Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

 

 

 

 

 

 

    2022         02          17                                       2022/ШЦТ/105

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч  Д.Нямдэлэг, шүүгдэгч Х.Б-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А овогт Х-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110001660657 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа барилга угсралтын ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхэд, эцэг, эхийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 465 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 нэгжээр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, А овогт Х-ийн Б,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б- нь 2020 оны 12 дугаар сарын 20-ноос 2021 оны 01 дүгээр сарын 11-ний хооронд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1018 дугаар байрны 39 тоотод фэйсбүүк цахим сүлжээнд “Бурзай, Бурзай” (Burzai, Burzai) гэх нэртэй фэйсбүүк хаягаар шууд дамжуулалтын бичлэг хийж, цахим орчинд мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй Покер гэх тоглоом зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

Шүүгдэгч Х.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Анх хуулиар хориотой гэдгийг мэдэхгүй байсан, хөл хорионд орсон байсан, фэйсбүүкээр харж байгаад өөрөө тоглуулж үзье гээд тоглуулж үзсэн, хууль бус гэдгийг мэдээд гэм буруугаа ойлгож байгаа, энэнээс хойш дахиж энэ тоглоом тоглуулаагүй. ...Энэ тоглоомыг тоглуулаад 200 гаруй мянган төгрөгийн ашиг олсон...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Гэрч Л.Ж- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Х.Б- 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчмоос эхлэн “Burzai, Burzai’’ гэх нэртэй фэйсбүүк хаяг нээн цахимаар хөзөр ашиглан покер гэх тоглоомыг дуу дүрстэйгээр цахим орчинд шууд дамжуулан тоглуулсан, ингэж цахимаар тоглуулахдаа миний Хаан банкны 5022460398 тоот дансыг ашиглан бооцооны мөнгө хүмүүсээс авч эргүүлэн бооцооны мөнгийг нь өгч байгаа бололтой байсан. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр миний нөхөр Х.Б- нь “Burzai, Burzai’’ гэх нэртэй фэйсбүүк хаягаар миний Хаан банкны 5022460398 тоот дансыг ашиглан хөзрийн покер тоглоом тоглуулсан. Би ямар нэгэн байдлаар үүнд нь оролцдоггүй байсан. ...Хөл хорио тогтоосноос болж манай гэр бүл ажилгүй, орлогогүй болсон, тэгээд хүмүүс фэйсбүүкээр тоглоом тоглуулж байгааг хараад манай нөхөр болох юм шиг байна гээд тоглуулсан юм шиг байна лээ. Тус тоглоомыг манай нөхөр яаж тоглуулдаг талаар мэднэ, би мэдэхгүй...” /хавтас хэргийн 18-19 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Б.Дэлгэрхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын сүүлээр, 2021 оны 01 дүгээр сарын үед Бурзай, Бурзай гэх нэртэй фэйсбүүк хаягаар шууд дамжуулалтын бичлэг хийж покер гэх тоглоом тоглож байсан. ...Хаяг эзэмшигч харагддаггүй, нэг залуухан эрэгтэй хүний хоолой сонсогддог байсан. ...Бооцооны хувьд 5000-10000 төгрөгийн хооронд байсан...” /хавтас хэргийн 86-87 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би хэн нэгэн хүнтэй хамтраагүй, ганцаараа зохион байгуулсан. Утсаа тогтоогч дээр, эсвэл ширээн дээр тавьж байгаад бичлэг хийж өөрөө хөзрөө хольж тоглуулдаг байсан. Хүмүүс фэйсбүүк цахим бичлэгийн доор тэд дугаартай дээр сууя гээд мөнгөө шилжүүлдэг байсан. Хүмүүсийн бооцооны мөнгийг авахдаа эхнэрийнхээ 5022460398 дугаарын данс болон, 8 настай хүү М- ээжтэйгээ буюу манай эхнэр Ж-тай хамтран эзэмшдэг дансыг ашиглан авч буцааж өгдөг байсан. Тухайн үед эхнэр хүүхдийнхээ дансаар интернэт банктай болохоор нь гуйж хэрэглэж байсан. ...Мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 28, 29-ний өдрүүдийн хооронд тоглуулаад больсон санагдаж байна. Тухайн үед цагдаагийн байгууллагаас залгаж тоглуулж болдоггүй гэж хэлснээр би болохгүй байсан юм байна гэж мэдсэн. ...Нэг тоглолтоос дээд тал нь 3000-5000 төгрөгийн ашиг олдог байсан. ...Банкны гүйлгээ, буцаалт шимтгэл гээд мөнгө хасагддаг, нийт 200,000 төгрөг олсон байх..” /хавтас хэргийн 96, 96 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-9 дэх  тал/,

- Л.Ж-гийн Хаан банкны дансны хуулга /хавтас хэргийн 36-48, 55-59 дэх тал/,

- Ж.М-ийн Хаан банкны дансны хуулга /хавтас хэргийн 106-116 дахь тал/,

- Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 149-151 дэх тал/,

- Шүүгдэгч Х.Б-ын хувийн байдА холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 100 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Х.Б- нь 2020 оны 12 дугаар сарын 20-ноос 2021 оны 01 дүгээр сарын 11-ний хооронд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын 1018 дугаар байрны 39 тоотод фэйсбүүк цахим сүлжээнд “Burzai, Burzai” гэх нэртэй фэйсбүүк хаягаар шууд дамжуулалтын бичлэг хийж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй покер гэх тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Л.Ж-гийн “...Х.Б- 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орчмоос эхлэн “Burzai, Burzai’’ гэх нэртэй фэйсбүүк хаяг нээн цахимаар хөзөр ашиглан покер гэх тоглоомыг дуу дүрстэйгээр цахим орчинд шууд дамжуулан тоглуулсан, ингэж цахимаар тоглуулахдаа миний Хаан банкны 5022460398 тоот дансыг ашиглан бооцооны мөнгө хүмүүсээс авч эргүүлэн бооцооны мөнгийг нь өгч байгаа бололтой байсан. Би ямар нэгэн байдлаар үүнд нь оролцдоггүй байсан. ...Хөл хорио тогтоосноос болж манай гэр бүл ажилгүй, орлогогүй болсон, тэгээд хүмүүс фэйсбүүкээр тоглоом тоглуулж байгааг хараад манай нөхөр болох юм шиг байна гээд тоглуулсан юм шиг байна лээ. Тус тоглоомыг яаж тоглуулдаг талаар нөхөр мэднэ, би мэдэхгүй байна...” /хавтас хэргийн 18-19 дэх тал/ гэсэн, гэрч Б.Дэлгэрхүүгийн “...2020 оны 12 дугаар сарын сүүлээр, 2021 оны 01 дүгээр сарын үед Бурзай, Бурзай гэх нэртэй фэйсбүүк хаягаар шууд дамжуулалтын бичлэг хийж покер гэх тоглоом тоглож байсан. ...Хаяг эзэмшигч харагддаггүй, нэг залуухан эрэгтэй хүний хоолой сонсогддог байсан. ...Бооцооны хувьд 5000-10000 төгрөгийн хооронд байсан...” /хавтас хэргийн 86-87 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Х.Б-ын “...Мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 28, 29-ний өдрүүдийн хооронд тоглуулаад больсон санагдаж байна. Тухайн үед цагдаагийн байгууллагаас залгаж тоглуулж болдоггүй гэж хэлснээр би болохгүй байсан юм байна гэж мэдсэн. ...Нэг тоглолтоос дээд тал нь 3000-5000 төгрөгийн ашиг олдог байсан. ...Банкны гүйлгээ, буцаалт шимтгэл гээд мөнгө хасагддаг, нийт 200,000 төгрөг олсон байх..” /хавтас хэргийн 96, 96 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 8-9 дэх  тал/, Л.Ж-гийн Хаан банкны дансны хуулга /хавтас хэргийн 36-48, 55-59 дэх тал/, Ж.М-ийн Хаан банкны дансны хуулга /хавтас хэргийн 106-116 дахь тал/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 149-151 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамаарА, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйлсийг хэрэглэж олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологийг ашиглан иргэд, олон нийтийг үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй, аз туршсан тоглоомд татан оролцуулж, тоглоомыг мөрийтэй хэлбэрээр зохион байгуулж, өөртөө хялбар аргаар ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Х.Б-ын олон нийт цар тахлын улмаас хөл хорионд байгаа үед өөрийн утсаар фэйсбүүкээр лайв хийж, дугаарласан хөзөр ашиглан техас покер тоглоомыг мөрийтэй буюу оролцогч нараас 5000-10000 төгрөг авч тоглуулж, өөртөө ашиг олж байсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Х.Б- хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Х.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан таах боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоом тоглож, өөртөө ашиг олох зорилготой олон нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Х.Б-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас олон нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...” гэж заасан тул шүүгдэгч Х.Б-ын гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 397,500 төгрөгийн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2110001660657 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Х-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ийн Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-аас 397,500 /гурван зуун ерэн долоон мянга, таван зуу/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн 2110001660657 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Х.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР