| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0072/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/124 |
| Огноо | 2022-02-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.3.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/124
2022 02 23 2022/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Ц.Отгонсүрэн, иргэдийн төлөөлөгч Д.Батмөнх, хохирогч В.А-, Б.Х-, Ч.Т-, Ц.М-, А.Э-, П.Э-, шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, нарийн бичгийн дарга Б.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Б-ын М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2110008740379 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 12-39 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 29 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ын М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М- нь хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо И март худалдааны төвийн гадна хохирогч Ж.Ц-аас 480,000 төгрөгийг зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсан,
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, КFC-ийн урд зам дээр хохирогч Ө.Б-ийг “ачааны машинтайгаа явж байхад нь ачаа ачуулах гэсэн” юм гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бэлнээр 500,000 төгрөг залилсан,
2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Хүчит шонхор худалдааны төвийн гадаа таксигаар хүргүүлж буухдаа “задгай мөнгийг бүхэл мөнгө болгож өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч М.Б-ийн 400,000 төгрөгийг залилсан,
2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн Хаус хотхоны орчмоос В.А-ийн машинаар үйлчлүүлэн Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Бэрс” дэлгүүрийн үүдэнд буухдаа “10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг, 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт болгон бусдад өгнө” гэж хуурч , зохиомол байдлыг зориудаар бий болгон 300,000 төгрөгийг залилсан,
2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч З.Р-ийн хувийн автомашинаар үйлчлүүлж байхдаа “мөнгийг нь бүхэлдэж өгнө” гэж хуурч , зохиомол байдлыг зориудаар бий болгон 970,000 төгрөгийг залилсан,
2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэг Хайлааст орчмоос О.Байгалийн машинаар үйлчлүүлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Хилл цогцолборт буухдаа “солонгос хүмүүсийн зураг авхуулахад таны бөгжийг зүүлгээд буцааж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2 ширхэг монетон бөгжийг залилан авч 552000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Б.Д-гийн автомашинаар үйлчлүүлэн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Оргил худалдааны төвийн зогсоол дээр буухдаа 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт болгон бусдад өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Д-гаас 580,000 төгрөгийг залилсан,
2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миний зах дотор Хаан банкны АТМ-ээс авсан байсан хохирол Д.Ц-ийн 2,000,000 сая төгрөгийг “ тоолоод өгье” гэж авч буцаан өгөхдөө 1,100,000 төгрөгийг залилсан,
2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сандэй” худалдааны төвийн орчимд хохирогч Л.М-ын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ “түүний эзэмшлийн 14 грамм монетон гинжийг худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,680,000 төгрөгийг залилсан,
2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөл хэсэгт хохирогч Ц.Н-г “хүнээс өрөндөө авах приус 20 машин байгаа, 4 500,000 төгрөгөөр зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1 600,000 төгрөгийг залилсан,
2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 22 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сансарын үйлчилгээний төв дээрээс Б.Мөнхтулгын эзэмшлийн “Тоёота королла” маркийн 0000 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байхдаа “данснаасаа мөнгө гаргаад манай охинд өгчих. Би мөнгийг нь чамд очоод өгчихье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 430,000 төгрөгийг залилсан,
2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүчит шонхор худалдааны төв дотор цэцэг худалдаж байсан иргэн Б.Т-ыг “Их тэнгэрийн аманд байгаа ажилчдынхаа цалинг өгөх гэсэн юм картад байгаа мөнгөө өгчих уг мөнгөтэй чинь нийлүүлээд нэг сая төгрөг өгнө, бүх цэцгийг чинь худалдаж аваад хамт явцгаая” гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүнээс 550,000 төгрөгийг залилсан,
2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Дүнжингарав худалдааны төв орчимд хохирогч А.Э-ыг “Налайх дүүрэг рүү хүнсний барааны эд зүйлс зөөлгөнө, мөн Замын-Үүд рүү бас ачаа ачуулна 1 500,000 төгрөг өгнө, надад АТМ-с 10,000 төгрөгийн дэвсгэртээр 600,000 төгрөг аваад өг нийт 2 100,000 төгрөг дансаар юм уу бэлнээр өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 600,000 төгрөгийг залилсан,
2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар супермаркетын үүднээс машинаар үйлчлүүлэхдээ “надад дандаа 20,000 дэвсгэрт болоод байна би хүмүүсийн цалин тавих гэсэн чинь 5000, 10000 дэвсгэр хэрэг” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Г.Б-гийн 500,000 төгрөгийг залилсан,
2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул" олон улсын худалдааны төвийн автомашины зогсоол дээр иргэн С.Б-ийг өөрийн эзэмшлийн 0000 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж байхад “мөнгө задлаад өгөөч гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1 300,000 төгрөгийг залилсан ,
2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны орчимд иргэн Д.Н-ийн “монетон гинж, ээмэг, бөгжийг худалдаж авья гэж хэлээд дугтуйтай мөнгө үзүүлэн” хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан монетон ээмэг, бөгжийг залилан 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар захын үүдэнд иргэн Б.Г-ийн “надад задгай мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 500,000 төгрөгийг залилсан,
2020 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр Налайх дүүргээс О.У-гийн машинаар үйлчлүүлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны гадаа буухдаа “бэлэн мөнгө байна уу түр хэрэглээд буцаагаад өгье” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2.300,000 төгрөгийг залилсан,
2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын төвөөс Хан-Уул дүүргийн 03 дугаар хороо, Алтай хотхоны гадна буухдаа иргэн А.Ч-аас “1,080,000 төгрөгийг 1,300,000 төгрөг болгож өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,080,000 төгрөгийг залилсан,
2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 11 дүгээр байрны дэргэд хохирогч Д.Г-т “өөрийгөө барилгын компанийн захирал хэмээн танилцуулж 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг харуулан маргааш ажилчдын цалин тавих болохоор задгай мөнгө хэрэгтэй байна.” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон 390,000 төгрөгийг залилсан,
2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны орчмоос таксигаар үйлчлүүлэхдээ такси үйлчилгээнд явж байсан хохирогч С.Т-ыг “Налайх дүүрэгт ээжийн бие муудаад байна, 100,000 төгрөг өгье гэж хэлж авч явахдаа хүний цалин тавих хэрэг байна, мөнгө байна уу гэж их хэмжээний бэлэн мөнгө үзүүлэн” хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 80,000 төгрөгийг залилсан
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Велла март дэлгүүрийн гадна талд хөөргийг чинь худалдаж авья гэж хохирогч Ч.А-өд “Яаралтай хөөрөгний хэрэг байна.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон дунд гарын Х- манан хөөрөг, хөөрөгний даалинг залилан 1 500,000 төгрөгийн хохирол учруулсан
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны хашаанд “ачаа ачуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Ц.М-гийн 1 800,000 төгрөгийг залилсан,
2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргилуун төвийн орчим иргэн Л.Б-д “чи надаа бүхэл мөнгөө аваад өгөөч би чамд гэрээс очоод 5000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж өгий” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1,440,000 төгрөгийг залилсан,
2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Натур худалдааны төвийн орчим М.М-ад 400,000 төгрөгөө задлаад 5000, 10000 төгрөгийн дэвсгэртүүд болгочихмоор байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 390,000 төгрөгийг залилсан,
2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11 дүгээр хорооллын орчим хохирогч Х.Р-оос “арван мянгатын дэвсгэртийг хорин мянгатын дэвсгэрт болгох гэсэн юм” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 340,000 төгрөгийг залилсан,
2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын орчимд зохиомол байдлыг зориудаар бий болгон Б.Э-ын “хөөрөг болон монетон бөгж, худалдан авахаар тохиролцон” улмаар мөнгийг нь өгөлгүй 2 ширхэг монетон бөгжийг залилан 1,014,000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Жоби худалдааны төвд байрлах Хаан банкны орчмоос хохирогч З.С-д “Зайсангийн Энхжин хотхон руу ачаа ачуулах гэсэн юм, надад 1,000,000 төгрөг түр өгчих би буцах замдаа өгье” гэж хэлж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 1.000,000 төгрөгийг залилсан,
2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 үйлчилгээний төвийн орчимд “надад задгай мөнгө хэрэгтэй байна байгаа задгай мөнгө өгчих” гэж хуурч мөнгө иргэн Ч.Т-ад мөнгө задалж өгвөл 60,000 төгрөг өгье гэж хуурч, хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 1.700,000 төгрөг залилсан,
2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны орчимд иргэн Б.Б-аас “43 000,000 төгрөгийн үнэтэй машиныг худалдан авна гэж итгэл төрүүлэн улмаар 4 800000 төгрөг бэлнээр өгчих, машины мөнгөн дээр нэмээд өгий" гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3,000,000 төгрөгийг залилсан,
2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Ч-ыг “хүмүүсийн цалин тавих гэсэн юм миний мөнгө бүхэлдээд болохгүй байна та надад туслаач АТМ-ээс мөнгө аваад өг би танд задгай мөнгөө өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1 280,000 төгрөгийг залилсан,
2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Их цайз худалдааны төвийн орчимд иргэн Б.Х-ыг “надад бүхэл мөнгө л -айна танд задгай мөнгө байвал өгөөч” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,600,000 төгрөгийг залилсан,
2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хоме плаза төвийн гаднаас хохирогч Д.Б-аас “би маргааш ажилчдын цалинг тавих гэсэн юм миний мөнгө дандаа бүхэл болоод байна та надад задгай мөнгө гаргаад өгчих би танд бүхэл мөнгө өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 1 000,000 төгрөгийг залилсан,
2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын орчимд иргэн С.Х-д “мөнгө задалж өгвөл 50,000 төгрөг өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 200,000 төгрөгийг залилсан,
2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Э-тай “ачаа асуулахаар тохиролцож улмаар бэлэн мөнгө байна уу түр зээлээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 670,000 төгрөгийг залилсан,
2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд ар хорооллын гаднаас автомашинаар үйлчлүүлж байхдаа “цалин тавихад 10,000 төгрөгийн дэвсгэрттэй мөнгөнүүд хэрэгтэй байгаад байна та мөнгөтэй бол мөнгөө өгөөч би танд 50,000 төгрөгийг шагнал болгож өгий” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Д.А-гийн 310,000 төгрөгийг залилсан,
2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13-14 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жетро гэх дэлгүүрийн орчимд Буянт” гэх барилгын компанийн захирал ажилтай, ажилчдынхаа цалинг тавих гээд задгай мөнгө хэрэгтэй байна, танд бэлнээр болон дансанд байгаа мөнгөө өгвөл өгсөн мөнгөн дээр чинь 70,000 төгрөг нэмж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ц.Б-гаас 235,000 төгрөгийг залилсан,
2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скүэр төвийн гадаа иргэн Н.Н-аас “задгай мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар 490,000 төгрөгийг залилсан,
2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун эсрэг талд хохирогч М.Б-гээс “ах нь мөнгөө буталмаар байна. 4и данснаасаа аваад өгчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 940,000 төгрөгийг залилсан,
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Smart zone” худалдааны төвд дотор иргэн Н.Х-гээс “гар утас худалдаж авна” гэж хуурч, улмаар “гар утасны наалт аваад ирээч” гэж төөрөгдөлд оруулан “Ай фоне 8” маркийн 2 ширхэг гар утсыг залилан 1,040,000 төгрөгийн хохирол учруулсан
2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Чандмань төвийн орчимд “ачаа ачуулна, надад задгай 5000, 10,000-тын дэвсгэртүүд хэрэгтэй байна” гэж П.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 240,000 төгрөгийг залилсан,
2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан скүэр төвийн гадна талын ил зогсоол дээр хохирогч Ж.Д-г машин бариулах ажил байна, өдрийн 270,000 төгрөгийн цалинтай, ажилчдын цалин тавих гэсэн юм, та мөнгө бүхэлтээд өгөөч” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 450,000 төгрөгийг залилсан буюу нийт 42 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь залилан авч 35,831,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан,
Мөн шүүгдэгч Б.М- нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчим Хан-Уул .гүүргийн 1 дүгээр хороо, Зүчи зочид буудлын орчим буухдаа хүч хэрэглэхгүйгээр,нууцаар хууль бусаар Ц.А-ийн 0000-УБС улсын дугаартай тоёота приус 20 маркийн машинаас түрийвчтэй бэлэн 740,000 төгрөгийг хулгайлсан,
2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” олон улсын худалдааны төвийн автомашины зогсоол дээр иргэн С.Б-ийг өөрийн эзэмшпийн 0000УБИ улсын дугаартай автомашинаас буухдаа нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр С.Б-ийн эзэмшлийн Самсунг жи-6 плас загварын хар өнгийн гар утсыг хулгайлан 260,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар захын үүдэнд иргэн Б.Г-ийн автомашинаас буухдаа нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр Самсунг галакси эс8 загварын гар утсыг хулгайлан 382,000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах КFС түргэн хоолны гадна байсан Б.Г-ийн 0126 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээс буухдаа нууцаар, хууль бусаар 1,000,000 төгрөгийг хулгайлсан,
2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын үйлчилгээний төвийн гадна буухдаа иргэн А.Б-ын эзэмшлийн 0000 УНО улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашинаас бэлэн 1 200,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан
2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шилтгээн хотхоны 29/2 дугаар байрны 10 тоотод оршин суух хохирогч Ц.Б-гийн гэрээс түүний хөөрөгний алтан нуухтай шүрэн толгойг нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч 2 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу нийт 6 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 6,282,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг:
Хохирогч В.А-: “...Би таксинд явдаг бөгөөд Б.М- намайг таксинд явж байхад гар өргөж суугаад “Алтай” хотхоноос хоёр Солонгос хүн авах гэсэн юм, танд мөнгө байна уу гэж хэлсэн. Тэгээд би “Ази фарм”-ын эмийн сангийн хажууд байрлах АТМ-с мөнгө авсан. Тэгээд “Алтай” хотхоны 43 байрны ойролцоо зогсоход Б.М- намайг хамт хүнсний дэлгүүрт оръё гэж хэлээд дэлгүүр лүү хамт алхсан. Тэгээд Б.М- намайг дэлгүүрийн ойролцоо хүлээж байгаарай гэж хэлэхээр нь хүлээгээд байхад гарч ирээгүй. Миний машин дотроос 300.000 төгрөгийг авсан байсан. Одоо би Б.М-аас 300.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Ч.Т-: “...Би 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Маршал таун” хотхоны тэнд таксинд явж байгаад Б.М- гараа өргөхөөр нь суулгаад “...Та хаа хүрэх үү...” гэж асуухад би Барс худалдааны төвийн захирлаар ажилладаг, өнөөдөр миний машин явахгүй байна, та миний хувийн жолоочоор ажиллах уу гэх мэтээр надтай яриа өрнүүлсэн. Тэгээд удалгүй өврөөсөө их хэмжээний бэлэн мөнгө гаргаж ирээд өнөөдөр би ажилчдынхаа цалинг тавих гэсэн юм, задгай мөнгө байдаггүй, танд задгай мөнгө байна уу, надад задгай мөнгө хэрэгтэй байна гэж Б.М- надад хэлсэн. Тэгэхээр нь би АТМ-с 1,700,000 төгрөг аваад машины урд талын хайрцагтаа хийсэн. Тэгээд удалгүй Сансрын үйлчилгээний төвийн байрны гадаа ирээд бид хоёр хамт машинаас буугаад байрны хойд аркаар гараад явж байтал Б.М- надад “...би хүнтэй уулзаад ирье, та машинаа аваад ир...” гэж хэлсэн. Тэгээд би машин руугаа очоод мөнгө хийсэн хайрцгаа онгойлгоод үзэхэд миний мөнгө байгаагүй, би тухайн үед 1,700,000 төгрөгийг эхнэрийнхээ дүүгээс мөнгө авсан байсан. Б.М-аас 1,700,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Б.Х-: “...2021 оны 3 дугаар сарын 12-ын өдөр Б.М- надтай Цайз захын үүдэнд таараад будаг зөөлгөе гэж хэлсэн. Тэгээд будгийг нь Чулуун овооны тэнд байдаг контейнерт хүргэж өгөөд, 2,000,000 төгрөгийг бэлэн аваад эргээд Цайз зах дээр ирсэн. Тэгсэн Б.М- миний машинаас 1,600,000 төгрөг авсан байсан. Одоо 1,600,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Ч.Э-: “...Би 2021 оны 3 дугаар сарын 21-ний орой портер машинтай Сансрын үйлчилгээний төвд байрлах АТМ-ээс 300,000 төгрөг аваад бууж байхад Б.М- “...Ахаа та ачаа ачих уу, хэдэн будаг ачих гэсэн юм...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 50,000 төгрөгөөр ачъя, ачаанд явахаасаа өмнө би хүнд мөнгө өгөөд ирье гэж хэлэхэд та тэр мөнгөө аваад ир гэхээр нь би надад байсан 370,000 төгрөгийг нэмээд нийт 670,000 төгрөгийг машиныхаа урд талын хайрцагт хийсэн байсан. Тэгээд будаг ачихаар явах замдаа Б.М- миний машинд 20,000 төгрөгөөр түлш хийж өгсөн. Удалгүй Б.М- ах 13 дугаар хороолол явах хэрэгтэй болчихлоо гээд Цэцэрлэгт хүрээлэнгийн тэнд машинаас буусан. Намайг эргээд машиндаа очиход машин дотор миний мөнгө байгаагүй. Одоо 670,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч П.Э-: “...2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 100 айлд байрлах Чандмань нэртэй дэлгүүрийн хойд буланд намайг портер машинтайгаа зогсож байхад Б.М- над дээр ирээд “...та ачих уу, би “Налайх буян” ХХК-ийн захирал нь байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 1,000,000 төгрөгөөр будаг ачихаар тохирсон. Удалгүй надаас танд задгай мөнгө байна уу, би ажилчдын цалин тавих гэсэн юм гэж хэлэхээр нь надад байсан 240,000 төгрөгийг дэлгүүр орж задгай мөнгө болгоод Б.М-т өгсөн. Одоо Б.М-аас нийт 240,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Ц.М-: “...Б.М- нь 2020 оны 12 дугаар сарын сүүлээр намайг “Маршал таун” хотхоны ойролцоо явж байхад надаас 1,800,000 төгрөгийг авсан. Одоо 1,800,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Шүүгдэгч Б.М-: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Иргэдийн төлөөлөгч Д.Батмөнх: “...Шүүгдэгч олон удаагийн хулгайн болон залилан мэхлэх гэмт хэрэгт гэм буруутай байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Шүүгдэгч Б.М- нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 42 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь залилан авах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 35,831,000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан хэргийн талаар:
Хохирогч О.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ...Улаанбаатар хот руу хүргүүлэхээр болоод надаас замдаа 1,080,000 төгрөг зээлээч хотод ажилчид нарынхаа цалинг яаралтай тавих хэрэгтэй байна. Хотод очоод буцаагаад 1,300,000 төгрөг болгоод өгье гэж хэлсэн. ...Төв аймгийн Хаан банк дээрээс авсан...” /1 дэх хавтас хэргийн 9-10 дахь тал/ гэсэн,
Хохирогч В.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Грийн хаус” хотхоны замын эсрэг талаас үл таних эрэгтэй хүн гар өргөн сууж Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны Бэрс нэртэй дэлгүүрийн гадна буухдаа голын хайрцаг дээр байсан ууттай ...300 000 төгрөгийг нь залилан авсан юм. ...Тэр хүн танд бэлэн 20,000 төгрөгийн дэвсгэртүүд байна уу, би тухайн хоёр Солонгос хүнд мөнгө өгөх гэсэн чинь миний мөнгө арай задгайдаад байна гэж боодолтой 10,000 төгрөгийн дэвсгэрт үзүүлсэн юм. Би тэгэхээр нь “миний дансанд 300,000 төгрөг байгаа л даа” гэсэн чинь нөгөө хүн би таны 300,000 төгрөгийг аваад 350,000 төгрөг болгож өгье гэхээр нь би АТМ орж би данснаасаа 300,000 төгрөг авсан. ...Алтай хотхоны 23 дугаар байрны гадна очиж зогсоод би нөгөө хүнтэй машинаас буугаад хамт алхсан. Бид хоёр хол алхсан тухайн хүн дэлгүүр орж хоёр Солонгос хүний захисан юмыг авах гэсэн юм, та очоод машинаа авч ирээд энд зогсож бай гэсэн. Би яваад машинаа аваад ...иртэл нөгөө хүн байхгүй байсан...”/1 дэх хавтас хэргийн 71-72 дахь тал/ гэсэн,
Хохирогч Б.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “..2020 оны 8 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчимд ...үл таних эрэгтэй хүн гар өргөөд Алтай хотхон ороод эм аваад буцаад нарны зам оръё, шууд 30,000 төгрөг өгье гэхээр нь суулгасан. Тэр хүн машинд явж байхдаа цагаан торонд хийсэн их хэмжээний бэлэн 20,000 дэвсгэртүүд үзүүлээд таны таксины мөнгийг 50,000 төгрөг болгоод өгнөө гээд танд 20,000 дэвсгэрт байна уу надад 10,000 дэвсгэртүүд байна, гадаад хүнд бүхэлдүүлж өгөх гэсэн юмаа гэхэд нь би итгээд миний дансанд 580,000 төгрөг байгаа гээд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19-н буудлын Хаан банкны АТМ-д очиж картаасаа 580,000 төгрөг гарган авч машиндаа суугаад тэр хүнд шууд өгсөн. ...Тэгээд цаашаа явж Хан-Уул дүүргийн 19 хорооны Оргил худалдааны төвийн автомашины зогсоол руу орж зогссон. Дараа нь машиныхаа багажийг цэвэрлэчих эм хийхэд цэвэрхэн байх ёстой гэхэд нь би багажаа онгойлгож ойр зуур янзалчхаад багажаа хаахад хажууд нэг машин ирээд машинаа жаахан урагш нь шахчих гэхээр нь би машиндаа суугаад хөдөлгөөд эргээд шууд юу билээ гэж бодоод гараад хартал тэр хүн алга болсон байсан...” /1 дэх хавтас хэргийн 143-144/ гэсэн,
Хохирогч О.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “..2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ...гацаж ярьдаг эрэгтэй хүн 17 цагийн үед ирээд таксинд явах уу гэж асуусан, тэгэхээр нь явна гэж хэлэхэд жолоочийн хажуугийн зорчигчийн суудал дээр суугаад Хан-Уул дүүрэгт байх Зайсангийн пицца хатаас хоёр солонгос хүн аваад их дэлгүүрийн хажууд монгол хувцастай зураг авхуулна гэж хэлсэн. ...Хоёр солонгос хүндээ дээл хувцсыг нь өмсүүлээд байж бай, энэ эгчийн бөгжний размер юм шиг байна бөгжийг нь зүүлгээд зургийг нь авхуулчихъя гэж яриад байсан. ...Та бөгжөө өгчих, очоод хажууд нь авахаар муухай юм аа, тэр хоёр солонгост зүүлгэж зургийг нь авхуулчхаад эргүүлээд өгье гэж хэлэхээр би зөвшөөрөөд машины голын хайрцагт байсан ариун цэврийн цаасыг аваад та бөгжөө өгчих, энд боочихъё гээд миний гурван бөгжийг цаасаар боогоод хийсэн. ...Зайсан Хилл-ийн гадаа зогсоол дээр очтол зогсох зогсоол олдохгүй байсан. Тэр хүн би буугаад зогсоол олоод байж байя, та тойроод ир гэсэн боловч алга болсон байсан. Миний нэг бөгжийг үлдээгээд 2 ширхэг шигтгээтэй бөгжийг нь авсан...” /1 дэх хавтас хэргийн 212-213, 214-215 дахь тал/ гэсэн,
Хохирогч О.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүргийн Соёлын төв ордын урд байдаг таксины зогсоол дээр байхад үл таних хүн ирээд ...Улаанбаатар хот руу явъя, 50,000 төгрөгөөр тохироод явах уу гэж асуусан. Тэгээд хот руу явах замдаа “бэлэн 2,300,000 төгрөг байвал өгөөч, надад мөнгөний хэрэг гараад байна, би буцаагаад өгье” гэж хэлсэн. Би Улиастайн эцэст дэлгүүрийн АТМ-ээс 2,300,000 төгрөг авч машины голын хайрцагт хийгээд Маршалл таун хотхоны гадаа очсон. Тэгээд тухайн хотхон дотор намайг дагуулаад яваад байхаар эгчийнх нь шээс хүрээд байна гэхэд тэгвэл хоёулаа ариун цэврийн өрөө орьё гэж хэлээд буухдаа миний мөнгийг аваад буучихсан байсан...” /2 дахь хавтас хэргийн 11-12 дахь тал/ гэсэн,
Хохирогч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ...нэг залуу “Зайсан явъя эгчээ, тэндээс 3 боодол бичгийн цаас аваад ирье” гэсэн. Тэгээд би “Буянт” гэх компанийн захирал юм , ажилчдынхаа цалинг тавих гээд задгай мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд олон ширхэг 20,000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирээд танд бэлэн хэдэн төгрөг байна, би бэлэн байгаа мөнгийг чинь бас дансанд байгаа мөнгөө гаргаад өгвөл өгсөн мөнгөн дээр чинь 70,000 төгрөг өгье” гээд Би өдөрт хоёр удаа Зайсангаас Баянмонгол руу бичгийн цаас зөөх ажилтай, байгаа та явуул өдөрт 70,000 төгрөгөөр тохироод явж болно шүү гээд ...Жетро төвийн хажуу талын худалдааны төвийн хажуу талын туслах замаар ороод манай охин энд ажилладаг юм, энэ газраас цаас авна гэж хэлсэн. Машинаас буугаад хамт алхаж байгаад “та машинаа наашаа ойртуулаад ир, би эндээ зогсоол авч байя” гэж хэлсэн. ...Тэгээд тэр залуугийн зогсож байсан газар очиход алга болсон байсан...” /2 дахь хавтас хэргийн 120-122 дахь тал/ гэсэн,
Хохирогч Ч.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би ажилчдынхаа цалинг тавих гэж байгаа юм аа надад задгай мөнгө хэрэгтэй байна байгаа задгай мөнгө өгчих гэж хэлсэн. Тэгээд оронд нь бэлэн 20,000 төгрөгийн дэвсгэртээр өгье нэмээд 60,000 төгрөг өгье мөн та өнөөдөр надад үйлчлээд явчих таксины мөнгийг хангалттай өгье гэж хэлсэн. Ингээд би замдаа явж байхдаа 19 үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ ороод өөрийн Хаан банкны 5075609532 тоот данснаас 2 удаагаар 1,700,000 төгрөг аваад 19 үйлчилгээний төвийн урд талын зогсоол дээр машин дотор тухайн хүнд өгсөн намайг ямар уддаг юм бэ гэж хэлээд тэгээд мөнгийг миний аваад өөрийн тоолж байсан мөнгөтэй нийлүүлээд миний машины урд талын хайрцагт хийгээд гялс хоёулаа ..бөөний төвөөс юм авъя гэж хэлээд хамт гараад машин угаалгын өнцөг дээр очингуутаа намайг машинаа аваад хүрээд ир гэсэн. Ингээд би машин руугаа явж очоод урд мөнгө байна уу гэж харахад байхгүй байсан би тэр залууг хайгаад олоогүй...” /2 дахь хавтас хэргийн 146-148 дахь тал/ гэсэн,
Хохирогч М.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ...хар богино маягийн хар куртиктэй хар нүдний шилтэй, масктай эрэгтэй хүн ирээд 2 настай хүн энүүхэнд авчрах гэсэн юм, чи яваад өгөөч 60,000 төгрөг өгье гэхээр нь дэмий зогсож байхаар гэж бодоод зөвшөөрөөд хамт хөдөлсөн. ...ах нь мөнгөө буталмаар байна, чи данснаасаа аваад өгчих гэхээр нь Маршалл таун руу ороод АТМ ороод би Хаан банкин дахь 5721258036 тоот өөрийнхөө данснаас 1,700,000 төгрөг аваад гараад ирсэн. Бүх мөнгө 10,000 төгрөгийн дэвсгэртээ гарч ирсэн. Мөнгөө авчхаад машиндаа суусан. ...Тэгээд хүн рүү яриад чам руу шилжүүлчихнэ би мөнгөө тоолж байя гээд миний мөнгийг аваад тоолоод маш хурдан тоолчихлоо гээд машины урд салон дээр хуваагаад тавьсан. Тэгснээ чи ямар хүнд итгэдэггүй сонин хүүхэд вэ гээд уурлаад байхаар нь би айгаад та хурдан буу гээд буулгасан. ...Тэгээд мөнгөө үзтэл нимгэн санагдаад тоолсон чинь 780,000 үлдсэн байсан. Хэдийд нь 940,000 төгрөгийг нь авчихсаныг огт мэдээгүй...” /2 дахь хавтас хэргийн 203 дахь тал/ гэсэн,
Хохирогч Х.Р- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ...үл таних хүн чамд бараа байгаа юу, би хоёр авдар сүү авна гэж хэлээд миний машинд суусан. Тэгээд халааснаасаа боодолтой мөнгө гаргаж ирээд машины урд салон дээр тавиад энэ мөнгөнөөс тооцоогоо хийнэ, ...надаа задгай мөнгө хэрэгтэй байна ахын дүү мөнгөө гаргаад ирээ гэж хэлсэн тэгэхээр нь би мөнгөө гаргаж ирэхэд ...480,000 төгрөг байсан дан 20,000 дэвсгэрт байсан тэгээд миний мөнгийг тоолоод ахдаа 20,000 төгрөгийн дэвсгэртүүдээ өгчих ахад нь 10,000 дэвсгэртийн мөнгө байна гэж хэлээд миний мөнгийг голын хайрцаг дээр тавиад манайх руу оръё ах нь чамд айраг өгнө гэж хэлээд бид хоёр байр луу нь алхсан тэгээд ахын дүү машинаа аваад ир энд бараагаа өгч авалцана гэж хэлээд намайг явуулсан би машинаа аваад нөгөө газарт нь ирэхэд нөгөө хүн байхгүй байсан. ...Би мөнгөө тоолж үзэхэд 340,000 төгрөг алга болсон...” /2 дахь хавтас хэргийн 239-240 дэх тал/ гэсэн,
Хохирогч Ө.Б-э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийнхөө ачаа зөөдөг том машинтайгаа 2020 оны 05 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн Зайсангийн KFC-ийн урд зам дээр явж байхад замын хажуу талд 35-38 орчим насны залуу гараараа даллаад байхаар нь зогсоод яасан бэ гэж асуухад машинаар чинь юм ачуулъя гэж хэлсэн. Тэгээд тэр залуу машинд орж ирээд контайнер хэдээр ачих вэ гэж асуухаар нь 350,000 төгрөгөөр ачна гэсэн чинь болж байна би танд мөнгийг нь хангалттай өгнө гээд боодолтой 20,000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирж үзүүлээд байсан. Тэгээд хятад хүмүүст мөнгө өгөх ёстой 10,000 төгрөгийн дэвсгэрт байна уу, гэхээр нь би өөрт байсан 500,000 төгрөгөө гаргаж өгсөн. Тэгээд тэр залуу тоолж аваад хоёулаа Г-тэй газар оръё та хоол идээд байж бай гээд буусан. Би араас нь буухад зам гараад зугтаад алга болсон...” /3 дахь хавтас хэргийн 47-49 дэх тал/ гэсэн,
Хохирогч Ц.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны машин гардаг хаалган дээр зогсож байхад нэг ах ирээд хэдэн лааз будаг Бөхийн өргөө рүү ачуулна 100,000 төгрөг өгье гэсэн. Тэр ах өөрийгөө компанийн захирал гээд баахан 20,000 төгрөгийн дэвсгэрт үзүүлсэн. Чамд мөнгө байна уу ахад нь дандаа 20,000 дэвсгэрт болчхоод байна гэхэд би дансанд байгаа гэсэн. Тэгээд АТМ ...ороод 4,000,000 төгрөг авсан. Тэр ах миний мөнгийг ахдаа өгч бай гээд авсан. Машинд суугаад миний мөнгийг халаасандаа хийчих гээд өгсөн. Тэгээд машинаа дэлгүүрийн үүд рүү ухраад оруулчих ачаагаа ачна гэсэн би машиндаа суугаад хөдлөх гэхэд түр хүн алга болсон байсан. ...Би халаасанд байсан мөнгөө буцаагаад дансандаа хийх гэсэн боловч 2,200,000 төгрөг болсон байсан...” /3 дахь хавтас хэргийн 89-90 дэх тал/ гэсэн,
Хохирогч Ж.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 18 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн Е-Мартын Голомт салбар дээр гүйлгээ хийгээд гартал өөрийгөө миний шавь гэсэн Батсүрэн гэж нэрээ хэлсэн 99119999 утастай Пажеро машинтай гэж үүд рүү заасан 30 орчим насны эрэгтэй хүн багштайгаа уулзсандаа баяртай байна гээд миний машин руу шууд ороод ирсэн. Тэгээд гартаа 20 мянгатын дэвсгэрт барьж урд тавиад багшаа надад түр зуур 10,000 дэвсгэрт хэрэг болоод байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн таны картанд мөнгө байгаа биз дээ гэсэн. Миний картанд 1,000,000 орчим төгрөг байгаа гээд ...АТМ орсон 800.000 төгрөг аваад өгсөн. Тэгээд машинд хамт орж ирж суугаад энэ мөнгийг хийх уут хэрэгтэй гэхээр нь би уут өгсөн. Тэр уутанд мөнгийг хийж харагдса, удалгүй надад сүү өгнө гээд машинаас бууж яваад эргэж ирээгүй, би дунд хайрцагт байсан мөнгийг үзэхэд 320,000 төгрөг үлдээгээд 480,000 төгрөгийг аваад явсан...” /3 дахь хавтас хэргийн 132-133 дахь тал/ гэсэн,
Хохирогч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул үүргийн 15 дугаар хороо Хоме плаза төвийн баруун талд өөрийн 78-50 УБЗ улсын дугаартай автомашинтайгаа түгжрээд явж байтал үл таних залуу миний машинд суугаад ачаа ачуулах гэсэн юм Зайсангаас цемент ачиж Хоме плазагийн тэнд буулгана гээд замдаа явж байхдаа энгэрийн халааснаасаа 20.000, 10.000 төгрөг гаргаж ирээд мөн торон дотор мөнгө гээд 20 сая төгрөг байгаа гээд надад харуулаад байсан. ...би маргааш ажилчдынхаа цалинг тавих гэсэн юм миний мөнгө дандаа бүхэл болоод байна та надад задгай мөнгө гаргаад өгчих би танд бүхэл мөнгө өгье гэхээр нь ...Хаан банкны АТМ дээр зогсоод мөнгө авч өгөх гэж байхад миний хамраас цус гараад би маскаараа цусаа арчаад тэр залууд кодоо хэлээд картаа өгсөн. ...Удалгүй АТМ-с таны карт Худалдаа хөгжлийн банкных болон 20 минутын дараа гүйлгээ хийнэ гэнэ тэр хооронд ачаагаа ачиж байя, тэр хашаа руу ухраад ир гэж зааж өгсөн боловч өөрөө алга болсон. ...Миний картнаас 500.000 төгрөгөөр 2 удаа 1.000.000 төгрөг авсан байсан...” /3 дахь хавтас хэргийн 154-155/ гэсэн,
Хохирогч С.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 12-13 цагийн үед Нарны гүүрний замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу эргэдэг дээр таксинд явж байтал 40 орчим насны залуу гар өргөөд суусан. Тэр залуу баахан 20,000 төгрөгийн дэвсгэрт барьчихсан үзүүлээд ажилчдынхаа цалинг тавина надад 5000-1000 төгрөгөөр задлуулах хэрэгтэй байна. Та 200,000 төгрөг задлаад өгвөл би 50,000 төгрөг өгье гэхээр нь ...100 айлын АТМ орж өөрийнхөө картаас 200,000 төгрөг авч дотор нь орж теллерээс 5000-10000-аар задалчхаад гараад ирсэн. Машин дотор тэр хүн сууж л байсан. ..Тэгсэн чинь цаас гаргаж ирээд миний мөнгөө хийсэн жижигхэн уутанд мөнгийг үзчихээд буцаагаад хийчих шиг л болсон. ...Замаараа хоёр гадаад хүн авна гэж байсан бөгөөд 120 мянгатын орчимд очоод намайг машинаа байрлуулаад буцаад ир би энд хүлээгээд зогсож байя гэж хэлээд алга болсон...” /3 дахь хавтас хэргийн 177 дахь тал/ гэсэн,
Хохирогч Н.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Нарны зам орчмоос нэг залуу суугаад Зайсан явна гээд замдаа явж байхдаа намайг жолоочоор ажилд авна гэж байсан. ...Тэгснээ танд мөнгө байна уу, 5000, 10,000 төгрөгийн дэвсгэртээр задгайлаад өгчих надад дандаа 20,000 төгрөг байна гээд баахан 20,000 төгрөгийн дэвсгэрт үзүүлсэн. ...Би 490.000 төгрөг аваад задлуулаад тэр залууд өгсөн. ...Тэгээд Зайсан Скүэр төвийн тэнд очсоноо 2-лаа манайх руу оръё машинаа байрлуулчих гэсэн. Тэгээд хамт явж байснаа тахианы мах авна гээд замын эсрэг талын ногоон өнгөтэй дэлгүүрийн 2 давхар руу орж байгаа харагдсан тэгээд намайг машинаа аваад ир гэсэн ба дэлгүүр рүү орсон болохоор итгээд машинаа аваад иртэл байхгүй байсан, машинд байсан мөнгийг аваад явсан...” /3 дахь хавтас хэргийн 194-195 дахь тал/ гэсэн,
Хохирогч Ж.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр Хан-Уул дүүргийн 120 мянгатын гүүрэн доор байдаг Петровис ШТС-н хажуугаас нэг эрэгтэй хүн Зайсан орно гэж миний машинд суусан. Миний машинд суухдаа та настай хүн байна миний Lexus 570 машиныг унаад 2 хүүхэд зөөгөөд 270,000 төгрөг ав гэж хэлсэн. Танд бүхэл мөнгө байна уу. 5000 төгрөгийн дэвсгэртийг бүхэл мөнгө болгомоор байна, өөртөө байгаа мөнгөө аваад ир гээд, би данснаасаа 400,000 төгрөг аваад өөрт байсан 50,000 төгрөгийг нийлүүлж өгсөн. ...Бид хоёр Зайсан ороод нэг хотхоны зогсоол руу ороод хамт буугаад эндээс хайрцагтай юм авна гэж хамт буугаад машин арай хол байна та ойртуулаад ир гэж хэлэхээр нь би машинаа аваад буцаад ирэхэд байхгүй болчихсон, машины урд хайрцагт надаас авсан мөнгөө хийсэн гэж бодоод үзтэл мөнгө байгаагүй...” /3 дахь хавтас хэргийн 226-227 дахь тал/ гэсэн,
Хохирогч С.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуудлагын хүнээ аваад явж байхад Зайсангийн Энхжин хотхоны орчим үл таних хүн гараа өргөөд зогсож байсан. Намайг хүнээ буулгачих ах нь чамд 100,000 төгрөг өгье, Налайх дүүрэгт ээжийн бие муу байна гэхэд нь би Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудлын тэнд хүнээ буулгасан. Нөгөө хүн бэлэн мөнгө гаргаж ирээд ахын дүү чиний данснаас хэдэн төгрөг гарах вэ, ах нь хүний цалин тавих гээд гэсэн, би дансанд 70.000 төгрөг, бэлнээр 10,000 төгрөг байна гээд 19-ийн үйлчилгээний төвийн АТМ-аас 70,000 төгрөгөө авч өгсөн. Тэгээд Меркуригийн тэнд машинаа тавиад хамт дэлгүүр оръё гэж хэлээд явж байгаад намайг машинаа аваад ир гэхээр нь машинаа аваад очтол нөгөө хүн байхгүй болсон байсан...” /4 дэх хавтас хэргийн 14-16 дахь тал/ гэсэн,
Хохирогч Ч.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ачаа ачих уу, Зайсангаас будаг ачуулна гээд 80,000 төгрөгөөр тохирсон. Тэгсэн чинь тэр залуу миний машинд сууж байхдаа танд мөнгө байна уу, түр зээлчих, би ачаагаа ачуулж ирээд ачаагаа буулгачхаад мөнгийг чинь хөлстэй нь хамт нийлүүлээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө банкны 5760054545 тоот данснаас Сансар худалдааны төвийн хажуу талын АТМ орж 670,000 төгрөг аваад тэр залууд өгсөн. ...Тэр залуу миний машинд байхдаа надаас авсан мөнгөө өөрийнхөө мөнгөтэй нийлүүлээд гялгар уутанд ороогоод машины урд талын хайрцаг руу хийж байсныг санаад би мөнгө байгаа эсэхийг үзье гэж бодоод үзтэл байхгүй, гялгар уутаа үлдээсэн байсан...” /4 дэх хавтас хэргийн 52 дахь тал/ гэсэн,
Хохирогч З.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Би ачаа ачаад явж байна 100 айл дээр ачаа буулгачхаад яръя гэхэд хамт явъя гэхээр нь бид хоёр хамт 100 айл орсон. Би 100 айл дээр зогсоол хайгаад байж байхад тэр эрэгтэй та надад 1,000,000 төгрөг түр өгөөч би буцах замдаа өгчихье, яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би картаа өгөөд картынхаа кодыг хэлтэл тэр эрэгтэй буугаад Жоби-ийн Хаан банк руу орсон. Би зогсоол хайгаад явж байтал миний 5114060691 дугаарын Хаан банкны данснаас 800.000 төгрөгийн зарлага гарсан мессеж ирсэн. Нөгөө залуу ирээд та баруун эргээд зогсож бай гэж хэлээд буцаад явсан удалгүй миний данснаас 200,000 төгрөгийн зарлага хийгдсэн мессеж ирсэн боловч буцаж ирээгүй...” /4 дэх хавтас хэргийн 109 дэх тал/ гэсэн,
Хохирогч П.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ...үл таних хүн ирээд Налайх руу ачаа ачуулна, 5 удаа рейс хийнэ, нэг явалтыг 20,000 төгрөгөөр тооцоод тохирох уу надад бэлэн 1,000,000 төгрөг байна гээд надад багцтай мөнгө гаргаж ирээд үзүүлсэн. Тэр хүн миний машинд суугаад танд бэлэн мөнгө байвал надад өгөөч, хэд байна гэхээр нь миний дансанд 220,000 төгрөг байна гэхэд за яах вэ болон надад задгай 5000, 10,000 төгрөгийн дэвсгэртүүд хэрэгтэй байна гэхээр нь 1,000,000 төгрөг үзүүлсэн хүнд итгээд АТМ ороод 220,000 төгрөг гаргаж өгсөн. Тэр хүнд 5,000, 10,000 төгрөг хэрэгтэй гэхээр нь түрүүвчинд байсан 20,000 төгрөг өгсөн. Тэр залуутай хамт ачаа ачих газар нь 11 дүгээр хорооллын 4 дүгээр байрнаас авна гэж хэлсэн. Тэр залуу зам дээр явж байгаад манай энд зогсоол ховор болохоор эхлээд машинаа тавьж болох зогсоол очиж үзчихээд ирье гэж хэлээд машинаа аваад ир гэхээр нь би явж машинаа авчхаад ирэх хооронд тэр хүн байхгүй байсан...” /4 дэх хавтас хэргийн 146 дэх тал/ гэсэн,
Хохирогч Ч.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Яаралтай хөөрөг хэрэгтэй, бэлэн мөнгөөр худалдаж авна шүү гэхээр нь Х- манан хөөрөг гэрт байгаа, үнэ тохирвол 3.000.000 төгрөгийн хөөрөг байна гэж хэлээд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 12-9 тоотод байх гэртээ уг эрэгтэй хүнийг дагуулж ороод шүүгээнээс Х- манан хөөргөө гаргаж үзүүлэхэд шууд авъя гэж хэлсэн. Би тухайн хүнд хандаж Х- манан хөөргийг 3,000,000 төгрөгөөр, ногоон өнгийн далинг 200,000 төгрөгөөр тус тус авахаар тохиролцож улмаар миний хөөрөгний толгойг надад өгөөд өөрөө алтан нуухтай шүрэн толгойт тавина гэж хэлээд гэрээс хамтдаа гарсан. Гэрийн гадна автомашин дотор халааснаасаа бэлэн 1,190,000 төгрөг гаргаж надад үзүүлээд үлдэгдэл мөнгөө 5 шараас авч өгнө гэж хэлээд СХД-ийн 18-р хороо, Вэлл март дэлгүүрийн гадна зогсоол дээр ирсэн. Манай гэрээс гараад Вэлл март дэлгүүрийн гадна ирэх хүртлээ миний хөөргийг барьж үзэж байгаад замдаа автомашины урд хайрцагт хийсэн. Харин Вэлл март дэлгүүрийн гадаа очоод утсаар ярьж байгаад дэлгүүрийн зүүн талаар тойроод алга болсон, би хөөргөө машины урьд хайрцагт байгаа гэж бодоод шалгаад үзэхэд хөөрөг байхгүй болчихсон байсан...” /4 дэх хавтас хэргийн 201-204 дэх тал/ гэсэн,
Хохирогч М.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ...таксины зогсоол дээр ирээд зогсож байтал үл таних улбар шар өнгийн куртиктэй, саравчтай малгайтай, амны хаалт зүүсэн 40 гаран насны махлагдуу биетэй, залуу ирээд таксинд суугаад Нарлаг дэнж худалдааны төвийн 1 давхарт байрлах Хаан Банкны АТМ дээр очоод нөгөө залууд би картаа өгөөд эхлээд дансны үлдэгдлийг нь хараадах гэж хэлтэл ахаа таны дансанд 415,000 төгрөг байна гэхээр нь за за тэгвэл бүгдийг нь аваад өг гэтэл хажууд зогсож байсан өөр нэг залуугаар миний картаас 415.000 төгрөг авхуулаад надад өгсөн. Тэгээд би мөнгөө тоолоод 15.000 төгрөгийн нь түрүүвчиндээ хийчхээд 400,000 төгрөгөө гялгар уутанд хийгээд машиныхаа урд хайрцагт хийсэн. Тэгтэл тэр залуу миний машинд байсан 400,000 төгрөгийг аваад явсан...” /4 дэх хавтас хэргийн 247 дахь тал/ гэсэн,
Хохирогч Б.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нөхөр Бүжийхүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 11 хороо Хүчит Шонхор захын автомашины зогсоол дээр өөрийн автомашин дотор цэцэг зарж байхад 35-40 насны үл таних залуу ирээд цэцгийг чинь бөөндөж авъя та 2 их тэнгэрийн аманд хүргээд өгчих би ажилчдынхаа цалинг өгөх гэсэн юмаа та картдаа байгаа мөнгөө АТМ-с аваад надад өгчих харин би уг мөнгөтэй чинь нийлүүлээд 1,000,000 төгрөг өгнө мөн АТМ-с авсан мөнгөний чинь шанд 50,000 төгрөг өгнө гэхээр нь ....550,000 төгрөг бэлнээр аваад тухайн үл таних залууд өгчхөөд машинд суух гэхэд би эхнэрээ аваад ирье гэж хэлээд алга болсон...” /5 дахь хавтас хэргийн 105-106 дахь тал/ гэсэн
Хохирогч Д.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 3 дугаар сарын 21-ны өдөр ...үл таних эрэгтэй хүн надад өөрийгөө барилгын даамал гэж хэлээд би одоо ажилчдынхаа цалинг тавих гэж байгаа юм гээд 20,000 мянга төгрөгийн дэвсгэртэй олон ширхэг бэлэн мөнгө үзүүлээд 10.000 төгрөгийн дэвсгэрт хэрэгтэй байгаад байна та мөнгөтэй бол мөнгөө өгөөч би танд 50,000 төгрөгийг шагнал болгож өгий гэсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд ...АТМ-ээс өөрийн ...данснаас 300,000 төгрөг авсан тэгээд тухайн мөнгөө авчхаад өөрийн тээврийн хэрэгсэлдээ суусан чинь тухайн үл таних эрэгтэй та мөнгөө АТМ-ээс авсан юм чинь тоолох шаардлага байхгүй та гээд тухайн 300,000 төгрөгийг аваад голын хайрцаг руу мөнгийг хийсэн тэгээд тухайн үл таних эрэгтэй нь хоёулаа хажуу талын байрнаас 2 хайрцагтай эд зүйл аваад ирье гээд цуг машинаас буусан тэгээд би машинаа цоожлоод бид 2 арктай байрны аркаар алхаж орсон тэгсэн тухайн үл таних эрэгтэй нь ахаа энд машины зогсоол та машинаа энд байрлуулчих би энд зогсоол хараад хүлээж байя гэсэн тэгэхээр нь би за за гэж хэлээд өөрийн тээврийн хэрэгсэлдээ очиж тээврийн хэрэгсэлдээ суугаад голын хайрцагт байсан мөнгөө шалгаж үзтэл миний мөнгө байхгүй байсан...” /5 дахь хавтас хэргийн 166-167/ гэсэн,
Хохирогч Б.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед ажлын хажуу зогсоод... таксинд явах уу 40,000 төгрөг өгий гэсэн тэгэхээр нь зөвшөөрөөд аваад явсан тэгсэн чинь Алтай хотхон оръё гээд замдаа өөрийгөө Гранд хаан пабын захирал гэсэн би ажилчдын цалин тавих гээд бүхэл бэлэн мөнгөтэй явж байна гээд их хэмжээний мөнгө харуулаад задгай мөнгө хэрэгтэй байна, мөнгө байна уу гэхээр нь 500,000 төгрөг байна гээд Алтай хотхон дотор Хаан банкны АТМ ороод 500,000 төгрөг бэлнээр авсан. ...Миний гар утсаар өөрийнхөө охины дугаар луу залгаж яриад байсан ...Би сансар захаас жимс тахианы мах бөөндөж авна хамт ороод авъя гэсэн ...та машинаа ойртуулчих гэсэн тэгээд би машиндаа очоод гар утас, цүнхэнд байсан бэлэн 500,000 төгрөгөө үзсэн чинь байхгүй байсан...” /5 дахь хавтас хэргийн 249-250 дахь тал/ гэсэн,
Хохирогч З.Р- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Шар Хад орж хүнээр мөнгө бүхэлдүүлэх гэж байгаа юм гэхээр нь би ч бүхэлдүүлэхээр мөнгө өгдөг юм уу гэхэд надад 1,000,000 төгрөг бүхэлдүүлэхэд 100,000 төгрөг өгнө гэж хэлсэн тэгээд тэр залуу надад танд картад чинь мөнгө байгаа юм биш биз дээ гэхээр нь гэрт ...1,000,000 төгрөг орчим байгаа гэхэд тэр залуу тэгүүл танайд очиж авъя би тэгээд 100,000 төгрөг өгье гэхээр нь буцаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэргийн хотхоны Наран гэх дэлгүүрийн арын хашаанд ирээд би нөгөө залууг машиндаа үлдээгээд гэр лүүгээ ороод сэйфнээс 1,000,000 төгрөг ..авч гарч ирээд нөгөө залуу машинд сууж байсан тэгээд тэр залууд мөнгөө өгөхөд та намайг гэрт хүргээд өг би хэлсэн 100,000 төгрөгөө нэмээд 10,000 төгрөг өгье одоо энд байгаа мөнгө арай хүрэхгүй байна гэхээр нь би за тэгье гээд бид 2 машиндаа суугаад хөдлөөд явж байхад нөгөө залуу миний хажууд надаас авсан мөнгөө тоолоод сууж байгаад Орлого дэлгүүр хүрэхийн алдад нөгөө залуу мөнгө боочихоор юм байна уу гэхээр нь би ахад нь юм байхгүй наад урд хайрцагт хийгээд уутанд мөнгө хийж байгаа бололтой харагдаад надад харуулж байсан би мөнгийг энд хийлээ шүү өөрийн мөнгөтэй нийлүүлээд яахав голын хайрцагт хийчихье гээд хийж байгаа нь харагдсан. ...Би мөнгөө үзэлгүй буугаад араас нь цуг яваад хойшоогоо төв зам руугаа ороод 13-н автобусны буудлын зүг алхаж явж байгаад нэг компьютер тоглоомын гадаа явж байхад тэнд авто зогсоол байхад нөгөө залуу намайг та энд машинаа аваад ир би энд дотор орж хүнтэй уулзчихаад гараад ирье гэхээр нь буцаад явж байгаад яагаад намайг буцааж байгаа бол гээд би машин дээрээ түргэн очоод нөгөө мөнгөө хартал ...1 ширхэг 20,000 төгрөг, 1 ширхэг 10,000 төгрөг хийгээд орхичихсон байсан тэгээд буцаад иртэл тэр залуу алга болсон... Надад 960,000 төгрөгийн хохирол учирсан...” /6 дахь хавтас хэргийн 47-49 дэх тал/ гэсэн,
Хохирогч Л.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эрэгтэй хүн Налайх дүүрэг рүү явна гэж суугаад ....Замд тухайн эрэгтэй хүн мөнгө бүхэлдэж өгөх бололцоо байна уу би чамд задгай мөнгө өгий гэж хэлсэн. Уг эрэгтэй өөрөө их хэмжээний мөнгө тоолоод явж байсан. Чи надаа бүхэл мөнгөө аваад өгөөч би чамд гэрээс очоод 5000 төгрөгийн дэвсгэртүүд гаргаж өгий гэж хэлэхээр нь Батлан хамгаалахын их сургууль АТМ-ын ойролцоо зогсоод уг АТМ-с 4,000,000 төгрөг аваад ...чи тоол гээд өгтөл би тоолоод яах вэ би чамд итгэж байна, уут байна уу гэхээр нь гялгар хавтас өгсөн. ...тэр мөнгийг уутанд хийгээд урд хайрцагт хийсэн. ...Сансрын 37б байрны зогсоол дээр машинаа байрлуулчхаад Баянцээлийн Хаан банкны АТМ дээр бид хоёр хамт ирсэн. ...Тэгээд би машиндаа утас, 4,000,000 төгрөг үлдээснээ санаад машинаа аваад ирье гэхэд би тэгвэл энд хүлээж байя гэж хэлээд үлдсэн. Намайг машинаа аваад ирэх хооронд уг эрэгтэй алга болсон байхаар нь 10 орчим минут хайж хүлээсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь мөнгөө аваад Хаан Банкны АТМ-рүү орж буцааж хийтэл 1.440.000 төгрөг дутсан байсан...” /6 дахь хавтас хэргийн 94-95 дахь тал/ гэсэн,
Хохирогч Т.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 03 дугаар сарын 10-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 38 дугаар байрны гадна машинаа байрлуулах гэж байтал үл таних эрэгтэй хүн миний машин орж ирж суугаад надтай 20,000 төргөг барьж золгосон юм. Тухайн үед уг залуу надад айраг өгнө гээд 5 литр сав хайх зуураа манай гэрт орсон би гэртээ оруулсан юм. Тэгээд надад хэлэхдээ хүмүүсийн цалин тавих гэсэн юм миний мөнгө бүхэлдээд болохгүй байна та надад туслаач АТМ-ээс мөнгө аваад өг би таньд задгай мөнгөө өгье гэж хэлхээр нь би тухайн хүний эхнэрийн машинтай Жуковын ойролцоо байрлах Төрийн банк руу явж 2,000,000 төгрөг аваад уутанд хийгээд өгсөн. Тэр залуу ууттай мөнгөө миний энгэрийн халаасанд хийгээд айраг аваад ирье гэж хэлээд явахаар нь гэртээ ирээд мөнгөө тоолоход 1,280,000 төгрөг дутсан байсан...” /6 дахь хавтас хэргийн 118-119 дэх тал/ гэсэн,
Хохирогч М.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ...эрэгтэй хүн такси барих гээд гар өргөөд зогсож байхаар нь зам зуур байж магадгүй гэж бодоод аваад явсан. Тэгтэл тэр хүн намайг хөгшөөн би 400,000 төгрөгөө задлаад 5000, 10000 төгрөгийн дэвсгэртүүд болгочихмоор байна гэхээр нь би Зайсан явах замын 4 уулзварын хажууд байдаг Оргил худалдааны төв орж АТМ-ээс 400,000 төгрөг гаргаж аваад би тэр хүнд 390,000 төгрөг өгөөд өөрөө 10.000 төгрөг авсан. Тэгээд би тэр хүнтэй хамт Натур худалдааны төвийн орчимд байран дунд Голомт банкны хажууд очоод зогссон ба тэр залуу надад за ахаа би мөнгийг чинь өгье гэж хэлсэн. Тэр үед би тамхиа газар унагачхаад тонгойгоод авах хооронд тэр залуу зугтаагаад явсан...” /6 дахь хавтас хэргийн 142-143 дэх тал/ гэсэн,
Хохирогч Д.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Миний зах дотор байдаг Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар явж байхад үл таних хар хувцастай нүүрэндээ нүдний шил, маск зүүсэн эрэгтэй хүн ирсэн. Тэр хүнд над дээр ирээд цагаан малгайтай ах сайн уу гээд мэндлээд та чинь намайг танихгүй байгаа юм уу би Баяраа байна ш дээ гэсэн. Би нас дээр гараад хүн танихаа больсон юм болов уу гэж бодсон. Тэр хүн надаас мөнгийг маань аваад тоолох гээд байхаар нь би автомат машинаар тоолсон юм чинь гэхэд тэр хүн өө нээрээ тийн ш дээ гээд миний мөнгийг буцаагаад өгсөн. Тэр хүн нэг ТҮЦ-ний хажууд очоод та машинаа аваад хүрээд ир гэхээр нь би машинаа аваад нөгөө ТҮЦ-ний хажууд очиход нөгөө хүн байхгүй байсан. Харин би өөрийн мөнгийг үзэхэд 900,000 төгрөг үлдээгээд 1,100,000 төгрөг аваад явсан байсан...” /6 дахь хавтас хэргийн 171-172 дахь тал/ гэсэн,
Хохирогч Г.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр таксинд явж байтал Маршал тауны үүднээс нэг залуу гараа өргөхөөр нь авахад намайг Төв аймаг яваад хоёр солонгос аваад ирээч танд таксины мөнгийг нь өгье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Сансарын Туннел дээр миний машин байгаа машинаасаа юм авна гээд тийшээ явсан. Замдаа явж байхдаа надад боодол 20,000 дэвсгэрт харуулаад, ....хүмүүсийн цалин тавих гэсэн чинь 5000, 10000 дэвсгэр хэрэг болоод байна. Танд мөнгө байвал надад өгөөд энэ мөнгөнөөс авчих гэхээр нь би замдаа явж байгаад АТМ ороод 500,000 төгрөг бэлнээр аваад тухайн залууд өгсөн. ...Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сансар супермаркетын үүдэнд зогсоод эндээс алхаад байрны гаднаас машинаас юм авъя гээд явж байгаад тухайн залуу та машинаа дөхүүлээд ир гэхээр нь буцаж ирээд голын хайрцагт ууттай мөнгө байгаа гэж бодоод ирэхэд мөнгө хийгээгүй уут нь хоосон байсан...” /6 дахь хавтас хэргийн 207-208 дахь тал/ гэсэн,
Хохирогч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ....залуу хүрч ирээд Улиастай явж эмээгээ авч ирнэ гээд гартаа 1,000,000 орчим төгрөг барьчихсан ирсэн. ...Тухайн хүн чи данснаасаа мөнгө гаргаад манай охинд өгчих гэхээр нь ....АТМ-ээс мөнгө авч автомашины голын хайрцагт тавиад Сансарын үйлчилгээний төв дээр автомашины ил зогсоол дээр ирж зогсоолд зогссон. Тэгтэл нөгөө хүн чи наад мөнгөө манай охинд хүргээд өгчих гээд ...бид хоёр автомашинаас буугаад доошоо алхаад явсан. Тэгээд доошоо алхаж явснаа уг хүн за чи машинаа энд аваад ир би эхнэрээ хүлээгээд энд байж байя гэж хэлсэн, тэгээд машинаа аваад иртэл уг хүн байгаагүй. Тэгээд би автомашины голын хайрцагт байсан бэлэн мөнгө тоолоход 430,000 төгрөг дутсан байсан...” /6 дахь хавтас хэргийн 236-237 дахь тал/ гэсэн,
Хохирогч Д.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 12 дугаар сарын 19-ний 17 цагийн үед ...нэг хүн Зайсан руу будаг ачих уу гээд ирсэн ...хөдлөөд явж байтал шинэ 20,000 төгрөгийн дэвсгэрт гаргаж ирээд өөрийгөө барилгын компанийн захирал гэж хэлээд маргааш ажилчдынхаа цалинг тавих гэж байгаа болохоор задгай мөнгө хэрэгтэй байна та надад АТМ-ээс өөрийнхөө байгаа мөнгийг аваад өгчих би эргүүлээд шинэ мөнгөөр солиод өгчихье гэсэн. ...Би ...АТМ-ээс 350,000 төгрөг аваад өөрийн халаасанд байсан 40,000 төгрөгтэй нийлүүлээд 390,000 төгрөг тэр залууд өгсөн, ...бид 2 Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр байрны хажууд ирэхэд ...улаан тоосгон гаражаас ачна гэхээр нь би машинаас буусан чинь машинаас буугаад гараж, байр хоёрын дундуур зугтаад гүйсэн...” /7 дахь хавтас хэргийн 16 дахь тал/ гэсэн,
Хохирогч Н.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ...2 ширхэг iphone маркийн гар утас авах гэсэн юм гэж асуухаар нь цагаан өнгийн 352993098801566 имей дугаартай iphone 8, ягаан өнгийн f4gwwayujc69 гэсэн сериал дугаартай iphone 8 маркийн 2 ширхэг гар утсыг 1,100,000 төгрөгөөр өгөхөөр болоод үл таних хүнд 2 гар утсыг өгсөн чинь үл таних хүн түрийвчээ гаргаж ирээд мөнгөө тоолж байснаа надад хандаж “ах нь энэ гар утсыг хөдөө байдаг 2 эгчдээ явуулах гэж байгаа юм ахынх нь мөнгө дутаад байна АТМ-ээс аваад өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрч бид хоёр нэг давхар руу бууж байсан чинь үл таних хүн надад хандаж ах нь хоёр утсандаа шилэн наалт авахаар боллоо чи аваад ир ах нь энд хүлээж байя гэж хэлэхээр нь би дээшээ 2 давхар руу гараад шилэн наалт аваад буугаад ирсэн чинь тэр хүн миний 2 гар утсыг аваад явчихсан байсан...” /7 дахь хавтас хэргийн 124-125 дахь тал/ гэсэн,
Хохирогч С.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Үл таних эрэгтэй хүн сайн байна уу та гэж надтай мэндлээд миний машин дотор орж ирсэн. ...Удалгүй намайг хаашаа явах талаар асуусан. Би ч гэр лүүгээ явна гэтэл хамт явж бензиний төлбөрийг хийж өгнө гэж хэлсэн. Үүний дагуу надад боодол 20,000 төгрөгийн дэвсгэртийг харуулж тухайн боодол мөнгөнөөсөө 20,000 төгрөгийг сугалан гарган ирж надад бензин хий гэж хэлсэн. Гэтэл тэр үл таних эрэгтэй залуу өөрт байгаа мөнгө өө намайг задлаад өгөөч гэж хэлэхээр нь би ...АТМ-ээс өөрийн Худалдаа хөгжлийн банкны картаасаа 1,300,000 төгрөгийг авч машин руугаа буцан ороод нөгөө үл таних залуугийн хамтаар зах руу буцаж очоод зогсоол байхгүй байхаар нь зогсоол харуулах гээд машинаасаа буулгаад тойрч байхад бэлэн 1,300,000 төгрөг болон миний өөрийн эзэмшлийн Самсунг жи-6 плас маркийн хар өнгийн гар утасны хамтаар алга болсон байсан...” /7 дахь хавтас хэргийн 246-247 дахь тал/ гэсэн,
Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд явж байтал нөгөө залуу чамд бэлэн мөнгө байна уу ах нь хэдэн ажилчдаа маргааш цалинг нь тавихаар бэлэн мөнгө хэрэгтэй байна. Би гэрт очоод 4,800,000 төгрөгийг машины мөнгөн дээр нэмээд өгий гэж хэлсэн. Би тэгэхээр нь 72 дугаар байрны ...Хаан банкны АТМ-с авсан мөнгөө хувааж аваад тоолж байхад ахын дүү уут байна уу гэж асуухад би байхгүй ш дээ гэж хэлсэн. ..тэр залуу өөрийнхөө тоолж байсан мөнгөө миний тоолж байсан мөнгөтэй нийлүүлээд бичиг баримтын уутанд хийж байх шиг харагдсан...машинаа аваад ир.. машинаа асаагаад 72 дугаар байрны урд талд зогсоход нөгөө залуу алга болсон байсан. ...Ингээд би тэр залууг 2-3 минут хүлээгээд нөгөө урд талын хайрцагт хийсэн 4,800,000 төгрөгөө дахин тоолж үзэхэд 1,800,000 төгрөг үлдсэн байсан...” /8 дахь хавтас хэргийн 43-45 дахь тал/ гэсэн,
Хохирогч Ц.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нарантуул захын өргөтгөл дээр байгууллагынхаа бараа болох жимсийг орон нутгийн машинд өгч явуулах гээд байж байхад 17 цагийн орчим үл таних эрэгтэй хүн ирээд 2 боодолтой 10,000 төгрөгийн дэвсгэрттэй ирээд ахдаа энэ мөнгийг 20,000 төгрөгөөр солиод өгчих гэсэн юм. ...Ахад нь хүнээс өрөндөө авсан Тоёота Приус 20 байна энийг авах уу гээд байхаар нь сонирхъё гэхэд 4,500,000 төгрөгөөр авч байсан юм чинь энэ мөнгөнд авбал ав гэж хэлсэн. Тэгэхээр нь машиныг үзье гэхэд ахын дүү мөнгөө авчих тэгээд шууд очоод авчих гээд байсан.Тэгэхээр нь би АТМ-ээс 2,500,000 төгрөг аваад буцаад ...машин руугаа ороод авсан мөнгөө 5000, 10 000, 20 000 дэвсгэртээр нь ялгасан юм. Тэр эрэгтэй 20,000 төгрөгийн дэвсгэртүүдийг нь тоолж байсан юм. ...Тэгэхээр нь би сандраад урд хайрцагтаа үзэхэд тал мөнгө нь буюу 1,600,000 төгрөг алга болсон байсан...” /8 дахь хавтас хэргийн 99-102 дахь тал/ гэсэн,
Хохирогч А.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ...эрэгтэй намайг таньдаг юм шиг мэндлээд юм яриад байсан ба би тэр үед тэр хүнийг танихгүй байсан ба энэ хүнийг санахгүй байгаа юм байна даа л гэж бодож байсан юм. ...нээрээ чамд 10,000-ийн дэвсгэртээр мөнгө байна уу би ачигч нарын цалин тавина гэхээр нь би надад дансанд 600,000 төгрөг байна гэхэд тэрээр за чи тэгвэл надад АТМ-ээс 10,000 төгрөгийн дэвсгэртээр аваад өг би чамд нийт 2,100,000 төгрөг дансаар юм уу бэлнээр өгнө гэсэн. ..АТМ рүү ороод мөнгөө авч гарч ирээд ...өгөхөд тэрээр мөнгөө аваад надаас уут асуухад нь би гаргаж өгсөн нөгөө мөнгөө уутанд хийгээд мөн бас алчуур асуухаар нь гаргаад өгсөн чинь нөгөө ууттай мөнгөө гадуур нь алчуураар ороогоод машины хайрцагт боолттой мөнгөө хийсэн. ...Манай охин зам дагуу зогсож байгаа тийшээ очиж бай, би машинаа аваад араас чинь очно гээд буугаад явсан, ...хайрцагт байсан мөнгөө үзэхэд алга болсон байсан...” /8 дахь хавтас хэргийн 139-141 дэх тал/ гэсэн,
Хохирогч Л.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ...үл таних эрэгтэй хүн автомашинд “таксинд явах уу” гээд суусан. Тэгээд Зайсанд байрлах Энхжин хотхон руу явна, хоёр Солонгос улсын иргэн Алтай хотхон руу хүргэж өгнө, ...гинж худалдаж авах гэж байсан юм чиний гинжийг худалдаж авъя гэж яриад миний гинжийг үзье гэхээр нь би тайлаад үзүүлсэн. Тэгээд гинжээ зарахаар болсон. Миний гинжийг намайг харахад гялгар уутанд хийгээд цүнх рүү хийсэн. Тухайн хүн нь гартаа их хэмжээний бэлэн мөнгө барьсан байсан. Тэгээд нэг газраас хайрцагтай юм аваад ирье байж байгаарай гээд буугаад явсан...Цүнхээ онгойлгоод уутанд боосон зүйлийг нь шалгахад хоосон, миний гинж алга болсон байсан...” /8 дахь хавтас хэргийн 185-186 дахь тал/ гэсэн,
Хохирогч Б.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ...машиндаа сууж байтал үл таних 40 орчим насны эрэгтэй хүн ирээд “будаг зөөлгүүлэх гэсэн юм, танд 150,000 төгрөг өгнө” гэх зэргээр ярьж байснаа надад бүхэл мөнгө л байна танд задгай мөнгө байвал өгөөч би ажилчдаа мөнгө өгөх гэсэн юм гэхээр нь тухайн хүнд итгээд манай гэрт мөнгө байгаа тэрийг авчих гээд тэр залуутай хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 1-р гудамжны 88 тоот гэртээ очсон. Тэгээд тэр залуу машинд үлдээд би хашаанд байсан контейнерт хадгалж байсан 2,000,000 төгрөгийг аваад бид хоёр буцаад Цайз зах орсон. Цайз захын урд буугаад би бараагаа авна та машинаа ойрхон байлгаж гэж хэлээд зүүн талын хаалгаар нь орчихсон. Мөнгөө шалгахад 1,600,000 төгрөг нь байхгүй байсан...” /9 дэх хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн,
Хохирогч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр таксинд явж байх үед 11 цаг өнгөрч байхад эрэгтэй хүн суугаад. ...Цэргийн анги орно гэж хэлсэн. ...Тэгээд надаас 2,000,000 төгрөгт багтаагаад зарах хөөрөг байгаа юу” гэж асуухаар нь би хөөрөг байгаа гэж хэлсэн. ...1,700,000 төгрөгөөр худалдан авъя, ...замдаа бөгж нэмж худалдаж авъя гээд би эхнэрийн болон өөрийнхөө бөгжийг зарахаар тохиролцож хөөрөг 2 ширхэг бөгж зэргээ нийлүүлээд 3,400,000 зарахаар ярьсан. ...Гэрээс хөөрөг болон 2 ширхэг монетон бөгж зэргийг аваад боох даавуу байна уу гэж асуухаар нь би хүүхдийн будаг хийдэг жижиг уутыг авч өгсөн. ...Баянмонгол хотхоны орчимд тухайн эрэгтэй эмээгээ аваад гараад ирье гэж хэлээд машинаас бууж яваад алга болсон. ...2 ширхэг монетон бөгж байхгүй байсан...” /9 дэх хавтас хэргийн 95-96 дахь тал/ гэсэн,
Хохирогч Д.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Залуу ирээд надаас таксинд та яваад өгөөч ...50,000 төгрөг өгье гэж хэлэхээр нь би явахгүй гэж хэлсэн. ...Тэр залуу халааснаасаа 2 боодол 20,000 төгрөг буюу ойролцоогоор 4,000,000 төгрөг гаргаж ирээд та надад ээмэг бөгж, гинж зараач гэж асуусан би өөрийн монетон ээмэг, бөгж гинжийг нийлээд 1,300,000 төгрөг хүрнэ гэж хэлээд, ... итгээд ээмэг, бөгж гинжээ тайлж өгөхөд нөгөө залуу надад танд дугтуй юм уу цаас байна уу гэж асуухаар нь би дугтуй гаргаж өгөхөд миний ээмэг бөгж, гинж гурвыг нийлүүлээд дугтуйнд хийгээд урд талын хайрцаг руу хийгээд энд түр байж байг гэж хэлээд би танд 2,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд таксины 100,000 төгрөгийг задлуулаад өгье гэсэн. ...Би мөнгөө авах гээд дагаад явж байхада тухайн залуу нэг кафе руу ороод би эндээс 2 хайрцаг алим эндээс ачна та машинаа эргүүлээд аваад ирээч гэж хэлээд тухайн кафе руу орсон. Би буцаад очихад байхгүй, дугтуйгаа харахад миний гинжийг үлдээгээд монетон ээмэг, бөгжийг хийгээгүй тухайн залуу авсан байсан...” /9 дэх хавтас хэргийн 134-135 дэх тал/ гэсэн,
2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 6,282,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар:
Хохирогч Ц.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “....2020 оны 10 сарын 04-ний өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Е март худалдааны төвөөс ...гараад машиндаа суух гэтэл Арслан ахаа гээд дуудсан тэгэхээр нь би зогсоод хартал хар нүдний шилтэй хар малгайтай хар масктай 35 орчим насны эрэгтэй хүн байсан ...би танд 20,000 төгрөг өгчихье цайны сүү аваарай гээд өгсөн тэгээд тэр залуу та намайг Зүчи зочид буудлын хажууд хүргээд өгөөч ...уг эрэгтэй хүнийг хэлсэн газар нь хүргэж өгөхөөр явсан тэгээд Зүчи зочид буудлын баруун талд байх 32 дугаар байрны зүүн өнцөг дээр та байж байгаарай гээд буусан тэгээд тэр залуу ирэхгүй болохоор нь урд суудал дээр байсан цүнхээ харсан чинь цүнхний цахилгаан онгорхой байсан. Цүнхэнд байсан түрийвчээ үзсэн чинь байхгүй байсан. Дараа нь бичиг баримтаа авсан, түрийвч дотор байсан 700,000 төгрөгөө нэхэмжилнэ...” /1 дэх хавтас хэргийн 238-240, 241-242 дахь тал/ гэсэн,
Хохирогч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: -“...2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагийн орчимд хотхоныхоо гадаа зогсож байхад үл таних залуу мэнд ус мэдээд айраг зарна гээд манай гэр рүү орсон. Тэгээд гэрт орж үүдэнд сууж байгаад гарах үедээ миний хөөргийг аваад явсан...” /2 дахь хавтас хэргийн 74-75 дахь тал/ гэсэн,
Хохирогч А.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Баянзүрх дүүргийн 14 хороо Нарантуул захын хойд хэсэгт явж байтал 35-40 орчим насны хүн гар өргөхөөр нь зогсоод авсан. ...Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын Туннелийн дээр байрлах Сансар үйлчилгээний төвийн гадна буусан. Тэгээд би хүлээгээд сууж байтал ирэхгүй болохоор нь гайхаад гэнэт машины голын хайрцагт хийсэн байсан бэлэн 1,200,000 төгрөгөө үзсэн чинь алга болсон байсан...” /6 дахь хавтас хэргийн 73-74 дэх тал/ гэсэн,
Хохирогч Б.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв номын сангийн урд байрлах КFC түргэн хоолны газраас ачаа ачуулах гэсэн ажлын хөлс болгож 50,000 төгрөг өгнө гэхээр нь би аваад явж байх замдаа Баянбүрдийн хажууд байрладаг Хаан банкны АТМ-ээс 1,000,000 төгрөг авсан байсан, намайг жолоо барьж байхад Төв номын сан орчмоос юм аваад Зайсанд хүргээд буцаад Дэнжийн 1000 орно гэж миний анхаарал сарниулан цүнхэнд байсан 1,000,000 төгрөг авсан байсан...” /7 дахь хавтас хэргийн 220-221 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хорих ангиас суллагдсан. Гарснаасаа хойш гадуур явж хүмүүст их хэмжээний бэлэн мөнгө харуулж байгаад мөнгө задлуулъя, би компанийн захирал, цалин тавих гэхээр задгай мөнгө хэрэгтэй гэж хэлээд мөнгийг нь өөрсдөөр нь АТМ-с авхуулаад та цалинтай машин унах уу хэдэн төгрөг өгье гэх мэт зүйл ярьж байгаад залилдаг. ...Ихэвчлэн таксины жолооч болон настай, эмэгтэй хүмүүс зэргийг залилдаг...” /1 дэх хавтас хэргийн 86-88 дахь тал/ мэдүүлгүүд,
- Өргөдөл /1 дэх хавтас хэргийн 2, 44, 128, 200, 2 дахь хавтас хэргийн 52, 102-103, 110, 136, 193 дахь тал, 3 дахь хавтас хэргийн 72, 115, 187, 212, 4 дэх хавтас хэргийн 40/,
- Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 дэх хавтас хэргийн 31-32, 118, 190, 221, 243, 2 дахь хавтас хэргийн 39-40, 124-125, 211-212, 3 дахь хавтас хэргийн 11-12, 58-59, 178, 199, 202-203, 4 дэх хавтас хэргийн 24-25, 114-115, 151-152, 219-220, 5 дахь хавтас хэргийн 73-75, 140-141, 228-229, 231-232, 161, 7 дахь хавтас хэргийн 233-234 дэх тал, 8 дахь хавтас хэргийн 33-34, 82-83 дахь тал, 128-129, 168-169 дэх тал, 9 дэх хавтас хэргийн 43-50, 84-85, 124-125, 227-228/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дэх хавтас хэргийн 46 дахь тал/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 47-48, 137-139, 2 дахь хавтас хэргийн 62-65, 113-114, 139-140, 3 дахь хавтас хэргийн 76-77, 188-189, 213-216, 4 дэх хавтас хэргийн 88-93, 176-178, 5 дахь хавтас хэргийн 15-18, 6 дахь хавтас хэргийн 13, 177-184, 214, 241/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 50-56/,
- Орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 57-67,
- Эд зүйл, баримт бичиг бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 68-69 дэх тал/,
- Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 91-96 дахь тал/,
- Хохирогч О.Байгалийн алдсан гэх эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 219 дэх тал/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 228-229 дэх тал, 2 дахь хавтас хэргийн 53-56, 142-143, 4 дэх хавтас хэргийн 173-175 дахь тал, 6 дахь хавтас хэргийн 171-173 дахь тал/,
- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 231-235 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 66-70, 195-200, 231-234, 3 дахь хавтас хэргийн 39-44, 80-84, 122-127, 145-150, 165-168, 4 дэх хавтас хэргийн 4-8, 43-46, 100-105, 188-194, 5 дахь хавтас хэргийн 22-29, 116-123, 6 дахь хавтас хэргийн 10-11 дэх тал, 8 дахь хавтас хэргийн 16-18, 196-199, 9 дэх хавтас хэргийн 70-72, 103-105/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 2-6 дахь тал/,
- Хохирогч Ц.Б-гийн алдсан гэх эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дахь хавтас хэргийн 78-79 дэх тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 05/324, 05/424, 01/080, 02/849 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 149-159, 2 дахь хавтас хэргийн 17-23, 5 дахь хавтас хэргийн 176-179, 8 дахь хавтас хэргийн 204-206/,
- Хохирогч Ч.А-ийн алдсан гэх эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4 дэх хавтас хэргийн 211 дэх тал/,
- Хохирогч Б.Г-ийн алдсан гэх эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6 дахь хавтас хэргийн 6 дахь тал/
- Хохирогч Н.Х-гийн алдсан гэх эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан / 7 дахь хавтас хэргийн 133-134/,
- Хохирогч С.Б-ийн алдсан гэх эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /8 дахь хавтас хэргийн 13/,
- Хохирогч Л.М-ын алдсан гэх эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /8 дахь хавтас хэргийн 201-202 дахь тал/,
- Хохирогч Б.Э-ын алдсан гэх эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /9 дэх хавтас хэргийн 107-108 дахь тал/,
- Шүүгдэгч Б.М-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 172 дахь тал/, төрөл садангийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 173-174 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 180 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дэх хавтас хэргийн 162-174, 198-200, 5 дахь хавтас хэргийн 55-72, 204-221, 8 дахь хавтас хэргийн 232-250, 9 дэх хавтас хэргийн 1-8/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.М- нь нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд нийт 42 удаагийн үйлдлээр такси үйлчилгээнд явж байсан болон ачаа ачихаар тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан иргэдийн машинд сууж боодолтой мөнгөн дэвсгэртүүд харуулаад ажилчдаа цалин тавихад задгай мөнгө хэрэгтэй байна, надад бүхэл 20,000 төгрөгийн дэвсгэртүүд хэрэг болчхоод байна, монетон бөгж, гинж худалдаж авах гэж байсан юм, чинийхийг авчихъя гэх зэргээр хуурч, өөрийгөө компанийн захирал, их мөнгөтэй мэтээр итгүүлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан тэдний бэлэн мөнгийг залилж авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
Мөн 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хохирогч Ц.А-, А.Б-, Б.Г-, Б.Г-, С.Б- нарын тээврийн хэрэгсэл дотроос болон хохирогч Ц.Б-гийн гэрээс нийт 6 удаагийн үйлдлээр бусдын гар утас, хөөрөг, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нэр бүхий хохирогч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Б.М-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, Г- зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний тайлангууд, хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж заажээ.
Эрүүгийн хуульд заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн гэмт хэргийн обьектив талын шинж нь амьдрах байр, идэх хоол, өмсөх хувцсаар хязгаарлагдахгүй бөгөөд тухайн гэмт этгээдийн хувьд өөрийн хүсэл сонирхлоо хэрэгжүүлсэн, амьдралын хэв маяг (зугаа цэнгэл)-аас үүдэлтэй хэрэгцээнд зарцуулсан байх бөгөөд тогтвортой гэсэн хууль зүйн шинжийг шаардахгүй бөгөөд гэмт этгээдийн хувьд тухайн цаг мөчид өөрийн хүсэл, дур сонирхлоос үүдэлтэй хэрэгцээгээ хангасан бүхий л бодит нөхцөлийг хамааруулж ойлгох ба шүүгдэгч Б.М-ын дээрх 42 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг өөртөө авч байгаа нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч Б.М-ын 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 6 удаагийн үйлдлээр нэр бүхий 6 хохирогчийн хөөрөг, гар утас, бэлэн мөнгийг тэдний тээврийн хэрэгсэл болон гэрээс нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.М- 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хооронд хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Б.М-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, хохирол төлөгдөөгүй нөхцөл, шүүгдэгчийн урьд ял шийтгэлийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, ...гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно...” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжихээр хуульчилсан байна.
Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүнд Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахаар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “...Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.М-ын үйлдсэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн үйлдэгдсэн буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, оршин суух бүртгэлтэй хаяг болох Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс /1 дэх хавтас хэргийн 168-170/ өнөөдрийг хүртэл буюу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 321 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хохирол төлөгдөөгүй байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М-ын үйлдсэн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий 42 хохирогчид 36,921,000 төгрөгийн хохирол, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас нэр бүхий 6 хохирогчид 6,282,000 төгрөгийн хохирол буюу нийт 43,303,000 төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээд болох Б.М-аас гаргуулж, энэ шийтгэх тогтоолын хавсралтад дурдсан дүнгээр хохирогч нарт олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэж заасан, шүүгдэгч Б.М-т холбогдох эрүүгийн 2010024430074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20,000 төгрөгийн дэвсгэрт 38 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэр 2 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, нийт 1,028,180 төгрөг /нэг сая хорин найман мянга нэг зуун ная/, Америкийн нэгдсэн улсын долларын 100 долларын дэвсгэрт 25 ширхэг, Б.М-аас хураан авсан 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн монетон ээмэг 1 ширхэг /өрөөсөн/, монетон гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, алтан нуухтай манан хөөрөг 1 ширхэг, сорьцгүй алтан бөгж 2 ширхэг, Самсунг А50 гар утас 1 ширхэг, Самсунг А51 маркийн гар утас 1 ширхэг тус бүрийг хохирогч нарын хохиролд тооцон олгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэв.
Эрүүгийн 2010024430074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 12 ширхэг, 1 ширхэг флаш-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б овогт Б-ын М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 /арав/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ын цагдан хоригдсон 321 /гурван зуун хорин нэг/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг түүний албан ёсны гэрийн хаяг болох Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-аас 43,303,000 /дөчин гурав сая, гурван зуун гурван мянга/ төгрөг гаргуулж, энэ шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхийн хохирогч нарт олгосугай.
9. Эрүүгийн 2010024430074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20000 төгрөгийн дэвсгэрт 38 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэр 2 ширхэг, 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг нийт 1,028,180 төгрөг /нэг сая хорин найман мянга нэг зуун ная/, ам.доллар 100 долларын дэвсгэрт 25 ширхэг /хорин тав/, шүүгдэгч Б.М-аас хураан авсан 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр үнэлэгдсэн монетон ээмэг 1 /нэг/ ширхэг /өрөөсөн/, монетон гинж 1 /нэг/ ширхэг, монетон бөгж 1 /нэг/ ширхэг, алтан нуухтай манан хөөрөг 1 /нэг/ ширхэг, сорьцгүй алтан бөгж 2 /хоёр/ ширхэг, Самсунг А50 гар утас 1 /нэг/ ширхэг, Самсунг А51 маркийн гар утас 1 /нэг/ ширхэг тус бүрийг хохирогч нарын хохиролд тооцон олгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн 2010024430074 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 12 /арван хоёр/ ширхэг, 1 /нэг/ ширхэг флаш-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.М-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
13. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-т урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР
ШҮҮГЧИД Д.ДОРЖСҮРЭН
Х.ОДБАЯР