Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т овогт Ц-н У-д холбогдох эрүүгийн 2217000000019 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 19.. оны 07 дугаар сарын 13-нд ДУ-ндговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 29 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эгч 3 дүүгийн хамт Д аймгийн Г сум  дүгээр баг ....... гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т овогт Ц-н У /РД:............/,                                                     

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүГ-нэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ц.У нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Лүнгийн 2-5 тоотод иргэн С.Г-тай маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, Б чамархай, дагз хэсгийн заагаар зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2217000000019 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуУ-даас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.1. Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч Ц.У мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17-18 цагийн үед Тийнд Х, Ч, Т нарын хамт хөзөр тоглоод байж байтал Г над руу утсаар яриад манай охиныг сургуулийнх нь байр луу хүргээд өгөөч гэхээр нь би чадахгүй гээд утсаа тасалчихсан юм. Гэтэл Г Т-ийнд орж ирээд чи ахынхаа хүүхдийг хүргээд өгч чадахгүй арчаагүй юм бэ гэж хэлээд таваг аваад шидсэн. Шидсэн таваг нь миний Б дал хавьцаа оносон. Тэгээд би босох гэсэн чинь Г миний нуруу руу 1 У-даа гараараа цохихоор нь миний уур хүрээд буцаагаад Г-н нүүр лүү гараараа нэг У-даа алгадаад зүүн гуя руу нь нэг У-даа өшиглөсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 61-62 дугаар хуУ-дас),

1.3. Хохирогч С.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 02 дугаар сарын 13-ны оройн 19 цагийн орчимд дотуур байранд амьдардаг охин О-г хүргэж өгөх гэсэн боловч У-наа байхгүй байсан болохоор нь хажуу айл болох Т-ийн гэрт ороход Х, Т, У нар байхаар нь Б талынх нь орон дээр суусан. Тэгээд би Уг миний охиныг дотуур байр луу хүргээд өгөөч гэхэд чадахгүй гэж хэлэхээр нь чи ахынхаа хүүхдийг хүргээд өгч чадахгүй байна уу гэж хэлсэн чинь чадахгүй гэж хэлээд зүүн талын орон дээрээс босож ирснээ миний толгойны Б талд 3 У-даа цохиод авахаар нь яаая гэж хэлсэн чинь гэдэсний зүүн хэсэгт нэг У-даа өшиглөөд зүүн талын орон дээр суучихсан. Тэгэхээр нь би Уг чи яагаад аваар осолд орсон бие муутай хүнийг зодож байгаа юм бэ гэж хэлээд гараад гэр лүүгээ орсон.

Би гомдолтой байна. Намайг Улаанбаатар хотод очиж тархиндаа нарийвчилсан шинжилгээ хийлгэ гэж эмч хэлсэн. Тиймээс эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... гэх мэдүүлэг (хх-ийн 7 дугаар хуудас),

У-д одоо гомдол саналгүй, У-гээс нэхэмжлэх зүйлгүй....гэх мэдүүлэг (хх-ийн 12 дугаар хуУ-дас),

1.4. Гэрч Х.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би 17-18 цагийн үед Баянтал сумын 1 дүгээр баг Лүнгийн 2-05 тоотод Х, Ч, У нарын хамт хөзөр тоглоод байж байтал Г манай гэрт ороод ирсэн. Тэгээд Г У рүү уурлаад чи хүүхэд хүргээд өгөхгүй, танай ахын чинь шээс юм байгаа биз дээ гэж хэлээд У рүү таваг шидсэн ба Г-н шидсэн таваг нь У-н тохой хавьд нь оносон. Тэгээд гараараа У-н ар нуруу хавьд 1 У-даа цохисон. Гэтэл У уурлаад Г-н нүүр рүү нэг У-даа алгадаад хөлөөрөө нэг У-даа өшиглөх шиг болсон. Хаана өшиглөснийг мэдэхгүй. Тэгээд Г манайхаас гарч яваад цагдаа дуудсан бололтой цагдаа нар нээх У-дахгүй манайд хүрээд ирсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 16 дугаар хуУ-дас),

 

1.5. Гэрч Б.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Т манай хүү байгаа юм. Тийнхтай манайх нэг хашаанд байдаг. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би 17-18 цагийн үед Т-ийн гэрт ороход Т, Ч, У нар хөзөр тоглоод байж байсан. Гэтэл гаднаас Г орж ирээд Уг чи манай охиныг байранд хүргээд өгчихгүй гэж хэлээд уурлаж загнаад Г Уг орон дээр байж байхад нуруу руу нь гараараа нэг У-даа цохиод авах шиг болсон. У зөрүүлээд Г-н шанаа тус газарт нь гараараа нэг У-даа алгадсан. Тэгээд нээх айхтар юм болоогүй Г Т-ийнхаас гараад явсан, би ч бас гэр лүүгээ орсон. Цаашаа юу болсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуУ-дас),

 

1.6. Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр би 17 цагийн үед Т-ийнд буюу Баянтал сумын 1 дүгээр баг, ....... тоотод очсон ба тухайн үед Т, Х, У нар байсан. Тэгээд бид 4 хөзөр тоглоод байж байтал гаднаас Г орж ирээд чи ахынхаа хүүхдийг яахаараа байранд өгч чаддаггүй юм гэсэн. Хариуд нь У би У-наа тэрэггүй, юугаараа хүргэж өгөх юм гэхэд чи хүний У-наа гуйгаад хүргээд өгчихөж болдог юм байгаа биз дээ гэж хэлээд Г У рүү таваг аваад шидсэн. Шидсэн таваг нь У-н нуруунд оносон. Түүний дараа Г У-н нуруу руу гараараа нэг У-даа цохиод авсан. ХариУ-д нь У Г-н нүүр рүү гараараа нэг У-даа алгадсан. Гэхдээ У Г-г тийм ч хүчтэй алгадаагүй гэж бодож байна. Тэгээд Г би чамайг цагдаад өгнө гэж хэлээд гараад явсан ба төд У-далгүй цагдаа ирээд У-г аваад явсан... гэх мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас),

 

1.7. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 20 цагаас 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 8 цаг хүртэл Талын илч ОНӨҮГ-н уурын зуухан дээр галчаар ажилласан юм. Уг асуудал намайг ажилд явсан хойгуур болсон болохоор юу болсныг мэдэхгүй байна. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өглөө ажлаасаа буугаад 9 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр Г өчигдөр орой Тийн гэрт орсон чинь У толгой руу 3 У-даа цохиод гэдэс рүү 1 У-даа өшиглөсөн чинь тархи толгой өвдөөд байна гэж хэлэхээр нь У-д зодуулсан юм байна гэж мэдсэн. Би өөрөө Утэй уулзаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуУ-дас),

 

1.8. Насанд хүрээгүй гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2022 оны 02 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед байх, манай ээж Г У ах руу залгаад намайг дотуур байр луу хүргээд өгөөч гэж гуйсан юм. Тухайн өдөр харанхуй болчихсон, дотуур байр манай гэрээс 1-2 км зайтай байдаг болохоор би ганцаараа байр луугаа явж чадахгүй байсан. У ах хариуд нь ээжид намайг хүргэж өгч чадахгүй гэсэн ба тухайн үед У Т ахынд байсан. Ээж Г У ахтай орж уулзахаар Т ахынх руу орсон. Төд Удалгүй Т ахынхаас муудалцах дуу гараад байхаар нь Т ахынх руу яваад ортол Т ах, Х, У, манай ээж Г 4 байсан. У уурлачихсан Т ах Уг хориод барьчихсан ээж Г толгойгоо бариад ёолоод зогсож байсан. Тэгээд У ах манай ээжийг зодсон юм байна гэж бодсон. Тэгээд би ээжийг гэр лүү оруулчихаад байр луу явж байтал Т ах намайг байр луу хүргэж өгсөн... гэх мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуУ-дас),

 

1.9. Гэрч Х.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

С.Г нь 2022 оны 02 дугаар сарын дундуур над дээр ирээд толгой өвдөөд байна гээд үзүүлэхээр нь Баянталын эрүүл мэндийн төвд ирж байсан. Г-гаас юу болсон талаар тодруулж асуухад хүнд зодуулсан гэж хэлсэн. Тухайн үед Г-н биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан болохоор тархин дотроо гэмтэл авсан байж магадгүй гэж бодоод аймгийн Нэгдсэн эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэж зөвлөсөн. С.Г нь 2021 оны 08 дугаар сард авто осолд ороод тархины цус харвалтын үлдэцтэй байсан учраас миний хяналтанд байдаг нь үнэн... гэх мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуУ-дас),

 

1.10. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай дүГ-нэлтэд:

- С.Г-н биед тархи доргилт, Б чамархай, дагз хэсгийн заагаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2022.02.13-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- тархи доргилт, Б чамархай, дагз хэсгийн заагаарх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нэг дор нэг У-даагийн үйлчлэлээр хамтдаа үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 32-33 дугаар хуУ-дас),

 

1.11. Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 54 дугаартай дүГ-нэлтэд:

- Ц.У-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. (хх-ийн 38 дугаар хуудас),

 

1.12. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

С.Г-н биед үзлэг хийхэд толгой өвдөнө, нойронд муу гэсэн зовиуртай, нүдний алимны чичирхийлэлттэй, см манна /+/ байсан. Толгойд баруун чамархай, дагз хэсгийн эмзэглэлтэй. Мөн 2022.02.16-ны гэмтлийн эмчийн үзлэгт дагз орчим эмзэглэлтэй. Онош тархи доргилт эмч А гэсэн байсан. 2022.02.16-ны гавал ясны 2 байрлалаар авсан рентген зургаар дагз хэсэгт рентген шингээлт багатай хэд хэдэн сүүдэртэй гэж бичигдсэн байсан. Эдгээрээс үндэслээд С.Г-н биед тархи торгилт Б чамархай, дагз хэсгийн заагаар зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Тархи доргилт, Б чамархай, дагз хэсгийн заагаарх зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нэг дор нэг У-даагийн үйлчлэлээр хамтдаа үүсэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. Харин Г-н биед учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл юм. Учир нь тархи доргилт гэмтэл нь хамгийн У-даандаа 7 хоног биед хадгалагддаг. Тархи доргилтын шинж тэмдгүүд ч тийм хугацаанд илрээд цаашаа бүдгэрч алга болон өөр шинж тэмдгүүд илэрч эхэлдэг... гэх мэдүүлэг (хх-ийн 41-42 дугаар хуУ-дас),

 

1.13. Хохирогч С.Г-н мөрдөн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (хх-ийн 1 дүгээр хуУ-дас),

 

1.14. Хохирогч С.Г-н өвчтөний түүх (хх-ийн 44-51 дүгээр хуУ-дас) зэрэг болно.

 

Гэм буруун талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Ц.У нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Лүнгийн 2-5 тоотод хохирогч С.Г-тай маргалдан түүний толгойн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, Б чамархай, дагз хэсгийн заагаар зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ц.У нь хохирогч С.Г-н толгойн тус газар гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь тархи доргилт, Б чамархай, дагз хэсгийн заагаар зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн хохирогч С.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Г, гэрч Х.Т, О.Б, насанд хүрээгүй гэрч Ц.О нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 51 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуУ-д болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ц.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.У нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориУ-д хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм баруун санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруУ-н талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Ц.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүГ-нэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Г-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.У-г гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Ц.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуУ-дыг шинжлэн сУ-длав. Үүнд:

 

2.1. Гэрч Б.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

У нь Дундговь аймгийн Гурвансайхан суманд эгч 3 дүүгийн хамт амьдардаг. Эхнэр хүүхэдгүй, малчин ажилтай. Зан байдлын хувьд ажилсаг, хөдөлмөрч, тусч, олон таван үггүй хээгүй тийм л хүн... гэх мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуУ-дас),

 

2.2. Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Утэй бага ангид хамт сурч байсан болохоор танина. У нь Дундговь аймгийн Гурвансайхан суманд эгч 3 дүүгийн хамт амьдардаг. Айлд туслах малчинаар мал малладаг. Бага боловсролтой. Эхнэр хүүхэдгүй. Зан байдлын хувьд хүнд тусархуу, ажилсаг, шулуУ-н шУ-дарга, бусадтай хэл амаа амархан ололцдог, архи согтууруулах У-ндааны зүйл огт хэрэглэдэггүй хүн байгаа юм. Мөн өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуУ-дас),

 

2.3. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ц.У нь манай найз байгаа юм. У нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн багийн нутаг дэвсгэрт эгч 3 дүүгийн хамт амьдардаг. Малчин ажилтай. Бага боловсролтой. Эхнэр хүүхэдгүй. Ц.У зан байдлын хувьд ширүүн дориУ-н зангүй, даруу төлөв, хүнд тусархуу, ажилсаг, аливаа зүйлд хичээнгүй,  архи согтууруулах У-ндааны зүйл огт хэрэглэдэггүй хүн байгаа юм. Мөн өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуУ-дас),

 

2.4. Шүүгдэгч Ц.У-н эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуУ-дас (хх-ийн 73 дугаар хуУ-дас),

 

2.5. Шүүгдэгч Ц.У-н Говьсүмбэр аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 83 дугаар хуУ-дас) зэрэг болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ц.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ц.У нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх У-даа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.У-д холбогдох эрүүгийн хэрэгт хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулах саналтай хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул уг ялын хүрээнд шүүгдэгч Ц.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Ц.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Ц.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус У-дирдлага болгон  ТОГТООХ нь:

           

            1. Шүүгдэгч Т овогт Ц У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Ц.У нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолыг У-ншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шаТ-ны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шаТ-ны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ