Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2017/00053/И |
Дугаар | 103/ШШ2017/00270 |
Огноо | 2017-06-22 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2017/00270
*******01******* оны 06 сарын ************** өдөр | Дугаар *******/ШШ*******01*******/00**************0 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1985 онд төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* аймгийн ******* сум ******* дугаар баг, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 199 онд төрсөн, *******4 настай, эрэгтэй, дүүргийн дугаар хороо, дүгээр байрны 0******* тоотод оршин суух, Хорхин овогт ,
Хариуцагч: 1964 онд төрсөн, 5 настай, эрэгтэй, дүүргийн дугаар хороо, дүгээр байрны 0******* тоотод оршин суух, Хорхин овогт нарт холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 5.51.*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг *******01******* оны 0******* дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хамтран хариуцагч Н., хамтран хариуцагчийн өмгөөлөгч Ж., иргэдийн төлөөлөгч Б., нарийн бичгийн дарга Л.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие *******01*******.01.04-ний өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 4 замын уулзвар орчим өөрийн эзэмшлийн -0******* улсын дугаартай Пробокс маркийн авто машиныг жолоодож явахад Э. нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж миний автомашинд *******.55.000 төгрөгийн хохирол учруулсан. Ослыг дүүргийн цагдаагийн газраас шалган, осолд Э.ийг буруутай болохыг тогтоон захиргааны хариуцлага ногдуулсан. Э. нь надад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж баримт үйлдэж өгсөн. Хохирлоос *******.*******00.000 төгрөгийг *******01*******.01.16-ны өдөр төлсөн. Автомашинд учирсан эвдрэл хохирлын үнэлгээ *******.55.000 төгрөгөөс гадна надад бас бусад хохирол учирсан. Авто машинаа аас хот руу үнэлгээний компаны байр хүртэл ачуулсан зардлыг Э. төлсөн. Харин үнэлгээний компани байрлаж байсан Үйлдвэр комбинатаас Дэнжийн мянга хүртэл ачуулж айлын хашаанд тавих явцад гарсан зардал болох 60.000 төгрөгийг би өөрөө төлсөн. Мөн үнэлгээний төлбөрт *******4.000 төгрөг, эд ангийн оношлогоонд 5.000 төгрөг, зочид буудалд *******01*******.01.04-ний өдрөөс *******01*******.01.05-ны өдрийг хооронд байрласан 0.000 төгрөг, аас Улаанбаатар орж буцсан 1*******.*******00 төгрөг, нийт *******6.*******00 төгрөгийн хохирол зардал гарсан. Үүнийг Э. төлөөгүй тул бас нэхэмжилнэ. Ингээд нийт учирсан хохирол болох *******.*******1.*******00 төгрөгөөс төлсөн *******.*******00.000 төгрөгийг хасахад 5.51.*******00 төгрөг болж байна. Иймд Э., нараас 5.51.*******00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би энэ машинаа анх 11 сая төгрөгөөр *******015 онд авсан. Осол гарсны дараа д ирээд үнэлгээ гаргуулах гэж байна, цуг явъя гэхэд өөрөө яваад үнэлгээгээ хийлгэчих гэж хэлсэн. Миний анх шүүхэд өгсөн үнэлгээ бол яг осол болсны дараа бодит байдлыг үнэлж гаргасан ийм үнэлгээ байгаа юм гэв.
Хамтран хариуцагч Н. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э. нь миний хүү байгаа юм. Би хүүгээ төлөөлж хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаад хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Э.ийн барьж яваад осол гаргасан тээврийн хэрэгсэл бол миний өмчлөлийн тээврийн хэрэгсэл. Тухайн үед хүү маань гуйж унаж яваад энэ ослыг гаргасан. Миний хувьд 5 жил машин барьсан хүн. Энэ машины эвдрэлийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл энэ машиныг нэг бүрчлэн эд ангийг нь салгаж үнэлсэн. Ингэж үнэлэхдээ үнэтэй машины сэлбэг оруулж ирж зардаг газрын үнэлгээгээр үнэлсэн байдаг. Манай Монголын иргэдийн 90 хувь нь Өгөөмөр буюу техникийн захаас машиныхаа сэлбэгийг авдаг шүү дээ. Миний хувьд зах зээл дээр зарагдаж байгаа машинуудыг удаа дараа явж судалж, зургийг нь авч бичлэг ч хийсэн. Үнэлгээн дээр л жаахан ойлголцохгүй байна. ******* ойлголтоор бол өөрийг нь гудамжинд тамхи татаад зүгээр зогсож байхад нь манай хүүхэд очоод машиныг нь сүйтгэчихсэн юм шиг ойлгоод байна. Энэ хүн мөн адил Монгол улсын замын хөдөлгөөнд оролцож явсан, бид нар эрх зүйн мэдлэггүй, мөнгөгүйдээ өмгөөлөгч авч чадаагүйдээ ийм байдалд хүрсэн. Хохирлыг тодорхой хэмжээгээр хүлээн зөвшөөрнө. Гэхдээ одоо нэхэмжилж байгаа үнэлгээг арай өндөр гэж бодож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч Э.т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 5.51.*******00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгчөөр Э.ийн эцэг Н. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаад улмаар тээврийн хэрэгслийн өмчлөгч гэдэг үндэслэлээр хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. /хх-4,4*******-48/
Хамтран хариуцагч Н. нь Арвижих эстимейт ХХК-ийн гаргасан тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг хэтэрхий өндөр тогтоогдсон гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Э. нь *******01*******.01.04-ний өдөр **************4******* БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Д.******* -0******* улсын дугаартай Пробокс маркийн авто машиныг мөргөж гэм хорын хохирол учруулсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хариуцагч Э.т захиргааны захиргааны шийтгэл ноогдуулсан тэмдэглэл, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба талууд уг үйл баримтад маргаагүй болно.
/хх--*******/
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу **************-4******* БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч Н. нь гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Хамтран хариуцагч Н. **************-4******* БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болох нь 01**************951 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа болно. /хх 48/
Хавтаст хэрэгт осол болсноос хойш ******* хоногийн дараа гаргасан буюу *******01*******.01.06-ны өдрийн Арвижих Эстимэйт ХХК-ийн 0******* машины зах зээлийн үнэлгээг 8.5 сая төгрөгөөр үнэлж, нэхэмжлэгчид нийт *******.55.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэсэн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-8/
*******01*******.04.*******1-ний өдрийн *******4******* дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн *******01*******.01.04-ний өдрийн байдлаар -0******* улсын дугаартай Пробокс маркийн *******00******* онд үйлдвэрлэгдсэн, *******015 онд Монгол улсад орж ирсэн авто машины зах зээлийн үнэлгээ 6.500.000 төгрөг болохыг тогтоосон үнэлгээ /хх-66/
*******01*******.06.05-ны өдрийн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн *******01*******.06.05-ны өдрийн байдлаар -0******* улсын дугаартай Пробокс маркийн авто машины зах зээлийн үнэлгээ 8.000.000 төгрөг болохыг тогтоосон үнэлгээ /хх-8*******/ тус тус авагдсан бөгөөд нэхэмжлэгч нь машинд учирсан хохирлыг арилгуулах шаардлага гаргасан тул шүүх бүрэлдэхүүн эвдрэл хохирлын үнэлгээг шууд тогтоосон Арвижих Эстимэйт ХХК-ийн үнэлгээг үндэслэн хохирлыг тооцох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийн зохигчийн хүсэлтээр *******01*******.05.0-ны өдрийн шүүгчийн захирамжаар -0******* улсын дугаартай машинд учирсан гэм хорын үнэлгээг дахин гаргуулахаар захирамж хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусаагүй байхад машинаа бүрэн задалсан, зарим эд ангиудыг алга болгосон байсан учраас ослоос үүдсэн хохирлыг тогтоох боломжгүй болж зөвхөн тухайн автомашины зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ Эстимэйт ХХК гаргаж ирүүлсэн байна. /хх- 80/
Иймд нэхэмжлэгчид учирсан гэм хорыг тодорхойлоход тухайн авто машины одоогийн зах зээлийн үнэлгээ бус тухайн үед үзлэг хийж гаргасан эвдрэл гэмтлийн үнэлгээг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Нэхэмжлэгч нь Арвижих Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол *******.55.000 төгрөг, Үнэлгээний компаниас Дэнжийн мянга хүртэл машинаа ачуулсан зардал 60.000 төгрөг, үнэлгээ гаргуулсан төлбөр *******4.000 төгрөг, эд ангийн оношлогоо 5.000 төгрөг, *******01*******.1.04-ний өдрөөс *******01*******.01.05-ны өдөр хүртэл дүүрэгт байрласан нэг хоногийн буудлын мөнгө 0.000 төгрөг, аас Улаанбаатар хот орж буцсан зардал 1*******.*******00 төгрөг нийт өөрт учирсан хохирол *******.*******1.*******00 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн *******.*******00.000 төгрөгийг хасаж 5.51.*******00 төгрөгийг нэхэмжилж нотлох баримтуудыг ирүүлжээ. /хх-8-******* хуудас/
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.******* дахь хэсэгт санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заажээ.
Тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Н. нь гэр бүлийн хүний хамт эрхэлсэн ажилгүй, группэд байдаг, төлбөрийн чадваргүй талаарх баримтуудыг хариуцагч талаас шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч нь -0******* улсын дугаартай Пробокс маркийн авто машиныг худалдаж авснаас хойш ******* жилийн хугацаанд унаж эдэлсэн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг эцэслэн шийдээгүй байхад маргааны үйл баримт болох машиныг дур мэдэн задалж шүүхээс хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж дахин үнэлгээ гаргуулах боломжгүй нөхцөл байдал бий болгосонд нэхэмжлэгч буруутай, хариуцагч талаас хохиролд *******.*******00.000 төгрөг төлсөн байдал тухайн машин Монгол улсад орж ирэхээс өмнө 8 жил ашиглагдсан байсан, болон Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.******* дахь хэсэгт заасан хариуцагч талын эд хөрөнгийн байдлыг харгалзан нэхэмжилсэн 5.51.*******00 төгрөгнөөс шүүх 1.500.000 төгрөгийг хасаж тооцох нь бодит байдалд нийцнэ гэж үзэв.
*******01*******.01.04-ний өдөр осол гарсан байхад *******016.01.04-ний өдрийн огноо бүхий машин ачуулсан 60.000 төгрөгийн хохирлыг нотлох баримт нь тухайн шаардлагад хамаарахгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас 1.560.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож .9*******1.*******00 төгрөгийг хариуцагч Н.оос гаргуулахаар шийдвэрлэв.
Осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч Н. мөн бөгөөд түүний хүү Э. тухайн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлтэйгээр унаж яваад осол гаргасан, энэ талаар талууд маргаагүй байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******8.489 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хорхин овогт оос эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол .9*******1.*******00 төгрөгийг гаргуулж Боржигон овогт ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.560.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******8.989 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д. олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4-т хэсгүүдэд зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.
ШҮҮГЧИД П.ТУЯА
Г.СОЛОНГО