Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 58

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч: Н.Ундрах,

 Шүүгдэгч: М.Төмөрхуяг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Төмөрхуягт холбогдох 201616000128 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч Мөнхцэцэг овогтой Төмөрхуяг нь шунахайн сэдэлтээр 2016 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “В.Android” нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Нокиа маркийн 8 ширхэг гар утас хулгайлж Б.Энхтүвшинд 426.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхтүвшин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би худалдааны төв дотор В.Android нэртэй гар утасны дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд 2016 оны 05-р сарын 27-ны өдөр дэлгүүрээ 19 цагийн үед хаагаад явсан. Тэгээд маргааш өглөө нь дэлгүүр дээрээ иртэл дэлгүүрийн урагшаа харсан ганц цонхны төмрийг алцайлгаад цонхны салхивчийг түлхээд онгойлгочихсон байсан. Тэгээд яваад ортол хамгийн хойд талын лангуун дээр уг лангууны доор байсан гар утасны хайрцагнуудыг гаргаад тавьчихсан байсан. Ингээд хулгай орсон байна гэж үзээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нарыг ирээд үзлэг хийсэн хойно эд зүйлээ бүртгэж үзэхэд 5 ширхэг гар утас алдагдсан байх шиг байсан. Тэгээд Цагдаагийн газар 5 ширхэг гар утас алдагдсан гээд мэдэгдсэн. Тэгээд сүүлд гар утсаа нарийн бүртгэж үзэхэд нэмээд гурван утас алга байсан. Манай дэлгүүр видео камертай байсан бөгөөд шөнө хулгайч орж ирж байгаа бичлэг хуулагдан үлдсэн байсан. Түүнийг би дискэнд буулган хүлээлгэн өгсөн. ...Нийт 8 ширхэг гар утас байсан. Шөнийн 04 цагт манай дэлгүүрийн цонхоор хар цувтай саарал өмдтэй цайвар хагас түрийтэй гуталтай халимаг урт үстэй гартаа бээлий өмссөн дотогшоогоо гишгэж явдаг хүн орж ирээд хойд талын лангуун дээрээс очиж гар утаснууд авч байгаа бичлэг байсан. Үнэлгээ нийт 426.000 мянган төгрөг гарсан байсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Гар утаснуудаа хүлээгээд авчихвал өөр ямар нэг гомдол санал алга байхгүй. ...Миний гар утаснууд бүгд бүрэн бүтэн байна. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч  Ж.Амгаланжаргалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Би 2016 оны 05 дугаар сарын сүүлээр Төмөрхуягтай хамт Энхболд гэх найз дээрээ очиж 1 шил архи хувааж уусан. Энхболд “Ивээл” худалдааны төвийн хойд талын буудалд найз Отгонбат болон Энхболдын найз гэх нэг залуутай хамт байсан. Тэгээд буудалд архиа 5-лаа хувааж ууж дуусгаад Төмөрхуягтай хамт “Онги” буудлаас нэг шил архи аваад Төмөрхуягийн таньдаг гэх эмэгтэйн гэрт нь очиж архиа хувааж уусан. Архи хувааж уугаад байж байтал Төмөрхуяг намайг 2-лаа хамт төв рүү орж хүнтэй уулзчихаад ирье гэсэн. Бид 2 худалдааны төвд байх “Монос” эмийн сангийн гадна очиж зогссон. Тэгээд Төмөрхуяг намайг хүлээж бай гэж хэлж орхиод 20-30 минутын дараа ирээд явъя гэсэн. Би яасан хүнтэйгээ уулзсан уу гэж асуухад уулзсангүй уулзах хүнээ хайгаад олсонгүй гэж хэлсэн. Тэндээс бид 2 мотоциклиороо сундлаад Төмөрхуягийн гэрт ирээд хоносон. Би маргааш өглөө нь гэртээ хүргүүлсэн. ...Төмөрхуяг нь Монос эмийн сангийн гадаа буугаад утсаар хүнтэй ярьчихсан худалдааны төвийн тэнд уулзая гэсэн гээд ертөнцийн зүгээр зүүн тийшээ буюу худалдааны төврүү зүгтээ явсан. Монос эмийн сангийн зүүн талд байх Түмэн үсчиний газрын барилгын урдуур хойшоо тойроод явсан. Тэндээс яг хаашаа явсан талаар мэдэхгүй байна. Тэгээд 20 орчим минутын дараа яг тэр Түмэн үсчингийн хойноос урдуур нь тойроод гараад ирсэн. Тэгээд би яасан уддаг юм хүнтэйгээ уулзсан юм уу гэсэн чинь уулзах гэсэн хүнээ олсонгүй гэж л хэлсэн. Би тэгэхээр нь уулзах хүн нь ирээгүй юм байна гэж бодоод л өнгөрсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-22-р хуудас/,

Шүүгдэгч М.Төмөрхуяг мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байх орой 23 цагийн үед эхнэрийн дүү болох Амгаланжаргалантай ганц нэг пиво хамт уух гээд гэрт нь очиж уулзсан. Тэгээд бид хоёр мотоцикльтой хамт сундалж яваад Онгийн баруун талд сайх Баянхангай гэх буудлын хоёр давхарт байсан хоёр найз дээр нь очсон. Тэгсэн тэр хоёр найз нь 1 шил 0,75 литрийн архи дөнгөж задлаад байж байсан. Түүнийг нь хувааж уусан. Тэгээд өглөө үүрээр шахуу архиа ууж дуусгачихаад Амгаланжаргаланг чи намайг төв рүү оруулаад өгөөч гэж хэлээд төврүү хүргүүлсэн. Тэгэхэд цаг 03 цагаас хойш байсан байх цаг нарийн мэдэхгүй байна. Тэгээд худалдааны төвийн баруун талд байх Монос эмийн сангийн урд байрны гадаа зогсоод Амгаланжаргаланг чи наанаа байж бай би хүнтэй уулзаад ирье гэж хэлээд худалдааны төв рүү явсан. Тэгээд би худалдааны төв дотор байх B.Android дэлгүүрлүү шууд очсон. Би гар утас хулгайлах зорилготой байсан юм. Тэгээд уг B.Android дэлгүүрийн урагшаа харсан цонхны сараалжин төмөр торыг татаж муруйлгаад баруун дээд талд байх жижиг салхивчийг гараараа түлхэж цоожийг нь эвдэж онгойлгоод уг салхивчаар дотогш орсон. Цонх нь дотор талдаа нилээн даргар хөшигтэй хөшиг нь хаалттай байсан. Тэгээд цонхоор ортол дотор талд буйдан аятай том сандал байсан. Тэгээд би асаагуурын гэрэл тусгаад дэлгүүрийн зүүн хойд талд байх хаалганы халз хойд талд байх лангуун дээр очсон. Тэгсэн тэр лангуун дотор гар утасны хайрцагнууд байсан. Тэр хайрцагнуудыг онгойлгож үзсэн боловч дотор нь гар утас байгаагүй. Тэгэхээр нь хажууд нь ил тавьчихсан байсан Нокиа маркийн гар утаснуудаас 4 ширхэгийг нь эхэлж авсан. Тэгээд цонхон дээрээ очоод тавцан дээр нь гар утсаа эгнүүлэн тавьсан. Учир нь тавцан нь нарийн байсан учраас цувуулан тавьсан. Тэгээд дахин буцаж эргээд нөгөө лангуунаасаа дахиад 4 ширхэг Нокиа маркийн гар утас аваад цонхон дээрээ иргэж ирээд халаасанд байсан гялгар уутаа аваад хулгайлсан гар утаснуудаа бүгдийг нь бөөгнүүлж гялгар уутанд хийгээд буцаад гарсан. Тэгээд гар утаснуудаа энгэрлүүгээ хийгээд уг салхивчаараа эргээд гарсан. Гараад би шууд Амгаланжаргалан дээр очсон. Тэгсэн чинь Амгаланжаргалан тамхи татчихсан зогсож байсан. Тэгээд намайг яагаад алга болчихов энд тэндээс юм авчихсан юм биш биз гээд тоглоом шоглоом болгож хэлсэн. Би тэгэхээр нь үгүй үгүй уулзах гэсэн хүн маань гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэрт очиж хоносон. Тэгээд би хулгайлсан зүйлүүдээ би Амгаланжаргаланг гэрлүү орсон хойно амбаарт нуусан. Тэгээд араас нь ороод унтаад өгсөн. Тэр үед бараг гэгээ орох гэж байсан. Тэгээд маргааш нь нөгөө хулгайлсан гар утсаа авч чадаагүй байж байгаад яаралтай ажил гараад хадам эгч хүүхэн төрөх гээд ирчихсэн намайг мал харж бай гээд хөдөө явуулчихсан юм. Тэгээд хөдөө байж байгаад 2016 оны 06-р сарын 05-ны өдөр хөдөөнөөс ирсэн. Тэгээд нөгөө нуусан гар утсаа нааш цааш нь болгож чадаагүй байж байгаад цагдаад баригдсан. Надад гар утасны хэрэг болоод байсан юм. Тэгээд нэг гар утастай болчих санаатай гар утас хулгайлсан юм. Нэгийг авсан хэд хэдийг авсан ялгаагүй байх гэж бодоод 8 ширхэг гар утас хулгайлсан юм. Нокиа Х-2 маркийн гар утас 2 ширхэг, Нокиа С-3 маркийн гар утас 2 ширхэг. Нокиа 6300 маркийн гар утас 2 ширхэг, Нокиа 5200 маркийн гар утас 1 ширхэг. Нокиа С-2 маркийн гар утас 1 ширхэгийг хулгайлсан. Нийт 8 ширхэг Нокиа маркийн гар утас хулгайлсан. Би хулгай хийх гэж байгаа тухайгаа огт хэлээгүй. Зүгээр хүнтэй уулзах гэсэн юм. Хүргээд өг гэж Амгаланжаргаланд хэлсэн. Тэгээд хулгайгаа хийж ирчихээд уулзах хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хулгайлсан гар утаснуудаа огт Амгаланжаргаланд харуулаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-44-р хуудас/,

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15-р хуудас/,

Эд зүйлд хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-17-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №31 дүгээр ...хэргийн газраас хураан авсан гэх хар өнгийн товч нь сэжигтэн Мөнхцэцэгийн Төмөрхуягаас  хураан авсан хар өнгийн куртикны товч байж болно. Товчны тойрог хэмжээ, өнгө зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.  /хх-ийн 29-р хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

Өмнөговь аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №08 дугаартай шийтгэх тогтоолийн хуулбар /хх-ийн 63-64-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Төмөрхуяг нь шунахайн сэдэлтээр 2016 оны 05 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “В.Android” нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж Нокиа маркийн 8 ширхэг гар утас хулгайлж Б.Энхтүвшинд 426.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхтүвшингийн:”...Би худалдааны төв дотор В.Android нэртэй гар утасны дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд 2016 оны 05-р сарын 27-ны өдөр дэлгүүрээ 19 цагийн үед хаагаад явсан. Тэгээд маргааш өглөө нь дэлгүүр дээрээ иртэл дэлгүүрийн урагшаа харсан ганц цонхны төмөрийг алцайлгаад цонхны салхивчийг түлхээд онгойлгочихсон байсан. Тэгээд яваад ортол хамгийн хойд талын лангуун дээр уг лангууны доор байсан гар утасны хайрцагнуудыг гаргаад тавьчихсан байсан. Ингээд хулгай орсон байна гэж үзээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нарыг ирээд үзлэг хийсэн хойно эд зүйлээ бүртгэж үзэхэд 5 ширхэг гар утас алдагдсан байх шиг байсан. Тэгээд Цагдаагийн газар 5 ширхэг гар утас алдагдсан гээд мэдэгдсэн. Тэгээд сүүлд гар утсаа нарийн бүртгэж үзэхэд нэмээд гурван утас алга байсан. Манай дэлгүүр видео камертай байсан бөгөөд шөнө хулгайч орж ирж байгаа бичлэг хуулагдан үлдсэн байсан. Түүнийг би дискэнд буулган хүлээлгэн өгсөн. Манай дэлгүүрээс Нокиа Х-2 маркийн гар утас 2 ширхэг хар өнгөтэй, Нокиа С-3 маркийн гар утас 2 ширхэг буюу хоёулаа хөх өнгөтэй,  Нокиа 6300 маркийн гар утас 2 ширхэг буюу шар болон саарал өнгөтэй,  Нокиа 520С маркийн гар утас 1 ширхэг улаан цагаан алаг өнгөтэй,  Нокиа С-2 маркийн гар утас 1 ширхэг байсан хар өнгөтэй бүгд шинэ зарагдаж байсан. Нийт 8 ширхэг гар утас байсан. Бичлэгийг үзсэн. Шөнийн 04 цагт манай дэлгүүрийн цонхоор хар цувта саарал өмдтэй цайвар хагас түрийтэй гуталтай халимаг урт үстэй гартаа бээлий өмссөн дотогшоогоо гишгэж явдаг хүн орж ирээд хойд талын лангуун дээрээс очиж гар утаснууд авч байгаа бичлэг байсан. Үнэлгээ нийт 426000 мянган төгрөг гарсан байсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Гар утаснуудаа хүлээгээд авчихвал өөр ямар нэг гомдол санал алга байхгүй. ...Миний гар утаснууд бүгд бүрэн бүтэн байна. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх санал гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Гэрч Ж.Амгаланжаргалангийн:”...Би 2016 оны 05 сарын сүүлээр Төмөрхуягтай хамт Энхболд гэх найз дээрээ очиж 1 шил архи хувааж уусан. Энхболд “Ивээл” худалдааны төвийн хойд талын буудалд найз Отгонбат болон Энхболдын найз гэх нэг залуутай хамт байсан. Тэгээд буудалд архиа 5-лаа хувааж ууж дуусгаад Төмөрхуягтай хамт “Онги” буудлаас нэг шил архи аваад Төмөрхуягийн танидаг гэх эмэгтэйн Баруун сайханд байх гэрт нь очиж архиа хувааж уусан. Архи хувааж уугаад байж байтал Төмөрхуяг намайг 2-лаа хамт төв рүү орж хүнтэй уулзчихаад ирье гэсэн. Бид 2 худалдааны төвд байх “Монос” эмийн сангийн гадна очиж зогссон. Тэгээд Төмөрхуяг намайг хүлээж бай гэж хэлж орхиод 20-30 минутын дараа ирээд явъя гэсэн. Би яасан хүнтэйгээ уулзсан уу гэж асуухад уулзсангүй уулзах хүнээ хайгаад олсонгүй гэж хэлсэн. Тэндээс бид 2 мотоциклиороо сундлаад Төмөрхуягийн гэрт ирээд хоносон. Би маргааш өглөө нь гэртээ хүргүүлсэн. ... Төмөрхуяг нь Монос эмийн сангийн гадаа буугаад утсаар хүнтэй ярьчихсан худалдааны төвийн тэнд уулзая гэсэн гээд ертөнцийн зүгээр зүүн тийшээ буюу худалдааны төврүү зүгтээ явсан. Монос эмийн сангийн зүүн талд байх Түмэн үсчиний газрын барилгын урдуур хойшоо тойроод явсан. Тэндээс яг хаашаа явсан талаар мэдэхгүй байна. Тэгээд 20 орчим минутын дараа яг тэр Түмэн үсчингийн хойноос урдуур нь тойроод гараад ирсэн. Тэгээд би яасан уддаг юм хүнтэйгээ уулзсан юм уу гэсэн чинь уулзах гэсэн хүнээ олсонгүй гэж л хэлсэн. Би тэгэхээр нь уулзах хүн нь ирээгүй юм байна гэж бодоод л өнгөрсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-22-р хуудас/,

Шүүгдэгч М.Төмөрхуягийн:”...2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байх орой 23 цагийн үед эхнэрийн дүү болох Амгаланжаргалантай ганц нэг пиво хамт уух гээд гэрт нь очиж уулзсан. Тэгээд бид хоёр мотоцикльтой хамт сундалж яваад Онгийн баруун талд сайх Баянхангай гэх буудлын хоёр давхарт байсан хоёр найз дээр нь очсон. Тэгсэн тэр хоёр найз нь 1 шил 0,75 литрийн архи дөнгөж задлаад байж байсан. Түүнийг нь хувааж уусан. Тэгээд өглөө үүрээр шахуу архиа ууж дуусгачихаад Амгаланжаргаланг чи намайг төв рүү оруулаад өгөөч гэж хэлээд төврүү хүргүүлсэн. Тэгэхэд цаг 03 цагаас хойш байсан байх цаг нарийн мэдэхгүй байна. Тэгээд худалдааны төвийн баруун талд байх Монос эмийн сангийн урд байрны гадаа зогсоод Амгаланжаргаланг чи наанаа байж бай би хүнтэй уулзаад ирье гэж хэлээд худалдааны төв рүү явсан. Тэгээд би худалдааны төв дотор байх B.Android дэлгүүрлүү шууд очсон. Би гар утас хулгайлах зорилготой байсан юм. Тэгээд уг B.Android дэлгүүрийн урагшаа харсан цонхны сараалжин төмөр торийг татаж муруйлгаад баруун дээд талд байх жижиг салхивчийг гараараа түлхэж цоожийг нь эвдэж онгойлгоод уг салхивчаар дотогш орсон. Цонх нь дотор талдаа нилээн даргар хөшигтэй хөшиг нь хаалттай байсан. Тэгээд цонхоор ортол дотор талд буйдан аятай том сандал байсан. Тэгээд би асаагуурын гэрэл тусгаад дэлгүүрийн зүүн хойд талд байх хаалганы халз хойд талд байх лангуун дээр очсон. Тэгсэн тэр лангуун дотор гар утасны хайрцагнууд байсан. Тэр хайрцагнуудыг онгойлгож үзсэн боловч дотор нь гар утас байгаагүй. Тэгэхээр нь хажууд нь ил тавьчихсан байсан Нокиа маркийн гар утаснуудаас 4 ширхэгийг нь эхэлж авсан. Тэгээд цонхон дээрээ очоод тавцан дээр нь гар утсаа эгнүүлэн тавьсан. Учир нь тавцан нь нарийн байсан учраас цувуулан тавьсан. Тэгээд дахин буцаж эргээд нөгөө лангуунаасаа дахиад 4 ширхэг Нокиа маркийн гар утас аваад цонхон дээрээ иргэж ирээд халаасанд байсан гялгар уутаа аваад хулгайлсан гар утаснуудаа бүгдийг нь бөөгнүүлж гялгар уутанд хийгээд буцаад гарсан. Тэгээд гар утаснуудаа энгэрлүүгээ хийгээд уг салхивчаараа эргээд гарсан. Гараад би шууд Амгаланжаргалан дээр очсон. Тэгсэн чинь Амгаланжаргалан тамхи татчихсан зогсож байсан. Тэгээд намайг яагаад алга болчихов энд тэндээс юм авчихсан юм биш биз гээд тоглоом шоглоом болгож хэлсэн. Би тэгэхээр нь үгүй үгүй уулзах гэсэн хүн маань гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэрт очиж хоносон. Тэгээд би хулгайлсан зүйлүүдээ би Амгаланжаргаланг гэрлүү орсон хойно амбаарт нуусан. Тэгээд араас нь ороод унтаад өгсөн. Тэр үед бараг гэгээ орох гэж байсан. Тэгээд маргааш нь нөгөө хулгайлсан гар утсаа авч чадаагүй байж байгаад яаралтай ажил гараад хадам эгч хүүхэн төрөх гээд ирчихсэн намайг мал харж бай гээд хөдөө явуулчихсан юм. Тэгээд хөдөө байж байгаад 2016 оны 06-р сарын 05-ны өдөр хөдөөс ирсэн. Тэгээд нөгөө нуусан гар утсаа нааш цааш нь болгож чадаагүй байж байгаад цагдаад баригдсан. Надад гар утасны хэрэг болоод байсан юм. Тэгээд нэг гар утастай болчих санаатай гар утас хулгайлсан юм. Нэгийг авсан хэд хэдийг авсан ялгаагүй байх гэж бодоод 8 ширхэг гар утас хулгайлсан юм. Нокиа Х-2 маркийн гар утас 2 ширхэг, Нокиа С-3 маркийн гар утас 2 ширхэг. Нокиа 6300 маркийн гар утас 2 ширхэг, Нокиа 5200 маркийн гар утас 1 ширхэг. Нокиа С-2 маркийн гар утас 1 ширхэгийг хулгайлсан. Нийт 8 ширхэг Нокиа маркийн гар утас хулгайлсан. Би хулгай хийх гэж байгаа тухайгаа огт хэлээгүй. Зүгээр хүнтэй уулзах гэсэн юм. Хүргээд өг гэж Амгаланжаргаланд хэлсэн. Тэгээд хулгайгаа хийж ирчихээд уулзах хүн байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хулгайлсан гар утаснуудаа огт Амгаланжаргаланд харуулаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-44-р хуудас/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6-р хуудас/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-15-р хуудас/, эд зүйлд хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн Шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №31 дүгээр ...хэргийн газраас хураан авсан гэх хар өнгийн товч нь сэжигтэн Мөнхцэцэгийн Төмөрхуягаас  хураан авсан хар өнгийн куртикны товч байж болно. Товчны тойрог хэмжээ, өнгө зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.  /хх-ийн 29-р хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-31-р хуудас/ зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд мөрийн баримтаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул агуулах саванд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхтүвшинд “Ашид билгүүн” ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээнд зааснаар /хх-ийн 26-27-р хуудас/ 426.000 төгрөгний хохирол учирсан боловч хулгайд алдагдсан эд зүйлийг биет байдлаар хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхтүвшингийн:“...Миний гар утаснууд бүгд бүрэн бүтэн байна. Надад одоо ямар нэгэн нэхэмжлэх санал гомдол байхгүй” /хх-ийн 21-22-р хуудас/ гэсэн мэдүүлэг болон эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Энхтүвшинд төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч М.Төмөрхуяг нь урьд нь ...2013 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал нь дууссан байх тул шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд шүүгдэгчийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан баривчлах ялаар шийтгэж, шүүгдэгч М.Төмөрхуягт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цув болон хар өнгийн товч нэг ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, бичлэг бүхий диск 1 ширхэгийг хэрэгт хадгалахаар шийдвэрлэв

Шүүгдэгч М.Төмөрхуягын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шүүгдэгчид оногдох эд хөрөнгө байхгүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Бэйс овгийн Мөнхцэцэгийн Төмөрхуягыг агуулах саванд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төмөрхуягт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төмөрхуягт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч М.Төмөрхуяг нь хохирогч Б.Энхтүвшинд төлөх төлбөргүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88  дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн цув болон хар өнгийн товч нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий диск 1 ширхэгийг хэрэгт хадгалахаар тогтсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төмөрхуягт урьд авсан бусдын батлан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан М.Төмөрхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй. 

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА