Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

 

 

 

 

 

 

       2021         12            24                                      2022/ШЦТ/21

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Хохирогч Ё.Л.............н,

шүүгдэгч М.Б.............н, түүний өмгөөлөгч Л.Нинжбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт М.............лын Б.............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2103 0026 40344 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт М.............лын Б.............н, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1989 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...........................ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .............................................оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..................................

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

М.Б.............н нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн урд талын явган хүний гарцын замд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 00 цаг 05 минутын орчимд Toyota Prius-20 маркийн .................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Ё.Л.............нг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч М.Б.............н мэдүүлэхдээ: “...Би 9 сарын 14-ний өдөр Эрдэнэт хотоос Улаанбаатар хотод ирсэн байсан бөгөөд 9 дүгээр сарын 15-ны өдөр нь Эрдэнэт хот руу буцах байсан. Тухайн өдөр өдөржин бороо орсон байсан. Саппорогийн уулзвар дээр явж байхад хохирогч гэнэт замын хажуугаас гарч ирж мөргүүлсэн. Машинаас буугаад хохирогч дээр очиж түргэн дуудаж өгсөн. Тэр өдрөөс хойш хохирогчийг 3 хоног эмнэлэгт сахисан. Түүнээс хойш 3-4 удаа хохирогчийг эргэж тойрч байсан. Хохирогчийг гэмтлийн эмнэлгээс гарахад хувийн эмнэлэгт шилжүүлж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ир гэсэн цагт нь ирж байсан..” гэв.

2. Хохирогч мэдүүлэхдээ: “..Тухайн үед машинд мөргүүлснийг сүүлд нь мэдсэн. Ажил дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд гарсан...манай ажил 22 товчоонд байдаг...би Саппоро дээр юу хийж явсан болохоо...мэдэхгүй байна...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

 

1. Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСMI10006152 дугаар хуудаст: “...Дуудлага өгсөн: 88612425, ...Дуудлага хүлээн авсан: 2021-9-15 00:08:29, ...Дуудлагын утга: .................... улсын дугаартай Toyota Prius 20 маркийн машин хүн мөргөчихсөн байна...” гэх баримт (хавтаст хэргийн 04),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Barmon Buildmd төвийн урд баруунаас зүүн тийш явах зам байлаа... Toyota Prius 20 .................... улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр зүүн тийш харж зогссон байдалтай зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр зорчиж байлаа...цаг агаар тогтуун эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвастай 6 эгнээ явган хүний замтай хашлагатай зам байлаа...анх явган зорчигчийг мөргөсөн гэх цэгийг “А” цэгээр явган зорчигчийг газар унасан гэх цэгийг Б үсгээр явган зоригчийн унасан газар тэмдэглэж тавьсан...А цэгээс Б цэг хүртэл 9м, А цэгээс .................... улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашин хүртэл 9.30см байв...” гэх баримт (хавтаст хэргийн 7-12),

3. Хохирогч Ё.Л.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 19:00 цагийн үед гэртээ ирээд гарч дэлгүүрээс 0.5 граммын савлагаатай Хараа нэртэй архи авч ганцаараа уучхаад тэрнээс хойш согтуу юу болсныг санахгүй байна. Тухайн үед автомашинд мөргүүлээд осолд орсон гэдгээ мэдэхгүй гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

4. Гэрч Т.Э...................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Б.............нтэй хамт түүний эзэмшлийн Toyota Prius 20 маркийн .................... улсын дугаартай автомашинтай ертөнцийн дүгээр баруунаас зүүн тийш чиглэлт Саппорогийн урд замд явж байсан. Найз Б.............н машинаа жолоодоод би урд зорчигч талын суудалд суугаад явж байсан. Тэгтэл миний сууж явсан талаас буюу хойноосоо урагш чиглэлтэй нэг эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн тэр үед найз Б.............н орилоод явган зорчигчийг машинаараа мөргөөд зогссон. Ослын дараа Б.............н бид хоёр машинаасаа буугаад машин мөргүүлсэн явган зорчигч дээр очиход нэг эрэгтэй хүн замын гол хэсэгт доошоо хараад хэвтсэн байсан. Тэгтэл хүмүүс орилоод гүйгээд ирсэн, тэр хүний гарыг хөдөлгөх гэтэл хүмүүс хамаагүй битгий хүр агаарыг нь тавиад өг гээд хэлж байсан. хажууд байсан нэг эмэгтэй цагдаа болон эмнэлэг рүү дуудлага өгсөн...Миний санаж байгаагаар 3,4 м орчим зайнаас явган зорчигчийг харсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),

5. Гэрч Э.Б....................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн шөнө Саппорогийн урд талын автобусны буудал дээр ТҮЦ-ээс юм авчхаад зогсож байтал зам дээр юм мөргөх чимээ гарахаар нь эргээд хартал нэг хүн газар уначихсан Toyota Prius 20 маркийн хар өнгийн машин аваарын гэрлээ асаагаад зогсож байсан. Тэр Toyota Prius 20 маркийн автомашины жолооч нь машинаасаа бууж ирээд газар хэвтэж байсан хүн дээр очоод яан аа ахаа зүгээр рүү гэж хэлж байсан би тэгэхээр нь чи ингэж байхаар цагдаа дуудаач гэж хэлсэн...явган зорчигч явган хүний гарцаар гарсан байх, би сайн хараагүй хажуухан талд нь явган хүний гарц байдаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45),

 

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8752 дугаар дүгнэлт

ГССҮТ-ийн 8887 тоот өвчний түүхээс: 2021.09.15-нд хэвтсэн Эмчлүүлэгчийн биеийн байдал хүндэвтэр, ухаан бүдэг, савчсан эмх замбараагүй хөдөлгөөнтэй, Команд биелүүлэхгүй...Хуйх, хамар, хацарт зулгарсан, шархтай, бага зэрэг хавантай.

2021.9.15-ны Толгойн КТГ-д: хамар ясны 2 хажуу хана хугарсан, таславч зүүн тийш муруйсан... 2 нүдний ухархайн дотор хана болон гайморын хөндийн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хугарлуудтай...тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайд 0.5см хүртэл зузаан хэмжээтэй нимгэн субдурал цус хуралттай...баруун зулайн оройн хэсэгт 0.6см хүртэл хэмжээтэй хэд хэдэн тооны +76HU нягтралтай, зүүн дух чамархайд 7.9х2.9см хүртэл хэмжээтэй +53HU цус хуралт няцралын голомтот өөрчлөлттэй...субарахнойдаль зайнуудад цус харвалттай...2 талын нүд хамар хацрын зөөлөн эдэд бага зэргийн хавдартай...2 талын нүд хамар хацрын зөөлөн эдэд бага зэргийн хаван хавдартай...гэжээ...ДҮГНЭЛТ

1. Ё.Л.............нгийн биед хамар ясны хугарал, 2 нүдний ухархай дотор хана болон гайморын хөндийн дотор хананы хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайд хатуу бүрхүүл доорх цус хуралт, зүүн дух чамархайд няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-55)

 

7. Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн 272 дугаар магадалгаад:

1. “Toyota Prius-20 маркийн .................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч М.Б.............н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ё.Л.............н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 99-100),

 

8. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 4248 дугаартай дүгнэлт

“...Шинжилгээнд ирүүлсэн цуснаас шинжилгээний дээж авч спиртийн зүйл агуулагдаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор бихромат калийн исэлдэх урвал дээр үндэслэж шинжилгээг явуулж Unico-7200 спектрофоторметр багаж дээр 590 нм долгионы уртад хэмжилтийг 3-н удаа хийж стандарт жиших муруй дээрээс харгалзах тоон утгыг олж тоо хэмжээг тодорхойлоход “001586053” дугаартай хуруу шилтэй “Нэр хаяг тодорхойгүй” 45 орчим эр IX/15” гэж хаягласан цусанд 2.2 промилли спирт илэрсэн...ДҮГНЭЛТ

1.2 Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “001586053” дугаартай хуруу шилтэй “Нэр хаяг тодорхойгүй 45 орчим эр IX/15” гэж хаягласан цусанд 2.2 промилли спирт илэрсэн. Цусанд дахь 2.2 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 72-73)

9. Шүүгдэгч М.Б.............ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00:05 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн .................... улсын дугаартай автомашиныг жолоодон Драгон авто вокзалын тэндээс дайвар авчхаад 3-4-р хорооллын тэндээс хүнээс юм авах гээд 1-р хорооллын урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд 3 эгнээтэй замын 2-р эгнээнд явж байхад Саппорогийн автобусны буудлын баруун талын явган хүний гарц руу ойртож ирэх үед гэнэт замын урд талаас хойшоо чиглэлд явган зорчигч гүйж гарч ирээд миний машины урд хэсэгт мөргүүлсэн. Тухайн үед гэмтлийн эмнэлэгт 12 хоног хэвтэн эмчлүүлээд гарахад нь хувийн эмнэлэгт төлбөрийн төлж 6 хоног хэвтэн эмчлүүлээд гарч төрсөн эгч нь Сэлэнгэ аймаг руу авч явсан...Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, байнга болон түр оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 104, 110), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 118), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 107, 108, 109), Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 105), Жолоочийн согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 106), хохирол төлсөн талаарх баримтууд (хавтаст хэргийн 128-135) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Б.............нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Б.............нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч М.Б.............н нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 00 цаг 05 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайвангийн өргөн чөлөө буюу Саппоро төвийн урд талын 2 эгнээ замын урд талын ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчих замын 3 дугаар эгнээнд өөрийн эзэмшлийн Toyota Prius-20 маркийн .................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад явган хүний зохицуулдаггүй гарц дээр ирээд эсрэг урсгалаас буюу хойноосоо урагш чиглэлтэй, дунд зэргийн согтолттой (2.2 промилл) гүйж гарсан Ё.Л........нг тээврийн хэрэгслийн гол хэсгээр мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, 2 нүдний ухархай дотор хана болон гайморын хөндийн дотор хананы хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайд хатуу бүрхүүл доорх цус хуралт, зүүн дух чамархайд няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь

- Замын цагдаагийн газар, ТЦА, МШГ, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын РСMI10006152 дугаар хуудаст: “...Дуудлага хүлээн авсан: 2021-9-15 00:08:29, ...” гэх баримт (хавтаст хэргийн 04),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Barmon Buildmd төвийн урд баруунаас зүүн тийш явах зам байлаа... Toyota Prius 20 .................... улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр зүүн тийш харж зогссон байдалтай зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр зорчиж байлаа... анх явган зорчигчийг мөргөсөн гэх цэгийг “А” цэгээр явган зорчигчийг газар унасан гэх цэгийг Б үсгээр ...тэмдэглэж тавьсан...А цэгээс Б цэг хүртэл 9м, А цэгээс .................... улсын дугаартай Toyota Prius 20 маркийн автомашин хүртэл 9.30см байв...” гэх баримт (хавтаст хэргийн 7-12),

- Хохирогч Ё.Л.............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ...19:00 цагийн үед гэртээ ирээд гарч дэлгүүрээс 0.5 граммын савлагаатай “Хараа” нэртэй архи авч ганцаараа уучхаад тэрнээс хойш согтуу юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19),

- Гэрч Т.Э...................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Б.............нтэй хамт түүний эзэмшлийн Toyota Prius 20 маркийн .................... улсын дугаартай автомашинтай ертөнцийн дүгээр баруунаас зүүн тийш чиглэлт Саппорогийн урд замд явж байсан. Найз Б.............н машинаа жолоодоод би урд зорчигч талын суудалд суугаад явж байсан. Тэгтэл миний сууж явсан талаас буюу хойноосоо урагш чиглэлтэй нэг эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн тэр үед найз Б.............н орилоод явган зорчигчийг машинаараа мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41),

- Гэрч Э.Б....................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн шөнө Саппорогийн урд талын автобусны буудал дээр ТҮЦ-ээс юм авчхаад зогсож байтал зам дээр юм мөргөх чимээ гарахаар нь эргээд хартал нэг хүн газар уначихсан Toyota Prius 20 маркийн хар өнгийн машин аваарын гэрлээ асаагаад зогсож байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 8752 дугаар дүгнэлт: “...1. Ё.Л.............нгийн биед хамар ясны хугарал, 2 нүдний ухархай дотор хана болон гайморын хөндийн дотор хананы хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайд хатуу бүрхүүл доорх цус хуралт, зүүн дух чамархайд няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54-55),

- Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 4248 дугаартай дүгнэлт...1.2 Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “001586053” дугаартай хуруу шилтэй “Нэр хаяг тодорхойгүй 45 орчим эр IX/15” гэж хаягласан цусанд 2.2 промилли спирт илэрсэн. Цусанд дахь 2.2 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 72-73),

- Тээврийн цагдаагийн албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн 272 дугаар магадалгаад: “...1. “Toyota Prius-20 маркийн .................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч М.Б.............н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 99-100),

- Шүүгдэгч М.Б.............ний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00:05 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн .................... улсын дугаартай автомашиныг жолоодон ...3-4-р хорооллын тэндээс хүнээс юм авах гээд 1-р хорооллын урд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд 3 эгнээтэй замын 2-р эгнээнд явж байхад Саппорогийн автобусны буудлын баруун талын явган хүний гарц руу ойртож ирэх үед гэнэт замын урд талаас хойшоо чиглэлд явган зорчигч гүйж гарч ирээд миний машины урд хэсэгт мөргүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126) зэрэг нотлогдон тогтоогдож байна.

Харин прокуророос шүүгдэгч М.Б.............нд холбогдох хэргийн үйл баримтыг Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн урд талын явган хүний гарцын замд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 00 цаг 05 минутын орчимд гэж дүгнэж хэргийг ирүүлсэн байх боловч шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 9 дүгээр сарын 15-ны шөнө 00 цаг 05 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороонд үйлдэгдсэн болох нь тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд заасан шүүхийн харьяалал зөрчиж хэргийг тус шүүхэд ирүүлсэн байх боловч тухайн нөхцөл байдал нь шүүх хуралдааны явцад мэдэгдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “...хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэсэнд хамаарч байх тул прокуророос тогтоосон хэргийн үйл баримтыг зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч М.Б.............н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин зам хөндлөн гарч явсан Ё.Л.............нг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн...” гэх шинжийг хангахын зэрэгцээ хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтэл учруулсан нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэх шинжийг хангажээ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч М.Б.............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх үзэж эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Л.............н нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол, хор уршигт баримтаар 2,038,200 төгрөгийг (хавтаст хэргийн 26-33) баримтаар гаргаж өгснөөс шүүгдэгч М.Б.............н нь 5.238.000 төгрөгийг (хавтаст хэргийн 128-135) төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

- Улсын яллагчаас шүүгдэгч М.Б.............нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Хохирогч нь гэмт хэрэг гарсан үеэс хойш хохирогч нартай утсаар холбогдож ямар нэгэн байдлаар хохирлыг төлж барагдуулж байгаа. Иймд шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй байна. Харин хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч манай үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг тул түүнийг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Б.............н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдэл буюу бие авч явах чадваргүй согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн хаана явж байгаагаа мэдэхгүй байхдаа замын хөдөлгөөнд оролцсон” байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлж, цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2103 0026 40344 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б.............н Эрүүгийн хуульд заасан эрх хасах ял хэрэглэсэнтэй холбогдуулан тэрээр жолоочийн 706964 дугаарын үнэмлэх ашиглаж байсан болохыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт М.............лын Б.............нийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Б.............нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б.............ний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Б.............н нь жолоодох эрхийн 706964 дугаарын үнэмлэх ашиглаж байсан болохыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тэмдэглэж, хохирогч нь өөрт учирсан хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.МӨНХЗУЛ