Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 103/ШШ2017/00338

 

 

 

 

 

 

 

 

 

201******* 8 23 103/ШШ201*******/00338

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэгт байрлах, ******* ТӨХК-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.230.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201******* оны ******* дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* дүүргийн нутаг дэвсгэрт 201******* оны 3 дугаар сарын 10-ны орой 21 цагийн орчимд ДОР-24************** улсын дугаартай, Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ ******* ТӨХК-ийн буруутай үйлдлээс болж БРА- улсын дугаартай суудлын авто машинтай мөргөлдсөний улмаас миний машинд их хэмжээний хохирол учирсан. Шинжээчийн дүгнэлтээр иргэн болон ******* ТӨХК-ийн буруутай үйлдлээс осол болсон нь тогтоогдсон. - ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээгээр 4.060.000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсан. Үнэлгээний зардалд 200.000 төгрөг, тэмдэгтийн хураамжид 50.630 төгрөг төлсөн. Иргэн Ч. нь учирсан хохиролд 2.030.000 төгрөгийн төлбөр төлсөн. Одоо үлдэх төлбөр болох 2.230.000 төгрөгийг ******* ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Г.******* нэхэмжлэлтэй ******* ТӨХК-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.230.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч байгууллага нь үлдэх 1.230.000 төгрөгийг 201******* оны 8 дугаар сарын *******-ний дотор төлөхөөр харилцан тохиролцов. Гэрээ байгуулсан хариуцагч ******* ТӨХК-ийн захирал А., нэхэмжлэгч Г. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч ******* ТӨХК-иас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.230.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2.230.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 1.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч байгууллага нь үлдэх 1.230.000 төгрөгийг 201******* оны 8 дугаар сарын *******-ний дотор төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулан, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******4.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ТӨХК-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2.230.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 1.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч байгууллага нь үлдэх 1.230.000 төгрөгийг 201******* оны 8 дугаар сарын *******-ний дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.630 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 1.230.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 34.0*******0 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 1*******.035 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* ТӨХК-иас 1*******.035 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО