2017 оны 06 сарын 02 өдөр Дугаар 101/ШШ2017/01913 Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨC Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * хороо, * хороолол,* байр, * орц, 8 тоотод оршин суух, 55 настай, эрэгтэй Т овогт Л Э /*********/, Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, * хороо, Арьс ширний үйлдвэрийн нэгдсэн *тоотод оршин суух, 40 настай, эрэгтэй, Ж, овогт Бгийн Э /*********/, Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, * хороо, Хуцаагийн* гудамж, * тоотод оршин суух, 33 настай, эрэгтэй, Мовогт Г Б /*******/, Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуун мод, * баг, Номт, *** байр, * тоотод оршин суух, 42 настай, эрэгтэй, Б овогт Э М /*******/, Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, * хороо, Бэлхийн * гудамж, * тоотод оршин суух, Х овогт О У /*********/, Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * хороо, * хороолол, * байр, * тоотод оршин суух, 47 настай, эрэгтэй, Ц овогт Б Б /*********/, Нэхэмжл*******РЯ640*912/ нарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Хужирбулан * дугаар ангийн урд өөрийн байранд байрлах, /Улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан хаяг: Өмнөговь аймаг, * тоот/ Х ХХК -д холбогдох, Эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал, илүү цагийн хөлс, ажлын хувцасны суутгалд үндэслэлгүй суутгасан болон ээлжийн амралтын тооцоо, даатгалын төлбөрт нийт 53 368 054 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, Б.Б, нэхэмжлэгч Л.Э, Г.Б, Н.М, О.У, Г.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нэхэмжлэгч Б.Э, Б.Б нарын өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Нарантуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгч Л.Эрдэнэчулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Гэтэл ажил олгогч нийт ажилчдыг хүчээр сул зогсоон сул зогсолтын олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож олгох болсон гээд хүчээр тулгалт хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл гарах өргөдлөө өгөөд зайл гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгч миний бие сул зогсолтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш авч байгаа үндсэн цалингийн 60 хувиар авах ёстой гэдэг шаардлага тавиад ажлаас гарах өргөдөл өгсөн болно. Гэтэл байгууллага надтай тооцоо хийхдээ миний цалингаас үндэслэлгүйгээр суутгал, хасалт хийж байснаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байж, ажлаас гарах болохоор өгөхгүй гэсэн. Ажил олгогч нийт ажилчдыг маш олон цагаар илүү ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй байсан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амрах ням гаригт ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй, цалин бодохоороо энэ өдрийг заавал хасаж тооцдог. Өмнө нь бол ингэж хасч тооцдоггүй байсан бөгөөд 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс хойш өгөхөө больсон. Иймд нэхэмжлэгч миний бие 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны хооронд нийт 30 хоног ням гариг таарч байгаа бөгөөд миний бие амарсан өдрөөс хасаж тооцоход 23 хоног гарч байгаа болно. Нэхэмжлэгч миний үндсэн цалин болохоор хөдөлмөрийн гэрээнд зааснаар 1 500 000 төгрөг, үүнийг ажлын дундаж хоног болох 21.5 хуваахад нэг өдөрт 69 769 төгрөг бөгөөд үүнийг ажлын 8 цагт хуваахад нэг цагт 8 721 төгрөг гарч байна. Үүнийг нийт ажилласан 23 ням гаригийн хоногоо уурхай дээр ажиллах нэг өдөрт /7-* цагийн хооронд/ нийт 16 цаг, үүгээр үржүүлэхэд нийт илүү 368 цаг болж байна. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 0* сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-* цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцас угаалга, ажлын гутлын үнэнд 203 330 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Эрсдэлийн мөнгөн сангийн цугласан 1 905 135 төгрөгийг хүртэл өгөхгүй байгаа болно. Манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул нэхэмжлэгч миний бие ажилчидтайгаа нийлэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу тус дүүргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч тээврийн жолооч Л.Э эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 1 905 135 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал 203 330 төгрөг, нийт 7 550 369 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Гэтэл ажил олгогч нийт ажилчдыг хүчээр сул зогсоон сул зогсолтын олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож олгох болсон гээд хүчээр тулгалт хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл гарах өргөдлөө өгөөд зайл гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгч миний бие сул зогсолтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш авч байгаа үндсэн цалингийн 60 хувиар авах ёстой гэдэг шаардлага тавиад ажлаас гарах өргөдөл өгсөн болно. Гэтэл байгууллага надтай тооцоо хийхдээ миний цалингаас үндэслэлгүйгээр суутгал, хасалт хийж байснаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байж, ажлаас гарах болохоор өгөхгүй гэсэн. Ажил олгогч нийт ажилчдыг маш олон цагаар илүү ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй байсан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амрах ням гаригт ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй, цалин бодохоороо энэ өдрийг заавал хасаж тооцдог. Өмнө нь бол ингэж хасч тооцдоггүй байсан бөгөөд 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс хойш өгөхөө больсон. Иймд нэхэмжлэгч миний бие 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны хооронд нийт 30 хоног ням гариг таарч байгаа бөгөөд миний бие амарсан өдрөөс хасаж тооцоход 23 хоног гарч байгаа болно. Нэхэмжлэгч миний үндсэн цалин болохоор хөдөлмөрийн гэрээнд зааснаар 1 500 000 төгрөг, үүнийг ажлын дундаж хоног болох 21.5 хуваахад нэг өдөрт 69 769 төгрөг бөгөөд үүнийг ажлын 8 цагт хуваахад нэг цагт 8 721 төгрөг гарч байна. Үүнийг нийт ажилласан 23 ням гаригийн хоногоо уурхай дээр ажиллах нэг өдөрт /7-* цагийн хооронд/ нийт 16 цаг, үүгээр үржүүлэхэд нийт илүү 368 цаг болж байна. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 0* сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-* цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцас угаалгын мөнгө гэж 20 000 төгрөг, ажлын гутлын үнэнд 188 000 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Нэхэмжлэгч миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 79-д заасан эрхээ эдлэхээр 2015 оныхоо ээлжийн амралтыг авах санал гаргахаар өгөх ёсгүй гээд өгөөгүй. Миний бие 2015 оны 09 дүгээр сард ногдох ээлжийн амралтын олговроо дундажлаад үндсэн амрах амралтын 15 хоногоор тооцоход *,25 хоногийн олговор буюу 785 000 төгрөг ногдож байна. Эрсдэлийн мөнгөн сангийн цугласан мөнгийг хүртэл өгөхгүй байгаа болно. Манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул нэхэмжлэгч миний бие ажилчидтайгаа нийлэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу тус дүүргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч тээврийн жолооч Б.Э надад эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 888 738 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал 208 000 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын тооцоо 785 000 төгрөг, нийт 7 323 642 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Гэтэл ажил олгогч нийт ажилчдыг хүчээр сул зогсоон сул зогсолтын олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож олгох болсон гээд хүчээр тулгалт хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл гарах өргөдлөө өгөөд зайл гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгч миний бие сул зогсолтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш авч байгаа үндсэн цалингийн 60 хувиар авах ёстой гэдэг шаардлага тавиад ажлаас гарах өргөдөл өгсөн болно. Гэтэл байгууллага надтай тооцоо хийхдээ миний цалингаас үндэслэлгүйгээр суутгал, хасалт хийж байснаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байж, ажлаас гарах болохоор өгөхгүй гэсэн. Ажил олгогч нийт ажилчдыг маш олон цагаар илүү ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй байсан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амрах ням гаригт ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй, цалин бодохоороо энэ өдрийг заавал хасаж тооцдог. Өмнө нь бол ингэж хасч тооцдоггүй байсан бөгөөд 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс хойш өгөхөө больсон. Иймд нэхэмжлэгч миний бие 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны хооронд нийт 30 хоног ням гариг таарч байгаа бөгөөд миний бие амарсан өдрөөс хасаж тооцоход 23 хоног гарч байгаа болно. Нэхэмжлэгч миний үндсэн цалин болохоор хөдөлмөрийн гэрээнд зааснаар 1 500 000 төгрөг, үүнийг ажлын дундаж хоног болох 21.5 хуваахад нэг өдөрт 69 769 төгрөг бөгөөд үүнийг ажлын 8 цагт хуваахад нэг цагт 8 721 төгрөг гарч байна. Үүнийг нийт ажилласан 23 ням гаригийн хоногоо уурхай дээр ажиллах нэг өдөрт /7-* цагийн хооронд/ нийт 16 цаг, үүгээр үржүүлэхэд нийт илүү 368 цаг болж байна. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 0* сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-* цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцас угаалга, ажлын гутлын үнэнд 203 330 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Эрсдэлийн мөнгөн санд цугларсан 831 012 төгрөгийг хүртэл өгөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 79-д заасан эрхээ эдлэхээр 2015 оныхоо ээлжийн амралтыг авах санал гаргахаар өгөх ёсгүй гээд өгөөгүй. Миний бие 2015 оны 09 дүгээр сард ногдох ээлжийн амралтын олговроо дундажлаад үндсэн амрах амралтын 15 хоногоор тооцоход *,25 хоногийн олговор буюу 785 000 төгрөг ногдож байна. Манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул нэхэмжлэгч миний бие ажилчидтайгаа нийлэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу тус дүүргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч тээврийн жолооч Г.Б надад эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 803 012 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал 203 330 төгрөг нийт 7 323 642 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Гэтэл ажил олгогч нийт ажилчдыг хүчээр сул зогсоон сул зогсолтын олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож олгох болсон гээд хүчээр тулгалт хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл гарах өргөдлөө өгөөд зайл гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгч миний бие сул зогсолтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш авч байгаа үндсэн цалингийн 60 хувиар авах ёстой гэдэг шаардлага тавиад ажлаас гарах өргөдөл өгсөн болно. Гэтэл байгууллага надтай тооцоо хийхдээ миний цалингаас үндэслэлгүйгээр суутгал, хасалт хийж байснаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байж, ажлаас гарах болохоор өгөхгүй гэсэн. Ажил олгогч нийт ажилчдыг маш олон цагаар илүү ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй байсан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амрах ням гаригт ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй, цалин бодохоороо энэ өдрийг заавал хасаж тооцдог. Өмнө нь бол ингэж хасч тооцдоггүй байсан бөгөөд 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс хойш өгөхөө больсон. Иймд нэхэмжлэгч миний бие 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны хооронд нийт 30 хоног ням гариг таарч байгаа бөгөөд миний бие амарсан өдрөөс хасаж тооцоход 23 хоног гарч байгаа болно. Нэхэмжлэгч миний үндсэн цалин болохоор хөдөлмөрийн гэрээнд зааснаар 1 500 000 төгрөг, үүнийг ажлын дундаж хоног болох 21.5 хуваахад нэг өдөрт 69 769 төгрөг бөгөөд үүнийг ажлын 8 цагт хуваахад нэг цагт 8 721 төгрөг гарч байна. Үүнийг нийт ажилласан 23 ням гаригийн хоногоо уурхай дээр ажиллах нэг өдөрт /7-* цагийн хооронд/ нийт 16 цаг, үүгээр үржүүлэхэд нийт илүү 368 цаг болж байна. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 0* сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-* цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцас угаалга, ажлын гутлын үнэнд 131 249 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул нэхэмжлэгч миний бие ажилчидтайгаа нийлэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу тус дүүргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч тээврийн жолооч Э.М илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал, угаалга 131 249 төгрөг, 2015 оны 0* сарын 09-ний өдөр Гашуун сухайт боомтонд авто осол гаргахад надаар 4 276 250 төгрөг төлчих тэгээд даатгалтай тул даатгалаас мөнгө чинь орж ирэхээр өгнө гэж хэлээд төлүүлчхээд өнөөдөр хуулийн зөвлөх С.Б хэлэхдээ Номин даатгалд материалаа дутуу өгснөөс болж олгогдохгүй болсон гээд байгаа тул энэхүү төлбөрийг оруулаад нийт 9 849 403 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч О.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Гэтэл ажил олгогч нийт ажилчдыг хүчээр сул зогсоон сул зогсолтын олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож олгох болсон гээд хүчээр тулгалт хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл гарах өргөдлөө өгөөд зайл гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгч миний бие сул зогсолтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш авч байгаа үндсэн цалингийн 60 хувиар авах ёстой гэдэг шаардлага тавиад ажлаас гарах өргөдөл өгсөн болно. Гэтэл байгууллага надтай тооцоо хийхдээ миний цалингаас үндэслэлгүйгээр суутгал, хасалт хийж байснаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байж, ажлаас гарах болохоор өгөхгүй гэсэн. Ажил олгогч нийт ажилчдыг маш олон цагаар илүү ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй байсан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амрах ням гаригт ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй, цалин бодохоороо энэ өдрийг заавал хасаж тооцдог. Өмнө нь бол ингэж хасч тооцдоггүй байсан бөгөөд 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс хойш өгөхөө больсон. Иймд нэхэмжлэгч миний бие 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны хооронд нийт 30 хоног ням гариг таарч байгаа бөгөөд миний бие амарсан өдрөөс хасаж тооцоход 23 хоног гарч байгаа болно. Нэхэмжлэгч миний үндсэн цалин болохоор хөдөлмөрийн гэрээнд зааснаар 1 500 000 төгрөг, үүнийг ажлын дундаж хоног болох 21.5 хуваахад нэг өдөрт 69 769 төгрөг бөгөөд үүнийг ажлын 8 цагт хуваахад нэг цагт 8 721 төгрөг гарч байна. Үүнийг нийт ажилласан 23 ням гаригийн хоногоо уурхай дээр ажиллах нэг өдөрт /7-* цагийн хооронд/ нийт 16 цаг, үүгээр үржүүлэхэд нийт илүү 368 цаг болж байна. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 0* сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-* цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцас угаалга, ажлын гутлын үнэнд 300 000 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Эрсдэлийн мөнгөн санд цугларсан 888 738 төгрөгийг хүртэл өгөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 79-д заасан эрхээ эдлэхээр 2015 оныхоо ээлжийн амралтыг авах санал гаргахаар өгөх ёсгүй гээд өгөөгүй. Миний бие 2015 оны 09 дүгээр сард ногдох ээлжийн амралтын олговроо дундажлаад үндсэн амрах амралтын 15 хоногоор тооцоход *,25 хоногийн олговор буюу 785 000 төгрөг ногдож байна. Манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул нэхэмжлэгч миний бие ажилчидтайгаа нийлэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу тус дүүргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч тээврийн жолооч О.У надад эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 888 738 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал, угаалга 300 000 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 785 000 төгрөг, нийт 7 415 642 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Гэтэл ажил олгогч нийт ажилчдыг хүчээр сул зогсоон сул зогсолтын олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож олгох болсон гээд хүчээр тулгалт хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл гарах өргөдлөө өгөөд зайл гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгч миний бие сул зогсолтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш авч байгаа үндсэн цалингийн 60 хувиар авах ёстой гэдэг шаардлага тавиад ажлаас гарах өргөдөл өгсөн болно. Гэтэл байгууллага надтай тооцоо хийхдээ миний цалингаас үндэслэлгүйгээр суутгал, хасалт хийж байснаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байж, ажлаас гарах болохоор өгөхгүй гэсэн. Ажил олгогч нийт ажилчдыг маш олон цагаар илүү ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй байсан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амрах ням гаригт ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй, цалин бодохоороо энэ өдрийг заавал хасаж тооцдог. Өмнө нь бол ингэж хасч тооцдоггүй байсан бөгөөд 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс хойш өгөхөө больсон. Иймд нэхэмжлэгч миний бие 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны хооронд нийт 30 хоног ням гариг таарч байгаа бөгөөд миний бие амарсан өдрөөс хасаж тооцоход 23 хоног гарч байгаа болно. Нэхэмжлэгч миний үндсэн цалин болохоор хөдөлмөрийн гэрээнд зааснаар 1 500 000 төгрөг, үүнийг ажлын дундаж хоног болох 21.5 хуваахад нэг өдөрт 69 769 төгрөг бөгөөд үүнийг ажлын 8 цагт хуваахад нэг цагт 8 721 төгрөг гарч байна. Үүнийг нийт ажилласан 23 ням гаригийн хоногоо уурхай дээр ажиллах нэг өдөрт /7-* цагийн хооронд/ нийт 16 цаг, үүгээр үржүүлэхэд нийт илүү 368 цаг болж байна. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 0* сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-* цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцас угаалгын үнэнд 20 000 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Эрсдэлийн мөнгөн санд цугларсан 745 247 төгрөгийг хүртэл өгөхгүй байгаа болно. Манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул нэхэмжлэгч миний бие ажилчидтайгаа нийлэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу тус дүүргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч тээврийн жолооч Б.Б надад эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 745 247 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал 20 000 төгрөг нийт 6 207 151 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие байгууллагад том тэрэгний жолоочоор 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа билээ. Гэтэл ажил олгогч нийт ажилчдыг хүчээр сул зогсоон сул зогсолтын олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож олгох болсон гээд хүчээр тулгалт хийсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэвэл гарах өргөдлөө өгөөд зайл гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгч миний бие сул зогсолтыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр биш авч байгаа үндсэн цалингийн 60 хувиар авах ёстой гэдэг шаардлага тавиад ажлаас гарах өргөдөл өгсөн болно. Гэтэл байгууллага надтай тооцоо хийхдээ миний цалингаас үндэслэлгүйгээр суутгал, хасалт хийж байснаа өөрсдөө хүлээн зөвшөөрдөг байж, ажлаас гарах болохоор өгөхгүй гэсэн. Ажил олгогч нийт ажилчдыг маш олон цагаар илүү ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй байсан. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн амрах ням гаригт ажиллуулчхаад илүү цагийн хөлс өгдөггүй, цалин бодохоороо энэ өдрийг заавал хасаж тооцдог. Өмнө нь бол ингэж хасч тооцдоггүй байсан бөгөөд 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс хойш өгөхөө больсон. Иймд нэхэмжлэгч миний бие 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны хооронд нийт 30 хоног ням гариг таарч байгаа бөгөөд миний бие амарсан өдрөөс хасаж тооцоход 23 хоног гарч байгаа болно. Нэхэмжлэгч миний үндсэн цалин болохоор хөдөлмөрийн гэрээнд зааснаар 1 500 000 төгрөг, үүнийг ажлын дундаж хоног болох 21.5 хуваахад нэг өдөрт 69 769 төгрөг бөгөөд үүнийг ажлын 8 цагт хуваахад нэг цагт 8 721 төгрөг гарч байна. Үүнийг нийт ажилласан 23 ням гаригийн хоногоо уурхай дээр ажиллах нэг өдөрт /7-* цагийн хооронд/ нийт 16 цаг, үүгээр үржүүлэхэд нийт илүү 368 цаг болж байна. Энэхүү гарсан нийт 368 цагаа нэг цагт ногдох ажлын хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд нэг хүнд 3 209 328 төгрөг гарч байна. Ажил олгогч ажилтан бид нарыг уурхай руу ажиллахаар очих, уурхайгаас гэрлүүгээ явахад хоёр талдаа хоёр өдөр болдог атал энэхүү хоёр өдрөөс зөвхөн нэг өдрийнх нь хөлсийг тооцож өгдөг бөгөөд нэг өдрийг нь мөн л хасаж тооцдог. Бид нарын ажлын хувиар болохоор 30 хоног гараад 9 хоног амардаг. Энэхүү гарааг тооцоход дунджаар нэг хүн 2014 оны 0* сарын 01-ний өдрөөс эхлэхээр дунджаар нэг хүн 16 удаа ажилд гарахаар нааш цааш явдаг бөгөөд бидний ажилласан 30 хоногоос нэг өдөр нь автоматаар хасагддаг гэж хэлж болно. Энэ нийт 16 хоногоо уурхай дээр ажиллах 07-* цагийн хооронд нийт 16 цагаар үржүүлэхэд нийт 256 цаг гарч байгаа бөгөөд үүнийг нэг цагт ногдох хөлс болох 8 721 төгрөгөөр үржүүлэхэд 2 232 576 төгрөг болж байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй байдлын тухай хуульд заасан үнэгүй ажлын хувцсаар ажилчдаа хангах гэдэг заалтыг зөрчин нэхэмжлэгч надаас ажлын хувцасны суутгалд 203 330 төгрөгийг цалингаас үндэслэлгүйгээр суутгасан болно. Эрсдэлийн мөнгөн санд цугларсан 2 052 971 төгрөгийг хүртэл өгөхгүй байгаа болно. Манай байгууллага дээр Хөдөлмөрийн тухай хуульд заасан Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тул нэхэмжлэгч миний бие ажилчидтайгаа нийлэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гомдол гаргасны дагуу тус дүүргийн шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч тээврийн жолооч Г.Б надад эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлалын 10 хувь болох 2 052 971 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал 203 330 төгрөг нийт 7 698 205 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч Л.Эы нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Эы нэхэмжилсэн төлбөрүүд нь манай байгууллагын болон Оюу толгой уурхайн дүрэм, журам, хоорондын гэрээ, даатгалын байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу олгогдох боломжгүй юм. 1. Оюутолгой ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ням гаригийг ажлын өдөрт оруулан тооцож цалинг олгодог байсан боловч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, уул уурхай зогсонги байдалд орсон, Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналтад орсон зэрэг шалтгаанаар 2015 оны 0* сараас эхлэн ням гаригийг амралтын өдөр болгон цалингүй болгох, зайлшгүй шаардлагаар ажилд гарсан нөхцөлд уурхайгаас цалинг олгож байх шийдвэр гарч энэ шийдвэрийн талаар уурхайн зөвлөх гадаад мэргэжилтэн П.Саймон ажилтнуудтай уулзан тайлбар таниулга хийсэн. Энэ талаар байгууллагын зүгээс таниулга хийн уурхайд ажиллаж байсан нийт ажилтнууд хүлээн зөвшөөрч 2015 оны 0* сараас 09 сар хүртэл 7 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн. Хэрэв гомдол санал байсан нөхцөлд асуудал ид яригдаж байх үе буюу 1 сарын сүүл, 2 сарын эхэн үед Л.Э нь Хөдөлмөрийн маргаан зохицуулах хороо, Үйлдвэрчний эвлэл, шүүхэд гомдол гаргах бүрэн боломжтой байсан хэдий ч ямар нэгэн гомдол гаргаагүй ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь тухайн үедээ уурхайгаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан болохыг баталж байна. 2. Уурхайд ямар ч ажилтан ажлын нэг өдөр * цагаас илүү ажиллаж байгаагүй, уурхайн дүрэм журамд * цагаас илүү ажилласан нөхцөлд нөхөн амраах бодлого баримталдаг тул 16 цаг ажилласан гэдэг нь ор үндэслэлгүй юм. 3. Уурхай руу ирж очих өдрийг амралтын өдрөөр тооцох байсныг удирдлагуудын зүгээс уурхайн удирдлагуудтай зөвшилцөн ажилдаа очих өдрийн хагас өдрийн буюу ажлын 4 цаг, ажлаас буух өдрийн хагас өдөр буюу ажлын 4 цагийн цалинг олгож байх талаар хэлэлцээрт хүрсэн. Энэ нь цалингийн тооцоолол хийхэд хүндрэлтэй байсан тул тус хоёр өдрийн нэг өдрийг ажлын бүтэн өдрөөр тооцоход дахин зөвшилцөлд хүрснээр өдрийн 8 цаг, үүний дээр нэг өдөрт ажиллах ёстой илүү 3 цагийн цалинг уурхайгаас олгуулж байхаар тохирсон. Энэ нь ажилтнуудын цалинд нэмэр болохуйц хэлэлцээр байсан гэдгийг ажилтнууд сайшааж байсан. Энэ талаар Л.Э нь ажилд орсон цагаас эхлэн ямар нэгэн гомдол санал гаргаагүй хүлээн зөвшөөрч байсан. 4. Ажлын хувцасны хангамж нь байгууллага бүрэн хариуцаж Оюутолгой уурхайн стандартад нийцсэн гутал хувцсыг байгууллагын зардлаар ажилтнуудад тавьж өгдөг. Ажлын гутал хувцас нь ашиглах хугацаатай бөгөөд ашиглах хугацаа нь дууссан нөхцөлд ажилтнуудаас ямар нэгэн суутгал хийдэггүй. Харин ашиглалтын хугацаа нь дуусаагүй нөхцөлд ажилтан ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд ажлын гутлыг ажилтанд өгч, цаашид ашиглагдах хугацаанд дүйцэх үнийн дүнг ажилтнаас суутган авдаг. Учир нь ажилтнуудад хуучин гутал тавьж өгөх нь хувийн ахуйн хэрэглээ болон Монгол ёс заншилд нийцэхгүй тул хуучин гутал тавьж өгдөггүй болно. Нэхэмжлэлд дурдсан гутал нь ашиглалтын хугацаа дуусаагүй буюу шинээрээ байгаа тул тухайн гутлыг Л.Эд өөрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд үнийн дүнг суутган авсан болно. 5. Байгууллагын эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал бүрдүүлэх, зарцуулах, буцаан олгох журам нь ажилтнуудын ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг, ажилтнуудын хариуцлагыг өндөржүүлсэн үр дүнтэй журам юм. Энэхүү журмын дагуу ажлын хариуцлага алдаж байгууллагад хохирол учруулсан нөхцөлд мөнгөн хуримтлалыг суутгахаар журамласан бөгөөд ажил олгогч болон ажилтан нар аль аль нь энэхүү журмыг сайтар ойлгож байгаа. Тухайн ажилтныг ажилд ороход нь дүрэм журмуудыг уншуулж танилцуулдаг бөгөөд ажил горилогч нь байгууллагын дүрэм журмуудыг биелүүлж чадна гэж үзсэний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажилтан болдог. Мөн ажилд орсон цагаас эхлэн сар бүр суутгал хийгдэж байсан бөгөөд энэ тухайд ажилтан нь ямар нэг гомдол санал гаргаж байгаагүй болно. 2014 онд Л.Э нь ажлын хариуцлагагүй байдлын улмаас тээврийн хэрэгслийг гэмтээж удаан хугацаанд засвар хийлгэх шаардлагатай нөхцөл байдалд хүргэсэн. Энэ тухай нь танилцуулан мөнгөн хуримтлалыг суутгахад өөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин ч энэхүү байдлыг нуун дарагдуулж мөнгөн хуримтлалыг буцаан олгож өгвөл хувь тооцон урамшуулал өгнө гэж хуулийн зөвлөх С.Б надад авилгал санал болгож байсан. 2015 онд уурхайн дүрэм журмыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа буюу хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярьсан зөрчил гаргасан. Энэ байдлыг харсан ажилтан нь дүрэм зөрчиж байгааг хэлж сануулсан боловч үл тоомсорлон дахин давтан үйлдэл гаргасан. Жолооч Г.Б нь Монгол Улсын дархан хилийн халдашгүй байдалд нийцүүлэн гаргасан гаалийн журам зөрчсөн үйлдэл гаргах үед Л.Э нь Төрийн албан хаагч, тангараг өргөсөн гаалийн ажилтанд зүй бус, төрийн албан хаагчийн ажил үүрэгт хамааралгүй шаардлага тавьж, ёс зүйгүй байдал гаргасан нь байгууллагын нэр хүнд, цаашлаад Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч зөвшөөрлийг цуцлуулах, байгууллагын үйл ажиллагааг зогсоох хэмжээний том зөрчил гаргасан. Эдгээр үйлдлүүд нь байгууллагад өндөр торгууль тавигдах зөрчил тул журмын дагуу арга хэмжээ авсан болно. 6. Л.Э нь гаргаж байгаа нэхэмжлэл нь ор үндэслэлгүй, худал гүтгэлэг давамгайлсан, тухай бүр өөрөө хүлээн зөвшөөрч байсан үйлдлүүд бөгөөд Оюутолгойн уурхайд ажиллаж байх нөхцөлд ямар нэгэн санал гомдол гаргаагүй атлаа тус байгууллага уурхайд үйл ажиллагаа явуулахаа больсон энэ үед байгууллагын нэр хүндэд халдаж, ажил үйлчилгээнд саад учруулах гэсэн санаа өвөрлөн нэгдсэн зохион байгуулалттай гүтгэлэг болно гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч Л.Эы нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 1. Л.Э нь ажиллаж байх хугацаандаа цалин хөлсийг тогтсон цаг хугацаандаа бүрэн авдаг байсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. гэсэн заалтын дагуу ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд нэхэмжлэл өгсөн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учраас хөдөлмөрийн маргааны асуудлаар энэ нэхэмжлэлийг манай компанитай ямар нэгэн эрх зүйн асуудлаар маргаан үүсэх үндэслэл байхгүй. Учир нь ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. 2. 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийн цалин олгоогүй, ням гаригийн цалинд 3 209 328 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Л.Э нь ням гариг бүр ажиллаагүй болох нь Оюутолгой уурхайд ажилласан цагийн бүртгэлээр нотлогдож байгаа бөгөөд ажиллаагүй хоногийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зүйлчлээгүй зүйл заалтаар байгууллагыг буруутгах гүтгэлэг болно. Тэгээд ч нэхэмжлэгч нь энэ заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д, Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилдаа ирж очих өдрийн цалинг өдөрт 16 цагаар ажилладаг гэж үндэслэлгүй гүтгэж 2 232 576 төгрөг нэхэмжилжээ. Уурхайд ажлын нэг өдөрт * цагаар ажилладаг болохыг цаг бүртгэлийн хуудсаар нотлогдож байна. Мөн ажиллаагүй өдрийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын хөлсийг ажилласан хоногоор тооцохыг хуульчилсан байдаг. 4. Ажлын хувцасны суутгалд 203 330 төгрөгийг цалингаас үндэслэлгүй суутгасан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Х ХХК нь хөдөлмөр хамгааллын хэрэгслийг зах зээл дэх хамгийн чанартайг сонгон ажилтнууддаа ажиллаж байх хугацаанд үнэ төлбөргүй тавьж олгодог. Харин тухайн ажилтан нь гутал хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд тухайн гутлыг ажилтанд хүлээлгэн өгч, ашиглагдаагүй үлдсэн хугацааны үлдэгдэл өртгийг суутган авдаг. Хэрэв ажилтны хувцас хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан нөхцөлд ямар нэгэн төлбөр гардаггүй тул байгууллагыг мөн л гүтгэсэн, байгууллагаас шинэ гутлыг үнэ төлбөргүй авах гэсэн явцуу санааны илрэл юм. 5. Эрсдэлийн сангийн 1 905 135 төгрөгийг өгөхгүй байгаа тухай нэхэмжлэлдээ дурдсан байна. Л.Э нь 2014 оны 0* сард Монгол Улсад орж ирээд тээвэр хийгээгүй шинэ тээврийн хэрэгслээр тээвэр хийх явцдаа өөрийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэн 22 022 000 төгрөгийн үнэтэй чиргүүлийг эвдэж, 1 180 518 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн чиргүүл нь засвар хийгдсэнээр өөрийн үнэлгээнээс 15 хувиар буурч 18 718 700 төгрөг болж буурсан. Мөн 2015 онд уурхай дотор тээвэрлэлт хийж байхдаа жолооны ард утсаар ярьж байхад нь Тээвэр зохицуулагчаас тавьсан зүй ёсны шаардлагыг эс тоомсорлон дахин зөрчил гаргасан болно. 2015 оны 07 дугаар сард Монгол Улсын гаалийн байцаагчийн зүй ёсны шаардлагыг үл тоомсорлон зүй бус шаардлага тавьж хэл амаар доромжилсон зөрчил гаргаж байсан. 2014 онд болон 2015 онд хуримтлагдсан эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлалыг суутгасан бөгөөд Л.Э нь мөнгөн хуримтлалын мөнгийг дансруу хийж өгвөл 50 хувь нь шууд чиний дансруу орно, мөнгөнд дургүй хэн байх вэ гэж удаа дараа ярьж байсан нь өөрөө зөрчлөө хүлээн зөвшөөрч байсныг нотолж байна. Ярианы бичлэгийг шүүхэд гаргаж өгнө. 2015 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд авилга өгөх яриаг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэгдэхэд нүүрэн тус газар цохиж ажлын байранд Г.Б, Б.Э нарын хамтаар бүлэглэн танхайрсан үйлдэл гаргасан. Л.Э нь хариуцаж авсан тээврийн хэрэгсэлдээ засвар үйлчилгээ хийдэггүй, ахлах албан тушаалтанд инээж бялдуучилж ханддаг ба засварын ажилтнууд болон шинэ жолооч нартай тушаангуй, захирангуй хандаж дээрэлхдэг, хүмүүсийг буруу үлгэр дуурайлд уриалан дуудаж өдөөн хатгаад өөрөө ард нь сугарч хоцордог этгээд юм. Л.Э нь ажиллаж байх хугацаандаа байгууллагад гомдол санал гаргаагүйгээр барахгүй зөрчлөө нуун дарагдуулж өгвөл авилга шан харамж өгөхөөр амлаж байсан ба ажлаас чөлөөлөгдсөний дараагаар бүлэглэн танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан, зохион байгуулалттайгаар үндэслэлгүйгээр гүтгэн байгууллагын нэр хүндэд халдаж байгаа тул холбогдох байгууллагуудад шалгуулан байгууллагад учруулсан 4 483 818 төгрөгийн хохирлыг сөрөг нэхэмжлэлээр гаргах болно гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Б.Э нь ажиллаж байх хугацаандаа цалин хөлсийг тогтсон цаг хугацаандаа бүрэн авдаг байсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. гэсэн заалтын дагуу ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд нэхэмжлэл өгсөн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учраас хөдөлмөрийн маргааны асуудлаар энэ нэхэмжлэлийг манай компанитай ямар нэгэн эрх зүйн асуудлаар маргаан үүсэх үндэслэл байхгүй. Учир нь ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. 2. 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийн цалин олгоогүй, ням гаригийн цалинд 3 209 328 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Л.Э нь ням гариг бүр ажиллаагүй болох нь Оюутолгой уурхайд ажилласан цагийн бүртгэлээр нотлогдож байгаа бөгөөд ажиллаагүй хоногийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зүйлчлээгүй зүйл заалтаар байгууллагыг буруутгах гүтгэлэг болно. Тэгээд ч нэхэмжлэгч нь энэ заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д, Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилдаа ирж очих өдрийн цалинг өдөрт 16 цагаар ажилладаг гэж үндэслэлгүй гүтгэж 2 232 576 төгрөг нэхэмжилжээ. Уурхайд ажлын нэг өдөрт * цагаар ажилладаг болохыг цаг бүртгэлийн хуудсаар нотлогдож байна. Мөн ажиллаагүй өдрийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын хөлсийг ажилласан хоногоор тооцохыг хуульчилсан байдаг. 4. Ажлын хувцасны суутгалд 188 000 төгрөгийг цалингаас үндэслэлгүй суутгасан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Х ХХК нь хөдөлмөр хамгааллын хэрэгслийг зах зээл дэх хамгийн чанартайг сонгон ажилтнууддаа ажиллаж байх хугацаанд үнэ төлбөргүй тавьж олгодог. Харин тухайн ажилтан нь гутал хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд тухайн гутлыг ажилтанд хүлээлгэн өгч, ашиглагдаагүй үлдсэн хугацааны үлдэгдэл өртгийг суутган авдаг. Хэрэв ажилтны хувцас хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан нөхцөлд ямар нэгэн төлбөр гардаггүй тул байгууллагыг мөн л гүтгэсэн, байгууллагаас шинэ гутлыг үнэ төлбөргүй авах гэсэн явцуу санааны илрэл юм. 5. Эрсдэлийн сангийн 888 738 төгрөгийг өгөхгүй байгаа тухай нэхэмжлэлдээ дурдсан байна. 2015 оны мөнгөн хуримтлал болох 794 087,83 төгрөгийг Б.Эын 5270002080 тоот Голомт банкны дансруу шилжүүлсэн ба нэхэмжлэгч нь авсан мөнгөө аваагүй гэж, 888 738 төгрөгийн мөнгөн хуримтлал үүссэн байгаа гэж гүтгэж байна. Б.Э нь ажиллаж байх хугацаандаа байгууллагад гомдол санал гаргаагүй ба ажлаас чөлөөлөгдсөний дараа зохион байгуулалттайгаар Л.Э, Г.Б нарын хамтаар албан тасалгаанд танхайрсан, үндэслэлгүй гүтгэн байгууллагын нэр хүндэд халдаж байгаа тул холбогдох байгууллагуудад шалгуулах болно гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Бгийн нэхэмжилсэн төлбөрүүд нь манай байгууллагын болон Оюутолгой уурхайн дүрэм журам, хоорондын гэрээний дагуу олгогдох боломжгүй юм. 1. Оюутолгой ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ням гаригийг ажлын өдөрт оруулан тооцож цалинг олгодог байсан боловч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, уул уурхай зогсонги байдалд орсон, Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналтад орсон зэрэг шалтгаанаар 2015 оны 0* сараас эхлэн ням гаригийг амралтын өдөр болгон цалингүй болгох, зайлшгүй шаардлагаар ажилд гарсан нөхцөлд уурхайгаас цалинг олгож байх шийдвэр гарч энэ шийдвэрийн талаар уурхайн зөвлөх гадаад мэргэжилтэн П.Саймон ажилтнуудтай уулзан тайлбар таниулга хийсэн. Энэ талаар байгууллагын зүгээс таниулга хийн уурхайд ажиллаж байсан нийт ажилтнууд хүлээн зөвшөөрч 2015 оны 0* сараас 09 сар хүртэл 7 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн. Хэрэв гомдол санал байсан нөхцөлд асуудал ид яригдаж байх үе буюу 1 сарын сүүл, 2 сарын эхэн үед Г.Баямбасүрэн нь Хөдөлмөрийн маргаан зохицуулах хороо, Үйлдвэрчний эвлэл, шүүхэд гомдол гаргах бүрэн боломжтой байсан хэдий ч ямар нэгэн гомдол гаргаагүй ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь тухайн үедээ уурхайгаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан болохыг баталж байна. 2. Уурхайд ямар ч ажилтан ажлын нэг өдөр * цагаас илүү ажиллаж байгаагүй, уурхайн дүрэм журамд * цагаас илүү ажилласан нөхцөлд нөхөн амраах бодлого баримталдаг тул 16 цаг ажилласан гэдэг нь ор үндэслэлгүй юм. 3. Уурхай руу ирж очих өдрийг амралтын өдрөөр тооцох байсныг удирдлагуудын зүгээс уурхайн удирдлагуудтай зөвшилцөн ажилдаа очих өдрийн хагас өдрийн буюу ажлын 4 цаг, ажлаас буух өдрийн хагас өдөр буюу ажлын 4 цагийн цалинг олгож байх талаар хэлэлцээрт хүрсэн. Энэ нь цалингийн тооцоолол хийхэд хүндрэлтэй байсан тул тус хоёр өдрийн нэг өдрийг ажлын бүтэн өдрөөр тооцоход дахин зөвшилцөлд хүрснээр өдрийн 8 цаг, үүний дээр нэг өдөрт ажиллах ёстой илүү 3 цагийн цалинг уурхайгаас олгуулж байхаар тохирсон. Энэ нь ажилтнуудын цалинд нэмэр болохуйц хэлэлцээр байсан гэдгийг ажилтнууд сайшааж байсан. Энэ талаар Г.Б нь ажилд орсон цагаас эхлэн ямар нэгэн гомдол санал гаргаагүй хүлээн зөвшөөрч байсан. 4. Ажлын хувцасны хангамж нь байгууллага бүрэн хариуцаж Оюутолгой уурхайн стандартад нийцсэн гутал хувцсыг байгууллагын зардлаар ажилтнуудад тавьж өгдөг. Ажлын гутал хувцас нь ашиглах хугацаатай бөгөөд ашиглах хугацаа нь дууссан нөхцөлд ажилтнуудаас ямар нэгэн суутгал хийдэггүй. Харин ашиглалтын хугацаа нь дуусаагүй нөхцөлд ажилтан ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд ажлын гутлыг ажилтанд өгч, цаашид ашиглагдах хугацаанд дүйцэх үнийн дүнг ажилтнаас суутган авдаг. Учир нь ажилтнуудад хуучин гутал тавьж өгөх нь хувийн ахуйн хэрэглээ болон Монгол ёс заншилд нийцэхгүй тул хуучин гутал тавьж өгдөггүй болно. Нэхэмжлэлд дурдсан гутал нь ашиглалтын хугацаа дуусаагүй буюу шинээрээ байгаа тул тухайн гутлыг Г.Бд өөрт нь хүлээлгэн өгсөн бөгөөд үнийн дүнг суутган авсан болно. 5. Байгууллагын эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал бүрдүүлэх, зарцуулах, буцаан олгох журмын дагуу Г.Бгийн мөнгөн хуримтлалыг буцаан олгосон бөгөөд 739 431,87 төгрөгийг буцаан олгосон нь нэхэмжлэлд дурдсан 831012 /* хуудасны 3 дахь мөрөнд бичигдсэн/ эсвэл 803012 /* хуудасны 17 дахь мөрөнд бичигдсэн/ төгрөг төлөгдөөгүй гэсэн нь үндэслэлгүй худал гүтгэлэг болно. Тус байгууллагад ажиллаж байсан хэсэг иргэд санаатайгаар нэгдэн нийлж, зохион байгуулалттайгаар байгууллагыг гүтгэн нэр хүндийг унагаах үйлдэл гаргаж байна гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 1. Ганзориг овогтой Б нь ажиллаж байх хугацаандаа цалин хөлсийг тогтсон цаг хугацаандаа бүрэн авдаг байсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. гэсэн заалтын дагуу ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд нэхэмжлэл өгсөн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учраас хөдөлмөрийн маргааны асуудлаар энэ нэхэмжлэлийг манай компанитай ямар нэгэн эрх зүйн асуудлаар маргаан үүсэх үндэслэл байхгүй. Учир нь ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. 2. 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийн цалин олгоогүй, ням гаригийн цалинд 3 209 328 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Г.Б нь ням гариг бүр ажиллаагүй болох нь Оюутолгой уурхайд ажилласан цагийн бүртгэлээр нотлогдож байгаа бөгөөд ажиллаагүй хоногийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зүйлчлээгүй зүйл заалтаар байгууллагыг буруутгах гүтгэлэг болно. Тэгээд ч нэхэмжлэгч нь энэ заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д, Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилдаа ирж очих өдрийн цалинг өдөрт 16 цагаар ажилладаг гэж үндэслэлгүй гүтгэж 2 232 576 төгрөг нэхэмжилжээ. Уурхайд ажлын нэг өдөрт * цагаар ажилладаг болохыг цаг бүртгэлийн хуудсаар нотлогдож байна. Мөн ажиллаагүй өдрийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын хөлсийг ажилласан хоногоор тооцохыг хуульчилсан байдаг. 4. Ажлын хувцасны суутгалд 203 330 төгрөгийг цалингаас үндэслэлгүй суутгасан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Х ХХК нь хөдөлмөр хамгааллын хэрэгслийг зах зээл дэх хамгийн чанартайг сонгон ажилтнууддаа ажиллаж байх хугацаанд үнэ төлбөргүй тавьж олгодог. Харин тухайн ажилтан нь гутал хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд тухайн гутлыг ажилтанд хүлээлгэн өгч, ашиглагдаагүй үлдсэн хугацааны үлдэгдэл өртгийг суутган авдаг. Хэрэв ажилтны хувцас хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан нөхцөлд ямар нэгэн төлбөр гардаггүй тул байгууллагыг мөн л гүтгэсэн, байгууллагаас шинэ гутлыг үнэ төлбөргүй авах гэсэн явцуу санааны илрэл юм. 5. Эрсдэлийн сангийн 831 013 төгрөгийг өгөхгүй байгаа тухай нэхэмжлэлдээ дурдсан байна. 2015 оны мөнгөн хуримтлалыг 2015 оны 09 дүгээр сард ажилтнуудын данс руу шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Г.Бмябасүрэнгийн 300 000 5774 тоот Голомт банкны данс руу 739 431,87 төгрөг шилжин орсон болно. Өөрийн хуримтлалын мэдээллийг үнэн зөвөөр бичээгүй, авсан мөнгөө аваагүй болгон гүтгэж байгаа хууль бус үйлдэл юм. Г.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь албан тасалгаанд бүлэглэн танхайрсан, бусдыг буруу үлгэр дууриалд уриалдаг нэгэн бөгөөд энэ байдал нь Г.Бгийн өмнөөс хүсэлт гаргахдаа гарах үр дагаврыг үл харгалзан хүсэлт гаргадаг хэдий ч өөрөө тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үр дагавар нь эрсдэл дагуулах хүсэлтийг өгдөггүй байдлаас харагдаж байна. Г.Б нь ажиллаж байх хугацаандаа байгууллагад ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй ба ажлаас чөлөөлөгдсөний дараагаар зохион байгуулалттайгаар үндэслэлгүй гүтгэн байгууллагын нэр хүндэд халдаж байгаа тул холбогдох байгууллагуудад шалгуулах болно гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч Э.Мын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Энэчиньбиш овогтой Мын нэхэмжилсэн төлбөрүүд нь манай байгууллагын болон Оюутолгой уурхайн дүрэм журам, хоорондын гэрээний дагуу олгогдох боломжгүй юм. 1. Оюутолгой ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ням гаригийг ажлын өдөрт оруулан тооцож цалинг олгодог байсан боловч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, уул уурхай зогсонги байдалд орсон, Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналтад орсон зэрэг шалтгаанаар 2015 оны 0* сараас эхлэн ням гаригийг амралтын өдөр болгон цалингүй болгох, зайлшгүй шаардлагаар ажилд гарсан нөхцөлд уурхайгаас цалинг олгож байх шийдвэр гарч энэ шийдвэрийн талаар уурхайн зөвлөх гадаад мэргэжилтэн П.Саймон ажилтнуудтай уулзан тайлбар таниулга хийсэн. Энэ талаар байгууллагын зүгээс таниулга хийн уурхайд ажиллаж байсан нийт ажилтнууд хүлээн зөвшөөрч 0* сараас 09 сар хүртэл ажилласан. Хэрэв гомдол санал байсан нөхцөлд тухайн үед ажилтан нь Хөдөлмөрийн маргаан зохицуулах хороо, Үйлдвэрчний эвлэл, шүүхэд гомдол гаргах бүрэн боломжтой байсан хэдий ч ямар нэгэн гомдол гаргаагүй ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь тухайн үедээ уурхайгаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан болохыг баталж байна. 2. Уурхайд ямар ч ажилтан ажлын нэг өдөр * цагаас илүү ажиллаж байгаагүй, уурхайн дүрэм журамд * цагаас илүү ажилласан нөхцөлд нөхөн амраах бодлого баримталдаг тул 16 цаг ажилласан гэдэг нь ор үндэслэлгүй юм. 3. Уурхай руу ирж очих өдрийг амралтын өдрөөр тооцох байсныг удирдлагуудын зүгээс уурхайн удирдлагуудтай зөвшилцөн ажилдаа очих өдрийн хагас өдрийн буюу ажлын 4 цаг, ажлаас буух өдрийн хагас өдөр буюу ажлын 4 цагийн цалинг олгож байх талаар хэлэлцээрт хүрсэн. Энэ нь цалингийн тооцоолол хийхэд хүндрэлтэй байсан тул тус хоёр өдрийн нэг өдрийг ажлын бүтэн өдрөөр тооцоход дахин зөвшилцөлд хүрснээр өдрийн 8 цаг, үүний дээр нэг өдөрт ажиллах ёстой илүү 3 цагийн цалинг уурхайгаас олгуулж байхаар тохирсон. Энэ нь ажилтнуудын цалинд нэмэр болохуйц хэлэлцээр байсан гэдгийг ажилтнууд сайшааж байсан. Энэ талаар мөн л тухайн ажилтан ажилд орсон цагаас эхлэн ямар нэгэн гомдол санал гаргаагүй хүлээн зөвшөөрч байсан. 4. Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл, 8.7 дахь заалтын дагуу болон Номин даатгал ХХК-тай байгуулсан гэрээний 6 дугаар зүйл, 6.2.9 дэх заалтад буруутай этгээдээс хохирлыг нэхэмжилнэ гэж тусгасан байдаг. Энэхүү гэрээний Ерөнхий зүйл хэсэгт буруутай этгээд гэж хэнийг хэлэх, энэ нь байгууллагын ажилтан холбогдох эсэх тухай заагаагүй тул Монгол Улсын хууль болон даатгалын гэрээний дагуу нийт төлбөр, нөхөн төлбөрийг олгоход гарсан зардал болон бусад холбогдох зардлын нийт дүнгээр Э.Маас нэхэмжлэхээр байсан тул тус ажилтнаас Даатгалын байгууллагын зардал, ашиг зэрэг нэмэгдсэн дүнгээр хохирол барагдуулснаас зөвхөн байгууллагад учирсан хохирлыг барагдуулсан нь ажилтны хувьд хямд тусна гэдгийг тооцож тухайн ажилтанд олон удаа таниулж, тайлбарлаж байсан. Энэ тухайд ажилтан өөрөө хүлээн зөвшөөрч, цалингаас суутгал хийлгүүлж өр төлбөрийг барагдуулах тухай хүсэлт өгч, сар бүрийн цалингаас суутгал хийлгэн өр төлбөрийг барагдуулсан. Хэрэв ажилтан өөрөө хүсэлт өгөөгүй болон төлбөрийг барагдуулахгүй гэх гомдолтой байсан нөхцөлд холбогдох байгууллага болон шүүхэд гомдол гарган асуудлыг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан ба ийм үйлдэл хийгээгүй нь өөрийн хүсэлтээр төлбөр тооцоог барагдуулсан болохыг баталж байна. Нэхэмжлэлдээ хуулийн зөвлөх С.Б нь нөхөн төлбөрийн материал дутуу байснаас үүдэн нөхөн төлбөр гаргуулж өгөөгүй гэж тайлбарласан нь ор үндэсгүй гүтгэлэг болно. Энэ үйлдэл нь намайг ажлаа хийж чаддаггүй гэж олон нийтийн өмнө доромжилсон үйлдэл болж байна гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч Э.Мын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 1. Энэчиньбиш овогтой М нь ажиллаж байх хугацаандаа цалин хөлсийг тогтсон цаг хугацаандаа бүрэн авдаг байсан бөгөөд 2015 оны * сарын 05-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. гэсэн заалтын дагуу ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Э.М нь ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд нэхэмжлэл өгсөн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учраас хөдөлмөрийн маргааны асуудлаар энэ нэхэмжлэлийг манай компанитай ямар нэгэн эрх зүйн асуудлаар маргаан үүсэх үндэслэл байхгүй. Учир нь ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. 2. 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийн цалин олгоогүй, ням гаригийн цалинд 3 209 328 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Э.М нь ням гариг бүр ажиллаагүй болох нь Оюутолгой уурхайд ажилласан цагийн бүртгэлээр нотлогдож байгаа бөгөөд ажиллаагүй хоногийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зүйлчлээгүй зүйл заалтаар байгууллагыг буруутгах гүтгэлэг болно. Тэгээд ч нэхэмжлэгч нь энэ заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д, Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилдаа ирж очих өдрийн цалинг өдөрт 16 цагаар ажилладаг гэж үндэслэлгүй гүтгэж 2 232 576 төгрөг нэхэмжилжээ. Уурхайд ажлын нэг өдөрт * цагаар ажилладаг болохыг цаг бүртгэлийн хуудсаар нотлогдож байна. Мөн ажиллаагүй өдрийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын хөлсийг ажилласан хоногоор тооцохыг хуульчилсан байдаг. 4. Ажлын хувцасны суутгалд 131 249 төгрөгийг цалингаас үндэслэлгүй суутгасан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Х ХХК нь хөдөлмөр хамгааллын хэрэгслийг зах зээл дэх хамгийн чанартайг сонгон ажилтнууддаа ажиллаж байх хугацаанд үнэ төлбөргүй тавьж олгодог. Харин тухайн ажилтан нь гутал хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд тухайн гутлыг ажилтанд хүлээлгэн өгч, ашиглагдаагүй үлдсэн хугацааны үлдэгдэл өртгийг суутган авдаг. Хэрэв ажилтны хувцас хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан нөхцөлд ямар нэгэн төлбөр гардаггүй тул байгууллагыг мөн л гүтгэсэн, байгууллагаас шинэ гутлыг үнэ төлбөргүй авах гэсэн явцуу санааны илрэл юм. 5. 2015 оны 0* сарын 09-ний өдөр Гашуун сухайт боомтод осол гарахад 4 276 250 төгрөг гаргуулаад даатгалаас мөнгө орж ирэхээр эргүүлэн өгнө гэж хэлсэн гэж худал гүтгэлэг, материалаа дутуу өгснөөс болж олгогдохгүй болсон гэж хэлсэн гэсэн худалд гүтгэлэг хийсэн нь ажлаа хийж чадахгүй гэж доромжилсон зүйл нэхэмжлэлдээ дурджээ. Э.М нь осол гаргаснаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийн актаар нотлогдоно. Мөн хэргийн газраас зөвшөөрөлгүй хөдөлсөн буюу цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, акт тогтоолгоогүй нь Даатгалын тухай хуулийн 8.4.4-т Шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт гаргуулах гэсэн заалтыг зөрчсөнөөр тус хуулийн 8.1-т Даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу энэ хуулийн 8.4-т заасан баримтыг үндэслэн даатгуулагчид даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэсэн заалтуудын дагуу даатгалд хамрагдахгүй байх нөхцөл байдалд хүргэсэн. Тухайн ослоос үүдэн сэлбэн худалдан авалтад 4 276 250 төгрөг, 2015 оны 0* сарын 10-20-ны өдрүүдэд тээвэрлэлт хийгээд олох байсан 5 500 000 төгрөг, нийт 9 776 250 төгрөгийн бодит хохирол, сэлбэг худалдан авахаар БНХАУ руу явсан ажилтны томилолт, засварын ажилтнуудын цалин, сэлбэг хэрэгсэл тээвэрлэн авчирсан зардал зэрэг үйл ажиллагааны шууд бус хохирол учруулсан. Засвар орсон тээврийн хэрэгслийн үнэлгээ 10 хувиар буурсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь санхүүгийн тайланд 77 417 000 төгрөгийн өртөгтэй ба засвар хийгдсэний дараагаар машины үнэлгээ 69 675 300 төгрөг болж буурсан. Үүний хохирол 7 741 700 төгрөг болж байна. Амьдрал ахуйг харгалзан үзэж үлдэгдэл төлбөрийг байгууллага Э.Маас нэхэмжлээгүй. Э.М нь ажиллаж байх хугацаандаа байгууллагад гомдол санал гаргаагүй ба ажлаас чөлөөлөгдсөний дараагаар бүлэглэн танхайрсан, зохион байгуулалттайгаар үндэслэлгүй гүтгэн доромжилж байгууллагын нэр хүндэд халдсан тул холбогдох байгууллагад шалгуулах, байгууллагад учруулсан нийт 13 241 700 төгрөгийн хохирлыг барагдуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч О.Уын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Оргой овогтой Уын нэхэмжилсэн төлбөрүүд нь манай байгууллагын болон Оюу толгой уурхайн дүрэм, журам, хоорондын гэрээ, даатгалын байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу олгогдох боломжгүй юм. 1. Оюутолгой ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ням гаригийг ажлын өдөрт оруулан тооцож цалинг олгодог байсан боловч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, уул уурхай зогсонги байдалд орсон, Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналтад орсон зэрэг шалтгаанаар 2015 оны 0* сараас эхлэн ням гаригийг амралтын өдөр болгон цалингүй болгох, зайлшгүй шаардлагаар ажилд гарсан нөхцөлд уурхайгаас цалинг олгож байх шийдвэр гарч энэ шийдвэрийн талаар уурхайн зөвлөх гадаад мэргэжилтэн П.Саймон ажилтнуудтай уулзан тайлбар таниулга хийсэн. Энэ талаар байгууллагын зүгээс таниулга хийн уурхайд ажиллаж байсан нийт ажилтнууд хүлээн зөвшөөрч 2015 оны 0* сараас 09 сар хүртэл 7 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн. Хэрэв гомдол санал байсан нөхцөлд асуудал ид яригдаж байх үе буюу 1 сарын сүүл, 2 сарын эхэн үед О.У нь Хөдөлмөрийн маргаан зохицуулах хороо, Үйлдвэрчний эвлэл, шүүхэд гомдол гаргах бүрэн боломжтой байсан хэдий ч ямар нэгэн гомдол гаргаагүй ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь тухайн үедээ уурхайгаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан болохыг баталж байна. 2. Уурхайд ямар ч ажилтан ажлын нэг өдөр * цагаас илүү ажиллаж байгаагүй, уурхайн дүрэм журамд * цагаас илүү ажилласан нөхцөлд нөхөн амраах бодлого баримталдаг тул 16 цаг ажилласан гэдэг нь ор үндэслэлгүй юм. 3. Уурхай руу ирж очих өдрийг амралтын өдрөөр тооцох байсныг удирдлагуудын зүгээс уурхайн удирдлагуудтай зөвшилцөн ажилдаа очих өдрийн хагас өдрийн буюу ажлын 4 цаг, ажлаас буух өдрийн хагас өдөр буюу ажлын 4 цагийн цалинг олгож байх талаар хэлэлцээрт хүрсэн. Энэ нь цалингийн тооцоолол хийхэд хүндрэлтэй байсан тул тус хоёр өдрийн нэг өдрийг ажлын бүтэн өдрөөр тооцоход дахин зөвшилцөлд хүрснээр өдрийн 8 цаг, үүний дээр нэг өдөрт ажиллах ёстой илүү 3 цагийн цалинг уурхайгаас олгуулж байхаар тохирсон. Энэ нь ажилтнуудын цалинд нэмэр болохуйц хэлэлцээр байсан гэдгийг ажилтнууд сайшааж байсан. Энэ талаар О.У нь ажилд орсон цагаас эхлэн ямар нэгэн гомдол санал гаргаагүй хүлээн зөвшөөрч байсан. 4. Ажлын хувцасны хангамж нь байгууллага бүрэн хариуцаж Оюутолгой уурхайн стандартад нийцсэн гутал хувцсыг байгууллагын зардлаар ажилтнуудад тавьж өгдөг. О.Уын ажлын хувцас хэрэгслийн төлбөр тооцооны асуудал нь өмсөж хэрэглэсэн байсан гутлаа өөрөө авсан бөгөөд ажлын хувцсыг байгууллага хураан авч, ямар нэгэн төлбөр тооцоо үйлдээгүй болно. Ажлын гутал нь ашиглалтын хугацаа дуусаагүй байсан тул тухайн гутлыг ажилтанд хүлээлгэн өгч, тухайн гутлыг элэгдлийг хассан дүнгээр тооцоо хийсэн болно. Монгол ёс заншил, хувь хүний ахуйн хэрэглээний нөхцөл байдалтай уялдуулан ажлаас чөлөөлөгдөж байгаа ажилтны ажлын гутлыг ажилтанд хүлээлгэн өгөх, хэрэв хүлээлгэн өгсөн гутлын ашиглалтын хугацаа дуусаагүй нөхцөлд үлдэх өртгийг суутган тооцоо хийх бодлого баримталдаг. 5. Байгууллагын Эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал бүрдүүлэх, зарцуулах, буцаан олгох журам-ыгн дагуу аливаа зөрчил гаргасан ажилтнуудын мөнгөн хуримтлалыг суутган авахаар талууд харилцан тохиролцож, байгууллагын дүрэм журмуудыг ягштал мөрдөж ажиллах боломжтой гэж үзсэний үндсэн дээр О.У нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хэрэв мөнгөн хуримтлал суутгах, зөрчил гаргасан нөхцөлд суутгах асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд энэхүү журмыг биелүүлэх боломжгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх эрх нь О.Ут байсан. Суутгал хийгдсэн шалтгаан нь: О.У нь ажиллаж байх хугацаандаа Хятад улсын хил рүү нэвтрэхээр хилийн бүртгэл хийгдэж байх үед Хятадын хил гаалийн ажилтантай муудалцаж, улмаар цувааны нэг машин хил нэвтрэх боломжгүй болсон. Нэг цуваанд 16 машин байдаг бөгөөд нэг машин л саатсан нөхцөлд ажлын гүйцэтгэл муу үнэлгээтэй гарч бүтэн цуваагаар нь саатуулдаг. Дээрх нөхцөл байдлаас үүдэн байгууллагын 10 гаруй сая төгрөгийн борлуулалтын орлогыг тасалдуулан, 20 орчим сая төгрөгийн торгууль хүлээлгэсэн. Учир нь гэрээний дагуу уурхайд ажилласан байгаа ажилтнууд ямар нэгэн зөрчил гаргасан нөхцөлд тухайн сарын борлуулалтын орлогоос хувь тогтоон уурхайн зүгээс байгууллагад торгууль тавьдаг болно. Улмаар хил нэвтрэх боломжгүй болсон машины чиргүүлийг өөр машинд шилжүүлэх үед хариуцлагагүй үйлдэл гаргаж чиргүүл унаган томоохон зам тээврийн осол гаргасан. Өөрийн хариуцлагагүй байдлыг зөвтгөж байгууллагыг буруутгах санаатай үйлдэл гаргаж байна. Энэ мэт явцуу санаагаар байгууллагад ажиллаж байсан хэсэг иргэд санаатайгаар нэгдэн нийлж, зохион байгуулалттайгаар байгууллагыг гүтгэн нэр хүндийг унагаах үйлдэл гаргаж байна гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч О.Уын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 1. Оргой овогтой У нь ажиллаж байх хугацаандаа цалин хөлсийг тогтсон цаг хугацаандаа бүрэн авдаг байсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. гэсэн заалтын дагуу ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд нэхэмжлэл өгсөн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учраас хөдөлмөрийн маргааны асуудлаар энэ нэхэмжлэлийг манай компанитай ямар нэгэн эрх зүйн асуудлаар маргаан үүсэх үндэслэл байхгүй. Учир нь ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. 2. 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийн цалин олгоогүй, ням гаригийн цалинд 3 209 328 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. О.У нь ням гариг бүр ажиллаагүй болох нь Оюутолгой уурхайд ажилласан цагийн бүртгэлээр нотлогдож байгаа бөгөөд ажиллаагүй хоногийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зүйлчлээгүй зүйл заалтаар байгууллагыг буруутгах гүтгэлэг болно. Тэгээд ч нэхэмжлэгч нь энэ заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д, Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилдаа ирж очих өдрийн цалинг өдөрт 16 цагаар ажилладаг гэж үндэслэлгүй гүтгэж 2 232 576 төгрөг нэхэмжилжээ. Уурхайд ажлын нэг өдөрт * цагаар ажилладаг болохыг цаг бүртгэлийн хуудсаар нотлогдож байна. Мөн ажиллаагүй өдрийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын хөлсийг ажилласан хоногоор тооцохыг хуульчилсан байдаг. 4. Ажлын хувцасны суутгалд 300 000 төгрөгийг цалингаас үндэслэлгүй суутгасан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Х ХХК нь хөдөлмөр хамгааллын хэрэгслийг зах зээл дэх хамгийн чанартайг сонгон ажилтнууддаа ажиллаж байх хугацаанд үнэ төлбөргүй тавьж олгодог. Харин тухайн ажилтан нь гутал хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд тухайн гутлыг ажилтанд хүлээлгэн өгч, ашиглагдаагүй үлдсэн хугацааны үлдэгдэл өртгийг суутган авдаг. Хэрэв ажилтны хувцас хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан нөхцөлд ямар нэгэн төлбөр гардаггүй тул байгууллагыг мөн л гүтгэсэн, байгууллагаас шинэ гутлыг үнэ төлбөргүй авах гэсэн явцуу санааны илрэл юм. 5. Эрсдлийн сангийн 888 738 төгрөгийг өгөхгүй байгаа тухай нэхэмжлэлдээ дурдсан байна. 2015 оны мөнгөн хуримтлалыг О.Уын 300 000 5782 тоот Голомт банкны данс руу шилжүүлсэн ба нэхэмжлэгч нь авсан мөнгөө аваагүй гэж гүтгэж байна. О.У нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын хил нэвтрэх гэж байгаад чиргүүл унагасан осол гаргасан. Нэхэмжлэгч өөрөө бичиж өгсөн тайлбарыг нотлох баримтаар гаргаж өгнө. Энэ ослоос болж нэг цуваанд явж байсан бусад 15 машины ачаагаа буулгаж чадаагүй байдлаас болж нэг өдрийн борлуулалтын орлого тасалдсан бөгөөд байгууллагад 12 800 000 төгрөгийн алдагдал учруулсан. О.У нь ажиллаж байсан хугацаандаа байгууллагад гомдол санал гаргаагүй ба ажлаас чөлөөлөгдсөний дараа зохион байгуулалттайгаар үндэслэлгүй гүтгэн байгууллагын нэр хүндэд халдаж байгаа тул холбогдох байгууллагуудад шалгуулах, байгууллагад учруулсан 12 800 000 төгрөгийн хохирлын хэмжээгээр сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: Бадамгарав овогтой Бын нэхэмжилсэн төлбөрүүд нь манай байгууллагын болон Оюу толгой уурхайн дүрэм, журам, хоорондын гэрээ, даатгалын байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу олгогдох боломжгүй юм. 1. Оюутолгой ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ням гаригийг ажлын өдөрт оруулан тооцож цалинг олгодог байсан боловч Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, уул уурхай зогсонги байдалд орсон, Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ уналтад орсон зэрэг шалтгаанаар 2015 оны 0* сараас эхлэн ням гаригийг амралтын өдөр болгон цалингүй болгох, зайлшгүй шаардлагаар ажилд гарсан нөхцөлд уурхайгаас цалинг олгож байх шийдвэр гарч энэ шийдвэрийн талаар уурхайн зөвлөх гадаад мэргэжилтэн П.Саймон ажилтнуудтай уулзан тайлбар таниулга хийсэн. Энэ талаар байгууллагын зүгээс таниулга хийн уурхайд ажиллаж байсан нийт ажилтнууд хүлээн зөвшөөрч 2015 оны 0* сараас 09 сар хүртэл 7 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн. Хэрэв гомдол санал байсан нөхцөлд асуудал ид яригдаж байх үе буюу 1 сарын сүүл, 2 сарын эхэн үед Б.Б нь Хөдөлмөрийн маргаан зохицуулах хороо, Үйлдвэрчний эвлэл, шүүхэд гомдол гаргах бүрэн боломжтой байсан хэдий ч ямар нэгэн гомдол гаргаагүй ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан нь тухайн үедээ уурхайгаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байсан болохыг баталж байна. 2. Уурхайд ямар ч ажилтан ажлын нэг өдөр * цагаас илүү ажиллаж байгаагүй, уурхайн дүрэм журамд * цагаас илүү ажилласан нөхцөлд нөхөн амраах бодлого баримталдаг тул 16 цаг ажилласан гэдэг нь ор үндэслэлгүй юм. 3. Уурхай руу ирж очих өдрийг амралтын өдрөөр тооцох байсныг удирдлагуудын зүгээс уурхайн удирдлагуудтай зөвшилцөн ажилдаа очих өдрийн хагас өдрийн буюу ажлын 4 цаг, ажлаас буух өдрийн хагас өдөр буюу ажлын 4 цагийн цалинг олгож байх талаар хэлэлцээрт хүрсэн. Энэ нь цалингийн тооцоолол хийхэд хүндрэлтэй байсан тул тус хоёр өдрийн нэг өдрийг ажлын бүтэн өдрөөр тооцоход дахин зөвшилцөлд хүрснээр өдрийн 8 цаг, үүний дээр нэг өдөрт ажиллах ёстой илүү 3 цагийн цалинг уурхайгаас олгуулж байхаар тохирсон. Энэ нь ажилтнуудын цалинд нэмэр болохуйц хэлэлцээр байсан гэдгийг ажилтнууд сайшааж байсан. Энэ талаар Б.Б нь ажилд орсон цагаас эхлэн ямар нэгэн гомдол санал гаргаагүй хүлээн зөвшөөрч байсан. 4. Ажлын хувцасны хангамж нь байгууллага бүрэн хариуцаж Оюутолгой уурхайн стандартад нийцсэн гутал хувцсыг байгууллагын зардлаар ажилтнуудад тавьж өгдөг. Ажлын хувцас нь ажил түр зогсонги байдалд байх хугацаанд агуулахад хадгалах учир тоос шорооны хир болон машин техникийн тос масло зэрэг элдэв бохирдлыг цэвэрлэн хадгалалтын горимд нийцүүлэн хадгалах шаардлагатай бөгөөд тухайн ажилтан ажилдаа орох үед нь цэвэрхэн элдэв үнэр толбогүй байлгах үүднээс цэвэрлэгээний төлбөр авсан. Хэрэв ажилтан өөрийн санаачлагаар цэвэрлэн хүлээлгэн өгсөн нөхцөлд цэвэрлэгээний төлбөр гэж суутгаагүй бөгөөд ажилтнуудын хувийн соёл, хувцас хэрэгсэлдээ хандаж байгаа хандлагыг харуулсан үзүүлэлт байсан. Суутгуулсан ажилтнууд бол өөрсдийн хувцас хэрэгсэлд ариг гамгүй ханддаг, цэвэрч соёлтой байж чаддаггүй ажилтнууд юм. 5. Байгууллагын Эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал бүрдүүлэх, зарцуулах, буцаан олгох журам-ын дагуу аливаа зөрчил гаргасан ажилтнуудын мөнгөн хуримтлалыг суутган авахаар талууд харилцан тохиролцож, байгууллагын дүрэм журмуудыг ягштал мөрдөж ажиллах боломжтой гэж үзсэний үндсэн дээр Б.Б нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хэрэв мөнгөн хуримтлал суутгах, зөрчил гаргасан нөхцөлд суутгах асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй нөхцөлд энэхүү журмыг биелүүлэх боломжгүй гэж үзэн хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх эрх нь Б.Бт байсан. Тус ажилтан нь согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан бөгөөд үүнийгээ баталгаажуулан тайлбар бичиж ирүүлсэн байдаг. Тус тайлбарт дурдсанаар гэдэс нь эвгүйрхсэн тул архи ууж эмчилсэн гэх шалтаг тоочсон нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт судалгаа шинжилгээгээр тогтоогдоогүй эмчилгээ бөгөөд хэрэв үнэхээр гэдэс дотор нь эвгүйрхсэн нөхцөлд эмээр эмчлэх боломжтой. Мөн уурхайн хоол нь эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн хоолтой бөгөөд өнөөдрийг хүртэл уурхайн хоолноос хордлого болон эмчлүүлсэн гэх мэдээлэл надад мэдэгдээгүй, ялангуяа тухайн өдрийн хоол муудсан байсан талаар өөр нэг ч ажилтан гомдол санал гаргаагүй нь согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчлөө булзааруулах гэсэн шалтаг төдий байсан. Энэ мэт явцуу санаагаар байгууллагад ажиллаж байсан хэсэг иргэд санаатайгаар нэгдэн нийлж, зохион байгуулалттайгаар байгууллагыг гүтгэн нэр хүндийг унагаах үйлдэл гаргаж байна гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: 1. Бадамгарав овогтой Б нь ажиллаж байх хугацаандаа цалин хөлсийг тогтсон цаг хугацаандаа бүрэн авдаг байсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. гэсэн заалтын дагуу ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд нэхэмжлэл өгсөн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учраас хөдөлмөрийн маргааны асуудлаар энэ нэхэмжлэлийг манай компанитай ямар нэгэн эрх зүйн асуудлаар маргаан үүсэх үндэслэл байхгүй. Учир нь ажил олгогч ажилтан хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх ёстой. 2. 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийн цалин олгоогүй, ням гаригийн цалинд 3 209 328 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Б.Б нь ням гариг бүр ажиллаагүй болох нь Оюутолгой уурхайд ажилласан цагийн бүртгэлээр нотлогдож байгаа бөгөөд ажиллаагүй хоногийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зүйлчлээгүй зүйл заалтаар байгууллагыг буруутгах гүтгэлэг болно. Тэгээд ч нэхэмжлэгч нь энэ заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д, Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. 3. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажилдаа ирж очих өдрийн цалинг өдөрт 16 цагаар ажилладаг гэж үндэслэлгүй гүтгэж 2 232 576 төгрөг нэхэмжилжээ. Уурхайд ажлын нэг өдөрт * цагаар ажилладаг болохыг цаг бүртгэлийн хуудсаар нотлогдож байна. Мөн ажиллаагүй өдрийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулинд ажлын хөлсийг ажилласан хоногоор тооцохыг хуульчилсан байдаг. 4. Эрсдэлийн сангийн 745 247 төгрөгийг өгөхгүй байгаа тухай нэхэмжлэлдээ дурдсан байна. 2015 оны мөнгөн хуримтлал болох 775 095,25 төгрөгийг Б.Бын 300 000 6047 тоот Голомт банкны данс руу шилжүүлсэн ба нэхэмжлэгч нь авсан мөнгөө аваагүй гэж, 745 247 төгрөгийн мөнгөн хуримтлал үүссэн гэж гүтгэж байна. Б.Б нь ажиллаж байх хугацаандаа байгууллагад гомдол санал гаргаагүй ба ажлаас чөлөөлөгдсөний дараа зохион байгуулалттайгаар үндэслэлгүй гүтгэн байгууллагын нэр хүндэд халдаж байгаа тул холбогдох байгууллагад шалгуулах болно гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь нэхэмжлэгч Г.Баттулгын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан тайлбартаа: 1. Г.Б нь ажиллаж байх хугацаандаа цалин хөлсийг тогтсон цаг хугацаандаа бүрэн авдаг байсан ба 2015 оны * сарын 14-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 39.2-т Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно. гэсэн заалтын дагуу ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд нэхэмжлэл өгсөн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан учраас хөдөлмөрийн маргааны асуудлаар энэ нэхэмжлэлийг манай компанитай ямар нэгэн эрх зүйн асуудлаар маргаан үүсэх үндэслэл байхгүй. 2. 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийн цалин олгоогүй, ням гаригийн цалинд 3 209 328 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ням гариг бүр ажиллаагүй болох нь Оюутолгой уурхайд ажилласан цагийн бүртгэлээр нотлогдож байгаа бөгөөд ажиллаагүй хоногийн цалинг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зүйлчлээгүй зүйл заалтаар байгууллагыг буруутгах гүтгэлэг болно. Тэгээд ч нэхэмжлэгч нь энэ заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д, Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасны дагуу 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. 3. Г.Б нь нэхэмжлэлдээ ажилдаа ирж очих өдрийн цалинг өдөрт 16 цагаар ажилладаг гэж үндэслэлгүй гүтгэж 2 232 576 төгрөг нэхэмжилжээ. Уурхайд ажлын нэг өдөрт * цагаар ажилладаг болохыг цаг бүртгэлийн хуудсаар нотлогдож байна. Мөн ажилд орохоор хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажлаас буух өдрийн цалинг олгоно гэдгийг тодорхой тайлбарласан тул энэ асуудлаарх гомдол саналыг хүлээн зөвшөөрөхгүй нөхцөлд хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй байх, эсвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хугацаанд багтаан Хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүхэд хандах эрхтэй байсан. 4. Ажлын хувцасны суутгалд 203 300 төгрөгийг цалингаас үндэслэлгүй суутгасан гэж нэхэмжлэлдээ дурджээ. Х ХХК нь хөдөлмөр хамгааллын хэрэгслийг зах зээл дэх хамгийн чанартайг сонгон ажилтнууддаа ажиллаж байх хугацаанд үнэ төлбөргүй тавьж олгодог. Харин тухайн ажилтан нь гутал хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд тухайн гутлыг ажилтанд хүлээлгэн өгч, ашиглагдаагүй үлдсэн хугацааны үлдэгдэл өртгийг суутган авдаг. Хэрэв ажилтны хувцас хэрэгслийн ашиглалтын хугацаа дууссан нөхцөлд ямар нэгэн төлбөр гардаггүй тул байгууллагыг мөн л гүтгэсэн, байгууллагаас шинэ гутлыг үнэ төлбөргүй авах гэсэн явцуу санааны илрэл юм. 5. Эрсдэлийн сангийн 2 052 971 төгрөгийг өгөхгүй байгаа тухай нэхэмжлэлдээ дурдсан байна. Галаагийн Б нь 2014 оны 1* сард 8 дугаар талбайгаас хөдлөхдөө зогс тэмдэг дээр зогсоогүй явсныг уурхайн ажилтан Бадрал баталгаажуулснаар байгууллага 8 850 598,48 төгрөгийн алдагдал хүлээсэн байдаг. 2014 онд болон 2015 онд хуримтлагдсан эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлалыг суутгасан бөгөөд Г.Баттулгын амьдрал ахуйг харгалзан үзэж үлдэгдэл төлбөрийг байгууллага Г.Бас нэхэмжлээгүй. Г.Б нь ажиллаж байх хугацаандаа байгууллагад гомдол санал гаргаагүй ба ажлаас чөлөөлөгдсөний дараагаар бүлэглэн танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан, зохион байгуулалттайгаар үндэслэлгүй гүтгэн байгууллагын нэр хүндэд халдаж байгаа тул холбогдох байгууллагуудад шалгуулах, байгууллагад учруулсан 7 047 627,48 төгрөгийн хохирлыг барагдуулахаар сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ. Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч Л.Э, Б.Э, Г.Б, Э.М, О.У, Б.Б, Г.Б нар нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 53 368 054 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч тус бүр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлон тус бүрт иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 25329 дугаар бүхий шүүгчийн захирамжаар хэрэг нэгтгэгдсэн байна. Нэхэмжлэгч тус бүрээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд дүгнэлт хийе. 1. Нэхэмжлэгч Л.Эы шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд /5 дугаар хавтас/, Нэхэмжлэгч Л.Э нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 1 905 135 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгалд 203 330 төгрөг, нийт 7 550 369 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 1 905 135 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэгч Л.Э нь Х ХХК-д жолоочоор ажилд орон улмаар 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Х ХХК-ийн Захирлын 15/69 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх хүсэлтэд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зохицуулалтад үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн болох нь тус тушаалын хуулбараар /5 дугаар хавтас, 9 дэх талд/ тогтоогдох ба ажлаас чөлөөлсөн үндэслэл, тус тушаалын хууль ёсны эсэх талаар зохигч талууд маргаагүй байна. Тус тушаалын 4 дэх хэсэгт, ...Эрсдэлийн сангийн хуримтлалыг Хөдөлмөрийн гэрээ болон Дотоод журамд заасны дагуу суутгах авах...-г даалгасан байна. Х ХХК-ийн Дотоод журмын 6.4.1.5-д, Ажилтны учруулсан хохирлыг Эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал-д төвлөрүүлсэн мөнгөнөөс суутгал хийх зарчмаар хохирлыг төлүүлж болно гэж заажээ. /5 дугаар хавтас, *3, *4 дэх талд/ Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны сар бүрийн цалингийн дүнгээс 10 хувийг эрсдэлийн санд төвлөрүүлэх бөгөөд ажилтан хариуцлага алдаж эд хөрөнгө устах буюу гэмтээгээгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход хуримтлагдсан мөнгөн дүнг буцаан олгох нөхцөлтэйгөөр тус санг бүрдүүлдэг байсан талаар зохигч талууд тайлбарлах бөгөөд дурдсан нөхцөлөөр эрсдэлийн сангийн хөрөнгө бүрддэг байсан талаар талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч Л.Э нь тус санд 1 905 135 төгрөг цугларсныг буцаан олгоогүй тул шаардаж байгаа талаар тайлбарлах бөгөөд хариуцагч талаас тээвэр хийх явцдаа чиргүүл эвдэлж 1 180 518 төгрөгийн хохирол учруулсан, Монгол Улсын гаалийн байцаагчийг хэл амаар доромжилсон зөрчил гаргасан, ажлын байранд бүлэглэн танхайрч, байгууллагад 4 483 818 төгрөгийн хохирол учруулсан гэж тайлбарлан, буцаан өгөх үндэслэлгүй гэжээ. Нэхэмжлэгч Л.Э сүүлийн хоёр жилийн хугацаанд гаалийн хууль тогтоомж зөрчсөн мэдээлэл гаалийн зөрчлийн санд бүртгэгдээгүй гэсэн нь Гаалийн Ерөнхий газрын 2015 оны 1* сарын 15-ны өдрийн тодорхойлолтод /5 дугаар хавтас, 89 дэх талд/ тусгагджээ. Харин хариуцагч талаас нэхэмжлэгч Л.Э нь байгууллагад 4 483 818 төгрөгийн хохирол учруулсан болон бусад зөрчил гаргасан талаарх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Талуудын хөдөлмөрлөх харилцааны явцад үүссэн цалингаас суутган бүрдүүлсэн хуримтлалын сангийн мөнгийг буцаах ажил олгогчийн үүргийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамааран шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан бөгөөд тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацааг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлох зохицуулалттай. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх бөгөөд энэ хугацаанд эрсдэлийн сангийн тооцоо хийх үед энэ талаар эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдэх ёстой байсан гэж үзэх бөгөөд шүүхэд нэхэмжлэлийг 2015 оны 1* сарын 03-ны өдөр гаргасан байх тул тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу Л.Эы Эрсдэлийн сангийн өглөгийн талаарх харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээгээр /5 дугаар хавтас, 53 дахь талд/ 2014 оны 0* сарын 31-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд 1 825 136 төгрөг хуримтлагдсан байх бөгөөд 2015 оны 0* сарын 10-ны өдөр 1 074 498 төгрөг буцаан олгосон талаар бичилт хийгдсэн байна. Хавтаст хэргийн /5 дугаар хавтас/ 231-236 дахь талд Л.Эы 3000005222 тоот дансны хуулгаар 2015 оны 0* сарын 17-ны өдрөөс 2015 оны * сарын 15-ны өдөр хүртэлх дансны хуулга авагдсан байх бөгөөд тус баримтаар 2015 оны 0* сарын 10-ны өдөр 1 074 498 төгрөг олгосон болох нь тогтоогдохгүй байна. Хариуцагчийн тайлбарт тусгагдсанаар нэхэмжлэгч Л.Э нь зөрчил гаргаж байсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр болон байгууллагад хохирол учруулсан гэсэн нь баримтаар тогтоогдохгүй байх тул эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгө болох баримтад тусгагдсан 1 825 136 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч тус шаардлагыг нэхэмжлэлд тусгахдаа 1 905 135 төгрөг гэсэн байх боловч баримтаар тогтоогдсон 1 825 136 төгрөгийг буцаан олгож, үлдэх 79 999 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэлийн илүү цагийн хөлсөнд нийт 5 441 904 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэлд тодорхойлсноор ням гаригийг ажилласан хоногт тооцохгүй байгаа нь үндэслэлгүй тул ийнхүү тооцохоо больсон хугацаа буюу 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07 хүртэлх ням гаригуудыг ажилласан хугацаанд тооцон 3 209 328 төгрөг гаргуулах, уурхайд ирэх, буцах хоёр өдрийн нэг өдрийг ажилласан хугацаанд тооцож байгаа нь үндэслэлгүй тул аль алиныг ажилласан хугацаанд оруулж тооцон 2 232 576 төгрөг, нийт 5 441 904 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна. Илүү цаг тооцох ёстой буюу цалин хөлс олгохтой холбоотой ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэх маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамаарах хөдөлмөрийн маргаан бөгөөд энэ талаар шүүхэд гомдол гаргах хугацаа нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлогдох зохицуулалттай. Ням гаригийг ажилласан хугацаанд оруулж тооцохгүй болсон талаар гаргасан шийдвэр болон түүнийг танилцуулсан талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Гэхдээ, 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийг ажилласан хугацаанд тооцохоо больж түүнд хамаарах цалин олгогдохгүй болсон талаар ажилчид тухайн хугацаанаас буюу хасч тооцон цалин олгогдсон үеэс мэдэх боломжтой байжээ. Ням гаригийг ажилласан хугацаанаас хасч тооцсон хугацаа нь 2015 оны 0* сарын 01, 08, 15 гэж эхлэн цааш үргэлжилж байгаа нь ажилчдын * сар, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын 06-ны дуусталх хугацааны ажилласан хоногийн баримтаар /5 дугаар хавтас 98-106 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримттай талууд маргаагүй байна. Дурдсан баримтаар ням гаригийг ажилласан хугацаанд орж тооцохгүй болсноос ажилтны эрх зөрчигдөж байгааг ажилтан нь 2015 оны 0* сарын 08-ны өдөр болон, тухайн сард цалин олгох хугацаанаас мэдэх ёстой байсан байна. Эрх нь зөрчигдөж эхэлснээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор /3 сарын хугацаанд / эрх бүхий байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй байх тул /Нийслэлийн хөдөлмөрийн маргаан зохицуулах хороонд 2015 оны * сарын 03-ны өдөр, шүүхэд 2015 оны 1* сарын 03-ны өдөр тус тус гомдол гаргасан/ тухайн маргаантай харилцааг шүүхээр шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хугацааг сэргээн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэлийн ажлын хувцасны суутгалд суутгасан 203 330 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зуны ажлын гутлын үнэнд 183 330 төгрөг, хувцас угаалга, хими цэвэрлэгээний хөлсөнд 20 000 төгрөг, нийт 203 330 төгрөг суутган авсан нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийн хүлээлгэн өгсөн баримтын хуулбараар /5 дугаар хавтас, 54 дэх талд/ тогтоогдох ба энэ үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна. Тухайн маргаан нь агуулгын хувьд ажил олгогч цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийсэн гэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6*зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар энэ талаар гомдол гаргах эрхтэй нээлттэй бөгөөд мөн хуулийн 1* зүйлийн 128.1.*-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох бөгөөд ажлын хувцас, гуталнаас суутгал хийсэн тооцоог 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн байх тул энэ өдрийн эрх зөрчигдөж байгааг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзэн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв. Иймд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.9-д, Ажилтнууд зориулалтын ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ өмсөж хэрэглэх үүрэгтэй. Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ эдэлгээний хугацаа дуусаагүй байхад өөрийн буруугаас хаяж үрэгдүүлэх, бусдад зарах, шаардлага хангахгүй болгох тохиолдолд тухайн эд зүйлийн болон эд хөрөнгийн үнийг байгууллагын дансанд авагдсан үнийг 3 дахин нугалж хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Харин хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд гутлаас бусад эд зүйлийг хураан авч, ажилтан нь эдэлсэн хугацаанаас хамааран гутлын үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. гэж зохицуулжээ. Дотоод журамд нийцүүлэн гутлыг ажилчдад хүлээлгэн өгч үнийн дүнгээс элэгдлийг хугацаагаар тооцон суутган авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Харин цэвэрлэгээний буюу угаалгын зардалд 20 000 төгрөг авсан үйлдлийн үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлогдохгүй байх тул хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхгүй юм. Ажил олгогчийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй үүргийг ажилтнаас шаардан цалингаас суутгасан хуульд нийцэхгүй үйлдэх байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг дурдсан үндэслэлээр хангаж, 20 000 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй байна. Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн нийт шаардлагаас 1 845 136 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 5 705 233 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 2. Нэхэмжлэгч Б.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд /7 дугаар хавтас/, Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 888 738 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгалд 208 000 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын тооцоо 785 000 төгрөг, нийт 7 323 642 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 888 738 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэгч Б.Э нь Х ХХК-д жолоочоор ажилд орон улмаар 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Х ХХК-ийн Захирлын 15/*8 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх хүсэлтэд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зохицуулалтад үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн болох нь тус тушаалын хуулбар, /7 дугаар хавтас, 5 дахь талд/ 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр /7 дугаар хавтас, 15-20 дахь талд/ тогтоогдох ба ажлаас чөлөөлсөн үндэслэл, тус тушаалын хууль ёсны эсэх талаар зохигч талууд маргаагүй байна. Тус тушаалын 4 дэх хэсэгт, ...Эрсдэлийн сангийн хуримтлалыг Хөдөлмөрийн гэрээ болон Дотоод журамд заасны дагуу суутгах авах...-г даалгасан байна. Х ХХК-ийн Дотоод журмын 6.4.1.5-д, Ажилтны учруулсан хохирлыг Эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал-д төвлөрүүлсэн мөнгөнөөс суутгал хийх зарчмаар хохирлыг төлүүлж болно гэж заажээ. /5 дугаар хавтас, *3, *4 дэх талд/ Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны сар бүрийн цалингийн дүнгээс 10 хувийг эрсдэлийн санд төвлөрүүлэх бөгөөд ажилтан хариуцлага алдаж эд хөрөнгө устах буюу гэмтээгээгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход хуримтлагдсан мөнгөн дүнг буцаан олгох нөхцөлтэйгөөр тус санг бүрдүүлдэг байсан талаар зохигч талууд тайлбарлах бөгөөд дурдсан нөхцөлөөр эрсдэлийн сангийн хөрөнгө бүрддэг байсан талаар талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч Б.Э нь тус санд 888 738 төгрөг цугларсныг буцаан олгоогүй тул шаардаж байгаа талаар тайлбарлах бөгөөд хариуцагч талаас энэ үндэслэлгүй, 2015 оны хуримтлал болох 794 087 төгрөгийг Б.Эын Голомт банкны 527 000 2080 тоот данс руу шилжүүлсэн, мөнгөө аваагүй гэж гүтгэж байна гэжээ. Талуудын хөдөлмөрлөх харилцааны явцад үүссэн цалингаас суутган бүрдүүлсэн хуримтлалын сангийн мөнгийг буцаах ажил олгогчийн үүргийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамааран шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан бөгөөд тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацааг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлох зохицуулалттай. 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх бөгөөд энэ хугацаанд эрсдэлийн сангийн тооцоо хийх үед энэ талаар эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдэх ёстой байсан гэж үзэх бөгөөд шүүхэд нэхэмжлэлийг 2015 оны 1* сарын 03-ны өдөр гаргасан байх тул тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу Б.Эын Эрсдэлийн сангийн өглөгийн талаарх харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээгээр /7 дугаар хавтас, 55 дахь талд/ 2014 оны 0*сарын 31-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд 1 682 825 төгрөг хуримтлагдсан байх бөгөөд 2015 оны 0* сарын 10-ны өдөр 868 737 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 794 088 /794 087,83/ төгрөг тус тус буцаан олгосон талаар бичилт хийгдсэн байна. Хавтаст хэргийн /5 дугаар хавтас/ 215-230 дахь талд, /7 дугаар хавтас/ 92-93 дахь талд Б.Эын 5270002080 тоот дансны хуулгаар 2014 оны 0*сарын 25-ны өдрөөс 2015 оны * сарын 05-ны өдөр хүртэлх дансны хуулга авагдсан байх бөгөөд тус баримтаар 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 794 088 /794 087,83/ төгрөг шилжүүлсэн нь тогтоогдох ба харин 2015 оны 0* сарын 10-ны өдөр 868 737 төгрөг олгосон гэсэн нь тогтоогдохгүй байна. Хариуцагчийн тайлбарт тусгагдсанаар нэхэмжлэгч Б.Эт 794 088 төгрөг олгосон нь тогтоогдох ба баримтаар шилжүүлсэн гэх 2014 оны эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө 868 737 төгрөгийг буцаан олгоогүй байх тул буцаан олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч тус шаардлагыг нэхэмжлэлд тусгахдаа 888 738 төгрөг гэсэн байх боловч баримтаар тогтоогдсон 868 737 төгрөгийг буцаан олгож, үлдэх 20 001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэлийн илүү цагийн хөлсөнд нийт 5 441 904 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэлд тодорхойлсноор ням гаригийг ажилласан хоногт тооцохгүй байгаа нь үндэслэлгүй тул ийнхүү тооцохоо больсон хугацаа буюу 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07 хүртэлх ням гаригуудыг ажилласан хугацаанд тооцон 3 209 328 төгрөг гаргуулах, уурхайд ирэх, буцах хоёр өдрийн нэг өдрийг ажилласан хугацаанд тооцож байгаа нь үндэслэлгүй тул аль алиныг ажилласан хугацаанд оруулж тооцон 2 232 576 төгрөг, нийт 5 441 904 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна. Илүү цаг тооцох ёстой буюу цалин хөлс олгохтой холбоотой ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэх маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамаарах хөдөлмөрийн маргаан бөгөөд энэ талаар шүүхэд гомдол гаргах хугацаа нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлогдох зохицуулалттай. Ням гаригийг ажилласан хугацаанд оруулж тооцохгүй болсон талаар гаргасан шийдвэр болон түүнийг танилцуулсан талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Гэхдээ, 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийг ажилласан хугацаанд тооцохоо больж түүнд хамаарах цалин олгогдохгүй болсон талаар ажилчид тухайн хугацаанаас буюу хасч тооцон цалин олгогдсон үеэс мэдэх боломжтой байжээ. Ням гаригийг ажилласан хугацаанаас хасч тооцсон хугацаа нь 2015 оны 0* сарын 01, 08, 15 гэж эхлэн цааш үргэлжилж байгаа нь ажилчдын * сар, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын 06-ны дуусталх хугацааны ажилласан хоногийн баримтаар /5 дугаар хавтас 98-106 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримттай талууд маргаагүй байна. Дурдсан баримтаар ням гаригийг ажилласан хугацаанд орж тооцохгүй болсноос ажилтны эрх зөрчигдөж байгааг ажилтан нь 2015 оны 0* сарын 08-ны өдөр болон, тухайн сард цалин олгох хугацаанаас мэдэх ёстой байсан байна. Эрх нь зөрчигдөж эхэлснээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор /3 сарын хугацаанд / эрх бүхий байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй байх тул /Нийслэлийн хөдөлмөрийн маргаан зохицуулах хороонд 2015 оны * сарын 03-ны өдөр, шүүхэд 2015 оны 1* сарын 03-ны өдөр тус тус гомдол гаргасан/ тухайн маргаантай харилцааг шүүхээр шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хугацааг сэргээн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэлийн ажлын хувцасны суутгалд суутгасан 208 000 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зуны ажлын гутлын үнэнд 183 330 төгрөг, хувцас угаалга, хими цэвэрлэгээний хөлсөнд 20 000 төгрөг, нийт 203 330 төгрөг суутган авсан нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийн хүлээлгэн өгсөн баримтын хуулбараар /7 дугаар хавтас, 44 дэх талд/ тогтоогдох ба энэ үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна. Тухайн маргаан нь агуулгын хувьд ажил олгогч цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийсэн гэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6*зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар энэ талаар гомдол гаргах эрхтэй нээлттэй бөгөөд мөн хуулийн 1* зүйлийн 128.1.*-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох бөгөөд ажлын хувцас, гуталнаас суутгал хийсэн тооцоог 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн байх тул энэ өдрийн эрх зөрчигдөж байгааг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзэн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв. Иймд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.9-д, Ажилтнууд зориулалтын ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ өмсөж хэрэглэх үүрэгтэй. Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ эдэлгээний хугацаа дуусаагүй байхад өөрийн буруугаас хаяж үрэгдүүлэх, бусдад зарах, шаардлага хангахгүй болгох тохиолдолд тухайн эд зүйлийн болон эд хөрөнгийн үнийг байгууллагын дансанд авагдсан үнийг 3 дахин нугалж хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Харин хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд гутлаас бусад эд зүйлийг хураан авч, ажилтан нь эдэлсэн хугацаанаас хамааран гутлын үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. гэж зохицуулжээ. Дотоод журамд нийцүүлэн гутлыг ажилчдад хүлээлгэн өгч үнийн дүнгээс элэгдлийг хугацаагаар тооцон суутган авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Харин цэвэрлэгээний буюу угаалгын зардалд 20 000 төгрөг авсан үйлдлийн үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлогдохгүй байх тул хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхгүй юм. Ажил олгогчийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй үүргийг ажилтнаас шаардан цалингаас суутгасан хуульд нийцэхгүй үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг дурдсан үндэслэлээр хангах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 20 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 188 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагын ээлжийн амралтын мөнгө 785 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Ээлжийн амралтын мөнгө гаргуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлоход тухай хугацаа хэтрээгүй байна. Нэхэмжлэлийн энэ шаардлагад хариуцагч талаас тусгайлан хариу тайлбар өгөөгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг нотлохоор тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ээлжийн амралт авах эрх үүсэх бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.1 дэх хэсэгт, Эрүүл мэнд нийгмийн даатгалын сайдын 2000 оны 166 тоот тушаалын * хавсралт болох Ээлжийн амралт олгох заавар-ын 7 дугаар зүйлийг үндэслэн тухайн ажилтан байгууллагад тасралтгүй * сар ажилласны дараа ээлжийн амралт авах эрх үүснэ. Хоёр ээлжийн амралт хооронд * сараас багагүй хугацаатай байна. гэжээ. Нэхэмжлэгч Б.Этой 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний1.13-т, Ажилтан нь шинээр ажилд орсон тохиолдолд * сар ажилласны эцэст ээлжийн амралт авах бөгөөд дараа жилээс 6 сар ажилласан бол хөдөлмөрийн хуулийн дагуу жилд ажлын 15 өдрийн ээлжийн амралт авах эрхтэй... гэж зохицуулж байсан байна. /7 дугаар хавтас 16 дахь талд/ Энэ агуулгаар 582398 дугаартай ажилтны Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар 2014 оны 0*сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөн ажиллаж, ээлжийн амралтын мөнгийг 2015 оны 0*сард тооцон олгосон байх бөгөөд энэ хугацаанаас хойш 6 сарын хугацаанд ажилласан болох нь мөн дэвтрийн хуулбараар /7 дугаар хавтас, 6 дахь талд/ тогтоогдож байна. Иймд 2015 оны хугацаанд хамаарах ээлжийн амралтын мөнгийг тооцон олгуулахаар шаардсан нь үндэслэлтэй бөгөөд тооцооллын хувьд болон тус шаардлагын үндэслэл, шаардлагын хувьд хариуцагч талаас маргаж тайлбар, нотлох баримт гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийн нийт шаардлагаас 1 673 737 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 5 649 905 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 3. Нэхэмжлэгч Г.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд /*хавтас/, Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 831 012 төгрөг /нэхэмжлэлд 803 012 төгрөг гэж зөрүүлж бичсэн / илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгалд 203 330 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 785 000 төгрөг /нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт шаардсан/, нийт 7 261 246 төгрөг /нэхэмжлэлд 7 265 916 төгрөг гэж тусгагдсан/ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 831 012 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэгч Г.Б нь Х ХХК-д жолоочоор ажилд орон улмаар 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Х ХХК-ийн Захирлын 15/106 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх хүсэлтэд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зохицуулалтад үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн болох нь тус тушаалын хуулбараар /*хавтас, 6 дахь талд/ тогтоогдох ба ажлаас чөлөөлсөн үндэслэл, тус тушаалын хууль ёсны эсэх талаар зохигч талууд маргаагүй байна. Тус тушаалын 4 дэх хэсэгт, ...Эрсдэлийн сангийн хуримтлалыг Хөдөлмөрийн гэрээ болон Дотоод журамд заасны дагуу суутган авах...-г даалгасан байна. Х ХХК-ийн Дотоод журмын 6.4.1.5-д, Ажилтны учруулсан хохирлыг Эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал-д төвлөрүүлсэн мөнгөнөөс суутгал хийх зарчмаар хохирлыг төлүүлж болно гэж заажээ. /5 дугаар хавтас, *3, *4 дэх талд/ Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны сар бүрийн цалингийн дүнгээс 10 хувийг эрсдэлийн санд төвлөрүүлэх бөгөөд ажилтан хариуцлага алдаж эд хөрөнгө устах буюу гэмтээгээгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход хуримтлагдсан мөнгөн дүнг буцаан олгох нөхцөлтэйгөөр тус санг бүрдүүлдэг байсан талаар зохигч талууд тайлбарлах бөгөөд дурдсан нөхцөлөөр эрсдэлийн сангийн хөрөнгө бүрддэг байсан талаар талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч Г.Б нь тус санд цугларсан хуримтлалаас 831 012 төгрөг буцаан олгоогүй тул шаардаж байгаа талаар тайлбарлах бөгөөд хариуцагч талаас энэ эь үндэслэлгүй, хуримтлалыг буцаан олгосон бөгөөд 739 431,87 төгрөгийг олгосон 831 012 /эсвэл 803 012 төгрөг/ төгрөг төлөгдөөгүй гэсэн нь үндэслэлгүй гэжээ. Талуудын хөдөлмөрлөх харилцааны явцад үүссэн цалингаас суутган бүрдүүлсэн хуримтлалын сангийн мөнгийг буцаах ажил олгогчийн үүргийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамааран шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан бөгөөд тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацааг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлох зохицуулалттай. 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх бөгөөд энэ хугацаанд эрсдэлийн сангийн тооцоо хийх үед энэ талаар эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдэх ёстой байсан гэж үзэх бөгөөд шүүхэд нэхэмжлэлийг 2015 оны 1* сарын 03-ны өдөр гаргасан байх тул тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу Г.Бгийн Эрсдэлийн сангийн өглөгийн талаарх харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээгээр /7 дугаар хавтас, 214 дэх талд/ 2014 оны 0* сарын 31-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд 1 933 594,82 төгрөг хуримтлагдсан байх бөгөөд 2015 оны 0* сарын 10-ны өдөр 1 169 495,68 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 744 099,14 төгрөг тус тус буцаан олгосон талаар бичилт хийгдсэн байна. Хавтаст хэргийн /*хавтас/ 102-*0 дахь талд Г.Бгийн 3000005774 тоот дансны хуулгаар 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх дансны хуулга авагдсан байх бөгөөд тус баримтаар 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 739 431,87 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдох ба харин 2015 оны 0* сарын 10-ны өдөр 1 169 495,68 төгрөг олгосон гэсэн нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Г.Бд 739 431,87 төгрөг олгосон нь тогтоогдох ба эрсдэлийн сангийн хуримтлалын үлдэгдэл төгрөгийг буцаан олгоогүй байх тул буцаан олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгч тус шаардлагыг нэхэмжлэлд тусгахдаа 831 012 төгрөг гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хязгаарлан 831 012 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэв. Нэхэмжлэлийн илүү цагийн хөлсөнд нийт 5 441 904 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэлд тодорхойлсноор ням гаригийг ажилласан хоногт тооцохгүй байгаа нь үндэслэлгүй тул ийнхүү тооцохоо больсон хугацаа буюу 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07 хүртэлх ням гаригуудыг ажилласан хугацаанд тооцон 3 209 328 төгрөг гаргуулах, уурхайд ирэх, буцах хоёр өдрийн нэг өдрийг ажилласан хугацаанд тооцож байгаа нь үндэслэлгүй тул аль алиныг ажилласан хугацаанд оруулж тооцон 2 232 576 төгрөг, нийт 5 441 904 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна. Илүү цаг тооцох ёстой буюу цалин хөлс олгохтой холбоотой ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэх маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамаарах хөдөлмөрийн маргаан бөгөөд энэ талаар шүүхэд гомдол гаргах хугацаа нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлогдох зохицуулалттай. Ням гаригийг ажилласан хугацаанд оруулж тооцохгүй болсон талаар гаргасан шийдвэр болон түүнийг танилцуулсан талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Гэхдээ, 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийг ажилласан хугацаанд тооцохоо больж түүнд хамаарах цалин олгогдохгүй болсон талаар ажилчид тухайн хугацаанаас буюу хасч тооцон цалин олгогдсон үеэс мэдэх боломжтой байжээ. Ням гаригийг ажилласан хугацаанаас хасч тооцсон хугацаа нь 2015 оны 0* сарын 01, 08, 15 гэж эхлэн цааш үргэлжилж байгаа нь ажилчдын * сар, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын 06-ны дуусталх хугацааны ажилласан хоногийн баримтаар /5 дугаар хавтас 98-106 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримттай талууд маргаагүй байна. Дурдсан баримтаар ням гаригийг ажилласан хугацаанд орж тооцохгүй болсноос ажилтны эрх зөрчигдөж байгааг ажилтан нь 2015 оны 0* сарын 08-ны өдөр болон, тухайн сард цалин олгох хугацаанаас мэдэх ёстой байсан байна. Эрх нь зөрчигдөж эхэлснээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор /3 сарын хугацаанд / эрх бүхий байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй байх тул /Нийслэлийн хөдөлмөрийн маргаан зохицуулах хороонд 2015 оны * сарын 03-ны өдөр, шүүхэд 2015 оны 1* сарын 03-ны өдөр тус тус гомдол гаргасан/ тухайн маргаантай харилцааг шүүхээр шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хугацааг сэргээн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэлийн ажлын хувцасны суутгалд суутгасан 203 330 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зуны ажлын гутлын үнэнд 183 330 төгрөг, өвлийн ажлын гутлын үнэнд 84 585 төгрөг, хувцас угаалга, хими цэвэрлэгээний хөлсөнд 20 000 төгрөг, нийт 287 915 төгрөг суутган авсан нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийн хүлээлгэн өгсөн баримтын хуулбараар /*хавтас, 52 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна. Нэхэмжлэгч энэ үнийн дүнг 203 330 төгрөгөөр шаардсаныг дурдах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлан дүгнэлт хийв. Тухайн маргаан нь агуулгын хувьд ажил олгогч цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийсэн гэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6*зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар энэ талаар гомдол гаргах эрхтэй нээлттэй бөгөөд мөн хуулийн 1* зүйлийн 128.1.*-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох бөгөөд ажлын хувцас, гуталнаас суутгал хийсэн тооцоог 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн байх тул энэ өдрийн эрх зөрчигдөж байгааг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзэн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв. Иймд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.9-д, Ажилтнууд зориулалтын ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ өмсөж хэрэглэх үүрэгтэй. Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ эдэлгээний хугацаа дуусаагүй байхад өөрийн буруугаас хаяж үрэгдүүлэх, бусдад зарах, шаардлага хангахгүй болгох тохиолдолд тухайн эд зүйлийн болон эд хөрөнгийн үнийг байгууллагын дансанд авагдсан үнийг 3 дахин нугалж хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Харин хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд гутлаас бусад эд зүйлийг хураан авч, ажилтан нь эдэлсэн хугацаанаас хамааран гутлын үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. гэж зохицуулжээ. Дотоод журамд нийцүүлэн гутлыг ажилчдад хүлээлгэн өгч үнийн дүнгээс элэгдлийг хугацаагаар тооцон суутган авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Харин цэвэрлэгээний буюу угаалгын зардалд 20 000 төгрөг авсан үйлдлийн үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлогдохгүй байх тул хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхгүй юм. Ажил олгогчийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй үүргийг ажилтнаас шаардан цалингаас суутгасан хуульд нийцэхгүй үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг дурдсан үндэслэлээр хангах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 20 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 183 330 төгрөгтөө холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагын ээлжийн амралтын мөнгө 785 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Ээлжийн амралтын мөнгө гаргуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлоход тухай хугацаа хэтрээгүй байна. Нэхэмжлэлийн энэ шаардлагад хариуцагч талаас тусгайлан хариу тайлбар өгөөгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг нотлохоор тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ээлжийн амралт авах эрх үүсэх бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.1 дэх хэсэгт, Эрүүл мэнд нийгмийн даатгалын сайдын 2000 оны 166 тоот тушаалын * хавсралт болох Ээлжийн амралт олгох заавар-ын 7 дугаар зүйлийг үндэслэн тухайн ажилтан байгууллагад тасралтгүй * сар ажилласны дараа ээлжийн амралт авах эрх үүснэ. Хоёр ээлжийн амралт хооронд * сараас багагүй хугацаатай байна. гэжээ. Нэхэмжлэгч Г.Бгийн хувьд тухайн журмаас өөрөөр талууд гэрээгээр тохиролцсон эсэхийг нотлох хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлээгүй тул хөдөлмөрийн гэрээнд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацааг баримтлан ээлжийн амралт хоорондох хугацаа * сар байх журмын зохицуулалтаар ээлжийн амралт тооцогдох үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийн нийт шаардлагаас 851 012 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 6 414 904 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 4. Нэхэмжлэгч Э.Мын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд /* хавтас/, Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгалд 131 249 төгрөг, даатгалд төлсөн 4 276 250 төгрөг, нийт 9 849 403 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч Э.М нь тус байгууллагад жолоочоор ажиллаж байгаад 2015 оны * сарын 05-ны өдрийн Х ХХК-ийн Захирлын 15/125 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь тус тушаалын хуулбараар /4 дэх хавтас, 10 дахь талд/ тогтоогдож байна. Ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлийн талаар зохигч талууд маргаагүй байна. Нэхэмжлэлийн илүү цагийн хөлсөнд нийт 5 441 904 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэлд тодорхойлсноор ням гаригийг ажилласан хоногт тооцохгүй байгаа нь үндэслэлгүй тул ийнхүү тооцохоо больсон хугацаа буюу 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07 хүртэлх ням гаригуудыг ажилласан хугацаанд тооцон 3 209 328 төгрөг гаргуулах, уурхайд ирэх, буцах хоёр өдрийн нэг өдрийг ажилласан хугацаанд тооцож байгаа нь үндэслэлгүй тул аль алиныг ажилласан хугацаанд оруулж тооцон 2 232 576 төгрөг, нийт 5 441 904 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна. Илүү цаг тооцох ёстой буюу цалин хөлс олгохтой холбоотой ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэх маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамаарах хөдөлмөрийн маргаан бөгөөд энэ талаар шүүхэд гомдол гаргах хугацаа нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлогдох зохицуулалттай. Ням гаригийг ажилласан хугацаанд оруулж тооцохгүй болсон талаар гаргасан шийдвэр болон түүнийг танилцуулсан талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Гэхдээ, 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийг ажилласан хугацаанд тооцохоо больж түүнд хамаарах цалин олгогдохгүй болсон талаар ажилчид тухайн хугацаанаас буюу хасч тооцон цалин олгогдсон үеэс мэдэх боломжтой байжээ. Ням гаригийг ажилласан хугацаанаас хасч тооцсон хугацаа нь 2015 оны 0* сарын 01, 08, 15 гэж эхлэн цааш үргэлжилж байгаа нь ажилчдын * сар, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын 06-ны дуусталх хугацааны ажилласан хоногийн баримтаар /5 дугаар хавтас 98-106 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримттай талууд маргаагүй байна. Дурдсан баримтаар ням гаригийг ажилласан хугацаанд орж тооцохгүй болсноос ажилтны эрх зөрчигдөж байгааг ажилтан нь 2015 оны 0* сарын 08-ны өдөр болон, тухайн сард цалин олгох хугацаанаас мэдэх ёстой байсан байна. Эрх нь зөрчигдөж эхэлснээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор /3 сарын хугацаанд / эрх бүхий байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй байх тул /Нийслэлийн хөдөлмөрийн маргаан зохицуулах хороонд 2015 оны * сарын 03-ны өдөр, шүүхэд 2015 оны 1* сарын 03-ны өдөр тус тус гомдол гаргасан/ тухайн маргаантай харилцааг шүүхээр шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хугацааг сэргээн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэлийн ажлын хувцасны суутгалд суутгасан 131 249 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зуны ажлын гутлын үнэнд 26 667,2 төгрөг, өвлийн ажлын гутлын үнэнд 84 583 төгрөг, хувцас угаалга, хими цэвэрлэгээний хөлсөнд 20 000 төгрөг, нийт 131 249 төгрөг суутган авсан нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийн хүлээлгэн өгсөн баримтын хуулбараар /* хавтас, 26 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна. Тухайн маргаан нь агуулгын хувьд ажил олгогч цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийсэн гэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6*зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар энэ талаар гомдол гаргах эрхтэй нээлттэй бөгөөд мөн хуулийн 1* зүйлийн 128.1.*-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох бөгөөд ажлын хувцас, гуталнаас суутгал хийсэн тооцоог 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн байх тул энэ өдрийн эрх зөрчигдөж байгааг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзэн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв. Иймд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.9-д, Ажилтнууд зориулалтын ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ өмсөж хэрэглэх үүрэгтэй. Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ эдэлгээний хугацаа дуусаагүй байхад өөрийн буруугаас хаяж үрэгдүүлэх, бусдад зарах, шаардлага хангахгүй болгох тохиолдолд тухайн эд зүйлийн болон эд хөрөнгийн үнийг байгууллагын дансанд авагдсан үнийг 3 дахин нугалж хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Харин хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд гутлаас бусад эд зүйлийг хураан авч, ажилтан нь эдэлсэн хугацаанаас хамааран гутлын үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. гэж зохицуулжээ. Дотоод журамд нийцүүлэн гутлыг ажилчдад хүлээлгэн өгч үнийн дүнгээс элэгдлийг хугацаагаар тооцон суутган авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Харин цэвэрлэгээний буюу угаалгын зардалд 20 000 төгрөг авсан үйлдлийн үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлогдохгүй байх тул хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхгүй юм. Ажил олгогчийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй үүргийг ажилтнаас шаардан цалингаас суутгасан хуульд нийцэхгүй үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг дурдсан үндэслэлээр хангах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 20 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх *1 249 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Даатгалын төлбөрт төлсөн 4 276 250 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд, 2015 оны 0* сарын 09-ний өдөр Гашуун сухайт бомтод авто осол гаргасан болон хохиролд 4 276 250 төгрөг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна. Харин тухайн ослын улмаас 4 276 250 төгрөгийн хохирол учирсан эсэх, байгууллагын ямар шийдвэрээр цалингаас хэрхэн суутган авсан талаарх холбогдох баримтыг хариуцагч талаас нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагч тал байгууллагын иж бүрэн даатгалын гэрээг даатгалын байгууллагуудтай байгуулдаг боловч тухайн осол гарах үед даатгалын байгууллагатай гэрээ байгуулж амжаагүй байсан талаар тайлбарлаж байна. Даатгалын байгууллагаас нөхөн төлбөр аваагүй талаар зохигч талууд маргаагүй. Нэхэмжлэгч энэ шаардлагыг хангуулах үндэслэлийг цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийсэн талаар тайлбарлаж байна. Хариуцагч тал байгууллагад учирсан хохирлын асуудлыг дотоод журам буюу хуульд заасан үндэслэлээр ажилтнаас гаргуулан авах эрхтэй боловч цалингаас тухайн хэмжээгээр суутган авч байгаа нь хуульд нийцэж байгаа талаар ажилтан шаардах эрхтэй юм. Харин тус маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6*зүйлийн 63.3 дахь хэсэгт үндэслэн мөн хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамааран шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан мөн боловч энэ талаар шүүхэд гомдол гаргах хугацаа нь эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сар гэсэн хөөн хэлэлцэх хугацаатай байна. Иймд тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан гэж үзэх тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хянан шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.Мын нэхэмжлэлийн нийт шаардлагаас 20 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 9 829 403 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 5. Нэхэмжлэгч О.Уын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд /* хавтас/, Нэхэмжлэгч О.У нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 888 738 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал, угаалга 300 000 төгрөг, 2015 оны ээлжийн амралтын мөнгө 785 000 төгрөг, нийт 7 415 642 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 888 738 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэгч О.У нь Х ХХК-д жолоочоор ажилд орон улмаар 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Х ХХК-ийн Захирлын 15/94 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх хүсэлтэд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зохицуулалтад үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн болох нь тус тушаалын хуулбараар /* хавтас, 10 дахь талд/ тогтоогдох ба ажлаас чөлөөлсөн үндэслэл, тус тушаалын хууль ёсны эсэх талаар зохигч талууд маргаагүй байна. Тус тушаалын 4 дэх хэсэгт, ...Эрсдэлийн сангийн хуримтлалыг Хөдөлмөрийн гэрээ болон Дотоод журамд заасны дагуу суутган авах...-г даалгасан байна. Х ХХК-ийн Дотоод журмын 6.4.1.5-д, Ажилтны учруулсан хохирлыг Эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал-д төвлөрүүлсэн мөнгөнөөс суутгал хийх зарчмаар хохирлыг төлүүлж болно гэж заажээ. /5 дугаар хавтас, *3, *4 дэх талд/ Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны сар бүрийн цалингийн дүнгээс 10 хувийг эрсдэлийн санд төвлөрүүлэх бөгөөд ажилтан хариуцлага алдаж эд хөрөнгө устах буюу гэмтээгээгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход хуримтлагдсан мөнгөн дүнг буцаан олгох нөхцөлтэйгөөр тус санг бүрдүүлдэг байсан талаар зохигч талууд тайлбарлах бөгөөд дурдсан нөхцөлөөр эрсдэлийн сангийн хөрөнгө бүрддэг байсан талаар талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч О.У нь тус санд цугларсан хуримтлалаас 888 738 төгрөг буцаан олгоогүй тул шаардаж байгаа талаар тайлбарлах бөгөөд хариуцагч талаас эрсдэлийн мөнгийг буцаан олгох үндэслэлгүй, О.У нь Хятадын хилээр нэвтрэх үедээ хил гаалийн ажилтантай муудалцаж, цувааны машин хилээр нэвтрүүлэх боломжгүй болгосноос 10 гаруй сая төгрөгийн борлуулалтыг тасалдуулж, байгууллага 20 орчим сая төгрөгийн торгууль хүлээсэн гэжээ. Харин хариуцагч талаас нэхэмжлэгч О.У нь байгууллагад 20 орчим сая төгрөгийн торгууль хүлээлгэсэн болон бусад зөрчил гаргасан талаарх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Талуудын хөдөлмөрлөх харилцааны явцад үүссэн цалингаас суутган бүрдүүлсэн хуримтлалын сангийн мөнгийг буцаах ажил олгогчийн үүргийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамааран шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан бөгөөд тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацааг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлох зохицуулалттай. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх бөгөөд энэ хугацаанд эрсдэлийн сангийн тооцоо хийх үед энэ талаар эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдэх ёстой байсан гэж үзэх бөгөөд шүүхэд нэхэмжлэлийг 2015 оны 1* сарын 03-ны өдөр гаргасан байх тул тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу О.Уын Эрсдэлийн сангийн өглөгийн талаарх харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээгээр /* хавтас, 47 дахь талд/ 2014 оны 0*сарын 31-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд 1 726 541 төгрөг хуримтлагдсан байх бөгөөд 2015 оны 0* сарын 10-ны өдөр 884 300,45 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 822 241,16 төгрөг буцаан олгосон талаар бичилт хийгдсэн байна. Хавтаст хэргийн /5 дугаар хавтас/ 142-159 дэх талд О.Уын 3000005782 тоот дансны хуулгаар 2014 оны 0* сарын 04-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх дансны хуулга авагдсан байх бөгөөд тус баримтаар 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 822 241,16 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдох бөгөөд харин 2015 оны 0* сарын 10-ны өдөр 884 300,45 төгрөг шилжүүлсэн гэсэн нь тогтоогдохгүй байна. Хариуцагчийн тайлбарт тусгагдсанаар нэхэмжлэгч О.У нь зөрчил гаргаж байсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр болон байгууллагад хохирол учруулсан гэсэн нь баримтаар тогтоогдохгүй байх тул эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгө болох баримтад олгогдоогүй үлдсэн 884 300 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн илүү цагийн хөлсөнд нийт 5 441 904 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэлд тодорхойлсноор ням гаригийг ажилласан хоногт тооцохгүй байгаа нь үндэслэлгүй тул ийнхүү тооцохоо больсон хугацаа буюу 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07 хүртэлх ням гаригуудыг ажилласан хугацаанд тооцон 3 209 328 төгрөг гаргуулах, уурхайд ирэх, буцах хоёр өдрийн нэг өдрийг ажилласан хугацаанд тооцож байгаа нь үндэслэлгүй тул аль алиныг ажилласан хугацаанд оруулж тооцон 2 232 576 төгрөг, нийт 5 441 904 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна. Илүү цаг тооцох ёстой буюу цалин хөлс олгохтой холбоотой ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэх маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамаарах хөдөлмөрийн маргаан бөгөөд энэ талаар шүүхэд гомдол гаргах хугацаа нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлогдох зохицуулалттай. Ням гаригийг ажилласан хугацаанд оруулж тооцохгүй болсон талаар гаргасан шийдвэр болон түүнийг танилцуулсан талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Гэхдээ, 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийг ажилласан хугацаанд тооцохоо больж түүнд хамаарах цалин олгогдохгүй болсон талаар ажилчид тухайн хугацаанаас буюу хасч тооцон цалин олгогдсон үеэс мэдэх боломжтой байжээ. Ням гаригийг ажилласан хугацаанаас хасч тооцсон хугацаа нь 2015 оны 0* сарын 01, 08, 15 гэж эхлэн цааш үргэлжилж байгаа нь ажилчдын * сар, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын 06-ны дуусталх хугацааны ажилласан хоногийн баримтаар /5 дугаар хавтас 98-106 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримттай талууд маргаагүй байна. Дурдсан баримтаар ням гаригийг ажилласан хугацаанд орж тооцохгүй болсноос ажилтны эрх зөрчигдөж байгааг ажилтан нь 2015 оны 0* сарын 08-ны өдөр болон, тухайн сард цалин олгох хугацаанаас мэдэх ёстой байсан байна. Эрх нь зөрчигдөж эхэлснээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор /3 сарын хугацаанд / эрх бүхий байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй байх тул /Нийслэлийн хөдөлмөрийн маргаан зохицуулах хороонд 2015 оны * сарын 03-ны өдөр, шүүхэд 2015 оны 1* сарын 03-ны өдөр тус тус гомдол гаргасан/ тухайн маргаантай харилцааг шүүхээр шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хугацааг сэргээн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэлийн ажлын хувцасны суутгалд суутгасан 300 000 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зуны ажлын гутлын үнэнд 183 340 төгрөг, өвлийн ажлын гутлын үнэнд 96 670 төгрөг, хувцас угаалга, хими цэвэрлэгээний хөлсөнд 20 000 төгрөг, нийт 300 010 төгрөг суутган авсан нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийн хүлээлгэн өгсөн баримтын хуулбараар /* хавтас, 35 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна. Нэхэмжлэгч энэ үнийн дүнг 300 000 төгрөгөөр шаардсаныг дурдах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлан дүгнэлт хийв. Тухайн маргаан нь агуулгын хувьд ажил олгогч цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийсэн гэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6*зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар энэ талаар гомдол гаргах эрхтэй нээлттэй бөгөөд мөн хуулийн 1* зүйлийн 128.1.*-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох бөгөөд ажлын хувцас, гуталнаас суутгал хийсэн тооцоог 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн байх тул энэ өдрийн эрх зөрчигдөж байгааг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзэн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв. Иймд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.9-д, Ажилтнууд зориулалтын ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ өмсөж хэрэглэх үүрэгтэй. Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ эдэлгээний хугацаа дуусаагүй байхад өөрийн буруугаас хаяж үрэгдүүлэх, бусдад зарах, шаардлага хангахгүй болгох тохиолдолд тухайн эд зүйлийн болон эд хөрөнгийн үнийг байгууллагын дансанд авагдсан үнийг 3 дахин нугалж хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Харин хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд гутлаас бусад эд зүйлийг хураан авч, ажилтан нь эдэлсэн хугацаанаас хамааран гутлын үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. гэж зохицуулжээ. Дотоод журамд нийцүүлэн гутлыг ажилчдад хүлээлгэн өгч үнийн дүнгээс элэгдлийг хугацаагаар тооцон суутган авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Харин цэвэрлэгээний буюу угаалгын зардалд 20 000 төгрөг авсан үйлдлийн үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлогдохгүй байх тул хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхгүй юм. Ажил олгогчийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй үүргийг ажилтнаас шаардан цалингаас суутгасан хуульд нийцэхгүй үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг дурдсан үндэслэлээр хангах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 20 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 270 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагын ээлжийн амралтын мөнгө 785 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Ээлжийн амралтын мөнгө гаргуулах шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх бөгөөд мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлоход тухай хугацаа хэтрээгүй байна. Нэхэмжлэлийн энэ шаардлагад хариуцагч талаас тусгайлан хариу тайлбар өгөөгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг нотлохоор тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ээлжийн амралт авах эрх үүсэх бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 9.4.1 дэх хэсэгт, Эрүүл мэнд нийгмийн даатгалын сайдын 2000 оны 166 тоот тушаалын * хавсралт болох Ээлжийн амралт олгох заавар-ын 7 дугаар зүйлийг үндэслэн тухайн ажилтан байгууллагад тасралтгүй * сар ажилласны дараа ээлжийн амралт авах эрх үүснэ. Хоёр ээлжийн амралт хооронд * сараас багагүй хугацаатай байна. гэжээ. Нэхэмжлэгч О.Уын хувьд тухайн журмаас өөрөөр талууд гэрээгээр тохиролцсон эсэхийг нотлох хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлээгүй тул хөдөлмөрийн гэрээнд дүгнэлт өгөх боломжгүй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөрийн дотоод журамд заасан хугацааг баримтлан ээлжийн амралт хоорондох хугацаа * сар байх журмын зохицуулалтаар ээлжийн амралт тооцогдох үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч О.Уын нэхэмжлэлийн нийт шаардлагаас 904 300 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 6 5* 342 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 6. Нэхэмжлэгч Б.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд /* хавтас/, Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 745 247 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны угаалга 20 000 төгрөг, нийт 6 207 151 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 745 247 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэгч Б.Б нь Х ХХК-д жолоочоор ажилд орон улмаар 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Х ХХК-ийн Захирлын 15/*1 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх хүсэлтэд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зохицуулалтад үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн болох нь тус тушаалын хуулбараар /* хавтас, * дэх талд/ тогтоогдох ба ажлаас чөлөөлсөн үндэслэл, тус тушаалын хууль ёсны эсэх талаар зохигч талууд маргаагүй байна. Тус тушаалын 4 дэх хэсэгт, ...Эрсдэлийн сангийн хуримтлалыг Хөдөлмөрийн гэрээ болон Дотоод журамд заасны дагуу суутган авах...-г даалгасан байна. Х ХХК-ийн Дотоод журмын 6.4.1.5-д, Ажилтны учруулсан хохирлыг Эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал-д төвлөрүүлсэн мөнгөнөөс суутгал хийх зарчмаар хохирлыг төлүүлж болно гэж заажээ. /5 дугаар хавтас, *3, *4 дэх талд/ Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны сар бүрийн цалингийн дүнгээс 10 хувийг эрсдэлийн санд төвлөрүүлэх бөгөөд ажилтан хариуцлага алдаж эд хөрөнгө устах буюу гэмтээгээгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход хуримтлагдсан мөнгөн дүнг буцаан олгох нөхцөлтэйгөөр тус санг бүрдүүлдэг байсан талаар зохигч талууд тайлбарлах бөгөөд дурдсан нөхцөлөөр эрсдэлийн сангийн хөрөнгө бүрддэг байсан талаар талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч Б.Б нь тус санд цугларсан хуримтлалаас 745 247 төгрөг буцаан олгоогүй тул шаардаж байгаа талаар тайлбарлах бөгөөд хариуцагч талаас эрсдэлийн мөнгийг буцаан олгох үндэслэлгүй, Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан, энэ зөрчлөө нуух гэж худал хэлсэн гэж тайлбарлаж байна. Харин хариуцагч талаас нэхэмжлэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй байна. Талуудын хөдөлмөрлөх харилцааны явцад үүссэн цалингаас суутган бүрдүүлсэн хуримтлалын сангийн мөнгийг буцаах ажил олгогчийн үүргийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамааран шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан бөгөөд тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацааг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлох зохицуулалттай. 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх бөгөөд энэ хугацаанд эрсдэлийн сангийн тооцоо хийх үед энэ талаар эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдэх ёстой байсан гэж үзэх бөгөөд шүүхэд нэхэмжлэлийг 2015 оны 1* сарын 03-ны өдөр гаргасан байх тул тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу Б.Бын Эрсдэлийн сангийн өглөгийн талаарх харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээгээр /5 дугаар хавтас, 212 дахь талд/ 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд 1 540 343 төгрөг хуримтлагдсан байх бөгөөд 2015 оны 0* сарын 10-ны өдөр 745 247,77 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 775 095,25 төгрөг буцаан олгосон талаар бичилт хийгдсэн байна. Хавтаст хэргийн /* хавтас/ 53, *1-*4 дэх талд Б.Бын 3000006047 тоот дансны хуулгаар 2015 оны 0* сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх, 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 2015 оны * сарын 28-ны өдрийг хүртэлх дансны хуулга авагдсан байх бөгөөд тус баримтаар 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 775 095,25 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдох бөгөөд харин 2015 оны 0* сарын 10-ны өдөр 745 247,77 төгрөг шилжүүлсэн гэсэн нь тогтоогдохгүй байна. Хариуцагчийн тайлбарт тусгагдсанаар нэхэмжлэгч Б.Б нь зөрчил гаргаж байсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгө болох баримтад олгогдоогүй үлдсэн 745 247 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн илүү цагийн хөлсөнд нийт 5 441 904 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэлд тодорхойлсноор ням гаригийг ажилласан хоногт тооцохгүй байгаа нь үндэслэлгүй тул ийнхүү тооцохоо больсон хугацаа буюу 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07 хүртэлх ням гаригуудыг ажилласан хугацаанд тооцон 3 209 328 төгрөг гаргуулах, уурхайд ирэх, буцах хоёр өдрийн нэг өдрийг ажилласан хугацаанд тооцож байгаа нь үндэслэлгүй тул аль алиныг ажилласан хугацаанд оруулж тооцон 2 232 576 төгрөг, нийт 5 441 904 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна. Илүү цаг тооцох ёстой буюу цалин хөлс олгохтой холбоотой ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэх маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамаарах хөдөлмөрийн маргаан бөгөөд энэ талаар шүүхэд гомдол гаргах хугацаа нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлогдох зохицуулалттай. Ням гаригийг ажилласан хугацаанд оруулж тооцохгүй болсон талаар гаргасан шийдвэр болон түүнийг танилцуулсан талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Гэхдээ, 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийг ажилласан хугацаанд тооцохоо больж түүнд хамаарах цалин олгогдохгүй болсон талаар ажилчид тухайн хугацаанаас буюу хасч тооцон цалин олгогдсон үеэс мэдэх боломжтой байжээ. Ням гаригийг ажилласан хугацаанаас хасч тооцсон хугацаа нь 2015 оны 0* сарын 01, 08, 15 гэж эхлэн цааш үргэлжилж байгаа нь ажилчдын * сар, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын 06-ны дуусталх хугацааны ажилласан хоногийн баримтаар /5 дугаар хавтас 98-106 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримттай талууд маргаагүй байна. Дурдсан баримтаар ням гаригийг ажилласан хугацаанд орж тооцохгүй болсноос ажилтны эрх зөрчигдөж байгааг ажилтан нь 2015 оны 0* сарын 08-ны өдөр болон, тухайн сард цалин олгох хугацаанаас мэдэх ёстой байсан байна. Эрх нь зөрчигдөж эхэлснээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор /3 сарын хугацаанд / эрх бүхий байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй байх тул /Нийслэлийн хөдөлмөрийн маргаан зохицуулах хороонд 2015 оны * сарын 03-ны өдөр, шүүхэд 2015 оны 1* сарын 03-ны өдөр тус тус гомдол гаргасан/ тухайн маргаантай харилцааг шүүхээр шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хугацааг сэргээн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэлийн ажлын хувцасны суутгалд суутгасан 20 000 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хувцас угаалга, хими цэвэрлэгээний хөлсөнд 20 000 төгрөг суутган авсан нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг хүлээлгэн өгсөн баримтын хуулбараар /* хавтас, 61 дэх талд/ тогтоогдох ба энэ үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна. Тухайн маргаан нь агуулгын хувьд ажил олгогч цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийсэн гэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6*зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар энэ талаар гомдол гаргах эрхтэй нээлттэй бөгөөд мөн хуулийн 1* зүйлийн 128.1.*-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох бөгөөд ажлын хувцас, гуталнаас суутгал хийсэн тооцоог 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн байх тул энэ өдрийн эрх зөрчигдөж байгааг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзэн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв. Иймд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.9-д, Ажилтнууд зориулалтын ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ өмсөж хэрэглэх үүрэгтэй. Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ эдэлгээний хугацаа дуусаагүй байхад өөрийн буруугаас хаяж үрэгдүүлэх, бусдад зарах, шаардлага хангахгүй болгох тохиолдолд тухайн эд зүйлийн болон эд хөрөнгийн үнийг байгууллагын дансанд авагдсан үнийг 3 дахин нугалж хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Харин хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд гутлаас бусад эд зүйлийг хураан авч, ажилтан нь эдэлсэн хугацаанаас хамааран гутлын үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. гэж зохицуулжээ. Цэвэрлэгээний буюу угаалгын зардалд 20 000 төгрөг авсан үйлдлийн үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлогдохгүй байх тул хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхгүй юм. Ажил олгогчийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй үүргийг ажилтнаас шаардан цалингаас суутгасан хуульд нийцэхгүй үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг дурдсан үндэслэлээр хангах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, 20 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэв. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн нийт шаардлагаас 765 247 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 5 441 904 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 7. Нэхэмжлэгч Г.Баттулгын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тухайд /6 дугаар хавтас/, Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 2 052 971 төгрөг, илүү цагийн хөлс нийт 5 441 904 төгрөг, ажлын хувцасны суутгал, угаалга 203 330 төгрөг, нийт 7 698 205 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна. Эрсдэлийн мөнгөн сангийн хуримтлал 2 052 971 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэгч Г.Б нь Х ХХК-д жолоочоор ажилд орон улмаар 2015 оны * сарын 14-ний өдрийн Х ХХК-ийн Захирлын 15/127 тоот тушаалаар ажлаас чөлөөлөх хүсэлтэд үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зохицуулалтад үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн болох нь тус тушаалын хуулбараар /6 дүгээр хавтас, 9 дэх талд/ тогтоогдох ба ажлаас чөлөөлсөн үндэслэл, тус тушаалын хууль ёсны эсэх талаар зохигч талууд маргаагүй байна. Тус тушаалын 4 дэх хэсэгт, ...Эрсдэлийн сангийн хуримтлалыг Хөдөлмөрийн гэрээ болон Дотоод журамд заасны дагуу суутган авах...-г даалгасан байна. Х ХХК-ийн Дотоод журмын 6.4.1.5-д, Ажилтны учруулсан хохирлыг Эрсдэлээс хамгаалах мөнгөн хуримтлал-д төвлөрүүлсэн мөнгөнөөс суутгал хийх зарчмаар хохирлыг төлүүлж болно гэж заажээ. /5 дугаар хавтас, *3, *4 дэх талд/ Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны сар бүрийн цалингийн дүнгээс 10 хувийг эрсдэлийн санд төвлөрүүлэх бөгөөд ажилтан хариуцлага алдаж эд хөрөнгө устах буюу гэмтээгээгүй бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болоход хуримтлагдсан мөнгөн дүнг буцаан олгох нөхцөлтэйгөөр тус санг бүрдүүлдэг байсан талаар зохигч талууд тайлбарлах бөгөөд дурдсан нөхцөлөөр эрсдэлийн сангийн хөрөнгө бүрддэг байсан талаар талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч Г.Б нь тус санд цугларсан хуримтлалаас 2 052 971 төгрөг буцаан олгоогүй тул шаардаж байгаа талаар тайлбарлах бөгөөд хариуцагч талаас эрсдэлийн мөнгийг буцаан олгох үндэслэлгүй, Г.Б нь 2014 оны 1* сард 8 дугаар талбайгаас зогс тэмдэг дээр зогсоогүй явсныг уурхайн ажилтан Бадрал бүртгэж баталгаажуулснаар байгууллага 8 850 598,48 төгрөгийн алдагдал хүлээсэн гэжээ. Харин хариуцагч талаас нэхэмжлэгч Г.Б нь байгууллагад 8 850 598,48 төгрөгийн алдагдал хүлээлгэсэн болон зөрчил гаргасан талаарх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Талуудын хөдөлмөрлөх харилцааны явцад үүссэн цалингаас суутган бүрдүүлсэн хуримтлалын сангийн мөнгийг буцаах ажил олгогчийн үүргийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамааран шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан бөгөөд тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хугацааг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлох зохицуулалттай. 2015 оны * сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гарснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон байх бөгөөд энэ хугацаанд эрсдэлийн сангийн тооцоо хийх үед энэ талаар эрх нь зөрчигдөж байгаа талаар мэдэх ёстой байсан гэж үзэх бөгөөд шүүхэд нэхэмжлэлийг 2015 оны 1* сарын 03-ны өдөр гаргасан байх тул тухайн маргааны талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар буюу Г.Баттулгын Эрсдэлийн сангийн өглөгийн талаарх харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээгээр /6 дугаар хавтас, 54 дэх талд/ 2014 оны 0* сарын 31-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд 1 852 971,27 төгрөг хуримтлагдсан байх бөгөөд 2015 оны 0* сарын 10-ны өдөр 1 127 249,14 төгрөг буцаан олгосон талаар бичилт хийгдсэн байна. Хавтаст хэргийн /6 дугаар хавтас/ 109-*5 дахь талд Г.Баттулгын 5270001719 тоот дансны хуулгаар 2015 оны 0* сарын 03-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх дансны хуулга авагдсан байх бөгөөд тус баримтаар 2015 оны 0* сарын 10-ны өдөр 1 127 249,14 төгрөг шилжүүлсэн гэсэн нь тогтоогдохгүй байна. 6 дугаар хавтаст хэргийн 58, 59 дэх талд зөрчлийн сануулах хуудас авагдсан байх боловч энэ нь хариуцагчийн тайлбарт тусгагдсан нэхэмжлэгч Г.Баттулгын байгууллагад хохирол учруулсан гэсэн тайлбарыг нотлохгүй байна. Иймд эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгө болох 1 852 971 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн илүү цагийн хөлсөнд нийт 5 441 904 төгрөг гаргуулах шаардлагын хувьд, Нэхэмжлэлд тодорхойлсноор ням гаригийг ажилласан хоногт тооцохгүй байгаа нь үндэслэлгүй тул ийнхүү тооцохоо больсон хугацаа буюу 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 07 хүртэлх ням гаригуудыг ажилласан хугацаанд тооцон 3 209 328 төгрөг гаргуулах, уурхайд ирэх, буцах хоёр өдрийн нэг өдрийг ажилласан хугацаанд тооцож байгаа нь үндэслэлгүй тул аль алиныг ажилласан хугацаанд оруулж тооцон 2 232 576 төгрөг, нийт 5 441 904 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна. Илүү цаг тооцох ёстой буюу цалин хөлс олгохтой холбоотой ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэх маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт хамаарах хөдөлмөрийн маргаан бөгөөд энэ талаар шүүхэд гомдол гаргах хугацаа нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын хугацаагаар тодорхойлогдох зохицуулалттай. Ням гаригийг ажилласан хугацаанд оруулж тооцохгүй болсон талаар гаргасан шийдвэр болон түүнийг танилцуулсан талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Гэхдээ, 2015 оны 0* сарын 08-ны өдрөөс эхлэн ням гаригийг ажилласан хугацаанд тооцохоо больж түүнд хамаарах цалин олгогдохгүй болсон талаар ажилчид тухайн хугацаанаас буюу хасч тооцон цалин олгогдсон үеэс мэдэх боломжтой байжээ. Ням гаригийг ажилласан хугацаанаас хасч тооцсон хугацаа нь 2015 оны 0* сарын 01, 08, 15 гэж эхлэн цааш үргэлжилж байгаа нь ажилчдын * сар, 03, 04, 05, 06, 07, 08, 09 дүгээр сарын 06-ны дуусталх хугацааны ажилласан хоногийн баримтаар /5 дугаар хавтас 98-106 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримттай талууд маргаагүй байна. Дурдсан баримтаар ням гаригийг ажилласан хугацаанд орж тооцохгүй болсноос ажилтны эрх зөрчигдөж байгааг ажилтан нь 2015 оны 0* сарын 08-ны өдөр болон, тухайн сард цалин олгох хугацаанаас мэдэх ёстой байсан байна. Эрх нь зөрчигдөж эхэлснээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор /3 сарын хугацаанд / эрх бүхий байгууллага болон шүүхэд гомдол гаргаагүй байх тул /Нийслэлийн хөдөлмөрийн маргаан зохицуулах хороонд 2015 оны * сарын 03-ны өдөр, шүүхэд 2015 оны 1* сарын 03-ны өдөр тус тус гомдол гаргасан/ тухайн маргаантай харилцааг шүүхээр шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хугацааг сэргээн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэлийн ажлын хувцасны суутгалд суутгасан 203 330 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд, 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зуны ажлын гутлын үнэнд 183 330 төгрөг, хувцас угаалга, хими цэвэрлэгээний хөлсөнд 20 000 төгрөг, нийт 203 330 төгрөг суутган авсан нь хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийн хүлээлгэн өгсөн баримтын хуулбараар /6 дугаар хавтас, 55 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна. Тухайн маргаан нь агуулгын хувьд ажил олгогч цалингаас үндэслэлгүйгээр суутгал хийсэн гэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 6*зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар энэ талаар гомдол гаргах эрхтэй нээлттэй бөгөөд мөн хуулийн 1* зүйлийн 128.1.*-д зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх хөдөлмөрийн маргаан гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох бөгөөд ажлын хувцас, гуталнаас суутгал хийсэн тооцоог 2015 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн байх тул энэ өдөр эрх зөрчигдөж байгааг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзэн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэв. Иймд эрх зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.9-д, Ажилтнууд зориулалтын ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ өмсөж хэрэглэх үүрэгтэй. Ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгслээ эдэлгээний хугацаа дуусаагүй байхад өөрийн буруугаас хаяж үрэгдүүлэх, бусдад зарах, шаардлага хангахгүй болгох тохиолдолд тухайн эд зүйлийн болон эд хөрөнгийн үнийг байгууллагын дансанд авагдсан үнийг 3 дахин нугалж хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Харин хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд гутлаас бусад эд зүйлийг хураан авч, ажилтан нь эдэлсэн хугацаанаас хамааран гутлын үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. гэж зохицуулжээ. Дотоод журамд нийцүүлэн гутлыг ажилчдад хүлээлгэн өгч үнийн дүнгээс элэгдлийг хугацаагаар тооцон суутган авсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм. Харин цэвэрлэгээний буюу угаалгын зардалд 20 000 төгрөг авсан үйлдлийн үндэслэл нь хөдөлмөрийн дотоод журмаар тодорхойлогдохгүй байх тул хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхгүй юм. Ажил олгогчийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй үүргийг ажилтнаас шаардан цалингаас суутгасан хуульд нийцэхгүй үйлдэл байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг дурдсан үндэслэлээр хангах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс 20 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 183 330 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Баттулгын нэхэмжлэлийн нийт шаардлагаас 1 872 971 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 5 825 234 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн нийт 53 368 054 төгрөгийн шаардлагаас 7 932 403 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 45 435 651 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *5 дугаар зүйлийн *5.2.2 дахь хэсэг, *6, *8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 1* зүйлийн 128.1.* дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 1 845 136 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эд, 1 673 737 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт, 851 012 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд, 20 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мад, 904 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ут, 765 247 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт, 1 872 971 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45 435 651 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Эы төлсөн 135 760 төгрөг, нэхэмжлэгч Б.Эын төлсөн 132 450 төгрөг, нэхэмжлэгч Г.Бгийн төлсөн 131 205 төгрөг, нэхэмжлэгч Э.Мын төлсөн 172 550 төгрөг, нэхэмжлэгч О.Уын төлсөн 142 100 төгрөг, нэхэмжлэгч Б.Бын төлсөн *4 270 төгрөг, нэхэмжлэгч Г.Баттулгын төлсөн 138 130 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээн, хариуцагч Х ХХК-иас 44 472 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эд, 41 730 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт, 24 974 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд, 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мад, 26 253 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Ут, 22 916 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт, 44 917 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Бд тус тус олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН |