Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2017/00333

 

 

 

 

 

 

 



 

2017 8 17 103/ШШ2017/00333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хорооллын ******* дүгээр байрны ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******баяр, нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******баяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д. нь 201*******.11.01-ний өдөр манай байгууллагатай барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын хувийн хүүтэй зээлсэн юм. Зээлийн барьцаанд 2001 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн, БРА 57- улсын дугаартай, Nissan skyline маркийн авто машинаа тавьсан. Гэтэл зээлдэгч нь гэрээний нөхцлийг зөрчин зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй, утас нь холбогдохгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь Д. иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан 201******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ болон кассын зарлагын баримт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны ******* дугаар сарын 22-ны өдрийн 103/ШЗ2017/009*******3 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд оршин суух хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжлах шийдвэр гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

******* овогт ******* , ДП*******702*******15 регистрийн дугаартай, Багануур дүүргийн дүгээр хороо, Жаргалантын ******* дугаар гудамжны тоотод оршин суудаг гэх, утас:9989, 8889, зэрэг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгийн явцад гаргасан тайлбартаа өгсөн мэдээллийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст мэдэгдэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* ******* эрэн сурвалжилсугай.

2.Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох, шүүхийн шийдвэр биелэгдмэгц нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д мэдэгдэх ажиллагааг тус тус Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Шийдвэрийн хувийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад үүрэг болгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119., 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.СОЛОНГО