Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2018/ДШМ/64

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ж-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж ,

            Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Пүрэвжаргал,

            Нарийн бичгийн дарга У.Золчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалсан 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ц.Ж-т холбогдох 1834000940078 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн “Шижир-Алт” бүрэн дунд сургуулийн 9б ангийн сурагч, Төв аймгийн ...... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НН дугаарын регистртэй, Ц.Ж ,

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж  нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Алтандорнод”-ын хорооллын 3-03 тоотод оршин суух Ч.Уламбаярын байнга амьдрах зориулалттай байшинд 2018 оны 01 дүгээр сарын 05, 06, 08-ны өдрүүдэд 3 удаагийн үргэжилсэн үйлдлээр хууль бусаар нэвтэрч, бэлэн 1.110.000 төгрөг, 8 грамм алт, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, Гоо марал нэртэй дарс 1 ширхэг, шилтэй виски архи 1 ширхэг зэргийг тус тус хулгайлж бусдад 2.742.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор: 

 Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж ыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч хулгайлгах гэмт хэрэг гэм буруутайд тооцож,

            Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ц.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж  цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ч.Уламбаярт 2.742.000 /хоёр сая долоон зуун дөчин хоёр мянга/ төгрөг төлөхийг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Ж , түүний асран хамгаалагч Хаахөег овгийн Бямбийн Цэрэнхүү нараас 2.742.000 /хоёр сая долоон зуун дөчин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан НН81050176 дугаарын регистртэй, Боржигон овгийн Чалхаагийн Уламбаярт олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон иштэй, урд ир хэсгийн төмрийн хажуу талд Хятад үсгээр бичсэн бичвэр бүхий төмөр заазуур 1 ширхэг, зуухны дэгээ төмөр 1 ширхэг зэргийг тус тус устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж тус тус шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Ж  гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1-2-т зааснаар 1 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлэхээр шийтгүүлсэн. Тус цагдан хориход 1 сар гаруй болж байна. Энэ хугацаанд буруу хэрэг хийснээ ухаарч дахин хэзээ ч ийм хэрэг хийхгүйгээр чин санаанаасаа гэмшиж байна. Миний бусдад учруулсан 2.742.000 төгрөгийг миний аав, ах, эгч төлнө гэж байгаа билээ. Би өөрийн төрсөн эхийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өвчний улмаас алдсан. Миний хайрт ээж минь амьд байсан бол надад дээр ирэх байсан гэж бодоод хүнд харагдахгүй орондоо уйлж байна. Иймд миний ялыг 2017 он хэрэгжиж буй шинэ Эрүүгийн хуулийн дагуу эдлээгүй үлдсэн ялыг хойшлуулж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. 2018 оны 6 дугаар сарын  27 ны өдөр Эрүүгийн хуульд орсон шинэ өөрчлөлтөөр өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах өөрчлөлт орсон. Иймд Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх  зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрчлөлт орсон. Энэ өөрчлөлтөөр Жаргалбаатарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой болсон. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Жаргалбаатарт оногдуулсан хорих ялыг хойшлуулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Пүрэвжаргал тайлбартаа: Өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна гэв.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон өсвөр насны шүүгдэгч Ц.Ж  гаргасан тайлбартаа: 2018 оны 06 сарын 27-ны өдөр Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтийн дагуу миний хорих ялыг хойшлуулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Давж заалдах шатны шүүх Ц.Ж-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж  нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Алтандорнод”-ын хорооллын 3-03 тоотод оршин суух Ч.Уламбаярын байнга амьдрах зориулалттай байшинд 2018 оны 01 дүгээр сарын 05, 06, 08-ны өдрүүдэд 3 удаагийн үргэжилсэн үйлдлээр хууль бусаар нэвтэрч, бэлэн 1.110.000 төгрөг, 8 грамм алт, эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, Гоо марал нэртэй дарс 1 ширхэг, шилтэй виски архи 1 ширхэг зэргийг тус тус хулгайлж бусдад 2.742.000 төгрөгний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх Ц.Ж-т ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь зөв байна. Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж-т оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан “өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ц.Ж т оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хууль ёсны байна.

 

Өсвөр насны шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

 

2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн 1 дүгээр зүйлд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хөнгөн” гэснийг “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй” гэж өөрчлөлт оржээ. Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж  нь анх удаа эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1-р заалтад “үйлдсэн” гэсэн үг нэмж өөрчлөлт оруулав.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.Ж ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1-р заалтыг “1.Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж ыг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч хулгайлгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж, 3 дугаар заалтыг “ 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ц.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Өсвөр насны шүүгдэгч Ц.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, 4 дүгээр заалтаар “4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ц.Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдсүгэй.” гэж нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Ж ыг сулласугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Ж ын шүүхийн шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 90 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

  4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогчид хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болно.         

          

 

 

           

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

            ШҮҮГЧИД                                                        Т.ЭНХМАА

 

                                                                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ