| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00340/И |
| Дугаар | 103/ШШ2017/00359 |
| Огноо | 2017-09-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 103/ШШ2017/00359
| 20******* оны 09 сарын *******8 өдөр | Дугаар *******03/ШШ20*******/00359 | Улаанбаатар хот |
20******* 09 05 *******03/ШШ20*******/00359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******982 оны дүгээр сарын *******8-ны өдөр төрсөн, эмэгтэй, ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******5 дугаар байрны ******* тоотод оршин суух Боржигон овогт *******-******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******982 оны *******2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ******* дүүргийн дүгээр хороо, 2******* дүгээр гудамжны тоотод оршин суух, Их Монгол овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 8 дугаар сарын 0-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т., хариуцагч З., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2000 онд З.тай танилцаж улмаар 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр охин Н.- төрсөн. З. нь 2008 оноос эхлэн өөр хүнтэй хамтран амьдарч эхэлсэн учраас тусдаа амьдарсан. Тэр үеэс охин маань миний асрамжид хүмүүжиж байна. Одоо би өөр хүнтэй гэр бүл болж хүүхэд гаргасан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Н.- миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч З. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Бид 2000 онд танилцаж улмаар 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр охин Н.- төрсөн. Би өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсноос тусдаа амьдарч эхэлсэн. Одоо би 8 настай охины хамт амьдардаг. Гэрлэлт цуцлуулах шалтгаан миний буруутай үйлдлээс болсонд харамсаж явдаг. Гэрлэлтээ цуцлуулж охиноо ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Т. нь хариуцагч З. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч Т., хариуцагч З. нар нь 2000 оноос хамтран амьдарч 2006 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн гэр бүл болсон бөгөөд 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр охин Н.- төрсөн, улмаар хариуцагч З. гэр бүлээс гадуур өөр эмэгтэйтэй хамтран амьдарсан буруутай үйлдлээс болж зохигчид 2008 оноос хойш тус тусдаа амьдарсан болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогджээ.
Талууд тусдаа амьдраад 9 жилийн хугацаа өнгөрсөн, тус тусдаа өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.
Охин Н.- 2008 оноос хойш эх Т.******* асрамжид байгаа бөгөөд түүнийг эхийнх нь асрамжинд хэвээр үлдээхээр талууд тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар охин Н.- эх Т.******* асрамжид үлдээн эцэг З.ар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэж заажээ.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж хуульчилсан байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг охинтой нь уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******.*******, .*******.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагуудад төлсөн улсын тэмдэгтийн хураамж *******90.928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******90.928 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******-д зааснаар Боржигон овогт *******-******* , Их Монгол овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 2 дугаар сарын 2-ны өдөр төрсөн охин ******* - эх Т.******* асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.*******.2 дахь хэсэгт зааснаар 2005 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин ******* - *******6 нас хүртэл /суралцаж байгаа бол *******8 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг З.ас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
. Зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэхийг, 26.6 дахь хэсэгт заасан хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг анхааруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттуяад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.******* дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .*******.*******, .*******.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******90.928 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд *******90.928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9., **************9. дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш хоног өнгөрсний дараа ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА