Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: Ц.О, О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын О, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Оын Б нарт холбогдох 2112000000351 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: МУлсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт А аймгийн Х сумын А багийн Ө гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Б аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж байсан Б овогт Цын О /РД: ../

Шүүгдэгч: МУлсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ж багийн Т гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Мовогт Оын Б /РД: ../

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О, О.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэж Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг ашиглан А аймгийн Э сумын А багийн нутаг дэвсгэр Ш гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө хохирогч Н.Хын эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн тухайн цаг хугацаанд тус сумын А багийн нутаг дэвсгэр Б гэх газраас хохирогч С.Лгийн эзэмшлийн 8 тооны үхрийг хулгайлж 7.400.000 төгрөгийн хохирол учруулж, олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Мөрдөн байцаалтын шатанд 2112000000351 дугаартай эрүүгийн хэргээс

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Лгийн мэдүүлсэн: ...Би А аймгийн Э сумын А багийн нутаг Б гэх газарт өвөлждөг, тус багийн иргэн байгаа юм. Би 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эмчилгээ хийлгэхээр Д аймаг руу өөрийн эхнэрийн хамт явсан. Энэ үедээ өөрийн хүргэн Д.Ад үхэр болон хонио тоолж хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 14-ний хооронд манай үхрээс 8 тооны үхэр хулгайд алдсан талаар сонсоод хөдөө гэртээ ирсэн. Сүүлд цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж эрж хайгаад Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Ц.О, О.Б гэх хүмүүс манай үхрүүдийг хулгайлсан талаар өөрийн хүү Л.Маас сонссон. Манай хулгайд алдсан үхрүүдээс 1 тооны хар бөөрлөг эр бяруу имгүй, бусад үхрүүд нь баруун чих нь хойноосоо догол, зүүн чих нь урдаасаа чигчий имтэй, бүгд ижил имтэй байсан ба улаан халзан зүсмийн сувай нас бие гүйцсэн үнээ 1, улаан зүсмийн сувай нас бие гүйцсэн үнээ 1, халтар амтай хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, улаан тарлан зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, улаан хүрэн зүсмийн охин шүдлэн үхэр 1, хүрэн бөөр алаг зүсмийн шүдлэн эр үхэр 1, улаан тарлан зүсмийн охин шүдлэн үхэр 1 тус тус хулгайд алдсан. Би дээрх үхрүүдээ зах зээлийн ханшаар үнэлэхдээ нас бие гүйцсэн сувай үнээгээ тус бүрийг нь 1.400.000 төгрөгөөр, шүдлэн насны үхрүүдээ тус бүрийг нь 1.100.000 төгрөгөөр, бяруугаа 700.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Тухайн үед хулгайд алдсан манай үхрүүд бүгд тарга хүчний хувьд сайн үхрүүд байсан. Гомдолтой байна. Би өөрийн хулгайд алдагдсан үхрүүдийг зах зээлийн ханшаар үнэлүүлж хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 12-14 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Оын мэдүүлсэн: ...Би өмнө нь Ц.О болон бусад хүмүүст идэшний бяруу авна гэж ярьж байсан юм. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ц.О надтай уулзаж та надаас идэшний бяруу авах уу гэхээр нь би үзье, тэгээд үнээ тохирвол авъя гэж хэлээд Отай өөрийнх нь үхрийг очиж үзтэл үхэртээ байсан хар бөөрлөг зүсмийн бярууг зааж би хүнээс авсан юм, та авах уу гэхээр нь би энэ бяруу биеэр жаахан жижиг юм байна, 300.000 төгрөгөөр зарвал би авъя гэж хэлтэл та ав гэхээр нь би мөнгийг нь энэ сарын сүүлээр өгье гэж хэлээд уг бярууг Ц.Оаас худалдаж авсан. Би тухайн үедээ хулгайн үхэр гэдгийг мэдээгүй байсан. Сүүлд цагдаа ирээд явсны дараа Ц.Оаас өөрөөс нь сонсоход Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутгаас 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 8 тооны үхэр хулгайлсан ба уг үхэрт явсан хар бөөрлөг эр бярууг надад зарснаа хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 17-18 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Мын мэдүүлсэн: ...Миний аав, ээж хоёр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг Булан гэх газарт өвөлждөг юм. Тэгээд эрүүл мэндийн шалтгааны улмаас 2021 оны 10 дугаар сарын 17-нд эмчилгээ хийлгэхээр Дархан аймагт манайд байж байтал миний хүргэн ах Д.А утсаар аавын үхрээс 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11 дүгээр сарын 14-ний хооронд 8 тооны үхэр хулгайд алдсан талаар хэлсэн. Тэгээд хөдөө Эрдэнэмандал суманд аав, ээжийн хамт ирсэн. Алдсан үхрүүдээ цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж, сураг ажиг гаргаж эрж хайгаад Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Ц.О, О.Б гэх хүмүүс манай аавын үхрүүдийг хулгайлж хувааж авсан талаар мэдсэн. Тухайн үед Ц.О, О.Б нар миний аавын хулгайд алдсан үхрүүдийг хулгайлсан талаараа болон хохирол мөнгийг барагдуулах талаараа өөрсдөө ярьсан. Миний аав С.Л нь 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 14-ний хооронд 8 тооны үхрээ хулгайд алдсан бөгөөд уг үхрүүд нь 1 тооны хар бөөрлөг эр бяруу имгүй, бусад үхрүүд нь баруун чих нь хойноосоо догол, зүүн чих нь урдаасаа чигчий имтэй бүгд ижил имтэй үхрүүд байсан бөгөөд улаан халзан зүсмийн сувай нас бие гүйцсэн үнээ 1, улаан зүсмийн сувай нас бие гүйцсэн үнээ 1, халтар амтай хар зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, улаан тарлан зүсмийн охин шүдлэн үхэр 1, улаан тарлан зүсмийн шүдлэн насны эр үхэр 1, улаан хүрэн зүсмийн охин шүдлэн үхэр 1, хүрэн бөөр алаг зүсмийн шүдлэн эр үхэр 1 тус тус хулгайд алдсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 21-22 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аын мэдүүлсэн: ...Би өмнө нь идэшний үхэр худалдаж авна гээд зар тавьчихаад 2021 оны 11 дүгээр сарын 12-нд гэртээ байж байтал миний утас руу Нгэх залуу залгаж та идэшний сувай үнээ авах юм уу гэхээр нь би үзье тэгээд үнэ тохирвол авъя гэж хэлээд үзтэл улаан халзан зүсмийн монголын сувай үнээ үзүүлсэн. Тэгээд Н1.000.000 төгрөгөөр худалдаж ав гэхээр нь наад үнээ чинь биеэр жаахан жижиг юм байна гээд Н, бид хоёр ярилцаад 960.000 төгрөгөөр Нгаас би уг үнээг худалдаж авсан. Тэгээд тухайн үедээ үхрийн мөнгийг Нгэх залуугийн данс руу шилжүүлж Нгаас улаан халзан зүсмийн баруун чих нь хойноосоо догол, зүүн чих нь урдаасаа чигчий имтэй монголын сувай үнээг худалдаж аваад өөрийн үхрүүдтэй нийлүүлж идшинд хэрэглэх гэж байтал 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой 17 цагийн орчимд О.Б манайд ганцаараа орж ирээд Нгийн зарсан улаан халзан үнээний , толгой байна уу гэхээр нь би нядлаагүй, амьд байгаа гэж хэлтэл гараад явсан. Сүүлд нь уг улаан халзан зүсмийн сувай үнээг хулгайлж ирээд Нг зараад өгөөч гэж хэлээд заруулсан талаараа О.Б надад хэлсэн. Тухайн үед үхрээ хулгайд алдсан хохирогч С.Л гэх хүн надтай уулзаж улаан халзан зүсмийн үнээгээ үзээд манай хулгайд алдсан үнээ мөн байна гэж хэлээд явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Агийн мэдүүлсэн: ...Би Л гэх хүний хүргэн нь байгаа юм. Миний хадам аав, ээж хоёр 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг руу эмчилгээ, сувилгаа хийлгэх гэж явсан юм. Тэгээд өөрийн малыг харж байгаарай гэж миний хадам Л хэлээд би харж байсан юм. Сүүлд нь үхрийг бүртгэж үзтэл найман тооны үхэр дутсан байсан. Би энэ талаар цагдаагийн байгууллага болон дүү Мад мэдэгдсэн юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Бгийн мэдүүлсэн: ...Миний охин Б.Ө нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд өмнө нь идэшний шүдлэн үхэр худалдаж авна гээд суманд зар тавьчихсан байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 12-нд намайг гэртээ байж байтал миний охин над руу хотоос утсаар залгаж Хайрхан сумын иргэн Нгэх залуу идэшний үхэр авах юм уу зар тавьсан байна, шүдлэн үхэр зарна гэж хэллээ, та очоод үхрийг нь үзээдэхээч гэхээр нь би Нтай утсаар ярьж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд Хайрхан сумын төвд байх Нгийн хашаанд очиж зарах гэж байгаа үхрийг нь хартал 2 тооны шүдлэн насны үхэр байсан ба нэг нь хүрэн бөөр алаг зүсмийн шүдлэн насны эр үхэр, нөгөөх нь хүрэн зүсмийн шүдлэн насны гунж байсан. Тэгээд би үнэ тохирвол хоёуланг нь авъя гэтэл Ннэг шүдлэн үхрийг нь 850.000 төгрөгөөр зарна гэхээр нь би наад хоёр үхрийг чинь хоёуланг 1.600.000 төгрөгөөр худалдаж авъя гэтэл за за та тэгвэл ав гэж хэлээд надад зарахаар болж манай хашаанд нөгөө хоёр шүдлэн үхрээ авчирч өгөөд миний охинтой утсаар ярьж дансаа өгч үхэр зарсан мөнгөө авсан. Сүүлд нь миний Нгаас худалдаж авсан хүрэн бөөр алаг зүсмийн шүдлэн насны эр үхэр, хүрэн зүсмийн шүдлэн насны гунжийг Нг зараад өгөөч гэж хэлээд О.Б заруулсан талаараа О.Б надад өөрөө хэлсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Нгийн мэдүүлсэн: ...Би гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө байж байтал миний дугаар руу О.Б залгаад сумын төвөөр идэшний үхэр авах хүн байна уу, хэдэн үхэр зармаар байна гэхээр нь би Хайрхан сумын цахим хаягуудаар ороод зар хараадахъя гэж хэлээд зар хартал идэшний сувай үнээ, идэшний шүдлэн үхэр худалдаж авна гэсэн зарууд байсан. Тэгээд би О.Б рүү буцааж залгаад энд хүмүүс үхэр худалдаж авна гэж байна гэж хэлээд удаагүй байж байтал манай хашааны гадаа Б 3 үхэр машин дээр ачаад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд ирсэн байсан. Би хашаанаас гартал Бганцаараа машинтай ирсэн байсан ба зарах үхрүүдээ ачаад ирлээ гээд 3 тооны үхэр ачиж ирсэн байсан. Тухайн үхрүүд нь 1 тооны улаан халзан сувай үнээ, 2 тооны шүдлэн насны үхэр байсан ба нэг нь хүрэн бөөр алаг зүсмийн шүдлэн насны эр үхэр, нөгөөх нь хүрэн зүсмийн шүдлэн насны гунж байсан. Тэгээд Б надад чи наад үхрүүдээ сувай үнээг нь 900.000 төгрөгөөр, 2 шүдлэн үхрийг нь тус бүрийг 750.000 төгрөгөөр зараад өгөөрэй гэхээр нь би за гэж хэлээд зарж өгөхөөр болсон. Тэгээд сувай улаан халзан үнээгээ машинаас нь буулгалгүй, 2 шүдлэн үхрээ хашаандаа буулгаж үнээгээ А ахад үзүүлээд 1.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Энэ үедээ би 100.000 төгрөгийн ашигтай зарчихъя гэж бодтол А ах наад үнээ чинь биеэр жаахан жижиг юм байна гэж хэлэхээр нь дахин ярилцаад 960.000 төгрөгөөр А ахад зарсан. Ингээд А ах миний данс руу 960.000 төгрөгийг шилжүүлсэн. Би ачиж явсан үнээгээ А ахын хашаанд буулгаж орхиод зар дээр Б ах шүдлэн үхэр худалдаж авна гэсэн байхаар нь Б ахтай утсаар ярьж үхрээ зарахаар болж үзүүлсэн. Энэ үедээ би Бат-Эрдэнийн авчирсан шүдлэн үхрийг 850.000 төгрөгөөр зарна гэж хэлтэл Б ах үнэ тохирвол хоёуланг нь 1.600.000 төгрөгөөр худалдаж авъя гэхээр нь би за за, та тэгвэл ав гэж хэлээд дээрх үлдсэн 2 тооны шүдлэн насны үхрүүдийг Б ахад зарж мөнгийг нь данс руугаа шилжүүлж аваад Бтэй тооцоо хийсэн. Үүнээс 2 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-нд Б 1 тооны шүдлэн насны үхэр зарна гэхээр нь би өөрийн идшинд уг үхрийг 750.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ би дээрх үхрүүдийг хулгайн үхэр гэж огт мэдээгүй байсан ба сүүлд цагдаагийн байгууллагаас хүмүүс ирэхээр нь мэдсэн. Би тухайн үедээ О.Б өөрөө малтай болохоор өөрийнхөө үхрүүдийг зарж байна гэж ойлгож байсан. Сүүлд нь цагдаа ирснээс хойш О.Б, Ц.О нар Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас нийлж хулгай хийсэн үхэр гэж мэдсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 37-38 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд Ц.Оын гэрчээр мэдүүлсэн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багт байх хүргэн Бийд орсон юм. Тэгээд байж байтал О.Б мөнгөний хэрэгтэй байна, хоёулаа хамт нэг явчихаад ирье гэхээр нь би хулгай хийе гэдгийг нь ойлгоод хамт явахаар болсон. Тэгээд миний хуучин цагаан өнгийн “Даюун” маркийн мотоциклиор Б бид хоёр манайд очиж миний эмээл хазаарыг аваад орой 17 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын чиглэлд явсан. Тэгээд явж байтал орой болж Эрдэнэмандал сумын төвөөс урагшаа ойролцоогоор 20 орчим километрт яваад замын хажууд эзэнгүй айлын гадаа адуу байхаар нь шөнө Б бид хоёр явганаар тууж уг адууг хашаад 1 тооны хүрэн морь барьж авч эмээллэн би унаад тухайн айлын үхрийн хашаан дээр байсан 8 тооны үхрийг би морьтой, Б явганаар тууж тухайн айлаас зайдуу болгож өгөөд Б буцаж очиж мотоциклио унаж миний араас ирсэн. Б бид хоёр хамт 8 тооны үхрээ туугаад Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Өвөр булаг гэх газарт шөнө 10 цагийн үед ирээд дээрх үхрүүдийг дөрөв, дөрвөөр нь хувааж авсан ба хулгайлж унаж явсан хүрэн зүсмийн морио би өөрөө авсан. Тэгээд тэр шөнөө хүрэн морио гэрийн гадна аргамжиж хоносон. Би өөрийн хулгайлж авч ирсэн сувай улаан зүсмийн үнээ, улаан тарлан зүсмийн охин шүдлэн үхэр, улаан тарлан зүсмийн шүдлэн насны эр үхэр, хар бөөр алаг эр бярууг өөрийн үхэрт нийлүүлээд 2021 оны 11 дүгээр сарын 13-нд улаан зүсмийн сувай үнээг нь нядалсан. Дараа нь 2021 оны 11 дүгээр сарын 15-нд улаан тарлан зүсмийн охин шүдлэн үхэр, улаан тарлан зүсмийн шүдлэн насны эр үхрүүдийг нядалсан. Хар бөөрлөг бярууг нь манай тэнд байдаг О гэх залууд 300.000 төгрөгөөр зарсан. Тухайн үхрүүдийг би гэрийнхээ гадаа ганцаараа нядалсан ба өөрийн аав, ээждээ хүнээс худалдаж авсан үхрүүд байгаа юм гэж ярьсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 16-нд цагдаад баригдсан. Хүрэн морь нь зөв талын гуяндаа хаан сүйх тамгатай, соёолон насны морь байсан. Харин үхрүүд нь баруун чих нь хойноосоо догол, зүүн чих нь урдаасаа чигчий имтэй улаан халзан болон улаан зүсмийн сувай үнээ, хүрэн бөөр алаг зүсмийн шүдлэн эр үхэр, халтар амтай хар зүсмийн шүдлэн насны эр үхэр, улаан тарлан зүсмийн шүдлэн насны эр үхэр, улаан хүрэн зүсмийн охин шүдлэн үхэр, улаан тарлан зүсмийн охин шүдлэн үхэр, имгүй 1 тооны хар бөөр алаг эр бяруу гээд нийт 8 тооны үхэр байсан. Би хулгай хийсэндээ гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулна...гэх мэдүүлэг /1хх-ийн 41-42 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд Бийн гэрчээр мэдүүлсэн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын 10-нд гэртээ байж байтал манайд Ц.О ирсэн. Тэгээд хөдөө манайх руу хамт яваад ирье гээд бид хоёр Асгат баг руу хөдөө Оын гэр рүү нь Оын мотоциклиор явсан. О гэрээсээ нэг эмээл авч бид хоёр 17 цагийн орчимд Оын хуучин цагаан өнгийн “Даюун” маркийн мотоциклиор Архангай аймгийн Эрдэнэмандал сумын зүг рүү явсан. Тэгээд явж байтал орой болж замын хажууд эзэнгүй айлын гадаа очтол нэг азарга адуу байхаар нь О бид хоёр мотоциклио хашааны хажууд данхраадаж орхиод явганаар уг адууг тууж хашаад 1 тооны хүрэн морь барьж авч эмээллэж От уг морийг унуулаад тухайн айлын үхрийн хашаан дээр байсан 8 тооны үхрийг би явганаар, О морьтой тууж тухайн айлаас зайдуу болгож өгөөд би буцаж хашаан дээр очиж Оын мотоциклийг унаж хамт туулцаад Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Өвөр булаг гэх газарт байх Оынд шөнө 22 цагийн орчимд очиж тууж ирсэн үхрүүдээ дөрөв, дөрвөөр нь хувааж авсан. Би ялгаж авсан 4 тооны үхрээ тууж Хайрхан сумын төв рүү орж хашаандаа хашсан. Тухайн үед О унаж явсан хүрэн зүсмийн морио өөрөө авсан. Тэгээд би гэртээ харьж хоноод 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө өөрийн найз Нруу утсаар ярьж идэшний үхэр авах хүн байна уу, хэдэн үхэр зармаар байна гэж хэлээд Отай хувааж авсан. 4 тооны үхрийн 1 тооны улаан халзан сувай үнээ, 1 тооны хүрэн бөөр алаг зүсмийн шүдлэн насны эр үхэр, 1 тооны хүрэн зүсмийн шүдлэн насны гунж, нийт 3 тооны үхрийг Нд чи наад үхрүүдээ сувай үнээг нь 900.000 төгрөгөөр, 2 шүдлэн үхрийг нь тус бүр нь 750.000 төгрөгөөр зараад өгөөрэй, манай үхрүүд байгаа юм гэж хэлээд үлдээсэн. Тэр өдрөө НА ахад 1 сувай үнээг нь, 2 шүдлэн үхрийг нь Б ахад зарсан гэж хэлээд миний мөнгийг шилжүүлж өгсөн. Түүнээс хойш 2 хоногийн дараа 2021 оны 11 дүгээр сарын 14-нд 1 тооны шүдлэн насны үхэр зарна гэж Нд хэлтэл би наад үхрийг чинь идшинд авъя гэхээр нь би зөвшөөрч уг үхрийг 750.000 төгрөгөөр Нд худалдсан. Нтухайн үхрүүдийг хулгайн үхэр гэж огт мэдээгүй байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Бийн мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 76-77 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Оын мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 86-87 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Хын мэдүүлсэн: ...Би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг Шар даваа гэх газарт өвөлждөг, тус багийн иргэн байгаа юм. Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-ны хооронд өөрийн адуунаас морь барьж авсан бөгөөд энэ үед манай адуу бүрэн байсан. Үүнээс хойш хүүхдийн бие тааруу Улаанбаатар хот руу явсан. Тэгээд байж байтал манай хээр азаргатай адуунаас хүрэн зүсмийн, зөв талын гуянд хаан сүйх тамгатай морь алдагдсан талаар цагдаагийн байгууллагаас мэдсэн. 2021 оны 11 дүгээр сарын 19-нд Хайрхан суманд Цагдаагийн хэсэг дээр ирж хүрэн зүсмийн морийг харахад миний хулгайд алдсан хүрэн зүсмийн зөв талын гуянд хаан сүйх тамгатай морь мөн байсныг хүлээн авсан. Миний хулгайд алдсан хүрэн зүсмийн морь зөв талын гуянд хаан сүйх тамгатай, хавар зассан суман дэлтэй, тарга хүч сайтай улаан хүрэн зүсмийн морь байгаа юм. Би уг морио зах зээлийн ханшаар үнэлэхдээ 1.200.000 төгрөгөөр үнэлнэ. Би өөрийн хулгайд алдсан хүрэн зүсмийн морийг гэм буруутай этгээдээс буцаан хүлээж авсан тул надад одоо гомдол, санал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 145-146 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Мын мэдүүлсэн: ...Х гэх айлын адуу зөв талын гуяндаа хаан сүйх тамгатай байдаг. Өөрөөс нь 2021 оны 11 дүгээр сарын эхээр хаан сүйх тамгатай хүрэн морь хулгайд алдсан гэж надад ярьсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 149-150 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мийн мэдүүлсэн: ...Манайх хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сарын эхээр адуугаа бүртгэж үзээд үүнээс хойш адуугаа үзээгүй байсан. Гэтэл миний нөхөр манай адуунд байдаг 5 морины 1 хүрэн морь хулгайд алдагдаад Хайрхан сумын цагдаагийн хэсэг дээр байна гэхээр нь нөхөр бид хоёр очиж үзтэл манай хүрэн морь мөн байсан. Манай адуу зөв талын гуяндаа хаан сүйх тамгатай бөгөөд манай ойр хавьд ижил тамгатай адуу байхгүй. Манай хулгайд алдагдсан хүрэн морь соёолон насны, зөв талын гуяндаа хаан сүйх тамгатай, унамгай, амаа мэддэг морь байгаа юм. Манай адуу Алаг-Уул багийн Булан гэх газраар Мын аав Лгийн гадуур, ойролцоо бэлчээрлэдэг. Дээрх хүрэн морь маань хээр алаг морь, халиун зүсмийн үрээ, шарга зүсмийн үрээ, хээр зүсмийн үрээтэй хамт явдаг...гэх мэдүүлэг /1хх-ийн 153-155 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Бийн мэдүүлсэн: ...О.Б, Ц.О нар нь 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг Шар даваа гэх газраас Н.Х гэх айлын адуунаас хүрэн зүсмийн зөв талын гуяндаа хаан сүйх тамгатай, соёолон насны морийг хулгайлж Хайрхан сумын Асгат багийн нутагт өөрийн гэрийн гадаа аргамжаатай байлгаж байгаад баригдан цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Тухайн үед О.Б, Ц.О нарын хулгайлсан хүрэн зүсмийн морийг би Хайрхан сумын төвд нэг хоног өвс тавьж өгч байсан ба сүүлд хохирогчид нь хэсгийн төлөөлөгчийн хамт хүлээлгэн өгсөн. Тухайн морь нь хүрэн зүсмийн, соёолон насны, тарга хүч сайтай, зөв талын гуяндаа хаан сүйх тамгатай, засмал дэлтэй адуу байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 192-194 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Оын мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 201-202 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Бийн мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 208-209 хуу/

Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 03-04, 136-137 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 05, 104, 138-139, 170 хуу/ 
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 06, 140-141 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 81 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1хх-ийн 100-101 хуу/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1хх-ийн 102-103 хуу/
Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн АА-21-09 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 111-115 хуу/
Хаан банкны мөнгөн шилжүүлэг /1хх-ийн 07 хуу/
Хохирол барагдуулсан бичиг /1хх-ийн 08 хуу/
Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн АЦ21-23 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 172-175 хуу/
Шүүх хуралдаанд шинээр өгсөн Сэлэнгэ аймгийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 тоот магадлал, Архангай аймгийн Хангай сумын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/42, 02/43 дугаартай багийн засаг даргын тодорхойлолтууд 2 хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд 4 хуудас, М.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Э сумын А багийн нутаг дэвсгэр Ш гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Н.Хын эзэмшлийн 1 тооны адуу хулгайд алдагдаж 1.000.000 төгрөгийн, мөн тус сумын А багийн нутаг дэвсгэр Булан гэх газраас С.Лгийн эзэмшлийн 8 тооны үхэр хулгайд алдагдаж 7.400.000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч С.Лгийн “2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхнэрийн хамт Д аймаг руу эмчилгээнд явахдаа Д.Ад үхэр болон хонио тоолж хүлээлгэн өгсөн ба 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 14-ний үед өөрийнх нь үхрээс 8 тооны үхэр хулгайд алдагдсан талаар сонсож, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Хулгайд алдсан 8 тооны үхрийг Ц.О, О.Б нар хулгайлсан талаар хүү Маас дуулсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 12-14 хуудас/, 

2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ц.Оаас хулгайд алдагдсан хар бөөрлөг зүсмийн бярууг 300.000 төгрөгөөр зээлээр худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч П.Оын мэдүүлэг /1хх-ийн 17-18 хуудас/,

хохирогч П.Лгийн 8 тооны үхрийг хулгайлж авснаа хүлээн, хохирлыг барагдуулах талаар уулзаж ярилцсан гэх гэрч Л.Мын мэдүүлэг /1хх-ийн 21-22 хуудас/,

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Нгэх залуу утсаар ярьж уулзаж улаан халзан зүсмийн монголын сувай үнээг 960.000 төгрөгөөр худалдаж авсан. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн орой 17 цагийн орчим О.Б гэрт нь очиж дээрх улаан халзан зүсмийн сувай үнээг хулгайлж Нгаар заруулсан гэж хэлсэн ба тухайн үед хохирогч С.Л зарагдсан гэх сувай үнээг үзэж өөрийнхөө хулгайд алдсан үнээг таньсан талаар мэдүүлсэн гэрч О.Аын мэдүүлэг /1хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Ш.Бгийн “Миний охин Б.Ө нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд өмнө нь идэшний шүдлэн үхэр худалдаж авна гээд суманд зар тавьчихсан байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 12-нд намайг гэртээ байж байтал миний охин над руу хотоос утсаар залгаж Хайрхан сумын иргэн Нгэх залуу идэшний үхэр авах юм уу зар тавьсан байна, шүдлэн үхэр зарна гэж хэллээ, та очоод үхрийг нь үзээдэхээч гэхээр нь би Нтай утсаар ярьж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд Хайрхан сумын төвд байх Нгийн хашаанд очиж зарах гэж байгаа үхрийг нь хартал 2 тооны шүдлэн насны үхэр байсан ба нэг нь хүрэн бөөр алаг зүсмийн шүдлэн насны эр үхэр, нөгөөх нь хүрэн зүсмийн шүдлэн насны гунж байсан. Тэгээд би үнэ тохирвол хоёуланг нь авъя гэтэл Ннэг шүдлэн үхрийг нь 850.000 төгрөгөөр зарна гэхээр нь би наад хоёр үхрийг чинь хоёуланг 1.600.000 төгрөгөөр худалдаж авъя гэтэл за за, та тэгвэл ав гэж хэлээд надад зарахаар болж манай хашаанд нөгөө хоёр шүдлэн үхрээ авчирч өгөөд миний охинтой утсаар ярьж дансаа өгч үхэр зарсан мөнгөө авсан. Сүүлд нь миний Нгаас худалдаж авсан хүрэн бөөр алаг зүсмийн шүдлэн насны эр үхэр, хүрэн зүсмийн шүдлэн насны гунжийг Нг зараад өгөөч гэж хэлээд О.Б заруулсан талаараа О.Б надад өөрөө хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 хуудас/,

  Гэрч Э.Нгийн “Би гэртээ 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө байж байтал миний дугаар руу О.Б залгаад сумын төвөөр идэшний үхэр авах хүн байна уу, хэдэн үхэр зармаар байна гэхээр нь би Хайрхан сумын цахим хаягуудаар ороод зар хараадахъя гэж хэлээд зар хартал идэшний сувай үнээ, идэшний шүдлэн үхэр худалдаж авна гэсэн зарууд байсан. Тэгээд би О.Б рүү буцааж залгаад энд хүмүүс үхэр худалдаж авна гэж байна гэж хэлээд удаагүй байж байтал манай хашааны гадаа Б 3 үхэр машин дээр ачаад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цагийн орчимд ирсэн байсан. Би хашаанаас гартал Бганцаараа машинтай ирсэн байсан ба зарах үхрүүдээ ачаад ирлээ гээд 3 тооны үхэр ачиж ирсэн байсан. Тухайн үхрүүд нь 1 тооны улаан халзан сувай үнээ, 2 тооны шүдлэн насны үхэр байсан ба нэг нь хүрэн бөөр алаг зүсмийн шүдлэн насны эр үхэр, нөгөөх нь хүрэн зүсмийн шүдлэн насны гунж байсан. Тэгээд Б надад чи наад үхрүүдээ сувай үнээг нь 900.000 төгрөгөөр, 2 шүдлэн үхрийг нь тус бүрийг нь 750.000 төгрөгөөр зараад өгөөрэй гэхээр нь би за гэж хэлээд зарж өгөхөөр болсон. Тэгээд сувай улаан халзан үнээгээ машинаас нь буулгалгүй, 2 шүдлэн үхрээ хашаандаа буулгаж үнээгээ А ахад үзүүлээд 1.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Энэ үедээ би 100.000 төгрөгийн ашигтай зарчихъя гэж бодтол А ах наад үнээ чинь биеэр жаахан жижиг юм байна гэж хэлэхээр нь дахин ярилцаад 960.000 төгрөгөөр А ахад зарсан. Ингээд А ах миний данс руу 960.000 төгрөгийг шилжүүлсэн. Би ачиж явсан үнээгээ А ахын хашаанд буулгаж орхиод зар дээр Б ах шүдлэн үхэр худалдаж авна гэсэн байхаар нь Б ахтай утсаар ярьж үхрээ зарахаар болж үзүүлсэн. Энэ үедээ би Бат-Эрдэнийн авчирсан шүдлэн үхрийг 850.000 төгрөгөөр зарна гэж хэлтэл Б ах үнэ тохирвол хоёуланг нь 1.600.000 төгрөгөөр худалдаж авъя гэхээр нь би за за, та тэгвэл ав гэж хэлээд дээрх үлдсэн 2 тооны шүдлэн насны үхрүүдийг Б ахад зарж мөнгийг нь данс руугаа шилжүүлж аваад Бтэй тооцоо хийсэн. Үүнээс 2 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 14-нд Б 1 тооны шүдлэн насны үхэр зарна гэхээр нь би өөрийн идшинд уг үхрийг 750.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үедээ би дээрх. үхрүүдийг хулгайн үхэр гэж огт мэдээгүй байсан ба сүүлд цагдаагийн байгууллагаас хүмүүс ирэхээр нь мэдсэн. Би тухайн үедээ О.Б өөрөө малтай болохоор өөрийнхөө үхрүүдийг зарж байна гэж ойлгож байсан. Сүүлд цагдаа ирснээс хойш О.Б, Ц.О нар Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас нийлж хулгай хийсэн үхэр гэж мэдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 37-38 хуудас/,
          Ц.О, О.Б нарын яллагдагчаар өөрсдийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 76-77, 86-87 хуудас/, 

           Эд зүйлд үзлэг хийж, хурааж авсан тэмдэглэл /1хх-ийн 03-06 хуудас/,
           Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн АЦ21-22 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 51-56 хуудас/,
           Мөнгөн шилжүүлгийн баримт /1хх-ийн 07 хуудас/,
           Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн АА-21-09 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 111-115 хуу/ зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Алаг-Уул багийн Булан гэх газраас хохирогч С.Лгийн 8 тооны үхэр хулгайд алдагдаж 7.400.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт, нөхцөл байдал, 

           2021 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-ны хооронд адуундаа байсан хүрэн зүсмийн зөв талын гуянд хаан сүйх тамгатай морио хулгайд алдсан талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж 2021 оны 11 дүгээр сарын 19-нд Хайрхан сумын цагдаагийн хэсэг дээр очиж уг морио олж авсан талаар мэдүүлсэн хохирогч Н.Хын мэдүүлэг /1хх-ийн 145-146/, гэрч Д.Мийн мэдүүлэг /1хх-ийн 153-155 хуудас/,

           Хохирогч Н.Х нь 2021 оны 11 дүгээр сард хаан сүйх тамгатай хүрэн морио хулгайд алдсан гэж надад ярьсан гэх гэрч Л.Мын мэдүүлэг /1хх-ийн 149-150 хуудас/,
       
Гэрч Ө.Бидэг-Эрдэнийн “О.Б, Ц.О нар нь 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг Шар даваа гэх газраас Н.Х гэх айлын адуунаас хүрэн зүсмийн зөв талын гуяндаа хаан сүйх тамгатай, соёолон насны морийг хулгайлж Хайрхан сумын Асгат багийн нутагт өөрийн гэрийн гадаа аргамжаатай байлгаж байгаад баригдан цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Тухайн үед О.Б, Ц.О нарын хулгайлсан хүрэн зүсмийн морийг би Хайрхан сумын төвд нэг хоног өвс тавьж өгч байсан ба сүүлд хохирогчид нь хэсгийн төлөөлөгчийн хамт хүлээлгэн өгсөн. Тухайн морь нь хүрэн зүсмийн соёолон насны тарга хүч сайтай, зөв талын гуяндаа хаан сүйх тамгатай, засмал дэлтэй адуу байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 192-194 хуудас/, 

Ц.О, О.Б нарын яллагдагчаар өөрсдийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 201-202, 208-209 хуудас/,  

эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 136-137/, 
гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 138-139/ 
Морь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /1хх-ийн 140-141/,  
Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн АЦ21-23 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 172-175/ зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Э сумын А багийн Ш гэх газраас хохирогч Н.Хын эзэмшлийн 1 тооны адуу хулгайд алдагдаж 1.000.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал болон үйл баримт тус тус нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч О.Б, Ц.О нар гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч О.Б, Ц.О нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба объект нь бусдын өмчлөх эрх, субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Мулсын харъяалалтай хүн байх ба шүүгдэгч О.Б, Ц.О нар нь 2021 оны 11 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө үгсэн тохирч, үйлдлээрээ нэгдэн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хэрэглэн бусдын 9 тооны үхрийг, мөн бусдын 1 тооны морийг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно. 

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Пүрэвсүрэн нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй боловч “хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж, шүүгдэгч Бийн ял шийтгэлтэй эсэх асуудлыг шалгуулах” санал гаргасныг шүүх хангах шаардлагагүй гэж үзэв. Учир нь:

            Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 356 тоот яллах дүгнэлтэд шүүгдэгч Бийн биеийн байцаалтад Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэж бичигдэж, энэ шийтгэх тогтоолын хуулбар 1 дүгээр хавтаст хэргийн 245 дугаар хуудаснаас 2 дугаар хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар дээрх 111 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн талаар лавлагаа гарсан хэдий ч улсын яллагч Б.Буяндалайгийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгч шинжлэн судалсан Сэлэнгэ аймгийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот магадлалаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоол хүчингүй болсон нь тогтоогдсон бөгөөд түүнээс хойш О.Б нь дахин ял шийтгүүлсэн талаар лавлагаа баримт гараагүй тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаалгүй, шүүгдэгч Бийг урьд ял шийтгэлгүй гэж дүгнэн шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгч О.Б, Ц.О нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагаа явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.

           Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч О.Б, Ц.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгаа боловч энэ хуулийн тусгай ангид гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон заасан тул дээрх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй бөгөөд харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэв.

           Дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй хэдий ч шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч дахин тухайн төрлийн гэмт хэргийг санаатай үйлдсэн, шүүгдэгч О.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч нарт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, гэмт хэргийн нийгмийн аюул, хор уршгийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

           Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэхээр хуульчилсан тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах үндэслэлгүй юм. 
Шүүгдэгч О.Б, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж МУлсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль хэрэглэсэн байх тул тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Ц.Оын эзэмшлийн 723.285 /долоон зуун хорин гурван мянга хоёр зуун наян тав/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 81 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

МУлсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.    Шүүгдэгч Б овогт Цын О, Мовогт Оын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бүлэглэж бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.    МУлсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.О, О.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн шүүгдэгч Ц.Оын эзэмшлийн 723.285 /долоон зуун хорин гурван мянга хоёр зуун наян тав/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 81 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6.    Шүүгдэгч О.Б, Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, О.Б нарт авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Р.АЛТАНЦЭЦЭГ