Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

 

 

 

 

 

 

    2021           12            22                                       2022/ШЦТ/11

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Б.Бямбаабаатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

иргэдийн төлөөлөгч Ш.Кулнар,

улсын яллагч У.Анхжаргал,

шинжээч эмч Н.Туяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О........н,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Батзориг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 3144), М.Үүрийнтуяа (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 3127),

шүүгдэгч Б.Б............р,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.О........нчимэг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 2728), А.Сандагдулам (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн дугаар 0325) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Илтгэн овогт Б............рын Б............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 0000 00895 дугаартай 2 хавтаст хэргийг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Илтгэн овогт Б............рын Б............р, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Булган суманд 1989 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ......................................., урьд

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундааны хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосон.

 

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Б............р нь согтуурсан үедээ, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармалын 3 дугаар байрны 20 тоотод иргэн Г.Ц.............үүг шалтаг шалтгаангүйгээр, хутгаар цээжин хэсэгт нь хатгаж, хүзүүний урд доод хэсэгт зүсэж улмаар цогцост цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын өмнөд хана, үнхэлцэг хальс, баруун уушгины 3-р сегмент, зүүн уушгины 3-р сегментүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх /150 гр/ цусан бүлэн, цээжний баруун, зүүн хөндий дэх цус, алдалт /750мл, 1350мл/, хүзүүний урд доод хэсэг дэх зүсэгдсэн шарх /12x5см урт, 6,5см урт/, бамбай булчирхайн хальсанд цус хуралт,зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт бүхий учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шинжээч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Б.Б............р мэдүүлэхдээ: “...Би болсон хэргийн талаар санахгүй байна...би тухайн үед гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, газар зэргээс харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О........н мэдүүлэхдээ: “...2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хохирогчийн хүү нь над руу залгаад аав тань руу ярьсан уу, манай ах ажлаасаа ирээд 7 хонож байсан. Манай ахыг цалингийн карт нь надад байдаг юм. Би ахтайгаа өдөрт 1-2 удаа ярьж байсан. Тэгээд манай ахын хүүхэд над руу яриад аав хүнд алуулсан байна цагдаагийн газарт хүрээд ир гэж хэлсэн. Манай ах нас барахынхаа өглөө 10 цагт над руу залгаад нэг банштай цай уучихмаар байна гээд надаас 10.000 төгрөг шилжүүлж авсан. Мөн тухайн өдөр 5 цагийн үед дахин залгаад 10.000 төгрөг авсан. Тэрнээс хойш би ахтайгаа яриагүй байгаа. Би Б.Б............рт гомдож байна. Яагаад эцгээсээ ах хүнтэй хамт архидаж, хэрвээ миний ахтай маргалдсан бол цааш түлхээд унагаачихгүй, яагаад ийм харгис, хэрцгий байдлаар амь насыг нь хохироож байгаа юм. Миний ах эрүүл чийрэг том тэрэгний жолоочоор ажлаа хийгээд явж байсан.  Өмнөх өдөр нь би амь хохирогчийн гэрт хоносон. Манай ах улирлын чанартай ажил хийж байсан учраас 7 хоногт нэг удаа очиж хоол хүнсийг нь өгдөг байсан...би Б............раас оршуулгын зардал, буяны ажлын зардал, ном  уншуулсан зардал нийлээд 17.766.500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

3. Шинжээч эмч Н.Туяа мэдүүлэхдээ: “...2021 оны 6 дугаар сарын 20-ны өдөр задлан шинжилгээ хийсэн. цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын өмнөд хана, үнхэлцэг хальс, баруун уушгины 3-р сегмент, зүүн уушгины 3-р сегментүүдийг гэмтээсэн баруун, зүүн хөндий дэх цус алдалт /750мл, 1350мл/ хүзүүний урд доод хэсэг дэх зүсэгдсэн шарх /12х5см урт, 6.5см урт/ бамбай булчирхайн хальсанд цус хуралт, зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт зэрэг гэмтэл учирчээ. Талийгаачийн цогцост учирсан цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын өмнөд хана, үнхэлцэг хальс, баруун уушгины 3-р сегмент, зүүн уушгины 3-р сегментүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх /150гр/ цусан бүлэн, цээжний баруун, зүүн хөндий дэх цус алдалт /750мл, 1350мл/ хүзүүний урд доод хэсэг дэх зүсэгдсэн шарх /12х5см урт, 6.5см урт/ бамбай булчирхайн хальсанд цус хуралт, зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Харин зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна....” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

-

Улсын яллагч: “1 дүгээр хавтаст хэргийн “Гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 1), Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-32), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-39), Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О........ны мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76), Гэрч Б.Буяндэлгэрийн мэдүүлэг (хавтаст хэргийн 80), Гэрч БЭ.............ны мэдүүлэг (хавтаст хэргийн 93-94), Гэрч Г.Өлзиймаагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 96), Гэрч Б.Б.............гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 88-90), яллагдагч Б.Б............рын мэдүүлэг ( хавтаст хэргийн 92-95), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1221 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 108-116), Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 490 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 130-132), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 04/227 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 153-158), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1767 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 169-205), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1766 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 209-214),

2 дугаар хавтаст хэргийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1784 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 13-19), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2946 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 116-119), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2950 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 122-125), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2951 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 128-130)...” дахь талд авагдсан,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас: “...2 дугаар хавтаст хэргийн Гоёот Ухаа ХХК-ний зээлийн гэрээ (хавтаст хэргийн 103-104), Гандан Тэгчэнлин Хийд баримт (хавтаст хэргийн 105-107), Нью Семетри оршуулах үйлчилгээний хуудас (хавтаст хэргийн 108-114), Гоёот Ухаа ХХК-наас зээлсэн 3.000.000 төгрөгийн баримт, 1.500.000 төгрөгийг гаргаж өгсөн гэх баримтуудыг шинжлэн судлан...”,

-Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас: “1 дүгээр хавтаст хэргийн Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн 490 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 130-132), 82, 93, Гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 1), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-32), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-39), Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 40-45), Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 48-50), Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 53-56) Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 57-58) Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 63-65), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О........ны мэдүүлэг (хавтаст хэргийн 74-76), гэрч Ц.Э.............нгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-86),  Гэрч Л.Батбаатарын мэдүүлэг (хавтаст хэргийн 104-405)...” зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн. Яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б............рт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

          Шүүгдэгч Б.Б............р нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн (3.4 промилли) хүнд согтолттой үедээ, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Угсармалын 3 дугаар байрны 20 тоот гэртээ 17 цагийн орчим иргэн Г.Ц.............үүг том өрөөнд унтлагын орон дээр хүнд зэргийн согтолттой (3.7 промилли) хэвтэж байхад нь 22.8 см урттай, ажлын хэсгийн урт нь 13.1 см, ажлын хэсгийн өргөн нь 2 см, гүн бор ховил бүхий шаргал өнгийн хуванцар иштэй хутгаар түүний;

          - цээжний зүүн урд дунд хэсэгт эгэмнээс доош 15 см-н зайд, хөхний товчоос дотогш 4 см-ын зайд тэгш мохоо ир нь 8 цаг, хурц ирмэг нь 2 цагийн байрлалтай, зүүн урдаас баруун арагш чиглэлтэй хутгалж зүүн уушгины 4 дүгээр сегментийн дотор хэсгээс цааш үнхэлцэг хальсны урд дунд хэсэг дайрч зүрхний зүүн ховдлын өмнөд ханаар ховдлын хөндий рүү нэвтэрсэн шарх,

          - цээжний зүүн урд дунд хэсэгт эгэмнээс доош 12 см-н зайд хөхний товчноос дотогш дээш  4 см-ын зайд тэгш мохоо ир нь 10 цаг, хурц ирмэг нь 4 цагийн байрлалтай, чанх урдаас арагш чиглэлтэй хутгалж зүүн уушгины урд хэсэгт 3 дугаар сегментийн түвшинд дотогш 5.3 см гүн орсон шарх,

          - цээжний баруун урд хэсэг буюу өвчүүний баруун хэсэгт баруун эгэмнээс доош 15 см-ын зайд, баруун хөхний товчноос дээш 9 см-ын зайд тэгш мохоо ир нь 10 цаг, хурц ирмэг нь 4 цагийн байрлалтай, зүүн урдаас баруун арагш чиглэлтэй хутгалж баруун уушгины урд дунд баруун уушгины 3 дугаар сегментэд ташуу байрлалтай дотогш 8 см гүн орсон шарх,

- хүзүүний урд доод хэсэг төвөнхийн мөгөөрсний дээр баруун талдаа хурц төгсгөлтэй буюу зүүнээс баруун чиглэлтэй хөндлөн зах ирмэг тэгш, хүзүүний арьс, зөөлөн эд ил гарсан 12х5см, уг шархнаас 08 см-ын зэрэгцээ дээр хүзүүний урд дунд хэсэгт 6.5 см-ын урттай зах ирмэг тэгш зүсэгдсэн шарх,

- зүүн хөмсөгний гадна хэсэг буюу зүүн шанааны хэсэгт зах ирмэг тэгш 2.5 см урттай зүсэгдсэн шархтай тус тус учруулж, Г.Ц.............үү нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын өмнөд хана, үнхэлцэг хальс гэмтээсэн шархны улмаас амь хохирсон болох нь

1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын, Жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын PCMF14415043 дугаар хуудаст: “...Дуудлага хүлээн авсан: 2021-6-18 19:56:08, ...Дуудлагын утга: Энд нэг сонин асуудал болоод байна, нэг хүн өнгөрчихсөн хажууд нь байсан хүн гэнэт байхгүй алга болчихлоо би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст э/т хийж байсан а/х Б............р гэх хүн байна гээд утсаа таслав...” гэх баримт (1 дэх хавтаст хэргийн 02 дахь тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Угсармалын 3-р байрны 20 тоот гэх ...5 давхар саарал өнгийн угсармал барилга байв. Тус байрны ертөнцийн зүгээр зүүн талаасаа 2 дахь орцоор дотогш явж орж 2-р давхарт гарч ирэхэд шатны өөдөөс харсан цэнхэр өнгийн төмөр бүргэд хаалга байх ба ...20 тоот орон сууц нь үүдний жижиг коридор хэсэг, урагш харсан цонхтой том өрөө, мөн урагш харсан цонхтой гал тогооны өрөө гэсэн хэсгүүдээс бүрдэх ба үзлэгийг хаалгаар явж ороод зүүн гар тийш эргэн байрласан том өрөөнөөс эхлэн явуулахаар тогтов... Өрөөний зүүн талын хана дагуу шар өнгийн модон өргөн том унтлагын ор байх ба...тус унтлагын ор нь дээр ягаан өнгийн хөнжил дэвсэж дээр нь эрээн болон бор, цэнхэр өнгийн дэрнүүд, хар саарал өнгийн судалтай цамц, хүрэн бор өнгийн эрэгтэй хүний даавуун цамц, цагаан өнгийн даавуун хөнжил байв. Орны баруун талын буланд толгойгоо ертөнцийн зүгээр баруун зүгт харж байрлуулж дээш харсан байдалтай 57-58 орчим насны эрэгтэй хүний цогцос байх ба 2 нүд аниастай, ам хагас ангайсан, нүд, ам, хамар, чихний сүвнээс гарсан ямар нэгэн шингэн зүйлгүй...цээж хэсгээрээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, тухайн цус мэт зүйл нь нөжирсөн футболкны орчим 3 хэсэг газар зүсэгдэж гэмтсэн байдалтай байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 4-19 дэх тал),

3. Хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт 14-т “амь хохирогч дээш харсан байрлалтай хүзүү болон цээжний баруун, зүүн талд хутгалагдсан шархнаас цус хүзүүний хоёр тал, зүүн суга хэсэг рүү урссан, гэрэл зургийг үзүүлэлт 18-т “амь хохирогчийн баруун мөрийг доош зүүн мөрийг дээш эргүүлэн ар хэсгийг харуулахад амь хохирогчийн хэвтэж байсан ор хэвтэж байсан талаараа ...цусаар бохирлогдоогүй” (1 дэх хавтаст хэргийн 10, 11 дэх тал),

4. Цогцост үзлэг хийсэн 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэлд “...цогцос нь 159см урттай ...эрэгтэй хүний цогцос байна. ...цогцос бүрэн хөрөөгүй, суга, цавь нь бүлээн, хөшилт эрүү, хүзүү мөчдөд тод илэрнэ. Хүүрийн толбо биеийн ард дарагдаагүй хэсгээр хөхөлбөр улаан ягаан өнгийн бүдэг үүссэн, дарахад 5 минутын дараа цайгаад эргэж өнгөндөө орно. Шулуун гэдэс +31, нас бараад 6-10 цаг орчим цогцсын гэмтэл өөрчлөлт хүзүүний урд доод хэсэгт түнхний мөгөөрсний харалдаа зах ирмэг тэгш түнхний мөгөөрс булчин зөөлөн эд ил гарсан зүсэгдсэн 12см урттай шархтай, уг шархнаас дээш 0.8см зэрэгцээ дээр хүзүү урд, дунд хэсэгт 6.5см зах ирмэг тэгш шархтай, цээжний баруун урд хэсэг буюу өвчүүний баруун хэсэгт баруун эгмийн доош 15см, баруун хөхний товчноос 9см, 2х05см зах ирмэг тэгш мохоо ир 10 цаг хурц 4 цаг байрлалтай хатгагдаж зүсэгдсэн, зоондлож шалгахад цээжний хөндий рүү нэвтэрсэн цээжний баруун дунд, урд хэсэгт эгмээс доош 12 см хөхний товчноос дотогш 4 см, 1.5х0.5см зах ирмэг тэгш, мохоо ир нь 10 цаг хурц 4 цагийн түвшинд байрлалтай зоондлож шалгахад цээжний хатгагдаж зүсэгдсэн шархтай, цээжний зүүн урд дунд хэсэгт эгмээс доош 15 см, хөхний товчноос 4.5см, 1.5х0.8см зах ирмэг тэгш мохоо ир нь 8 цаг хурц ир 2 цагийн түвшинд байрлалтай хатгагдсан байдалтай... шархтай...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт №20, 17, 18, 14,15, 16 (1 дэх хавтаст хэргийн 26-32 дахь тал),

5. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг гар утас нь хар өнгөтэй, дэлгэцийн дээд хэсэгтээ “Nokia” гэсэн цагаан бичиглэлтэй товчлууртай гар утас байв. ...Гар утсыг асааж... залгасан дугаарууд “Dialed numbers” цэс рүү ороход 8808..08 дугаар луу 2021.06.18-ны 18:06 цаг..., 102 тусгай дугаар луу 2021.06.18-ны 19:46 цагт, 9994..82 дугаар луу 2021.06.16-ны 17:45, 17:40... цагуудад... залгасан байсныг тэмдэглэлд тусгав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 58, 60-62 дахь тал),

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Ц.............үү ах маань ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Угсармал 3-18а тоотод амьдардаг. Тэрээр Төв аймгийн Заамарт байх “Гоёот ухаа” ХХК-нд жолоочоор ажилладаг бөгөөд 2021 оны 4 дүгэр сарын 06-нд Төв аймаг руу явж ажиллаж байгаад 2021 оны 6 дугаар сарын 13-ны өдөр буюу ...Ням гаригт Улаанбаатар хотод ирсэн юм... ирэхэд нь гэрт нь хоол хүнс бэлдэж өгөөд 30.000 төгрөг үлдээсэн. Тэрнээс хойш 4 өдөр дараалан Цэцэгмаа гэх хүний данс руу өдөрт 30.000 төгрөг авсан. ...Талийгаач хамгийн сүүлд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө 95681600 дугаараас миний 99773993 дугаар руу 16:00 цагийн үед ...залгаад “ахдаа 10.000 төгрөг өгөөдөх” гэж хэлсэн. би 10.000 төгрөгийг Цэцэгмаа гэх хүний данс руу шилжүүлсэн. Уг Цэцэгмаа гэх хүн нь ахын байрын ойролцоо байдаг дэлгүүрийн хүний данс гэж надад хэлж байсан. ...Тэр үед би ахыг эрүүл байна гэж бодсон. Өмнөх өдрүүдэд нь байнгын архи уусан байдалтай надтай ярьж байсан юм....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 75-76 дахь тал),

7. Гэрч Ц.Энхтуулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед над руу манай дүү Э.............н залгаад аав ...нас барсан байна...гэж надад хэлсэн ...би талийгаачаас тусдаа амьдардаг юм. ...талийгаач 1 шил архи уугаад тасардаг юм...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 78),

8. Гэрч Г.Өлзиймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн үед гэртээ байж байгаад хүнсний дэлгүүр гарахаасаа өмнө хажуу айлын Ц.............үүгийн гэрт өрөө нэхэх гэж орсон. Тэр үед тэднийд ...манай хоёр давхарт байдаг өөрийгөө эрүүгийн төлөөлөгч гэх залуу...нөгөөх нь манай хажуу талын байранд байдаг тэтгэвэртээ суусан хурандаа нар сууж байсан. Тэр гурав “Цагаан өргөө” гэдэг 0.75 литрийн архи дөнгөж задалсан дээрээс нь нэг татсан гээд сууж байсан. Тэгээд би Ц.............үүгээс “зээлсэн 20.000 төгрөгөө өг” гэхэд Ц.............үү “надад мөнгө байхгүй чи надад 10.000 төгрөг зээлчих” гэхээр нь би “байхгүй” гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 95-96 дахь тал),

9. Гэрч БЭ.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Угсармалын 3-10 тоотод байх өөрийн гэрээсээ гараад тус байрны 2 дугаар орцны нэг давхарт амьдардаг танил ах Ц.............үүгийнд ороход ганцаараа шалаа угаагаад байж байсан. Ц.............үү хэлэхдээ “тус орцны 2 давхарт амьдардаг Б............ртай цуг хоносон сая хоол хийхээр мах ногоо бэлдэж тавьчхаад гэртээ ороод ирье гээд гарсан. Б............р удахгүй ороод ирнэ” гэж хэлсэн.  Тэгээд байж байхад ...Ц.............үү надад “хажуу дэлгүүрийн данс руу дүүгээрээ 10.000 төгрөг хийлгүүлчихсэн байгаа. Чи дэлгүүр рүү ороод 0.5 литрийн “Хараа” архи нэгийг аваад ир” гэхээр нь би тус дэлгүүр рүү ороод хэлсэн архийг нь аваад буцаад орсон. Намайг ороод удаагүй байхад араас Б............р орж ирээд бид 3 авсан архиа хувааж уугаад ...хоол идээд ярьж суусан. Тэр үед манай эхнэр Отгонсүрэн над руу залгаад “охиноо өрхийн эмнэлэг рүү авч яваад нуруун дээр нь гарсан хатгийг нь шаруул” гэхээр нь би амь Ц.............үүгийнхээс 13цаг 40 минутын үед гарч гэртээ орж охиноо аваад өрхийн эмнэлэг орж хатгийг нь шаруулаад гэртээ оруулсан. Тэгээд гэрээсээ ганцаараа гарч байрныхаа хойно байрлах “Од” нэртэй дэлгүүр орж 0.5 литрийн “Хараа” архи аваад Ц.............үү ах руу залгахад тэрээр “Б............р бид хоёр Драгон орчхоод буцаад гэрийн ойролцоо явж байна” гэхээр нь орцных нь үүдэнд очтол тэр хоёртой таарсан. Тэгээд Ц.............үүгийнд ороод миний авсан архийг гурвуулаа ууж дуусгатал Б............р гарч дэлгүүрээс 0.75 литрийн “Цагаан” нэртэй архи аваад орж ирсэн. Тус архийг ууж байхад миний нагац эгч Нина над руу залгаж “миний бие эвгүйрхээд байна. Ирж хань болооч” гэхээр нь би 17 цагийн орчим Ц.............үүгийнхээс гараад явсан. Намайг гарч явахад Ц.............үүгийн гэрт тэр хоёр үлдсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93-94 дэх тал),

10. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хутгыг савнаас гаргаж үзлэгийг явуулахад “хутганы шар иштэй, ажлын хэсгийн урт нь 13.2см урттай хутганы бариул хэсэг, ажлын хэсгийн ард цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 63, 64-65 дахь тал),

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын Гар мөр шинжилгээний шинжээчийн 1768 дугаар дүгнэлтэд:

“...Шинжилгээнд ирүүлсэн зүйлийг задалж үзлэг хийхэд нийт 22.8 см урттай, ажлын хэсгийн урт нь 13.1 см, ажлын хэсгийн өргөн 2 см, ажлын хэсгийн зүүн талд “HONG LI” гэсэн бичиглэлтэй, ажлын хэсгийн баруун, зүүн тал болон бариулын урд металл гадаргууд цус мэт зүйлээр бохирлогдсон, гүн бор ховил бүхий шаргал өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхгийг ирүүлсэн нь тогтоолд дурдсантай тохирч байна...ДҮГНЭЛТ:

1. Шинжилгээнд ирүүлсэн хутганы бариулын металл хэсэг дээрээс 1 ширхэг, ажлын хэсгийн зүүн талын дээрээс 1 ширхэг...нийт 2 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 236-237 дахь тал),

 

12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2951 дүгээр дүгнэлтэд:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цус илэрч байна.

2. Илэрсэн цус нь нэг эрэгтэй хүнийх байна. ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлын 16 локусаар тогтоов /Хүснэгт 1/.

3. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч Г.Ц.............үүгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт  (2 дахь хавтаст хэргийн 128-130 дахь тал),

 

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын 1784 дүгээр дүгнэлтэд:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн саарал богино ханцуйтай цамцанд 15 мм хэмжээтэй 2 ширхэг, 14 мм хэмжээтэй 1 ширхэг... гэмтлүүд үүссэн. 2. Саарал богино ханцуйтай цамцанд үүссэн 15 мм хэмжээтэй 2 ширхэг, 14 мм хэмжээтэй 1 ширхэг гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсэн зүсэлтүүд байна....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2 дахь хавтаст хэргийн 13-15, 16-17),

 

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1221 дугаар дүгнэлт

“...Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт: ...Хүзүүний урд доод хэсэг төвөнхийн мөгөөрсний дээр хөндлөн зах ирмэг тэгш, хүзүүний арьс зөөлөн эд ил гарсан 12х5 см урттай, баруун талдаа хурц төгсгөлтэй зүсэгдсэн шархтай, уг шархнаас 0,8см зэрэгцээ дээр,хүзүү урд дунд хэсэгт 6,5см урттай зах ирмэг тэгш, баруун талдаа хурц төгсгөлтэй зүсэгдсэн шархтай.

Цээжний баруун урд хэсэг буюу өвчүүний баруун хэсэгт баруун эгэмнээс доош 15см зайд, баруун хөхний товчноос дээш 9 см зайд байрлалтай, 2х0,5см зах ирмэг тэг мохоо ирмэг нь 10 цагийн түвшинд, хурц ирмэг нь 4 цагийн байрлалтай, зүүн урдаас баруун арагш чиглэсэн хатгагдаж зүсэгдсэн, зонд хийж шалгахад цээжний хөндий рүү нэвтэрсэн шархтай.

Цээжний баруун дунд урд хэсэгт эгмээс доош 12 см зайд хөхний товчноос дотогш дээш 4 см зайд, 1,5х0,5см зах ирмэг тэгш мохоо ир нь 10 цаг, хурц ирмэг нь 4 цагийн байрлалтай, чанх урдаас арагш чиглэлтэй, зонд хийж шалгахад цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархтай.

Цээжний зүүн урд дунд хэсэгт эгмээс дээш 15см зайд хөхний товчноос дотогш 4.5см зайд, 1.5х0.8см зах ирмэг тэгш мохоо ир нь 8 цаг, хурц ирмэг нь 2 цагийн байрлалтай, зүүн урдаас баруун арагш чиглэлтэй, цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархтай.

Зүүн хөмсөгний гадна хэсэг буюу зүүн шанааны хэсэгт зах ирмэг тэгш 2,5 см урттай зүсэгдсэн шархтай.

Зүүн бугалгын гадна урд дунд хэсэгт 3х1см хөх ногоон өнгийн, баруун бугалгын урд доод хэсэгт 12х0,8см, 0,6х0,6см, баруун шууны гадна ар доод хэсэгт 7х5см хөх шаргал өнгийн, зүүн гуяны гадна урд дээд хэсэгт 10х7см баруун өвдөгний дотор 5х3см хөх өнгийн цус хуралтуудтай.

Дотор эрхтнүүдийн шинжилгээ: ...цээжний баруун хөндийд 750мл, зүүн хөндийд 1350 мл улаан хүрэн өнгийн цусархаг агууламжтай...баруун уушгины урд дунд баруун уушгины 3-р сегментэд ташуу байрлалтай, 2х0,5см зах ирмэг тэгш, мохоо ир нь 10цаг, хурц ирмэг нь 4 цагийн түвшинд дотогш 8см гүн орсон хатгагдсан шархтай. Зүүн уушгины урд хэсэгт 3-р сегментийн түвшинд 1.5х0.4см зах ирмэг тэгш, мохоо ир нь 10 цаг, хурц ирмэг нь 4 цагийн түвшинд дотогш 5,3см гүн орсон хатгагдсан шархтай. Мөн зүүн уушгины 4-р сегментийн дотор хэсгээс цааш үнхэлцэг хальсны урд дунд хэсэг дайрч зүрхний зүүн ховдлын өмнөд ханаар ховдлын хөндий рүү нэвтэрсэн шархтай....Үнхэлцэг хальс наалдацгүй, үнхэлцэг хальсны урд дунд хэсэгт хөндлөн 1.5х1см зах ирмэг тэгш зүсэгдсэн шархтай, хөндийд 150 гр жинтэй өтгөн хар хүрэн өнгийн цусан бүлэнтэй.

Зүрхний зүүн ховдлын урд дунд хэсэгт хөндий рүү нэвт орсон 1.2х0.4см зах ирмэг тэгш хатгагдсан шархтай. Зүрхний хөндийг нээхэд зүүн ховдлын урд ханын ховдлын утаслагууд таслагдсан байв.

Шүүх химийн шинжилгээний №3649 тоот хариунд: Цогцсоос авсан гэх цусанд 3.7 промилли, ходоодны шингэнд 7.2 промилли спиртийн агууламж илрэв....

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний Онош:

1. Цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын өмнөд хана, үнхэлцэг хальс, баруун уушгины 3-р сегмент, зүүн уушгины 3-р сегментүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх: Үнхэлцгийн хөндий дэх /150гр/ цусан бүрэн. Цээжний баруун, зүүн хөндий дэх цус алдалт /750мл, 1350мл/.

2. Хүзүүний урд доод хэсэг дэх зүсэгдсэн шарх /12х5см урт, 6.5см урт/ бамбай булчирхайн хальсанд цус хуралт, зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн бугалага, баруун бугалга баруун шуу, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт. Хүнд зэргийн согтолт...ДҮГНЭЛТ

1. Талийгаач Г.Ц.............үүгийн цогцост цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын өмнөд хана, үнхэлцэг хальс, баруун уушгины 3-р сегмент, зүүн уушгины 3-р сегментүүдийг гэмтээсэн баруун, зүүн хөндий дэх цус алдалт /750мл, 1350мл/ хүзүүний урд доод хэсэг дэх зүсэгдсэн шарх /12х5см урт, 6.5см урт/ бамбай булчирхайн хальсанд цус хуралт, зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт зэрэг гэмтэл учирчээ. Талийгаачийн цогцост учирсан цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын өмнөд хана, үнхэлцэг хальс, баруун уушгины 3-р сегмент, зүүн уушгины 3-р сегментүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх /150гр/ цусан бүлэн, цээжний баруун, зүүн хөндий дэх цус алдалт /750мл, 1350мл/ хүзүүний урд доод хэсэг дэх зүсэгдсэн шарх /12х5см урт, 6.5см урт/ бамбай булчирхайн хальсанд цус хуралт, зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Харин зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна.

2. Талийгаачид үүсгэгдсэн дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэгдсэн ба үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломж муутай байна.

4. Талийгаач нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын өмнөд хана, үнхэлцэг хальс гэмтээсэн шархыг авснаас хойш амьд байх, үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Бусад гэмтлүүдийг авснаас хойш тодорхой нэг богино хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх, амьд байх боломжтой.

5. Талийгаачийн цогцост учирсан гэмтлүүд нь амьд үед үүсгэгджээ.

6. Талийгаач Г.Ц.............үүгийн цогцост цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын өмнөд хана, үнхэлцэг хальс, баруун уушгины 3-р сегмент, зүүн уушгины 3-р сегментүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цусан бүрэн цээжний баруун, зүүн хөндий дэх цус алдалт, хүзүүний урд доод хэсэг дэх зүсэгдсэн шарх гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтэл ба уг гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Бусад зүүн хөмсөгт зүсэгдсэн шарх, зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

7. Талийгаачийг үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

8. Талийгаач Г.Ц.............үү нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын өмнөд хана, үнхэлцэг хальс, баруун уушгины 3-р сегмент, зүүн уушгины 3-р сегментүүдийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цусан бүрэн цээжний баруун, зүүн хөндий дэх цус алдалт гэмтлийн улмаас нас баржээ.

9. Талийгаач Г.Ц.............үү нь 2021 оны 6 дугаар сарын 18-нөөс 119-нд шилжих шөнө 03 цаг 45 минутын байдлаар цогцос хийсэн үзлэгээр нас бараад 6-10 цаг орчим болсон байна.

10. Талийгаачид эсэргүүцэн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

11. Шүүх химийн шинжилгээгээр цогцсоос авсан гэх цусанд 3.7 промилли, ходоодны шингэнд 7.2 промилли спиртийн агууламж илэрсэн байх ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна....

12. ДНХ шинжилгээг ШШҮХ-н тусгай шинжилгээний газарт харьцуулсан шинжилгээгээр хийгдэнэ.

13. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 108-119, 120-125),

 

13. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Холбогдогч Б............рын Б............р нь саарал өнгийн саравчтай малгай, энгэр хэсэгтээ “Columbia University” гэсэн бичигтэй хөх цэнхэр өнгийн даавуун цамц өмссөн дотуураа улаан өнгийн нимгэн футболктой, доогуураа хөх цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, энгийн төмөр аралтай хар өнгийн тэлээтэй, дотуур нь хөх цэнхэр өнгийн шоо судалтай нимгэн өмдтэй, цагаан саарал өнгийн эмжээртэй улаан хүрэн өнгийн дотуур өмдтэй, цагаан өнгийн үдээстэй, шаргал өнгийн ултай, цагаан өнгийн пүүз гуталтай, түүний дотор саарал өнгийн хос оймстой. ...согтуурал мансуурлыг шалгах Dragger багажаар шалгахад 226.1 гэж заасныг тэмдэглэлд тусгав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт №  1, 3, 13  (1 дэх хавтаст хэргийн 33, 34-39 дэх тал),

 

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2950 дугаар дүгнэлтэд:

“...Эд мөрийн баримтад хийсэн үзлэгээр: Хөх саарал өнгийн жинсэн өмдний шуумгийн хэсэгт 1х0.5 см хэмжээтэй хүрэн өнгийн бохирдолтой байв /Зураг 3/....

3. Илрүүлэх шинжилгээний үр дүн:

Эд мөрийн баримтаар хөх саарал өнгийн жинсэн өмд дээр гемоглобины исэлдэх урвал явагдаж байх тул ус илэрч байна... гэж дүгнэх үндэс болов.

ДНХ-ийн шинжилгээний үр дүн:

Жинсэн өмд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлын 16 локусаар тогтоон шинжлэхэд хүснэгт 1-д үзүүлсэн дараалал бүхий ДНХ-ийн тогтоц илэрсэн нь амь хохирогч Г.Ц.............үүгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэж үзэх үндэс болов.

Хүснэгт 1.

Локус

Эд мөрийн баримт

Амь хохирогч

3 ширхэг тамхины иш дээр илэрсэн ДНХ-ийн тогтоц

Г.Ц.............үүгийн цусны ДНХ-ийн тогтоц

А1

А2

А1

А2

1

D3S1358

15

16

15

16

2

THO1

7

7

7

7

3

D21S11

28

30

28

30

4

D18S51

13

14

13

14

5

PENTA E

10

16

10

16

6

D5S818

10

10

10

10

7

D13S317

9

11

9

11

8

D7S820

8

10

8

10

9

D16S539

8

12

8

12

10

CSF1PO

 

 

 

 

11

PENTA D

9

9

9

9

12

vWA

17

20

17

20

13

D8S1179

13

15

13

15

14

TPOX

8

11

8

11

15

FGA

25

25

25

25

16

Хүйс

Х

Y

Х

Y

ДҮГНЭЛТ

1. Шинжилгээнд ирүүлсэн хөх саарал өнгийн жинсэн өмд дээр цус илэрч байна....

2. Илэрсэн цус нь нэг эрэгтэй хүнийх байна. ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлын 16 локусаар тогтоов /Хүснэгт 1/.

3. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо амь хохирогч Г.Ц.............үүгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт  (2 дахь хавтаст хэргийн 122-125 дахь тал),

 

16. Хэв загвар, дээж авсан 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлд: “...Б............рын Б............рын өөрийн зөвшөөрснөөр түүний биеэс цусны дээж, 2 гарын 10 хурууны хумс, шээс авах зорилгоор ...Эрүүлжүүлэх байрны эмч ...Э.Отгончимэгийг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн ...албан өрөөнд ... Б.Б............рын баруун гарын бугуй хэсгээс эмч 10 мл тариураар 8 мл цус, ... “Fuze tea” ундааны саванд шээс авч, тариур, шээсэн дээр “Б.Б............р 33 настай, эрэгтэй” гэж гараар бичиж битүүмжлэн авав...” гэх баримт (2 дахь хавтаст хэргийн 29),

 

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын Химийн шинжилгээний шинжээчийн 2965, 2966 дугаартай дүгнэлтэд

“...1. Шинжилгээнд ирүүлсэн цус, шээс нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

2. 3. ...хуруу шилтэй цуснаас 3.4 промилли, шээснээс 4.7 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 3.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 218-219, 220),

 

18. Хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэлд: “...Хэрэгт шалгагдаж буй Б.Б............р нь би тухайн гэмт хэргийг үйлдсэн хутгаа нуусан газраа зааж өгнө гэсэн тул үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад тухайн 3-р байрны ертөнцийн зүгээр зүүн талын буланд 3 гэж байрыг тоогоор тэмдэглэсэн хэсгийн харалдаа доод талд байх төмөр хаалттай салхивчны завсраас нийт 20 орчим см урттай бариул болон хутганы ажлын хэсэг нь тэр чигтэй цус мэт зүйлээр бохирлогдсон төмөр хутга гаргаж ирснийг эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 4-19 дэх тал),

19. Шүүгдэгч Б.Б............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 17-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Угсармалын 3-18а тоотод архи ууж байгаад шөнийн нэг цагийн үед унтаж амарсан юм...ингээд би өглөө 7 цагийн үед босож хоол хийх гэсэн чинь хоолны материал байхгүй байсан учир би 3-20 тоот гэр рүүгээ орж хоолны материал авч ирээд цуйван хийж талийгаачийн хамт идсэн. Тэгээд байж байсан хажуу айлын Энхтайван орж ирээд намт хоол идсэн. Тэгээд би гэр рүүгээ орчхоод буцаад талийгаачийн гэр ороход Ц.............үү, Энхтайван нар 1 шил архи уугаад байж байхаар нь би хамт архинаас нь хувааж уугаад дууссан чинь Ц.............үү 30 гарам минут унтаад амарсан. Тэгээд Ц.............үүгийн дугаар руу манай дүү Б.Б.............г залгаад надтай яриад Драгон ороод ТҮЦ машинаас иргэний үнэмлэхийн лавлагаа аваад Төрийн банк ороод мөнгө орсон байгаа мөнгөө аваад над руу шилжүүлээд хий гэж хэлэхээр нь би за гэж хэлсэн. тэгээд Ц.............үүгээс гар утсаа түр хэрэглүүлэхээр гуйхад Ц.............үү надад хамт Драгон явах уу гэхээр нь би зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд ТҮЦ машинаас лавлагаа аваад төрийн банк ороод 190.000 төгрөгийн дүү Б.............гийн данс руу шилжүүлээд бэлнээр 10.000 төгрөгийг аваад харьж явахад Энхтайван Ц.............үү рүү залгаад хаана байна гэрийн чинь гадна хүрээлж байна гэхээр нь бид хоёр яг одоо эргээд орлоо гэж хэлээд байр тойроод ороход Энхтайван орцны үүдэнд сууж байсан. Тэгээд бид 3 Ц.............үүгийн гэр рүү нь орсон. Тэгээд би өлгүүрт цамцаа өлгөөд эргээд хартал ширээн дээр 0.5 литрийн хараа архи байсан. Тухайн үед Энхтайван, Ц.............үүд дүү нь ганц шил архи авлаа гэж хэлээд бид гурав хувааж уусан. Тэгээд би өөрт байсан 12.500 төгрөгийг гаргасан харин Энхтайван 2000 төгрөг гаргасан. Тэгээд би архи авахаар дэлгүүр гарсан чинь гараад архи байгаагүй. Тэгэхээр нь би 0.75 литрийн цагаан гэдэг архи аваад Ц.............үүгийн гэрт ууж байсан чинь Энхтайван архи талдаа орсон байсан чинь гэртээ орно гээд явсан. Ц.............үүгийн гэрт бид хоёр хамт үлдсэн. Тэгээд би хэсэг сэрсэн чинь ширээн дээр 0.5 литрийн цагаан нэртэй архи бүтнээрээ байсан. Тэгээд нэг мэдсэн чинь манай гэрт Ц.............үү орон дээр суусан би Ц.............үүгийн өөдөөс сандал дээр суучихсан маргалдаад байж байсан. Би Ц.............үүтэй юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Тэгээд Ц.............үү миний нүүр рүү алгадахаар нь би зөрүүлж алгадсан. Тэгээд Ц.............үүг гэнэт өвгөн зайл гэж хэлсэн чинь дуугарахгүй эргээд явсан. Удаагүй гартаа хутга барьсан над руу дайрахаар нь би хутгатай гарыг нь бариад 5 гарам минут ноцолдсон. Тэгээд миний гарт цустай хутга байсан. би гэрээс гарч гүйгээд байрныхаа подвалын цонх руу хутгыг шидээд оруулсан. Тэгээд би буруу зүйл хийснээ мэдээд дүү Б.............г рүү залгаад буруу зүйл хийчихлээ гэж хэлээд 102, 103 дугаар руу залгасан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 92-95 дахь тал),

 

20. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 490 дугаар дүгнэлтэд

“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/ 2021.06.18-ны өдөр гурвуулаа 0.5 литрийн 2 шил архи, 0.75 литрийн 1 шил архийг ууцгаасан. Тэгээд тасарцгаасан, утацгаасан байсан. Тэгээд сэрсэн чинь талийгаач Цогоо босоод ирсэн, ширээн дээр 0.5 литрийн архи байсан. Энэ архийг хэн нь авснаа санахгүй “та авсан уу” “би авсан уу” гэж байсан. Тэгээд яаснаа мэдэхгүй байна. Тэгээд унтаад сэрсэн чинь гэртээ ирсэн байсан. Яаж гэртээ ирснээ санахгүй байна. Тэдний гэрт 5 хоног уусан. ...Манай гэрт талийгаач намайг алгадаад намайг хараагаад байсан. Тэгээд би зөрүүлээд юу гэж хэлснээ санахгүй байна. Ямар ч байсан цохилцсоноо санаж байна. Би манай гэрээс зайл гэж хэлсэн. Тэгсэн тэр үүд рүү явж байсан. Тэгээд би гэртээ ороод засаад байж байсан чинь араас хүн ирэх шил шал дуугарсан. Тэгээд эргээд харсан чинь талийгаач хутгатай ирж байсан. Тэгээд ноцолдсон байх тэгээд нэг мэдсэн гарт хутга байсан. Хутга нь цустай байсан. Талийгаач орон дээр байсан. Нэг мэдсэн 12 дугаар сургуулийн урд гүйж байсан. Дүү рүүгээ утсаар яриад “би хүн алчих шиг боллоо” гэсэн. Тэгээд би хэргийн газраас зугтаж болохгүй гэж бодоод цагдаа түргэн дуудсан. Хутгаа подвалын арын цонхны тийшээ хийсэн байсан. Тэрийгээ дараа нь олж өгсөн. ...Тухайн үед согтолт их байсан.... ДҮГНЭЛТ

1. Б.Б............р нь архины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна...

2. Б.Б............р нь болж өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна.

...5. Б.Б............р нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэний дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. Б.Б............р нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 130-132 дахь тал),  

 

21. Гэрч Б.Б.............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 13 цаг 08 минутад 95681600 дугаараас над руу “Агаа нь байна залгаач” гэж миний 94356868 гэсэн утасны дугаар руу мессеж бичихээр нь би өөрийн утасны дугаараас залгахад манай ах Б.Б............р аваад 55 секундийн дуудлага хийсэн...Тэгэхэд манай ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, 13 цаг 33 минутад 94346868 гэсэн өөрийн утасны дугаараас 95681600 гэсэн утасны дугаар руу 5 минутын дуудлага хийсэн. Манай ах Говьсүмбэр аймагт байрлах Уул уурхайн коллежид суралцаж сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг авдаг...Тэгээд 13 цаг 52 минутад Мөнхтуяа гэх хүний 5006733593 гэсэн хаан банкны дансны дугаарыг над руу мессежээр 95681600 гэсэн дугаараас ирсэн. Тэгэхээр нь 13 цаг 54 минутад 5000 төгрөгийг данс руу шилжүүлж, гүйлгээний хутган дээр Буянаад гэж явуулсан...Тэгээд хамгийн сүүлд 19 цаг 59 минутад залгаад “ахыг нь хүн амны хэрэгт сэжиглээд байна” гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ гэхэд “би гарчхаад ороод ирэхэд манайд хүн нас барчихсан юм шиг байна гэж хэлэх шиг болсон би сайн санахгүй байна” надтай утсаар ярихад ах согтуу юм шиг байсан тэгэхээр нь би эгч руу “95681600 гэсэн дугаар руу яаралтай залга” гэж мессеж бичихэд 20 цаг 01 минутад эгч над руу залгасан. Тэгээд би эгчид хандан “ахынд хүн нас барсан юм гэнэ үү нэг сонин юм яриад байна. Та агаа руу залгаад яриа гэж хэлчхээд такси бариад ахын гэр рүү очиход манай ахын гэрийн гадаа цагдаа нар ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 92-95 дахь тал) зэрэг нотлох баримтаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь амь хохирогчийг хэвтээ байрлалд байхад нь олон удаа хутгалсан үйлдлийн улмаас шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тусгагдсан шарх гэмтэл учирсан болох нь тогтоогджээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нараас                                       

1. Гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй талаар

- Гэрч БЭ.............н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тус архийг ууж байхад миний нагац эгч Нина /74 настай эмэгтэй гэртээ бага охинтойгоо хоёулхнаа амьдардаг/ над руу залгаж “миний бие эвгүйрхээд байна ирж хань болооч” гэхэд би 17 цагийн орчим амь хохирогч Ц.............үүгийнхээс гараад... Нина эгчийндээ очиж хийсэн хоолыг нь идээд Нина эгч, охин болох Туяа нартай хууч хөөрч сууж байхад...” гэж (1 дэх хавтаст хэргийн 94 дэх талд) мэдүүлсэн байхад

- Гэрч Б.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд “...2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үед манай ээжийн бие муудаад байхаар нь дүү Энхтайван руу залгаад “ээжийн бие муудаад байна. хаана байгаа юм” гэж асуухад тэрээр “охины нуруун дээр хатги гарсан байна. Шаруулаад байж байна” гэж хэлсэн. Ингээд би дүүд “хурдан ирээрэй ээжийн дүү бие бие муудаад байна. Би айгаад байна” гэж хэлсэн...” өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82 дахь тал) нь зөрүүтэй.

Өөрөөр хэлбэл гэрчээр БЭ.............н “...нагац эгч Нина над руу залгасан... очиж хоолыг нь идээд Нина эгч, Охин болох Туяа нартай хууч хөөрч суусан...” гэсэн байхад гэрч Б.Энхтуяа “...ээжийн бие муудаад байна...” гэж өөрөөр залгасан гэсэн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, мөн гэрч БЭ.............нгийн мэдүүлэгт дурдсан “Туяа” гэдэг хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй, гэрч БЭ.............нгийн амь хохирогчийнхоос гараад хаашаа хэрхэн яаж явсныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй. Гэрч БЭ.............нгийн дагуулж ирсэн гэх Б.Энхтуяагаас мэдүүлэг авсан.

2.Гэрт БЭ.............нгийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд цээжин, хэвлий хэсэгт шархтай байсан. Энэ нь яаж үүссэн шарх вэ гэдгийг бичээгүй. Нүдээр харахад зүсэгдсэн шарх байсан. Гэтэл шинжээч дүгнэлтдээ шархыг хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэсэн байгаа нь зөрүүтэй байна.

 

3. Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...цагаан өнгөтэй, дэлгэцийн дээд хэсэгтээ Samsung гэсэн цагаан бичиглэлтэй гар утас байв...” гэж (1 дэх хавтаст хэргийн 48-82 дахь талд) нотлох баримт цуглуулсан байх боловч тухайн утас нь хэний эзэмшлийн утас болохыг тодруулаагүй мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн.

4. Хэргийн газрын үзлэгт: “...том өрөөнөөс... 3, ...6 тоогоор дугаарласан хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгээс дээж,... ариун цэврийн өрөөний цагаан өнгийн модон ...хаалганы гадаргуугаас цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байснаас дээж 1-г авлаа.... үүдний цагаан өнгийн модон хаалганы ...бариулын орчим байсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээс дээж 1 авсан... гал тогооны өрөөний паркет шал хэсэгт 7, 8 тоогоор тэмдэглэсэн хэсэгт нүдэнд үл үзэгдэх тус бүр 1, нийт 2 ширхэг гутлын мөр байсныг гэрэл зургаар, мөн 9 тоогоор дугаарласан хэсэгт хүний өлмий хэсгийн тал мөр байсныг гэрэл зургаар тус тус бэхжүүлэн авлаа... ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 4-19 дэх тал) авагдсан байхад мөрдөн шалгах ажиллагаагаар цус мэт улаан хүрэн өнгийн зүйл нь цус мөн эсэх, мөн бол хэний цус эсэхийг тодруулаагүй, түүнчлэн гутлын болон хүний өлмий хэсгийн мөр хэнийх вэ гэдгийг шалгаж тогтоогоогүй. Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан гутлын шүүгээнд олон янзын гутал байдаг миний үйлчлүүлэг заримыг мэдэхгүй байна. Гэтэл гэрт хоёр хүн байсан байхад түүнээс гадна илүү гутлын мөр байгаагаас үзэхэд өөр хүн байсан гэдгийг үгүйсгэхгүй тул шалгах шаардлагатай.

5. Амь хохирогчийн гэрт хэргийн газрын үзлэг хийсэн (1 дэх хавтаст хэргийн 20-25 дахь тал) байх боловч шүүгдэгчийн мэдүүлэгт дурдагдсан амь хохирогчийн гэрт хоол хийсэн гэх үйл баримтыг нотлоогүй.

6. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг дурдсан хохирогчийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэлийг улаан хаалга байна гэж орхисон. Цонхоор нь орсон зүйлээ тэмдэглээгүй байсан.” зэрэг нь нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүйд хамаарна. 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны шинжээчийн 1767 дугаартай дүгнэлтэд (1 дэх хавтаст хэргийн 169-205) хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн гарын мөрүүдийг Б............рын Б............р гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

8. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах прокурорын тогтоол үйлдсэнтэй холбогдуулан мөрдөн байцаагч миний үйлчлүүлэгчээс мэдүүлэг авсан байх боловч тухайн мэдүүлэг авах ажиллагаандаа түүний сонгон авсан О.О........нчимэг өмгөөлөгчийн бус С.О........нчимэг өмгөөлөгчийг байлцуулж мэдүүлэг авсан гэх үндэслэлүүдээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Учир нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн гэрч БЭ.............н болон Б.Энхтуяагийн мэдүүлэг зэрэг нь хэрэгт цуглуулж бэхжүүлсэн эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн буюу гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр (1 дэх хавтаст хэргийн 48-56) тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь үнэн зөв мэдүүлсэн болох нь нотлогдохоос гадна шүүгдэгч Б.Б............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд байж байсан хажуу айлын Энхтайван орж ирээд намт хоол идсэн. Тэгээд би гэр рүүгээ орчхоод буцаад талийгаачийн гэр ороход Ц.............үү, Энхтайван нар 1 шил архи уугаад байж байхаар нь би хамт архинаас нь хувааж уугаад дууссан чинь Ц.............үү 30 гарам минут унтаад амарсан... харьж явахад Энхтайван Ц.............үү рүү залгаад хаана байна гэрийн чинь гадна хүрээлж байна гэхээр нь бид хоёр яг одоо эргээд орлоо гэж хэлээд байр тойроод ороход Энхтайван орцны үүдэнд сууж байсан.... Энхтайван архи талдаа орсон байсан чинь гэртээ орно гээд явсан...” гэх зэргээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд БЭ.............н нь байгаагүй болох нь нотлогдож байна. Нөгөө талаар БЭ.............нгийн биед мэргэжлийн байгууллагын хөндлөнгийн шинжээч дүгнэлт гаргасан байхад шүүх тэрхүү дүгнэлтийг хууль бус зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Б.Б............рт холбогдох хэрэгт гэрч БЭ.............нгийн явсан зам маршрутыг тогтоох, биед учирсан шархыг ямар хүчин зүйлийн улмаас үүссэн, гэрч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, Туяа гэх хүнээс мэдүүлэг авхуулах, Samsung гэсэн цагаан бичиглэлтэй гар утас хэний эзэмшлийнх болохыг дахин мөрдөн байцаалтаар тогтоох шаардлагагүй буюу дээрх мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэв. 

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан цус мэт зүйлээр бохирлогдсон эд зүйлсээс авсан дээжийг шинжлээгүй хэний цус байсан эсэхийг тогтоогоогүй, хурааж авсан гарын хээний дардсыг шинжээч дүгнэлтэд Б............рын Б............р гэж бичсэн, амь хохирогчийн гэрт хийсэн хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн, хэрэг учрал болсон гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хөлийн мөр илэрснийг шалгаагүй, шүүгдэгчийн гутлын шүүгээнд байсан гутлууд хэнийх болохыг тогтоох шаардлагатай гэх дүгнэлтүүд нь 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын ДНХ-ийн шинжээчийн 2946 дугаар дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг тамхины иш дээр шүлс /хучуур эс/ илэрч байна. 4 ширхэг арчдас... зэрэгт биологийн ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт  (2 дахь хавтаст хэргийн 116-119), 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1767 дугаар дүгнэлтэд “...7. Шинжилгээнд ирүүлсэн 144х50 мм цагаан цаасан дээр хар нунтаг ашиглан илрүүлж, тунгалаг наалт туузад бэхжүүлсэн №9 дугаартай нүцгэн хөлийн мөр гэсэн тайлбар бичиж ирүүлсэн нүцгэн хөлийн мөрийн сан байхгүй тул санд оруулан харьцуулах боломжгүй ба харьцуулах загварын дардас ирүүлсэн тохиолдолд адилтгалын шинжилгээ хийх боломжтой...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 169-175)-р үгүйсгэгдсэн. Түүнчлэн тус дүгнэлтэд шүүгдэгч Борхүүгийн Б............рыг Б............рын Борхүү гэж зөрүүтэй бичсэн хэдий ч шүүх дээрх дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс дээрх үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэлгүй юм.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б............р нь архины хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй үедээ, шууд санаатайгаар, шалтаг шалтгаангүйгээр, хутгаар амь хохирогч Г.Ц.............үүгийн цээжин тус газар 3 удаа хутгалж, 2 удаа хоолойг нь зүсэж, 1 удаа зүүн хөмсгийг нь зүсэж, амь хохирогч нь цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн ховдлын өмнөд хана, үнхэлцэг хальс гэмтсэн шархны улмаас үхсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүгдэгч Б.Б............рыг эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны шинжээчийн 1221 дугаар дүгнэлт тусгагдсан “...зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт зэрэг гэмтэл учирчээ... зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. (1-р хавтаст хэргийн 108-119, 120-125) эдгээр гэмтлүүдийг миний үйлчлүүлэгч бүгдийг учруулсан гэж үзэх боломжгүй.

Цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нэг удаагийн нэвтрэлт. Хүзүүний шарх нь зөөлөн эдийн гэмтэл гэж гарсан. “Онц хэрцгий” гэдийг олон тооны шарх гэмтлээр тогтоохгүй, шүүгдэгч мэдүүлэгтээ хутга булааж авах явцдаа дээр доороо орсон гэж мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлгээс үзвэл онц харгис хэрцгий аргаар алсан гэх нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Иймд шүүгдэгч Б.Б............рын холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчилж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б............р нь амь хохирогчийн амь насыг хохироосон үйлдлийг арга, учруулсан шарх гэмтэл нь олон тооны, хэрцгийн шинжтэй, шүүхээс шүүгдэгчийг “онц харгис хэрцгий аргаар” гэх шинжээр түүнийг гэм буруутайд тооцохдоо шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “...зүүн бугалга, баруун бугалга, баруун шуу, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт...” гэмтлээр бус харин дээрх гэмтэл буюу хутганаас үүссэн шарх гэмтлийг онц харгис хэрцгий аргад хамааруулсан болно.

Хохирол, хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О........н нь оршуулгын зардалд 14.766.500 төгрөг, мөн оршуулгын зардалд хэрэглэхээр “Гоёо Ухаа” ХХК-наас зээлсэн гэх 3.000.000 төгрөг, нийт 17.766.500 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусдаас зээлсэн 3.000.000 төгрөгийг оршуулгын зардалд зарцуулсан гэж тайлбарлах тул энэхүү зардлыг оршуулгын зардалд нэмж гаргах үндэслэлгүй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 17.766.500 төгрөгөөс  “Гоёо Ухаа” ХХК-наас зээлсэн гэх 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б............рын оршуулгын зардалд төлсөн 1.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 13.266.500 төгрөгийг шүүгдэгч Б.Б............раас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч нь оршуулгын зардлыг нөхөн төлөх хүсэлт гаргасныг үндэслэн завсарлуулсан ба, тус хугацаанд шүүгдэгч Б.Б............рын ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О........нд 13.266.500 төгрөг нөхөн төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 16 жилийн хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Б.Б............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Б............рыг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б............р Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан баримттай хохирол, хор уршгийг төлсөн:” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тиймээс шүүгдэгч Б.Б............рт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан баримттай хохирол, хор уршгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 14 жилийн хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, учирсан хохирлыг тодорхой хэмжээг төлж барагдуулсан дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ...хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б............р нь 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 2021 оны 6 дугаар сарын 21-ны өдөр хүртэл 2 хоног баривчлагдаж, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс (2 хавтаст хэргийн 139, 144, 168, 183) мөн оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 186 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Тиймээс түүний баривчлагдан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нийт 186 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасах нь зүйтэй.

Харин улсын яллагчаас шүүгдэгч Б.Б............рт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний урьд ял шийтгүүлсэн буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1290 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундааны хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосон шийдвэрийг хүчингүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялыг нэмж нэгтгэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их хурлаас 2021 онд Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна:” мөн зүйлийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” , мөн хуулийн  5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт ”Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Б.Б............рт 2015 оны Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацаа болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундааны хэрэглэхийг хориглох хязгаарлалт авсан албадлагын арга хэмжээ тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн 2108 0000 00895 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Б.Б............рын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан саарал өнгийн малгай 1 ширхэг, цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хүрэн өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн тэлээ 1 ширхэг, жинсэн өмд 1 ширхэг, хөх эрээн өнгийн нимгэн дотуур өмд 1 ширхэг, хүрэн өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн хос пүүз, амь хохирогчийн Г.Ц.............үүгийн хэрэглэж байсан “Nokia” маркийн гар утас 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр цуглуулж бэхжүүлсэн “Цагаан шонхор” тамхины иш 3 ширхэг, №6 дугаараар дугаарласан цус мэт хүрэн өнгийн цусны дээж 1 ширхэг, №03 дугаартай цусны дээж 1 ширхэг, хаалганы гадаргуугаас цус мэт хүрэн өнгийн зүйл болсон байснаас дээж 1 ширхэг, гэрийн цагаан өнгийн хаалганы гадаргуу дээрээс цус мэт хүрэн өнгийн зүйл байснаас дээж 1 ширхэг, Ариун цэврийн өрөөний үүдэнд байсан бохирдсон уснаас 200 гр дээж, архины шил 4 ширхэг, 1 ширхэг үс, цонхны бариулын доод хэсгээс 2 ширхэг гарын мөр, “Веко” угаалгын машин дээрээс 1 ширхэг гарын мөр, гэрийн цагаан өнгийн хаалганы гадаргуу дээрээс 2 ширхэг гарын мөр, “Хараа” архины шилний гадаргуугаас 3 ширхэг гарын мөр, “Хамаг Монгол” архины шилний гадаргуугаас 5 ширхэг гарын мөр, хөлийн улны мөр 1 ширхэг, 20см урттай бариул болон ажлын хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга 1 ширхэг тус тус хураагдаж ирсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх бодит үндэслэл бий болсон, эсхүл түргэн муудах, гэмтэх, устах, эсхүл хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл чанар нь муудах хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг эзэмшигчид нь буцааж өгөх боломжгүй тухай прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзвэл шүүх дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж болно:” гэж мөн зүйлийн 1.1. дэх заалтад “хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэх;” 1.2.дахь заалтад “хадгалуулахаар зохих байгууллагад шилжүүлэх;”, 1.4 дэх заалтад “устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх.” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б............рын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж байсан саарал өнгийн саравчтай малгай, “Columbia University” гэсэн бичигтэй хөх цэнхэр өнгийн даавуун цамц, улаан хүрэн өнгийн нимгэн футболк, энгийн төмөр аралтай хар өнгийн тэлээ, хөх цэнхэр өнгийн шоо судалтай нимгэн өмд, цагаан саарал өнгийн эмжээртэй улаан хүрэн өнгийн дотоож, цагаан өнгийн үдээстэй, шаргал өнгийн ултай, цагаан өнгийн хос пүүз зэргийг шүүгдэгчид, амь хохирогч Г.Ц.............үүгийн хэрэглэж байсан “хар өнгөтэй, дэлгэцийн дээд хэсэгтээ “Nokia” гэсэн цагаан бичиглэлтэй товчлууртай гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О........нд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар гэмт хэргийн ул мөр агуулсан шүүгдэгч Б.Б............рын өмсөж байсан жинсэн өмд, 20см урттай бариул болон ажлын хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн “Цагаан шонхор” тамхины иш 3 ширхэг, №6 дугаараар дугаарласан цус мэт хүрэн өнгийн цусны дээж 1 ширхэг, №03 дугаартай цусны дээж 1 ширхэг, хаалганы гадаргуугаас цус мэт хүрэн өнгийн зүйл болсон байснаас дээж 1 ширхэг, гэрийн цагаан өнгийн хаалганы гадаргуу дээрээс цус мэт хүрэн өнгийн зүйл байснаас дээж 1 ширхэг, Ариун цэврийн өрөөний үүдэнд байсан бохирдсон уснаас 200 гр дээж, архины шил 4 ширхэг, 1 ширхэг үс, цонхны бариулын доод хэсгээс 2 ширхэг гарын мөр, “Веко” угаалгын машин дээрээс 1 ширхэг гарын мөр, гэрийн цагаан өнгийн хаалганы гадаргуу дээрээс 2 ширхэг гарын мөр, “Хараа” архины шилний гадаргуугаас 3 ширхэг гарын мөр, “Хамаг Монгол” архины шилний гадаргуугаас 5 ширхэг гарын мөр, хөлийн улны мөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Илтгэн овогт Б............рын Б............рыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б............рт 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............рт оногдуулсан 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............рт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1290 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундааны хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............рын баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 186 (нэг зуун наян зургаа) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн;

- шүүгдэгч Б.Б............р саарал өнгийн саравчтай малгай, “Columbia University” гэсэн бичигтэй хөх цэнхэр өнгийн даавуун цамц, улаан хүрэн өнгийн нимгэн футболк, энгийн төмөр аралтай хар өнгийн тэлээ, хөх цэнхэр өнгийн шоо судалтай нимгэн өмд, цагаан саарал өнгийн эмжээртэй улаан хүрэн өнгийн дотоож, цагаан өнгийн үдээстэй, шаргал өнгийн ултай, цагаан өнгийн хос пүүз зэргийг шүүгдэгчид

- амь хохирогчийн “Nokio” маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О........нд тус тус буцаан олгож,

Мөн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар гэмт хэргийн ул мөр агуулсан шүүгдэгч Б.Б............рын өмсөж байсан жинсэн өмд, 20см урттай бариул болон ажлын хэсэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн “Цагаан шонхор” тамхины иш 3 ширхэг, №6 дугаараар дугаарласан цус мэт хүрэн өнгийн цусны дээж 1 ширхэг, №03 дугаартай цусны дээж 1 ширхэг, хаалганы гадаргуугаас цус мэт хүрэн өнгийн зүйл болсон байснаас дээж 1 ширхэг, гэрийн цагаан өнгийн хаалганы гадаргуу дээрээс цус мэт хүрэн өнгийн зүйл байснаас дээж 1 ширхэг, Ариун цэврийн өрөөний үүдэнд байсан бохирдсон уснаас 200 гр дээж, архины шил 4 ширхэг, 1 ширхэг үс, цонхны бариулын доод хэсгээс 2 ширхэг гарын мөр, “Веко” угаалгын машин дээрээс 1 ширхэг гарын мөр, гэрийн цагаан өнгийн хаалганы гадаргуу дээрээс 2 ширхэг гарын мөр, “Хараа” архины шилний гадаргуугаас 3 ширхэг гарын мөр, “Хамаг Монгол” архины шилний гадаргуугаас 5 ширхэг гарын мөр, хөлийн улны мөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б............рын эдлэх ялыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.МӨНХЗУЛ

 

                       ШҮҮГЧ                                Т.АЛТАНТУЯА

 

        Б.БЯМБААБААТАР