Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

 

 

 

 

 

   

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Н  хөтлөн,

Улсын яллагч: Ш.Анужин,

Шүүгдэгч: О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О нь “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” бааранд хохирогч Э, С нарыг үл ялих зүйлээр шалтаглан нүүр нь тус газарт нь цохиж, Эын биед баруун нүдний алимны салст, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Сын биед зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” бааранд хохирогч Э, С нарыг үл ялих зүйлээр шалтаглан нүүр нь тус газарт нь цохиж, Эын биед баруун нүдний алимны салст, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Сын биед зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Оын “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс:

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Дуудлага мэдээллийн хуудас /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эын хохирогчоор өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажил болох ТЭЦ-3 ТӨХК-аас орой 18 цагийн орчимд тарж 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” гэх нэртэй С, Ц, М бид 4 хамт орсон. Тухайн бааранд бид нар тус бүр 2, 2 шил пиво уусан. Орой 22 цагийн орчимд баарнаас гарах үед баарны хамгаалагч нартай маргалдаж зодоон үүссэн. Би нэлээн согтсон байдалтай байсан учир зарим үйл явдлыг санахгүй байна. Миний санаж байгаагаар бид нар баарны хамгаалагч нартай маргалдаж байсан. Дараа нь цагдаа нар ирсэн. Яг ямар шалтгааны улмаас маргалдсан гэдгийг санахгүй байна, манай найзууд нэг мэдэхэд л маргалдсан, тэгээд зодоон үүссэн. Тухайн бааранд 10 орчим хамгаалагч залуу байсан санагдаж байна, надад гэмтэл учруулсан залуу халзан, намхандуу, туранхай залуу байсан. Миний баруун нүд хавдсан, хөл, гар өвчтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Сын хохирогчоор өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ажил болох ТЭЦ-3 ТӨХК-аас орой 18 цагийн орчимд тарж 20 цагийн орчимд Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” гэх нэртэй бааранд Э, Ц, М бид хамт орсон. Тухайн бааранд бид нар тус бүр 2, 2 шил пиво уусан. Орой 22 цагийн үед гарах болж би Тек хэсэгт тооцоо хийж байтал манай 3 найз баарны хамгаалагч нартай маргалдаж байхаар нь очиж салгах гэхэд нүүр хэсэг рүү цохисон. Зарим үйлдлийг сайн санахгүй байна. Дараа нь цагдаа ирсэн. Ямар шалтгааны улмаас маргалдсаныг сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 160 орчим см өндөртэй, туранхай, бор царайтай бага зэрэг халзан залуу байсан. Миний зүүн нүд хавдсан, хөл, гар өвчтэй байгаа, мөн намайг зодож байхдаа гутлыг маань урсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 дугаартай шинжээчийн: “...Эын биед баруун нүдний алимны салст, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэх байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 дугаартай шинжээчийн: “...Сын биед зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсэх байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Оын яллагдагчаар өгсөн “...Тогтоолтой уншиж танилцсан ба хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр ажлаа хийж байгаад 00 цаг болж байхад манай баар хаах гэхэд манай баарны 2 давхарт үйлчлүүлж байсан 4 залууг “хажуу ширээнд сууж байсан хүмүүст агсам тавиад байна” гэхээр нь хамгаалагч Сэргэлэн, Хүдэрчулуун нарын хамт 2 давхарт гарч хэсэг ажиглаж зогссон. Тэгтэл нөгөө 4 залуу нэлээн согтчихсон байдалтай хажуу ширээ рүү юм шидээд байхаар нь очиж “наад үйлдлээ зогсоо” гэхэд хар савхин куртик өмссөн залуу нь над руу муухай харж байснаа намайг шат руу татсан. Би хөл алдаж унасан. Дараа нь бид нар тухайн залуусыг нэг нэгээр нь гаргасан. Тэгэхгүй бол бөөндөө дайрах гээд байсан. Би Э, С нарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Э, С нарын нүүр хэсэгт гараараа нэг нэг удаа цохисон. Э нь миний нүүр хэсэгт 2 удаа цохисон ба, С нь намайг шатнаас түлхэн унагасан. Тэгээд би уур хүрээд цохисон. Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-62 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68, 77 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69 тал/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч О нь “2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” бааранд хохирогч Э, С нарыг үл ялих зүйлээр шалтаглан нүүр нь тус газарт нь цохиж, Эын биед баруун нүдний алимны салст, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, Сын биед зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн бааранд 10 орчим хамгаалагч залуу байсан санагдаж байна, надад гэмтэл учруулсан залуу халзан, намхандуу, туранхай залуу байсан. Миний баруун нүд хавдсан, хөл, гар өвчтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/, Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний санаж байгаагаар 160 орчим см өндөртэй, туранхай, бор царайтай бага зэрэг халзан залуу байсан. Миний зүүн нүд хавдсан, хөл, гар өвчтэй байгаа, мөн намайг зодож байхдаа гутлыг маань урсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 760 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-43 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч О гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг санаатайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч О нь  гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Ч.Э, С нарын биед гэмтэл учруулж үйлдсэн болох нь 0 дугаартай шинжээчийн дүгнэлтээр  /хх-ийн 46-47 тал/, 0 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 42-43 тал/ тус тус тогтоогдож байх тул Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч О-д холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирогч Э, С нарын эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг шилжүүлсэн гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, улсын яллагчаас энэ талаар баталгаажуулж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон тул   шүүгдэгч О-ыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах “К” бааранд хохирогч Э, С нарыг үл ялих зүйлээр шалтаглан нүүр нь тус газарт нь цохиж, Э-ын биед баруун нүдний алимны салст, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, С-ын биед зүүн нүдний алимны салст, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч О-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ч “миний бие С, Э нарын биед санаатайгаар хохирол учруулсан. Хохирогч нарын хохирол төлбөр болох 1.500.000 төгрөгийг бүрэн төлсөн байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 86 тал/

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Од танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх хэдий ч санал болгож тохиролцсон ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчим, 5.1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод бүрэн нийцээгүй болохыг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Од эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оыг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ