Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Д.Б,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Дын Б, С овогт Давгын Б нарт холбогдох эрүүгийн 2217000310018 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд 1978 оны 11 дүгээр сарын 07ы өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, ........... гэх газар оршин суух,

урьд 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан  гэх, Х. овогт Д-ын Б /РД:........./,

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1982 оны 08 дгаар сарын 14ий өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Соко бураа ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн ........ оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, С. овогт Д-ын Б /РД:............../,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны ... тоот хашааны гадна талд Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар  түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохих, газар унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстын цус хуралт, зүүн бугалганд, баруун бугалга шуунд зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 227 тоот хашааны гадна талд Д.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг газарт унагаах, нүүр хэсэгт нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстад өнгөц язрал, баруун гарын шууны доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

           1. Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цагийн орчим гадаа машин сигналдаад хүмүүс маргалдаад байхаар нь гартал миний төрсөн дүү Ш нь салсан нөхөр болох Бтэй маргалдаад байсан. Би Бийг машиндаа сууж байх үед нь дүү дээрэлхлээ гээд нүүр хэсэгт нь өөрийн баруун гараараа 2 удаа цохисон. Тэгтэл Б машинаасаа бууж ирээд надтай барилцаж аваад миний уруул хэсэгт 1 удаа толгойгоороо мөргөсөн, баруун гар хэсэгт 1 удаа цохисон юугаар цохисон талаар мэдэхгүй, бид 2 маргалдаж байгаад салсан. Б явахгүй хэрүүл хийгээд зогсоод байтал Ш Бийн цагаан өнгийн Т.Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд хэсэгт өшиглөх шиг болсон. Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэв.

           2.  Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цаг 20 минутын орчим Сүмбэр сумын 2 дугаар баг Цагаан-Усны 22 тоотын гадна хуучин эхнэр Штай таарсан. Шт хандаад би салах өргөдлөө өгөөтөх гэхэд Ш би өгөхгүй чаддаг юм бол чи өөрөө өг гэсэн. Тэгээд маргалдаад зогсож байтал Шийн ах Б эхнэр Отай хамт гарч ирээд Б намайг машинд сууж байх үед хаалга онгойлгоод баруун гараараа миний нүүрний баруун хэсэгт 1 удаа цохисон. Би суудлын бүсээ тайлахад намайг газарт унагааж миний баруун шанаа, уруул хэсэгт гараараа 3 удаа цохисон. Д бид 2-г салгах гэхэд О, Ш 2 хэл амаар доромжлоод байсан. Намайг машинаас газар унагаахад миний 2 гарын тохой шалбарсан, би босох гэхээр Б миний дээр гарч суучихаад босгохгүй байсан.  Надад нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэв.

3. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 цаг өнгөрч байхад манай эхнэр Ш Цагаан-Усны 1-227 тоот хашааны урд байхаар нь би ардаас нь очоод салах өргөдөл бичээд өгчих гэсэн чинь эхнэрийн төрсөн ах Б намайг машин дотор сууж байхад боогоод миний уруул хэсэгт  3-4 удаа цохиж зодоод намайг зайл яв гэж хөөгөөд эхнэр Ш миний эзэмшлийн 84-92 УАМ Приус маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн жолооч талын карланыг өшиглөж хонхойлгосон тэгээд би цагдаа дуудсан. Б намайг машин дотор сууж байхад манай ээжийн гэрийн гадаа ирж хэрүүл хийлээ гээд 3-4 дуаа уруул хэсэгт цохиж машины хаалга нээгээд намайг татаж буулган унагааж 2-3 удаа толгой болон баруун гарын булчин хэсэгт цохисон гэсэн мэдүүлэг. /хх-ийн 2-3/

3. Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цгаийн орчимд гадаа хүмүүс маргалдаад байхаар нь би гартал миний төрсөн дүү Ш салсан нөхөр болох Бтэй маргалдаад байж байхаар нь би Бийг машиндаа  сууж байх үед нь дүүг дээрэлхлээ толгой нүүр хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохисон. Тэгтэл Б машинаасаа бууж ирээд надтай барилцаж аваад бид 2 маргалдаж байгаад салсан. Б явахгүй хэрүүл хийгээд зогсож байтал Ш Бийн цагаан өнгийн Приус 30 машины баруун урд хэсэгт өшиглөх шиг болсон би сайн анзаараагүй. Бтэй зууралдаж байх үед намайг толгойгоороо мөргөсөн тэр үед миний уруул язарсан байсан. Миний гарлуу  юугаар цохисныг нь мэдээгүй дараа нь  их өвдөж хавдсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 58 хуудас/

4. Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 20 цаг өнгөрч байхад би Бтэй цуг машинтай дэлгүүр явж байхад Бийн эхнэр Ш одоо суух гэж байгаа нөхөртэйгээ цуг явж байсан. Бид 2 араас нь дагаад уулзах гээд хашааных нь гадаа очсон. Б эхнэр Шт хандан чи хурдан салах өргөдлөө өгчих гэж хэлсэн чинь Ш чадахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр 2 маргалдаад байж байтал хашаан дотроос Шийн ах нь гээд 1 залуу гарч ирээд машины хаалга нээгээд Бийн баруун талын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд нөгөө ах нь гээд байсан залуу Бийг хүчээр машинаас татаж буулгаад доороо оруулаад 3-4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 4-5 хуудас/

5. Гэрч Ю.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ”2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Цагаан-Усны 227 тоот хадам ээж Эрдэнэ-Оюуны хашааны гадаа машин сигналдаад байхаар нь би гараад очтол хашааны гадаа Б Штай маргалдаад хараалын үгээр Шийг доромжлоод байхаар нь буцаад гэртээ ороод нөхөр Бд хэлсэн. Тэгээд Б Бтэй маргалдаад 1-2 удаа Бийг машин дотроо сууж байхад нь цохисон. Б машинаас бууж ирээд Быг мөргөөд тэр 2 заамдалцаад ноцолдоод удалгүй салсан... ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38-39 хуудас/

6. Гэрч П.Ш мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төмөр замын халуун усанд ганцаараа ороод Цагаан-Усны 227 тоот хашаанд ирэхэд хажууд цагаан өнгийн Приус 30 машин ирж зогсоод сигналдахаар нь харсан чинь манай хуучин нөхөр Б машины цонхоо онгойлгоод хөөе янхан минь хүүхэд рүү битгий залгаад бай, би шинэ эхнэр авсан чамаас дээр байгаа биз дээ гэсэн. Удалгүй миний төрсөн ах Б хашаанаас гарч ирээд чи яагаад охин хүүхэд дээрэлхээд байгаа юм гээд Бийг машин дотроо сууж байхад нь 2 удаа цохисон. Б машинаасаа бууж ирээд ах Бтай зууралдаад удалгүй салсан. Тэгээд Б машинаа унаад тойроод явахгүй над дээр ирээд би чамд хүүхдээ өгөхгүй муу янхан минь гэж хэлсэн. Би Бийн унаж явсан машиныг хальт өшиглөсөн чинь тэр цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8-9 хуудас/

7. Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 42 дугаар дүгнэлтэд: Д.Бийн биед дээд уруулын дотор салстын цус хуралт, зүүн бугалганд, баруун бугалга шуунд зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал  гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 01 дүгээр сарын 31-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 17-18 хуудас/

8. Шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаар дүгнэлтэд: Д.Бы биед доод уруулын дотор салстад өнгөц язрал, баруун гарын шууны доод хэсгийн зөөлөн эдийн няцрал  гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022 оны 01 дүгээр сарын 31-нд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 20-21 хуудас/

9. Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 30-37, 45-49 хуудас/

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 124-129 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 227 тоот хашааны гадна талд Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар  түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохих, газар унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстын цус хуралт, зүүн бугалганд, баруун бугалга шуунд зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 227 тоот хашааны гадна талд Д.Бтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг газарт унагаах, нүүр хэсэгт нь мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстад өнгөц язрал, баруун гарын шууны доод хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Д.Б, Д.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Хохирогч Д.Б, Д.Б нарт учирсан хор уршгийн тухайд эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 41, 42 дугаартай дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

Шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Д, Д.Ш, Ю.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 41, 42 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурлаа. Мөн шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Д.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа улсын яллагч Т.Түмэнжаргалаас: Шүүгдэгч Д.Б, Д.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг шүүгдэгчийн цалин хөлс, хувийн байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.  гэсэн саналыг гаргажээ.

Шүүгдэгч Д.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Хохирлын тооцоо: Хохирогч Д.Б, Д.Б нар нь хохрол төлбөр нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч Д.Б, Д.Б нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хутагт боржигин овогт Д-ын Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

Шүүгдэгч Сартуул овогт Д-ын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хутагт боржигин овогт Давгатогтохын Быг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480 000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Давгын Бийг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480 000 /дөрвөн зуун наян мянга/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Д.Б нарт оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480 000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай..

4. Шүүгдэгч Д.Б, Д.Б нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ

    2022          03        17                                   2022/ШЦТ/21

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Д.Б,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хутагт Боржигон овогт Давгатогтохын Б, Сартуул овогт Давгын Б нарт холбогдох эрүүгийн 2217000310018 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд 1978 оны 11 дүгээр сарын 07ы өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, малчин, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Яргайт гэх газар оршин суух,

урьд 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан  гэх, Хутагт Боржигон овогт Д-ын Б /РД:ЕЙ78110779/,

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1982 оны 08 дгаар сарын 14ий өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Соко бураа ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 131 оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Сартуул овогт Д-ын Б /РД:ВЭ82081413/,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний орой Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 227 тоот хашааны гадна талд Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар  түүний нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохих, газар унагаах зэргээр зодож эрүүл мэндэд нь дээд уруулын дотор салстын цус хуралт, зүүн бугалганд, баруун бугалга шуунд зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,