Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

 

 

 

 

 

 

    2022         02          24                                       2022/ШЦТ/125

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч О.Доржмаа, шүүгдэгч Б.З-, М.Ж-, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Б овогт М-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210001110106 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 25 дугаар гудамжны 38 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Б овогт Б-ийн З,  

 

2. Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Комфорт хаус инженеринг” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 9, хадам эмээ, ээж, эхнэр, хүүхэд, хадам дөрвөн дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 6 дугаар гудамжны 145 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт М-ын Ж,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн гадаа Г.Л- хөлөөрөө өшиглөх, Г.Л-ыг хавирч унагаан өшиглөх зэргээр тус тус зодож Г.Л-ийн эрүүл мэндэд уруулын дотор салст, зулайн хуйх, хоёр чих, зүүн хөхлөг, нуруунд цус хуралт, бүсэлхий, баруун ташаа, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол, Г.Л-ын эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхи, дух , хамарт зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,  

 

Шүүгдэгч М.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн гадаа М.Алтанхундагыг зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай, хөхлөг, зовхи, хөмсөгт цус хуралт зүүн эгэмд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Б.З-: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд 500,000 төгрөгийг хоёр хүнд өгсөн. Би 1,5 сая орчим төгрөгийн орлоготой. Гэм буруугаа хүлээж байна...” гэв.

 

          Шүүгдэгч М.Ж-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг гаргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. одоо би сантехникчийн ажлаа хийж байгаа, миний сарын орлого 1 сая төгрөг...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч М.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 11 сарын 13-ны өдөр найз Батсуурийн төрсөн өдрийг тэмдэглээд явж байгаад 23 цагийн орчим паб-аас гараад дүүгийнхээ хамт тамхи татаад зогсож байхад хэдэн хүүхдүүд хоорондоо маргалдаад байхаар нь очиж болиулах гэхэд шар өнгийн цамцтай залуу миний урдаас маргалдаад намайг 3-4 удаа цохиж авсан юм. Намайг цохисон залуутай сүүлд уулзсан нэрийг нь Ж- гэж байсан, надаас уучлалт гуйсан. Тэгээд би зодуулаад буцаад дүүгийнхээ хамт ширээн дээрээ суугаад байж байхад дүү найз З- бусад хүмүүс хэлээд гарсан юм. Тэгээд гадаа зодоон болсон гэсэн, би бол өрөөнөөсөө гараагүй, цагдаа ирсний дараа гарсан намайг гадаа гарахад аль хэдийн зодоон болоод дууссан байсан. ...Ж- гэх залуу надад гэмтэл учруулсан намайг гараарай 3-4 удаа цохисон, миний хохирлыг барагдуулсан тул надад одоо гомдол санал байхгүй...” /хавтас хэргийн 19-20 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Г.Л- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ...23 цагийн орчим караокеноос гарах үед тооцооны асуудлаас болж Өнөбат маргалдаж байсан. ...Өнөболдын найз эмэгтэй хүмүүст зодуулаад байна гэхээр нь ах бид хоёр түрүүлээд гүйгээд очиход ахыг ...нүүр болон бие хэсэгт нь хэд хэдэн удаа өшиглөж цохихоор нь ...би очиж салгах гэхэд намайг хавирч унагаад нүүр рүү өшиглөсөн...” /хавтас хэргийн 24-26 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Г.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг З- гэх залуу цохиж гэмтэл учруулсан. ...Би дүү нарыг зодуулж байна гэдгийг сонсоод дүүгийнхээ хамт гүйж очиход зодуулсан...” /хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн,

 

Гэрч О.Одбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ж- гэх шар өнгийн цамцтай залуу манай ахыг зодож байхыг харсан бөгөөд А- ахыг өшиглөж, мөн гараараа цохиж байсан юм. А- ахыг зодож байхад манай талаас би ганцаараа ахтай цуг байсан. Нөгөө хүмүүсээс Өнөбат гэх хүн зогсож байсан, уг хүн Ж-тайгаа муудалцаад зогсож байхад ах болиулах гэж байгаад Ж-д зодуулсан...” /хавтас хэргийн 34-35 дахь тал/ гэсэн ,

 

Гэрч Б.Өнөбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шихихутаг бид хоёр тооцооны асуудлаас болж маргалдахад Ж- бид хоёрыг болиулах гээд намайг нэг цохисон чинь хажуу талаас өөр хүн ирээд Ж-ыг боль гэж хэлээд зодуулсан юм шиг байгаа юм...” /хавтас хэргийн 40-41 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.З- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хоорондоо ойлголцож чадахгүй байсан тул Лхагвасүрэн, Л- нарт гэмтэл учруулсан...” /хавтас хэргийн 83-84 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Ж- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Өнөбат бид хоёр хоорондоо маргалдаж байхад та нар яагаад маргалдаад байгаа юм бэ, хоорондоо хэрүүл маргаан хийхээ болъё гээд цохих гээд байхаар нь би 2-3 удаа цохисон...” /хавтас хэргийн 91-93 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №11271 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.Г.Л-ын биед зүү нүдний доод зовхи, дух хамарт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  

2. 3. 6 Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.  Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.8 Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 40-41 дэх тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №11280 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Г.Л-ийн биед дээд уруулын дотор салст, зулайн хуйх, хоёр чих, зүүн хөхлөг, нуруунд цус хуралт, бүсэлхий, баруун ташаа, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 66-67 дахь тал/ гэсэн ,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №11286 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.Алтанхундагын биед зүүн чамархай, хөхлөг, зовхи, хөмсөгт цус хуралт, зүүн эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 70-71 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,

- Шүүгдэгч Б.З-, М.Ж- нарын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 97, 107 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 101, 108 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 98, 109 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 106, 112 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.З- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн гадаа Г.Л- хөлөөрөө өшиглөх, Г.Л-ыг хавирч унагаан өшиглөх зэргээр зодож Г.Л-ийн эрүүл мэндэд уруулын дотор салст, зулайн хуйх, хоёр чих, зүүн хөхлөг, нуруунд цус хуралт, бүсэлхий, баруун ташаа, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол, Г.Л-ын эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхи, дух, хамарт зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн гадаа М.Алтанхундагыг зодож эрүүл мэндэд нь зүүн чамархай, хөхлөг, зовхи, хөмсөгт цус хуралт зүүн эгэмд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч М.Алтанхундагын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр найз Батсуурийн төрсөн өдрийг тэмдэглээд явж байгаад 23 цагийн орчим паб-аас гараад дүүгийнхээ хамт тамхи татаад зогсож байхад хэдэн хүүхдүүд хоорондоо маргалдаад байхаар нь очиж болиулах гэхэд шар өнгийн цамцтай залуу миний урдаас маргалдаад намайг 3-4 удаа цохисон. Намайг цохисон залуутай сүүлд уулзсан нэрийг Ж- гэж байсан, надаас уучлалт гуйсан...” /хавтас хэргийн 19-20 дахь тал/ гэсэн, хохирогч Г.Л-ын “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ...23 цагийн орчим караокеноос гарах үед тооцооны асуудлаас болж Өнөбат маргалдаж байсан. ...Өнөболдын найз эмэгтэй хүмүүст зодуулаад байна гэхээр ах бид хоёр түрүүлээд гүйгээд очиход ахын ...нүүр болон бие хэсэгт нь хэд хэдэн удаа өшиглөж цохихоор нь ...би очиж салгах гэхэд намайг хавирч унагаад нүүр рүү өшиглөсөн...” /хавтас хэргийн 24-26 дахь тал/ гэсэн, хохирогч Г.Л-ийн “...Намайг З- гэх залуу цохиж гэмтэл учруулсан. ...Би дүү нарыг зодуулж байна гэдгийг сонсоод дүүгийнхээ хамт гүйж очиход зодуулсан...” /хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн, гэрч О.Одбаярын “...Ж- гэх шар өнгийн цамцтай залуу манай ахыг зодож байхыг харсан бөгөөд А- ахыг өшиглөж мөн гараараа цохиж байсан...” /хавтас хэргийн 34-35 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Б.З-ын “...Тухайн үед бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хоорондоо ойлголцож чадахгүй байсан тул Лхагвасүрэн, Л- нарт гэмтэл учруулсан...” /хавтас хэргийн 83-84 дэх тал/ гэсэн, шүүгдэгч М.Ж-ы “...Өнөбат бид хоёр хоорондоо маргалдаж байхад та нар яагаад маргалдаад байгаа юм бэ, хоорондоо хэрүүл маргаан хийхээ болъё гээд цохих гээд байхаар нь би 2-3 удаа цохисон...” /хавтас хэргийн 91-93 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны №11271 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.Л-ын биед зүү нүдний доод зовхи, дух хамарт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 40-41 дэх тал/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №11280 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Г.Л-ийн биед дээд уруулын дотор салст, зулайн хуйх, хоёр чих, зүүн хөхлөг, нуруунд цус хуралт, бүсэлхий, баруун ташаа, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 66-67 дахь тал/ гэсэн ,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №11286 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: М.Алтанхундагын биед зүүн чамархай, хөхлөг, зовхи, хөмсөгт цус хуралт, зүүн эгэмд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 70-71 дэх тал/ гэсэн дүгнэлтүүд зэрэгт хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч М.Алтанхундагыг эрүүл мэндэд учирсан “...зүүн чамархай, хөхлөг, зовхи, хөмсөгт цус хуралт, зүүн эгэмд зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.Ж- түүнийг цохисон санаатай, идэвхтэй үйлдлийн улмаас, хохирогч Г.Л-ийн эрүүл мэндэд учирсан “...уруулын дотор салст, зулайн хуйх, хоёр чих, зүүн хөхлөг, нуруунд цус хуралт, бүсэлхий, баруун ташаа, баруун сарвуунд зулгаралт бүхий...” хөнгөн хохирол, Г.Л-ын эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний доод зовхи, дух, хамарт зулгаралт цус хуралт бүхий...”  хөнгөн хохирол нь тус тус шүүгдэгч Б.З-ын тэднийг унагаах, өшиглөх, цохих зэргээр зодсон санаатай үйлдлийн улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Ж-ы хохирогч М.Алтанхундагын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.З-ын хохирогч Г.Лхагвасүрэн, Г.Л- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүгдэгч Б.З-, М.Ж- нар нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.З-, М.Ж- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялуудыг тус бүр 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

3. Шүүгдэгч М.Ж-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.Алтанхундагын эрүүл мэндэд зүүн чамархай, хөхлөг, зовхи, хөмсөгт цус хуралт, зүүн эгэмд зулгаралт бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Б.З-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Л-ийн эрүүл мэндэд уруулын дотор салст, зулайн хуйх, хоёр чих, зүүн хөхлөг, нуруунд цус хуралт, бүсэлхий, баруун ташаа, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.Л-ын эрүүл мэндэд зүүн нүдний доод зовхи, дух, хамарт зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2210001110106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.З-, М.Ж- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч М.А-, Г.Л-, Г.Лхагвасүрэн нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б овогт Б-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М-ын Ж-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б-ийн З-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Ж-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.З-д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-, Б.З- нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаад хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210001110106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.З-, М.Ж- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, хохирогч М.А-, Г.Л-, Г.Лхагвасүрэн нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.З-, М.Ж- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-, М.Ж- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                        Д.АЛТАНЖИГҮҮР