| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2017/00333/И |
| Дугаар | 103/ШШ2017/00336 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2017/00336
2017 8 18 103/ШШ2017/00336
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Багануур дүүрийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг М.******* өмчлөлд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ******* дугаар байрны ******* тоотын 2 өрөө өөрийн өмчлөлийн Ү-220800 дугаартай орон сууцыг дүү О. 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлсэн юм. О.******* өөрийн хүүхдүүдээс өөрцгүй хандан өсгөж хүмүүжүүлсэн бөгөөд цаашид энэ байрыг өмчлөлд нь бүрэн шилжүүлэх бодолтой байсан. Хоолны газрын эргэлтийн хөрөнгө байхгүй болчихлоо гэхээр нь *******.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай ******* хувийн хүүтэй зээлсэн боловч зээлийн эргэн төлөлтөө хугацаанд нь төлөөгүй. Намайг зээлээ нэхэхээр мөнгөө нэхлээ гэж элдэв үгээр доромжлон, айлган сүрдүүлж агсан тавьж байсан. Би дүүгийнхээ энэ үйлдэлд маш их гомдож байгаа тул зээлсэн мөнгөө нэхэмжлэхгүйгээр түүнтэй байгуулсан бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгож, байраа өөрийн өмчлөлд буцаан шилжүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч О.Мөнхбат шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2014 онд М. эгчээс түүний өмчлөлд байсан Ү-220800 тоот гэрчилгээтэй, 2 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан нь үнэн. Гэхдээ би орон сууцыг биет байдлаар, бүрэн эзэмшээгүй. Нэхэмжлэлд дурдсан *******.000.000 төгрөгийг тухайн үеийн эдийн засгийн байдлыг ойлгоогүй нь намайг бухимдуулж байсан. Зээлсэн мөнгөө хэсэгчлэн төлөх бодолтой байгаа. Дээр дурдсан орон сууц нь надад чухал шаардлагагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Багануур дүүрийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг эгч М.******* өмчлөлд буцаан шилжүүлэх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М. нь хариуцагч О. бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж Багануур дүүрийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг М.******* өмчлөлд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Мөнхбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж Багануур дүүрийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг М.******* өмчлөлд буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт ******* ******* холбогдох бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Багануур дүүрийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоот 2 өрөө орон сууцыг М.******* өмчлөлд буцаан шилжүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 3*******.100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч О. улсын тэмдэгтийн хураамж 3*******.100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО