Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 95

 

 

 

                             

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

           улсын яллагч С.Оюунжаргал,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болортуяа,

            хохирогч Г.Чулуунцэцэг,

            шүүгдэгч А.Гантулга, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /ҮД:0-440/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Аюушийн Гантулгад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000195 дугаартай, 188/2016/0111/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Төмөр замын дангийн 9-5 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 621 дүгээр зүйлийн 621.1-д заасныг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 4 жил хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэгдэж Өршөөл үзүүлэх тухай 2009 оны  07 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.5-д зааснаар оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 468 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн ялтан А.Гантулгын эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 06 хоногийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасч 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан Боржигон овогт Аюушийн Гантулга /РД:УШ92062510/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Гантулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Найрамдал” зуслан явах замд Toyota prius маркийн 49-73 УБЭ улсын дугаартай автомашинд Н.Чулуунцэцэгийг “машин дотор шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн 2016 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийнй 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Найрамдал” зуслан явах замд Toyota prius маркийн 49-73 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зорчигч Г.Чулуунцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулж, зорчигч Б.Болорчимэгийн амь насыг хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 17-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Цамбагарав буудал дээр өөрийн Т.Приус маркийн 49-73 УБЭ дугаартай автомашинаар таксинд явах гээд зогсож байтал найз Улаанаа /Болорчимэг/ надтай тааралдаад, мэндээ мэдэлцээд, Улаанаа надад хэлэхдээ “манай нэг найз 5-н шарын цагдаагийн пост хажууд, автобус унааны мөнгөгүй байна хоёулаа яваад очьё, гээд бид хоёр 5-н шар цагдаагийн постын ойролцоогоос түүний найз Чулуунцэцэгийг машиндаа суулгасан, тэгээд толгойтын цэнхэр дэлгүүр хүргэж өгөхөөр явж байсан, замдаа толгойтын эцэс дээр зогсоод, Чулуунцэцэг дэлгүүрээс 0.5 л архи, нэг ундаа, нэг хайрцаг тамхи бариад гараад гарч ирээд, Ганаа зээлчихлээ шүү хоёулаа хуваагаад төлнө биз дээ, чи надад 10.000 төгрөг өгөөрэй гэж байсан, тэгээд тэндээс Орбитын цэргийн хотхоны ногоон зойрны хажууд очоод, тэр хоёр эхлээд ууж байгаад, Чулуунцэцэг намайг уучихаач, цэргийн баяр болж байна шүү дээ гээд шордсоор байгаад, би тэр архинаас 3 хундага уусан. Архи дуусаад, Чулуунцэцэг хамт хулгай хийе гээд байсан, би саяхан гарч ирсэн, дахиж гэмт хэрэг хийхгүй гэсэн, мөн надаас архи зээл авсан 10.000 төгрөгөө нэхээд байхаар нь 20.000 төгрөг өгөөд, 10.000 төгрөг өгөөрэй гэсэн, Орбитын дэлгүүр лүү бид гурав миний автомашинаар явсан, Чулуунцэцэг дэлгүүр ороод гарч ирэхдээ 0.5 л архи, тамхи, нэг устай гарч ирсэн, надад хариулт 1800 төгрөг өгсөн, тэгэхээр нь би уурлаад, миний 10.000 төгрөг аваад ирээ гэхэд, дэлгүүр нь кассанд уншсан эд зүйл буцаахгүй гэсэн. Тэгээд ногоон зойрон дээр буцаж очоод, архиа тэр хоёр хувааж уусан, би тэр архинаас хувааж уугаагүй, тэр хоёр ууж дуусаад, талийгаач надад гурвуулаа ойрхон салхинд гараад унтъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав миний машинаар цанын баазын цаашаа очоод, хонохоор болсон. Тэр хоёр машинаас буугаад, талийгаач найзын машинд шүлсээ хаяад гээд хоорондоо маргалдсан. Би тэр хоёрыг салгаад, машиндаа суулгаад гэр лүүгээ  явахаар болоод, би машинаа бариад талийгаач миний хажуу талд, Чулуунцэцэг хойд талд голлоод суугаад явж байхад тэр хоёр хоорондоо маргалдаад, хоорондоо ноцолдоод, зодолдоод, тэр үед машины руль булаагдаад л гэнэт машин онхолдсон, тэгээд нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт сэргэсэн. ...Би эхний архийг ногоон зойр дээр ууж байхдаа, найз Луяа /жинхэн нэрийг мэдэхгүй/ дуудаж, уулзаад, бид хоёр хоорондоо жаахан юм ярьж байгаад яваад өгсөн. Манай найз архи пиво авч өгөөгүй, би өөр хүн дуудаагүй. ...Би Чулуунцэцэгийг цохиогүй, миний автомашин дотор шүлсээ хаяад байхаар нь болиоч гээд эргэж хараад, нэг удаа нүүр хэсэгт түлхсэн, аймар гэмтэл учруулахаар цохиогүй. ...Би Чулуунцэцэгтэй тэр өдөр л танилцсан, талийгаачийг 2005 оноос хойш мэднэ, манай гэрийн хажууд талийгаач байдаг байсан. ...Би тухайн үед 50-60 км цагийн хурдтай явж байсан. ...Миний автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, машин зүгээр байсан. ...Замын хөдөлгөөн байхгүй байсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хальтиргаагүй байсан. ...Би одоогоор хохирогчийн ар гэрт туслалцаа үзүүлж амжаагүй байна, миний биеийн байдал муу, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна, надад шинжээч нарын дүгнэлтээс санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-137 х/

 

Шүүгдэгч А.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Чулуунцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэж яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Чулуунцэцэгийг цохиогүй ослын улмаас нүүрэн тус газраа гэмтэл авсан байх гэж бодож байна. 2016 оны 3 дугаар сарын 17-ны  шилжих шөнө орой хувийн машинтайгаа цэргийн хотхоноос халтуур хийх гэж явж байсан. Цамбагаравын автобусны буудал дээр талийгаач ирээд сайн уу Гантулгаа юу байна хэзээ гарч ирсэн юм гээд юм ярьсан. Тэгсэн талийгаач манай найз 5 шарын цагдаагийн постон дээр автобус, унааны мөнгөгүй байна хоёулаа очоод авъя гэсэн. Тэгэхээр нь би дурамжхан найз нь энд хүн хүлээж байна гээд зогсож байсан. Тэгээд талийгаач гуйгаад байхаар нь 5 шарын цагдаагийн постон дээрээс Чулуунцэцэгийг очиж авсан. Чулуунцэцэг гуяа гарсан шилэн тирко өмссөн байхаар нь эмэгтэй хүн даарчих байх гэж бодоод Чулуунцэцэгээс танай гэр хаана байдаг юм бэ гэхэд Цэнхэр дэлгүүр гэж хэлсэн. Тэгээд би гэр лүү нь хүргээд өгье гээд гэр лүү нь явж байхад замдаа дэлгүүр дээр зогсож архи зээлж авсан. Тэгээд ногоон зоорины тэнд очоод талийгаач, Чулуунцэцэг хоёр уусан. Эхний архинаас нь шахаад байхаар нь би 3 татсан, Цэргийн хотхон дээр цагдаа нар гарсан байхаар нь машин тэрэг бариад яахав гэж бодоод зогсож байсан. Чулуунцэцэг архи зээлсэн мөнгөө надаас нэхээд 10.000, 10.000 төгрөг хуваагаад төлье гэж хэлсэн. Тэрнээс болоод маргаан үүссэн. Чулуунцэцэг манай найз Солонгос явсан гурвуулаа Солонгос явсан найзын гэрт нь бараа хураасан байгаа очоод хулгай хийе би чамд 2 өдрийн орлогыг өгье, бензинийг чинь дүүргээд өгье гэхээр нь би яах юм бэ найз нь дөнгөж саяхан болохгүй газраас гарч ирсэн дахиж алдмааргүй байна гэж яриад байж байхад Чулуунцэцэг чи эр юм байж юун арчаагүй юм гээд машин тэргэнд шүлсээ хаясан. Талийгаач намайг өмөөрөөд Чулуунцэцэгтэй маргалдсан. Өөрөөр Чулуунцэцэгийн нүүр ам руу нь цохисон зүйл байхгүй. Талийгаач, Чулуунцэцэг хоёр Цэргийн хотхон дээр цагдаа гарсан байна салхинд гараад хоноё гэхээр нь Найрамдал руу  явсан. Найрамдал дээр очоод Чулуунцэцэг, талийгаач хоёр маргалдаад байхаар нь машиндаа суулгаад авч явж байсан. Тэгээд Чулуунцэцэг машины жолооны хүрд булаасан тэгээд машин осолдсон. Осол гарснаас хойш юу ч санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болортуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх эцэг, эхээс дөрөвүүлээ, талийгаач манай хамгийн бага дүү байгаа. Талийгаач Болорчимэг нь 1984 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Төв аймагт мэндэлсэн. Талийгаач маань бага насаа Улаанбаатар хотод гэрээр хүмүүжиж байгаад 1992-2000 онд Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 42 дугаар сургуульд 8 дугаар ангийн боловсрол эзэмшиж, 2000-2002 онд Барилгын Коллежийн Операторчин гагнуурчны ангийг дүүргэж талийгаач маань 2003-2004 онд Монгол Вишн гэдэг нэртэй хувийн ноос ноолуурын үйлдвэрт ажиллаж байгаад 2005 онд том охин Номинжинг гаргасан. Харин Номинжингийн аавынх нь талаар бид сайн мэдэхгүй тэр охиныхоо аавтай нь амьдарч байгаагүй. Талийгаач маань тогтвор суурьшилтай ажилласан газар байхгүй байж байгаад 2010-2013 он хүртэл надтай хамт хувиараа барилгын дотор, гадна заслын ажил хийдэг байсан. Тэгээд Хуланбаяртайгаа тухайн үед танилцаад 2014 оны 09 дүгээр сард бага охин Ану-Үжинг гаргасан. Тухайн үед талийгаач маань нялх биетэй байхад Хуланбаярын ээж нь манай эгчийн хашаанд гэр барьж талийгаач тэр гуравыг тусд нь гаргасан тэгээд удаагүй гурван сарын дараа муудалцаж хэсэг хугацаанд салсан. Тэгээд 2015 оны өвөл Хуланбаяр нь ирчихсэн талийгаач маань эгчийн охин Сарнайтай хамт нийлээд тэд нар байр түрээслэн хороололд амьдрах болсон тэгээд дүү маань уг зам тээврийн осолд орж амь насаа алдаж бид нарын хувьд маш хүнд байдалд ороод байна. Одоогоор талийгаачийн 2 охин нь надтай хамт манайд амьдарч байгаа хамтран амьдрах болсон Хуланбаяр нь 2 хүүхдээ манайд авчирч өгөөд ойрд сураггүй байна. ...Талийгаачийн том охин Номинжингийн асран хамгаалагчаар миний бие өөрөө орсон. Харин бага охин Ану-Үжинг Хуланбаяр өөрөө асран хамгаалагчаар орсон байна лээ. ...Талийгаач маань ямар нэгэн архаг хууч өвчин бол байхгүй эрүүл саруул хүн байсан. ...Албан ёсны баримт гэвэл ганцхан 1,500,000 төгрөгний баримт байгаа. Харин бусад зүйлүүдийг би өөрөө гараараа бичиж зардлын баримт гаргасан. …Талийгаач маань илүү дутуу зангүй, өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй, найз нөхөд сайтай сайн хүн байсан. ...Талийгаачийн 2 хүүхэд над дээр байгаа, 2 хоногийн өмнө талийгаачийн нөхөр бага охин Ану-Үжинг өөр дээрээ 3 хонуулчихаад аваад ирье гэж хэлээд аваад явсан, том охин Номинжингийн тэжээгчээ алдсан тэтгэмжийг би тогтоолгосон, би асран хамгаалагч хийж байгаа, бага охин Ану-Үжин аав дээрээ тэжээгчээ алдсан тэтгэмжийг тогтоолгосон байгаа. ...Талийгаач урьд Ижлээ гээд залуутай үерхэж байгаад, Номинжин гэдэг охинтой болсон, сүүлд Хуланбаяртай 2014 оны 09 дүгээр сард нэг гэрт ороод, Ану-Үжин гэдэг охинтой болсон. ...Би гомдолтой байна, манай дүүг нас барсанаас хойш жолоочийн зүгээс ямар ч туслалцаа үзүүлээгүй, огт уулзаагүй байгаа, оршуулгын зардалд Буяны байгууллагаар 1.500.000 төгрөг цогц үйлчилгээ авсан, бусад цогц үйлчилгээнд ороогүй зардлуудыг баримт байхгүй, баримт авдаг гэж мэдээгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 х/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болортуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Гантулгатай уулзаагүй байж байгаад замын цагдаа дээр уулзсан. Энэ залуу би хохирлоо барагдуулна манай ах машинаа зарна гэсэн би групп 50 хувь алдсан тэр мөнгөө аваад талийгаачийн хоёр хүүхдэд өгье гэж хэлсэн. Би маш их гомдолтой байна. Оршуулгын зардал 4.785.000 төгрөг нэхэмжилж байна. 2 хүүхэд нь өнчин үлдсэн. ...”  /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч Г.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр надруу талийгаач найз Болорчимэг утсаар залгаад хоёулаа уулзая гэж хэлэхээр нь би утсаар холбогдож байгаад 1 дүгээр хороололд уулзахаар болсон. ...Цамбын буудал дээр хуучин найз Гантулгатай таараад тэр хоёр намайг нэг машинтай 5 шарын буудлаас авсан. Би машин дотор нь орж суугаад талийгаач тэр залуутай намайг гэр лүү хүргэж өгөхөөр толгойт руу явсан. Гантулгыг би огт хараагүй, танихгүй, тэр өдөр танилцсан. Талийгаас бид хоёр ярилцаад манай гэрийн ойролцоо дэлгүүрээс орж би 1 шил 0,5 граммын архи, 3 хайрцаг тамхи, нэг ундаааваад талийгаач бид хоёр миний гэр лүү явах гэж байсан. Тэгсэн Гантулга нь талийгаачийг явуулахгүй байсан болохоор бид 3 машинд нь уухаар болсон. Тэгээд орбитын зүг нэг нууц хүнгүй газар луу очоод машинд нь нөгөө архинаасаа юм ярингаа ууцгаасан. Тэр ярианы дунд Гантулга талийгаач нар 7-8 жилийн өмнө дотно харьцаатай байсан үеийнхээ юмыг яриад хоорондоо суугаад байсан тэгэхээр нь би явмаар байна гэсэн чинь Гантулга хэдүүлээ өнөөдөр жаахан ууж олон жил уулзалдаагүй юм чинь гээд талийгаачийг явуулахгүй байсан. Гантулга нэг найзыгаа дуудсан тэр нь нэг Т.Приус маркийн ногоон өнгийн машинтай ирсэн гэхдээ бид нартай сайн танилцаагүй Гантулгатай уулзаж байгаад яваад өгсөн. Тэгээд архи дууссан Гантулга эмэгтэйчүүд архи авсан юм чинь би яаж зүгээр байх вэ дэлгүүр хаахаас өмнө гээд архи авахаар орбитын тойрог орсон. Гантулга надад 20,000 төгрөг өгөхөөр нь би дэлгүүр орж 0,5-н Улаанбаатар 1 шил архи, 2 ундаа, 1 ус, 1 хайрцаг тамхи аваад буцаад бид нар нөгөө газраа очсон. Явах замдаа Гантулга нэг найзаа утсаар дуудаад байсан. Бид нар машин дотроо нөгөө авсан архиа хувааж уугаад талдаа орох үед Гантулгын найз гээд Т.Приус маркийн автомашинтай залуу ирэхдээ 2 том нийслэл пиво, 2 ширхэг бэлгэвч авч ирж өгсөн. Тэр залуу машинд орж ирж суугаад сайн танилцаагүй байж байтал буцаж гараад машиндаа суусан. Гантулга гурвуулаа хуруудаад та хоёрын хожигдсон нь надтай унтана гээд хуруудсан тэгсэн талийгаач Гантулгатай хуруудаад хожигдсон харин би Гантулгатай хуруудаад би дийлсэн. Тэгсэн Гантулга чи буугаад манай найзын машинд сууж бай гэхээр нь би буусан тэр хоёр машин дотроо унтсан. Дууссаны дараа би машин руу ороод нөгөө машинтай найз нь яваад өгсөн. Том хоёр пивийг талийгаач Гантулга хоёр хувааж уусан би пиво ууж чадахгүй гээд уугаагүй. Харин тал шил архинаас нь уусан. Талийгаач бид хоёр явлаа гэсэн чинь Гантулга талийгаачийг явуулахгүй гээд мөн талийгаач намайг байж бай гээд байсан. Тэгсэн Гантулга манайд очьё би эрүүл жолооч дуудна гээд бид нар явна явахгүй гээд маргалдсан. Тэгээд би машин дотор шүлсээ хаясан чинь намайг Гантулга нүүр лүү цохисон. Миний хамарнаас цус гарсан, тэгэхээр нь би чи ямар зэвүүн пизда вэ гээд хэлчихсэн чинь намайг энийг алчий л даа гээд Найрамдлын зам руу Гантулга машинаа согтуу нилээд хурдтай жолоодоод Найрамдлын орчимд очоод намайг үснээс зулгааж байгаад машинаас буулгачихаад яваад өгсөн. Тэгээд би зам дагаад алхаад явж байхад 10 минутын дараа өөдөөс Гантулга машинтайгаа хүрч ирээд шарваж зогссон. Тэгээд талийгаач намайг чи суу л даа хээр газар үлдэж яах гээд байгаа юм гээд машиндаа суулгасан. Би арын суудал дээр харин талийгаач жолоочийн хажуугийн суудал дээр суусан. Машин хөдлөөд нилээн хурдтай хот руу чиглэлтэй явж байгаад гэнэт замаас гарах шиг болсон. Тэгэхээр нь би үхвэл үхэг гэж бодоод машины хаалгыг онгойлгоод үсэрсэн харин машин миний жаахан унах шиг болсон. Машинаас Гантулга Чука гэж дуудаад над руу чиглээд 2-3 алхаад л уначихсан. Тэгээд удаагүй би зам руугаа мөлхөж гараад нэг машин зогсоод хүний утсаар дуудлага өгүүлсэн.

...Тухайн үед хэдэн цаг болсон байсныг мэдэхгүй байна нилээн орой болчихсон замын хөдөлгөөн байхгүй зорчих хэсэг гэрэлтүүлэггүй цаг агаар тогтуун байсан. ...Машин ойролцоогоор 100 орчим км цагийн хурдтай явж байгаад эсрэг урсгал руугаа буюу зүүн тал руу замаас гараад явсан. Би амьд үлдэх гээд машинаас үсэрсэн. Тийм болохоор би юу гэж хүний жолооны хүрд булаасан зүйл байхгүй. ...Бид нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан. ...Би талийгаачтай одоогоос 15 жилийн өмнө найзлаж нөхөрлөж байна, урьд ерөөсее маргалдаж байгаагүй, тэр өдөр ч гэсэн маргалдаж.
зодолдоогүй, жолооч Гантулга л намайг машины ард талын суудал дээр сууж
байхад, зөв зүгээр байж байхад нүүр хэсэгт нэг удаа цохиж, нэг удаа
алгадсан, тухайн үед хамраас цус гарч, дараа нь нүүр хавдсан. ...Намайг тухайн үед гэр лүүгээ явлаа гэхээр Гантулга эхлээд гуйж байгаад, дараа нь уурлаад, тэгээд сүүлдээ цохиж авсан, би машинаас амжиж үсэрч буугаагүй бол, найз шигээ үхэх байсан. ...Надад уурлаад, явж байхдаа хурдаа нэмээд, хөгжмөө чангалаад явж байсан, аймар хурдтай яваад, эхлээд нэг онхолдоход нь хаалга онгойлгоод үсэрсэн. ...Жолооч Гантулга надтай ерөөсөө холбогдоогүй, утсаар яриагүй байгаа, одоо эмчилгээний 2 ширхэг баримт өглөө, дараа эмчилгээний баримтаа бүрдуүлж өгнө. ...Би гомдолтой байна, эмчилгээний зардал гаргуулж авмаар байна. Би хувиараа жимс зардаг, тогтсон ажил байхгүй, гэхдээ бие эрүүл байсан бол ямар нэгэн ажил хийж байгаа. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-55 х/

 

Хохирогч Г.Чулуунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 17-ны шилжих шөнө би талийгаач найзтайгаа уулзахаар болсон. Тэгээд Цамбагарав дээр хүрээд ир гэсэн. Би автобусны мөнгөгүй Нарангийн голоос микронд суугаад 5 шарын постон дээр буусан. Тэгсэн талийгаач залгаад найзтайгаа таарчихлаа машинтай явж байна яваад очъё гэж хэлсэн. Тэгээд удалгүй Гантулга талийгаач хоёр ирсэн. Нарангийн голын эцэс рүү Гантулга намайг хүргэж өгөхөөр болсон. Тэгээд талийгаач бид хоёр Толгойтын дэлгүүрээс 1 шил архи, хоёр улаан вест, нэг парламент, нэг ундаатай зээл авсан. Гантулга цэргийн баяр болж байгаа юм чинь машиндаа ууя гэсэн. Гантулга ногоон зоорь гэх нууцлаг газар очсон. Бид гурав архиа тэнцүү хувааж уусан Гантулгыг би архиар шахаагүй. Гантулга найз руугаа залгаад хүрээд ир гэсэн тэр найз ирээд жоохон юм ярьж байгаад буцаад яваад өгсөн. Гантулга өөр нэг найзаа дуудсан тэр найз нь 2 пиво, 3 бэлгэвч авчирсан. Гантулга талийгаачтай бэлгийн харьцаанд машин дотроо орсон. Би нөгөө найзынх нь машин дотор ороод суусан. Тэгээд нөгөө найз нь яваад өгсөн. Би Гантулгын машин руу ороод явъя гэж хэлэхэд Гантулга машиныхаа хаалгыг түгжсэн. Би бууя гэхэд буулгахгүй байсан. Гантулга 20.000 төгрөг байна та хоёр дэлгүүрээс юм зээлж авсан юм чинь би яаж зүгээр байх вэ гээд 20.000 төгрөг надад өгөөд архи, Жанчивлан, хоёр ширхэг жижиг гоё ундаа авахуулсан. Тэгээд тэр авсан архиа Ногоон зооринд очоод уусан. Би явъя гэж хэлэхэд талийгаач байж бай гэж хэлсэн. Намайг машинаас буух гэхэд Гантулга машиныхаа хаалгыг түгжээд онгойлгохгүй байсан. Би чи ямар сонин юм бэ гээд аман дотор шүлс бөөгнөрсөн байхаар нь шүлсээ өөрийнхөө хөл доороо хаясан. Тэгсэн Гантулга чи яагаад машин дотор шүлсээ хаяад байгаа юм гичий минь гээд хамар дунд цохисон. Тэгээд хамарнаас цус гараад миний хувцас цус болсон. Би машинаас буусан чинь талийгаач гарч ирээд сууя гээд машинд суулгасан. Гантулга бид хоёр маргалдсан Гантулга чамайг хээр газар аваачаад алчихна гээд Найрамдлын зам руу явсан. Гантулгын найзын авчирч өгсөн хоёр пивыг уугаагүй байсан. Найрамдлын зам дээр очоод нэг пиво задлаад машин дотор уусан. Би тэр пивоноос уугаагүй. Талийгаач Гантулга хоёр пиво архи хольж уусан. Намайг Гантулга үсдэж чирээд Найрамдлын зам дээр машинаасаа буулгасан. Тэгээд талийгаач Гантулга хоёр яваад өгсөн. Би зам дагуу алхаж байгаад машин ирэхээр нь гараа өргөж зогсоогоод ахаа хот хүргээд өгөөч би хаана байна гэж асуухад цанын баазад байна гэж хэлсэн би яах юм гээд тэр машинд суугаагүй. Тэгээд урдаас дахин нэг машин ирсэн талийгаач Гантулга хоёр байсан. Гантулга намайг суу гичий минь гээд суулгасан. Гантулга намайг жолооны хүрд булаасан голлож суусан гэж ярьж байна. Би голлож суусан бол машин осолдох үед зүүн талын хаалгаар буух боломж байхгүй байх байсан. Талийгаач бид хоёр нэг ч удаа зодолдож маргалдаагүй. Гантулга машиныхаа хурдыг нэмээд явж байсан. Тэгэхээр нь би хурдаа хасаач ээ тэнэг юм уу гэж хэлсэн. Тэгээд машин осолдох үед би зүүн талын хаалгыг онгойлгоод үсэрсэн. Гантулга, талийгаач хоёр замын уруу машинтайгаа өнхөрсөн. Би зам руу мөлхөж гараад машин зогсоогоод цагдаа түргэн дуудсан. ...”  /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч П.Нямжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гантулга маань 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын 1 дүгээр төрөхөд миний бага хүү болж мэндэлсэн. Би өөрөө 6 хүүтэй эх хүн байгаа. Манай нөхөр Аюуш нь Гантулгыг дөнгөж төрөөд удаагүй 2 нас хүрэх үед нь осолд ороод өнгөрчихсөн. Манай хүү Гантулга нь надтай хамт амьдардаг, найз охингүй, эхнэргүй. Хүү Гантулга маань Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийг 1999-2007 он хүртэл суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэрээрээ онц хийсэн зүйлгүй байсан. 2016 оны 03 дугаар сарын 17-ны орой гэртээ байж байгаад өөрийнхөө Т.Приус маркийн автомашинтайгаа гадуур гарч халтуур хийнэ гээд гараад явсан байсан тэгээд тэр оройноо ирээгүй тэгсэн маргааш өглөө нь гэмтлийн эмнэлэгээс хүн залгаад танай хүүхэд зам тээврийн осолд ороод гэмтэлд байна гэж хэлсний дагуу би эмнэлэг дээр явж очсон. Хүү маань 3 дугаар сарын 18-ны өдөр яаралтай хэвлийн хагалгаанд орой нь орсон одоо биеийн байдал тааруухан л байна. Миний хүү Гантулга нь илүү дутуу зан байхгүй, хүнд тусархуу хүүхдээрээ хүн байгаа юм. ...Өмнө нь 2010 онд хүн зодсон хэргээр шүүхээр орж шийтгүүлж байсан. Архи дарс уусан үедээ ширүүн зангүй хүүхэд байгаа. Архи дарс уугаад байдаггүй хааяадаа л найз нөхөдтэйгээ уудаг байх гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 х/

 

Гэрч Д.Лувсандагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны орой яг хэдэн цагийг нь сайн санахгүй байна над руу найз Гантулга утсаар залгаад намайг хаана байна би цэргийн хотхоны ногоон зоорины энд байна хүрээд ирээч гэж хэлсэн, тэгэхээр нь би яах гэж байгаан гэсэн чинь зүгээр хүрээд ир гээд байсан тэгээд би удаагүй өөрийнхөө Т.Приус маркийн 74-81 УНЧ дугаартай автомашинтайгаа ганцаараа явж очсон. Тэгээд намайг явж очиход Гантулга машин дотроо 2 эмэгтэйтэй хамт байсан тэгсэн тэр гурав  нэг шил 0,5-н архи дөнгөж задалсан бололтой сууж байсан тухайн үед би Гантулгатай хамт явж байсан хоёр  эмэгтэйтэй албан ёсоор танилцаагүй намайг машинд нь ороод суухад машины хойд талд сууж байсан нэг намхан эмэгтэй нь надад архинаасаа өгсөн тэгэхээр нь би тухайн үед машинтай явж байсан болохоор архинаас нь уулгүйгээр өгөхөд тэр хоёр эмэгтэй нь эрчүүдийн баяр болоод эмэгтэйчүүдээс архи авч өгч байхад уухгүй юм уу гээд байсан тэгээд би удаагүй 5 минут ч бололгүй яваад өгсөн. Тэгсэн шөнө 00 цаг дөнгөж өнгөрч байхад Гантулга дахин над руу утсаар залгаад чи хаана байна ирэхгүй юм уу гэхээр нь би очиж амжихгүй нь ээ гээд утсаа салгасан тэгээд үүрээр Гантулга руу би өөрөө залгахад утсаа авахгүй байсан. ...Би Гантулгыг танидаг болоод удаагүй 2 сар гарангийн өмнөөс мэдэх болсон. Танилцаад удаагүй байсан болохоор ааш зангийн хувьд гайгүй санагдсан. Гантулга бид нар Орбитын цэргийн хотхоны зогсоол дээр таксинд явж байхдаа анх танилцсан. ...Намайг тэд нар дээр очиход архиа дөнгөж задалсан бололтой байх шиг байсан. Тухайн үед Гантулга архи уугаагүй байх шиг байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 х/

 

Шинжээчийн №558 тоот дүгнэлт /хх-ийн 68-70 х/

            Шинжээчийн №3995 тоот дүгнэлт /хх-ийн 80 х/

           Шинжээчийн №3996 тоот дүгнэлт /хх-ийн 85 х/

            Шинжээчийн №534 тоот дүгнэлт /хх-ийн 101-102 х/

            Шинжээчийн №246 тоот дүгнэлт /хх-ийн 116-117 х/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн2 х/

Явган зорчигчийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 3 х/

Жолоочийн  согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 4 х/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6 х/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 х/

Хохирол төлбөрийн баримт /хх-ийн 46-47 х/

Хохирол төлбөрийн баримт /хх-ийн 221-222 х/

Хохирол төлбөрийн баримт /хх-ийн 56 х/

Хохирогч Г.Чулуунцэцэгийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 104-110 х/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144 х/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 151-152 х/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 153-154 х/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 155-157 х/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

А.Гантулга нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Найрамдал” зуслан явах замд Toyota prius маркийн 49-73 УБЭ улсын дугаартай автомашинд Н.Чулуунцэцэгтэй хамт архидан согтуурсан үедээ “машин дотор шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг,

 

2016 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийнй  22 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Найрамдал” зуслан явах замд Toyota prius маркийн 49-73 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ... хэрэглэсэн,...  үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэснийг, мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдож зорчигч Г.Чулуунцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учруулж, зорчигч Б.Болорчимэгийн амь насыг хохироон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч А.Гантулгын “...талийгаач надад гурвуулаа ойрхон салхинд гараад унтъя гэж хэлсэн. Тэгээд бид гурав миний машинаар цанын баазын цаашаа очоод, хонохоор болсон. Тэр хоёр машинаас буугаад, талийгаач найзын машинд шүлсээ хаяад гээд хоорондоо маргалдсан. Би тэр хоёрыг салгаад, машиндаа суулгаад гэр лүүгээ явахаар болоод, би машинаа бариад талийгаач миний хажуу талд, Чулуунцэцэг хойд талд голлоод суугаад явж байхад тэр хоёр хоорондоо маргалдаад, хоорондоо ноцолдоод, зодолдоод, тэр үед машины руль булаагдаад л гэнэт машин онхолдсон, тэгээд нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт сэргэсэн. ...Би эхний архийг ногоон зоорин дээр ууж байхдаа, найз Луяа /жинхэн нэрийг мэдэхгүй/ дуудаж, уулзаад, бид хоёр хоорондоо жаахан юм ярьж байгаад яваад өгсөн. Манай найз архи пиво авч өгөөгүй, би өөр хүн дуудаагүй. ...Би Чулуунцэцэгийг цохиогүй, миний автомашин дотор шүлсээ хаяад байхаар нь болиоч гээд эргэж хараад, нэг удаа нүүр хэсэгт түлхсэн, аймар гэмтэл учруулахаар цохиогүй. ...Би Чулуунцэцэгтэй тэр өдөр л танилцсан, талийгаачийг 2005 оноос хойш мэднэ, манай гэрийн хажууд талийгаач байдаг байсан. ...Би тухайн үед 50-60 км цагийн хурдтай явж байсан. ...Миний автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй, машин зүгээр байсан. ...Замын хөдөлгөөн байхгүй байсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал, зам ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хальтиргаагүй байсан. ...Би одоогоор хохирогчийн ар гэрт туслалцаа үзүүлж амжаагүй байна, миний биеийн байдал муу, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна, надад шинжээч нарын дүгнэлтээс санал хүсэлт байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 135-137 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогч Г.Чулуунцэцэгийн: “...2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр надруу талийгаач найз Болорчимэг утсаар залгаад хоёулаа уулзая гэж хэлэхээр нь би утсаар холбогдож байгаад 1 дүгээр хороололд уулзахаар болсон. ...Цамбын буудал дээр хуучин найз Гантулгатай таараад тэр хоёр намайг нэг машинтай 5 шарын буудлаас авсан. Би машин дотор нь орж суугаад талийгаач тэр залуутай намайг гэр лүү хүргэж өгөхөөр толгойт руу явсан. ... Талийгаач бид хоёр явлаа гэсэн чинь Гантулга талийгаачийг явуулахгүй гээд мөн талийгаач намайг байж бай гээд байсан. Тэгсэн Гантулга манайд очьё би эрүүл жолооч дуудна гээд бид нар явна явахгүй гээд маргалдсан. Тэгээд би машин дотор шүлсээ хаясан чинь намайг Гантулга нүүр лүү цохисон. Миний хамарнаас цус гарсан, тэгэхээр нь би чи ямар зэвүүн пизда вэ гээд хэлчихсэн чинь намайг энийг алчий л даа гээд Найрамдлын зам руу Гантулга машинаа согтуу нилээд хурдтай жолоодоод Найрамдлын орчимд очоод намайг үснээс зулгааж байгаад машинаас буулгачихаад яваад өгсөн. Тэгээд би зам дагаад алхаад явж байхад 10 минутын дараа өөдөөс Гантулга машинтайгаа хүрч ирээд шарваж зогссон. Тэгээд талийгаач намайг чи суу л даа хээр газар үлдэж яах гээд байгаа юм гээд машиндаа суулгасан. Би арын суудал дээр харин талийгаач жолоочийн хажуугийн суудал дээр суусан. Машин хөдлөөд нилээн хурдтай хот руу чиглэлтэй явж байгаад гэнэт замаас гарах шиг болсон. Тэгэхээр нь би үхвэл үхэг гэж бодоод машины хаалгыг онгойлгоод үсэрсэн харин машин унах шиг болсон. Машинаас Гантулга Чука гэж дуудаад над руу чиглээд 2-3 алхаад л уначихсан. Тэгээд удаагүй би зам руугаа мөлхөж гараад нэг машин зогсоогоод хүний утсаар дуудлага өгүүлсэн.

... Машин ойролцоогоор 100 орчим км цагийн хурдтай явж байгаад эсрэг урсгал руугаа буюу зүүн тал руу замаас гараад явсан. Би амьд үлдэх гээд машинаас үсэрсэн. Тийм болохоор хүний жолооны хүрд булаасан зүйл байхгүй. ... жолооч Гантулга л намайг машины ард талын суудал дээр сууж байхад, зөв зүгээр байж байхад нүүр хэсэгт нэг удаа цохиж, нэг удаа алгадсан, тухайн үед хамраас цус гарч, дараа нь нүүр хавдсан. ...Намайг тухайн үед гэр лүүгээ явлаа гэхээр Гантулга эхлээд гуйж байгаад, дараа нь уурлаад, тэгээд сүүлдээ цохиж авсан,...Надад уурлаад, явж байхдаа хурдаа нэмээд, хөгжмөө чангалаад явж байсан, аймаар хурдтай яваад, эхлээд нэг онхолдоход нь хаалга онгойлгоод үсэрсэн. ...Би гомдолтой байна, эмчилгээний зардал гаргуулж авмаар байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-55 х, шүүх хуралдаан тэмдэглэл/,

 

Шинжээчийн №558 тоот дүгнэлт

1/ Талийгаач Б.Болорчимэгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал ясны олон сэлтэрхий үүссэн цөмөрсөн хугарал, суурь ясны салсан хугарал, тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлөгийн дагз хэсгийн голомтлог няцрал, зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх голомтлог цусан хураа, ухархайн, хамар хацар, хоншоор ясны хугарал, биеийн ерөнхий доргилт, дотор эрхтний зөөлөн холбоос дагасан цус харвалт, уушигны голомтлог няцрал, бөөрний угийн холбоос болон өөхлөгийн голомтлог цус харвалт өвчүүний цус хуралт, цээжний булчингийн цус хуралт, зүүн талын 4-р хавирганы хугарал, хуйхны эдийн дутагдал бүхий хууларсан шарх, нүүр болон биеийн олон тооны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2/ Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг үед зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3/ Талийгаач нь зүүн бөөрний уйланхайт өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй.

4/ Талийгаач нь дээр хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна.

5/ Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ

6/ Б.Болорчимэг нь В(III) бүлгийн цустай байна.

7/ Дээрх гэмтлүүдийг суугаа босоо хэвтээ аль ч байрлалд авах боломжтой. Шинжээч эмч Г.Батцэцэг /хх-ийн 68-70 х/

 

            Шинжээчийн №3995 тоот дүгнэлт

  1. Чулуунцэцэгийн биед умдаг ясны зүүн дээд, доод салааны зөрөөтэй хугарал, хоёр нүдний доод зовхи, зүүн мөр, дал, баруун, зүүн гуя, зүүн өвдөгт цус хуралт, зүүн чих, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна. Шинжээч эмч Ч.Эрдэмболор /хх-ийн 80 х/ 

 

            Шинжээчийн №534 тоот дүгнэлт

            1.Г.Чулуунцэцэгийн биед нүүрэн тус газар буюу хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учиржээ. ГССҮТН өвчний түүх болон Шүүх эмнэлгийн үзлэгт хийсэн №3995 тоот дүгнэлтэд хамар хэсэгт гэмтэл тусгагдаагүй байна.

            2.Г.Чулуунцэцэгийн биед учирсан хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусдад цохиулах, зам тээврийн ослын аль алинд нь үүсэх боломжтой бөгөөд нарийвчлан тогтоох боломжгүй.

            3.Дээрх хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч М.Энхтайван /хх-ийн 101-102 х/

 

            Шинжээчийн №246 тоот дүгнэлт

            1.Тоуоtа Рrius маркийн 49-73 УБЭ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч А.Гантулга нь МУ-ын ЗХД-ийн “2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар зорчигч Г.Чулуунцэцэг нь автомашины жолооны хүрдийг булаацалдсан нь тогтоогдохгүй байна. Шүүхийн шинжилгээний тухайн хуулийн 15-р зүйлд “Шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйл” 15.1.2-д Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргах; гэсэн заалтыг баримталж сэжигтэн А.Гантулгын мэдүүлгийг үндэслэх боломжгүй байна.

            3.Автотээвэрийн үндэсний төвийн 4/645 тоот дүтнэлтэнд Тоуоtа Рrius маркийн 49-73 УБЭ дугаартай автомашиныг асахгүй, хөдлөх боломжгүй, оношлогоо хийлгэх боломжгүй байх тул тухайн тээврийн хэрэгсэлийн техникийн байдал осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй гэж дүгнэлтийг гаргасан байна.

            4.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөх байдалаас нөлөөлөөгүй байна. Цагдаагийн ахмад Б.Батзориг /хх-ийн 116-117 х/,

Жолоочийн  согтуурал шалгасан магадлагаа “ ... 0,99 хувь гарч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов” /хх-ийн 4 х/ гэсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч А.Гантулга нь “ ... би Г.Чулуунцэцэгийг цохиж гэмтэл учруулаагүй ...” гэж мэдүүлдэг боловч энэ байдал нь хэрэгт авагдсан өөр хөндлөнгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй, мөн хохирогч Г.Чулуунцэцэгийн “... намайг Гантулга нүүр лүү цохисон ...” гэсэн мэдүүлэг нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр “ ... түүний биед нүүрэн тус газар буюу хоёр нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл учиржээ. ... уг гэмтэл нь хөнгөн гэмтэл болно ...” гэсэн нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдож байгаа болно.

 

Прокуророос А.Гантулгад холбогдох хэргийг зөв зүйлчилж ирүүлсэн, түүнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

А.Гантулга нь ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирлын талаар: Хохирогч Б.Болорчимэгийн хууль ёсны төлөөлөгч Б.Болортуяа нь оршуулгын зардалд нийт 4,785,000 төгрөг зарцуулсан тухай баримт бүрдүүлж өгсөн, хохирогч Г.Чулуунцэцэг  204,337 төгрөгийн эмчилгээний зардлын баримт бүрдүүлж өгсөн тул эдгээр зардлуудыг гэмт буруутай этгээд болох А.Гантулгаас гаргуулж, хохирогч нар бусад зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, А.Гантулгын Тоёота Приус маркийн 49-73 УБЭ улсын дугаартай, 152176 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1.Боржигон овогт Аюушийн Гантулгыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, энэ гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар А.Гантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасч, 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар А.Гантулгыг 02 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар А.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан 02 сарын баривчлах ялын зарим болох 01 сарын баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар оногдуулсан 04 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 04 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 04 /дөрвөн/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар А.Гантулгын эдлэх 04 /дөрвөн/ жил 01  /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар А.Гантулгад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 04 /дөрвөн/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Гантулгаас 4,785,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 51-41 тоотод оршин суух ЧГ81010580 тоот регистрийн дугаартай Баянмөнхийн Болортуяад олгож,

203,337 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 28 дугаар гудамж, 487 тоотод оршин суух ЧВ87060904 тоот регистрийн дугаартай Ганбатын Чулуунцэцэгт олгож, хохирогч Г.Чулуунцэцэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Болортуяа нар цаашид гарах зардлын баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8.Хэрэгт хураагдан ирсэн А.Гантулгын Тоёота Приус маркийн 49-73 УБЭ улсын дугаартай 152176 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч А.Гантулгад буцаан олгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Гантулгад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДАШДОНДОВ