Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/30

 

     

 

 

           

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сод холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2022 оны 02 сарын 10-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.С 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ........ багийн нутаг дэвсгэрт байрлах Дын гэрт хохирогч О.Огийн нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,  

 

Хохирогч О.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2022 оны 01 дүгээр сарын 02-ны 15 цагийн үед О, М, С нар залган Бын гэрт хүрээд ир, хэдэн найзууд нь суу байна гэж хэлэн дуудахаар нь би Сайншанд сумын Дэнжийн дэлгүүрээс 0.75 литрийн хараа гэсэн бичигтэй архи согтууруулах ундааны зүйл болон тамхи аван Бын гэрт Сайншанд сумын Холбооны байранд ганцаараа такси барин очсон. Бын гэрт ороход М, О, С, Бын эхнэр З нар 0.75 литрийн архи хэрэглэж байсан. Би тэд нартай нийлэн ууж байх үед С архиндаа согтон намайг элдэв үгээр доромжлон, нүүрэн хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөөр нь би нүүрээ даран газар сууж байхад гараараа намайг цохиж байх үед цуг архи ууж байсан хүмүүсийн аль нэг нь салгасан байх, яг Сыг хэн салгасан гэдгийг би хараагүй, С намайг 2-3 удаа нүүрэн тус газар өшиглөсөн, ...Соос нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

Гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О гэнэт Соо эгчийн үснээс татаад газар унагаагаад цээжин хэсэгт нэг удаа цохих шиг болоход О О эгчийг салгаад гэрийн баруун орон дээр суулгахад Соо эгч босож ирээд чи зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм гээд аль хөлөөрөө гэдгийг нь санахгүй байна О эгчийн нүүрний хэсэгт 2 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг  ( хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/056 дүгнэлт ( хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 48 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дын гэрт хохирогч О.Огийн нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч О.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2022 оны 01 дүгээр сарын 02-ны 15 цагийн үед ...Сайншанд сумын Дэнжийн дэлгүүрээс 0.75 литрийн хараа гэсэн бичигтэй архи ,тамхи аван Бын гэрт Холбооны байранд ганцаараа такси барин очсон. ...архи ууж байх үед С архиндаа согтон намайг элдэв үгээр доромжлон, нүүрэн хэсэг рүү хөлөөрөө өшиглөхөөр нь би нүүрээ даран газар сууж байхад гараараа намайг цохиж байх үед цуг архи ууж байсан хүмүүсийн аль нэг нь салгасан байх, С намайг 2-3 удаа нүүрэн тус газар өшиглөсөн,” гэсэн мэдүүлэг,  гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О гэнэт Соо эгчийн үснээс татаад газар унагаагаад цээжин хэсэгт нэг удаа цохих шиг болоход О О эгчийг салгаад гэрийн баруун орон дээр суулгахад Соо эгч босож ирээд чи зүгээр байгаа хүнийг яаж байгаа юм гээд аль хөлөөрөө гэдгийг нь санахгүй байна О эгчийн нүүрний хэсэгт 2 удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02/056 дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.С  хохирогч О.О нар согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байх явцдаа муудалцан хохирогч нь шүүгдэгчийн үснээс татан газар унагаж улмаар шүүгдэгч Б.С хохирогч О.Огийн нүүр лүү өшиглөж эрүүл мэндэд халдсан үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн  байна.

Шүүгдэгч Б.Сын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 Хохирол төлбөрийн талаар:

 Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Сод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 1 сар, 10 хоног зорчих эрх хязгаарлах ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяр нь шүүгдэгч Б.Сод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч М.Хүрэлтулгад танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Сын хувийн байдал зэргийг харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоног  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн болно.     

Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг сиди нь хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

 1.Шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь  1 сар 10 хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүхээс тогтоосон нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Сод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэргийн үйл баримтын талаарх бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах,улсын яллагч  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АДЪЯАСҮРЭН