Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

           нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Б.Мөнхжаргал, Ч.Далай, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:1824/,

шүүгдэгч Г.Ганхөлөг, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Харагчин овогт Батаагийн Мөнхжаргал, Шумаантээх овогт Ганбатын Ганхөлөг, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2‑т зааснаар Дулам овогт Чимэдцэрэнгийн Далай нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014260004938 дугаартай, 106/2016/0434/Э индекстэй хэргийг 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Бодончир” ХХК-д заслын инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүрэг 3 дугаар хороо, Хилчин 2-7 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Нийтийн байранд оршин суух

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 95 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 312 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,

            Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 245 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр суллагдсан, Харагчин овогт Батаагийн Мөнхжаргал /РД:УЮ87041635/,

 

            Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмэг эх, эцгийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 11 дүгээр гудамж 08 тоотод оршин суух,

            Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 42 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар,

            Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 56 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 33 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 8 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Шумаантээх овогт Ганбатын Ганхөлөг /РД:УП91032874/,

 

            Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, “Хаан боржигин” ХХК-д засал, чимэглэлчин ажилтай, ам бүл 8, эх, эгч, ах, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 10 дугаар байрны 02 тоотод оршин суух,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 54 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 290 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Дулам овогт Чимэдцэрэнгийн Далай /РД: ЧТ83062374/

 

  1. Б.Мөнхжаргалын үйлдсэн хэргийн талаар:

 

1.1. Б.Мөнхжаргал нь дангаараа тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, давтан үйлдлээр, бусдын агуулах саванд нэвтэрч:

2015 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34б байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн А.Раашбүрэнгийн эзэмшлийн 99-93 УНО улсын дугаартай Тоёото Аллион маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 50,000 төгрөгийн хохирол,

иргэн Д.Баттөмөрийн эзэмшлийн 16-26 УНЗ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч эд зүйлс хулгайлан 240,000 төгрөгийн хохирол,

иргэн Д.Отгонцэцэгийн эзэмшлийн 30-83 УНП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч эд зүйлс хулгайлж 280,650 төгрөгийн хохирол,

иргэн П.Аззаяагийн эзэмшлийн 70-60 УНВ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч эд зүйлс хулгайлан 110,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 34 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Хувь цагаан” хүнсний дэлгүүрийн лангуун доороос иргэн Н.Баянжаргалын Айфоне 5 маркийн гар утсыг хулгайлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

 

2015 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Э.Энхрийцэцэгийн 24-44 УНГ улсын дугаартай Тоёото приус 11 маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлан 2,000,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол,

 

1.2. Г.Ганхөлөгтэй бүлэглэн, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч:

2014 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны 10 дугаар орцны гаднах зогсоолд байрлуулсан иргэн Д.Батжаргалын эзэмшлийн 91-19 УБЕ улсын дугаартай Марк экс маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч тоос сорогч, МП тоглуулагч, гар утасны цэнэглэгч зэргийг хулгайлан 6,790,000 төгрөгийн хохирол,

2014 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 30 дугаар байрны гаднах зогсоолд байрлуулсан иргэн Ц.Цогзолмаагийн эзэмшлийн 58-20 УНВ улсын дугаартай Тоёото Хайлюкс маркийн автомашинд овтерк хэрэглэн нэвтэрч эд зүйлсийг хулгайлан 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

1.3. Ч.Далайтай бүлэглэн, давтан үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч:

2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 8 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Д.Золбоогийн эзэмшлийн 20-98 УНС улсын дугаартай “Тоёото марк икс” маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч дотор нь байсан эд зүйлс болон автомашиныг хулгайлан 9,985,900 төгрөгийн хохирол,

2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ө.Тэмрханы эзэмшлийн 60-94 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн М.Мөнхцэнгэлийн эзэмшлийн 29-19 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн П.Жамбалдоржийн эзэмшлийн 15-09 УБИ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Бат-Эрдэний эзэмшлийн 50-79 УБА улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн С.Ванчинсүрэнгийн эзэмшлийн 25-62 УБЕ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Э.Номингийн эзэмшлийн 49-44 УБМ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Н.Оюунбатын эзэмшлийн 67-28 УБС улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Баттөрийн эзэмшлийн 62-30 УБЧ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашины 2 толийг хулгайлан 151,600 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Ганхуягийн эзэмшлийн 83-40 УНС улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Баярбаатарын эзэмшлийн 75-50 УНҮ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ч.Ангарагийн эзэмшлийн 57-26 УНИ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Л.Бямба-Эрдэний эзэмшлийн 81-54 УБП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Бүрэнжаргалын эзэмшлийн 96-68 УБЕ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн П.Соргогбаярын эзэмшлийн 94-14 УНЛ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Жүгдэрнамжилийн эзэмшлийн 74-48 УНП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5а байрны гадна зогсоолд байсан иргэн А.Нурланы эзэмшлийн 44-71 УБҮ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн О.Энхбаярын эзэмшлийн 38-53 УБП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Ц.Баттулгын эзэмшлийн 01-57 УБЕ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашины 2 толийг хулгайлан 150,000 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 34 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Ууганбаярын эзэмшлийн 21-30 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн 98-14 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг тус тус хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 22,546,550 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

1.4. Б.Мөнхжаргал 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн,

 

2. Г.Ганхөлөгийн үйлдсэн хэргийн талаар:

 

2.1. Г.Ганхөлөг нь дангаараа давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч:

  1. оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Хархорин захын хойд талын 19 дүгээр байрны 3 дугаар орцны гадна зогсоолд байрлуулсан иргэн Т.Оюунчимэгийн эзэмшлийн 34-44 УНР улсын дугаартай Тоёото Ланд Круйзер маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч эд зүйлсийг хулгайлан 1.130.000 төгрөгийн хохирол,
  2. оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 1-8 тоот хашаанд нэвтрэн орж иргэн О.Ганхуягийн эзэмшлийн 04-83 БРА улсын дугаартай мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол,

 

2.2.Б.Мөнхжаргалтай бүлэглэн, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч:

2014 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны 10 дугаар орцны гаднах зогсоолд байрлуулсан иргэн Д.Батжаргалын эзэмшлийн 91-19 УБЕ улсын дугаартай “Марк икс” маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч эд зүйлсийг хулгайлан 6.790.000 төгрөгийн хохирол,

  1. оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 30 дугаар байрны гаднах зогсоолд байрлуулсан иргэн Ц.Цогзолмаагийн эзэмшлийн 58-20 УНВ улсын дугаартай Тоёото Хайлюкс маркийн автомашинд овтерк хэрэглэн нэвтэрч эд зүйлсийг хулгайлан 600.000 төгрөгийн хохирол,

           Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 9,320,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

 

2.3. Г.Ганхөлөг нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг,

 

3.Ч.Далай-н үйлдсэн хэргийн талаар:

 

 3.1. Б.Мөнхжаргалтай бүлэглэн, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч:

 

  1. оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 8 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Д.Золбоогийн эзэмшлийн 20-98 УНС улсын дугаартай “Тоёото марк икс” маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч дотор нь байсан эд зүйлсийн хамт автомашиныг хулгайлан 9,985,900 төгрөгийн хохирол,

2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ө.Тэмрханы эзэмшлийн 60-94 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн М.Мөнхцэнгэлийн эзэмшлийн 29-19 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн П.Жамбалдоржийн эзэмшлийн 15-09 УБИ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Бат-Эрдэний эзэмшлийн 50-79 УБА улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн С.Ванчинсүрэнгийн эзэмшлийн 25-62 УБЕ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Э.Номингийн эзэмшлийн 49-44 УБМ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Н.Оюунбатын эзэмшлийн 67-28 УБС улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Баттөрийн эзэмшлийн 62-30 УБЧ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашины 2 толийг хулгайлан 151,600 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Ганхуягийн эзэмшлийн 83-40 УНС улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Баярбаатарын эзэмшлийн 75-50 УНҮ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ч.Ангарагийн эзэмшлийн 57-26 УНИ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Л.Бямба-Эрдэний эзэмшлийн 81-54 УБП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Бүрэнжаргалын эзэмшлийн 96-68 УБЕ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн П.Соргогбаярын эзэмшлийн 94-14 УНЛ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Жүгдэрнамжилийн эзэмшлийн 74-48 УНП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5а байрны байрны гадна зогсоолд байсан иргэн А.Нурланы эзэмшлийн 44-71 УБҮ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны байрны гадна зогсоолд байсан иргэн О.Энхбаярын эзэмшлийн 38-53 УБП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Ц.Баттулгын эзэмшлийн 01-57 УБЕ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашины 2 толийг хулгайлан 150,000 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 34 дүгээр байрны байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Ууганбаярын эзэмшлийн 21-30 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн 98-14 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг тус тус хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 11,975,900 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Ганхөлөгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “…Би 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Туяабаатар гэх залуутай таараад дэлгүүрэс архи, пиво аваад бага гүний 1-8 тоот Цэвэлмаа гэх айлд очсон. …Маргааш нь Туяабаатартай утсаар ярихад Цэвэлмаагийн гэрт байна гэхээр нь очоод тэр өдрөө буюу 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Туяабаатарын хамт Цэвэлмаагийн гэрт хоносон. …2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Туяабаатарын хамт Баянжаргалан сум руу Туяабаатарын гэрт очиж 7 хоног мал маллахаар явсан. …2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Багануур явах унаанд дайгдаад Багануурт ганцаараа ирээд шууд Цэвэлмаагийн гэрт очсон. …2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Цэвэлмаагийн төрсөн өдөр гээд Хүрэлсүх, Оюунгэрэл, Цэвэлмаа, Цэвэлмаагийн ах Сайнбаярын эхнэр гэх Сараа гэх эмэгтэйгийн хамт 0,75 литрийн 2 шил Улаанбаатар архи, 2,5 литрийн Боргио пиво авч ууцгаасан. Би шөнө 23 цаг 50 минутын үед гэрлүүгээ харьж амарлаа гэж Цэвэлмаад хэлчихээд гарч яваад гэртээ иртэл гэрийн зүүн талд аавын төрсөн дүү болох Ганхуяг ахын мотоцикл байхаар нь түрээд хашаанаас гаргаад тэр чигээр нь түрж яваад Цэвэлмаагийн гэрийн гадаа очоод …гэр налуулж тавиад гэр лүү нь орж Цэвэлмаад би мотоцикл аваад ирлээ гэхэд Цэвэлмаа надаас хэний мотоцикл юм бэ гэхээр нь миний мотоцикл байгаа юм гэж хэлсэн. Тэгээд гэрлүү нь оруулж их гэрлийг нь тайлж кундактраар нь холбож асаах гээд байж байтал араас цагаад нар ирээд намайг авч явсан. …Ганхуяг ахын мотоциклийг унаж төвөөр явъя гэсэн зорилгоор авчихсан юм. …Би Ганбат ахад мотоциклийг хэлэлгүй авч явсанд уучлаарай гэж хэлсэн. …2014 оны 05 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Багануур дүүргийн 5 дугаар хорооны ард байрладаг мотоциклийн сэлбэг зардаг дэлгүүрийн хашааг давж ороод хашаан дотор байсан цэнхэр өнгийн мустанг маркийн хуучин мотоциклийг түрж хаалгаар нь гаргаад …түлхүүр тааруулж асаагаад тэр шөнөдөө Улаанбаатар хот руу унаж яваад маргааш өглөө нь Нарантуул зах дээр очоод хөдөөний танихгүй хүнд 450,000 төгрөгөөр зараад мөнгийг нь өөртөө зарцуулаад дууссан. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийн нуур гэх газарт найз Түвшингийн авсан газрыг үзэхээр ганцаараа явж байгаад малын саравчтай айлын гэрийн хажууд мотоцикл байхаар нь харчихаад харанхуй болохыг хүлээж байгаад шөнө 01 цаг болж байхад нөгөө айлын араар хашааг нь давж ороод гэрийнх нь баруун урд байсан хар хөх өнгийн мотоциклийг түрээд зүүн талынх нь хашааны торон хаалганы уяаг тайлж онгойлгоод түрж гаргаад тэр шөнөдөө Улаанбаатар хот руу унаж яваад Нарантуул зах дээр танихгүй явуулын хүнд 500,000 төгрөгөөр зарчихсан. Уг мөнгийг өөртөө зарцуулсан. Өөр гэмт хэрэг үйлдээгүй. …Би мөнгөтэй болохын тулд эдгээр мотоциклүүдийг хулгайлсан. Би гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 80-82 х/

 “…Би урд сонсгосон ял дээр нэмж сонсгож байгаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна. …Тэр үед Ганбатын бие өвдөөд байсан болохоор би мөрдөн байцаагч болон хэн нэгэнд хэлэлгүйгээр Багануур дүүрэг рүү очоод байж байгаад намайг хорих байх гэж айгаад Сэлэнгэ аймгийн Баруун хараа сум руу явсан. …Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулна. …2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Хархорин захын хойно байрлах 19 дүгээр байрны гадаа зосгоолд байсан 34-44 УНР улсын дугаартай Ланд крүзер 200 маркийн автомашинаас сувдан зүүлт 2 ширхэг, мөнгөн бөгж, мөнгөн гинж, зааны хэлбэртэй кулонтой төмөр зүүлт, цагаан өнгөтэй дээрээ цэнхэр чулуун шигтгээтэй хос ээмэг, өөр эд зүйл аваагүй, эдгээр зүйлс нь Dior гэсэн бичигтэй цагаан хайрцаганд байсан. Энэ хэрэгт Мөнхжаргал оролцоогүй. …Маргааш өглөө нь би мөнгөнбөгж, гинж хоёрыг Хархорин зах дээр үл таних хүнд 13,000 төгрөгөөр зарсан. …хос металл ээмэгийг нь Мөнхжаргал найз Лхагва-н эхнэр Цээгийд өгсөн, сувдан зүүлтийг нь Мөнхжаргал, Хишигбаяр, Лхагваа нарын ээжүүдэд өгчихсөн байсан. Мөнхжаргал зааны хэлбэртэй кулонтой төмөр зүүлтийг хаячихсан гэж байсан. …Dior гэсэн бичигтэй цагаан хайрцаганд байсан эд зүйлсийг Мөнхжаргал хулгайн эд зүйл гэж мэдэж байсан. Би хулгай хийснээс 2-3 хоногийн дараа Багануурт очоод утсаар Мөнхжаргалд би хулгайлсан шүү гэж хэлэхэд Мөнхжаргал аан тийм үү гээд утсаа салгасан. …Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө. …Би машины шилийг хагалахдаа чулуу хэрэглэдэг байсан. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 234-235 х, 6 дугаар хавтасны 50-51 х/

 “...Надад Цэнд-Аюуш өмгөөлөгчийг байцаалтад оруулахад татгалзах зүйл байхгүй. Би 2015 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө өөрийнхөө амьдардаг Хуцаагийн 11-8 тоот хашаанаас ах Ганхуягийн эзэмшлийн Мустанг маркийн мотоциклийг гэрийн хажууд байхад нь авч гараад бага гүний 1-8 тоотод Цэвэлмаа гэх эмэгтэйгийн гэрт нь оруулаад гэрлийг нь задалж байгаад цагдаад баригдсан. Өөр гэмт хэрэг үйлдээгүй. …Намайг эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч Мөнхбат гэх залуу чамайг хорихгүй чи энэ мотоциклуудыг хулгайлснаа хүлээчих гэхээр нь би мөрдөн байцаагчид хэлсэн. Би Улаанбаатар хотод автомашинаас эд зүйл хулгайлсан хэргээр 2014 оны 11 дүгээр сарын 28-нд цагдан хоригдсон. 2015 оны 03 дугаар сарын 14-15-ны үед батлан даалтад гараад маргааш нь Сонгинохайрхан дүүргийн эрүүлжүүлэх байранд хонож байсан. Багануурт 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ирж байсан. Би хулгайн хэргээр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтэст шалгагдаж байгаа. Мөрдөн байцаагчийн нэрийг санахгүй байна, хяналтын прокурор нь Батболд гэдэг хүн байгаа. 2014 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатараас Замын-Үүдэд 2 сарын хугацаатай цемент зөөх ажилд явсан. Намайг Шарав гэх хүн ажиллуулсан. Шарав Замын-Үүд сумын Инчин 3 гэж цемент буулгадаг хэсэгт ажилладаг. …Би гэрээнд заасан хугацаагаа дуусгаад Улаанбаатар хотод ирж Шар хадны эрдэнэ толгой гэх газарт байх гутлын үйлдвэрт 2014 оны 06 дугаар сараас 9 сар хүртэл ажилласан. …Би 2014 оны 09 дүгээр сард Мөнхжаргал гэх Авдрантын хориход хамт ял эдэлж байсан хүнтэйгээ таарч Мөнхжаргалын хамт 2 удаагийн үйлдэлтэй байгаа. …Би хэргээ нэгтгүүлж шалгуулах хүсэлтэй байна. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 86 х/,

 

Шүүгдэгч Г.Ганхөлөгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хохирлын тал дээр гомдолтой байна. Миний хохирлыг яллах дүгнэлтэнд 1.800.000 төгрөг гэж бичсэнийг зөвшөөрөхгүй. Оюунчимэгийн эд зүйл 1.130.000 төгрөг, мөн 600.000 төгрөгийг Мөнхжаргалтай хуваагаад би 300.000 төгрөг төлнө. Миний хохирол 1.430.000 төгрөг болж байгаа. Хийсэн хэргүүд дээр маргахгүй байна. ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

 

Шүүгдэгч Ч.Далай-н 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “…Би 1983 онд Улаанбаатар хотод төрөөд Говь-Алтай аймгийн төвд өсөж хүмүүжсэн. Цэцэрлэг сургуульд сурч байгаагүй. Бичиг үсэг мэдэхгүй. Уншиж чадахгүй. Нэрээ л бичиж чадна. Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26-197 тоотод ээж амьдардаг. Надад өөрийн гэсэн бичиг баримт иргэний үнэмлэх байхгүй. Регистрийн дугаараа цээжээр хэлж мэддэг. Аав Чимэдрэгзэн намайг 4 настай байхад нас барсан. Ах Жаргал, Ягаан, эгч Туул, Сэлэнгэ, дүү Сүндэрээ, ээж Цэрэндулам нарын хамт байдаг. Гэхдээ би энд тусдаа байдаг. …Би 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 8 дугаар байрны гадна зогсоолд байсан машинуудын толийг хулгайлахдаа отверк ашиглаж мулталж авч байсан. Тэр отверкийг би 100 айлын тэнд хулгайлсан машинтайгаа явж байхдаа цонхоор хаячихсан. Мөнхжаргал намайг хулгай хийе гэхээр нь аваад жижүүрийнхээ өрөөнөөс аваад халаасандаа хийчихсэн байсан юм.

...Би сэжигтний байцаалтандаа бүгдийг үнэн зөв өгсөн болохоор нэмж хэлэх зүйл байхгүй. ...Толинуудаа хаана зарна гэж ярилцсан зүйл байхгүй. ...Тухайн үед нилээд согтуу байсан гэхдээ хулгай хийж байгаа үйлдлээ мэдэж байсан. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 232 х, 6 дугаар хавтасны 89 х/

 

           Шүүгдэгч Ч.Далай-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна. ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Шүүгдэгч Б.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл 2 удаагийн үйлдэлтэй автомашины гурвалжин шилийг хагалаад дотроос нь эд зүйл хулгайлаад 2014 оны 11 дүгээр сарын 23-нд баригдан хоригдоод 2015 оны 03 дугаар сарын 10-нд прокурорт хүсэлт гаргаж батлан даалтанд гарсан юм. 2015 оны 03 дугаар сарын 20 хүртэл байцаагч дээрээ очиж байгаад хам хэрэгтэн Ганхөлөг надад би орголоо гээд оргоод сураггүй болохоор нь намайг зугтаана гэж бодоод хорих байх гэж бодоод би зугтаасан. Энэ хугацаанд Өлзийцэцэг гэх эмэгтэйтэй танилцан Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 21-511 тоотод хамтран амьдарч байсан. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 192 х/

… Би 2015 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 9 дүгээр байрны дунд зогсож байсан иргэн Мөнгөн-н эзэмшлийн автомашины шилийг хагалж дотороос нь цахилгааны утас багаж хулгайлсан нь үнэн. Энэ хэргийг би ганцаараа хийсэн бөгөөд старекс машины хаалганы шилийг хагалаад дотор ороод цахилгааны утас багаж байсныг аваад гарч яваад хүн гараад ирэхээр нь өөрийн хулгайлсан цахилгааны утаснуудыг хаяад данхраад дерил зэргийг аваад явж байгаад таксины жолоочид 10,000 төгрөгөөр зарсан. …Би өөрийн хийсэн хэргийн талаар шүүх дээр ярьж чадна. Миний хэлсэн үнэн. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 43 х/

… Би 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 11 дүгээр хороололд орцны жижүүр хийж байгаад орой гадуур явж байгаад 1 дүгээр хороолол орсон. Тэгээд 12 дугаар хороо 1 дүгээр байрны гадаа байсан Приүс 11 маркийн автомашины цонхийг нь хагалаад дотор нь орж дотор салон болон хойд талын 2 гэрэлийг нь хулгайлж авсан. Авсан гэрэл, салоноо Өгөөмөр зах дээр өөрийн зүс таних бүдүүн ахад хойд гэрэлийг нь 60,000 төгрөгөөр, салоныг нь 60,000 төгрөгөөр өгөөд нийт 120,000 төгрөг авсан. …Нэрийг нь мэдэхгүй байна, Баагий гэж дууддаг санагдаж байна. …Баагий ахад би өмнө нь 1, 2 удаа автомашины толь болон бусад эд зүйлс өгч байсан. …Би ганцаараа согтуу явж байгаад архины мөнгө олох гээд хугайлсан. …” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтасны 70-71 х/

 “…Би 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Хорих 403 дугаар ангиас суллагдсан бөгөөд Багануур дүүрэгт гэртээ байж байгаад 2014 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод ажил хийхээр ирээд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 19 дүгээр байрны 6 дугаар орцны жижүүрийн ажил хийж эхэлсэн. 2014 оны 9 дүгээр сарын сүүлээр манай ажил дээр Ганбатын Ганхөлөг найз ирээд архи уусан. …Дахиад архи авч уухаар гадагш гарсан. Тэгээд 23 дугаар байрны 10 дугаар орцны үүдэнд байсан жижиг тэрэгний арын …багажинд байсан 3 хайрцагтай юм байхаар нь бүгдийг аваад нээж үзэхэд тоос сорогч байсан. Хэд хоног гэртээ хадгалж байгаад хажуу орцны Идэрзаяа гэх залууд 250,000 төгрөгөөр зарсан. 2014 оны 10 дугаар сарын дундуур 15, 16-нд байх Ганхөлөг найзтайгаа архи ууж согтуудаа гараад Хархорин захын хойно байрлах 30 дугаар байрны гадна байсан цагаан өнгийн жийп машины жижиг цонхыг хагалаад дотор нь байсан суудлын дэлгэцтэй 2 ширхэг дэрийг авсан. Маргааш нь Нарантуул зах дээр очоод орон нутгийн микро автобусанд зарсан. Зарсан мөнгөөрөө архи авч уусан. …” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтасны 78-79 х/

… 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвийн урд талын зогсоолын ойролцоо ганцаараа явж байхад цагаан өнгийн гранд марк 2 машины урд талын хаалга онгорхой байхаар нь хаалгыг нь онгойлгоод урд талын хянах дээр байсан Samsung galaxy s6 маркийн гар утсыг нь авсан. Хулгайлсан гар утсаа Монтээлийн гадаа зогсож байсан 30-40 орчим насны бүдүүн ченжид 280,000 төгрөгөөр зарж мөнгөөр нь архи уусан. …Тухайн үед би эрүүл байсан. …” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтасны 111 х/

… Би 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 19-н буудлын орчимд хэсэг хүмүүстэй архи ууж байгаад орой 20 цагийн орчимд Драгон төвийн ойролцоо ганцаараа согтуу алхаж ирээд архи уумаар санагдаад байхаар нь эргэн тойрноо харахад Драгон төвийн цайны газрын урд зогсоол дээр цагаан өнгийн Бонго машин байхаар нь дөхөж очоод хаалгыг нь татахад хаалга нь онгойчихсон. Тэгэхээр нь уг машин дотор байсан хар хөх өнгийн үүргэвчийг аваад ертөнцийн зүгээр хойд зүгийг чиглэн явсан. Драгон төвийн ертөнцийн зүгээр хойд талд нь байх байрнууд дунд ороод хар хөх үүргэвийг онгойлгож үзэхэд хувцас болон 260,000 гаруй төгрөг гарч ирсэн. Тэгээд би үүргэвчийг Драгон төвийн ертөнцийн зүгээр хойд талд нь байх байрны хогийн цэгийн үүд рүү хаячаад 1 дүгээр хороолол руу явсан. Тэгээд 00 цагийн орчимд найз Лхагвадоржийнд очоод архи ууж байгаад 02 цагийн орчимд Саппоро төвийн ард байрлах зочид буудалд ганцаараа очиж хоносон. …Би мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. …” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтасны 144-145 х/

… 2014 оны 11 дүгээр сарын 02-нд би 17 цагийн орчимд Ханын материал “Амьдрах ухаан” төвийн гадаа халаас ухдаг хэдэн хүмүүстэй цуг архи ууж эхлээд 11 дүгээр сарын 03-ны шөнө 01 цагийн үед тэд нараас салаад ганцаараа 1 дүгээр хороолол руу их хэмжээний согтолттой алхаж яваад Москва хорооллын ертөнцийн зүгээр хамгийн баруун талын байрны урд зогсоол дээр байсан том жийп машиныг хараад дөхөж очоод баруун хойд хаалганы жижиг гурвалжин цонхыг хагалан дотор нь байсан багажны ком болон асаагуурны залгуурт залгадаг жижиг саарал өнгийн дугуйн насос хулгайлж авсан. Тэгээд дугуйн насос болон багажны комыг Хархорхин захын автозамын ертөнцийн зүгээр урд талаас нь такси зогсоогоод 35,000 төгрөгөөр зарсан. Тэгээд тэр таксигаараа Хайлаастад байдаг дэлгүүр ороод мөнгөөрөө архи аваад найз Анушка гэх охиныд очиж  архиа уугаад тэндээ хоносон. …Мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. …Би энэ хэргийг ганцаараа хийсэн. …” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтасны 189-190 х/

…2015 оны 09 дүгээр сарын сүүлээр … автобусны буудал дээр ганцаараа зогсож байгаад зүүн салаа чиглэлийн автобусанд суугаад дотогшоо ороход нягтрал бага зэрэг, бараг хүнгүй байсан. Тэгээд 20-25 орчим насны эрэгтэй хүний халаасыг ухаад дотор нь байсан iphone-6 маркийн гар утсыг аваад 32-ын автобусны буудал дээр буусан. Хулгайлсан гар утсаа 19-ийн хойд талын хөгжимний фульт шиг цэнхэр өнгийн дэлгүүрийн худалдагч Үүрцайх-д 80,000 төгрөгөөр зарсан. Зарсан мөнгөөрөө архи, хоол ундны зүйл авсан. …Тэр өдөр би ганцаараа байсан. Архи хэрэглээгүй эрүүл байсан. …” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтасны 217 х/

… Би 2015 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр 34Б байрны дунд зогсож байсан иргэн Р.Гантуяа, Д.Баттөмөр, А.Рашпүрэв, Д.Отгонцэцэгийн эзэмшлийн приус 20, 30, аксио маркийн автомашинаас эд зүйл хулгайлсан үнэн.Би энэ хэргийг ганцаараа хийсэн бөгөөд тэр машинуудын хаалганы шилийг хагалаад дотор нь ороод үнэтэй зүйл аваагүй. Тухайн үед би согтуу байсан. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 31 х/

... 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд манай найз Д.Нэргүй манай жижүүрийн байранд ирсэн. Нэг шил 0,33 литр Экс нэртэй архитай ирсэн. Тэрийг 2 дугаар орцны жижүүр Ч.Далай, Д.Нэргүй бид гурав хувааж уусан. Д.Нэргүй эхнэр хүүхэд дуудаад байна гээд явсан. Далай бид хоёр хоол идээд сууж байтал хуучин авдрантын хорих ангид цуг ял эдэлж байсан Дашдаваагийн Нямхүү ирэхээр нь би дэлгүүрээс 2 литр боргио нэртэй пиво авсан. Дараа нь Нямхүү дахиад нэг пиво аваад бид гурав хувааж уугаад Нямхүү гэртээ харина гээд явсан. Нямхүү гэртээ хариад буцаж ирэхдээ 1 шил 0,75 литрийн Ерөөл архитай ирсэн, тэр үед Далай бид хоёрт 0,5 литрийн Стандарт нэртэй архи байсан. Бид гурав архиа ууж дуусгаад подвалын ариун цэврийн өрөөнд бие засаад гараад ирсэн чинь миний хариуцдаг 3 дугаар орцны үүдэнд нэг согтуу хүн шээгээд зогсож байсан. Би тэр хүнтэй шээхээ боль гээд маргалдаж байсан чинь миний эрхтэн рүү тэр хүн өшиглөсөн. Би цагдаад дуудлага өгсөн, удалгүй цагдаа ирээд тэр согтуу хүнийг надтай хамт намайг согтуу байна гээд аваад явсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ирээд намайг гомдол санал байна уу гэхэд нь би гомдол санал байхгүй гэж хэлсэн. Намайг явуулаад тэр согтуу хүнийг үлдээсэн. Намайг цагдаагийн үүдэн дээр гараад ирэхэд Далай, Нямхүү хоёр ирчихсэн Нямхүү бараг тасарчихсан алхаж чадахгүй байсан. Бид гурав миний орцны жижүүрийн байр луу явсан. Замдаа Нямхүү найз охинтойгоо утсаар ярьж байсан, би санахгүй байна, Далай бид хоёр байрнуудын голоор зогсож байсан Приус-20 машинуудын толь хулгайлж эхэлсэн. Авсан толинуудаа өвөртлөөд явж байсан Нямхүү гэнэт алга болсон байсан. Байрнуудын голоос гараад өөрийнхөө байрлуу орох гээд явж байсан чинь замд Нямхүү утсаар яричихсан манайх руу явж байсан. Жижүүрийнхээ өрөөнд ороод толинуудаа тоолсон чинь 40 ширхэг 20 хос Приус 20, 30 машины толинууд байсан. Далай бид 40 ширхэг толио 50 болгоё гээд гараад 8 дугаар байрны орчмоор явж байсан чинь саарал өнгийн марк икс машин зосгож байсан. Би тэр машины баруун хойд хаалганы жижиг гурвалжин салхины шилийг отверкаар цохиж хагалаад машин дотор ороод ухаж байсан чинь голын хайрцаг дотор иш нь хугарчихсан машины түлхүүр байсан. Далайг машиндаа суулгаад хөдөлсөн. 100 айлын 32-н буудал дээрээс тамхи аваад архи зардаг онгорхой дэлгүүр хайж явсаар байгаад  Дарь-Эх тал руугаа Дамбын эцэс орох гээд явж байсан. Машинтайгаа гол гаталж байгаад баруун тийшээ эргэтэл мухар хашаатай таарсан. Буцаж ухархад ард юм харагдаагүй тэгэхээр нь хүчтэй хаазалтал том чулуун дээр хойд дугуйгаараа гарсан. Машиныг тэндээс нь гаргах гээд данхраадаж үзсэн чинь болохгүй болохоор нь машиныг тэндээ хаяад аккумуляторыг нь ил тэврээд орцны жижүүрийн байрлуу явсан. Гэртээ ирэхэд Нямхүү тасарчихсан байсан. Маргааш өглөө нь хогоо ачуулаад байж байтал манай найз Уянбат ирсэн. ...Тэгээд өлсөөд Далайг хоол хийчих гэхэд гурил байхгүй гэхээр нь Уянбат бид хоёр урьд нь хамт ажилладаг байсан хүнээс 10,000 төгрөг зээлээд хэрчсэн гурил аваад жижүүрийн байрандаа иртэл цагдаа нар ирчихсэн, тэгээд цагдаа нарт баригдаад явсан. Тухайн үед эхнэрийнхээ хагалгааны мөнгийг олох зорилоготой хулгай хийсэн. ...Машин дотор түлхүүр байхаар нь авч явж тонож мөнгө болгох зорилоготой хулгайлсан нь үнэн. ...Машиныг голын эрэг дээр гэртэй баахан хүмүүс байсан учраас гүйцэд тонож чадаагүй. Яг энд тэнд тононо гэж тооцоолсон зүйл байгаагүй. Хулгай хийж байхад Далай намайг ямар санаа зорилготой хулгай хийсэн талаар мэдэж байсан. ...Нямхүү огт мэдээгүй, оролцоогүй. Машин хулгайлах, толь хулгайлах санааг би өөрөө гаргасан. ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 237 х/

...Би сэжигтний байцаалтад бүгдийг үнэн зөв өгсөн болохоор одоо нэмж хэлэх зүйл байхгүй. ...Далай машины толинуудад хамт оролцож нэг нэг талаас нь авсан. Толинуудыг дээрээс нь дараад доошоо мулталдаг гэдгийг би зааж өгсөн. Машин хулгайлахад Далай зүгээр хамт явсан, бусдыг нь би өөрөө гардаж бүх зүйлийг нь хийсэн. ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 239-240 х/

...Би хийсэн бүх хэргээ хүлээн зөвөшөөрч байна. Би урдны өгсөн байцаалт мэдүүлгүүд дээрээ бүгдийг нь үнэн зөв ярисан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхийг эрмэлзэнэ. ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 66-69 х/

...2015 оны 06 дугаар сарын дундуур орой 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 34 дүгээр байранд байрлах Хувь цагаан хүнсний дэлгүүр лүү архи авах гээд найз Гандолгортой цуг орсон. Би дэлгүүрээс 0,5 литрийн Ерөөл архи авсан. Тухайн үед нэг охин худалдагч хийж байсан. Тэгэхээр нь гараа оруулж байгаад шилэн лангуун доор байсан шар өнгийн айфон-5 маркийн гар утсыг хулгайлж авсан. ...Тэр орой нь цагаан байрны автобусны буудал дээр зогсож байсан таксины жолоочид 40,000 төгрөгөөр зарсан. ...Шунахайн сэдэлтээр мөнгө олох зорилгоор бусдын эд зүйлийг хулгайлж авсан.

…2015 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 9 дүгээр байрны аркны хажууд зогсоолд байсан иргэн Э.Мөнгөн эзэмшлийн 18-97 УНК улсын дугаартай авто машины гурвалжин шилийг хагалан нэвтрэн орж дотор нь байсан эд зүйлийг хулгайлж, Э.Мөнгөнд 1.675.000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Драгон үйлчилгээний төвийн гадна зогсоолд байсан Т.Нэргүйгийн эзэмшлийн 63-31 УНР улсын дугаартай авто машинд нэвтрэн орж бэлэн 287.000 төгрөг, эд зүйлүүд хулгайлж Т.Нэргүйд 477.000 төгрөгийн хохирол учруулсан, 2014 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр СХД-ийн 17 дугаар хороо 32 ийн автобусны буудлын хажууд А.Сайнбилэгийн халааснаас I рhопе 6 маркын гар утсыг хулгайлж А.Сайнбилэгт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, зэрэг гэмт хэргийг би үйлдээгүй болохоор шүүх хурал дээр үйлдээгүй гэж мэдүүлсэн. Намайг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Мөнхбаяр Батлан даалтанд гаргаж өгөе, хорих 461-р ангид байх хугацаанд чинь тамхи тариагаар таслахгүй туслаж дэмжинээ чи энэ 3-н хэргийг хүлээн зөвшөөрчих гэсэн юм. Тэгээд надад дээрх 3-н хавтас хэргийн уншуулаад хэрхэн байцаалт өгөхийг хэлж өгсөн. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Мөнхбаярыг би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтэс дээр шалгагдах үеээсээ мэддэг болсон. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Мөнхбаяр болон Мөрдөн байцаагч нар надад хүч хэрэглэх эсвэл ямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлж байцаалт аваагүй. Би 2015 оны 03 дугаар сарын 20-ноос 2015 оны 08-р сарын 05-н хүртэл би мөрдөн байцаагч Батхолбоотой очиж уулзаагүй. 2015 оны 05-р сарын үед намайг батлан даалтанд авсан Ж.Лхагвадорж , Б.Батцэцэг нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс дээр авчирсан. Тэр үед Батхолбоо байцаагч байгаагүй тэгээд би Батхолбоо байцаагчтай утсаар ярихад намайг маргааш 10 цагт ир гэхээр нь би намайг одоо бариад цагдан хорьчих байх гэж бодоод Саруул хорооллын барилга дээр бетон Арматурчинаар 14-15 хоног ажиллаж байгаад, Жигжидийн зуслан дээр айлын байшингийн гадна чулуу наах ажилд ажиллаж байсан. Тэгээд би 2015 оны 07-р сард хотод орж ирээд хийсэн зүйлгүй байж байгаад 2015 оны 08-р сарын 04-с 05-нд шилжих шөнө архи ууж байгаад Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэхэд орсон. Тэгээд 2015 оны 08-р сарын 05-ны өглөө Батхолбоо байцаагч намайг Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэхээс ирж авсан. Тэр үед Ганхөлөг Мөрдөн байцаалтаас оргоод явчихсан байсан болохоор намайг бариад хорьчих байх гэж бодоод очоогүй юм. Мөрдөн байцаагч Батхолбоо намайг Ганхөлөгийг олж ир гэхээр нь би хайгаад олдохгүй байхаар нь би очоогүй. Түүнээс би санаатайгаар оргон зайлаагүй. Би Ганхөлгийг хаана байсныг би үнэхээр мэдээгүй. Багануур явна аав дээрээ очно гэж ярьж байсан. Прокурорын Ганболдын үйлдсэн яллах дүгнэлт дээр хохирлын тооцоо буруу байна Тэрнээс үүдэж хийгээгүй хэргүүдээ хүлээн зөвшөөрөөгүй. Дахиад миний үйлдээгуй хэрэг байгаа учраас би уг сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  2014 оны 11-р сарын 12-13нд шилжих шөнө Москва хорооллын ланд-200 маркын машинаас эд зүйл хулгайлсан. 2015 оны 10-р сарын 06-ны өдөр Төрмөнхөөс Самсунг С6 маркын гар утас хулгайлсан үйлдпүүдийг би үйлдээгүй. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Мөнхбаяр эзэнгүй хэрэг байна авчих өршөөлд орчих хэрэгүүд байгаа гээд уг хэргүүдийг хүлээлгэсэн. Надад танд өөр үйлдээгүй мөртлөө үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Би бусад бүх хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би машинд нэвтэрч орсон бүх үйлдэл дээрээ отверк ашигладаг байсан. Би тэр доор нэг тийшээ шидээд хаячдаг байсан. ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 164 х, 6 дугаар хавтасны 82-89 х/,

 

Шүүгдэгч Б.Мөнхжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний хувьд хохирогч Золбоогийн хэрэг дээр маргаантай байна. Улсын яллагч хохирогч Золбоогийн “Марк-Х” автомашиныг авч явсан гэж байна. Тухайн үед Дашдаваагийн Нямхүү тухайн машины цонхыг надаар хагалуулаад машиныг унаж зогсоолоос байрны гол руу гаргасан. Энэ машиныг хэн унаж явсныг тодруулж өгнө үү. Дээрээс нь намайг оргосон гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын 15-с 9 дүгээр сар хүртэл оргон зайлсан гэж байна. Би оргон зайлсан гэдгээ ойлгохгүй байна. Яллах дүгнэлтэнд тусгагдсан бусад үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй, хохирлыг ажил хийж байгаа тул төлж барагдуулна. ...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

Хохирогч Д.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Кирбе ХХК-д ...борлуулалтын менежерийн ажил гүйцэтгэж сурталчилгаа, танилцуулгын журмаар нэг ширхэг төхөөрөмжийг машиндаа авч явдаг юм. Энэ төхөөрөмж Америк улсад үйлдвэрлэгдсэн 46 үйлдэлтэй, гэр ахуйн цэвэрлэгээний төхөөрөмж. Зах зээлийн ханш 6,200,000 төгрөг байгаа. Содон шинж тэмдэг 3 ширхэг хайрцагтай, хар өнгийн даавуун гадартай, нэг нь саарал өнгийн хуванцар чемодантай, Кирбе гэх бичигнүүдийн дунд хар өнгийн балаар будаж тэмдэг тавьсан байгаа. Тоос сорогчний их биеийн доод хэсэг урд хоёр дугуйг холбосон гол төмөр нь зэвэрч гандаснаараа бусад төхөөрөмжөөс ялгаатай. ...Машины МП тоглуулагчийг 25,000 төгрөг, Iphone-5 маркийнгар утасны цэнэглэгч повер банкийг 50,000 төгрөг, Марк икс автомашины гурвалжин шилийг 40,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би Кирбе брендийн төхөөрөмжөө бүрэн бүтэн хүлээж авсан. ...Автомашины шил, алдагдсан МП тоглуулагч, утасны цэнэглэгчийг нэхэмжлэхгүй, санал хүсэлтгүй тул түргэн шуурхай хэргийг шийдэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 18-19, 20 х/

 

Хохирогч Ц.Цогзолмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 11-ний орой Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 30 дугаар байрны гаднах зогсоолд өөрийн эзэмшлийн 58-20 УНВ улсын дугаартай машинаа зогсоогоод түүнээс хойш 2 хоногийн дараа машинаа үзсэн чинь миний машины зүүн хойд талын хаалганы жижиг гурвалжин шилийг хагалаад машины ДВД тоглуулагч 2 ширхэг, дэлгэцтэй алдсан байсан. Дэлгэц нь оролт залгуурийн хамт байсан. ...Өөрийн алдсан эд зүйлийг 60,000 төгрөг, хөгжмийг 500,000 төгрөг, гурвалжин шил 100,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би гомдолтой байна, хохирлоо барагдуулж авмаар байна.  ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 124-126 х/

 

Хохирогч О.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагаас 02 цагийн хооронд гэрийн гадна зүүн талд тавиатай байсан миний эзэмшлийн мустанг маркийн 04-83 БРЗ улсын дугаартай мотоцикл алдагдсан байсныг манай ээж Долгорсүрэн гарч бие засахдаа мэдээд эгч Чулуунцэцэгт хэлсэн байсан. Цагдаад хандаад мотоциклийнх нь мөрөөр явж байгаад олсон байсан. Миний төрсөн ах Ганбатын хүү Ганхөлөг хашаан дотор байхад нь хулгайлсан байсан, тэр шөнөдөө миний мотоциклийг миний төрсөн эгч Чулуунцэцэгт хүлээлгэж өгсөн байсан. …Ганхөлөг миний мотоциклийг захиран зарцуулах эрх байхгүй. …Би мотоциклоо худалдаж авсан үнэ буюу 1,300,000 төгрөгөөр үнэлнэ. …Алдсан мотоциклоо бүрэн бүтэн хүлээж авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 46-48х/

 

Хохирогч Т.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 03 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед өөрийн эзэмшлийн Супер Даюун маркийн 04-62 БРЗ улсын дугаартай мотоциклоо хашаандаа оруулж тавьчихаад гэртээорж амарсан. Орой 21 цаг өнгөрч байхад мотоциклоо харахад гэрийн баруун талд тавьсан газартаа байж л байсан. Маргааш өглөө буюу 2015 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 08 цаг 30 минутад гэрээсээ гараад ажилдаа явах гээд мотоциклоо харахад хулгайд алдагдсан байсан. Би мотоциклийнхоо мөрийг нь мөшгихөд мотоциклийг хашаанаас түрж гаргаад ертөнцийн зүгээр зүүн тийш гэрийн хойно байдаг үерийн даланг давуулаад явсан байсан. …Миний мотоциклийн руль цоожгүй байсан. Манай хашааны хаалга төмөр сараалжин хаалгатай түүнийгээ уяагаар уясан байсан. …Би мотоциклоо 1,350,000 төгрөгөөр үнэлнэ. …Би гомдолтой байна, хулгайд алдагдсан мотоциклоо олж авмаар байна. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 130 х/

 

Хохирогч Б.Азбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 05 дугаар сарын 15-ны үеэр өөрийн эзэмшлийн 14-03 ГАЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн мотоциклийг Багануур дүүрэгт мотоциклийн сэлбэг зардаг найз Пүрэвдэлгэрээр 600,000 төгрөгөөр заруулах гэж өгсөн байсан. Тэгтэл Пүрэвдэлгэр 2014 оны 05 дугаар сарын 31-ний өглөө надруу утсаар залгаад гэрий гадна тависан байсан мотоциклийг чинь алдчихлаа гэж хэлсэн. …Би тэр мотоциклийг 2011 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 1,250,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрөө 3 жил хэрэглэсэн. …Мотоциклоо 600,000 төгрөгөөр үнэлнэ. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 150 х/

 

Хохирогч Т.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Миний эзэмшлийн 34-44 УНР улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркийн автомашины урд хайрцаганд 2 цаасан хайрцагтай миний гоёлын эд зүйл байсан. Үүнд ээмэг, бөгж зүүлтний сувдан хослол, мөнгөн ээмэг бөгжний хослол, цагаан алтан муурын нүд гэдэд цагаан цэнхэр чулуун шигтгээтэй ээмэг бөгжний хослол, мөнгөн цул бөгж, мөнгөн ээмэг, цулгуй мөнгөн бөгж зэрэг эд зүйл байсан. …Ээмэг бөгж зүүлтний сувдан хослолын сувдыг нь 2014 оны өвөл Вьетнам улсаас авч байсан ба Саппоро үйлчилгээний төв дээр байдаг Намир худалдааны төвийн доор суудаг дарханаар монетаар сувднуудаа холбуулж бөгж ээмэгээ 860,000 төгрөгөөр хийлгэж байсан. Мөнгөн ээмэг бөгжний хослол 98,000 төгрөгөөр 2013 онд худалдаж авч байсан. Цагаан алтан муурын нүд гэдэг цагаан цэнхэр чулуун шигтгээтэй ээмэг бөгжний хослолыг би Солонгос улсын Инчоны нисэх буудал дээр татваргүй барааны дэлгүүрээс 2650 ам.доллараар худалдаж авч байсан, мөнгөн цул бөгж 2013 онд 3 дугаар хорооллын дэлгүүрээс 70,000 төгрөгөөр авч байсан. Мөнгөн ээмэг, цулгуй мөнгөн гинж 2014 онд мөнгөн эдлэл зардаг дэлгүүрээс авч байсан яг хэдэн төгрөгөөр авсанаа санахгүй байна. …Монголоос худалдаж авсан эд зүйлс ямар нэгэн баримт байхгүй. Харин 2650 ам.доллараар худалдаж авсан цагаан алтан муурын нүд гэдэг цагаан цэнхэр чулуун шигтгээтэй ээмэг бөгжний хослолын баримт байсан би олохгүй байна. Харин сувдыг манай бэр Хоролоо надад Вьетнам улсаас авч ирж бэлэглэсэн. ...Миний төрсөн дүү Дэлгэрмөрөнгийн хүү Батпүрэв тэр өдөр надтай утсаар яриад миний эзэмшлийн 34-44 УНР улсын дугаартай Тоёота ланд крузер 200 маркийн автомашиныг 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 01 цагийн орчимд надаас гуйж аваад байрныхаа гадаа тавьсан байхад нь хулгайч орсон байсан. ...Цэнхэр чулуун шигтгээтэй, тойрсон цагаан шигтгээтэй цагаан мөнгөн нэг ширхэг ээмгийг хүлээлгэж өгсөн. Бас 2 ширхэг сувдан зүүлтийг таных мөн үү гэж үзүүлж байсан. Минийх биш байсан болохоор би аваагүй. …Тухайн үед манай гэр Хужирбулан руу нүүсэн болохоор би хол явахаас төвөгшөөгөөд солих хувцас болон гоёлын эд зүйлээ аваад явдаг байсан.

…Цагаан алтан муурын нүд гэдэг цагаан цэнхэр чулуун шигтгээтэй ээмэг бөгжний хослол 2650 ам.долларын үнэтэй, монетаар холбуулсан сувдан зүүлт 860,000 төгрөгийн үнэтэй, мөнгөн ээмэг бөгжний хослол 98,000 төгрөгийн, мөнгөн бөгж 70,000 төгрөг, мөнгөн гинж 78,000 төгрөгийн үнэтэй дээрх эд зүйлүүд байсан одоо санаж байгаа нь эд нар байна. Хавтаст хэрэгт хураагдсан 2 ширхэг цагаан зүүлт миний алдсан зүүлт биш байна надад ийм зүүлт байгаагүй. Миний зүүлт үүнээс урт монетаар холбосон зүүлт байсан. Цэнхэр шигтгээтэй, шигтгээгээ тойрсон цагаан циркон шигтгээтэй мөнгөн ээмэг 1 ширхэгийг /өрөөсөн/ хүлээлгэж өгсөн. …Тэр үед миний эд зүйл биш болохоор би аваагүй. Уг ээмэг цагаан алтан ээмэг биш мөнгөн ээмэг гэж худалдаж авч байсан. Миний алдсан цагаан алтан ээмэг уг ээмэгнээс хэмжээгээрээ том муурын нүдэн шигтгээ нь хажуу тийшээ хөдөлгөхөд өнгө нь цагаан ба цэнхэрээр солигдож харагддаг бөгж байсан. Би Монгол улсын шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн физикийн шинжээч цагдаагийн дэд ахлагч Б.Даваанямын гаргасан №404 тоот дүгнэлттэй уншиж танилцлаа, дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Анх дэлгүүрээс худалдаж авахдаа мөнгөн ээмэг гээд авсан болохоор мөнгөн ээмэг гэж мэдүүлсэн. Би уг ээмэгийг бөгжтэй нь 98,000 төгрөгөөр авч байсан. Уг үнээрээ үнэлнэ. 2014 онд Надтай хамт ажиллаж байсан ерөнхий менежер Буяннэмэх гэж хүн байгаа, чанар мэддэг өөрөө цагаан алт хэрэглэдэг хүн байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн  22 дугаар хороо Тахилт хотхоны барилгыг барьж байгаа “Энх-Буян-Хүслэн” ХХК-ний захирал ажилтай.

…Байгаа зүйлээ байгаагаар нь хэлсэн. Эхлээд хэлээгүй байсан зүйлээ сүүлд нь санаад хэлсэн юм. Зөрүүтэй мэдүүлэг өгч байна гэж бодохгүй байна Цагаан алтан муурын нүд гэдэг цагаан цэнхэр чулуун шигтгээтэй ээмэг бөгжний хослолын баримт байхгүй. Би ажил дээрээ очиж байгаад үзье. Байвал авчирч өгч хэрэгт хавсаргуулъя. 1.050.000 төгрөгөөр гэдэг нь би дарханаар сувдан хослол хийлгэхдээ жижиг ээмэг, бөгж хийлгэж байсан болохоор нь тэр үнээрээ үнэлсэн байна. Тэр жижиг ээмэг бөгж хийлгэсний мөнгийг хасахаар 860.000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм. Тэгээд сүүлд нь залруулж хэлсэн юм. Тэр хайрцагт байсан мөнгөн эдлэлүүдийн үнийн дүнг нь холиод хэлсэн байна. Ямар ч байсан авсан нь үнэн, хулгайд алдсан нь үнэн юм. Цагаан алттай ээмэг бөгжийг тухайн үед ломбардад тавиад ажилчдынхаа цалинг тавих гэхээр ломбардууд авдаггүй юм. Цагаан алт мөн эсэхийг шинжилдэг дусаагуур байхгүй гэдэг байсан. Мөн дарханаар хийлгэсэн мөнгөн ээмэг бөгжний хослол ломбард сорьцгүй гээд авдаггүй байсан. Манай гэр Хужирбуланд байдаг, хол байдаг учраас ажлын шаардлагаар байгууллага энэ тэр газраар орох болдог учраас дээрх үнэт эдлэлээ, бас хувцасаа машиндаа авч явдаг байсан. …Муурын нүд гэх чулуун товгор шигтгээтэй, цагаан алтан ээмэг, бөгжний хослол-2690 ам доллар /нотлох баримт уг нь байсан юм. Олохгүй байна/ Монетон оруулгатай сувдан зүүлт, ээмэг нь бандгар, бөгж хэлбэр нь сувдыг нь зөрүүлсэн хэлбэртэй 860.000 төгрөгийг дарханд өгсөн. Ямар нэгэн нотлох баримт байхгүй. Том мөнгөн бөгж 7, 8 граммтай байсан. 3 дугаар хорооллын алт мөнгөний дэлгүүрээс худалдаж авсан. 100 гаруй мянган төгрөг байхад нь хямдруулаад 70.000 төгрөгөөр авсан санагдаж байна. Баримт байхгүй Мөнгөн гинж өргөн байсан. Мөнгөн завъяагаас тэр шинжилгээнд өгөөд байгаа ээмэгтэй хамт авч байсан юм. 75.000 мянга билүү 78.000 мянган төгрөгөөр авч байсан санагдаж байна. Ямар ч баримт үйлдээгүй юм. Шинжилгээ хийгдсэн зэс хайлшийн орцтой металл ээмэг гэх 1 ширхэг эд зүйлсийг буцааж авахгүй. Уг нь надад нэхэмжлэх зүйл байхгүй, эд зүйлс олдвол буцааж авъя гэж анхнаасаа хэлсэн юм. Миний машиныг тухайн үед унаж явсан Батпүрэвийн аав нь миний машины шилийг шиллэж өгсөн. Надад энэ мөнгийг би нэхэмжпэхгүй ч гэсэн. энэ мөнгийг надад учруулсан хохирлын хэмжээнд оруулж тооцож өгөөрэй гэж хэлэх байна. Өөр нэмж хэлэх зүйл алга байна, шүүх хуралд оролцохгүй. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 217-218 х, 6 дугаар хавтасны 77-78, 113-114 х/,

 

Хохирогч Э.Энхрийцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өөрийн хадам аав болох Энхбатын Чинбаатарын нэр дээр байдаг 24-44 УНГ улсын дугаартай саарал өнгийн Тоёота Приус-11 маркийн тээврийн хэрэгслээ 2015 оны08 дугаар сарын 14-ны өдөр 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 1 дүгээр орцны үүдэнд автомашины зогсоол дээр тависан байсан ба тэрнээс хойш хөдөлгөөгүй. 2015 оны 08 дугаар сарын 16-ны 18 цагийн орчимд салхинд гарчихаад гэртээ иртэл машин зүгээр байсан. Орой нь 23 цагт гэрээсээ гарч эмийн сан орчихоод эргээд ортол машин зүгээр байсан. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 07 цаг 20 минутын орчимд нөхөр Зоригтбаатар ажилдаа явах гээд машинд хулгай орсныг мэдсэн юм. Манай машины баруун талын урд хаалгыг хөшиж эвдэлсэн байсан ба машин дотроос машины урд салоныг тэр чигээр нь аваад, арын 2 их гэрлийг хамт аваад явсан байсан. …Арын хос гэрэл 500,000 төгрөг, машины урд салоныг 1,500,000 төгрөгөөр тус тус үнэлж байна. …” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтасны 62 х/

 

Хохирогч А.Рашбүрэн-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өөрийн эзэмшлийн 99-93 УНО дугаартайТоёота Аллион маркийн суудлын автомашинаа байнга 17 дугаар байрны 1,2 дугаар орцны үүдэнд тавьж хонуулдаг. 2015 оны 03 дугаар сарын 15-ны орой 23 цагийн үед машинаа байрны 1 дүгээр орцны урд зам дээр байрлуулж тавиад маргааш өглөө нь буюу 2015 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг 30 минутын үед ажилдаа явахаар гарахад байрны гадаа цагдаа нар мөн миний машинтай зэрэгцүүлж тавьсан машинуудын жолооч нар гарч ирсэн машинуудад хулгай орсон байна гэсэн. Тэгээд өөрийн машинаа шалгахад зүүн хойд хаалганы гурвалжин шилийг ямар нэгэн зүйлээр дотогш цохиж хагалсан машины хаалга цоожлогдоогүй байдалтай байсан. …Машин дотроос урд хайрцагт байсан хүрэн өнгийн Чингисийн зурагтай савхин түрийвч алга болсон, түрийвчинд Хадгаламж, Голомт, Худалдаа хөгжлийн банкнуудын виза картууд, оюутны карт, задгай 5000-6000 төгрөг байсан, өөр эд зүйлс алдагдаагүй. …Түрийвчийг 6-7 сарын өмнө 20,000 төгрөгөөр худалдаж авч байсан ба 5000 төгрөгөөр үнэлж байна, шилийг 35,000 төгрөгөөр солиулсан энэ үнээрээ үнэлж байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 3 х/

 

Хохирогч Д.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 03 дугаар сарын 15-ны орой 22 цаг 20 минутын үед машинаа 34Б байрны 1 дүгээр орцны урд зам дээр тавиад маргааш өглөө нь буюу 2015 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 07 цаг 40 минутын үед орцны жижүүр гэрийн хаалга тогшиж машины чинь цонхийг хагалсан байна гэсэн. Тэгээд гараад машинаа хартал машины зүүн хойд хаалганы том шил хагарсан, машин доторх эд зүйлүүдийг гаргаж тараасан байдалтай байсан. Зэрэгцээ тавьсан байсан 3 машины шилнүүд хагарсан байсан. Удалгүй цагдаа ирж үзлэг хийсэн. …Машины голын хайрцагт байсан “LV”брендийн бор өнгөтэй оригиналь түрийвч, түрийвчинд Хаан, Хас банкны виза, 20-тын доллар 1 ширхэг, хар өнгөтэй, улаан өнгийн гартай нүдний шил алдагдсан, өөр эд зүйлс алдагдаагүй байсан. …“LV” брендийн бор өнгөтэй оригиналь түрийвчийг 2010 онд 120 доллараар худалдаж авч байсан ба одоо энэ үнээрээ үнэлж байна, Хаан, Хас банкны виза карт тус тусдаа 3000 төгрөгөөр, шилээ 150,000 төгрөгөөр үнэлж байна. …Би өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 5 х/

 

Хохирогч П.Аззаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 03 дугаар сарын 15-ны орой 21-22 цагийн үед байхби өөрийнхөө Тоёота Приус-30 маркийн машинаа байрныхаа гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 34Ббайрны1 дүгээр орцны урд зам дээр байрлуулж тавиад маргааш нь 2015 оны 03 дугаар сарын 16-ны өгдөө ажилдаа явахаар гарч ирэхэд машины баруун хойд хаалганы том шил хагарсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. …Машины дунд хайрцагт байсан эрэгтэй хүний савхин бээлий алдагдсан байсан. Өөр эд зүйл алдагдаагүй. …Шил нь дангаараа 180.000 төгрөг болж байсан. Бээлийг 1 жилийн өмнө 30,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ үнээр үнэлнэ. ..Би өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 7 х/

 

Хохирогч Д.Баттөмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 03 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34Б байрны 2 дугаар орцонд байдаг хадам аав, ээжийндээ ирсэн. Тэгээд хадмындаа хонохоор болж өөрийнхөө 16-26 УНЗ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машинаа 2 дугаар орцны чанх урд зам дээр байрлуулж хонуулсан. Тэгээд өглөө 8 цагийн үед гарч ирэхэд машины зүүн урд хаалганы шил хагарсан, тэнд байсан өөр 3 машины цонхны шил хагарсан, эзэд нь гарч ирсэн, цагда нар ирсэн байсан. Миний машинаас голын хайрцагт байсан Sony брендийн жижиг камер, түрийвч, савхин бээлийний нэг өрөөсөн, жолоочийн талын хаалганы хавтсанд байсанбахь алга болсон байсан. Алдагдсан савхин бээлийний өрөөсөн байсан, хулгайч өөрийнхөө бээлийтэй солиод авсан байх гэж бодож байна.Түрийвчинд Хаан банкны 2 ширхэг виза карт, цахим үнэмлэх байсан. …Sony брендийн жижиг камер 2014 онд ажлын газраасаа барьцаанд авч байсан 150,000 төгрөгөөр үнэлж байна. Хаан банкны 2 ширхэг виза карт, цахим үнэмлэхээ үнэлж мэдэхгүй байна. Бээлий, бахь хоёрыг үнэлэхгүй. Хагарсан шилээ 85,000 төгрөгөөр солиулсан. Энэ үнээр үнэлж байна. …Би өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 9 х/

 

Хохирогч Б.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим өөрийн эзэмшлийн 83-40 УНС улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгөтэй Приус-20 маркийн машинаа байрны гадаа тавиад маргааш өглөө нь 10 цагийн орчимд гэрээсээ гараад машинаа асаах гэтэл 1 ширхэг хавтсан толь нь алга болчихсон байсан юм. Тэгээд цагдаад мэдэгдсэн. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бас машиныхаа нэг талын толийг байрныхаа гаднаас өдрий цагаар хулгайд алдсан. 1 ширхэг хавтсан толио 25,000 төгрөгөөр худалдаж авсан. …Хулгайд алдсан толийг олж өгнө үү гэж хүсч байна. ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 146-148 х/

 

Хохирогч Б.Баярбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 24-ний шилжих шөнө 01 цаг болох гэж байх үед өөрийн эзэмшлийн 75-50 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн машинаа байрныхаа гадаа тавьчихаад гэртээ ороод амарсан. Маргааш өглөө нь би 08 цаг 30 минутад гэрээсээ гараад машинаа асаатал эвхээтэй байсан 2 толь дэлгэгдсэн байсан. Хартал 2 хавтсан толь хулгайд алдагдсан байсан юм. …Би 1 ширхэгтолио 40,000 төгрөг, нийт 80,000 төгрөгөөр үнэлж байна, гомдолтой байна.…” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 150 х/

 

Хохирогч Д.Золбоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн оройн 21 цагийн үед өөрийн эзэмшлийн 20-98 УНС улсын дугаартай хар саарал өнгөтэй, Тоёота Марк Икс загварын машинаа байрныхаа ерөтнцийн зүгээр хойд талд гражны үүдэнд тависан. Тэгээд өнөөдөр өглөө 10 цаг өнгөрч байхад нохойгоо салхилуулах гэж гэрээсээ гараад машинаа халаах санаатай машин байгаа газраа иртэл миний машин байхгүй байсан. Би эргэн тойрон зөндөө хайсан боловч олдоогүй тул цагдаад хандсан. …Би машинаа түгжээд гэртээ орсон. …2011 онд 19 сая төгрөгөөр авч байсан. Одоо авсан үнээрээ үнэлж байна. …”Байгал од констракшин” ХХК-ийн гэрчилгээ тусгай зөвшөөрөл, шүүхийн лавлагаа, татварын лавлагаа, Хятад компаний бичиг баримтууд, хойд багажинд хоёр цүнхтэй биеийн тамирын хувцаснууд, лого, төрийн банкны цалингийн карт, хайрцагтай гутал зэрэг эд зүйлүүд байсан. …Гомдолтой байна. ...Миний машины толийг хулгайлсан гурван хүн цагдаагийн хэлтсийн камерт харахад эхлээд нэг залуу нь миний машины хойд гурвалжин шилийг хагалаад машинд ороод араас нь нөгөө хоёр нь ороод машины урд хайрцагт байсан машины запас хугарсан байсан түлхүүрийг ашиглаж машин асаагаад хөдөлж байгаа бичлэг байсан. ...Энэ хулгайч нар миний машины түлхүүрийг урд хайрцагнаас олоопд унаж явсан байсан. ...Сүүлд хүмүүсийн автомашины толинуудыг миний машины хойд багаж байсан хар өнгийн цүнхэнд хийсэн байсан. ...Миний машиныг унаж тэр шөнө явахдаа 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 04 цаг 32 минутад Хайлаастын замд хурд хэтрүүлсэн байсан. Энэ талаар миний нэр дээр 19,200 төгрөгийн торгуулийн хуудас ирсэн. ...Миний машиныг хулгайлсан хулгайч нар унаж явахдаа зүүн талаар юм мөргөсөн эсвэл шүргэсэн гэх байдалтай эвдэлсэн байсан. Мөн аккумулятор хулгайлсан. Машины эвдрэлд 1,185,000 төгрөгийн хохирол учирсан. ...Одоо өөрийн машинаа 15,000,000 төгрөгөөр үнэлж байна. ...2011 онд 19 сая төгрөгөөр авч байсан. Хойд багажид байсан эрэгтэй хувцаснуудыг жагсаалтаар гаргаж өгсөн энэ үнээр нь үнэлж байна. ...Би өөрийн мөнгөө алдсандаа гомдолтой байна. …” гэсэн мэдүүлэг/4 дүгээр хавтасны 152 х, 5 дугаар хавтасны 35 х/

 

Хохирогч Ч.Ангарагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цаг өнгөрч байх үед өөрийн эзэмшлийн 57-26 УНИ улсын дугаартай Приус-20 маркийн машинаа байрныхаа гадаа тавиад гэртээ орсон. Маргааш өглөө 05 цаг өнгөрч байх үед гэрээсээ гараад машинаа асаатал 2 хавтсан толь хулгайд алдагдсан байсан. Тэгэхээр нь би шууд цагдаад дуудлага өгөөд би өөрөө хөдөө явсан. …Би 1 ширхэг толио 40,000 төгрөгөөр, нийт 80,000 төгрөгөөр үнэлж байна.  …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 152, 160 х/

 

Хохирогч С.Ванчинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-ны орой өөрийн эзэмшлийн 25-62 УБЕ улсын дугаартай Приус-20 маркийн машиныг 6 дугаар байрны урд талын ТҮЦ-ний хажууд орой 21 цагийн орчим тавьж хоносон. Маргааш өглөө нь 10 цаг болж байх үед машинаа асаах гэтэл цагдаа нар ирчихсэн үзлэг хийгээд байж байхаар нь өөрийнхөө машиныг үзтэл толь нь байхгүй байсан. 2015 оны 10 дугаар сарын 25-ны өглөө Сүхбаатар дүүргийн цагдаагаас залгаж таны машины толь олдсон ирж аваарай гэж надад хэлсэн. …би машиныхаа толийг 1 ширхэгийг нь 20,000 төгрө, нийлээд 40,000 төгрөгөөр үнэлж байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 163 х/

 

Хохирогч Н.Оюунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 10 дугаар байранд оршин суудаг. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн орчимд би ажлаасаа гэртээ ирээд өөрийн эзэмшлийн 67-28 УБС улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинаа байрлуулан тавиад гэртээ орсон. 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12 цаг 09 минутын орчим манай эгч Янжиндулам миний машинтай гадуур явахаар гараад машины чинь толь алдагдсан байна гэж хэлсэн. Тэгээд би гарч ирээд цагдаад дуудлага өгсөн.  …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 165 х/

 

Хохирогч Л.Бямба-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчим би өөрийн эзэмшлийн 2009 онд үйлдвэрлэсэн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр байрны зүүн талын автомашины ил зогсоолд байрлуулж тавьсан юм. 2015 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг 30 минутын үед гараад иртэл машины 2 талын толины хавтасыг нь хуулаад авчихсан байсан. …Миний машины 2 талын толины суурь нь аягатай байгаа. Дотор талынх нь хавтас нь шилэн толгойтогоо хамт алга болчихсон байсан. …Алдагдсан толио 150,000 төгрөгөөр үнэлж байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 168 х/

 

Хохирогч Б.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо10 дугаар байрны гадна талын автомашиныил зогсоол дээр өөрийн эзэмшлийн 2010 онд үйлдвэрлэсэн Приус-30 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулж тавиад 2015 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 14 цагийн орчим машин дээрээ иртэл2 ширхэг толины хавтас хулгайд алдагдсан байсан. …Толины хавтас нь хосоороо 200,000 орчим төгрөгийн үнэлгээтэй байгаа гэж бодож байна. …Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 171 х/

 

Хохирогч Э.Номингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цаг 20 минутын үед хуучин гэмтлийн эмнэлгийн хойд талд буюу 5А байрны урд талын автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн 49-44 УБМулсын дугаартай 2008 онд үйлдвэрлэгдсэн Приус-20 маркийн автомашиныг байрлуулж тависан ба 2015 оны 10 дугаар сарын 24-ны өглөө 11 цагийн орчим машиндаа суугаад явах гэтэл миний машины 2 толины дотор талын толь нь алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. …Толины хавтас нь хосоороо 150,000 төгрөгийн үнэлгээтэй байна лээ. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 173 х/

 

Хохирогч Л.Цэнгэлтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би хувьдаа 62-30 УНЧ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн цагаан өнгийн машиныг эзэмшдэг. 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 11 дүгээр хорооллын 2 дугаар байрны 2 дугаар орцны гадаа авто зогсоолд машинаа тавьж хонуулаад өнөө өглөө босоод харсан чинь машины гадна талын 2 толины дотор талын хавтас толыг хуулж мулталж авч хулгайлсан байсан. Ингээд цагдаад мэдэгдсэн. …Зах зээлд миний машины толь нэг ширхэг нь 40,000 төгрөг, тэгэхээр надад 80,000 төгрөгийн хохирол учирсан. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 174-175 х/

 

Хохирогч П.Соргогбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчим Сүхбаатарын дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна талд зам дагуу өөрийн эзэмшлийн 2004 онд үйлдвэрлэсэн Приус-20 маркийн автомашинаа байрлуулж тависан. Тухайн үед би машиныхаа толийг эвхсэн ба 2015 оны 10 дугаар сарын 24-ны өглөө 11 цагийн орчимд машин дээрээ иртэл 2 толь дэлгэгдчихсэн байхаар нь очоод хартал толины хавтас буюу шилэн толийг нь хуулаад авчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. …2 ширхэг хавтас нь нийлээд 100,000 төгрөгийн үнэтэй байна лээ. Энэ мөнгөө нэхэмжилж байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 176 х/

 

Хохирогч Б.Жүгдэрнамжилын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цагийн орчим 11 дүгээр хорооллын 4 дүгээр байрны замын хажууд машинуудын дунд 47-48 УБП улсын дугаартай Тоёота Приус-20маркийн машинаа байрлуулан хонуулаад өглөө 09 цагийн үед босоод гадагшаа гарахаар машин дээрээ очсон чинь гадна талын 2 толины дотор талын хавтас толийг цэвэрхэн хуулж мулталж хулгайлсан байсан. Ингээд яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учир цагдаад хэлэлгүй явсан. Цагдаагийн байгууллагаас толийг чинь оллоо гэж утсаар яриад ирж байна, маш их баярлаж байна. …Зах зээл дээр миний машины 1 ширхэг толь 40,000 төгрөг байдаг, нийт 80,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна.…” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 178-179 х/

 

Хохирогч П.Жамбалдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 17-18 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 15-09 УБИ улсын дугаартай автомашинаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 5 дугаар байрны үүдэнд байрлуулан тавиад хоносон. Өглөө 10 цагийн үед гэрээсээ гарахад цагдаа нар ирсэн миний машины 2 талын толины хавтасыг хуулаад авсан байсан. …Би хэдэн төгрөгөөр үнэлхээ сайн мэдэхгүй байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 182 х/

 

Хохирогч Б.Бат-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед өөрийн эзэмшлийн 50-79 УБА улсын дугаартай Приус-20 маркийн саарал өнгийн суудлын автомашинаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны 2 дугаар орцны урд гадна ил зогсоол дээр тависан. …Машиныхаа хаалгыг цоожилж, гаднах урд 2 толийг эвхээд гэртээ орсон. 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагийн үед  Сүхбаатар дүүргийн цагдаагийн ажилтан утсаар яриад машины толь чинь байхгүй байна гараад ир гэхээр нь гараад машинаа харсан чинь 2 толийг хавтасаар нь ухаад авчихсан байсан. …Би зах зээлийн ханшаар 1 ширхэг толийг 40,000 төгрөгөөр үнэлж байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 183-184 х/

 

Хохирогч М.Мөнхцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө би 00 цаг өнгөрч байхад грашдаа магшинаа тавих гэтэл зам засаад граш руу машин оруулах боломжгүй болохоор нь би өөрийн эзэмшлийн 29-19 УНД улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашинаа орцныхоо үүдэнд зогсоол дээр байрлуулаад гэртээ орсон. Өглөө 08 цагийн үед машинаа унаад гарах гэтэл машины толины 2 хавтасыг нь авчихсан байсан. Тэгэхээр нь Сүхбаатар дүүрэг дээр өөрийн биеэр ирж мэдэгдсэн. …Нэг толь комоороо 250,000 төгрөг байдаг гэж сонссон. …Шуурхай ажиллаж толийг минь олж өгсөн танай байгууллагад баярлаж байна. …” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 186 х/

 

Хохирогч О.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 5 дугаар байрны хойд талын зогсоол дээр тавьсан байсан 38-53 УБИ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины толины хавтас толийг алдсан. ...Цагдаагаас залгаад миний алдсан хос толины хавтас толийг буцааж өглөө. Одоо надад гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 9 х/

 

Хохирогч Ц.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01-57 УББ улсын дугаартай Тоёота приус-30 маркийн машинаа байрныхаа гадаа тавиад өглөө ирээд хартал миний машины хавтас толь хосоороо байхгүй байсан. Би цагдаагийн байгууллагад хандаад толио авсан. Надад гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 10-11 х/

 

Хохирогч Ө.Тэмрханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө  Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна талд зогсож байсан 60-94 УНД улсын дугаартай автомашины толины 2 ширхэг хавтсан толийг алдсан юм. Маргааш нь цагдаад хандаж дуудлага өгөөд толио олсон. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 15 х/

 

Хохирогч А.Нурлан-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороон 5А дугаар байрны гадна талд зогсож байсан 44-71 УБҮ улсын дугаартай машиныхаа толины хавтас толийг алдсан. Маргааш нь цагдаад хандаж дуудлага өгөөд толио олсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, толио авсан. ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 16-17 х/

 

Хохирогч Д.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 21-30 УНД улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашинаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 34 дүгээр байрны баруун хойд талын буланд зогсоогоод маргааш өглөө нь ирээд харсан чинь 2 талын толины хавтас толийг алдсан байсан. Маш их ажилтай байсан тул шууд яваад өгсөн. Одоо өөрийн алдсан нэг хос толины хавтасаа авсан тул гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 19 х/

 

Хохирогч Х.Баянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 34 дүгээр гудамжинд байрлах “Хувь цагаан од” хүнсний дэлгүүрт худалдагч хийгээд зогсож байгаад лангуун доор хийсэн өөрийнхөө Айфон 5 маркийн 32 gb багтаамжтай голд өнгийн 88899099 дугаартай гар утсаа алдсан. ...Манай дэлгүүр дотроо хяналтын камер байсан. Тэр өдөр ажилаагүй байсан. ...19-20 орчим насны 2 залуу орж ирээд парламент тамхи авъя гэхэд тамхи дэлгүүр дотор дуусан байхаар нь гэрээс орж тамхи авах гээд тэр хоёр залууг дэлгүүр дотор үлдээгээд тамхи аваад буцаад орж ирэхэд тэр хоёр залуу дэлгүүрийн хаалганы үүдэнд зогсож байгаад тамхиа аваад баярлалаа гэж хэлээд явсан. ...Тэр хоёр залуугийн царайг сайн харж чадаагүй, дундаж өндөртэй 19-20 орчим насны шар царайтай залуучууд байсан. ...Дүүргийн үнэлгээний комиссын үнэлсэн 500,000 төгрөгөөр үнэлж байна. ...Утасны мөнгө болох 500,000 төгрөгийг авах хүсэлтэй байна. ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтасны 161 х/

 

Гэрч О.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Ганхөлөгийн төрсөн эцэг нь байгаа юм. Миний төрсөн дүү Ганхуяг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хөлөөхугалаад би дүүгээ Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авч явсан. Тэгэхдээ дүүгийнхээ эзэмшлийн мустанг маркийн 04-3 БРЗ улсын дугаартай мотоциклийг Хуцаагийн 11-08 тоотод байрлах гэрийнхээ зүүн талд тавиад явсан. Гэрт манай ээж Долгорсүрэн болон дүүгийн маань хүүхэд болох 7 настай охины хамт үлдсэн. 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн эгч Баасанчулуун над руу утсаар залгаад Ганхуягийн мотоциклийг Ганхөлөг аваад явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн. Ганхөлөг миний ганц хүү бөгөөд ээж Алтантуяагаас Ганхөлөгийг 4 настай байхад нь би тусдаа амьдраад Ганхөлөгийг ээж нь надад өгөөд явсан. Би Ганхөлөгийн өөрийн ээж Долгорсүрэнгийн хамт өсгөсөн, …сургуульд ортлоо эмээгийнхээ гар дээр өссөн. Цэцэрлэгт яваагүй. 1998 онд Багануур дүүргийн 10 жилийн 95 дугаар сургуульд элсэн орж 2003 онд 5 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарчихсан. …Гарах болсон шалтгаан нь хичээлээ хийхгүй гадуур тэнээд байдаг, сургуулиас нь хичээл таслаад байна гээд хасчихсан байсан. Сургуулиасаа гараад гэртээ эмээдээ туслаад амьдардаг байсан. 2007 оноос хойш хэрэгт холбогдож 2010 онд, дараа нь 2012 онд хоригдож байсан. Ганхөлөг багаасаа эрх дураараа өссөн. Эмээгийнхээ үгэнд ордог боловч эмээ нь тэр болгон юу хийгээд хаагуур яваад байдгийг нь мэддэггүй байсан. Миний хүү хүнтэй муудалцаад байдаггүй, хүний хэлсэн үгийг хүлээж авдаг, хүнд тусархаг хүүхэд. Ганхөлөг ер нь гадуур тэнээд байдаг юм. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 55-56 х/

 

Гэрч Н.Пүрэвдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 05 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед эхнэр Отгонтуяагийн хамт охин Анужингийн ангийн хүүхдүүдийн эцэг эхийн хамт бааранд суусан. Гэртээ хүүхдүүдээ орхиод явсан. Манай гэрт Отгонтуяагийн дүү Эгшиглэн хамт амьдардаг юм. Үүрээр 04 цагийн үед гэртээ ирэхэд хүүхдүүд унтаж байсан, хашааны хаалга онгорхой байсан. Маргааш өглөө 08 цаг 30 минутын үед Эгшиглэн урьд шөнө 2 эрэгтэй хүн хашаанд орж ирээд гэрийн баруун хаяанд байсан мотоциклийг бензинтэй байна аваад явъя гэж хоорондоо ярилцаад хашаанаас түрээд авч гарсан гэж хэлэхээр нь Отгонтуяа гэрээс гарч мотоциклийг хартал алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Уг мотоцикл нь манай найз Азбат гэдэг хүний мотоцикл байсан. Намайг мотоциклийг нь зарж өгөөч  гэж манай хашаанд орхисон байсан Мустанг-5 маркийн 14-03 ГАЗ улсын дугаартай цэнхэр өнгийн хуучин мотоцикл байсан. Азбат намайг 600,000 төгрөгөөр зараарай гэж байсан. …Эгшиглэн хэлэхдээ хашааны гадна эрэгтэй хүн нойлд чинь ороод бие засъя гээд хашгирч байснаа хашаа давж орж ирээд нөгөө хүндээ хашааны хаалга онгойлгож өгөөд хашаан дотор гэр тойрч явж байснаа нэг эрэгтэй хүн нь нойл руу явж байхад нь нөгөө хүн нь араас нь гэрэл тусгахад нь гэрийн хаалганы хоёр банзны завсраар хартал хар өнгийн савхин куртиктэй эрэгтэй хүн нойл руу явж байхаар нь айгаад орон дээрээ суугаад миний утас руу залгахад нь холбогдох боломжгүй гэсэн хариу өгсөн байсан. Миний гар утасны дуудлага хадгалах үйлчилгээнд 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 00 цаг 00 минут 09 секундэд Эгшиглэнгийн гар утаснаас дуудлага ирсэн байсан. …” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 151 х/

 

Гэрч Н.Соёл-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.Оюунчимэг эгч миний үйлчлүүлэгч байгаа юм. 2010 оноос хойш миний ажиллуулдаг алт мөнгөний дарханы газраар байнга үйлчлүүлдэг үйлчлүүлэгч маань байгаа юм. Оюунчимэг эгч  2013 оны сүүлээр өөрөө надад цагаан өнгийн сувд авч ирж өгөөд сувд хооронд нь монетаар холбуулж зүүлт, бөгж ээмэгний хослол хийлгэж байсан. ...1,000,000 гаруй төгрөг болж байсан байх. ...Сувдан шигтгээтэй монетан бөгж их ховор би тэр бөгжийг 2 хэв цутгаж хооронд нь зөрүүлж гагнаж хийсэн болохоор их содон хийцтэй. ...20140004938 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 157 дугаар хуудсанд байгаа зурган дээр Оюунчимэг эгчийн зүүсэн сувдан зүүлт бөгжний хослол 2013 онд надаар хийлгэсэн эд зүйл мөн байна. ...Би Оюунчимэгт олон зүйл хийж байсан болохоор нэг бүрчлэн санахгүй байна. Цагаан алтаар ямар нэг эд зүйл хийж өгч байгаагүй, мөнгөөр ямар нэгэн эд зүйл хийж өгсөн гэдгээ санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтасны 220-221 х/

 

Д.Нямхүүгийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 19 цаг өнгөрч байхад найз Мөнхжаргал бас нэг залуугийн хамт Мөнхжаргалын байрны гадаа уулзаж 2 литрийн пиво уугаад дахиад 0,5 литрийн Монгол стандарт нэртэй архи уусан. Мөнхжаргал орцны үүдэнд хүн бие засаад байна гэж хэлээд гараад тэр хүнтэй муудалцаж байснаа цагдаад дуудсан байсан. Бие зассан хүнийг цагдаатай явуулаад өөрөө цагдаатай хамт явсан. Би араас нь цагдаагийн хэлтэс дээр ирсэн чинь бие зассан залуу Мөнхжаргал хоёр учраа олсон байсан. Мөнхжаргал болон хамт архи уусан залуугийн хамтаар бид гурав явж байгаад би урд нь түрүүлээд явсан, тэр хоёр ард явж байсан. Мөнхжаргалын байран дээр очоод тэр хоёрыг машины толь хулгайлсаныг мэдсэн. ...Мөнхжаргал нөгөө залуу хоёр өмсөж явсан хувцасныхаа энгэр дотроос зөндөө олон толь гаргаж ирэхээр нь би энэ юу юм бэ гэсэн чинь сая авсан маргааш зарна гэж хэлсэн. Тэгээд өглөө 09 цаг өнгөрч байхад босоод Мөнхжаргалын орцны ажилд туслаад гараад явж байтал цагдаа нар ирээд барисан. ...Би бусадтай бүлэглэн машины толь хулгай хийсэн зүйл байхгүй. ...Тухайн үед холбогдох байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу, гэмт хэргийг нуун дарагдуулсан нь үнэн. ...Би машин хулгайлсан асуудал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 229 х/

Гэрч С.Цэвэлмааг байцаасан тэмдэглэл /2 дугаар хавтас 50 х/

Оргодол эрэн сурвалжлах тухай /2 дугаар хавтас 20 х/

Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай /2 дугаар хавтас 25 х/

Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /2 дугаар хавтас 195-198 х/

Эрэн сурвалжлах, хэрэг түдгэлзүүлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол /2 дугаар хавтас 199-205 х/

Автомашины техникийн үнэлгээний тайлан /4 дүгээр хавтасны 154 х/

Шинжээчийн ¹404 тоот дүгнэлт /5 дугаар хавтасны 43-44 х/

Яллагдагчийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтасны 26-34 х/

Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаартай мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар /2 дугаар хавтасны 175 х/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтасны 211 х/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтасны 241 х/

Эд зүйл хураан авсан талаарх илтгэх хуудас /4 дүгээр хавтас 46 х/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтасны 242, 43 х/

Эд зүйлийн үнэлгээ /1 дүгээр хавтасны 27, 138 х/

Эд зүйлийн үнэлгээ /2 дугаар хавтасны 8, 57, 62, 128,152, 219 х/

Эд зүйлийн үнэлгээ /3 дугаар хавтасны 57, 98, 128, 174, 201, 242-245 х/

Эд зүйлийн үнэлгээ /4 дүгээр хавтасны 17, 18, 21, 22, 249 х/

Эд зүйлийн үнэлгээ /5 дугаар хавтасны 45,  46, 162 х/

Эд зүйлийн үнэлгээ /6 дугаар хавтасны 62, 136 х/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтасны 49-100 х/

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /4 дүгээр хавтасны 101 х/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4 дүгээр хавтасны 121-144 х/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хавтасны 12, 20, 23 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хавтасны 107, 213 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / Ч.Далай, 5 дугаар хавтасны 71 х/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /Ч.Далай, 5 дугаар хавтасны 94-95 х/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /Ч.Далай, 5 дугаар хавтасны 96-98 х/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтасны 89 х/

Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ¹56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтасны 91-93 х/

Багануур дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ¹42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтасны 94-97 х/

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ¹13 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дугаар хавтасны 98-99 х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /5 дугаар хавтасны 99 х/

2014260004938 тоот эрүүгийн хэргийн сэжигтэн, яллагдагч нарын цагдан хоригдсон хугацааны тооцоо /5 дугаар хавтасны 100 х/

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн АВО9/127 дугаартай хөдөлмөрийн гэрээ /6 дугаар хавтасны х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн болно.

 

Б.Мөнхжаргал  нь дангаараа тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, давтан үйлдлээр, бусдын агуулах саванд нэвтэрч:

2015 оны 03 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34б байрны гадна зогсоол дээр байрлуулсан иргэн А.Раашбүрэнгийн эзэмшлийн 99-93 УНО улсын дугаартай Тоёото Аллион маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтрэн орж эд зүйлс хулгайлан 50,000 төгрөгийн хохирол,

иргэн Д.Баттөмөрийн эзэмшлийн 16-26 УНЗ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч эд зүйлс хулгайлан 240,000 төгрөгийн хохирол,

иргэн Д.Отгонцэцэгийн эзэмшлийн 30-83 УНП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч эд зүйлс хулгайлж 280,650 төгрөгийн хохирол,

иргэн П.Аззаяагийн эзэмшлийн 70-60 УНВ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч эд зүйлс хулгайлан 110,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 34 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Хувь цагаан” хүнсний дэлгүүрийн лангуун доороос иргэн Н.Баянжаргалын Айфоне 5 маркийн гар утсыг хулгайлж 500,000 төгрөгийн хохирол,

2015 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Э.Энхрийцэцэгийн 24-44 УНГ улсын дугаартай Тоёото приус 11 маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлан 2,000,000 төгрөгийн хохирол,

 

Б.Мөнхжаргал нь Ганхөлөгтэй бүлэглэн, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч:

2014 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны 10 дугаар орцны гаднах зогсоолд байрлуулсан иргэн Д.Батжаргалын эзэмшлийн 91-19 УБЕ улсын дугаартай Марк экс маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч тоос сорогч, МП тоглуулагч, гар утасны цэнэглэгч зэргийг хулгайлан 6,790,000 төгрөгийн хохирол,

2014 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 30 дугаар байрны гаднах зогсоолд байрлуулсан иргэн Ц.Цогзолмаагийн эзэмшлийн 58-20 УНВ улсын дугаартай Тоёото Хайлюкс маркийн автомашинд овтерк хэрэглэн нэвтэрч эд зүйлсийг хулгайлан 600,000 төгрөгийн хохирол,

 

Б.Мөнхжаргал, Ч.Далай нар бүлэглэн, давтан үйлдлээр тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч:

2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 8 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан иргэн Д.Золбоогийн эзэмшлийн 20-98 УНС улсын дугаартай “Тоёото марк икс” маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч дотор нь байсан эд зүйлс болон автомашиныг хулгайлан 9,985,900 төгрөгийн хохирол,

2015 оны 10 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ө.Тэмрханы эзэмшлийн 60-94 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн М.Мөнхцэнгэлийн эзэмшлийн 29-19 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн П.Жамбалдоржийн эзэмшлийн 15-09 УБИ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Бат-Эрдэний эзэмшлийн 50-79 УБА улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн С.Ванчинсүрэнгийн эзэмшлийн 25-62 УБЕ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Э.Номингийн эзэмшлийн 49-44 УБМ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Н.Оюунбатын эзэмшлийн 67-28 УБС улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Баттөрийн эзэмшлийн 62-30 УБЧ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашины 2 толийг хулгайлан 151,600 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Ганхуягийн эзэмшлийн 83-40 УНС улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Баярбаатарын эзэмшлийн 75-50 УНҮ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ч.Ангарагийн эзэмшлийн 57-26 УНИ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 4 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Л.Бямба-Эрдэний эзэмшлийн 81-54 УБП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Бүрэнжаргалын эзэмшлийн 96-68 УБЕ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн П.Соргогбаярын эзэмшлийн 94-14 УНЛ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Жүгдэрнамжилийн эзэмшлийн 74-48 УНП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5а байрны гадна зогсоолд байсан иргэн А.Нурланы эзэмшлийн 44-71 УБҮ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 5 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн О.Энхбаярын эзэмшлийн 38-53 УБП улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Ц.Баттулгын эзэмшлийн 01-57 УБЕ улсын дугаартай Тоёото приус 30 маркийн автомашины 2 толийг хулгайлан 150,000 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 34 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Д.Ууганбаярын эзэмшлийн 21-30 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 2 дугаар байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн 98-14 УНД улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашины 2 толийг тус тус хулгайлан 93,800 төгрөгийн хохирол,

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн улмаас нийт 22,546,550 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

 

Г.Ганхөлөг дангаараа давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч:

  1. оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Хархорин захын хойд талын 19 дүгээр байрны 3 дугаар орцны гадна зогсоолд байрлуулсан иргэн Т.Оюунчимэгийн эзэмшлийн 34-44 УНР улсын дугаартай Тоёото Ланд Круйзер маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч эд зүйлсийг хулгайлан 1.130.000 төгрөгийн хохирол,
  2. оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 1-8 тоот хашаанд нэвтрэн орж иргэн О.Ганхуягийн эзэмшлийн 04-83 БРА улсын дугаартай мотоциклийг хулгайлж 800.000 төгрөгийн хохирол,

 Г.Ганхөлөг нь Б.Мөнхжаргалтай бүлэглэн, давтан үйлдлээр, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, бусдын агуулах саванд нэвтэрч:

2014 оны 09 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны 10 дугаар орцны гаднах зогсоолд байрлуулсан иргэн Д.Батжаргалын эзэмшлийн 91-19 УБЕ улсын дугаартай Марк экс маркийн автомашинд овтёрк хэрэглэн нэвтэрч тоос сорогч, МП тоглуулагч, гар утасны цэнэглэгч зэргийг хулгайлан 6,790,000 төгрөгийн хохирол,

2014 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 30 дугаар байрны гаднах зогсоолд байрлуулсан иргэн Ц.Цогзолмаагийн эзэмшлийн 58-20 УНВ улсын дугаартай Тоёото Хайлюкс маркийн автомашинд овтерк хэрэглэн нэвтэрч эд зүйлсийг хулгайлан 600,000 төгрөгийн хохирол, нийт 9,320,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

           Шүүгдэгч Б.Мөнхжаргалын “...Миний хувьд хохирогч Золбоогийн хэрэг дээр маргаантай байна. Улсын яллагч хохирогч Золбоогийн “Марк-Х” автомашиныг авч явсан гэж байна. Тухайн үед Дашдаваагийн Нямхүү тухайн машины цонхийг надаар хагалуулаад машиныг унаж зогсоолоос байрны гол руу гаргасан. Энэ машиныг хэн унаж явсныг тодруулж өгнө үү. Дээрээс нь намайг оргосон гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 4 дүгээр сарын 15-с 9 дүгээр сар хүртэл оргон зайлсан гэж байна. Би оргон зайлсан гэдгээ ойлгохгүй байна.Яллах дүгнэлтэнд тусгагдсан бусад үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна.Маргах зүйл байхгүй, хохирлыг ажил хийж байгаа тул төлж барагдуулна ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Шүүгдэгч Ч.Далайн “... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирлыг төлж барагдуулна ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Шүүгдэгч Г.Ганхөлөгийн “... Би хохирлын тал дээр гомдолтой байна. Миний хохирлыг яллах дүгнэлтэнд 1.800.000 төгрөг гэж бичсэнийг зөвшөөрөхгүй. Оюунчимэгийн эд зүйл 1.130.000 төгрөг, мөн 600.000 төгрөгийг Мөнхжаргалтай хуваагаад би 300.000 төгрөг төлнө. Миний хохирол 1.430.000 төгрөг болж байгаа. Хийсэн хэрэг дээр маргахгүй байна ...” /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэсэн шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлсийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзсэн.

 

Г.Ганхөлөг нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, түүний батлан даагч нарт ирүүлэх талаар мэдэгдэж байсан талаарх мөрдөн байцаагчийн утсаар ярьсан тэмдэглэл, хэргийг түдгэлзүүлэх, эрэн сурвалжлах тухай тогтоол, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Б.Мөнхжаргалыг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч түүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж шүүх үзсэн. Учир нь: Б.Мөнхжаргалыг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаагч Б.Батхолбоо “Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол  /2-р хавтас 9-р хуудас/ үйлдэж Ж.Лхагвадорж, Б.Батцэцэг нарын батлан даалтанд өгсөн боловч түүнийг Цагдаагийн байгууллагад дуудан ирүүлэх талаар хийгдсэн мөрдөн байцаагчийн зарлан дуудах хуудас хаягаар нь хүргүүлсэн болон утсаар ярьсан тэмдэглэл гэх мэтээр болон батлан даагч нарт хариуцлагын арга хэмжээ оногдуулсан талаар хийгдсэн ажиллагаанууд байхгүй, 1 сар гаруй хугацааны дараа оргодол эрэн сурвалжлах тухай баримт үйлдсэн, мөн хэргийг түдгэлзүүлсэн.

 2015 оны 09 дүгээр сарын 06-нд Мөрдөн байцаалтыг сэргээх тухай Прокурорын тогтоол үйлдэж мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээсэн. Дээрх хугацаанд Б.Мөнхжаргалыг эрэн сурвалжлах чиглэлээр ямар, ямар ажиллагаанууд явуулсан, ямар зардал гарсан, хэрхэн олж илрүүлсэн, дээрх хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас хэрхэн ямар байдлаар зайлсхийж байсан талаар нотлох баримтууд байхгүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Г.Ганхөлөгийн урьд үйлдсэн хэргийн ялтай байдал болон дээрх хулгайн гэмт хэргүүд нь 2015 онд Улсын Их Хурлаар батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “... шүүгдэгч, ... –ийг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж зааснаас үзэхэд Г.Ганхөлөгийн өршөөлд хамааруулах аль илүү ашигтай үндэслэл нь түүний өмнөх хэргийн ялтай байдал биш сүүлд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэрэг байгаа тул өршөөлийн хуульд хамруулах зүйтэй гэж шүүх үзсэн.

            Г.Ганхөлөгийн үйлдсэн хулгайн гэмт хэргүүд нь 2014 оны 09 сараас 2015 оны 05 сарын хооронд үйлдэгдсэн тул өршөөлийн хуулийн үйлчлэлд бүрэн хамаарч байгаа Г.Ганхөлөг нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа тул түүнд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Б.Мөнхжаргал, Г.Ганхөлөг, Ч.Далай нар архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

           

            Шүүгдэгч нар урьд нь удаа дараа хулгайн болон бусад гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлж байсан хэдий ч 2015 оны 10 дугаар сараас хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, хувийн байдлын хувьд Б.Мөнхжаргал, Ч.Далай нар хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаанд байх хугацаанд ажилд орж тодорхой ажил эрхэлж байгаа, хийсэн ажлынхаа хөлсөөр бусдад учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, дахин хэрэг хийхгүй гэсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүх хорихоос өөр төрлийн хөнгөн ял буюу Б.Мөнхжаргалд 6 сарын баривчлах, Ч.Далайд 4 сарын баривчлах ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

            Шүүгдэгч Б.Мөнхжаргал 250 хоног цагдан хоригдсон, Ч.Далай 157 хоног цагдан хоригдсон нь тэдгээрт шүүхээс оногдуулсан ялын хугацаатай дүйцэж байгаа тул Б.Мөнхжаргал, Ч.Далай нарыг ял эдэлсэнд тооцох, Г.Ганхөлөгийн цагдан хоригдсон 195 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

            Г.Ганхөлөг нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн аюулаар их биш зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шүүх шийдвэрлэсэн болно.

            Хохирлын талаар: Б.Мөнхжаргалаас хохирогч Ц.Цогзолмаад 300,000 төгрөг, хохирогч Э.Энхрийцэцэгт 2,000,000 төгрөг, хохирогч Н.Баянжаргалд 500,000 төгрөг, хохирогч Д.Баттөмөрт 240.000 төгрөг, хохирогч П.Аззаяад 110.000 төгрөг, хохирогч Д.Отгонцэцэгт 280.650 төгрөг, хохирогч Д.Золбоод 992,500 төгрөг,

            Г.Ганхөлөгөөс хохирогч Ц.Цогзолмаад 300,000 төгрөг, Т.Оюунчимэгт 1,130,000 төгрөг,

            Ч.Далайгаас хохирогч Д.Золбоод 992,500 төгрөг тус тус гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн болно.

Хохирогч А.Рашбүрэн 50.000 төгрөгийн хохирлоо нэхэмжлэхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна. /6 дугаар хавтас 49 хуудас/. Бусад хохирогч нараас авсан эд зүйлсээ биетээр нь буцаан өгсөн болно.

            Г.Ганхөлөг урьд нь хорих ялаар шийтгүүлж, уг ялаа биечлэн эдэлж байсан хэдий ч шүүх үйлдсэн хэргийн нийгмийн аюул, хэр хэмжээг харгалзан түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн.

 

            Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй  болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286,290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297,298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар Б.Мөнхжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2.Харагчин овогт Батаагийн Мөнхжаргалыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, давтан, агуулах саванд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн үйлдсэн гэм буруутайд,

 

            Шумаантээх овогт Ганбатын Ганхөлөг-г бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, давтан, агуулах саванд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн үйлдсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

 

Дулам овогт Чимэдцэрэнгийн Далайг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, бусдын агуулах саванд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн, үлэмж хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан Г.Ганхөлөгт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Б.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 06 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

 

Ч.Далайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 04 /дөрвөн/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

 

Г.Ганхөлөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52.5-д зааснаар Г.Ганхөлөгт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхжаргалын 250, Г.Ганхөлөгийн 195, Ч.Далай-н 157 цагдан хоригдсон хоногуудыг тэдгээрийн эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, ялтан Б.Мөнхжаргал, Ч.Далай нарыг ялаа эдэлсэнд тооцсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Г.Ганхөлөгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

  1. .Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Мөнхжаргалаас
  2. 300,000 төгрөг гаргуулж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 30-38 тоотод оршин суух Ц.Цогзолмаа /РД:ПЕ75112909, утас: 99039826/-д,
  3. 2,000,000 төгрөг гаргуулж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 12-р хороо, 1-19 тоотод оршин суух Э.Энхрийцэцэг /РД:ФБ83101807, утас 91815885, 86172552/-т,
  4. 500,000 төгрөг гаргуулж Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, Дэнжийн 69-13 тоотод оршин суух Н.Баянжаргал /РД:ОС94080909, утас: 88899099, 91141190/-д,
  5. 240.000 төгрөг гаргуулж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, Хангайн 37-5 тоотод оршин суух Д.Баттөмөр /РД:УП94051370, утас 99024516/-т,  
  6. 110.000 төгрөг гаргуулж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 34б-11 тоотод оршин суух П.Аззаяа /РД:ФЖ70041015, утас: 91990410/-д,
  7. 280.650 төгрөг гаргуулж Улаанбаатар хот, Сонгинхайрхан дүүрэг, 17-р хороо, 34б-05 тоотод оршин суух Д.Отгонцэцэг /РД:ЛЙ88021263, утас 99673839/-т,
  8. 992,950 төгрөг гаргуулж Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо , 11-р хороолол 8-87 тоотод оршин суух Д.Золбоо /РД:УК91070862, утас 88026710, 94002086/-д,

Г.Гөнхөлөгөөс 300,000 төгрөг гаргуулж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 17-р хороо, 30-38 тоотод оршин суух Ц.Цогзолмаа /РД: ПЕ75112909, утас: 99039826/-д,

  •             1,130,000 төгрөг гаргуулж Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо 1-1а тоотод оршин суух Т.Оюунчимэг /РД:ХЛ63031820, утас:88115104/-т,

Ч.Далайгаас 992,950 төгрөг гаргуулж Сүхбаатар дүүрэг, 7-р хороо , 11-р хороолол 8-87 тоотод оршин суух Д.Золбоо /РД:УК91070862, утас 88026710, 94002086/-д тус тус олгосугай.

 

9.Б.Мөнхжаргал, Г.Ганхөлөг, Ч.Далай нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнхжаргал, Г.Ганхөлөг, Ч.Далай нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ДАШДОНДОВ