Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/194

 

 

 

 

 

 

 

 

   2022             03            11                                          2022/ШЦТ/194

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн, 

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатар, 

шүүгдэгч: Б,

хохирогч Э нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б холбогдох 0000 дугаартай эрүүгийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б нь “Баянгол дүүргийн 0 хороо, Нарны гүүрний доод замд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 10 минутын үед Тоёота приус маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч явахдаа дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөдлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч байгаа яваа явган зорчигчид ... зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Б нь Баянгол дүүргийн 0 хороо, Нарны гүүрний доод замд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 10 минутын үед Тоёота приус маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч явахдаа дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөдлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч байгаа яваа явган зорчигчид ... зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э-н “...Би тэр өдөр ажлаасаа бууж яваад найзыгаа хүргэж өгөөд явж байсан. Гэрлэн дохио асахаар нь зам гарсан бөгөөд 2-3 алхаж байтал машин ирээд мөргөсөн. Эмчилгээ хийлгэсэн, эмнэлэгт үзүүлсэн. Намайг хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Би баримтаар 315.200 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүнийгээ Буянбаяр өгсөн. Цаашдаа эмчилгээ хийлгэнэ. Тухайн үедээ гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орох боломжгүй байсан. Би одоогоор ажилгүй байгаа, тухайн үед ажилтай байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Би цаашдаа гарах эмчилгээний зардал болон хагалгаанд орох төлбөрөө нэхэмжилнэ. Би гурван гал эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б-н “…мөрдөн шалгах ажиллагаа нь дээр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй. Хохирогчид 315.200 төгрөгийг хохирол төлбөрт өгсөн” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 0000 дугаартай хэргээс

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 2 тал/,

 

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 тал/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 тал/,

 

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогчоор өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би И-март худалдааны төвөөс өөрийн найз Э-г Баруун 4 зам руу гэр рүү нь хүргэж өгчхөөд буцаад гэр рүүгээ харих гээд нарны гүүрний доод замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарах гээд явган хүний гарцын гэрлэн дохио нь дээр хүлээж зогсож байгаад ногоон гэрэл асангуут зам хөндлөн гараад явж байтал зорчих хэсгийн хойноосоо урагшаа явж байсан тээврийн хэрэгсэл уулзвараар баруун гар тийш эргэх үедээ намайг мөргөсөн. Тэгээд би газарт унахад жолооч машинаасаа бууж ирээд намайг “гайгүй юу” гэж асуугаад машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг авч очиж үзүүлсэн. Надад ямар нэгэн ясны хугарал, цууралт бүхий гэмтэл гараагүй бөгөөд зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд эмнэлэгт үзүүлээд ослын газарт жолоочтой хамт очиж хэмжилт үзлэг хийсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан ба санал, хүсэлт байхгүй. Би ногоон гэрлэн дохиогоор зам хөндлөн гарсан. Гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч байгаад мөргүүлсэн болохоор би эмчилгээний зардлаа гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 0 дугаартай “...Э-н биед зүүн өвдөгний үеийн дотор хажуугийн холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөг, өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 37-38 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Э-н Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх үзлэгийн бүртгэл, өвчний түүх  /хх-ийн 22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-49 тал/,

 

2021 оны 12 дугаар сарын 32-ний өдрийн Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 50 тал/,

 

2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 53 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр Алтай хотхоноос гараад 20 эмийн сан орж хүн авах гээд өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 00-00 дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод нарны гүүрний доод уулзвараар гэрлэн дохио дээр зогсож байгаад гэрэл дохио ногоон гэрэл асангуут барс тал руугаа ертөнцийн зүгээр баруун гар тийш эргэтэл зорчих хэсгийн явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг машины урд хэсгээрээ мөргөсөн. Тэгээд би машинаас буугаад тухайн хүний биеийн байдлыг асуугаад машиндаа оруулж ГССҮТ-рүү хүргэж өгч үзүүлсэн. Тэгээд дараа нь ослын газарт хэмжилт үзлэг хийлгэсэн. Би осол болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ногоон өнгийн гэрэл дохиогоор уулзвараар баруун гар тийш эргэсэн. Явган зорчигч ногоон өнгийн гэрэл дохиогоор уулзвар нэвтэрсэн. Би эргэх үйлдэл хийж байхдаа явган зорчигчийг бүдэг харсан. Хойноос нэг хүн зам хөндлөн явж байх шиг харагдсан. Би жолоодох эрхийн үнэмлэхтэй, 2015 онд жолооч болсон. Би осол болох үед 7 км цагийн хурдтай явж байсан. Хохирогчид эмчилгээний зардалд 35.000 төгрөг зарцуулсан...”  /хх-ийн 65 тал/,

 

Нарны зам, нарны гүүрний зүүн доод уулзварын гэрлэн дохионы горим /хх-ийн 77-78/,

2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Шинжээч эмчээс авсан тайлбар тэмдэглэл /хх-ийн 87-88 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б-н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 67/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 68 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 70 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 71 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 72 тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 73 тал/ гэрлэлтийн бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 109 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б-т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Б нь “Баянгол дүүргийн 0 хороо, Нарны гүүрний доод замд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 цаг 10 минутын үед Тоёота приус маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч явахдаа дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ... харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Мөн дүрмийн 15.1 дэх хэсэгт заасан “жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөдлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч байгаа яваа явган зорчигчид ... зам тавьж өгнө” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс явган зорчигч Эыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч Б-н мэдүүлгүүд, хохирогч Эын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 0 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 тал/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 50 тал/, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-49 тал/, Мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 53 тал/, хохирогч Э-н Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн талаарх үзлэгийн бүртгэл, өвчний түүх  /хх-ийн 22 тал/, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Шинжээч эмчээс авсан тайлбар тэмдэглэл /хх-ийн 87-88 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдсэн  байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б нь “тоёота приус” маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон талуудын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон тул шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар нийт 315.200 /гурван зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэргийн 100 талд авагдсан хохирогчийн хүсэлтэд “хохирогч Э миний бие Баас хэрэгт баримтаар нотлогдсон 315.200 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Ямар нэгэн санал гомдолгүй...” гэсэн байх ба хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед шүүгдэгч Быг гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э нь “…хагалгаанд орох шаардлагатай, 10.000.000 төгрөг нэхэмжилнэ…” гэж мэдүүлсэн ба Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 500 зүйлийн 505.1-д заасны дагуу гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б-с иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг хохирогч Эт нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин энэ гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн нөхцөл байдлыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

   Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож,  350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Улсын яллагч нь  шүүгдэгчийг  800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдохгүй байх тул торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж дүгнэж шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, шүүгдэгчид оногдуулсан болохыг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.0 зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В ангиллын 00 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б-т буцаан олгож, 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.5,  36.6, 36.7, 36.8, 36.10 дахь заалтыг тус тус удирдлага болгон

   

                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б-г 350 /гурван зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 500 зүйлийн 505.1  дүгээр зүйлд заасны дагуу хохирогч Э нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Баас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.0 зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В ангиллын 0 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б-т буцаан олгож, 1 ширхэг бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ