэтгэл санааны хувьс) айдас төрүүлэн, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх замаар, нөгөөтээгүүр, тодорхой шалтгааны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг ашиглан бусдын сүсэл зоригийг үл харгалзан хурьцал үйлдэхийг ойлгоно.

 

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж, хурьцал үйлдэж эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд уг хэргийн зүйлчлэлийг тогтооход хохирогчийн бие махбодид гэмтэл учрах, охин хальс урагдах, цус гарах, эсхүл хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн байх үр дагаврыг заавал шаардахгүй болно

 

Шүүгдэгч У.Бий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч У.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч У.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны баримтлан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч У.Бийг согтуулсан үедээ хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуулсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-торшин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах буюу хохирогч Э.Цолмонтой уулзахыг хязгаарлах, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэсэн заалтад заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчийн засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ц санал хүсэлтгүй, шүүх хуралд суухгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 93 дахь тал) гэсэх байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүйг дурдаж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч саналгүй хүсэлтгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.У.Б-ийг согтуулсан үедээ хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуулсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байхад нь хүч хэрэглэж, бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-торшин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах буюу хохирогч Э.Ц.....той уулзахыг хязгаарлах, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” гэсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч У.Бийг тэнсэж, хянан харгалзсан байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ