Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 57

 

                       

                                                                                                 

 

               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч: Н.Ундрах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Ц.Түвшинзаяа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Түвшинзаяад холбогдох 201616000048 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Ханбогд суманд 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1 дүгээр баг Шар довын 10-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Хөрхийн Шарнууд овгийн Цэдэнноровын Түвшинзаяа /РД:КЙ82122970/,

     Шүүгдэгч Ц.Түвшинзаяа нь 2016 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Даланзадгад сумын нутаг Солонго дэлгүүрийн хойд талын зам дээр 04-31 УНӨ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирогч Ч.Мөнх-Эрдэний жолоодож явсан 85-85 УБР улсын дугаартай Тоёота лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж улмаар хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт,

    Мөн 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс уг таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж мөрдөн байцаалтаас оргон зайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

C:\Users\munkhtuya\2016-07-19 №  Түвшинзаяа нэмсэн [1].docx

                                                 Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ц.Түвшинзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Солонго дэлгүүрийн тэнд явж байгаад засмалаар доошоо эргээд замын уулзвар дээр 570 машинтай шүргэлцсэн. Би замын уулзвар дээр байсан. 570 машин нь намайг өөрөө шахаж орж ирж шүргэсэн. Би бол зугатаасан зүйл байхгүй. Би замаа чөлөөлөөд зогссон. Тэгээд 570 машин миний араас шахаж ирээд зогссон. Батболд байцаагч хохирлоо барагдуулчихаад ир гэсэн учраас би Ханбогд сум руу явсан. Эгчийнхээ малыг хараад байж байхад намайг цагдаа очиж барьж авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.

 Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн төвд 85-85 УБР улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн машинтайгаа ирээд ...Солонго дэлгүүрийн баруун хойд талын уулзвараар урагшаагаа эргэх гэж байтал өмнө талын уулзвараар Портер маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд баруун гар тийшээгээ эргээд явж байснаа миний явж байсан урсгал руу дараад миний машины зөв талаар гарахдаа зүүн хойд талын хаалга, крилан, гуперыг шүргээд хурдаа хасаад зогсох маягтай болсноо ...чигээрээ яваад өгөхөөр нь ...араас нь хөөгөөд сигналдахад зогсохгүй чигээрээ яваад байсан. Тэгээд уулзвар дээр нөгөө портерыг зогсооход машинаас хоёр согтуу юу гэж хэлээд байгаа нь ойлгогдохгүй хөл дээрээ тогтож чадахгүй залуу буугаад ирсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд нөгөө согтуу нөхрийг аваад явсан. Би архи уугаагүй эрүүл байсан харин миний машиныг шүргэсэн хоёр залуу шал согтуу байсан. ...би улсын дугаарыг нь харж амжаагүй байсан болохоор тэр машиныг ямар ч байсан гүйцэж улсын дугаарыг нь харчих санаатай чадвал зогсоогоод уулзах гэж араас нь хөөсөн тэгээгүй бол тэр машин чигээрээ яваад намайг хохироох байсан. Портер уулзвараар хурдтай орж ирсэн. Тэгээд миний машиныг зөв талаас нь ирж шүргэсэн. Би энэ машиныг 2016 оны 01 дүгээр сард Таван богд группээс 240 сая төгрөгөөр захиалж авахуулсан. Гэтэл одоо энэ машинаа муухай болгоод надад хэцүү байна хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэж хүсч байна. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний машины зөв талын хойд хаалга, крилан, арын гупер гишгүүр зэрэг эд анги гэмтсэн. ...Би төлбөр болох 4.000.000 төгрөгийг барагдуулж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/,

Гэрч М.Батбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Түвшинзаяа сумаас ирээд Алтангэрэлийн Портер маркийн машинд хоёр тэмээ ачаад Түвшинзаяагийн эхнэр Улаанаа бид гурав аймгийн төв рүү гарсан. Шөнө аймгийн төвд ирээд Аргалантад Нэргүй гэдэг айлын гадаа тэмээгээ буулгаад хашаанд нь уясан. Тэгээд маргааш орой нь 19 цагийн үед Түвшинзаяа бид хоёр нэг шил архи хувааж уугаад дахиж нэг шил архи явган явж дэлгүүрээс аваад буцаад машиндаа ирж уусан. Тэгсэн Түвшинзаяа нэг хүнтэй утсаар яриад айл руу явахаар болоод Түвшинзаяа машиныг жолоодоод явсан би тэр үед архи уусан байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна нэг мэдсэн чинь эрүүлжүүлэхэд сэргэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

 

Гэрч Н.Сэргэлэнбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Манай тасагт 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас  Ц.Түвшинзаяаг эрэн сурвалжлах тогтоол ирсэн. Түвшинзаяагийн гэрийн хаягаар хэд хэдэн удаа  очиход эхнэр, хүүхдүүд нь Түвшинзаяаг нэг бол сая гараад явсан эсвэл шөнө, өглөө гараад явсан гэдэг байсан. ...Бид нарыг цагдаагийн машинтай явахаар зугтчихдаг. Харин энгийн машинтай явж байж барьж авсан. Түвшинзаяагийн эхнэр нь Ханбогдын 1 дүгээр прокурорын газарт үйлчлэгч хийдэг бөгөөд Түвшинзаяаг цагдаагийн газраас дуудаж байгаа талаар мэдсэн. Эхнэр нь Түвшинзаяаг очиж уулз гэхээр надад хийсэн хэрэг байхгүй гээд загнаад байна гэсэн. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн үед Түвшинзаяаг хөдөө гэрийнхээ гадаа дугуй янзлаад сууж байна гэхээр нь бид нар энгийн хүний машинтай гэрт нь очиход гэртээ байсныг нь барьж  аваад суманд авчираад Гантулга төлөөлөгчид хүлээлгэж өгсөн. Ингээд шөнөө аймгийн Цагдаагийн газар дээр Түвшинзаяаг хүргэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

 

Гэрч С.Тунгалагханд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би ажлаасаа ирээд Түвшинзаяад хэлсэн. Түвшинзаяа би мэдэж байна байцаагчтайгаа ярьчихна гэж байсан. Тэгээд түүнээс хойш Өмнөговь аймаг руу яваагүй. Хохирол барагдуулчихаад явна гээд байсан. Түвшинзаяа нь сүүлийн 2-3 долоо хоногт эгчийнхээ малыг хариулах гээд сумаас 8 км-т байсан. Би зарлан дуудах хуудас хүлээж аваад Түвшинзаяад өөрт нь өгсөн. Өөрөө уншиж танилцсан. Түвшинзаяа нь сүүлийн долоо хоног эгчийнхээ малыг хариулах гээд сумаас 8 км-т эгчийндээ байсан. Одоо хохирлыг мөнгөн 800000 төгрөг дутуу байгаа” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

Гэрч Т.Төмөрчөдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Солонго дэлгүүрийн арын зам дээр портер машин мөргөөд зугтаасан гэсэн дуудлагаар очиход осол болсон гэх газар дээр машин байгаагүй. Мөргүүлсэн машиных нь жолооч нь мөргөсөн машины араас нь туулгаж Мөнхжингийн өмнө талын уулзвар дээр зогсоосон байсан. Тэгээд бүрэлдэхүүн ирж шалгасан. Би портерийг түр саатуулсан. Тухайн үед би хамгаалалтанд гарч байсан. Портерт хоёр хүн, лексус 570 маркийн автомашинд нэг жолооч байсан. Портер маркийн автомашины хоёр залуу хоёулаа согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,

 

Гэрч П.Алтангэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Портер маркийн машиныг би одоогоос хоёр жилийн өмнө барилга дээр ажилласан цалингийнхаа оронд авсан юм. Энэ машины эзэмшил нь Эрхэмбаатар гэдэг хүний нэр дээр байдаг. Би Эрхэмбаатартай худалдах, худалдан авах гэрээ хийж машиныг авсан боловч авто тээврийн газарт очиж өөрийн нэр дээр шилжүүлж амжихгүй байж байгаад нөгөө гэрээгээ үрэгдүүлсэн. Тэгээд өнгөрсөн жил шилжүүлж авах санаатай Эрхэмбаатарыг сураглатал Солонгос улс руу явчихсан байсан. Түүнээс хойш нэр дээрээ шилжүүлэлгүй өөрөө унаж хэрэглээд эзэмшээд байж байдаг юм. Өнгөрсөн хавар Даланзадгадад болсон тэмээний баярт Сайхандэлгэр явахдаа миний машинд буур, ат хоёроо ачаад Сайханаагийн дүү Түвшинзаяа машиныг жолоодоод явсан. Тэгээд аймгаас буцаж ирэхдээ машинтай шүргэлдсэн гээд бичиг баримт хураалгачихаад ирсэн. Тэр ослоос болоод миний машины зүүн талын хаалга зурагдаж зөв талын гэрэл дохио, гуперын зүүн хэсэг хагарсан байсан. Гэрэл дохио, явах анги тормосны систем ямар нэгэн асуудалгүй бүрэн бүтэн машин байсан. Эвдэрч хагарсан зүйлсээ өөрөө засаад янзалчихсан тул бусдаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

 

Гэрч Д.Эрхэмбаатар мөрдөн байцаалтан шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би   2013 онд 04-31 УНӨ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн автомашиныг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажлын хөлсөнд одоо нэрийг мэдэхгүй байна нэг хүнд өгсөн. Алтангэрэл гэх хүн байсан санагдаж байна. Уг автомашин уг нь миний нэр дээр байсан ба тухайн үед худалдах худалдан авах гэрээг Улаанбаатар хотод хийж өгсөн. Нэр дээрээ шилжүүлнэ гэж байсан боловч шилжүүлээгүй л юм байна. Би одоо уг автомашиныг хаана байгаа эсэхийг нь мэдэхгүй. Надад тэр машин огт хамаарал байхгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Түвшинзаяа мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ах Сайхандэлгэрийн тэмээг ачаад аймгийн төв рүү малчин Аптангэрэлийн машиныг аваад эхнэр С.Улаанаа, Батбаяр нарын хамт гарсан. Тэгээд аймгийн төвд шөнө 01 цагийн үед ирсэн. Маргааш орой нь 17 цагийн үед бид гурав буцаад Аргалантанд ирсэн. Тэнд байхдаа шөнө 19 цаг өнгөрч байхад Дэлгэрэх буудлын хажуу талын дэлгүүрээс 1 шил архи аваад дараа нь дахиж явган очиж нэг шил архи аваад буцаж хашаандаа ирээд архиа машиндаа уусан. Тэгээд ...машин асахгүй баахан оролдож байгаад машинаа асааж аваад засмал зам руу ороод архи авсан дэлгүүртээ очиж нэг тамхи аваад гараад ирэхэд Батбаяр машины жолоон дээр сууж байсан. Тэгсэн Батбаяр машин жолоодож авна гэхээр нь би түүнийг машин бариулаад явсан чинь тэр аймаар хурдтай яваад байхаар нь би ...машины арааг салгаж түлхүүрийг нь хариулаад машиныг зогсоосон би жолоон дээгүүрээ гараад Батбаярыг буруу талдаа суулгасан. Тэндээс би машинаа өөрөө бариад явсан би Зүүн сайхны засмал замаар баруун тийшээгээ яваад чигээрээ явж байгаад хойшоогоо эргээд чигээрээ явсан. Тэгээд хилийн цэргийн 0131-р ангийн засмал замаар зүүн гар тийшээ эргээд цэргийн ангийн зүүн талд ирээд тэндээ эргээд буцаад засмал замаараа явсан. Тэгээд явж байгаад өөдөөс ирж байсан машинтай зөрөх үед машин түс гэж дуугарах шиг болсон би тэгж их хурдтай яваагүй. Би машин мөргөчих шиг болохоор нь араагаа салгаад зам чөлөөлж зогсож байхад цагдаа нар ирсэн. ... Осол болох үед би машинаа жолоодож явсан. ...Миний мэдэж байгаагаар 570 гэдэг машин мөргөсөн байх гэж бодож байна. ...Би тухайн үед хохирол мөнгө төлөх гээд Ханбогд суманд байсан. Тэгээд сүүлд нь манай ээжийн бие өвдөөд орос яваад би хөдөө мал маллах хүнгүй болохоор нь хөдөө мал дээрээ байсан. Намайг хөдөө байхад манай эхнэр Тунгалагханд надад аймгийн цагдаагаас зарлан дуудах хуудас ирсэн гэж хэлсэн. Сүлжээ байхгүй болохоор зарим зүйл нь сонсогдохгүй байсан. Би сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-65-р хуудас/,

           Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

           Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-р хуудас/,

           Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/,

           Ашид билгүүн ХХК–ний Автомашины техникийн үнэлгээний 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №ӨМА-258 дугаартай тайланд: Нийт үнэлгээ 2.275.000 төгрөг гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29-р хуудас/,

           Жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 32-р хуудас/,

           Замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн актанд:...Ц.Түвшинзаяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т”...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж актыг тогтоов гэжээ. /хх-ийн 39-43-р хуудас,

           Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №08 дугаартай дүгнэлтэнд: Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч  Т.Түмэнжаргалын 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 44-р хуудас/,

           Мөрдөн байцаагчийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-ийн 45-р хуудас/,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай яллагдагчаар цагдан хорих тухай захирамж /хх-ийн 48-50-р хуудас/

          Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зарлан дуудах хуудас,  /хх-ийн 68-р хуудас/,

          Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зарлан дуудах хуудас, /хх-ийн 69-р хуудас/,

         Мөрдөн байцаагчийн даалгавар /хх-ийн 70-р хуудас/,

         Мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн эрэн сурвалжлалт зарлах тухай маягт /хх-ийн 72-73-р хуудас/

         Мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн эрэн сурвалжлалт зарлах тухай маягт, зураг  /хх-ийн 74-76-р хуудас/

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/,

         Цагдаагийн дэд ахлагч Ц.Чулуун-Эрдэний илтгэх хуудас /он, сар, өдөргүй/, /хх-ийн 79-р хуудас/,

         Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол /хх-ийн 99-р хуудас/,

          Прокурорын 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх санал хүргүүлэх тогтоол /хх-ийн 100 дугаар хуудас/,

          Хяналтын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-ийн 101-р хуудас/,

          Хяналтын проркурорын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай тогтоол /хх-ийн 102-р хуудас/,

          Мөрдөн байцаагчийн Г.Батболдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн түдгэлзүүлсэн эрүүгийн хэргийг сэргээх тухай санал хүргүүлэх тогтоол /хх-ийн 103-р хуудас/,

        Хяналтын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай /хх-ийн 104-р хуудас,

        Мөрдөн байцаагчийн: 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэлд: Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Г.Батболд би 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтэн Ц.Түвшинзаяа нь Цогтцэций  сум руу яваад ирье гэж чөлөө аваад дахиж ирээгүй тул мөрдөн байцаагчийн тэмдэглэл болгон үйлдэв...гэсэн тэмдэглэл  /хх-ийн 112-р хуудас/,

          Хохирол төлсөн баримтууд зэрэг болно.

          Шүүгдэгч Ц.Түвшинзаяагийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь:

          Шүүгдэгч Ц.Түвшинзаяа нь мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байх явцдаа буюу 2016 оны 4-р сарын 13-ны өдөр мөрдөн байцаагч Г.Батболдоос чөлөө авч явсан болох нь ...2016 оны 4-р сарын 13-ны өдөр сэжигтэн Ц.Түвшинзаяа нь Цогт-Цэций сумруу яваад ирье гэж чөлөө аваад дахиж ирээгүй...гэсэн мөрдөн байцаагчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /ХХ-ийн 112-р хуудас/

          Түүнчлэн гэрч С.Тунгалагхандын: ...Түвшинзаяа би мэдэж байна, байцаагчтайгаа ярьчихна гэж байсан. Хохирол барагдуулчихаад явна гээд байсан...гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Түвшинзаяагийн үйлдэлд энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох оргон зайлах гэсэн шууд санаатай гэм буруу болон мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн идэвхитэй үйлдэл нь тогтоогдохгүй байна. Иймд энэ гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинж тогтоогдохгүй байна гэж үзэв.   

          Шүүгдэгч Ц.Түвшинзаяаг Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нотлох баримтууд нь дараах байдлаар шаардлага хангахгүй байгааг дурьдах нь зүйтэй байна. Үүнд:

          Ц.Түвшинзаяаг мөрдөн байцаалтын шатанд зарлан дуудах хуудсаар дуудаж байсан гэх боловч уг зарлан дуудах хуудсыг хүлээн авсан хүн байхгүй төдийгүй хэрхэн дуудаж байсан нь тодорхойгүй,  мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Г.Батболд нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тогтоол үйлдсэн /ХХ-99/ байтал  прокурор 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаартай эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай тогтоол гаргасан байна. Прокурорын энэхүү тогтоол гарсан даруйд Ц.Түвшинзаяаг мөрдөн байцаалтанд ирүүлж, нэг хоногийн дараа буюу 5 сарын 17-ны өдөр түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол /хх 104/ гарсан байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Түвшинзаяа нь 2016 оны 5-р сарын 16-наас 5-р сарын 17-нд шилжих шөнө буюу нэг хоногийн хугацаанд оргон зайлсан байж болохоор байдал тогтоогдож байна. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь сар, өдрийн хувьд зөрүүтэй,  эрх бүхий албан тушаалтны эрэн сурвалжлах тухай тогтоол шийдвэр гараагүй байхад оргодол эрэн сурвалжилсан баримтууд авагдсан, энэхүү үйлдэлтэй нь холбогдуулан зөвхөн нэг талын буюу мөрдөн байцаагч, прокурорын тогтоол, санал зэрэг баримтууд авагдаж, энэхүү баримтуудаа үндэслэн Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинзаяагийн үйлдлийг зүйлчилж ирүүлж байгаа нь учир дутагдалтай байна.

         Шүүгдэгч Ц.Түвшинзаяа нь 2016 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Даланзадгад сумын нутаг Солонго дэлгүүрийн хойд талын зам дээр 04-31 УНӨ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирогч Ч.Мөнх-Эрдэний жолоодож явсан 85-85 УБР улсын дугаартай Тоёота лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж улмаар хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

        Шүүгдэгч Ц.Түвшинзаяагийн: ”...Солонго дэлгүүрийн тэнд явж байгаад засмалаар доошоо эргээд замын уулзвар дээр 570 машинтай шүргэлцсэн. Би замын уулзвар дээр байсан. 570 машин нь намайг өөрөө шахаж орж ирж шүргэсэн. Би бол зугатаасан зүйл байхгүй. Би замаа чөлөөлөөд зогссон. Тэгээд 570 машин миний араас шахаж ирээд зогссон. Батболд байцаагч хохирлоо барагдуулчихаад ир гэсэн учраас би Ханбогд сум руу явсан. Эгчийнхээ малыг хараад байж байхад намайг цагдаа очиж барьж авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Эрдэнийн:”...Би 2016 оны 03 дугаар сарын 06-ны шөнө 01 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн төвд 85-85 УБР улсын дугаартай Тоёота Лексус 570 маркийн машинтайгаа ирээд ...Солонго дэлгүүрийн баруун хойд талын уулзвараар урагшаагаа эргэх гэж байтал өмнө талын уулзвараар Портер маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд баруун гар тийшээгээ эргээд явж байснаа миний явж байсан урсгал руу дараад миний машины зөв талаар гарахдаа зүүн хойд талын хаалга, крилан, гуперыг шүргээд хурдаа хасаад зогсох маягтай болсноо ...чигээрээ яваад өгөхөөр нь ...араас нь хөөгөөд сигналдахад зогсохгүй чигээрээ яваад байсан. Тэгээд уулзвар дээр нөгөө портерыг зогсооход машинаас хоёр согтуу юу гэж хэлээд байгаа нь ойлгогдохгүй хөл дээрээ тогтож чадахгүй залуу буугаад ирсэн. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд нөгөө согтуу нөхрийг аваад явсан. Би архи уугаагүй эрүүл байсан харин миний машиныг шүргэсэн хоёр залуу шал согтуу байсан. ...би улсын дугаарыг нь харж амжаагүй байсан болохоор тэр машиныг ямар ч байсан гүйцэж улсын дугаарыг нь харчих санаатай чадвал зогсоогоод уулзах гэж араас нь хөөсөн тэгээгүй бол тэр машин чигээрээ яваад намайг хохироох байсан. Портер уулзвараар хурдтай орж ирсэн. Тэгээд миний машиныг зөв талаас нь ирж шүргэсэн. Би энэ машиныг 2016 оны 01 дүгээр сард Таван богд группээс 240 сая төгрөгөөр захиалж авахуулсан. Гэтэл одоо энэ машинаа муухай болгоод надад хэцүү байна хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэж хүсч байна. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний машины зөв талын хойд хаалга, крилан, арын гупер гишгүүр зэрэг эд анги гэмтсэн. ...Би төлбөр болох 4.000.000 төгрөгийг барагдуулж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18-р хуудас/, гэрч М.Батбаярын: ”...2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Түвшинзаяа сумаас ирээд Алтангэрэлийн Портер маркийн машинд хоёр тэмээ ачаад Түвшинзаяагийн эхнэр Улаанаа бид гурав аймгийн төв рүү гарсан. Шөнө аймгийн төвд ирээд Аргалантад Нэргүй гэдэг айлын гадаа тэмээгээ буулгаад хашаанд нь уясан. Тэгээд маргааш орой нь 19 цагийн үед Түвшинзаяа бид хоёр нэг шил архи хувааж уугаад дахиж нэг шил архи явган явж дэлгүүрээс аваад буцаад машиндаа ирж уусан. Тэгсэн Түвшинзаяа нэг хүнтэй утсаар яриад айл руу явахаар болоод Түвшинзаяа машиныг жолоодоод явсан би тэр үед архи уусан байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна нэг мэдсэн чинь эрүүлжүүлэхэд сэргэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, гэрч Т.Төмөрчөдөрийн: ”...2016 оны 03 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Солонго дэлгүүрийн арын зам дээр портер машин мөргөөд зугтаасан гэсэн дуудлагаар очиход осол болсон гэх газар дээр машин байгаагүй. Мөргүүлсэн машиных нь жолооч нь мөргөсөн машины араас нь туулгаж Мөнхжингийн өмнө талын уулзвар дээр зогсоосон байсан. Тэгээд бүрэлдэхүүн ирж шалгасан. Би портерийг түр саатуулсан. Тухайн үед би хамгаалалтанд гарч байсан. Портерт хоёр хүн, лексус 570 маркийн автомашинд нэг жолооч байсан. Портер маркийн автомашины хоёр залуу хоёулаа согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/,  Ашид билгүүн ХХК–ний Автомашины техникийн үнэлгээний 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №ӨМА-258 дугаартай тайланд: Нийт үнэлгээ 2.275.000 төгрөг гэжээ. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29-р хуудас/, жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ийн 32-р хуудас/, замын цагдаагийн газрын Зам тээврийн осол дээр тогтоосон 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн актанд:...Ц.Түвшинзаяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т”...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж актыг тогтоов. /хх-ийн 39-43-р хуудас/, гэснээр, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №08 дугаартай дүгнэлтэнд: Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч  Т.Түмэнжаргалын 2016 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна /хх-ийн 44-р хуудас/ гэсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Түвшинзаяаг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй  байна. 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

  Ашид билгүүн ХХК–ний автомашины хохирлын үнэлгээгээр нийт 2.275.000 төгрөгний хохирол тухайн гэмт хэргийн улмаас учирсан /хх-ийн 27-29-р хуудас/ бөгөөд  хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Эрдэнэ“...Миний машины зөв талын хойд хаалга, крилан, арын гупер гишгүүр зэрэг эд анги гэмтсэн. ...Би хохирол төлбөр болох 4.000.000 төгрөгийг барагдуулж авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна” гэсэн мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Ц.Түвшинзаяаг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнх-Эрдэнэд 4.000.000 төгрөгний хохирол төлбөр төлсөн байна гэж үзэж, бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.  

         Шүүгдэгч Ц.Түвшинзаяа нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /хх-ын 32-р хуудас/ болон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  Шүүгдэгч Ц.Түвшинзаяа нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.  

         Шүүгдэгч Ц.Түвшинзаяагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгч Ц.Түвшинзаяаг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргээс гадна шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинзаяагийн цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

         Шүүгдэгч Ц.Түвшинзаяагийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэдэнноров овогтой Түвшинзаяагийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Хөрхийн шарнууд овгийн Цэдэнноровын Түвшинзаяаг жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинзаяад 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинзаяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинзаяагийн цагдан хоригдсон 10 /арав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  6. Шүүгдэгч Ц.Түвшинзаяа нь хохирогч Ч.Мөнх-Эрдэнэд 4.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөр хохиролгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинзаяад оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Ц.Түвшинзаяаг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинзаяагийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтанд хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинзаяагийн урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Түвшинзаяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

      12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА