Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Сумъяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 15-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

       

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн. .. настай эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, Мэргэжилгүй, Малчин. Ам бүлийн байдал-.., эхнэр хүүхдийн хамт. Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй. Одоогоор Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******ын задгай тоотод оршин суух хаягтай, РД:*******, *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт эхнэр г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн үстэй хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

  Хохирогч гийн “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ******* сумын сургуулиас хүүхдээ авчхаад эмнэлэг орж эмчид үзүүлчхээд гэр лүүгээ харьж байхад манай нөхөр ******* нь араас согтуу ирээд намайг “өөр хүнтэй утсаар ярилаа, утсаа авахгүй байна, утсаа шалгуул янхан минь” гээд гудамжинд бариад авахаар нь би охиноо гэр лүүгээ очоод “аав ээжийг зодоод байна гэж хэл” гэхэд ******* нь “чи муу пизда хүүхдэд муу юм зааж өглөө” гээд намайг цамцнаас татаж газар унагаагаад толгой руу 3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 х/

 

            Гэрч ийн “...2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр г эмнэлэгт үзүүлээд гэр рүүгээ харьж явахад нь гудамжинд зодсон талаар надад хэлсэн. Өмнө нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин миний утас руу залгаад А.******* нь архи уучхаад намайг зодоод байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 х/

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 414 дугаартай “...гийн биед тархи доргилт, толгойн үстэй хэсэгт зөөлөн эдийн няцрал хүзүүнд цус хуралт гэмтэл учирчээ... Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна... Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна... Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх  дүгнэлт /хх-ийн 30-31 х/,

 

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 х/

 

Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 х/

 

*******гийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 48 х /

 

*******, нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 60-р хуудас/,

 

*******, нарын хүүхдүүд болох , нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 61-62 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт эхнэр г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу жирэмсэн болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн үстэй хэсэгт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч , гэрч Д.Оюунгэрэл нарын мэдүүлэг,  Шүүх эмнэлгийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

          Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг гараараа цохих болон өшиглөхөд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ эхнэр г толгой руу гараараа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

 

Энэ хэргийн шүүгдэгч *******, хохирогч нар нь  гэрлэлтээ албан ёсоор батлуулсан эхнэр, нөхөр бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээдүүд, хохирогч нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болно. Шүүгдэгч *******гийн, эхнэр г зодсон үйлдэл нь бие махбодын хүчирхийллийн хэлбэрт хамаарах юм.

 

Шүүгдэгч *******гийн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр г зодож  биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

Тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх “ гэсэн шинжээр тодорхойлогдоно.

 

*******гийн үйлдлийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ. .

Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

 

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар жирэмсэн эхнэрээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогч гомдол саналгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал зэргийг  харгалзан  үзэж  Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь гэр бүлээсээ ганцаар ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог, бага насны 3 хүүхэдтэй, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох  ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын  дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.      

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

Шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******гийн *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

 6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР