Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01459

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/01459

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 2 дугаар баг, Баян, 3 дугаар хэсэг гудамж, 10-3 тоот хаягт оршин суух, Дархчууд овогт Сүхбаатарын Атархүү /РД:МБ89051411/,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 1 дүгээр баг, Хараа 3 дугаар хэсэг, 3 дугаар байр, 8-4 тоот хаягт оршин суух, Буриад овогт Бат-Эрдэнийн Халиун /РД:МБ93061621/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байр, 26 тоот хаягт оршин суух, Тариачин овогт Хадгаагийн Энхтайван /РД:ПЮ77121415/-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 6.000.000 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбадрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Атархүү ,Б.Халиун нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч нар нэхэмжлэлийг өөрсдөө бичсэн тул утга агуулгын хувьд алдаатай бичсэн зүйл байж магадгүй. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлд дурдагдсан 3256ДАХ улсын дугаартай машиныг н.Саранцацрал гэх хүнээс худалдан авсөн бөгөөд 6,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн байсан. Машиныг хашаандаа авч ирээд тавьсан байхад Х.Энхтайван гэх хөрш ах нь машиныг худалдаж авах санал тавьсан байдаг.  Ингээд талууд харилцан тохирч машиныг 31,000,000 төгрөгөөр худалдахаар болсон. Нэхэмжлэгч нь машиныг бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй буюу өөрийн нэр дээр шилжүүлж авалгйүгээр өөрөө ашиглаж байхдаа Х.Энхтайвантай хэлцэл хийсэн. Ингээд бүртгэлтэй эзэмшигчийн нэр дээрээ шууд Х.Энхтайван  шилжүүлж худалдахаар санал тавихад Х.Энхтайван нь хүлээн зөвшөөрч машиныг н.Саранцацралаас шилжүүлж авах ажиллагаа хийгдсэн. Тухайн үед н.Саранцацрал нь биечлэн байх боломжгүй байсан тул Д.Батбаяр гэх хүнд итгэмжлэл олгосон. Үүний дагуу Д.Батбар болон Х.Энхтайван нар нь худалдах худалдан авах гэрээ байгуулж машиныг шилжүүлэн авсан. Хариуцагч нь төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 4 дүгээр сарын 13-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг н.Алтанхуяг гэх нотариатч дээр очиж хийсэн. Уг гэрээгээр 9601УБЧ улсын дугаартай автомашиныг 26,000,000 төгрөгөөр худалдсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2016 оны  6 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж хийсэн байдаг. Төлбөр барагдуулах гэрээнд 31,000,000 төгрөгийн үнэ бүхий машин гэж бичээд 6,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэдгийг талууд тохирсон байна. Үлдэгдэл төлбөрөө хариуцагчаас шаардахад өгнө төлнө гэж хэлдэг байсан боловч хэлсэн ёсоор өгөхгүй хойшлуулаад байхаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөрийг төлөхийг шаардаж байсан хугацаанд 500,000 төгрөг төлсөн гэдэг. Тиймээс одоо үлдэж байгаа нийт төлбөрийн үлдэгдэл 5,500,000 төгрөгийг Х.Энтайвнаас гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Х.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр машин С.Атархүүгийн хашаанд байсан гэж байна. С.Атархүү нь машиныг худалдаж авах талаар н.Саранцацралтай ярьж байсан байж болох юм. Энэ байдлыг үгүйсгэхгүй. Х.Энхтайван нь машиныг худалдан авах болоход С.Атархүүгийн машин биш болох нь мэдэгдэж машины эзэмшигчтэй тохирохоор болсон юм. Ингээд н.Гантөмөртэй харилцан тохирч машиныг худалдан авах болоход түүний өөрийн нэр дээр биш бөгөөд түүний эхнэр н.Саранцацралын нэр дээр байсан. Ингээд н.Саранцацрал нь Д.Батбаяр гэх хүнд итгэмжлэл олгож түүний дагуу Х.Энхтайван болон Д.Батбаяр нар гэрээ байгуулжж машиныг худалдан авсан. Х.Энхтайван нь Д.Батбаяртай албан ёсны гэрээ байгуулж төлбөрөө хэрхэн хийх талаар асуухад С.Атархүү гэх хүний дансруу шилжүүл гэхэд нь шилжүүлсэн байдаг. Магадгүй машиныг худалдагч нь С.Атархүүд өртэй эсхүл өөрийн хувийн дансгүй байсан байж болох юм.  Энэ нөхцөл байдлыг С.Атархүү нь мэдэж байсан тул дундаас нь 6,000,000 төгрөгийн ашиг хонжоо харсан байж болох юм. Тухайн үед талууд тэмдэглэл хийж тооцоо дууссан. Дараа нь С.Атархүү ирээд 6,000,000 төгрөг нэхэмжилж гэрээнд гарын үсэг зур гэхэд Х.Энхтайван гарын үсэг зурсан. Үүнийг үгүйсгэхгүй. Гол нь Х.Энхтайван нь хуулийн мэдлэггүй тул учрыг сайн ололгүй гарын үсэг үурсан байсан. Тиймээс хариуцагч С.Атархүү дундаас нь ашиг олох гэж байсан машины төлбөрийг би төлөх ёсгүй. Хэрэв төлбөр төлөх ёстой бол С.Атархүүд биш н.Саранцацралд төлөх ёстой. Учир нь машиныг С.Атархүүгээс бус н.Саранцацралаас худалдаж авсан. Ийнхүү төлбөр барагдуулах гэрээнд төөрөгдсөний улмаас гарын үсэг зурсан тул уг гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Ганцхан Х.Энхтайванг төөрөгдсөн гэж үзэхгүй байна. С.Атархүү ч мөн адил төөрөгдсөн байж болзошгүй юм. Монголчууд дунд хуулийг тоодоггүй нэг асуудал байдаг. Гэрээ байгуулсан бол төлбөр төлөхөөр харагдаж байх боловч Х.Энхтайван нь бодитоор С.Атархүүгээс ямар нэгэн хөрөнгө худалдан аваагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй юм гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага маань хамгийн анхны худалдах худалдан авах гэрээнээс үүдэлтэй юм. н.Саранцацрал гэх хүний өмчлөлийн автомашиныг Х.Энхтайван нь н.Батбаяр гэх хүнтэй н.Саранцацралын олгосон итгэмжлэлийн үндсэн дээр худалдах худалдан авах гэрээ байгуулж авсан. Ийнхүү гэрээ байгуулан н.Батбаяр “....С.Атархүү гэдэг хүний 5050163855 дансруу төлбөрөө шилжүүлчих” гэсний дагуу Х.Энхтайван 25.000.000 төгрөгийг С.Атархүүгийн дансруу шилжүүлсэн байдаг. Гэрээ байгуулагдсанаас  хойш С.Атархүү гэж хүн ирээд “...би 6.000.000 төгрөг авах ёстой байгаа юм. Та энэ гэрээнд гарын үсэг зураад өг” гэж хэлэхэд Х.Энхтайван тухайн үед хууль эрх зүйн мэдлэггүй бөгөөд төөрөгдөлд орсны улмаас төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Хэрэв хариуцагч нь гэрээний үүргээс 6.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бол үүнийгээ гэрээний нөгөө тал болох н.Батбаяртай төлбөр барагдуулах гэрээ байгуулах байсан боловч худалдах худалдан авах гэрээнд огт хамааралгүй хүн болох С.Атархүүтэй байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3 дахь хэсэгт заасан хэлцэл хийх гол үндэслэл болох эрхийн талаар төөрөгдсөн гэдэгт хамаарч байгаа юм. Иймээс төлбөр барагдуулах гэрээ нь ноцтой төөрөгдөлд орсны улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Худалдах худалдан авах гэрээний хувьд хуурч мэхэлсэн асуудал гарсан байдаг. Хово маркийн буулгагч автомашиныг 2012 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байсан. Автомашиныг худалдан авч ажиллуулж эхэлсний дараа уг автомашин нь 2009 онд Монгол улсад орж ирсэн автомашин байсан, гол эд ангийг нь сольсон болох нь тогтоогдсон. Энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэсэн шаардлагад нийцэж байгаа юм. Иймээс С.Атархүү болон Х.Энхтайван нарын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуульд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хоёр ч шаардлагад нийцэж байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хово маркийн автомашиныг анх С.Атархүү бид хоёр н.Гантөмөр гэх хүнээс худалдаж авч байсан бөгөөд үүнээс хойш 6 сарын дараа Х.Энхтайванд худалдсан юм. Х.Энхтайван нь н.Гантөмөр болон н.Саранцацрал гэх хүнийг танихгүй бөгөөд С.Атархүүг бол сайн танина. Бид нэг нутгийн хүмүүс юм. Х.Энтхайван нь хамгийн анх 15.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгч үлдэгдэл төлбөрийг гэрээ байгуулж төлье гэж санал тавьж байсан боловч бид зөвшөөрөөгүй тул 25.000.000 төгрөг бэлэн мөнгөөр төлж биднээс автомашиныг худалдан авч байсан. Ингээд автомашиныг худалдаж авсны дараа Дарханд бид хамт очиж худалдах худалдан авах гэрээ байгуулсан юм. Учир нь бид н.Гантөмөрт 7.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул автомашины гэрчилгээг өөрсдийн нэр дээр шилжүүлээгүй байсан. Х.Энхтайвнаас 25.000.000 төгрөг авсны дараа үлдэгдэл 7.500.000 төгрөгийг н.Гантөмөрт төлж автомашины гэрчилгээг шууд Х.Энхтайваны нэр дээр шилжүүлсэн юм. Х.Энхтайван нь төлбөр барагдуулах гэрээг “...ах нь 6.000.000 төгрөгөө өгнө” гэж хэлж байгаад хийсэн. Манай нөхөр болох С.Атархүү нь Хово маркийн буулгагч автомашиныг худалдаж авснаасаа хойш гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан. Мөн хөдөө уурхайд ажилладаг учир унаж үзэж муу сайныг нь мэдээгүй байж байгаад Х.Энхтайванд худалдсан. Х.Энхтайван нь анх 6.000.000 төгрөгөө төлнө, эвлэрэх санал тавьсан тухай шүүгчийн туслах хэлж байсан. Х.Энхтайван нь манай хадам ахын найз, нэг нутгийн хүн учир бид итгэсэн. Гэтэл одоо худлаа ярьж байна. Ноцтой төөрөгдөж гэрээ байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Аливаа гэрээг талууд харилцан тохиролцож зөвшилцсөний үндсэн дээр хийдэг. Үүний дагуу Х.Энхтайван нь хороололд байхад ирж хамт явж байгаад энэхүү гэрээг байгуулсан байдаг. Бага хэмжээний мөнгө байсан бол төөрөгдсөн гэж үзэж болох юм. Гэвч энэ нь их хэмжээний мөнгө бөгөөд Х.Энтайван өөрөө бидэнд үлдэгдэл 6.000.000 төгрөгийг төлөх ёстой гэдгээ мэдэж байж хийсэн гэрээ тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Атархүү, Б.Халиун нар нь хариуцагч Х.Энхтайванд  холбогдуулан 6.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч нь дээрх төлбөр барагдуулах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

           

            Шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Үндсэн нэхэмжлэлийн тухайд

           

            Зохигчдын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээ нь худалдах, худалдан авах гэрээний үрэгтэй холбоотой төлыөрийн үлдэгдлийг баталгаажуулсан, төлбөр төлөх хугацааг тодорхойлсон баримт байна. Шүүх үүнийг дангаар нь гэрээ, түүн дотроо Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д заасан тооцоо нийлэх гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй байна.

            Төлбөр барагдуулах гэрээ гэж нэрлэсэн баримт нь гэрээ биш боловч Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэлцэл мөн байна. Төлбөр барагдуулах тухай хэлцэл нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар салгаж үл болох хэлцэл буюу худалдах, худладан авах гэрээнээс салгаж үл болох хэлцэл байна.

            Худалдах, худалдан авах гэрээний талууд нь саранцацрал, Х.Энхтайван нар байх бөгөөд тэдний байгуулсан гэрээнд төлбөр тооцоо дууссан болохыг тусгасан байна. Худладан авагч нь төлбөрийг худалдагчийн заасан этгээлийн дансанд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаас гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгсөн байна.

            Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч бүрэн биелүүлээгүй, үлдэгдэл төлбөр байгаа, тэр үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх нь нэхэмжлэгч нарт олгогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг шаардах эрх нэхэмжлэгч нарт Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан өр шилжих замаар эсхүл Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан шаардах эрх шилжүүлэх хэлцлийн дагуу шилжиж ирсэн,  өөрсдийгөө шаардах эрхтэй болохоо нэхэмжлэгч нар нь бичгийн нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй тул шүүх тэднийг шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

           

 

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

           

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

 

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 466 дугаар зүйлийн 466.1, 123 дугаар зүйлийн 123.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Х.Энхтайвнаас худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэлд 6.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч нар нь шаарлах эрхгүй байх тул Атархүү, Халиун нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 дахь заалтыг баримтлан 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн Х.Энхтайвны сөрөг нэхэмжлэл нь нотлогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугара зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөг, хариуцагчийн төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ