| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/09396/И |
| Дугаар | 101/ШШ2017/02009 |
| Огноо | 2017-06-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2017/02009
2017 оны 06 сарын 09 өдөр Дугаар 101/ШШ2017/02009 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Аан даргалж, шүүгч Л.Энхжаргал, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг,* хороо, Багатойруу Дунд дарь эх гудамж, * тоотод оршин суух, 23 настай, эрэгтэй, Д овогт Г А /*******/ нэхэмжлэлтэй,
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль бус ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 2 800 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газрыг төлөөлж, хяналтын прокурор Ш.А, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Г.Аыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч 2015 оны 05 дугаар сараас эхлэн эрүүгийн 2015.2504.**** дугаартай хэрэгт бусадтай бүлэглэн бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үндэслэлээр эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн бөгөөд мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхэд нийтдээ 7 сар шалгагдсаны эцэст Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.19-ний **** дугаартай шийтгэх тогтоолоор Г.Ад холбогдох хэргийг ЭБШ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Г.А нь Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж болох хүндэвтэр гэмт хэрэгт 7 сар орчим хугацаанд шалгагдсан бөгөөд мөрдөн байцаалт, прокурорын хяналтанд болон шүүхийн шатанд хэрэг байх хугацаанд цагдаа, прокурор, шүүхийн хооронд олон удаа явсан, сэтгэл санаа болон эд материалын хохирол хүлээсэн боловч баримтаар нотолж байгаа хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болох 2 800 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийг төлөөлөн оролцож буй прокурор Ш.А шүүх хуралдааны үед өгсөн тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрхийн хүрээнд өмгөөлөгч авсан байх бөгөөд өмгөөллийн зардлыг хохиролд тооцохгүй. Эрүүгийн хэргийг цагаатгасан биш хэрэгсэхгүй болгосон байх тул хохирлыг ялгамжтай авч үзэх нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.А нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 2 800 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах шаардлага гаргаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагыг хангах үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас эд хөрөнгөнд хохирол учирсан гэж үзэн өмгөөлөгчид төлсөн хөлс болох 2 800 000 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон байна.
Г.А нарт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн 20152504**** дугаартай хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн **** дугаар бүхий шийтгэх тогтоолоор Г.Ад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь тус тогтоолын хуулбараар /х.х-ийн 9 дэх талд/ тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэгт, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй, мөн хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт, Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана, 389 дүгээр зүйлийн 389.2.3 дахь хэсэгт, тухайн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсхүл тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүснэ гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч Г.А нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэг, 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэг, 389.2.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцож нөхөн төлнө гэж зохицуулсан байна.
Гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийг өмгөөлөгч авснаар хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг хохиролд тооцохгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлийг эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох болон цагаатгах үндэслэлүүд өөр өөр бөгөөд хохирлыг тооцохдоо ялгамжтай авч үзэх ёстой гэж тайлбарлах боловч Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар тухайн хохирлыг арилгах үндэслэлийг ялгамжтай байдлаар авч үзэж, тайлбарлах байдлаар зохицуулаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь өмгөөлөгч Ш.Стэй Хууль зүйн туслалцаа үзүүлэх 23 тоот гэрээг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан байх бөгөөд гэрээний 1.2 дахь хэсэгт, Өмгөөлөгч тал нь үйлчлүүлэгч талын нэрийн өмнөөс, түүний зардлаар хууль зүйн үйлчилгээ үзүүлэх бөгөөд өмгөөллийн хөлсийг тохиролцсоноор 2 800 000 төгрөгийг үйлчлүүлэгч тал өмгөөлөгчид төлнө. гэж тусгажээ. /х.х-ийн 10 дахь талд/
Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгч Ш.С оролцсон болох нь тус өдрийн шүүхийн шийтгэх тогтоолоор /х.х-ийн 3 дахь талд/ тогтоогдох ба энэ үйл баримтаар өмгөөлөгч Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу зохих үйлчилгээг үзүүлсэн гэж дүгнэхээр байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс хавтаст хэрэгт харилцах дансны гүйлгээний хуулгуудыг /х.х-ийн 11-17 дахь талд/ гаргаж өгсөн байх ба тухайн хуулгаар өмгөөлөгч Ш.Сийн данс руу 7 удаагийн гүйлгээгээр 2 805 000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдох ба нэхэмжлэгч энэ үнийн дүнг гэрээнд тусгагдсан дүнгээр хязгаарлан нэхэмжлэлийн шаардлагыг 2 800 000 төгрөг гэж тодорхойлсныг буруутгах боломжгүй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1 дэх хэсэгт зааснаар, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхийг төр ханган арилгах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт, Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэсэн зохицуулалтаар хангагдана.
Иймд эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас учирсан хохиролд 2 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан үндэслэлээр хангах боломжтой гэж үзэн бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутад товлосон бөгөөд хэргийн оролцогчдод хуульд заасан журмаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх бөгөөд өмгөөлөгчөөр оролцож байгаа гэх Ш.С нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдох зохицуулалттай бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нэхэмжлэгч Г.Атай байгуулсан гэх боловч нэхэмжлэгч нь тус өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байна.
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь зохигч болон өмгөөлөгчийн хооронд үүссэн гэрээний үүргийг нотлох боловч тухайн өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтийг нотлохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ААН
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ