Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2017/00353

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 10*******/ШШ2017/00**************

Улаанбаатар хот

 

                         

 

 

 

 

 

2017 09 11 10*******/ШШ2017/00**************

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Уурхайн нийтийн байрны ******* тоотод оршин суух, Барнууд овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны тоотод оршин суух, Харчин овогт ******* ******* холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж учирсан хохирол 200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2016 оны 6 дугаар сард миний танил Б. гэгч нь бэлгийн чадавх сэргээдэг сайн эм надад байна, ******* сав эмийг 2*******0.000 төгрөгөөр зарна гэсэн. Б. надтай хэд хэдэн удаа уулзахдаа та нөгөө эмээ аваач гээд байхаар нь би 2*******0.000 төгрөгөө бэлэн өгөөд ******* ширхэг цагаан савтай шахмал эм авсан. Тэр эмийг нилээд олон өдөр уусан боловч надад ямар ч мэдрэмж өгөөгүй. Би байдлыг хэлээд Б.******* 2016 оны 11 дүгээр сард 2 савтай, 1 хагас савтай эмийг буцааж өгсөн. Гэтэл Б. одоо мөнгөгүй байна, дараа өгнө гэсэн. Б. түрүү жил нэг удаа 20.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэлд дурдсан бүхэн үнэн. надад нэг удаа 20.000 төгрөгийг өгсөн. Би шүүхэд 200.000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 10.000 төгрөгийг нэхэмжилж байна . Би нэр төртэй ажил алба эрхэлж явсан хүн, аваагүй зүйлээ авсан гэж хэлэх хүн бишээ. Энэ асуудлаар эцсээ хүртэл явна гэв.

Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие энэ хүнтэй худалдах худалдан авах ямар ч гэрээ хийгээгүй. Энэ хүнд ямар ч эм зараагүй, харин бие биенийхээрээ орж гардаг сайхан ах дүүс байсан учраас шатар даам тоглож байгаад 0.000 төгрөгийг л өгнө гэж бодож байсан. Бидний хооронд гэрээ хийсэн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй . Энэ хүнд 0.000 төгрөг өгье гэсэн үндэслэл нь энэ хүний насыг ч бодсон, олон удаа орж гарч байсан найзын харилцаагаа ч бодсон, цаашаа шүүхээр яваад баймааргүй байгаа учраас л тэгж хэлсэн юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.******* холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж учирсан хохирол 200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд 10.000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа 0.000 төгрөгөөр багасгасан болно.

Хариуцагч Б. нь энэ хүнтэй худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй хэдий ч хамт цай ууж, шатар тоголдогийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 0.000 төгрөгийг зөвшөөрч байгаа болно гэсэн тайлбарыг өгчээ.

Шүүх хариуцагчаас 100.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч нь гэрээ байгуулагдсан талаарх ямар нэгэн баримтгүй хэмээн мэтгэлцэж байгаа хэдий ч талуудын хооронд 2016 онд Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт зааснаар 2*******0.000 төгрөгөөр эм худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх эм үр хүнд хүрэхгүй байснаас 2 сав нэг тал хагас эмийг буцааж өгсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар илүү итгэл үнэмшилтэй, бодит үнэнд нийцэхээр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 10.000 төгрөг болгосон, хариуцагчийн 0.000 төгрөг төлнө гэсэн тайлбарыг харьцуулсны үндсэн дээр хариуцагчаас 100.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг 100.000 төгрөгний хэмжээнд хангах үндэслэл нь шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт, тайлбарыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан заалтыг баримтлан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 40 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт тусгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд зааснаар Харчин овогт ******* гаас 100.000 төгрөг гаргуулж Барнууд овогт ******* *******д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 0.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 40 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА