| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2022/0024/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/35 |
| Огноо | 2022-02-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
шинжээч эмчээр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч У.Энхмаа,
шүүгдэгч нарын өмгөөлөгч З.Алтанцэцэг
шүүгдэгч А.А, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос 11.6 дугаар зүйлийн 2, 11.1 дүгээр зүйлийн 1 дэх дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А, Б.Х нарт холбогдох эрүүгийн 2119000000210 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Х
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.А, Б.Х нар нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ... бөөний худалдааны төвийн гудамжинд У.Бтай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж бүлэглэж А.А нь У.Бы үснээс зулгаан доош нь тонгойлгон дарсан үед нь Б.Х нь У.Бы нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.А нь У.Бтай харилцан бие биеийнхээ үснээс зулгаан ноцолдож байх үедээ У.Бы баруун нүднээс нь хазаж, зовхины ирмэг, сормуус тасарсан гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Аий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тухайн өдөр хамт байсан хоёр залуугийн нэг болох Мийг хүргэж өгөхөөр явж байтал урд явж байсан машин гэрлээ анивчуулж зогсоод яагаад та нар араас дагаад байгаа юм гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм, энэ замаар анх удаа явж байна, та нарыг дагаагүй, хүн хүргэж өгөхөөр явж байна гэж хэлсэн. Гэтэл машинаас настайвтар ах гарч ирэхэд заналхийлсэн байдалтай та нар намайг таних уу гэх зэрэг үг хэлсэн. Тэгтэл М машинаас буугаад тэр ахтай маргалдсан. Тэгээд нэлээн хэдэн минут болсон болохоор би тэр хоёрыг салгахаар машинаасаа буугаад яагаад байгаа юм, болиоч гэж хэлсэн. Тэр үед хохирогч У.Б эгч машинаасаа бууж ирээд миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би харилцан үснээс нь зулгаасан. Улмаар зодоон болсон, ... хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: А.А бид хоёр Мийг хүргэж өгөхөөр гэр лүү нь явсан. Мийг буулгаж өгөхөөр зогсож байхад машин ирж зогсоод дотроос нь нэг ах гарч ирээд манай машины цонхыг тогшоод яагаад бид нарыг дагаад байгаа юм, та нар шиг хүмүүсийг мэднэ гэх зэрэг үг хэлэхэд М машинаас бууж тэр ахтай маргалдсан. А.А бид хоёр тэр хоёрыг салгах гэж машинаас гарсан боловч хохирогч У.Б бас машинаасаа бууж ирээд эхэлж А.Агийн үснээс зулгаасан. Улмаар зодоон эхэлсэн. Би А.А, У.Б нарыг нэгнийхээ үснээс зулгаагаад хашааны хажууд хэвтэж байхад нь хохирогч У.Быг өшиглөөд цохисон, ...хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг, гэсэн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэг бүхий хуурцаг( хавтаст хэргийн 3-5 дугаар тал)
Шинжээчийн 02/0299 дугаартай “...У.Бы биед баруун нүдний дээд зовхины сормуус тасарсан шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн доод хоёрдугаар шүдний ганхаа гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу ирмэгтэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан баруун нүдний дээд зовхины сормуус тасарсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. учирсан зүүн доод хоёрдугаар шүдний ганхаа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, хохирогч У.Бы гэмтсэн үеийн болон эмчилгээ хийлгэсний дараах үеийн зураг 4 ширхэг ( хавтаст хэргийн 24, 141-144 дугаар тал)
У.Б Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, компьютер томографикийн кабинетын гавал тархины олон зүслэгт тодосгогч бодисгүй компьютер томографикийн дүгнэлт ( хавтаст хэргийн 29-33 дугаар тал)
Гэрч П.Бийн мөрдөн шалгаах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны орой намайг гэртээ байхад манай гудамжинд хүмүүс шуугилдаж, маргалдаж байгаа чимээ гарсан, тэгээд хашааны завсраар хартал манай хажууд байх айлын хашааны үүдэнд эмэгтэй хүмүүс муудалцаж байгаа бололтой орилолдоод байсан ...тухайн үед нэг эмэгтэйг хашааны ёроолд хэвтүүлчихсэн 2 эмэгтэй хүн зодож байсан ба урт хар пальто өмссөн намхан нэг охин, нөгөөх нь арай өндөр нуруутай шар үстэй эмэгтэй байсан. Намхан охин нь “миний эгчийг яахаараа чи зоддог юм, чамайг ер нь алсан ч яадаг юм” гэж орилж байсан. Мөн тухайн зодуулж байгаа эмэгтэйтэй хамт нэг эрэгтэй хүн байсан ба тэр хүнийг нь цаана нь өөр нэг эрэгтэй зодож байсан. нөгөө зодуулж байгаа эмэгтэй хүн нь “ахаа миний нүд юм харахаа байчихлаа” гээд нөгөө зодуулж байгаа залууд хандаж хэлж байсан ...ямар ч байсан 1 эмэгтэй хүнийг зодож байсан 2 эмэгтэй, ах нь гэх залууг зодож байсан 1 эрэгтэй, мөн машины хажууд зогсож байсан 1 эрэгтэй хүн, нийт 2 эмэгтэй, 2 эрэгтэй хүн зугтаагаад явсан” гэх мэдүүлэг( хавтаст хэргийн 39-40 дүгээр тал)
Гэрч У.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны орой гэртээ байхад 20 цагийн орчимд манай хамаатан Эр ирээд ...дүү У.Баар хүргүүлэхээр явсан ...30-40 минутын дараа ирэхгүй байхаар нь цонхоор харахад ирээгүй байсан. Төд удалгүй гэрийн хаалга хүн тогшихоор нь нээхэд манай нэг давхрын айлын хүүхэд Сайханаа эгч доор аймаар болсон, цус нөжиндөө холилдоод уйлаад байна гэхээр нь би доошоо буугаад харахад нүүр, хувцас нь нил цус болсон, үс нь сэгсийсэн, үсэнд нь хог, модны үртэс наалдсан байдалтай байрны довжоон дээр уйлаад зогсож байхаар нь нэг давхрын айлын Ээгий гэх хүний гуйж эмнэлэг хүргүүлээд, тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...манай дүүг зүүн нүдний ухархай нармай хэсэг рүү цөмөрч хугарсан, хамрын яс хугарсан, хэд хэдэн шүд хөдөлсөн, дотор талаасаа шүд үйрсэн, тархи булдруутаж хавдсан, хоёр нүд нь битүү хавдартай, нүднийх нь зовхи өмөрч тасарсан гэмтэлтэй байна гэсэн” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 49-50 дугаар тал)
Гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ‘...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...орой намайг очих үед мөнгөлөг саарал өнгийн машинаас гарч ирсэн эмэгтэйг А түрүүлээд үстээд авсан, тухайн үед Х тэр эгчийг үстээгүй ба зодоон болох үед гудамжинд машин орж ирж байгаа харагдахаар нь Агийн машиныг замаас холдуулах гээд машин руу явахад Х надтай зөрж А, нөгөө эгч хоёр луу явж байгаа харагдсан. Би Агийн машиныг холдуулаад гудамжинд орж ирсэн машины гэрэлд харахад А хашаа налаад хоёр хөлөө хажуу тийш нь болгочихсон, нөгөө эгчийг үстчихсэн, нөгөө эгч урд нь газар өвдгөлчихсөн үстүүлээд сөхрөөд сууж байхад Х очоод нэг удаа өшиглөж, нэг удаа цохиж байгаа харагдсан” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 61 дүгээр тал)
Хохирогч У.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны орой ...нөгөө 2 эмэгтэй намайг үстээд авахаар нь би тэр хоёрыг барьж авсан. Тэгээд тэр 2 эмэгтэй намайг үстээд толгой руу цохисон ба зууралдаж байхад нэг нь миний баруун шуунаас хазсан, намайг газар унасан байхад шар үстэй өндөр эмэгтэй нь миний баруун нүдний зовхи хэсэгт хазсан. Тухайн үед нөгөө жижиг нь эгчээ би гүйцээчихье гэж орилоод байсан ба тэр хоёроос больё гэж гуйхад намайг нийлээд зодоод байсан, миний нүд орчмоос цус гарахаар нь би сохорчихлоо гэхэд тэр хүмүүс зугтаад явсан ...намайг үстээд байхаар нь би зөрүүлээд үстсэн, би өөр үйлдэл хийж чадаагүй ...би гомдолтой байна, эмчилгээний зардлаа гаргуулмаар байна, одоогоор нэхэмжлэх тооцоогоо гаргаагүй байна, би хотод очиж үзүүлэхэд 7 хоногийн дараа нүдний пластик хагалгаанд орохоор болсон ...намайг тухайн үед Ад үстүүлээд сууж байхад нөгөө жижиг биетэй Х нь миний толгой орчим руу өшиглөсөн, яагаад гэвэл эгчээ байж бай би гүйцээчихье гэж орилоод байсан нь Х байсан” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 67-70 дугаар тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 62 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А, Б.Х нар нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг АПУ бөөний худалдааны төвийн гудамжинд У.Бтай ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж бүлэглэж А.А нь У.Бы үснээс зулгаан доош нь тонгойлгон дарсан үед нь Б.Х нь У.Бы нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.А нь У.Бтай харилцан бие биеийнхээ үснээс нь зулгаан ноцолдож байх үедээ У.Бы баруун нүднээс нь хазаж, зовхины ирмэг, сормуус тасарсан гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
хохирогч У.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны орой ...нөгөө 2 эмэгтэй намайг үстээд авахаар нь би тэр хоёрыг барьж авсан. Тэгээд тэр 2 эмэгтэй намайг үстээд толгой руу цохисон ба зууралдаж байхад нэг нь миний баруун шуунаас хазсан, намайг газар унасан байхад шар үстэй өндөр эмэгтэй нь миний баруун нүдний зовхи хэсэгт хазсан. Тухайн үед нөгөө жижиг нь эгчээ би гүйцээчихье гэж орилоод байсан ба тэр хоёроос больё гэж гуйхад намайг нийлээд зодоод байсан, миний нүд орчмоос цус гарахаар нь би сохорчихлоо гэхэд тэр хүмүүс зугтаад явсан ...намайг үстээд байхаар нь би зөрүүлээд үстсэн, би өөр үйлдэл хийж чадаагүй... ...намайг тухайн үед Ад үстүүлээд сууж байхад нөгөө жижиг биетэй Х нь миний толгой орчим руу өшиглөсөн, яагаад гэвэл эгчээ байж бай би гүйцээчихье гэж орилоод байсан нь Х байсан” гэсэн мэдүүлэг, гэрч П.Бийн мөрдөн шалгаах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны орой намайг гэртээ байхад манай гудамжинд хүмүүс шуугилдаж, маргалдаж байгаа чимээ гарсан, тэгээд хашааны завсраар хартал манай хажууд байх айлын хашааны үүдэнд эмэгтэй хүмүүс муудалцаж байгаа бололтой орилолдоод байсан ...тухайн үед нэг эмэгтэйг хашааны ёроолд хэвтүүлчихсэн 2 эмэгтэй хүн зодож байсан ба урт хар пальто өмссөн намхан нэг охин, нөгөөх нь арай өндөр нуруутай шар үстэй эмэгтэй байсан.” гэсэн мэдүүлэг, гэрч У.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 18-ны орой ...манай нэг давхрын айлын хүүхэд Сайханаа эгч доор аймаар болсон, цус нөжиндөө холилдоод уйлаад байна гэхээр нь би доошоо буугаад харахад нүүр, хувцас нь нил цус болсон, үс нь сэгсийсэн, үсэнд нь хог, модны үртэс наалдсан байдалтай байрны довжоон дээр уйлаад зогсож байхаар нь нэг давхрын айлын Ээгий гэх хүний гуйж эмнэлэг хүргүүлээд, тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....”гэсэн мэдүүлэг, гэрч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ‘...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ...орой намайг очих үед мөнгөлөг саарал өнгийн машинаас гарч ирсэн эмэгтэйг А түрүүлээд үстээд авсан, ...Би Агийн машиныг холдуулаад гудамжинд орж ирсэн машины гэрэлд харахад А хашаа налаад хоёр хөлөө хажуу тийш нь болгочихсон, нөгөө эгчийг үстчихсэн, нөгөө эгч урд нь газар өвдгөлчихсөн үстүүлээд сөхрөөд сууж байхад Х очоод нэг удаа өшиглөж, нэг удаа цохиж байгаа харагдсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 02/0299 дугаартай “...У.Бы биед баруун нүдний дээд зовхины сормуус тасарсан шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн доод хоёрдугаар шүдний ганхаа гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу ирмэгтэй болон мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан баруун нүдний дээд зовхины сормуус тасарсан шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...учирсан зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. учирсан зүүн доод хоёрдугаар шүдний ганхаа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, бичлэг бүхий хуурцаг, хохирогч У.Бы гэмтсэн үеийн болон эмчилгээ хийлгэсний дараах үеийн зураг 4 ширхэг, хохирогчийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, компьютер томографикийн кабинетын гавал тархины олон зүслэгт тодосгогч бодисгүй компьютер томографикийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хууль зүйн хувьд гэмт хэргийн обьектив талын заавал байх шинж бол гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо байхыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдлаас хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч А.А, Б.Х нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч У.Бы биед халдсан идэвхтэй үйлдэл нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, үйлдэл байх бөгөөд хохирогч У.Бы эрүүл мэндэд учирсан хүнд, хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, хамааралтай байна.
Шүүгдэгч А.А нь хохирогч У.Бы баруун нүдний зовхийг хазсанаас тус хохирогчийн нүд орчмоос цус гарч сормуус тасарсан үйл баримт тогтоогдсон байх ба тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээчээс “Хохирогчийн баруун нүдний дээд зовхины сормуус тасарсан шарх гэмтэл нь нүүрний хэлбэр төрхийг алдагдуулсан бөгөөд зайлшгүй мэс заслын эмчилгээгээр нөхөн сэргээх шаардлагатай учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа...” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, шинжээчийн энэхүү мэдүүлэг, дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцжээ.
Хохирогч У.Б нь 2021 оны 11 сарын 8-ны өдөр дээд зовхи нөхөн сэргээх мэс засал хийлгэсэн болох нь өвчтөний түүх болон Сасуриа эмнэлэгт төлсөн мэс заслын төлбөрийн баримтаар тогтоогдсон, энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.4-т заасан ...нүүрний дүр төрхийг сэргээх мэс засал зайлшгүй хийгдэж засрах боломжтой гэмтлүүд хамаарна гэсэн гэмтлийн зэрэг тогтоох шалгууртай нийцэж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчид учирсан нэг нүдний зовхины гэмтэл нь үндэслэлгүй, эргэлзээтэй дүгнэгдсэн талаар шүүхэд гаргасан хүсэлт дээрх нотлох баримтаар үгүйсгэгдэж байх тул үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А.А, Б.Х нар нь хохирогч У.Бы эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, мөн эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч А.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус бүр хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж дүгнэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.А, Б.Х нарыг дээрх зүйл, хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын талаар:
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого зэрэг бусад төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хохирогч У.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардалд буюу эм тарианы 888,882 төгрөг /хх-ийн 120-123/, 2021 оны 11 сарын 16-нд өгсөн эм, тариа, шатахуун, нүдний нөхөн сэргээх мэс заслын төлбөр 1,353,232 төгрөг /хх-ийн 125-128/, шүүхийн шатанд 149,500 төгрөг, нийт 2,242,114 төгрөгийн хохирлын баримтыг хэрэгт ирүүлсэн байх ба шүүгдэгч нь шүүхийн шатанд 2,391,500 төгрөгийг төлж барагдуулсан талаар хохирогчоос хүсэлт ирүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А.А нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хохирогч Ж.Бы эмнэлгийн төлбөр 1,586,665 төгрөгийг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна.
Харин хохирогч У.Б нь гэмт хэргийн улмаас буюу хүнд хохирол учирсны улмаас өөрт учирсан эмчилгээ, цалин хөлсний зардал болон цаашид гарах хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Агээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч А.А, Б.Х нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчөөс холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.А, Б.Х нарт Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасны дагуу А.Ад оногдуулах торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү.. гэсэн дүгнэлт ,улсын яллагчийн шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял дээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 10,450,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах гэсэн дүгнэлт зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.А, Б.Х нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 10,450,000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч А.Агийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.Хд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэргийн үйл баримтын талаарх бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч А.А, Б.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10,450,000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.Хд оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч У.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Агээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж хэргийн үйл баримтын талаарх бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хамт хадгалсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН