Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/383

 

 

 

 

 

 

2022         03          14                                      2022/ШЦТ/383

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч В.Батдэлгэр,

Хохирогч Р.Бямбажаргал,

Шүүгдэгч П.С, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:3126/,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Батцэрэн /ҮД:2280/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.С, Г.Э нарт холбогдох 2105 01146 1003 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

1. Монгол Улсын иргэн, Завхан аймагт 1968 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, 2 зээгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 44 дүгээр гудамжны 3 тоотод оршин суух, Дээдэхнийхэн овогт Пийн С /РД: /,

2. Монгол Улсын иргэн, Архангай аймагт 1969 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эмэгтэй, 52 настай, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, “Угтах зоог” цайны газарт хүргэгч зөөгч ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжны 584в тоотод оршин суух, Цахар овогт Гын Э /РД: /.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

1. П.С, Г.Э нар нь бүлэглэн “Түрээсийн орон сууцанд оруулах эрхгүй атлаа хохирогч С.Баатарсүхийг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Дунд Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 877 тоотод байх гэртээ байхад нь Нийслэлийн түрээсийн байранд оруулж өгнө, төлбөр болгож 5.000.000 сая төгрөг шилжүүлээрэй” гэж бусдыг, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч, нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. П.С, Г.Э нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 24-588 тоотод оршин суух хохирогч Д.Ариунзаяаг “Нийслэлийн орон сууцанд сууцанд оруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. П.С нь хохирогч Р.Бямбажаргалаас Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Нийслэлийн орон сууцанд сууцанд оруулж өгнө, энэ 5.000.000 төгрөг оруулж өгөх хүнд өгөх мөнгө шүү” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас хохирогч 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус буюу нийт 5.000.000 төгрөгийг ХААН банкны 5925022213 тоот дансаар тус тус шилжүүлж авч залилсан,

4. П.С нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хохирогч М.Цэдэвдоржийг Завхан аймгийн Тэлмэн суманд байхад нь “Нийслэлийн орон сууцанд сууцанд оруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч М.Цэдэвдоржоос 1.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. П.С нь хохирогч М.Амарбаясгаланг “Нийслэлийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө, энэ 6.000.000 төгрөгийг оруулж өгөх хүнд өгөх мөнгө шүү” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ХААН банкны 5925022213 тоот дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч М.Амарбаясгаланд 6.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

6. П.С нь хохирогч М.Цогтгэрэлийг “Нийслэлийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө, энэ 6.000.000 төгрөгийг оруулж өгөх хүнд өгөх мөнгө шүү” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ХААН банкны 5925022213 тоот дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч М.Цогтгэрэлд 6.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

7. П.С нь хохирогч Л.Өлзийхүүд “Нисэхэд зорилтод бүлгийн хүмүүст Төрийн орон сууцны корпорац барьж байгаа байрнаас авч өгнө урьдчилгаа өгчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цамбагарав’’-ын “Номин” худалдаа үйлчилгээний төв дотор байх ХААН банкны АТМ-р 14.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5925022213 данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Сын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эийн өгсөн: “... Миний дансаар Ариунзаяа, Баатарсүх нараас 6.000.000 төгрөг л орж ирсэн. 10.000.000 төгрөг орж ирээгүй. Тэр мөнгийг П.Сын охин Түвшинзаяагийн дансанд шууд шилжүүлсэн. Би мөн адил хохирогч болсон байгаа. П.Сын хамсаатан хүмүүсийг Чингэлтэй дүүрэгт өргөдөл өгч шалгуулж байгаа. Намайг ковидын эм авч хэрэглэсэн гэсэн байсан. Тийм зүйл болоогүй. Байранд оруулна л гэж хэлсэн. Хохирогч нарт 6.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлсөн байгаа...” гэх мэдүүлэг,  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Бямбажаргалын өгсөн: “... П.С бол манай хадам эгч. П.С эгч надад “нэг том танил байгаа. 5.000.000 төгрөгийн хахууль өгвөл түрээсийн орон сууцанд оруулаад өгнө” гэж хэлсэн. Би итгээд 5.000.000 төгрөгийг өгсөн. Одоо 2 жил болж байна. Би энэ хүнийг авсан гэж бодохгүй байна. Цаашаа өөр хүний данс руу мөнгө нь гарсан гэж бодож байна.  Өөрөө хэргээ хүлээж байгаа бөгөөд цаана нь өөр хүмүүс байгаа байх гэж бодож байна. Надтай Дуламсүрэн гэдэг хүнтэй хамт ирж уулзаад түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Баатарсүхийн өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Э гэх хүнд 3 сая төгрөгийг дараа нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 сая төгрөгийг Сумъяа гэх хүний данс руу хийсэн. Үүнээс хойш өнөө мараашгүй гэсээр байгаад миний мөнгийг нь ч буцааж өгөөгүй, байранд ч оруулаагүй... Тухайн хоёр эмэгтэй надад Халдвартын орчимд 2 өрөө орон сууцанд түрээсийн орон сууцанд оруулж өгнө, нэг сард хэдэн төгрөг төлөх талаар бол хэлээгүй, харин уг орон сууцандаа намайг орох үед албан ёсоор гэрээ хийж баталгаажуулна гэж хэлж байсан. Би хохирлын мөнгө болох 5.000.000 төгрөгөө барагдуулж авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сумьяажавын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Э бид 2 түрээсийн орон сууцад оруулж өгнө гэж худлаа хэлээд Баатарсүхээс эхлээд өөрийн төрсөн охин болох Г.Түвшинзаяагийн 5070209072 гэх дансаар 12 сарын дундуур 2.000.000 төгрөг авсан. Дараа нь 2021 оны 06 дугаар сарын сүүлээр өөрийн 5925022213 гэх дансаар 2.000.000  төгрөг худлаа хэлж авсан...”,

“Би Эийн хамт Баатарсүх гэх хүнээс худлаа ярьж байранд оруулж өгнө гэж хэлээд 5.000.000 төгрөг авсан. Нийслэлийн түрээсийн орон сууцанд оруулж өгөх талаар Этэй үгсэн тохиролцож худлаа ярьсан юм. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирлыг барагдуулж, хохиролгүй болгоно...” гэх мэдүүлэг /хх.1.40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би Баатарсүхийг түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж худлаа хэлээд 2.000.000 төгрөг аваад Ст өгсөн. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна...” гэх мэдүүлгүүд /хх.1.21, 53-55/,

Дансны хуулга/хх.1.139-144/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.163-164/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунзаяагийн өгсөн: “... Э гэх хүн 2021 оны 01 дүгээр зарын 06-ны өдөр манай нөхөр лүү залгаад “5 сая төгрөг өгвөл түрээсийн орон сууцанд хамруулж өгье” гээд урьдчилгаа болох 3 сая төгрөгийг 5027975313 дугаарын дансанд шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эийн бэр болох С “үлдэгдэл 2 сая төгрөгийг миний дансанд шилжүүлчих маргааш байранд чинь оруулаад өгье” гэсэн. Тэгээд одоо орууллаа гэж хэлсээр байгаад өдийг хүрсэн, тэгээд “за за бүтэхгүй юм байна, мөнгөө авъя” гэхээр буцааж өгдөггүй...” гэх мэдүүлэг /хх.1.169-170/,

Дансны хуулга /хх.1.171-172/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “Би Д.Ариунзаяагаас эхний удаа 3 сая төгрөг Г.Э гэх хүнээр дамжуулан Г.Эийн ХААН банкны 5027975313 дансаар, дараа нь өөрийн 5925022213 дансаар 2 сая төгрөг авсан. Эхлээд зээлнэ гэж бодож байсан өгөхгүй байх гэж бодоод түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж худлаа хэлээд мөнгийг нь авчихсан...” гэх мэдүүлэг /хх.1.180, 196/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эийн яллагдагчаар өгсөн: “С нь миний төрсөн ах Пүрэв-Очрын эхнэр байсан ба 2016 онд ах Пүрэв-Очир нь нас барснаар Стай холбоо тасарсан байсан. 2019 онд С нь надтай холбогдоод “... түрээслээд өмчлөх байранд оруулж өгч байгаа, та орохоор бол надтай холбогдоорой...” гэж хэлсэн. Тэгээд би дүү нартаа С эгч нь “түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө гэж байна, та нар орохоор бол түүнтэй холбогдоорой” гэж хэлсэн. Би түрээслээд өмчлөх байранд орохоор Ст нийт 17.500.000 төгрөг өгсөн байгаа. 2005 оноос хойш одоог хүртэл би хоол хүргэлтийн ажил хийж байгаа. 2016 онд ХАС банканд хоол хүргэж өгч байхад теллер ажилтай Төгсөө гэх хүнтэй танилцаж байсан. 2021 оны 01 дүгээр сард Төгсөө болон түүний эхнэр Ариунзаяа нь намайг түрээслээд өмчлөх байранд хүмүүсийг зуучилж оруулж өгдөг гэж сонссон байсан ба надад хандаж “ би түрээслээд өмчлөх байранд орох гэсэн юм...” гэх талаар ярьсан. Би тухайн үед Төгсөө, Ариунзаяа нарыг Стай холбож өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр С нь надад “... дансаараа дамжуулаад мөнгө аваад өг...” гэж хэлсний дагуу Ариунзаяагаас миний ХААН банкны 5027975313 тоот дансанд 3.000.000 төгрөг орсон ба тухайн мөнгийг Сын данс руу шилжүүлсэн. Би бусдыг түрээслээд өмчлөх байранд оруулж өгөх эрх бүхий албан тушаал дээр ажилладаг хүн огт биш. С нь түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө гэж надад хэлж надаас нийт 17.500.000 төгрөг авч байсан. Ариунзаяа, Төгсөө нар нь хаанаас ч юм намайг түрээслээд өмчлөх байранд оруулж өгөхөөр бусдад зуучилдаг хүн гэж ойлгоод надад хандсан. Тэгээд би Сыг түрээслээд өмчлөх байранд оруулж өгдөг гэж хэлсэн болохоор Стай холбож өгсөн. Ариунзаяа нь миний дансанд мөнгө хийсэн болохоор надаас мөнгөө нэхээд байсан ба би Ариунзаяад нийт 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.198/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.64/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Бямбажаргалын өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр С гэх эмэгтэй намайг түрээсийн орон сууцанд оруулж өгнө гээд надаас нийт 5 сая төгрөг авсан. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус Сын 5925022213 гэх дансанд ХААН банкны данс 5063305606 гэх данснаас тус тус шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сумьяажавын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би эхлээд зээлнэ гэж бодож байсан тэгээд өгөхгүй байх гэж бодоод түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж худлаа хэлээд мөнгийг нь авчихсан юм. 5 сая төгрөг 5925022213 гэх дансаар шилжүүлэн авсан...”,

“хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээнэ. Намайг уучлаарай...” гэх мэдүүлэг /хх.1.72, 83/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Цэдэвдоржийн өгсөн: “... Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай ээжийн дүүгийнх нь нэг анги байсан гэх эмэгтэй надад нийслэлийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө, надад 6 сая төгрөг өг гэж хэлсэн. Би гэр хороололд амьдардаг болохоор мөнгө болох 1.500.000 төгрөг өгсөн. Би 5925022213 гэх ХААН банкны данс руу 1.500.000 төгрөг эхнэр болох " Одончимэгийн 5000740072 гэх данснаас хийсэн, тэгээд тэр С гэх эмэгтэй утсаар холбогдсон чинь үлдэгдэл мөнгөө хийгээрэй гэрчилгээ чинь гарлаа гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.1.94-95/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч П.Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “Би хамгийн гол нь түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж худлаа хэлээд 1.500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.99/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.118/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Амарбаясгалангийн өгсөн: “... Би 2021 оны 07 сарын 21-ний өдөр зүс таних П.С гэх хүнд түрээсийн орон сууцанд оруулж өгнө гээд 6.000.000 төгрөг өгч залилуулсан. Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах Дарь эхийн зах дээр явж байхдаа С гэх хүний 5925022213 гэх тоот дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.123-124/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр/өдрийг нь сайн санахгүй байна 07 дугаар сарын 20 хавьцаа гэх/ БНСУ-д ажиллаж амьдардаг Оюунцэцэгтэй фейсбүүкээр чаталж байгаад “... надад мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлмээр байна...” гэж хэлсэн. Тэгтэл Оюунцэцэг нь дүү Амарбаясгалангийн 86939935 гэх дугаарыг нь өгсөн, тэгээд би Амарбаясгалантай холбоо барьж түүнд “... би түрээслээд өмчлөх байранд оруулж өгье...” гэж хэлээд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн ХААН банкны 5925022213 тоот дансандаа 6.000.000 төгрөгийг авсан. Тэгээд Амарбаясгалангаас авсан 6.000.000 төгрөгөөр би сүлжээний өрөө төлсөн.” гэх мэдүүлэг /хх.126, 135/,

Дансны хуулга/хх.1.127/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.118/,

Дансны хуулга/хх.1.139-144/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Цогтгэрэлийн өгсөн: “... Сумъяа гэх хүнтэй утсаар холбогдоход “түрээслээд өмчлөх байр нь ямар ч асуудалгүй, урьдчилгаа 6.000.000 төгрөг өгчих, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр түлхүүрийг нь гардуулж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүрэг 2-р хороо, КТМС-ын автобусны буудлын орчим явж байгаад өөрийн интернэт банкаар орж 5097045294 тоот данснаасаа Сумъяа гэх хүний өгсөн данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.147/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр /өдрийг нь сайн санахгүй байна, 07 дугаар сарын 20 хавьцаа гэх/ БНСУ-д ажиллаж амьдардаг Оюунцэцэгтэй фейсбүүкээр чаталж байгаад “... надад мөнгө хэрэгтэй байна мөнгө зээлмээр байна...” гэж хэлсэн. Тэгтэл Оюунцэцэг нь дүү Цогтгэрэлийн 99162432 гэх дугаарыг нь өгсөн, тэгээд би Цогтгэрэлд “... би түрээслээд өмчлөх байранд оруулж өгье...” гэж хэлээд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн охин Түвшинзаяагийн ХААН банкны 5070209072 тоот дансандаа 6,000,000 сая төгрөгийг авсан. Тэгээд Цогтгэрэлээс авсан 6.000.000 төгрөгөөр би сүлжээний өрөө төлсөн” гэх мэдүүлэг /хх.1.149, 157/,

  1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.04/,

Зээлийн гэрээний хуулга/хх.2.6-8/,

Дансны хуулга /хх.2.10-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Өлзийхүүгийн өгсөн: “... Би 2018 оны 08 сард бүжгийн клубт явж байхдаа С гэдэг эмэгтэйтэй танилцаж байсан. Тэр үед С “Нисэхэд байрлалтай зорилтот бүлгийн хүмүүст байр баригдаж байгаа, чамд оруулах хүн бий юу, чи орох уу” гэхээр нь би тухайн үед орохгүй ээ гэсэн. Тэгээд 2020 оны 06 сард манай хүүхдүүд байранд орох хэрэг гараад надад байрны урьдчилгааны мөнгө гэж 20.000.000 төгрөг өгсөн юм. Тэгээд би гэнэт Сыг байр яриад байсан болохоор нь байр асуугаад залгасан чинь “... өө одоогоор байхгүй байгаа, гэхдээ би даргад хэлээд асуугаад өгье...” гэсэн.

Тэгээд би хүлээж байтал “за болно гэж байна нэг хүн байр авахаа болиод байр гарчихлаа гэж байна, нэг байрны урьдчилгаа 5.000.000 төгрөг шүү” гэсэн. Тэгээд би “нэг мөр 3 байр авчих боломжтой юу” гээд асуутал “болно болно, чамайг яах вэ 3 байр авч байгаа юм чинь 1 сая төгрөгийг татаад 14.000.000 төгрөгийн урьдчилгаа өгчих өө, би даргатай ярьчихсан” гэсэн. Тэгээд би Ст итгээд 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 5925022213 тоот данс руу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагаравын Номины АТМ-с 14.000.000 төгрөгийг С руу шилжүүлэн өгсөн.

Тэгээд С намайг “3 байранд оруулах хүмүүсийнхээ иргэний үнэмлэхийн хуулбар, бусад баримтуудыг бүрдүүлээд аваад ир” гэхлээр нь би 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүх материалуудаа бүрдүүлж өгсөн. Тэгээд С руу утсаар яриад асуухаар “би 3 байрны урьдчилгаа болон бичиг баримтуудыг чинь даргадаа өгчихсөн байгаа, удахгүй байрандаа орчихно” гэсэн.

Тэгээд би мөнгө өгснөөс хойш 3,4 хоногийн дараа “байраа үзмээр байна” гээд Сумъяа руу залгаад “байраа үзье” гэтэл “өдрөөр очиж үзэхээр хүн орсон, ороогүй байр нь ялгагдахгүй, тийм болохоор орой очоод хүн ороогүй байраа гаднаас нь харчих, дотогш оруулахгүй байгаа гэсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гээд тэр оройдоо Сумъяатай уулзаад Нисэх Буянт-Ухаа 2 гэсэн байрны гадна намайг дагуулж очоод тал нь баригдсан, тал нь баригдаагүй 5, 6 айл орчихсон байгаа барилгын гадна очоод нэг байр луу нь заагаад “энэ танай орох байр, заримд нь айлууд ороод эхэлчихсэн байгаа, танай орох байр харанхуй байгаа 1 давхрын 3 байр гэж зааж өгсөн. Тэгээд С “байрныхаа түлхүүрийг авч амжаагүй байгаа, тэгээд өнөө маргаашдаа л байрандаа орчихно” гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш 7, 8 хоног хүлээгээд байхгүй болохоор нь С руу залгаад асуусан чинь “1 дэх өдөр оруулна, дарга нар завгүй болоод бас байр хүлээлцэх гээд шалгалт орчихсон жаахан хүлээлгээд байна” гээд янз бүрийн юм хэлж 7, 7 хоногоор хойшлуулаад заримдаа утсаа авахгүй, удахгүй оруулна, ийм тийм асуудал гарлаа гэх шалтгаан тоочоод “чи нэгэнт л байранд орох юм чинь хэл үг хийлгүй байж бай” гээд л байлгаад байдаг байсан.

Тэгээд би сүүлдээ “за Сумъяа, байрандаа оруулахгүй бол би мөнгөө буцаагаад авъя” гэсэн чинь “одоо удахгүй ээ, байранд чинь оруулна” гээд л байсан. Тэгээд байхгүй болохоор нь би “зүгээр одоо мөнгөө буцаагаад авъя, байранд орохоо болилоо” гэтэл “за тэгвэл энэ байранд өөр хүмүүс зөрж орохоор мөнгийг нь аваад өгье” гэж хэлхээр нь би мөн л итгээд 2, 3 сар хүлээгээд мөнгөө өгөхгүй, байр ч байхгүй болохоор нь цагдаад хандсан. Би мөнгөө өгчхөөд удахгүй байранд орно гэж бодоод байж байтал удаад байхаар нь би С руу залгаад “2-уулаа ерөөсөө мөнгө өгч авалцсан баримттай байя, тийм болохоор нотариат ороод ядаж мөнгө өгөлцөж авалцсан баримт болгоод гэрээ хийчихье” гэтэл “өө яах юм бэ, би чамд юу гэж худлаа хэлэх вэ” гээд хэд хоног явсан.

Тэгээд би С руу удаа дараа залгаж хойноос нь хөөцөлдөж байгаад нотариатаар орж зээлийн гэрээ байгуулсан юм. С өөрийгөө хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэж байсан. Бас дээрээс нь “би энэ байрны борлуулагчаар ажиллаж байгаа, дээрээ нэг том дарга байгаа, тэр даргадаа мөнгөө өгчихсөн байгаа” гэж хэлдэг байсан. Би Сын манай дарга гэж яриад байгаа хүнийг нь таньж мэдэхгүй сайн тодруулаагүй, тэгээд сүүлдээ даргынхаа нэрийг хэлчих гэхээр огт хэлдэггүй нуугаад байдаг байсан, “даргад мөнгөө өгсөн, даргаас түлхүүр авчихна, дарга ажилтай болчихлоо л” гэсэн шалтгаан хэлээд байдаг байсан. Тэгээд би “танай байрны борлуулалтын алба газар нь яг хаана вэ” гэж асуусан чинь “аа нэг газар бий” гээд нуугаад огт хэлдэггүй, худлаа шалтаг хэлээд байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх.2.22-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 07 дугаар сарын эхээр хашаа байшингийнхаа өрийг төлөх гээд хүмүүсээс мөнгө зээлсэн байсан бөгөөд тэр өрөө төлөх гээд Өлзийхүүд “Нисэхэд байрлалтай Төрийн орон сууцны Корпорацаас зорилтот бүлгийн хүмүүст өгөх гэж байгаа байрнаас авах уу, урьдчилгаа нь бага гэж байна” гэж хэлээд 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө 5925022213 дугаарын данс руу байрны урьдчилгаа болох 14.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Тэгээд тухайн үед Өлзийхүү “юу ч гэсэн зээлийн гэрээ байгуулчих уу" гэхээр нь би “тэгье тэгье” гээд 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Өлзийхүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Тэрнээс хойш Өлзийхүү над руу байнга утсаар яриад “байр юу болж байна, хэзээ байранд оруулах вэ” гэхээр нь би “удахгүй байрандаа  оруулах гэж байна” гээд худлаа хэлдэг байсан.

Яг үнэндээ Өлзийхүүд хэлсэн Төрийн орон сууцны корпорацын байр гэж байхгүй. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад хүмүүсээс зээлсэн өрөө яаралтай төлөх хэрэг гараад байхаар нь Өлзийхүүд “байранд оруулж өгье, урьдчилгаагаа өгчих, бэлэн болсон байр байгаа” гэж хэлээд 14.000.000 төгрөг авсан. Өлзийхүүд байранд оруулж өгнө гэж худлаа хэлсэн шалтгаан нь би мөнгө зээлчхээд удахгүй буцаагаад төлчхөж болох байх, тэр үед байр чинь бүтэхээргүй болчихлоо, мөнгөө буцаагаад авчих гээд хэлчхэж болно гэж бодоод худлаа хэлсэн.

Тэгээд Ковид-19 өвчин гарснаас болоод охин ажилгүй болж Өлзийхүүгээс авсан мөнгөө төлж чадалгүй удчихсан. Тухайн үед Өлзийхүү над руу байнга ярьдаг байсан, тэгээд “байраа үзье” гээд байнга асуугаад салахгүй болохоор нь би Нисэхэд нэг байрны гадна очоод Өлзийхүүд “намайг энэ байранд оруулах гэж байгаа, харанхуй байгаа байрнууд нь танайх” гэж худлаа хэлсэн юм.

Би өөрийн хашаа байшингаа банк бус санхүүгийн байгууллагад 13.000.000 төгрөгт тавьчихсан байж байгаад хашаа байшингаа зарахдаа зарим мөнгийг нь зарцуулсан, мөн өөр хүмүүст өртэй байсан болохоор хүмүүс рүү хувааж шилжүүлээд миний ХААН банкны дансны хуулган дээр өртэй байсан хүмүүс рүү хувааж шилжүүлсэн нь байгаа...” гэх мэдүүлэг /хх.2.35-37/,

Мессежний хуулга /хх.2.45-54/,

Хохирогч Л.Өлзийхүүд хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх.2.56/,

Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.2.146-147/,

Хохирогч Д.Ариунзаяагийн цахим зурвас /хх.1.208/,

Хохирлын тооцоо /хх.2.159/,

Шүүгдэгч П.Сын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.17-19 2.19/,

Шүүгдэгч Г.Эийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.23-25, шинээр гаргасан 3 хуудас/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1. П.С, Г.Э нар нь бүлэглэн Түрээсийн орон сууцанд оруулах эрхгүй атлаа хохирогч С.Баатарсүхийг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Дунд Дарь-Эхийн 4 дүгээр гудамжны 877 тоотод байх гэртээ байхад нь Нийслэлийн түрээсийн байранд оруулж өгнө, төлбөр болгож 5.000.000 сая төгрөг шилжүүлээрэй” гэж бусдыг, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлэн авч, нийт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.3/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Баатарсүхийн өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Э гэх хүнд 3 сая төгрөгийг, дараа нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 сая төгрөгийг Сумъяа гэх хүний данс руу хийсэн. Үүнээс хойш өнөө мараашгүй гэсээр байгаад миний мөнгийг нь ч буцааж өгөөгүй, байранд ч оруулаагүй... Тухайн хоёр эмэгтэй надад Халдвартын орчимд 2 өрөө орон сууцанд түрээсийн орон сууцанд оруулж өгнө, нэг сард хэдэн төгрөг төлөх талаар бол хэлээгүй, харин уг орон сууцандаа намайг орох үед албан ёсоор гэрээ хийж баталгаажуулна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сумьяажавын яллагдагчаар өгсөн: “... Би Эийн хамт Баатарсүх гэх хүнээс худлаа ярьж байранд оруулж өгнө гэж хэлээд 5.000.000 төгрөг авсан. Нийслэлийн түрээсийн орон сууцанд оруулж өгөх талаар Этэй үгсэн тохиролцож худлаа ярьсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эийн яллагдагчаар өгсөн: “... Би Баатарсүхийг түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж худлаа хэлээд 2.000.000 төгрөг аваад Ст өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.53/,

2. П.С, Г.Э нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн үйлдлээр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 24-588 тоотод оршин суух хохирогч Д.Ариунзаяаг “Нийслэлийн орон сууцанд сууцанд оруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, дансаар 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.163/,

Дансны хуулга/хх.1.139-144/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунзаяагийн өгсөн: “... Э гэх хүн 2021 оны 01 дүгээр зарын 06-ны өдөр манай нөхөр лүү залгаад “5 сая төгрөг өгвөл түрээсийн орон сууцанд хамруулж өгье” гээд урьдчилгаа болох 3 сая төгрөгийг 5027975313 дугаарын дансанд шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эийн бэр болох С “үлдэгдэл 2 сая төгрөгийг миний дансанд шилжүүлчих, маргааш байранд чинь оруулаад өгье” гэсэн. Тэгээд одоо орууллаа гэж хэлсээр байгаад өдийг хүрсэн, тэгээд “за за бүтэхгүй юм байна мөнгөө авъя”гэхээр буцааж өгдөггүй...” гэх мэдүүлэг /хх.1.169-170/,

Дансны хуулга /хх.1.171-172/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сын яллагдагчаар өгсөн: “ Би Д.Ариунзаяагаас эхний удаа 3 сая төгрөг Г.Э гэх хүнээр дамжуулан Г.Эийн ХААН банкны 5027975313 дансаар, дараа нь өөрийн 5925022213 дансаар 2 сая төгрөг авсан. Эхлээд зээлнэ гэж бодож байсан, өгөхгүй байх гэж бодоод түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж худлаа хэлээд мөнгийг нь авчихсан...” гэх мэдүүлэг /хх.1.196/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эийн яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед Төгсөө, Ариунзаяа нарыг Стай холбож өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр С нь надад “... дансаараа дамжуулаад мөнгө аваад өг ...” гэж хэлсний дагуу Ариунзаяагаас миний ХААН банкны 5027975313 тоот дансанд 3.000.000 төгрөг орсон ба тухайн мөнгийг Сын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.198/,

3. П.С нь хохирогч Р.Бямбажаргалаас Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Нийслэлийн орон сууцанд сууцанд оруулж өгнө энэ 5.000.000 төгрөг оруулж өгөх хүнд өгөх мөнгө шүү” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас хохирогч 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөгийг тус тус буюу нийт 5.000.000 төгрөгийг Хаан банкны 5925022213 тоот дансаар тус тус шилжүүлж авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.64/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Бямбажаргалын өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр С гэх эмэгтэй намайг түрээсийн орон сууцанд оруулж өгнө гээд надаас нийт 5 сая төгрөг авсан. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус Сын 5925022213 гэх дансанд ХААН банкны данс 5063305606 гэх данснаас тус тус шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.68/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сумьяажавын яллагдагчаар өгсөн: “... Би эхлээд зээлнэ гэж бодож байсан, тэгээд өгөхгүй байх гэж бодоод түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж худлаа хэлээд мөнгийг нь авчихсан юм. 5 сая төгрөг 5925022213 гэх дансаар шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг /хх.1.83/,

4. П.С нь 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хохирогч М.Цэдэвдоржийг Завхан аймгийн Тэлмэн суманд байхад нь “Нийслэлийн орон сууцанд сууцанд оруулж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч М.Цэдэвдоржоос 1.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.90/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Цэдэвдоржийн өгсөн: “... Би 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр манай ээжийн дүүгийнх нь нэг анги байсан гэх эмэгтэй надад “нийслэлийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө, надад 6 сая төгрөг өг” гэж хэлсэн. Би гэр хороололд амьдардаг болохоор мөнгө болох 1.500.000 төгрөг өгсөн. Би 5925022213 гэх ХААН банкны данс руу 1.500.000 төгрөг эхнэр болох Одончимэгийн 5000740072 гэх данснаас хийсэн, тэгээд тэр С гэх эмэгтэй утсаар холбогдсон чинь “үлдэгдэл мөнгөө хийгээрэй, гэрчилгээ чинь гарлаа” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх.1.94-95/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сын яллагдагчаар өгсөн: “... Би хамгийн гол нь түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж худлаа хэлээд 1.500.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх.99/ зэрэг,

5. П.С нь хохирогч М.Амарбаясгаланг “Нийслэлийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө, энэ 6.000.000 төгрөгийг оруулж өгөх хүнд өгөх мөнгө шүү” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ХААН банкны 5925022213 тоот дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч М.Амарбаясгаланд 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.118/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Амарбаясгалангийн өгсөн: “... Би 2021 оны 07 сарын 21-ний өдөр зүс таних П.С гэх хүнд түрээсийн орон сууцанд оруулж өгнө гээд 6.000.000 төгрөг өгч залилуулсан. Би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлах Дарь эхийн зах дээр явж байхдаа С гэх хүний 5925022213 гэх тоот дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.123-124/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сын яллагдагчаар өгсөн: “... би Амарбаясгалантай холбоо барьж түүнд “... би түрээслээд өмчлөх байранд оруулж өгье...” гэж хэлээд 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн ХААН банкны 5925022213 тоот дансандаа 6.000.000 сая төгрөгийг авсан. Тэгээд Амарбаясгалангаас авсан 6.000.000 төгрөгөөр би сүлжээний өрөө төлсөн...” гэх мэдүүлэг /хх.126, 135/,

Дансны хуулга/хх.1.127/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.118/,

Дансны хуулга/хх.1.139-144/ зэрэг,

6. П.С нь хохирогч М.Цогтгэрэлийг “Нийслэлийн түрээсийн орон сууцанд оруулж өгнө, энэ 6.000.000 төгрөгийг оруулж өгөх хүнд өгөх мөнгө шүү” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Баянзүрх дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ХААН банкны 5925022213 тоот дансаар 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хохирогч М.Цогтгэрэлд 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Цогтгэрэлийн өгсөн: “... Сумъяа гэх хүнтэй утсаар холбогдоход “түрээслээд өмчлөх байр нь ямар ч асуудалгүй, урьдчилгаа 6.000.000 төгрөг өгчих, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр түлхүүрийг нь гардуулж өгнө” гэж хэлсэн Тэгээд би 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, КТМС-ын автобусны буудлын орчим явж байгаад өөрийн интернэт банкаар орж 5097045294 тоот данснаасаа Сумъяа гэх хүний өгсөн данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх.1.147/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сын яллагдагчаар өгсөн: “.. би Цогтгэрэлд “... би түрээслээд өмчлөх байранд оруулж өгье...” гэж хэлээд 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрийн охин Түвшинзаяагийн ХААН банкны 5070209072 тоот дансандаа 6.000.000 сая төгрөгийг авсан. Тэгээд Цогтгэрэлээс авсан 6.000.000 төгрөгөөр би сүлжээний өрөө төлсөн...” гэх мэдүүлэг /хх.1.157/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.04/,

Зээлийн гэрээний хуулга /хх.2.06-08/,

Дансны хуулга /хх.2.10-13/,

7. П.С нь хохирогч Л.Өлзийхүүд “Нисэхэд зорилтод бүлгийн хүмүүст Төрийн орон сууцны корпорац барьж байгаа байрнаас авч өгнө урьдчилгаа өгчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон улмаар 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Цамбагарав’’-ын “Номин” худалдаа үйлчилгээний төв дотор байх ХААН банкны АТМ-р 14.000.000 төгрөгийг өөрийн ХААН банкны 5925022213 данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Өлзийхүүгийн өгсөн: “... “нэг хүн байр авахаа болиод байр гарчихлаа гэж байна, нэг байрны урьдчилгаа 5.000.000 төгрөг шүү гэсэн. Тэгээд би “нэг мөр 3 байр авчих боломжтой юу” гээд асуутал “болно болно, чамайг яах вэ 3 байр авч байгаа юм чинь 1 сая төгрөгийг татаад 14.000.000 төгрөгийн урьдчилгаа өгчих өө, би даргатай ярьчихсан” гэсэн. Тэгээд би С-д итгээд 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 5925022213 тоот данс руу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Цамбагаравын Номины АТМ-с 14.000.000 төгрөгийг С руу шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх.2.22-24/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сын яллагдагчаар өгсөн: “... өрөө төлөх гээд Өлзийхүүд “Нисэхэд байрлалтай Төрийн орон сууцны Корпорацаас зорилтот бүлгийн хүмүүст өгөх гэж байгаа байрнаас авах уу, урьдчилгаа нь бага гэж байна” гэж хэлээд 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө 5925022213 дугаарын данс руу байрны урьдчилгаа болох 14.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан...” гэх мэдүүлэг /хх.2.35-37/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Сын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эийн өгсөн “бусдыг залилах гэмт хэрэг үйлдээгүй” гэх агуулгатай мэдүүлэг болон шүүгдэгч Г.Эийн 2 удаагийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай түүний өмгөөлөгчийн дүгнэлт нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Баатарсүхийн өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Э гэх хүнд 3 сая төгрөгийг дараа нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 сая төгрөгийг Сумъяа гэх хүний данс руу хийсэн. Үүнээс хойш өнөө мараашгүй гэсээр байгаад миний мөнгийг нь ч буцааж өгөөгүй, байранд ч оруулаагүй... Тухайн хоёр эмэгтэй надад Халдвартын орчимд 2 өрөө орон сууцанд түрээсийн орон сууцанд оруулж өгнө, нэг сард хэдэн төгрөг төлөх талаар бол хэлээгүй, харин уг орон сууцандаа намайг орох үед албан ёсоор гэрээ хийж баталгаажуулна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сумьяажавын яллагдагчаар өгсөн: “Би Эийн хамт Баатарсүх гэх хүнээс худлаа ярьж байранд оруулж өгнө гэж хэлээд 5.000.000 төгрөг авсан. Нийслэлийн түрээсийн орон сууцанд оруулж өгөх талаар Этэй үгсэн тохиролцож худлаа ярьсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.40/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эийн яллагдагчаар өгсөн: “... Би Баатарсүхийг түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж худлаа хэлээд 2.000.000 төгрөг аваад Ст өгсөн...” гэх мэдүүлэг /хх.1.21, 53-55/,

Дансны хуулга/хх.1.139-144/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Ариунзаяагийн өгсөн: “... Э гэх хүн 2021 оны 01 дүгээр зарын 06-ны өдөр манай нөхөр лүү залгаад “5 сая төгрөг өгвөл түрээсийн орон сууцанд хамруулж өгье” гээд урьдчилгаа болох 3 сая төгрөгийг 5027975313 дугаарын дансанд шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Эийн бэр болох С үлдэгдэл 2 сая төгрөгийг миний дансанд шилжүүлчих маргааш байранд чинь оруулаад өгье гэсэн. Тэгээд одоо орууллаа гэж хэлсээр байгаад өдийг хүрсэн, тэгээд “за за бүтэхгүй юм байна, мөнгөө авъя” гэхээр буцааж өгдөггүй...” гэх мэдүүлэг /хх.1.169-170/,

Мөрдөн шалгах ажиллагаанд П.Сын яллагдагчаар өгсөн: “Би Д.Ариунзаяагаас эхний удаа 3 сая төгрөг Г.Э гэх хүнээр дамжуулан Г.Эийн ХААН банкны 5027975313 дансаар, дараа нь өөрийн 5925022213 дансаар 2 сая төгрөг авсан... түрээсийн орон сууцанд оруулж өгнө гэж худлаа хэлээд мөнгийг нь авчихсан...” гэх мэдүүлэг /хх.1.180, 196/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Эийн яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сард Төгсөө болон түүний эхнэр Ариунзаяа нь намайг түрээслээд өмчлөх байранд хүмүүсийг зуучилж оруулж өгдөг гэж сонссон байсан ба надад хандаж “ би түрээслээд өмчлөх байранд орох гэсэн юм...” гэх талаар ярьсан. Би тухайн үед Төгсөө, Ариунзаяа нарыг Стай холбож өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр С нь надад “... дансаараа дамжуулаад мөнгө аваад өг...” гэж хэлсний дагуу Ариунзаяагаас миний ХААН банкны 5027975313 тоот дансанд 3.000.000 төгрөг орсон ба тухайн мөнгийг Сын данс руу шилжүүлсэн... Ариунзаяа, Төгсөө нар нь хаанаас ч юм намайг түрээслээд өмчлөх байранд оруулж өгөхөөр бусдад зуучилдаг хүн гэж ойлгоод надад хандсан...” гэх мэдүүлэг /хх.1.198/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

П.С, Г.Э нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.С, Г.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Хуурч, зохиомол байдал зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Залилах гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Шүүгдэгч П.С, Г.Э нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын нийт 42.500.000 төгрөгөөс хохирогч С.Баатарсүхэд 5.000.000 төгрөг, хохирогч Д.Ариунзаяад 5.000.000 төгрөг, Л.Өлзийхүүд 14.000.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгч П.Саас нийт 18.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Р.Бямбажаргалд 5.000.000 төгрөг, хохирогч М.Цэдэвдоржид 1.500.000 төгрөг, хохирогч М.Цогтгэрэлд 6.000.000 төгрөг, хохирогч М.Амарбаясгаланд 6.000.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч Г.Эийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Иймд П.С, Г.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ П.С, Г.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ст хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Ээд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэж, энэ талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт, хохирогчийн тайлбар зэргийг харгалзаж үзсэн болно.

П.С, Г.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг хүндрүүлэх нөхцөл байдалд, Г.Ээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “бусдад учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд П.Ст ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч П.Сыг өршөөлийн хуульд хамруулахыг түүний өмгөөлөгч хүссэн боловч тухайн шүүгдэгчийн үйлдсэн олон удаагийн залилангийн үргэлжилсэн гэмт хэргийн сүүлийн үйлдэл нь цаг хугацааны хувьд өршөөлийн хуульд хамаарахгүй юм.

П.Ст хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд зарим үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Г.Ээд 6 сарын хугацаанд нийслэлээс гарахыг хориглох, оршин суух газраа өөрчлөх, өөр орон нутагт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэхээр тогтоон, уг ялын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалгах нь зүйтэй.

Ялтанд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг П.Ст, ялтан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Ээд тус тус сануулж байна.

Энэ хэрэгт П.Сын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 24 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Дээдэхнийхэн овогт Пийн С, Цахар овогт Гын Э нарыг “Хуурч, зохиомол байдал зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ст хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Г.Ээд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Ээд 6 сарын хугацаанд Улаанбаатар хотоос гарахыг хориглох, өөрийн оршин суух газраа өөрчлөх, гадагш зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгасугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ээд сануулсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад тус тус зааснаар, шүүгдэгч П.Ст хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, ялтанд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг П.Ст сануулсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч П.Сыг 24 хоног цагдан хорьсон, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд нийт 10.000.000 төгрөг нөхөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч П.С нь хохиролд нийт 24.000.000 төгрөг нөхөн, хохирогч С.Баатарсүх, Д.Ариунзаяа, Л.Өлзийхүү нар нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч П.Саас нийт 18.500.000 төгрөг гаргуулж, хохирогч Р.Бямбажаргалд 5.000.000 төгрөг, хохирогч М.Цэдэвдоржид 1.500.000 төгрөг, хохирогч М.Цогтгэрэлд 6.000.000 төгрөг, хохирогч М.Амарбаясгаланд 6.000.000 төгрөг тус тус олгосугай.

          9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.С, Г.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР