Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2017/00335

 

 

 

 

 

                 

               

 

2017 8 18 103/ШШ2017/0033

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би

Нэхэмжлэгч: *******нуур дүүргийн 3 дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******нуур дүүргийн дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ж. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 12 дугаар сард тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жолооч С. өөрийн эзэмшлийн Prius-10 маркийн авто машинаа 3.000.000 төгрөгөөр худалдсан. Гэтэл одоо болтол надад мөнгөө өгөхгүй байгаа тул 3.000.000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч С.Бадарч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой Бадарч миний бие иргэн ******* нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сар дотроо багтаан төлж дуусгана гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж. нь хариуцагч С. худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Бадарч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1, 7*******.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31.*******7 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С. улсын тэмдэгтийн хураамж 31.*******7 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО