Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасна ар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох дугаартай хэргийг 202 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ыг 2020 оны 05 дугаар сард өөрийн гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас биед нь халдаж зодсон, 2021 оны 06 дугаар сард хэрүүл маргаан үүсгэж, зурагтын удирдлагаар нуруу хэсэгт 1 удаа цохиж зодсон, мөн 2021 оны 09 дүгээр сард согтуугаар “хүн хөөж явууллаа” гэх шалтгааны улмаас архины шилээр толгой хэсэгт цохисон, мөн маргааш орой нь согтуугаар аргал түлдэг төмөр савыг авч шидэж, хөл рүү нь өшиглөн зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан, мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх иргэн ийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч ын толгой, гар хэсэгт сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: 2 Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Иргэн ын ******* аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан “Миний бие нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүл болоод 10 жил болж байна. Гэр бүлийн хүчирхийлэл өдөр ирэх тусам даамжирч, архи уухаараа зодож, хэл амаар доромжилж, байнга дарамталдаг. Одоо бүр эрүүл үедээ зоддог болсон. Би энэ бүхнийг тэвчих тусам илүү ихээр давраад байгаа...” гэсэн өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал), 2.Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө эрт 08 цаг өнгөрөөд манай нөхөр ******* гэрээс гараад явсан. Манай нөхөр өдөржингөө гэртээ ирэхгүй байхаар нь хайгаад нөхрийн ах болох ийн гэрт 21 цагийн орчимд очиход нөхөр маань тэдний гэрт хөзөр тоглоод сууж байсан. Би уурлаад нөхрийнхөө сууж байсан сандал руу нь 1 удаа өшиглөсөн. Би хадам эгч д хандаж “та хөзөр тоглож байсан юм бол намайг дуудахгүй яасан юм бэ” гэж хэлэхэд манай нөхөр “яадаг пизда вэ” гэж хэлээд уурлаад сууж байсан сандлаараа миний толгой руу 2 удаа цохиход бараг ухаан алдсан байсан. Миний зүүн гар руу бас модон сандлаар цохисон. ...2020 оны 05 дугаар сард намайг жирэмсэн байхад ам гэдэг газарт манайх гэрээрээ байж байхад зодож байсан. 2021 оны 06 дугаар сард зусланд гэдэг газар байхад 1 удаа зодсон. 2021 оны 09 дүгээр сард сумын төвд байхад 2 удаа зодсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), 3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай “1.ын биед зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйхны шарх, зүүн бугалганы гадна, дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”, 4.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал/, 4.*******, нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 19 дэх тал/, 5.Аюулын зэргийн үнэлгээний “Эрсдэлийн түвшин дунд зэрэг” гэсэн тэмдэглэл, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 22-26 дахь тал), 6.Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тухайн үед ямар шалтгааны улмаас намайг зодсоныг сайн санахгүй байна. Манай сумын 3 иргэн гэдэг хүн тухайн үед манайд байсан. сүүлд нь манай аав ээжид танай хүргэн ******* танай охиныг байнга зоддог юм байна. Охиноо эртхэн салгаж аваарай гэж хэлсэн байсан. ...Тэгэхэд миний толгой руу гараараа олон удаа цохисон. Хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Тэгээд хөл гар рүү олон удаа өшиглөж цохисон. Тухайн үед бид хоёрыг салгаж байсан. Тэгэхэд миний биеийн гар, хөл болон толгой хэсэг хөхөрсөн байсан. ...Манайх 2021 оны зун ******* багийн “” гэх нэртэй газар зусаж байхад манай нөхөр өглөө босоод надтай хэрүүл маргаан хийж байгаад гэрийн эд зүйл авч шидэж хагалчихаад малд явсан. Тэгж явахдаа намайг малаас ирэхэд гэрээс явсан байгаарай, тэгэхгүй бол ална гэж хэлчихээд явсан. Тэгэхээр нь би дүүгээ дуудаад аавынхаа гэрт ирсэн. ...2021 оны 09 дүгээр сард манайх сумын төвийн хашаанд байхад манайд ах ирээд байж байхад эхнэр нь ирээд ахыг аваад манайхаас гадаад явсан. Тэгэхэд ******* согтуу байсан. Тэгээд ахыг эхнэр нь аваад явангуут намайг чи хүн хөөж явууллаа гээд архины шил аваад над руу шидэхэд миний толгой хэсэгт оносон. Миний толгойн зүүн хэсэг хавдаж хөхөрсөн. Тэгээд маргааш нь дахиад гудам гарч яваад орой архи ууж ирээд зуух өшиглөөд аргал түлээ хийдэг төмөр сав авч над руу шидэж миний хөл рүү цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), 7.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Тухайн үед ******* бид хоёр гудманд 1 шил архи уучихаад гэрт нь очсон. ******* гэртээ оронгуутаа орилоод эхэлсэн. Ямар шалтгаанаар орилсныг би мэдэхгүй байна. Би гэрийнх нь гадна *******ий машин асаах гэж байхад ах *******ийг гэрээс нь дагуулж гарч ирсэн. ... Тэгээд удалгүй гэрт нь ороход гэрийнх нь яндан хугараад шалан дээр уначихсан эхнэр нь хүүхдээ тэврээд гэрийн зүүн талын орон дээр сууж байсан. Тэгээд би *******ийг урд талын айл руу нь оруулаад өөрөө гэртээ харьж амарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), 8.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Би тухайн өдрийн он, сар, өдрийг санахгүй байна. Би сум руу явах машин хайгаад гудманд байж байгаад *******, Ц.Идэрмөнх хоёртой таараад сум яваад ирэх унаа хайж байгаа талаараа хэлэхэд ******* би яваад өгье, өнөөдөр машинаа асаагаад бензин тосоо авчихаад өглөө явъя гэж хэлээд *******ий гэрт нь очсон. Тэгээд ******* гэртээ оронгуут орилоод зуухны яңдангаа гараараа цохиод унагаасан. Тухайн үед би гэрт нь ороод нэг саңдал аваад баруун талд суух гэж байтал эхнэртэйгээ маргаад нэг нэгэнтэйгээ ноцолдох шиг болонгуут нь *******ийг caлгаад гэрээс нь авч гарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), 9.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр би 15 цагийн үед ийн гэрт очиход , эхнэртэйгээ, ******* нар хөзөр тоглож байсан. Тэгээд хамт хөзөр тоглоод байж байхад 20 цагийн орчимд *******ий эхнэр нөхрөө хайж ирээд одоо явъя гээд нөхрөө доогуур нь өшиглөөд байх шиг байсан. ******* босоод хувцсаа өмсөх гэж байснаа хөзрөө дуусгаад гарна гээд буцаад суух гэтэл *******ий 4 сууж байсан сандлыг нь аваад явъя гээд ******* рүү шидсэн. Тухайн сандал *******ийг оноогүй. Тэгэхэд ******* тухайн модон цагаан өнгөтэй сандлыг аваад эхнэрийнхээ толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэр үед *******ий эгч Зандаа *******ийг бариад гэр оронд битгий хэрүүл маргаан хийгээд бай гэж хэлээд салгасан. Тэгээд ийн гэрээс гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), 10.Гэрч Ц.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид нар ийн гэрт хөзөр тоглоод сууж байхад 22 цагийн үед *******ий эхнэр нэлээн их ууртай орж ирээд *******ийг өшиглөөд гэртээ харь гэж хэлээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд маргаж байтал ******* сандал аваад эхнэрийнхээ толгой хэсэгт 1 удаа цохих шиг болсон. Тэгээд *******ий эхнэр гэрээс гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), 11.Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хөзөр тоглоод сууж байхад *******ий эхнэр нэлээн их уурласан янзтай орж ирсэн. Тэгээд *******ий нуруу руу нь өшиглөөд гэртээ харь гээд маргаан эхэлсэн. Тэгж байтал ******* гэрт байсан цагаан өнгийн модон сандал аваад эхнэрийнхээ толгой хэсэг рүү 1 удаа цохих шиг болсон. Тэгээд эхнэр нь гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал), 12.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн “....Хөзөр тоглоод сууж байхад *******ий эхнэр нэлээн их уурласан янзтай ирсэн. Тэгээд *******ий нуруу руу өшиглөөд гэртээ харь гэж хэлээд маргаан эхэлсэн. ******* гэрт байсан цагаан өнгийн модон сандал аваад эхнэрийнхээ толгой хэсэг рүү 1 удаа цохих шиг болсон. Тэгээд эхнэр нь гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал), 13.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2020 оны хавар 05 сарын үед манайх ******* багийн Улиаст гэх газар байсан. Манай дээд талд *******ийх байдаг байсан. Нэг удаа оройхон *******ий эхнэр гол руу явган гүйж явахаар нь би замыг нь тосож очоод аас “чи хаашаа явж байгаа юм, орой болж байхад” гэж асуухад “ /*******/ намайг цохилоо” гэж хэлээд уйлахаар нь би ыг гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь очиход /*******/ 2 хүүхэдтэйгээ хоол унд хийчихсэн байж байсан. Тэр хоёр хоорондоо эвлэрээд, би гэртээ харьсан. ******* эхнэрээ ямар шалтгаанаар зодсон талаар мэдэхгүй. Би зодох үед нь хамт байгаагүй. ...Тухайн өдөр хэрүүл маргаан зодоон болсон эсэхийг сонсож мэдсэн зүйл байхгүй. ын биед ямар нэгэн ил харагдах бэртэл, гэмтэл, шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал), 14.Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 54-57 дахь тал), 15.Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 55-57 дахь тал), 5 16.Яллагдагч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“....Манай гэр ******* аймгийн ******* сумын төвд байдаг юм. 2021 оны 12 дугаар сарын 27- ны өглөө 08 цагийн үед би хөдөө явсан. Манай мал ******* аймгийн ******* сумын ******* багийн Их өвөлжин гэх нэртэй газарт байдаг юм. Би сумын төвөөс ганцаараа өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Хайрхан нэртэй шар өнгийн мотоциклтой явж ирсэн. Би сумын төвд 14 цагийн үед ирээд гэртээ харихгүйгээр өөрийн төрсөн ах ийн гэрт очиж хөзөр тоглосон. Тухайн үед хөзөр тоглож байхад манай эхнэр гаднаас 21-22 цагийн үед ганцаараа орж ирээд "чи хаагуур яваад байгаа юм, гэртээ харьдаггүй юм уу” гэж хэлээд гараараа миний нуруу руу 2,3 удаа хөлөөрөө 1 удаа өшиглөхөөр нь би хөзрөө тоглож дуусаад харилаа, одоо удахгүй дууслаа гэж хэлээд өөрийн сууж байсан сандлаараа эхнэрийнхээ толгой хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед манай эхнэр толгойгоо бариад гараад явсан. Би тухайн үед эхнэрээ хэдэн удаа цохисноо сайн санахгүй байна. Би уурлахаараа юу хийж байгаагаа сайн санадаггүй юм. Би удалгүй ахынхаа гэрээс гараад гэртээ харьсан. Гэртээ ирэхэд 3 хүүхэд гэртээ байсан. Эхнэр гэртээ ирээгүй байсан. Удалгүй гаднаас манай эхнэр орж ирсэн. Удалгүй цагдаагийн албан хаагч орж ирээд намайг аваад явсан. ...Би 2020 оны 5 дугаар сард ******* аймгийн ******* сумын ******* багийн ам гэх нэртэй газарт хаваржиж байсан. Тухайн үед манай эхнэр бид хоёр маргалдаж байсан. Цохиж зодоогүй. 2021 оны 06 дугаар сард манай гэр ******* аймгийн ******* сумын ******* багийн гэх нэртэй газарт зусланд байсан юм. Тухайн үед эхнэр тай маргалдаад гэрээс гараад малдаа явсан. Тухайн үед эхнэр т намайг орой малаас ирэхэд явчихсан байгаарай, байх юм бол ална шүү гэж хэлээд явсан. Орой малаас ирэхэд манай эхнэр хүүхдүүдээ аваад явчихсан байсан. Тухайн үед хаашаа, яаж явсныг мэдээгүй. Сүүлд сонсоход өөрийн төрсөн дүү ыг дуудаад явсан байсан. 2021 оны 09 дүгээр сард манай гэр ******* сумын төвд байсан. Өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед манай эхнэр хүнээс юм хараад хөх нь хавдчихсан байсан юм. Тэр үед би хөхнийх нь эрээг нь гаргах гээд тэй уулзаад архи ууж байснаа санаж байна. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Ухаан орсны дараа эхнэр чи намайг цохисон гэж надад хэлж байсан. Тэр үед би эхнэрээсээ уучлалт гуйгаад өнгөрч байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал), 17.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Манай охин Басбаяр гэр бүлийнхээ асуудлын талаар их юм ярьдаггүй. Гэр бүл дотроо хааяа маргалдсан талаараа хэлэхээр нь эхнэр, нөхрийн хооронд асуудал гарна гэж хэлээд өнгөрөөдөг байсан. Хааяа манай охин Басбаяр та нар миний амьдралыг ойлгохгүй байна, намайг ямар байдалтай амьдарч байгааг мэдэхгүй байна гэж хэлээд уйлдаг байсан. Бид нарыг гэр бүлийнхээ асуудалд оролцуулах дургүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-77 дахь тал), 18.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сард ******* багийн иргэн ******* гэртээ агсам тавьж байна гэсэн дуудлагад очиход ******* гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байсан. Тэгэхэд эхнэр нь гэртээ уйлчихсан хүүхдээ тэврээд сууж байсан. Тухайн үед юу болсон талаар асуухад архины шилээр намайг цохиж гэр орноо тараасан гэж 6 байсан. Тэгээд би *******ийг сэрээх гэсэн чинь хэрэггүй унтаж байна гайгүй байлгүй гэж хэлэхээр нь би дахиж янз бүр болбол надад хэлээрэй гээд утасныхаа дугаар өгөөд буцсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал), 19.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хоёр 2 шил архи уусан. Тухайн үед би *******ий гэрт архи ууж байхад ******* эхнэртэйгээ маргасан зүйл байгаагүй. ... Тэгээд хамт архи уугаад сууж байхад манай эхнэр ирж намайг авсан. Намайг анх очиход ******* халамцуухан байсан. Тэгээд ******* нэг хүн рүү ярьж байгаад архи авахуулах шиг болсон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дахь тал), 20.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2021 оны 01 дүгээр сард би нөхрөө *******ий гэрээс нь очиж авсан. Тэгэхэд ******* болон манай нөхөр нар нэлээн их согтсон байсан. Би *******ийг “эхнэрээ зодож гэнэ” гэж хүмүүсээс сонсож байсан. Харин эхнэрээ цохиж, зодож байсныг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дэх тал), 21.Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны зун манайх ******* аймгийн ******* сумын Алаr багийн Аймагш нэртэй газарт зусаж байсан юм. Тухайн үед манай эгч миний дугаар руу залгаад ******* намайг цохичихлоо гэж хэлээд уйлаад, намайг гэрээс ирээд ав гэхээр нь за гэж хэлээд мотоциклтой гэрт нь явж очиход хоёр хүүхдийнхээ хамт байж байсан. Хүргэн ах ******* нь малдаа явчихсан байсан. Манай эгч ын биед ил харагдах шарх сорви байгаагүй. нь надад хаашаагаа цохисон талаараа ярьж хэлээгүй. Би сонирхож асуугаагүй. Юунаас болж маргалдсан, яагаад цохисон талаар надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Би ыг хоёр хүүхдийнхэн хамт мотоциклтой аваад аавын гэрт авч ирсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: 1.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “....Би *******ийг 2007 оноос хойш танина. Огцом ууртай болохоос биш өөр ямар нэгэн муу зуршил байхгүй. Архи бага уудаг. Айлын отгон хүүхэд болохоор эхнэртээ уурласан үедээ архи уучихдаг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал), 2.2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 93 дугаар тал), 3.Шүүгдэгч *******ий иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийг бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дэх тал/, 4.******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 56 дугаартай “Тус багийн иргэн ******* овогтой ******* нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Б.Баярүн нь тус багт мал маллаж амьдардаг манай багийн иргэн мөн болохыг тодорхойлов.” гэсэн 7 тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дэх тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хэрэгт цугларсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь эхнэр ыг 2021 оны 06 дугаар сард хэрүүл маргаан үүсгэж, зурагтын удирдлагаар нуруу хэсэгт 1 удаа цохиж зодсон, мөн 2021 оны 09 дүгээр сард согтуугаар “хүн хөөж явууллаа” гэх шалтгааны улмаас архины шилээр толгой хэсэгт цохисон, мөн маргааш орой нь согтуугаар аргал түлдэг төмөр савыг авч шидэж, хөл рүү нь өшиглөн зодсон мөн шүүгдэгч нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх иргэн ийн гэрт хөзөр тоглож сууж байхдаа, тоглож гэртээ харьсангүй гэж уурласан эхнэр ын толгой, гар хэсэгт сандлаар цохиж, биед гэмтэл учруулжээ. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Хэдийгээр хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд “...2020 оны 05 дугаар сард би жирэмсэн байхад намайг ам гэдэг газарт манайх гэрээрээ байж байхад зодож байсан.” гэж (хавтаст хэргийн 7-8 дахь тал) мөн мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэг өгөхдөө “...Тухайн үед ямар шалтгааны улмаас намайг зодсоныг сайн санахгүй байна. Манай сумын иргэн гэдэг хүн тухайн үед манайд байсан. сүүлд нь манай аав, ээжид танай хүргэн ******* танай охиныг байнга зоддог юм байна. Охиноо эртхэн салгаж аваарай гэж хэлсэн байсан. ...Тэгэхэд миний толгой руу гараараа зөндөө олон удаа цохисон. Хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Тэгээд гар хөл рүү олон удаа өшиглөж цохисон. Тухайн үед бид хоёрыг салгаж байсан. Тэгэхэд миний биеийн гар хөл болон толгой хэсэг хөхөрсөн байсан.” гэж тус тус мэдүүлсэн боловч түүний мэдүүлгийг бусад нотлох баримтууд буюу гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны хавар 05 сарын үед манайх ******* багийн Улиаст гэх газар байсан. Манай дээд талд *******ийх байдаг байсан. Нэг удаа оройхон *******ий эхнэр гол руу явган гүйж явахаар нь би замыг нь тосож очоод аас “чи хаашаа явж байгаа юм, орой болж байхад” гэж асуухад “ /*******/ намайг цохилоо” гэж хэлээд уйлахаар нь би ыг гэрт нь хүргэж өгсөн. Гэрт нь очиход /*******/ 2 хүүхэдтэйгээ хоол унд хийчихсэн байж байсан. Тэр хоёр хоорондоо эвлэрээд, би гэртээ харьсан. ******* эхнэрээ ямар шалтгаанаар зодсон талаар мэдэхгүй. Би зодох үед нь хамт байгаагүй. ..Тухайн өдөр хэрүүл маргаан зодоон болсон эсэхийг сонсож мэдсэн зүйл байхгүй. ын биед ямар нэгэн ил 8 харагдах бэртэл, гэмтэл, шарх байгаагүй...” гэсэн (хавтаст хэргийн 48-49 дэх тал) мэдүүлэг болон яллагдагч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би 2020 оны 5 дугаар сард ******* аймгийн ******* сумын ******* багийн ам гэх нэртэй газарт хаваржиж байсан. Тухайн үед манай эхнэр бид хоёр маргалдаж байсан. Цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлгүүдтэй (хавтаст хэргийн 69-70 дахь тал) харьцуулан дүгнэж үзэхэд хохирогчийг шүүгдэгч ******* зодсон, шүүгдэгчийг тухайн үед салгаж авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох бөгөөд зөвхөн хохирогчийн мэдүүлгийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэх нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй учраас хохирогчийн мэдүүлгүүдийн эх сурвалжийг магадлах, бусад нотлох баримтуудтай харьцуулан судлаж шалгасны үндсэн дээр түүний мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянан, үнэлдэг. Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалсан боловч хохирогч ын “2020 оны 5 дугаар сард жирэмсэн байхад шүүгдэгч ******* зодсон, тухайн үед Ариунбаяр бид хоёрыг салгаж байсан. Тэгэхэд миний биеийн хөл, гар болон толгой хэсэг хөхөрсөн.” гэх мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй бөгөөд гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны хавар 05 сарын үед манайх ******* багийн Улиаст гэх газар байсан. ...Гэрт нь очиход /*******/ 2 хүүхэдтэйгээ хоол унд хийчихсэн байж байсан. Тэр хоёр хоорондоо эвлэрээд, би гэртээ харьсан. ...Би зодох үед нь хамт байгаагүй. ...Тухайн өдөр хэрүүл маргаан, зодоон болсон эсэхийг сонсож мэдсэн зүйл байхгүй. ын биед ямар нэгэн ил харагдах бэртэл, гэмтэл, шарх байгаагүй.” гэх мэдүүлэг, яллагдагч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би 2020 оны 5 дугаар сард ******* аймгийн ******* сумын ******* багийн ам гэх нэртэй газарт хаваржиж байсан. Тухайн үед манай эхнэр бид хоёр маргалдаж байсан. Цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлгээр (хавтаст хэргийн 69-70 дахь тал) шүүгдэгчийг 2020 оны 05 дугаар сард эхнэр ыг зодсон гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймээс хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг шалгасан боловч хохирогчийн дээрх мэдүүлгийн эх сурвалж тогтоогдоогүй, шүүгдэгч нь 2020 оны 05 дугаар сард хохирогчийг зодсон гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан, прокурорын яллах дүгнэлтээс “эхнэр ыг 2020 оны 05 дугаар сард хувийн таарамжгүй харилцааны улмаас биеийн толгой, хөл, гар хэсэгт гараараа халдаж зодсон” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 9 Харин шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь дараах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. 1. Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сард өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр тай хэрүүл маргаан үүсгэж, зурагтын удирдлагаар нуруу хэсэгт 1 удаа цохиж зодсон, мөн 2021 оны 09 дүгээр сард согтуугаар “хүн хөөж явууллаа” гэх шалтгааны улмаас архины шилээр хохирогчийн толгой хэсэгт цохисон, мөн маргааш орой нь согтуугаар аргал түлдэг төмөр савыг авч шидэж, хохирогчийг хөл рүү нь өшиглөн зодож, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн нь 1.1 Иргэн ын ******* аймгийн ******* сумын хэсгийн төлөөлөгчид гаргасан “Миний бие нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүл болоод 10 жил болж байна. Гэр бүлийн хүчирхийлэл өдөр ирэх тусам даамжирч, архи уухаараа зодож, хэл амаар доромжилж, байнга дарамталдаг. Одоо бүр эрүүл үедээ зоддог болсон. Би энэ бүхнийг тэвчих тусам илүү ихээр давраад байгаа...” гэсэн өргөдөл (хавтаст хэргийн 2 дахь тал), 1.2. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 06 дугаар сард зусланд гэдэг газар байхад 1 удаа зодсон. 2021 оны 09 дүгээр сард сумын төвд байхад 2 удаа зодсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), 1.3 Аюулын зэргийн үнэлгээний “Эрсдэлийн түвшин дунд зэрэг” гэсэн тэмдэглэл, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 22-26 дахь тал), 1.4 Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Манайх 2021 оны зун ******* багийн “” гэх нэртэй газар зусаж байхад манай нөхөр өглөө босоод надтай хэрүүл маргаан хийж байгаад гэрийн эд зүйл авч шидэж хагалчихаад малд явсан. Тэгж явахдаа намайг малаас ирэхэд гэрээс явсан байгаарай, тэгэхгүй бол ална гэж хэлчихээд явсан. Тэгэхээр би дүүгээ дуудаад аавынхаа гэрт ирсэн. ...2021 оны 09 дүгээр сард манайх сумын төвийн хашаанд байхад манайд ах ирээд байж байхад эхнэр нь ирээд ахыг аваад манайхаас гараад явсан. ..Тэгээд ахыг эхнэр нь аваад явангуут намайг чи хүн хөөж явууллаа гээд архины шил аваад над руу шидэхэд миний толгой хэсэгт оносон. Миний толгойн зүүн хэсэг хавдаж хөхөрсөн. Тэгээд маргааш нь дахиад гудамж гарч яваад орой архи ууж ирээд зуух өшиглөөд аргал түлээ хийдэг төмөр сав авч над руу шидэж миний хөл рүү цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал), 1.5 Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....Тухайн үед ******* бид хоёр гудманд 1 шил архи уучихаад гэрт нь очсон. ******* гэртээ оронгуутаа орилоод эхэлсэн. ...Тэгээд удалгүй гэрт нь ороход гэрийнх нь яндан хугараад шалан дээр уначихсан эхнэр нь хүүхдээ тэврээд гэрийн зүүн талын орон 10 дээр сууж байсан. Тэгээд би *******ийг урд талын айл руу нь оруулаад өөрөө гэртээ харьж амарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), 1.6 Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд ******* гэртээ оронгуут орилоод зуухны яңдангаа гараараа цохиод унагаасан. Тухайн үед би гэрт нь ороод нэг саңдал аваад баруун талд суух гэж байтал эхнэртэйгээ маргаад нэг нэгэнтэйгээ ноцолдох шиг болонгуут нь *******ийг caлгаад гэрээс нь авч гарсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал), 1.7 Яллагдагч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2021 оны 06 дугаар сард манай гэр ******* аймгийн ******* сумын ******* багийн гэх нэртэй газарт зусланд байсан юм. Тухайн үед эхнэр тай маргалдаад гэрээс гараад малдаа явсан. Тухайн үед эхнэр т намайг орой малаас ирэхэд явчихсан байгаарай. Байх юм бол ална шүү гэж хэлээд явсан. Орой малаас ирэхэд манай эхнэр хүүхдүүдээ аваад явчихсан байсан. Тухайн үед хаашаа, яаж явсныг мэдээгүй. Сүүлд сонсоход өөрийн төрсөн дүү ыг дуудаад явсан байсан. 2021 оны 09 дүгээр сард манай гэр ******* сумын төвд байсан. Өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед манай эхнэр хүнээс юм хараад хөх нь хавдчихсан байсан юм. Тэр үед би хөхнийх нь эрээг нь гаргах гээд тэй уулзаад архи ууж байснаа санаж байна. Тэгээд юу болсныг сайн санахгүй байна. Ухаан орсны дараа эхнэр чи намайг цохисон гэж надад хэлж байсан. Тэр үед би эхнэрээсээ уучлалт гуйгаад өнгөрч байсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал), 1.8 Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2021 оны зун манайх ******* аймгийн ******* сумын ******* багийн Аймагш нэртэй газарт зусаж байсан юм. Тухайн үед манай эгч миний дугаар руу залгаад ******* намайг цохичихлоо гэж хэлээд уйлаад, намайг гэрээс ирээд ав гэхээр нь за гэж хэлээд мотоциклтой гэрт нь явж очиход хоёр хүүхдийнхээ хамт байж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг нотлох баримтаараа нотлогдож байна. 2. Мөн шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт байх иргэн ийн гэрт маргалдах явцдаа гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ын толгой, гар хэсэгт сандлаар цохиж, хохирогчийн эрүүл мэндэд зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйхны шарх, зүүн бугалганы гадна, дунд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь: 2.1 Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өглөө эрт 08 цаг өнгөрөөд манай нөхөр ******* гэрээс гараад явсан. Манай нөхөр өдөржингөө гэртээ ирэхгүй байхаар нь хайгаад нөхрийн ах болох ийн гэрт 21 цагийн орчимд очиход нөхөр маань тэдний гэрт хөзөр тоглоод сууж байсан. ... Би хадам эгч д хандаж “та хөзөр тоглож байсан юм бол намайг дуудахгүй яасан юм бэ” гэж хэлэхэд манай нөхөр “яадаг пизда вэ” гэж хэлээд уурлаад сууж байсан сандлаараа миний толгой руу 2 11 удаа цохиход бараг ухаан алдсан байсан. Миний зүүн гар руу бас модон сандлаар цохисон..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал), 2.2. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай “1.ын биед зүүн чамархайн ар дээд хэсгийн хуйхны шарх, зүүн бугалганы гадна, дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал/, 2.3 Аюулын зэргийн үнэлгээний “Эрсдэлийн түвшин дунд зэрэг” гэсэн тэмдэглэл, урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 22-26 дахь тал), 2.4 Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгэхэд ******* тухайн модон цагаан өнгөтэй сандлыг аваад эхнэрийнхээ толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэр үед *******ий эгч Зандаа *******ийг бариад гэр оронд битгий хэрүүл маргаан хийгээд бай гэж хэлээд салгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал), 2.5 Гэрч Ц.Бадамхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Маргаж байтал ******* сандал аваад эхнэрийнхээ толгой хэсэгт 1 удаа цохих шиг болсон. Тэгээд *******ий эхнэр гэрээс гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), 2.6 Гэрч Б.ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгж байтал ******* гэрт байсан цагаан өнгийн модон сандал аваад эхнэрийнхээ толгой хэсэг рүү 1 удаа цохих шиг болсон. Тэгээд эхнэр нь гараад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал), 2.7 Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* гэрт байсан цагаан өнгийн модон сандал аваад эхнэрийнхээ толгой хэсэг рүү 1 удаа цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал), 2.8 Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 54-57 дахь тал), 2.9 Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 55- 57 дахь тал), 2.10 Яллагдагч *******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“....Манай гэр ******* аймгийн ******* сумын төвд байдаг юм. 2021 оны 12 дугаар сарын 27- ны өглөө 08 цагийн үед би хөдөө явсан. ... Би сумын төвд 14 цагийн үед ирээд гэртээ харихгүйгээр өөрийн төрсөн ах ийн гэрт очиж хөзөр тоглосон. Тухайн үед хөзөр тоглож байхад манай эхнэр гаднаас 21-22 цагийн үед ганцаараа орж ирээд "чи хаагуур яваад байгаа юм, гэртээ харьдаггүй юм уу” гэж 12 хэлээд гараараа миний нуруу руу 2,3 удаа хөлөөрөө 1 удаа өшиглөхөөр нь би “хөзрөө тоглож дуусаад харилаа, одоо удахгүй дууслаа” гэж хэлээд өөрийн сууж байсан сандлаараа эхнэрийнхээ толгой хэсэг рүү 1 удаа цохисон. Тэр үед манай эхнэр толгойгоо бариад гараад явсан. Би тухайн үед эхнэрээ хэдэн удаа цохисноо сайн санахгүй байна. Би уурлахаараа юу хийж байгаагаа сайн санадаггүй юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д д гэр бүлийн гишүүдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж зааж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэлд хамруулахаар хуульчилсан байна. Шүүгдэгч *******, хохирогч нар нь 2011 онд гэрлэсэн хууль ёсны эхнэр, нөхөр болох нь тэдгээрийн мэдүүлэг, хэрэгт цугларсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул хохирогч, шүүгдэгч нарыг дээрх хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу шүүгдэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж үзнэ. Хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээд буюу эхнэр нь болох ыг 2021 оны 06 дугаар сард хэрүүл маргаан үүсгэж, зурагтын удирдлагаар нуруу хэсэгт 1 удаа цохиж зодсон, мөн 2021 оны 09 дүгээр сард согтуугаар “хүн хөөж явууллаа” гэх шалтгааны улмаас архины шилээр толгой хэсэгт цохисон, мөн маргааш орой нь согтуугаар аргал түлдэг төмөр савыг авч шидэх зэргээр эрх чөлөөнд халдан зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг 3 удаагийн үйлдлээр бие махбодын хүчирхийлэл үйлдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хохирогчийн биед заавал хохирол учрахыг шаардахгүй бөгөөд гэмт этгээдийн бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхгүйг бие махбодын хүчирхийлэл гэж үзэх ба шүүгдэгчийн дээрх хохирогчийн эрх чөлөөнд халдаж зодсон 3 удаагийн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэх шинжийг хангасан гэж дүгнэлээ. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч нь хохирогч ыг сандлаар толгой, гар хэсэгт нь цохиж бие махбодын хүчирхийлэл үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь зүүн 13 чамархайн ар дээд хэсгийн хуйхны шарх, зүүн бугалганы гадна, дунд хэсгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт, яллагдагч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч *******ий гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн, хохирогч ыг 2021 оны 06 дугаар сард болон 2021 оны 09 дүгээр сард 2 удаа эрх чөлөөнд халдаж бие махбодын хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн, мөн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогчийг сандлаар цохиж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тус тус шинжийг хангасан, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтуурч, уурлаж бухимдсан үедээ хохирогчийн эрх чөлөөнд нь халдаж, зодон биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэм буруугийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ийг эхнэр ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна зодсон, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэг учрал болох үед шүүгдэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байдал болон уурласан үедээ өөрийнхөө үйлдлийг хянаж чаддаггүй, ширүүн зантай, гэр бүлийн таарамжгүй харилцаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Шүүгдэгч *******ий үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд энэхүү гэмт хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн улмаас хохирогч нь хор уршиг учирсан гэж хохирол, төлбөр нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй байна. Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар 14 Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасаар (хавтаст хэргийн 93 дахь тал) нотлогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний “мал малладаг байсан, ******* сумын төвд амьдардаг” гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1.1-д заасан ялын төрлөөс зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг тус тус сонгож шүүгдэгчид оногдуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгчийг 4 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн мөн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1.1- д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 нэгжтэй тэнцэх 520000 төгрөгийн торгох ял оногдуулж тус тусад нь эдлүүлэх саналтай” гэсэн дүгнэлт, шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцож “буруутай зүйл хийснээ ойлгож байгаа, надад боломж олгож өгнө үү” гэсэн болно. Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний 1100000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэв. Эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгын хүрээнд шүүгдэгчийн байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал, догшин ширүүн зантай гэх хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн 15 үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай болох нь тогтоогдож байгаа бөгөөд түүний уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг хөдөлмөрийн онцлог байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суух газраа буюу тус аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягаа өөрчлөх болон тус аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс өөр чиглэлд зорчиход эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах хэлбэрээр эдлүүлэх нь үндэслэлтэй байна. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэхдээ 8 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, энэхүү ял болон түүнд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, орлогыг харгалзан түүнд оногдуулсан 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний 1100000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг болон мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тус тус сануулах нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв. Хохирогч хохирол, хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй учир энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар 16 зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сандал 1 ширхгийг устахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “эхнэр ыг 2020 оны 05 дугаар сард хувийн таарамжгүй харилцааны улмаас биеийн толгой, хөл, гар хэсэгт гараараа халдаж зодсон” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай. 2.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 3.Шүүгдэгч *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний 1100000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6 сарын хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид тайлбарласугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 8 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа буюу тус аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягаа өөрчлөх, тус аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс өөр чиглэлд зорчих үүргийг хүлээлгэсүгэй. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний 1100000 төгрөгийн торгох ялыг тус 17 тусад нь эдлүүлэхээр тогтоосугай. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний 1100000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулсугай. 8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарласугай. 9.Шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 10.Хохирогч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст далгасугай. 11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаартай нээлттэй, хаалттай хорих ангид тус тус даалгасугай. 12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК