Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 00247

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

                                                                   

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол би,

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг Баруун өлөнтийн 41 тоотод оршин суух Боржигон овогт Батсайханы Э РД:МЗ95122206 Утас:88605283/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо хангайн 65-22б тоотод оршин суух Төмөрбаатарын Тт холбогдох эцэг тогтоож хүүхдийн асрамж тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Батсайханы Э миний бие нь 2013 оны 5 сард Ттай танилцан хамтран амьдрах болсон бид нарын хамтран амьдрах хугацаанд 2014 оны 03 сарын 13-нд хүү Билэгт төрсөн.Тын зан харьлцааны таарамжгүй байдлын улмаас би цаашид хамтран амьдрах боломжгүй болсон.2016 оны 10 сараас хойш тус тусдаа амьдрах болсон юм.Тэр үеэс хойш хүү Билэгт маань миний асрамжинд амьдрч өсөн торниж байна.Одоо бид тус тусын амьдралтай болсон учир хүү Билэгтийг миний асрамжинд үлдээж тэтгэлгийг хуулийн дагуу эцэг Таас гаргуулж өгнө ү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ:Б.Э би тус шүүхэд хүүхдийн эцэг тогтоож тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргсан боловч уг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Б.Э би тус шүүхэд хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч уг нэхжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Э Т.Таас эцэг тогтоож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхэд хэрэг хянагдах явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн   41.1.1-д зааснаар Б.Э нь улсын  тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Зохигчид тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

 

                                  

 

                                    ШҮҮГЧ                                            Д.РЕНЧЕНХОРОЛ.