| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07318/И |
| Дугаар | Дугаар 102/ШШ2017/01444 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар Дугаар 102/ШШ2017/01444
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2017/01444
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52 дугаар байр, 66 тоот хаягт оршин суух, Асууд овогт Бат-Эрдэнийн Уранчимэг /РД:ЕО89031585/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52 дугаар байр, 66 тоот хаягт оршин суух, Хамар овогт Ганбатын Очир /РД:РЛ86061615/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Уранчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Г.Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Уранчимэг нь хариуцагч Г.Очирт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаар гэрлэлт цуцлуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Уранчимэг, хариуцагч Г.Очир нар нь 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 17 дугаарт бүртгүүлсэн нь 0120480/17 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, хүү О.Батчин нь 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн болох нь 0000794548 Г-3448 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар, охин О.Ундрам нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн болох нь 1107002942 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдлоо.
Гэрлэгчид нь 2014 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч байгаа хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэж тайлбарласан, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч эвлээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй хүү Б.Батбэх, охин Б.Марал нар төрсөн цагаас хойш болон эцэг эх тусдаа амьдарсан үеэс эхийн асрамжинд байсан, хүү Б.Батбэхийн “ээжтэйгээ амьдарна, аав архи уух байх” гэсэн саналыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү О.Батчин, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин О.Ундрам нарыг эх Б.Уранчимэгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү О.Батчин, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин О.Ундрам нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Хамар овогт Ганбатын Очироор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болохыг эцэг Г.Очирт, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Г.Очирыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг нэхэмжлэгч Б.Уранчимэгт тайлбарлаж мэдэгдэв.
Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52 дугаар байр, 66 тоотын 2 өрөө орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын гэр бүлийн дундын хөрөнгө мөн байна.
Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, хд44 дүгээр байр, 49 тоотын 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдэд хөрөнгийн үнэлгээний дүнгээр хуваалгаж, өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулна гэж тайлбарлаж байх бөгөөд орон сууцны зээл төлөгдөөгүй үндэслэлээр хураагдаж болзошгүй байгаа тул урьдчилгаанд болон зээлд төлсөн мөнгөн дүн нь манай гэр бүлийн хөрөнгө, үүнийг тэнцүү хуваахыг зөвшөөрнө гэсэн хариуцагчийн тайлбар зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь заалтыг баримтлан дундын хөрөнгийг гэр бүлийн 4 гишүүдэд тэнцүү хуваах нь зүйтэй байна.
Уг орон сууцын зах зээлийн үнэ цэнийг “Гэрэгэ эстимэйт” ХХК-иас ирүүлсэн тайлангийн дүнгээр 78.500.000 төгрөгийн үнэ цэнэтэй гэж үзлээ. Үүнээс уг орон сууц нь банкны зээлийн төлбөртэй байгаа тул 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Үндэсний Хөрөнгө оруулалтын банкнаас ирүүлсэн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас зээлийн үлдэгдэл төлбөр 31.379.233 төгрөгийг хасч тооцон үлдэх 32.320.767 төгрөгийг гэр бүлийн 4 гишүүнд хувааж нэг гишүүнд ногдох хөрөнгийн хэмжээ 8.080.192 төгрөг байна.
Гэр бүлийн дундын хамтран өмчлөх эд хөрөнгийг хуваахдаа тэдгээрт ногдсон хөрөнгийн хэмжээгээр өрийг мөн хуваадаг. Ингэхдээ эцэг эх насанд хүрээгүй хүүхдийн өмнөөс ижил хариуцлага хүлээдэг ба гэр бүл 4 гишүүнтэй учир өрийг зөвхөн эцэг эхэд хувааж тооцлоо. Өр 31.379.233 төгрөгийг 2 тэнцүү хуваахад нэгэнд нь 15.689.617 төгрөг болох ба гэр бүлийн 3 гишүүнд ногдох хөрөнгийг /8.080.192 х 3 – 15.689.617/ 8.550.959 төгрөг байна гэж тооцлоо. Ингээд гэрлэгчдийн дундын хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, хд44 дүгээр байр, 49 тоотын 2 өрөө орон сууцыг хариуцагч Л.Батцэнгэлийн өмчлөлд үлдээж, хариуцагчаас гэр бүлийн дундын хөрөнгөнөөс ногдох хэсэгт 8.550.959 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дах заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Няндагийн Дархижав /РД:ЧР79051501/, хариуцагч Олхонууд овогт Лхавааны Батцэнгэл /РД: ВЮ78120838/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дах заалтыг баримтлан 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Батбэх, 2011 оны 8 дугаар сарын 15-нд төрсөн охин Б.Марал нарыг эх Н.Дархижавын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2002 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Батбэхийг 16 нас /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 2011 оны 8 дугаар сарын 15-нд төрсөн охин Б.Маралыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Олхонууд овогт Лхавааны Батцэнгэлээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах заалтыг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь заалтыг баримтлан Голомт банкны барьцаанд байгаа Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 52 дугаар байр, 66 тоотын 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Уранчимэг, хүү О.Батчин, охин О.Ундрам нарын өмчлөлд үлдээж, нэхэмжлэгчээс гэр бүлийн дундын хөрөнгөд 8.550.959 төгрөг гаргуулан харуицагч Г.Очирт олгож, банкны зээлийн үлдэгдэл төлбөр төгрөгийг гэрээний хугацаанд хамтран төлөхийг хариуцагчид даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Батцэнгэлээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ