Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 166

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Ханджав

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн *******д холбогдох   дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

       

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн ******* суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух, регистрийн дугаар *******, *******ы *******.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр г зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн хацарт няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхнэрээсээ уучлалт гуйгаад бид  2 эвлэрсэн. Миний буруу гэв.

 

 Хохирогч гийн  “...2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн үед ******* сумын 6 дугаар баг ******* тоотод  хүүхдүүдийнхээ хамт байж байхад манай нөхөр ******* гаднаас согтуу орж ирсэн. Бид 2 өмнө нь маргаж муудсан байсан. Тэгээд хоёулаа өмнө юунаас болж маргаж муудсан талаараа яръя гэхээр нь би согтуу хүнтэй ярихгүй гэхэд уурлаад миний толгой, нүүр рүү гараараа цохисон. Тэгээд би цагдаа дуудсан удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан. *******д зодуулсны улмаас зүүн нүд хөхөрч хавдсан, дагзны ард хэсэгт бага зэргийн хавдсан. ******* эрүүл болон согтуу үедээ хэзээ ч хүүхдүүдээ цохиж зоддоггүй. Бид 2 архины асуудлаас болж хэрэлдэж, маргалддаг, Манай нөхөр намайг байнга цохиж зодсон асуудал байхгүй...******* архи уусан үедээ гэртээ ирээд агсам тавиад байдаг тэгээд цохиулж зодуулахаасаа өмнө цагдаа дууддаг... манай нөхөр надаас ирж уучлалт гуйгаад бид 2 сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ”гэх мэдүүлэг /хх-ийн 5-6,9 х/,

 

Гэрч ын “...2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн үед тус цагдаагийн газрын иргэн, байгууллагаас гомдол, мэдээлэл хүлээн авах 7051102 дугаарын утаснаас тухайн өдрийн ерөнхий жижүүр цагдаагийн дэслэг мэдээлэхдээ ******* сумын 6 дугаар баг ******* тоотод  нь нөхөр *******д зодуулсан гэх дуудлага ирсэн талаар мэдэгдсэн. Гомдол мэдээллийн дагуу олон нийтийн цагдаа ын хамт очиход гийн зүүн нүд нь хөхөрч хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад манай нөхөр ******* согтуу орж ирээд зодсон гэж байсан.Тэгэхээр нь ******* авч яваад ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн. Яагаад эхнэрээ зодсон талаар *******эс асуухад жижиг маргаанаас болоод уур хүрээд цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 х/

 

 Гэрч ын  “...эргүүлийн офицер ын хамт ******* сумын 6 дугаар баг ******* тоотод  очиход гэх эмэгтэй нөхөр *******д зодуулсны улмаас зүүн нүд нь хөхөрсөн талаар хэлсэн. *******эс асуухад жижиг маргаанаас болоод уур хүрээд цохисон гэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 х/,

 

Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад А.Болор-Эрдэнийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 461 дугаартай “...гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн хацарт няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 х/,

 

 Яллагдагч “... намайг гэртээ ирэхэд эхнэр 2 хүүхдийнхээ хамт байсан бөгөөд гэрээ цэвэрлээгүй байхаар нь уур хүрээд чи дандаа гэрээ цэвэрлэхгүй надаар цэвэрлүүлэх юм гэж хэлсэн. нь эхнэр хүнийхээ үүргийг гүйцэтгэхгүй дандаа надаар гэр цэвэрлүүлж, хоол хийлгэдэг тэгээд миний уур хүрээд энэ асуудлын талаар хэлж бид 2 маргалдсан. Тэгээд би нүүр рүү нь 2 удаа цохиод авсан. Би эхнэрээсээ уучлалт гуйсан дахиж ийм алдаа гаргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 х/

 

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 х/

 

2201000054 дугаартай *******, нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 40 х/

 

Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр г зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн хацарт няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч , гэрч , нарын мэдүүлэг,  Шүүх эмнэлгийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж өшиглөхөд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч гийн нүүрэнд гараараа цохиж зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний салстын цус хуралт, зүүн хацарт няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.******* “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

үйлдлийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “*******д зодуулсны улмаас хөнгөн хохирол учирсан. Манай нөхөр  надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

Иймд Б.******* бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан  хохирол,  хор  уршгийн  шинж  чанар,  хувийн  байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн  хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдье.

 

 Тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ы ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д  оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

 6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР