| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2017/00334/И |
| Дугаар | 103/ШШ2017/00344 |
| Огноо | 2017-09-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 103/ШШ2017/00344
| 0******* оны 0******* сарын 0 өдөр | Дугаар 10*******/ШШ0*******/00*******44 | Улаанбаатар хот |
0******* 0******* 0 10*******/ШШ0*******/00*******44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1*******7******* оны дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эмэгтэй, *******8 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл , охины хамт *******-******* аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух ******* хар овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1*******7 оны 1 дугаар сарын 1-ны өдөр төрсөн, эрэгтэй, 4 настай, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл , дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, Оорцог овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 0******* оны 7 дугаар сарын *******1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.той 000 онд танилцаж улмаар 00******* оны дугаар сарын 1-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 00.07.*******-ны өдөр хүү Б. , 007.10.1-ны өдөр дунд хүү Б.-, 010.07.*******-ны өдөр бага охин Б. нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй харьцаанаас хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд 01******* оноос хойш тусдаа амьдарч байна. Тэр үеэс хойш Б., Б.- нар аав ын асрамжид, бага охин маань миний асрамжид хүмүүжиж байна. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.-, охин Б. нарыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 00******* онд гэрлэлтээ батлуулж 10 жил хамт амьдарсан. Нөхөр өөр хүнтэй гэр бүл болсон нь гэрлэлт цуцлах үндэслэл болсон. Тусдаа амьдарснаас хойш хоёр хүү аавынхаа асрамжинд байгаа бөгөөд хүү Б.- ээжтэйгээ *******-******* аймагт амьдрахгүй, т аавтайгаа хамт амьдарна гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн байсан. Иймд би хүүхдийн асрамжийн асуудлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хоёр хүүгээ эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Энэ талаар маргах зүйлгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* бид хоёр 00******* оны дугаар сарын 1-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд хамтран амьдрах хугацаанд 00.07.*******-ны өдөр хүү Б. , 007.10.1-ны өдөр дунд хүү Б.-, 010.07.*******-ны өдөр бага охин Б. нар төрсөн. Би 01 оны дугаар сард *******-******* аймгаас ажил хийхээр Улаанбаатар хотод ирсэн. Энэ хугацаанд намайг өөр хүнтэй танилцаад хамт амьдарч байгааг ******* мэдээд түүний ах сүх нь миний дунд хүү - аавд нь хүргэж өгнө гэж худлаа хэлж авч яваад Сэлэнгэ аймагт аваачсан байсан. Би дунд хүүгээ 01******* онд т авчрсан. Одоо том хүү Б., дунд хүү Б.- нартай хамт амьдарч байгаа бөгөөд хүүгээ өөрөө өсгөнө. Хүүхдүүд сургуулийн боловсрол эзэмшиж ямар нэг зүйлээр дутахааргүй амьдарч байгаа. Би өөр хүнтэй гэр бүл болсон учир эвлэрэх боломжгүй. Иймд миний бие хүүхдээ өсгөж байгаа болохоор охин ыг ээжийнх нь асрамжинд үлдээж охиндоо тэтгэлэг төлөх боломжгүй. Харин гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээж, дунд хүү Б.- өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц. нар нь 000 онд танилцаж 00******* оны дугаар сарын 1-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн амьдарч байх хугацаандаа 00.07.*******-ны өдөр хүү Б., 007.10.1-ны өдөр хүү Б.-, 010.07.*******-ны өдөр охин Б. нарыг төрүүлсэн, гэр бүлийн таарамжгүй харьцаа, нөхөр Ц. өөр хүнтэй эр эмийн харьцаатай болсон зэргээс шалтгаалан 01******* оноос хойш нэхэмжлэгч Б.******* охин Б.ыг өөрийн асрамжинд, хариуцагч Ц. нь хүү Б., Б.- нарыг өөрийн асрамжинд авч тусдаа амьдарсан болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Талууд бие биенээ гэх хайр сэтгэлгүй болсон, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, хариуцагч өөр хүнтэй хамтран амьдарч байгаа бөгөөд эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид охин Б.ыг эх Б.******* асрамжид, хүү Б., Б.- нарыг эцэг Ц.ын асрамжид үлдээхээр тохиролцсон бөгөөд эцэг Ц. нь өөрийн асрамжид үлдсэн нэг хүүдээ эх Б.*******ээс нь тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, дугаар зүйлийн . дахь хэсэгт эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,
мөн хуулийн дугаар зүйлийн .4-т Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн .-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд . дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан байгааг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь дунд хүү Б.- өөрийн асрамжинд авч тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж хүүхдийн асрамжийн асуудлаар хариуцагчтай тохиролцсон байх тул дээрх хоёр шаардлагад төлсөн болон төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******.844 төгрөгнөөс .44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, 0******* оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 118******* тоот захирамжаар хойшлуулсан хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.00 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11..1, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* хар овогт ******* *******, Оорцог овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14. дахь хэсэгт зааснаар 00 оны 07 дугаар сарын *******-ны өдөр төрсөн хүү ын , 007 оны 10 дугаар сарын 1-ны өдөр төрсөн хүү ын - нарыг эцэг Ц.ын асрамжид, 010 оны 07 дугаар сарын *******-ны өдөр төрсөн охин ын ыг эх Б.******* асрамжид тус тус үлдээсүгэй.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.*******-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох *******-******* аймгийн ******* сумын Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттуяад даалгасугай.
4. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч нь нэг хүүхдийн тэтгэлэгийг нэхэмжлэгчээс нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1*******.844 төгрөгнөөс .44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 70.00 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******., 11*******.4, 11*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА