Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/118

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.З хөтлөн,

Улсын яллагч Ц.Сайнзаяа,

Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х-д холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Х нь “2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 0 хороо, Нарны хорооллын 0 тоотод насанд хүрээгүй хохирогч Э эзэмшлийн “Айфоне Икс” маркийн гар утсыг “утсаараа яриулаач” гэж хэлээд хуурч, залилж аван хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Шүүгдэгч Х нь “2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 0 хороо, Нарны хорооллын 0 тоотод насанд хүрээгүй хохирогч Э эзэмшлийн “Айфоне Икс” маркийн гар утсыг “утсаараа яриулаач” гэж хэлээд хуурч, залилж аван хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х-ийн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн хэргээс шинжлэн судалсан:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Э хохирогчоор өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн үед Баянгол дүүргийн 0 хороо, Нарны хорооллын 0 тоотод манай найз М төрсөн өдөр нь болсон. Тухайн үед намайг байж байтал М төрсөн өдөр дээр нь ирсэн охин болох Х гэх охин ирээд “гар утсанд чинь нэгж байгаа юу” гэж асуухаар нь “байгаа” гэж хэлэхэд “утсаараа яриулаач” гэсэн. Тэгээд гар утсаа гаргаж ирээд дэлгэцийн кодоо хийх гэхэд миний гар утсыг аваад зүгээр дэлгэцийн кодоо өгчих гэсэн. Тэгээд би дэлгэцийн кодоо хэлсэн. Тухайн үед миний хажууд Ш, Х 2 тэр Х гэх охинд өөрийнхөө гар утсыг өгч байхыг харсан. Тэгээд Х нь миний гар утсыг аваад, өөрийнхөө гадуур хувцсыг аваад тухайн газраас гарч байхыг нь төрсөн өдрийн эзэн М зөрж орж ирэхдээ харсан юм байна лээ. Тэгээд над дээр ирээд Х яагаад чиний гар утсыг аваад гарч байгаа юм бэ гэж асуухаар нь энд чимээтэй байгаа болохоор гарч ярих гэж байгаа байх гэж хэлсэн. Х миний гар утсыг аваад гарч яваад иргэж ирээгүй. Тэгээд орой нь төрсөн өдөр дууссаны дараа Хг хайсан бөгөөд байхгүй байсан. Тэгэхээр нь өөрийн гар утас болох 0000 гэсэн дугаар руу залгатал Х гэх охин миний гар утсыг авсан. Би “Х мөн үү” гэхэд мөн гэсэн  тэгэхээр нь би “чи яагаад миний гар утсыг аваад явчихсан юм бэ” гэхэд “харин тийм ээ, андуураад аваад явчихсан байна лээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яг одоо миний гар утсыг авч ирж өг” гэхэд чи хаана байгаа юм бэ гэж асуусан тэгэхээр нь би М гэрийн гадаа байна гэхэд за гэж хэлсэн. 20 минутын дараа ирэхгүй байхаар нь өөрийн гар утас руу залгатал унтраасан байсан. Дараа нь Х-ийн утсаар өөрийн гар утасны байршлыг харахад 19 дүгээр хороолол гэж заасан. Тэгээд би Х-ийн фейсбүүк чатаар нь яриад “чи яагаад миний утсыг өгөхгүй байгаа юм бэ, яагаад ирэхгүй байгаа юм бэ” гэхэд “сая гэрт чинь оруулаад өгчихсөн” гэж хэлэхээр нь гэртээ ороод асуухад ямар ч хүн утас авч ирж өгөөгүй гэсэн. Тэгээд миний гар утсыг өгөхгүй байгаа болохоор нь цагдаад өгсөн. Тухайн өдөр л анх танилцсан, өмнө нь таньдаг байгаагүй. Надаас утсаараа яриулаач гэхэд нь өгсөн боловч тэр чигээрээ аваад явчихсан. М найз нь юм шиг байна лээ. Тухайн гар утсыг би 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Монтелоос 1.000.000 төгрөгөөр худалдан авсан. Би утсаа 1.000.000 төгрөгөөр, утасны гэрээ 15.000 төгрөгөөр авсан тул нийт 1.015.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр насанд хүрээгүй Э дахин хохирогчоор өгсөн “...Би М 2 жилийн өмнөөс найзалж нөхөрлөж байгаа. Харин Х-той 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр анх удаа танилцсан. Тухайн өдөр бид нар ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Х миний утсыг авч гарахаас өмнө ямар нэгэн хэрүүл зодоон болсон зүйл байхгүй. Төрсөн өдрийн дараа М-д ирсэн эрэгтэй найзууд нь хоорондоо жаахан маргасан. Тэрнээс өөр сүртэй зүйл болоогүй. Х нь тухайн үед гар утасгүй явж байсан. Тэгээд миний гар утсанд нэгж байна уу гэж асуусан бөгөөд би хүнтэй утсаар ярих гэж байгаа юм байна гэж бодоод өгсөн. Х нь миний хохирол төлбөрийг барагдуулна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК–ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-24 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э эзэмшлийн “Айфоне икс” маркийн гар утсыг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр худалдан авсан гэх М Хаан банкны 0 тоот депозит дансны  хуулга /хх-ийн 4 тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Э гаргасан өгсөн “Хтой 2022 оны 01 дүгээр сарын 08, 13-ны өдрүүдэд харилцсан мессенжерийн хуулбар /хх-ийн 48-58 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х-ийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би найз М төрсөн өдөрт Баянгол дүүргийн 0 хороо, Нарны хорооллын 0 тоот гэрт нь очсон. М төрсөн өдөрт түүний найз нөхөр гээд 20 гаран хүүхэд ирсэн байсан. Би тухайн арга хэмжээ дээр Э гэх охинтой танилцсан бөгөөд тухайн үед би гар утасгүй явж байсан бөгөөд Э-ээр “гар утсаа өгч байгаа ч, нэгжтэй юу, яриулаач” гэж хэлэхэд кодоо гаргаад код нь 999995 шүү гэж хэлсэн. Тэгээд тухайн газарт хэрүүл зодоон болох гээд байхаар нь гадуур хувцсаа аваад гарахдаа Э гар утсыг аваад гарсан. Би М гэрээс гарч яваад түрээсийн байрны мөнгө хэрэг болоод Э-н утсыг 21-22 цагийн үед Тэди төвийн гадаа явж байгаад үл таних хүнд 500.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө бэлнээр аваад тухайн мөнгийг байрны түрээсийн мөнгөнд өгсөн. Тэр хүнийг одоо танихгүй, Тэди төвийн гадаа явж байгаад зарсан. Би төрсөн аав Наранбаатар, хойд эх Энарын хамт амьдардаг байсан бөгөөд хойд эхтэйгээ таарамжгүй байсан болохоор ганцаараа Бөхийн өргөөний тэнд комплекс гэх байранд өрөө түрээслэн амьдардаг. Байрны мөнгө хэрэг болоод гар утсыг нь аваад явсан. Би урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Би хохирогчийн мөнгийг нөхөн төлөөгүй байгаа, удахгүй нөхөн төлнө. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х-ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 38 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 40 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 41 тал/  Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 43 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х-д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Х нь “2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 0 хороо, Нарны хорооллын 0 тоотод насанд хүрээгүй хохирогч Э эзэмшлийн “Айфоне Икс” маркийн гар утсыг “утсаараа яриулаач” гэж хэлээд хуурч, залилж аван хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч Хгийн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Э мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК–ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-24 тал/, насанд хүрээгүй хохирогч Э эзэмшлийн “Айфоне икс” маркийн гар утсыг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр худалдан авсан гэх М Хаан банкны 0 тоот депозит дансны  хуулга /хх-ийн 4 тал/, Насанд хүрээгүй хохирогч Э гаргасан өгсөн “Х-той 2022 оны 01 дүгээр сарын 08, 13-ны өдрүүдэд харилцсан мессенжерийн хуулбар /хх-ийн 48-58 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

Шүүгдэгч Х гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.0 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Х-ийн 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 0 хороо, Нарны хорооллын 0 тоотод насанд хүрээгүй хохирогч Э эзэмшлийн “Айфоне Икс” маркийн гар утсыг “утсаараа яриулаач” гэж хэлээд хуурч, залилж аван хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Хг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч М.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор “...Тэгээд миний гар утсанд нэгж байна уу гэж асуусан бөгөөд би хүнтэй утсаар ярих гэж байгаа юм байна гэж бодоод өгсөн. Х нь миний хохирол төлбөрийг барагдуулна гэсэн...” /хх-ийн 12 тал/ гэж мэдүүлж, мөн шүүгдэгч Х нь “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна...” гэх хүсэлтийг гаргасан ба хавтаст хэргийн 64 дүгээр талд Б М гэх хүний 0 тоот данснаас “Н” гэх утга бүхий 0 тоот дансанд 2 удаагийн гүйлгээгээр нийт 800.000 төгрөгийг төлсөн баримтыг хавсаргасан байх тул шүүгдэгч Хг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Х нь “2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 0 хороо, Нарны хорооллын 0 тоотод насанд хүрээгүй хохирогч Э эзэмшлийн “Айфоне Икс” маркийн гар утсыг “утсаараа яриулаач” гэж хэлээд хуурч, залилж аван хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Хд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 63 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.0 зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Х-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг Хд тайлбарлав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.0 зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ