Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/41

 

 

 

 

 

 

 

 

 

2022        01            12                                         2022/ШЦТ/41


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, шүүгч М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.З  хөтлөн,

 

Улсын яллагч: Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор  С.Болорзул, 

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ж,Ганболд /ҮД:2352/,

 

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Гомбо /ҮД:2130/,

 

Иргэдийн төлөөлөгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М, Д нарт холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт: 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д, М нар нь дангаар болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын автомашиныг нь хоногоор түрээсэлнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээ буюу нийт 244.345.000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд:

 

Шүүгдэгч Д, М нар нь бүлэглэн:

 

1. 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах М оффисын гаднаас хохирогч  Э эзэмшлийн 00-00 улсын дугаартай тоёота примо загварын авто машиныг залилан авч, 16.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

            2. 2018 оны 0сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Тээврийн товчооны буудлын орчимд хохирогч Б-н эзэмшлийн 00-00улсын дугаартай приус-20 загварын авто машиныг залилан авч, 8.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

 

            3. 2018 оны 0сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт 60 байрны гадна хохирогч Уэзэмшлийн 00-00улсын дугаартай пажеро загварын авто машиныг залилан авч, 9.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

            4. 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 0хорооны нутаг дэвсгэр, Бхорооллын орчим хохирогч З эзэмшлийн 00-00 улсын дугаартай пажеро загварын авто машиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

            5. 2017 оны 0сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэр, 0 байрны гадна хохирогч Г лексус-470 маркийн авто машиныг залилан авч 43.000.000 төгрөгийн хохирол,

 

            6. 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 0хорооны нутаг дэвсгэр, Батлан Хамгаалах Их сургуулийн ойролцоо А 00-00улсын дугаартай Тоёота приус-20 маркийн авто машиныг залилан авч 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

            7. 2018 оны 0 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 0хорооны нутаг дэвсгэр, Хорго 20/0 байрны гадна иргэн Цэзэмшлийн 00-00улсын дугаартай тоёота приус 11 загварын автомашиныг залилан авч 5.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан,

 

 

 

Шүүгдэгч Д нь дангаараа:

 

            1. 2018 оны 0 сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0хорооны нутаг дэвсгэр, Багшийн дээд сургуулийн өмнөх автобусны буудлын орчим хохирогч 0эзэмшлийн 00-00улсын дугаартай приус-20 маркийн машиныг залилан авч, 9.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

            2. 2018 оны 0 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 0хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ттүүний 00-00улсын дугаартай приус-30 загварын автомашины залилан авч, 12.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

            3. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 0хорооны нутаг дэвсгэрт байрлах Г цогцолборын гаднаас хохирогч Бэзэмшлийн 00-00улсын дугаартай alphart маркийн автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            4. 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрээ байгуулж иргэн А эзэмшлийн 00-00улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг залилан авч 13.200.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан,

 

            5. 2019 оны 0сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт гэрээ байгуулж иргэн Зэзэмшлийн 00-00улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 1 хоногийн хугацаатай 70.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хууран авч 7.500.000 төгрөгийн хохирол,

 

            6. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9 цагийн үед Сүхбаатар дүүргийн 0хороо 0 байрнаас иргэн Оэзэмшлийн Канон брэндийн 5 ди марк-2 загварын камер 2470 эф 2.8 мэргэжлийн дуран, Сони брэндийн хөл зэрэг эд зүйлийг түрээслэх нэрээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилж 2.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

            7. 2019 оны 0зүйлийн 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0хорооны нутаг дэвсгэрт Цээнэ 0тоотод үйл ажиллагаа явуулдаг ТХХК-аас 1 хоногийн хугацаатай түрээсэлнэ гэж хуурч 00-00улсын дугаартай  приус-20 маркийн автомашиныг залилан авч хохирогч Т7.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

            8. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 0 хороо Ахудалдааны төвийн урд иргэн Г эзэмшлийн 00-00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр хуурч авч залилж 13.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

            9. 2020 оны 9 дүгээр сарын 04-өөс 05        шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 0 хороо, Арктай шар байрны зогсоол дээрээс хохирогч Н эзэмшлийн 00-00 улсын дугаартай тоёота кровн-204 маркийн авто машиныг 2 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр иргэн Ц жолооны үнэмлэхийг үзүүлэн хууран авч бусдад зарж залилж 15.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

            10. 2020 оны 0 сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн дэргэд иргэн Б эзэмшлийн 53-22 УАВ улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 17.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

            11. 2019 оны 0 сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэх 200.000 төгрөг бэлнээр өгч хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 7.950.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

            12. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Х ордны үүднээс иргэн У эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэхээр 25.000 төгрөг бэлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 8.995.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан.

 

            Шүүгдэгч М нь дангаараа:

 

  1. 2018 оны 0 сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0 хороо 

Багшийн дээдийн сургуулийн өмнөх автобусны буудал дээр иргэн Х 00-00 тоёота приус-20 маркийн автомашиныг 5 хоногийн хугацаатай түрээсэлнэ хэмээн 400.000 төгрөг өгч хуурч мэхлэн залилж 8.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

 

  1. Яллагдагч Б бүлэглэн 2020 оны 0сарын 26-ны өдөр

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч О эзэмшлийн 00-00 улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг залилан авч 13.200.000 төгрөг буюу их хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

 

1.1  Хэргийн үйл баримтыг тогтоож, нотлох баримтыг үнэлсэн шүүхийн дүгнэлт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д нь М нар нь 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарын хооронд бүлэглэн нийт 7 удаагийн үйлдлээр автомашиныг нь хоногоор түрээсэлнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж хохирогч Э 16,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Б 8,500,000 төгрөгийн эд хөрөнгийн  хохирол, Ут  9,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, З 7,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Г  43,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч А 8,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Ц 5,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэх үйл баримт;

 

Шүүгдэгч Д нь 2017 оны 12 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын хооронд  ганцаараа  нийт 12 удаагийн үйлдлээр автомашиныг нь хоногоор түрээсэлнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж хохирогч М 9,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, Т 12,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Б 8,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч А 13,200,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч З 7,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Т7,900,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Г 13,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Н 15,900,000 төгрөгийн хохирол, хохирогч Б 17,700,000 төгрөгийн хохирол, хохирогч Ш 7,950,000 төгрөгийн хохирол, хохирогч У 8,995,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч О эзэмшлийн Канон брэндийн 5 ди марк-2 загварын камер 2470 эф 2.8 мэргэжлийн дуран, Сони брэндийн хөл зэрэг эд зүйлийг түрээслэх нэрээр түүнд 2,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэх үйл баримт;

 

Шүүгдэгч Мнь ганцаараа 2018 оны 0 сарын 26-ны өдөр автомашиныг 5 хоногийн хугацаатай түрээсэлнэ гэж  хохирогч Х залилж 8.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 2020 оны 0сарын 26-ны өдөр  Б бүлэглэн хохирогч О эзэмшлийн 00-00 улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг залилан авч 13.200.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.     

 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн зүгээс нь хэргийн зарим үйл баримтыг, хамтран оролцоог хүлээн зөвшөөрөхгүй маргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримт тус бүрийг дараах байдлаар тогтоосон болно.

 

 

Шүүгдэгч  М , Д нар нь бүлэглэн, нийт 7 удаагийн үйлдлээр  түрээслэх нэрийдлээр бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч хохирол учруулсан   гэх үйл баримтууд нотлогдон тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт:

 

 

1.  М , Д нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах М оффисын гаднаас хохирогч Ээзэмшлийн 00-00улсын дугаартай тоёота примо загварын авто машиныг залилан авч, 16.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт гаргасан болно. Үүнд:

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 15 тал/,

 

тээврийн хэрэгслийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай “...С гаргаж өгсөн мөнгөлөг саарал өнгийн тоёота премио маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Э хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 17 тал/,

 

хохирогч Эмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д үнэгүй.мн сайт дээр авто машин түрээслэх хэсэг дээр зар байршуулсан байсан ба зарын дагуу надтай холбогдсон. 3 хоногийн 225.000 төгрөг, барьцаа 215.000  төгрөг авсан, гэрээ байгуулаагүй. Машинаа шалгаж өгсөн ямар ч асуудалгүй байсан. Сүлжээгүй газар явж байна гээд ахиж холбогдоогүй...” гэх мэдүүлэг /1 хх-21 тал/,

 

Э“... 103-ын үүдэнд өөрийн эзэмшлийн ...автомашинаа 3 хоногийн дараа авахаар тохиролцон Дд хүлээлгэн өгсөн... ” гэх мэдүүлэг  /1хх-58 тал/,

 

Яллагдагч Дгийн “...үүний дагуу М бид 2 ярьж байгаад миний гаргасан санааг дэмжээд тэгээд Э гэх хүний автомашиныг түрээсэлсэн...машиныг түрээслэхдээ М бид 2 хамт явж байсан бөгөөд барьцаанд тавихдаа П бид 3 хамт явсан...”гэх мэдүүлэг /4хх-61-63 тал/,

 

Яллагдагч  М гийн “...уг машиныг Д авсан юм...тухайн үед Д надад мөнгө өгөх ёстой байсан юм...тэр мөнгөнөөс би 140.000 төгрөг л авсан...” гэх мэдүүлэг /4хх-64-66 тал/,

 

Шүүгдэгч  М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...уг машиныг Д авсан...би 140.000 төгрөг л авсан...би энэ хэрэгт хамтран оролцоогүй ....” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дгийн өгсөн                                                                 “ машиныг түрээслэхдээ М бид 2 хамт явж байсан бөгөөд барьцаанд тавихдаа П бид 3 хамт явсан...” гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Анх Д Т бид хоёрыг хамт байхад ирсэн ба ирэхдээ  00-00 улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёота премио машиныг унаж ирээд уг машин нь миний машин байгаа юм. 3.500.000 мянган төгрөг 10 хувийн  хүүтэй 10 хоногийн хугацаатай зээлчих гэж хэлэхээр нь би зөвшөөрч 3 сая төгрөг данснаасаа шилжүүлж, 500.000 төгрөгийг  бэлнээр  өгсөн. Гэтэл 7  хоногийн дараа мөрдөгч, машины эзэнтэй ирээд машинаа аваад явсан. ...3.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 24, 8 хх-ийн 151 тал/,

 

Барьцаат зээлийн гэрээ /1 хх-ийн 29 тал/,

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00-00улсын дугаартай тоёота примо загварын авто машин ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 16.000.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 201 тал/ зэрэг болно.

 

Хохирогч Ээзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч явсан  үйл баримттай мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д маргаагүй, харин шүүгдэгч Мнь хохирогч Э автомашиныг авч явсан үйлдэлд оролцоогүй зөвхөн барьцаанд тавихад нь хамт явж өөрийн авах ёстой байсан мөнгөө Дгаас авсан гэж мэтгэлцсэн ба шүүгдэгч  М гийн  энэ тайлбар хэргийн үйл баримтад түүнийг оролцоогүй гэж дүгнэхэд хангалттай нотлох баримт болохгүй бөгөөд хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох баримт болох Дгийн “...машиныг барьцаанд тавихад хамт Мхамт явсан, түрээсэлсэн машин гэдгийг нь мэдэж байсан...” гэх мэдүүлэг,  М гийн “…барьцаанд тавихад нь хамт явсан, 140.000 төгрөг авсан...” гэх өөрийнх нь мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар  шүүгдэгч нар нь хохирогч Ээзэмшлийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авч явсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч  М , Д нар гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх талаарх шүүхийн дүгнэлтийг  энэ тогтоолын гэм буруугийн талаарх хэсэгт тайлбарлалаа.

 

2. М , Д нар нь бүлэглэн 2018 оны 0сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэр, хуучнаар Тээврийн товчооны буудлын орчимд хохирогч Б-нэзэмшлийн 00-00улсын дугаартай приус-20 загварын авто машиныг залилан авч, 8.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол гэх үйл баримтын хүрээнд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

 

Хохирогч БСүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1 хх-ийн 102, 110 тал/,

 

Автомашин түрээслэх гэрээ, үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 103-104, 106 тал/,

 

Хохирогч Б-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Фейсбүүк дээр приус-20 маркийн автомашин  түрээслэх хүн байна уу гэсэн зар байсан ба түүний дор маш олон хүн  машинаа түрээслүүлнэ гэж коммент бичсэн байсан тэгэхээр нь би коммент бичсэн юм. Тэгсэн 2018 оны 0сарын 02-ны өдөр  D гэсэн фейсбүүк хаягаас машинаа түрээслэх үү, 4 хоног түрээсэлье, дугаараа өгчих гээд дугаараа өгөөд утсаар ярилцаад СБД-н 021-р байр болох гэрийнхээ гадаа тэр хүнтэй уулзахад Д гэдэг хүн ирээд “би хүн тосох гэж байгаа юм өнөөдөр машин бэлэн байж байх хэрэг байна гээд  би түрээслэхээр зөвшөөрөөд өдрийн 50.000 төгрөгөөр, 5 хоног түрээслэх гэрээ байгуулсан...тэгээд 2018 оны 0сарын 22-ны өдөр дуусчхаад байхад машин авчирч өгөөгүй, утас нь холбогдоогүй. Би нийт 1.350.000 төгрөг авсан. Уг машин нь миний эзэмшлийнх гэхдээ  Есөн Шижир ХХК-д барьцаалчихсан байгаа энэ байгууллагын нэр дээр байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 113-114 тал/,

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00-00улсын дугаартай приус-20 загварын авто машин. ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 8.500.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 199 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дгийн өгсөн ”тухайн үед юу гэж ярьж байснаа санахгүй байна. Би түрээслээд  М д өгөөд, Мбарьцаанд тавиад л явсан...машиныг би очиж аваад М барьцаанд тавьсан... Мнамайг түрээслээд авсан гэдгийг мэдэж байгаа” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М гийн өгсөн “...Б, З, У нарын машиныг А гэж хүнд барьцаанд тавьсан...барьцаанд тавьсан мөнгөнөөс хэрэглэсэн юм байхгүй...хамт байж байгаад тоглосон асуудал байгаа” гэх мэдүүлэг,

 

Яллагдагч Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Бын машиныг М бид 2 хамт түрээслэн авсан юм. Би түрээслэн авч өгөөд уг машиныг Мд өгч явуулсан юм. М цааш нь А гэх хүнд 3 сая төгрөгөөр барьцаанд тавьсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-61-63 тал/,

 

Яллагдагч  М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...энэ хэргийг Д бид 2 хамт ярилцаж байгаад Д очиж авсан бөгөөд уг машиныг А гэх хүнд 4 сая төгрөгөөр тавиад мөнгөөр нь тоглоод алдчихсан...ингээд алдаад өрөнд орсноор цааш үргэлжлүүлэн яваад байгаа юм...” гэх мэдүүлэг /4хх-64-66 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 5 машин барьцаанд авсан бөгөөд эдгээр машин бүгд эзэмшигч нар нь эргүүлэн авсан, надад 5 машин барьцаанд авсан зээлийн мөнгө нийт 23.050.000 төгрөг болсон, мөн барьцаанд авсан 5 машины үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээний хөлсөнд 23.550.000 төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 101-102, 4 хх-ийн 142, 8 хх-ийн 44 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч нар нь хохирогч Б-нэзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч явсан  үйл баримттай мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүх, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогч Б-нөөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслэх саналын дагуу түүний тээврийн хэрэгслийг авч явж барьцаанд тавьж иргэний нэхэмжлэгч Б.Аод 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 

3.  М , Д нар нь бүлэглэн 2018 оны 0сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт 60 байрны гадна хохирогч Уэзэмшлийн 00-00улсын дугаартай пажеро загварын авто машиныг залилан авч, 9.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

 

Хохирогч Умөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 7 дугаар эхээр фэйсбук хуудсанд автомашин түрээсэлнэ гэж зар тавьсан. 2018 оны 0сарын эхээр 0000дугаараас 1 залуу залгаад автомашин түрээслэх үү, 3 хоног түрээсэлмээр байна. Гаднаас хүмүүс ирж байгаа юм гэж хэлсэн. ...2018 оны 0сарын 10-ны өдөр 0000, 0000 гэсэн дугаараасаа залгаад нөгөө хүмүүс минь маргааш ирэхээр болсон. Та машинаа түрээслэх хэвээрээ юу гэж асуухаар нь түрээсэлнэ гэж хэлтэл манай гэр болох Баянгол дүүргийн 0 хороо 60 байрны гадаа ирээд миний машиныг үзээд 300.000 төгрөг өгөөд 3 хоног түрээслэх гэрээ хийгээд өгөөд явуулсан...автомашинаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 99 тал/,

 

Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хохирогч У2018 оны 0сарын 21-ний өдөр гаргасан өргөдөл /2 хх-ийн 103 тал/,

 

Түрээсийн “...миний бие Уэзэмшлийн 00-00улсын дугаартай приус автомашиныг иргэн Дд 5 хоногийн хугацаатай 2018.08.10-2018.08.14 хооронд түрээслэхээр тохиролцов. ...300.000 төгрөг хүлээн авав...” гэх хохирогч У, шүүгдэгч Д нарын хийсэн гэрээ /2 хх-ийн 104 тал/,

 

Сэжигтэн  М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д нь 2018 оны 0сарын 11-ний өдөр унаж явсан 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслээ Аод барьцаанд тавьж 3 сая төгрөг 10 хувийн хүүтэй зээлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 105 тал/,

 

Сэжигтэн Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 0сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 0 хороо 60 байрны гадна талд У гэх хүнтэй 00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэл 5 хоног түрээслэхээр гэрээ хийсэн. ...Би 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсийн гэрээ хийж М өгөөд М нь 2018 оны 0сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл барьцаал мөнгө зээлдэг А гэх хүнд барьцаанд тавьж 3 сая төгрөг зээлсэн...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 106 тал/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх-ийн 108 тал/,

 

2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгсэл хохирогч Ут хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 109 тал/,

 

БХХК-ийн 2018 оны 0 сарын 04-ний өдрийн “...00-00улсын дугаартай тээврийн хэрэгсэл 9.500.000 төгрөг гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт /2 хх-ийн 113 тал/,

 

Хохирогч УБаянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан “...түрээсийн төлбөрт ашигласан 38 хоногийн нэг өдрийн 60.000 төгрөгөөр тооцож 2.280.000 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон гэмтсэн болон алга болсон нэр бүхий эд зүйлсийн хохиролд 285.000 төгрөг, торгуулийн төлбөр болох 20.000 төгрөг, хохирлын үнэлгээний төлбөрт 45.000 төгрөг бүгд 2.630.000 төгрөгийг Дгаас гаргуулахаар нэхэмжилнэ...” гэх нэхэмжлэл, хавсаргасан гэрэл зураг, Бэст Эстимэйт ХХК-ийн тайлан, баримтууд  /2 хх-ийн 115, 116-117, 118-119 тал/,

 

Дгийн Улаанбаатар хотын банкны депозит дансны хуулга /2 хх-ийн 136 тал/,

 

Дгийн Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга /2 хх-ийн 162-178 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дгийн өгсөн “тухайн үед юу гэж ярьж байснаа санахгүй байна. Би түрээслээд  М д өгөөд, Мбарьцаанд тавиад л явсан...Уын тухайд яг адилхан…Мн.Бын машин, н.Уын машин, н.З нарын машиныг түрээсэлж авахад М цуг явж аваагүй... Мбарьцаалдаг байсан.... Мнамайг түрээслээд авсан гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М гийн өгсөн “…Б,З, У нарын машиныг А гэж хүнд барьцаанд тавьсан...машиныг барьцаанд тавьсан мөнгөнөөс хэрэглэсэн юм байхгүй, хамт байж байгаад тоглосон асуудал байгаа” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудад  дүгнэлт хийхэд хохирогч У  нь өөрийн эзэмшлийн 00-00улсын дугаартай Приус 20 маркийн авто машиныг түрээслүүлэх хүсэлдээ хөтлөгдөн бусдад өгч явуулсны улмаас эд зүйлээ алдаж цагдаагийн байгууллагад хандан олж авсан үйл баримт болсон болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч У эзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч явсан өөрийн үйлдэлтэй энэ үйл баримттай мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д маргаагүй, харин шүүгдэгч Мнь хохирогч Уавтомашиныг авч явсан үйлдэлд оролцоогүй зөвхөн А гэх хүнд 3,000,000 төгрөгөөр  барьцаанд тавьсан, мөнгөнөөс хэрэглээгүй, хамт тоглосон гэж маргаж мэтгэлцэж, энэ үйл баримтад хамтран оролцоогүй гэж маргасан.

 

Шүүгдэгч  М гийн  энэ тайлбар хэргийн үйл баримтад түүнийг оролцоогүй гэж дүгнэхэд хангалттай нотлох баримт болохгүй, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох баримт болох Дгийн өгсөн “Би түрээслээд  М д өгөөд, Мбарьцаанд тавиад л явсан...Уын тухайд яг адилхан…Мн.Бын машин, н.Уын машин, н.З нарын машиныг түрээсэлж авахад М цуг явж аваагүй... Мбарьцаалдаг байсан.... Мнамайг түрээслээд авсан гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М гийн өгсөн “…Б,З, У нарын машиныг А гэж хүнд барьцаанд тавьсан...машиныг барьцаанд тавьсан мөнгөнөөс хэрэглэсэн юм байхгүй, хамт байж байгаад тоглосон асуудал байгаа” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байх тул шүүхээс шүүгдэгч нарыг хохирогч У эзэмшлийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авч явсан үйл баримт тогтоогдсон гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч  М , Д нар гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх талаарх шүүхийн дүгнэлтийг  энэ тогтоолын гэм буруугийн талаарх хэсэгт тайлбарлалаа.

 

4.  М , Д нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 0хорооны нутаг дэвсгэр, Бхорооллын орчим хохирогч Зэзэмшлийн 00-00улсын дугаартай пажеро загварын авто машиныг залилан авч, 7.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3 хх-ийн 26 тал/,

 

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан “...миний эзэмшлийн 00-00улсын дугаартай Мицубүшин Пажиро маркийн автомашиныг БД гэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 0хорооны нутаг дэвсгэр, Бхорооллын 410байрны гаднаас түрээсэлж аваад одоог хүртэл ор сураггүй болсон...” гэх хохирогчийн өргөдөл /3 хх-ийн 27 тал/,

 

Хохирогч Змөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн эзэмшлийн __________ улсын дугаартай саарал өнгийн пажиро 3 маркийн автомашиныг байнгын түрээслэхээр Үнэгүй.мн сайтад зар тавьсан. ...2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нөгөө дугаараас залгаад 2-3 гадаад иргэн авч тэрэлж явчхаад ирье гэж хэлсэн. …түүнээс хойш холбогдохгүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө залгахад уучлаарай сүлжээгүй газар байсан юм орой машиныг чинь гэрт чинь аваачаад өгнө гэж мессеж бичсэн...би учирсан хохирол буюу 2 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Мөн өөрийнхөө автомашиныг олохын тулд Дрон төхөөрөмж түрээслэн Улаанбаатар хотоор хайсан зардал гарсан, энэ зардалд 400.000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 35-36, 4 хх-ийн 140 тал/,

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00-00улсын дугаартай М тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоогдсон дүн 7.5000.000 төгрөг...”гэх дүгнэлт /3 хх-ийн 194 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дгийн өгсөн “тухайн үед юу гэж ярьж байснаа санахгүй байна. Би түрээслээд  М д өгөөд, Мбарьцаанд тавиад л явсан...Уын тухайд яг адилхан…Мн.Бын машин, н.Уын машин, н.З нарын машиныг түрээсэлж авахад М цуг явж аваагүй... Мбарьцаалдаг байсан.... Мнамайг түрээслээд авсан гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М гийн өгсөн “…Б,З, У нарын машиныг А гэж хүнд барьцаанд тавьсан...машиныг барьцаанд тавьсан мөнгөнөөс хэрэглэсэн юм байхгүй, хамт байж байгаад тоглосон асуудал байгаа” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

Хохирогч З  эзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч явсан өөрийн үйлдэлтэй энэ үйл баримттай мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д маргаагүй, харин шүүгдэгч Мнь хохирогч З автомашиныг авч явсан үйлдэлд оролцоогүй зөвхөн А гэх хүнд 5,000,000 төгрөгөөр  барьцаанд тавьсан, мөнгөнөөс хэрэглээгүй, хамт тоглосон гэж маргаж мэтгэлцэж, энэ үйл баримтад хамтран оролцоогүй гэж маргасан.

 

Шүүгдэгч  М гийн  энэ тайлбар хэргийн үйл баримтад түүнийг оролцоогүй гэж дүгнэхэд хангалттай нотлох баримт болохгүй, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  нотлох баримт болох Дгийн өгсөн “Би түрээслээд  М д өгөөд, Мбарьцаанд тавиад л явсан...Уын тухайд яг адилхан…Мн.Бын машин, н.Уын машин, н.З нарын машиныг түрээсэлж авахад М цуг явж аваагүй... Мбарьцаалдаг байсан.... Мнамайг түрээслээд авсан гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М гийн өгсөн “…Б,З, У нарын машиныг А гэж хүнд барьцаанд тавьсан...машиныг барьцаанд тавьсан мөнгөнөөс хэрэглэсэн юм байхгүй, хамт байж байгаад тоглосон асуудал байгаа” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байх тул шүүхээс шүүгдэгч нарыг хохирогч З  эзэмшлийн тээврийн хэрэгслийг хууль бусаар авч явсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч  М , Д нар гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх талаарх шүүхийн дүгнэлтийг  энэ тогтоолын гэм буруугийн талаарх хэсэгт тайлбарлалаа.

 

5.  М , Д нар нь бүлэглэн 2017 оны 0сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 0хорооны нутаг дэвсгэр, 0 байрны гадна хохирогч Г лексус-470 маркийн авто машиныг залилан авч 43.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч Г Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1 хх-ийн 208 тал/,

 

Түрээсийн гэрээ /1 хх-ийн 209-210 тал/,

 

 Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00-00 улсын дугаартай лексус-470 маркийн авто машин ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 43.000.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 197 тал/,

 

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би хувиараа автомашин түрээсийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2017 оны 0сарын 28-ны өдөр миний гар утас руу танихгүй залуу залгаад  автомашин түрээсэлж байгаа юу гэж асуухаар нь тиймээ гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө БЗД-н 0-р хороо 0 байрны гадаа 15 цаг өнгөрч байхад  уулзсан бөгөөд тухайн үед 2 залуу ирсэн. Тэгээд нөгөө 2 залуугаас хаашаа явахыг нь асуухад сувилал руу 2017 оны 0 сарын 29-ний өглөө эрт явах ажилтай. Ирж очиход 4 хоног болно гэж хэлсэн. БЗД-н 0 хорооны нотариатч дээр ирж түрээсийн гэрээ хийж автомашинаа бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Би уг залуучуудаас 4 хоногийн түрээсийн мөнгө 800.000, барьцаа 600.000 төгрөг авсан. Нийт 1.400.000 болж байна.Ингээд гэрээн дээрх дугаар нь холбогдохгүй байхаар нь... Иймд миний машиныг олж өгнө үү...Нийт 1.540.000 төгрөг хохирол учирсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 217-219, 4 хх-ийн 192-193 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Г Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /1 хх-ийн 212 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг /8 хх-ийн 166 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дгийн өгсөн “хамгийн анх Г гэж хүний лекус 470 маркийн автомашиныг түрээслэн авсан...иргэний нэхэмжлэгч Г гэж хүнд энэ машиныг 10.000.000 төгрөгт барьцаанд тавьсан...” гэх

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М гийн өгсөн “…2017 оны 0сарын 28-ны өдөр Д 470 маркийн автомашиныг түрээслэн авсан. Иргэний нэхэмжлэгч н.Ад 10.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байдаг. Уг автомашиныг түрээслэх, барьцаанд тавих үйлдэлд оролцоогүй, түрээслүүлэгчтэй нь уулзаагүй…” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судалсан болно.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудад  дүгнэлт хийхэд хохирогч Г нь өөрийн эзэмшлийн Лексус 470 маркийн авто машиныг  түрээслүүлэх хүсэлдээ хөтлөгдөн бусдад өгч явуулсны улмаас эд зүйлээ алдаж цагдаагийн байгууллагад хандан олж авсан үйл баримт болсон болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон  тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г  эзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч явсан өөрийн үйлдэлтэй энэ үйл баримттай мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д маргаагүй, харин шүүгдэгч Мнь хохирогч Г автомашиныг авч явсан үйлдэлд оролцоогүй гэж маргаж мэтгэлцсэн.

 

      Хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох хохирогч Гмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 0сарын 28-ны өдөр миний гар утас руу танихгүй залуу залгаад  автомашин түрээсэлж байгаа юу гэж асуухаар нь тиймээ гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө БЗД-н 0-р хороо 0 байрны гадаа 15 цаг өнгөрч байхад  уулзсан бөгөөд тухайн үед хоёр залуу ирсэн. Тэгээд нөгөө 2 залуугаас хаашаа явахыг нь асуухад сувилал руу 2017 оны 0сарын 29-ний өглөө эрт явах ажилтай. Ирж очиход 4 хоног болно гэж хэлсэн. БЗД-н 0хорооны нотариатч дээр ирж түрээсийн гэрээ хийж автомашинаа бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Би уг залуучуудаас 4 хоногийн түрээсийн мөнгө 800.000, барьцаа 600.000 төгрөг авсан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 217-219, 4 хх-ийн 192-193 тал/,

иргэний нэхэмжлэгч ГБаянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан “…Г залгаад Д, Р Лексус 470 машин тавих гэсэн юм гээд байна, чи 10 сая төгрөг зээлээч гэж гуйсан тэгээд....” гэх гомдол /1 хх-ийн 212 тал/, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  мэдүүлэг “… ингээд би Д, М нарын унаж ирсэн Лексус 470 маркийн машиныг барьцаанд авсан...тийм учир энэ 2 бас намайг таньдаг учир над дээр ирсэн байна лээ...”   гэх мэдүүлэг /8 хх-ийн 166 тал/ зэргээр шүүгдэгч  М гийн  энэ тайлбар үгүйсгэгдэж хохирогч Г автомашиныг шүүгдэгч нар түрээслэх нэрийдлээр хамт авч явсан улмаар барьцаанд тавьсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч  М гийн  хохирогч Г автомашиныг авч явсан үйлдэлд оролцоогүй гэж маргасан мэдүүлэг дэмжигдээгүй, бусад нотлох баримтаар энэ мэдүүлэг үгүйсгэгдсэн болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч  М , Д нар гэмт хэрэгт хамтран оролцсон эсэх талаарх шүүхийн дүгнэлтийг  энэ тогтоолын гэм буруугийн талаарх хэсэгт тайлбарлалаа.

 

6.  М , Д нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 0хорооны нутаг дэвсгэр, Батлан Хамгаалах Их сургуулийн ойролцоо А 00-00улсын дугаартай Тоёота приус-20 маркийн авто машиныг залилан авч 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 хороо батлан хамгаалахын их сургуулийн хойд шалганы орчимд 00-00улсын дугаартай Тоёота приус-20  маркийн автомашиныг 3 хоногийн хугацаатай бусдад түрээслүүлэх гэрээ хийж автомашинаа алдсан...” гэх тэмдэглэл /2 хх-ийн 220 тал/,

 

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан “...2018.9.03-ны орой 7 цагийн орчимд 3 хоногийн хугацаатай түрээслүүлсэн бөгөөд улмаар 2 хоног сунгасан. Түүнээс хойш утсаа авахгүй яваад байгаа...” гэх өргөдөл /2 хх-ийн 221 тал/,

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 0000 дугаараас үл таних хүн залгаж машин түрээсэлнэ гэж машин түрээсэлнэ гэсэн зарын дагуу ярьж байна машин байна уу гэхэд би түрээслэх машин байгаа болохоо хэлж 19 цагаас хойш түрээсэлж авч болно гэж хэлэхэд тэр залуу надтай дахин гар утсаар холбогдож Баянзүрх дүүргийн 0 хороо Батлан хамгаалах их сургуулийн арын шалган нэвтрүүлэхийн С  ШТС-ын зогсоол дээр уулзаж миний машиныг авсан орой болсон байсан учир нотариатаар баталгаа хийлгэхгүй машин дотроо цаасан дээр авч явсныг нь бичүүлэн авсан. Би машинаа 3 хоногийн 180.000 төгрөгөөр түрээсэлсэн ба барьцаа 200.000 төгрөгийг гадаад паспортын хамтаар авсан. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны миний машиныг түрээслэн М над руу залгаж машиныг чинь дахин 2 хоног сунгаж унах хэрэгтэй байна. Барьцаа мөнгөнөөсөө суутгаад 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагт хүргээд өгье гэж залгахад би зөвшөөрсөн ба 09-ний өдөр болоход машин авч өгөөгүй залгахад очиж байна гээд алга болсон. Одоо гар утсаа авахгүй байгаа. ...Миний машиныг надаас авсан хүн гадаад паспортоо барьцаанд өгөөд явсан ба нэр нь М  М гэж байсан. ...Миний машины 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 3 хоног 180.000 төгрөгөөр түрээсэлж авч явсан ба барьцаа мөнгөтэй нийт 380.000 төгрөг төлсөн. Энэ дүн нь 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх төлбөр гэж үздэг болно. Харин 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 16 хоногийн 960.000 төгрөгийг түрээсийн хохиролтой байна...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 225-226, 227-228 тал/,

 

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Эд мөрийн баримт хураан авсан “...00-00улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн авто машин илээр харагдах эвдрэл гэмтэлгүй...” гэх тэмдэглэл /2 хх-ийн 236 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...мөнгөлөг саарал өнгийн 00-00улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашиныг 1 ширхгийг бүрэн бүтэн хүлээн авав. А..” гэх тэмдэглэл /2 хх-ийн 240 тал/

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00-00улсын дугаартай Тоёота приус-20 маркийн авто машин ...8.000.000 төгрөг...” гэх тайлан /3 хх-ийн 195 тал/,

 

Яллагдагч  М гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...А-н машиныг бас л адилхан аваад л А-д 3 сая төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд мөнгийг Д бид 2 тоглоод дуусгасан юм” гэх мэдүүлэг /4хх-64-66 тал/,

 

Яллагдагч Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...гэм буруугаа ойлгож сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна байна, би гэрчийн мэдүүлэг дээрээ болсон бүх асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн...” гэх мэдүүлэг / 3хх-21 тал/ зэрэг болно.

 

 

Шүүгдэгч нар нь хохирогч А эзэмшлийн тээврийн 00-00улсын дугаартай Приус маркийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч явсан  үйл баримттай мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүх, хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогч А өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслүүлэх  саналын дагуу хохирогчийн  тээврийн хэрэгслийг нь авч яваад барьцаанд тавьж иргэний нэхэмжлэгч Б.Аод 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

 

7.  М , Д нар нь бүлэглэн 2018 оны 0 сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 0хорооны нутаг дэвсгэр, Хорго 20/0 байрны гадна иргэн Цэзэмшлийн 00-00улсын дугаартай тоёота приус 11 загварын автомашиныг залилан авч 5.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан гэх үйл баримтын хүрээнд дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “2018 оны 0 сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн  00-00улсын дугаартай  Тоёота приус-11 маркийн автомашинаа М гэгчид 10 хоногийн хугацаатай түрээслүүлэхээр өгч залилуулсан..” гэх хохирогч Э.Ц оос гаргасан гомдлын  тэмдэглэл /1 хх-ийн 183 тал/,

 

Хохирогч Цмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 0 сарын 14-ний өдөр үнэгүй.мн сайтад тоёота приус-11 маркийн автомашиныг нэг өдрийн 50.000 түрээслүүлнэ гэсэн зар тавьсан бөгөөд 2018 оны 0 сарын 15-ны өдөр М гэж хүн ярьсан ба тухай өдөр энэ хүнтэй уулзаад өөрийн автомашинаа 1 өдрийн 50.000 төгрөгөөр 10 хоног түрээслэхээр тохиролцсон. Ингээд би 2018 оны 0 сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн  00-00улсын дугаартай тоёота приус 11 маркийн машинаа Мд хүлээлгэн өгсөн ба урьдчилгаа гэж 350.000 төгрөгийг бэлнээр авч 3 хоногийн дараа үлдсэн 150.000 төгрөгийг 2018 оны 0 сарын 26-ны өдөр барьцаа болох 200.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш надаас зугтаад байгаа тул цагдаад хандсан. ... Д болон М нарт өөрийн эзэмшлийн 00-00улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн машинаа түрээслэхээр өгч явуулсан. Гэтэл хоёр миний ач залилан алга болсон. Миний машины үнэлгээ 5.500.000 төгрөг болсон бөгөөд би энэ хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 186-187, 4 хх-ийн 139 тал/,

 

Яллагдагч Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... тэгээд Ц  машиныг түрээслэн авсан...Б  гэж хүнтэй ярьж байгаад нэг хүн зааж өгсөн бөгөөд тэр  хүнд 2 сая төгрөгөөр барьцаанд тавиад 4 лээ сууж байгаад тоглоод алдсан ...” гэх мэдүүлэг /4хх-64-66 тал/,

 

Яллагдагч  М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн машиныг авах үед ...бид 4 хамт явсан...ингээд уг машиныг Д авч яваад 2 сая төгрөгийн барьцаанд тавиад ирсэн, ингээд мөнгийг 4 лээ хамт тоглож байгаад алдсан...” гэх мэдүүлэг /4хх-64-66 тал/,

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00-00улсын дугаартай тоёота приус 11 загварын автомашин ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.500.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 198 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Дгийн өгсөн “…Тэгээд Ммашиныг нь түрээслэж аваад би тэрийг нь н.Б  гэж хүнд барьцаанд тавьсан. н.Т  машин, н.Ц  машин, н.М  гэж хүний машиныг нэг хүнд барьцаанд тавьсан юм. Тэгсэн чинь Сүхбаатар дүүргийн эрүүгийн төлөөлөгч нар н.М  гэж хүний машиныг хурааж аваад нөгөө 2 хүний машиныг хурааж аваагүй. 3 машин байхад 1 машиныг хурааж аваад нөгөө 2 машиныг хурааж аваагүй... тэгсэн мөртлөө нөгөө 2 хүний машиныг хэлээд байхад аваагүй. Тухайн үед мэдүүлэг авахгүй бараг 1 жилийн дараа н.Б  гэж хүнийг дуудаж мэдүүлэг авахаар тэр хүн нь мэдэхгүй гээд байгаа юм...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нар нь хохирогч Ц  эзэмшлийн тээврийн 00-00улсын дугаартай Приус 11 маркийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч явсан  үйл баримттай мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй, харин  шүүгдэгч Д нь  хохирогчийн тээврийн хэрэгслийг барьцаалсан хүнийг олоогүй, тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй гэж маргасан  болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д, Мнар  нь хохирогч Ц  эзэмшлийн тээврийн 00-00улсын дугаартай Приус 11 маркийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч, 5,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч Д нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц автомашиныг Б  гэж хүнээр дамжуулан бусдад түрээсэлсэн, тээврийн хэрэгслийг олох талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй гэж маргасан ба энэ нь шүүгдэгч хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч явж, улмаар бусдад дамжуулсан нь яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримтыг тогтооход хамааралгүй юм.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б оос энэ талаар мэдүүлэг авсан /8хх-175 тал/ авсан энэ мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн болохыг дурдаад хэрэгт авагдсан баримтын хүрээнд, яллах дүгнэлтийн хүрээнд  шүүх үйл баримтыг, шүүгдэгч нарын гэм бурууг  тогтоож хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч  Д нь ганцаараа, нийт 12 удаагийн үйлдлээр  түрээслэх нэрийдлээр бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч хохирол учруулсан  гэх үйл баримтууд нотлогдон тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт:

    1. Шүүгдэгч Д нь дангаараа  2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 9 цагийн үед Сүхбаатар дүүргийн 0хороо 0 байрнаас хохирогч Оэзэмшлийн Канон брэндийн 5 ди марк-2 загварын камер 2470 эф 2.8 мэргэжлийн дуран, Сони брэндийн хөл зэрэг эд зүйлийг түрээслэх нэрээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилж 2.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийв. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2017 оны 12 дугаар сарын 26-ны  өдөр Сүхбаатар дүүргийн 0хорооны нутаг дэвсгэрт байрлах 0 байрны 0 орцонд үл таних хүнд камер, дуран зэрэг эд зүйлсээ үл таних хүнд түрээслүүлнэ  гэж өгөөд залилуулсан...” гэх тэмдэглэл /1 хх-ийн 49 тал/,

 

Хохирогч Омөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 09 цагийн үед СБД-ийн 0хороо 0 байрны гадна  байхад  Д гэдэг залуу зарын дагуу над руу холбогдоод камер түрээсэлье, өглөө цэцэрлэгийн хүүхдийн шинэ жилтэй гэж хэлээд манай байрны гадна уулзсан, Д нь өөрийн компанийн нягтлан А гэх эмэгтэйн хамтаар ирээд Б-ийн үнэмлэхийг барьцаанд үлдээгээд нэг өдрийн түрээсийн 95000 төгрөг бэлнээр өгөөд  Канон брендын 5Д марк2 загварын камер, 2470 эф 2,8 мэргэжлийн дуран, сони брендын хөл зэрэг зүйлсийг батарей карт цэнэглэгчийн  хамтаар аваад явсан. Тухайн үед би баталгаажуулах зорилгоор гар утсан дээрээ дүрс бичлэг хийсэн. Маргааш нь Дгийн утас руу залгаад камер, дурангаа эргүүлээд өгчих гэсэн за гээд таг болсон. Миний өмчлөлийн эдгээр эд зүйлс нь 4.500.000 төгрөгийн үнэтэй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 52-53 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 12 сарын 26-ны өдөр  би өөрийн ломбард дээр ирэхэд Б гэгч нь 5Д марк 2 гэдэг камер барьцаанд тавих гээд ирсэн байсан, тухайн үед танай ажилтан А  камерыг сайн мэдэхгүй учраас би өөрөө тус камерыг шалгаж үзээд барьцаанд авахаар болсон. Тэгээд гаднаа Д гэх залуу орж ирээд камер 900.000 төгрөгт тавья гэхээр нь 700.000 төгрөгт л авна гэж хэлээд камер барьцаанд авсан. Ингэхдээ Бөмнө тавьж байсан зөөврийн компьютерыг чөлөөлж өгөөд 700.000 төгрөгт камерыг үнэлж аваад зөөврийн компьютерын хүүгийн хамтаар бодоод 530.000 төгрөгийг суутгаж үлдэгдэл 170.000 төгрөгийг Болортуяад өгсөн. А байнга эд зүйлс барьцаанд тавьдаг байсан. Харин Дг өмнө нь харж байгаагүй. Би  700.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55, 57 тал/,

 

Гэрч Н.Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр  Д, П хоёр манай ажил дээр ирээд өрөөнд байж байхад Д надаас нягтлан С  зөөврийн компьютерыг 2 цаг хэрэглээд буцаагаад гэрт чинь аваачаад өгье” гэж хэлээд тэгээд би тус компьютерыг ажлаас авч гарахад Д “ломбардад тавиад 2 цагийн дараагаар буцаагаад авна” гэж хэлсэн ...Тэгээд Г ломбард орсон ломбардын хүн манай ажлын зөөврийн компьютерыг өгөөд, Д нь зөрүүлээд тэр хүнд камерыг өгсөн. 700.000 төгрөгт авахаар болсон манай компьютерыг 530.000 орчим төгрөгт бодоод Дд 700.000 төгрөгийн үлдэгдэл 170.000 төгрөгийг бэлнээр өгсөн.Тэгээд би ажил руугаа хүлгүүлсэн.Би Дгаас барьцаанд тавьсан камерын мөнгөнөөс аваагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 58 тал/,

 

Г ХХК-ийн ломбардын барьцааны “...ломбардын үнэлгээ 700.000 төгрөг...” гэх бичиг /3 хх-ийн 110 тал/,

 

Эд зүйлс хураан авч, хүлээлгэн өгсөн тухай “...Канон брэндийн 5 ди марк-2 загварын DS126201 дугаартай 1 ширхэг зургийн аппарат, Сони брэндийн аппаратын хөл, Fox tripod dt-310d гэх цагаан өнгийн бичигтэй цахилгаан зургийн аппаратын хөлийн цүнх, цэнхэр хөр өнгийн бичигтэй цахилгаан зургийн аппаратын хөлийн цүнх, цэнхэр хар өнгийн зургийн аппаратын хоёр тасалгаатай цүнх зэрэг эд зүйлс байсан ба уг зүйлийг хохирогч Ү.Одбаярт хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /3 хх-ийн 113 тал/

 

Яллагдагч Дгийн “… энэ мөнгийг нөхөн төлөх болно...” гэх мэдүүлэг /4хх-64-66 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь хохирогч Оэзэмшлийн Канон брэндийн 5 ди марк-2 загварын камер 2470 эф 2.8 мэргэжлийн дуран, Сони брэндийн хөл зэрэг эд зүйлийг түрээслэх нэрээр авч 2.300.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2.Шүүгдэгч Д нь 2018 оны 0 сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 0хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Т ээс түүний 00-00улсын дугаартай приус-30 загварын автомашиныг залилан авч, 12.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад дүгнэлт хийлээ. Үүнд:

 

Түрээсийн “...2018.01.03-ны өдрөөс 2018.01.05-ны 17 цаг хүртэл T.Prius 30 маркийн автомашиныг 135.000 төгрөг, түрээс барьцаа 200.000 төгрөгийн хамт өгч түрээсэлнэ....” гэх 2018.01.03-ний өдрийн гэрээ /2 хх-ийн 57 тал/,

 

Хохирогч Э.Т  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 0 сарын 03-ны өдөр 0000 гэсэн миний дугаар руу 0000 гэдэг дугаараас холбогдож түрээслэхээр болсон. Гэрийн гадна ирсэн бөгөөд түрээслэгч залуу 2 хоногийн хугацаатай өдрийн 60.000 төгрөгөөр тооцож түрээслэхээр болсон. Гадагшаа хөдөө явахгүй хот дотор явна гэж хэлсэн. Барьцаанд 200.000 төгрөг өгсөн. 2018 оны 0 сарын 05-ны өдөр над руу мессеж бичээд дахиад хоёр хоног сунгая гэж хэлээд миний дансны дугаарыг авч 120.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш дахиж холбогдоогүй би 2018 оны 0 сарын 07-ны утсаар залгахад утсаар залгахад утсаа хариулахгүй байсан бөгөөд өмнөөс би машиныг минь аваачиж өгнө гэж мессеж бичсэн тэрнээс хойш холбогдоогүй. ...Би уг машиныг капитрон банкны лизингээр 12.800.000 төгрөгөөр 2016 оны 6 дугаар сарын 05-ны орчим авч байсан. Сард банкин 382.000 төгрөг тушаадаг. Одоо зах зээл дээр 14.500.000 төгрөг орчим ханштай байгаа. Миний машин 2011 онд үйлдвэрлэгдэж 2016 онд Монголд орж ирсэн машин юм. ...Надад нийт 455.000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 60 тал/,

 

Тээврийн хэрэгслийн 00-00дугаартай приус-30 маркийн эзэмшигч Э.Т  гэх лавлагаа /2 хх-ийн 75 тал/ 

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00-00улсын дугаартай приус-30 загварын автомашин. ...12.500.000 төгрөг...” гэх тайлан /3 хх-ийн 196 тал/,

 

Яллагдагч Дгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...эн машиныг би өөрөө очиж авсан...тоглоод алдсан...Б  гэж хүнээр дамжуулж барьцаанд тавьсан...” гэх мэдүүлэг / 4хх-64-66 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Дгийн өгсөн “…Тэгээд Ммашиныг нь түрээслэж аваад би тэрийг нь н.Б  гэж хүнд барьцаанд тавьсан. н.Т  машин, н.Ц  машин, н.М  гэж хүний машиныг нэг хүнд барьцаанд тавьсан юм. Тэгсэн чинь Сүхбаатар дүүргийн эрүүгийн төлөөлөгч нар н.М  гэж хүний машиныг хурааж аваад нөгөө 2 хүний машиныг хурааж аваагүй. 3 машин байхад 1 машиныг хурааж аваад нөгөө 2 машиныг хурааж аваагүй... тэгсэн мөртлөө нөгөө 2 хүний машиныг хэлээд байхад аваагүй. Тухайн үед мэдүүлэг авахгүй бараг 1 жилийн дараа н.Б  гэж хүнийг дуудаж мэдүүлэг авахаар тэр хүн нь мэдэхгүй гээд байгаа юм...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирогчийн тээврийн хэрэгслийг барьцаалсан хүнийг олоогүй, тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй гэж маргасан  болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь хохирогч Э.Т ээс түүний 00-00улсын дугаартай приус-30 загварын автомашиныг авч, 12.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч Д нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Т ий автомашиныг Б  гэж хүнээр дамжуулан бусдад түрээсэлсэн, тээврийн хэрэгслийг олох талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй гэж маргасан ба энэ нь шүүгдэгч хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч явж, улмаар бусдад дамжуулсан нь яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримтыг тогтооход хамааралгүй юм. Харин мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б оос энэ талаар мэдүүлэг авсан /8хх-175 тал/ авсан энэ мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн болохыг дурдаад хэрэгт авагдсан баримтын хүрээнд, яллах дүгнэлтийн хүрээнд  шүүх үйл баримтыг, шүүгдэгч нарын гэм бурууг  тогтоож хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдаж байна.

 

 

3.Шүүгдэгч Д нь 2018 оны 0 сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0хорооны нутаг дэвсгэр, Багшийн дээд сургуулийн өмнөх автобусны буудлын орчим хохирогч 0эзэмшлийн 00-00улсын дугаартай приус-20 маркийн машиныг залилан авч, 9.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад дүгнэлт хийлээ. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 89 тал/,

 

Хохирогч 0мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 2 дугаар сард буюу цагаан сарын баярын өдрүүдээр үнэгүй.мн дээр машин түрээслүүлнэ гэж тавьсан зарын дагуу Д гэдэг хүн 2018 оны 0 сарын 06-ны өдөр залгаад 3 хоног хот дотор түрээсэлье, Баянмонгол хорооллын __________ тоотод амьдардаг гэж хэлсэн. 2018 оны 0 сарын 07-ны өдөр 14 цагийн үед СБД-н 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах спортын төв ордны  урд талбай дээр уулзахад би хадамтайгаа амьдардаг гэж хэлээд иргэний үнэмлэхийн хуулбар бэлнээр 400.000 төгрөг өгөөд авч яваад 0 сарын 13-аас хойш таг чиг алга болсон. Уг машин нь манай эгч О  хүүхэд М  эзэмшлийн юм. М  лизингээр авсан юм өдөрт 36.000 төгрөг дансаар шилжүүлдэг юм. Өдрийн 60.000 төгрөг 3 өдрийн 180.000 төгрөг, барьцаанд нь 220.000 төгрөгийг авсан. Ингээд нийтдээ 400.000 төгрөг болж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 92 тал/,

 

Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00-00улсын дугаартай приус-20 маркийн машин ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 9.000.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 200 тал/

 

Яллагдагч Дгийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...энэ хэргийг би ганцаараа үйлдсэн нь үнэн...барьцааны 4 сая төгрөг төлөгдөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /4хх-64-66 тал/ зэргийг шинжлэн судалж дүгнэлт хийлээ..

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь хохирогч 0эзэмшлийн 00-00улсын дугаартай приус-20 маркийн машиныг залилан авч, 9.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 

4.Шүүгдэгч Д нь 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 0хорооны нутаг дэвсгэрт байрлах Г цогцолборын гаднаас хохирогч Бэзэмшлийн 00-00улсын дугаартай alphart маркийн автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг харьцуулан дүгнэв. Үүнд:

 

Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан хохирогч Бөргөдөл /3 хх-ийн 153 тал/,

 

Хохирогч 0 дугаарын утастай мессеж бичсэн дансны хуулга /3 хх-ийн 156-158 тал/,

 

Хохирогч Бмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 9 дүгээр саарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 0хороонд байрлах Г цогцолборын гадна машины зогсоол дээрээс өөрийн эзэмшлийн 00-00улсын дугаартай саарал өнгийн Алфард маркийн машиныг Д гэх залууд 1 өдрийн 100,000 төгрөгөөр түрээслэхээр аман тохиролцож 3-н өдөр Д миний машиныг түрээслэхээр авч явсан юм. Урьдчилгаанд 1 өдрийнхөө 100,000 төгрөгийг өгсөн ингээд үүнээс хойш Д гар утсаа салгаад огт холбогдохгүй алга болчихсон юм. Заримдаа удахгүй машиныг чинь аваачиж өгнө гэж хэлж байгаад бүүр сураггүй алга болсон юм. Би машинаа буцаан авсан гэхдээ машинаа буцаан олж авахын тулд энэ этгээдийг олж эрэн сурвалжилж хойноос нь хөөцөлдөж явсаар байгаад бараг ойролцоогоор 1.600.000 төгрөг учирсан юм. Би гомдолтой байна. Ганцаараа ирж авсан...” гэх мэдүүлэг  /3 хх-ийн 161-162 тал/,

 

Яллагдагч Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ үед 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийг авах үед М бид хоёр хамт очиж авсан бөгөөд тэгээд хамт явж байгаад барьцаанд тавьсан, А гэдэг хүнд 5 сая төгрөгт барьцаалсан, дараа нь нэмж 800.000 төгрөг авсан юм. М бид хоёр хамт тоглоод алдсан 5 сая төгрөгийг М бид хоёр хуваан төлнө, нэмж 800.000 төгрөг авсан тэрийг би төлнө..” гэх мэдүүлэг /4 хх-ийн 64-66 тал/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь хохирогч 0эзэмшлийн 00-00улсын дугаартай приус-20 маркийн машиныг залилан авч, 9.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 

5.Шүүгдэгч Д нь 2019 оны 0 сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт иргэн Ш эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэх 200.000 төгрөг бэлнээр өгч хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 7.950.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийв. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...00-00 улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг авч явсан боловч буцааж өгөлгүй залилсан...” гэх тэмдэглэл /6 хх-ийн 230 тал/,

 

Хохирогч Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д гэдэг хүнийг 2019 оны 10 сараас эхлэн чатаар танилцаж байсан. 2019 оны 0 сарын 31-ний орой 21 цагийн орчимд Д нь миний ажил дээр ирээд машинаа 2 хоногийн хугацаатай хэрэглүүлээч би Өвөрхангай аймаг руу явчхаад ирье гэхээр нь зөвшөөрөөд өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажлынхаа гаднаас өгч явуулсан. Тэгээд 2 хоногийн дараа 0 луу нь залгахад би хөдөө байна хэд хоногийн хугацаа өгөөч гэхээр нь би зөвшөөрсөн, тухайн үед надад яг хэд хонох талаараа хэлээгүй. Тэгээд 2019 оны 0сарын 15-ны өдөр над руу өөрөө залгаад удаачихлаа, ёстой уучлаарай, өнөө маргаашдаа аргалаач, би ямар ч л байсан өөрийн биеэр аваачиж өгнө гэж хэлсэн боловч тэрнээс хойш огт сураггүй, утсаа авахгүй байгаа юм. надаас гуйгаад 2 хоног хэрэглээд өгнө гэхээр нь өгсөн юм. ...би машинаа өгөөд барьцаа болгож 200.000 төгрөг авсан бөгөөд надад бэлнээр өгсөн. ...Ингээд 2 хоногоор түрээсэлнэ гэж тохиролцоо хийсэн бөгөөд түрээсийн мөнгө гэж 350.000 төгрөг надад бэлнээр өгсөн. ...Автомашины хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 235, 8 хх-ийн 41 тал/,

 

Д ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “...00-00 улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ...7.950.000 төгрөг...” гэх тайлан /8 хх-ийн 49 тал/,

 

т ХХК-ийн 2020 оны 0 сарын 05-ны өдрийн 0 дугаартай “...00-00 улсын дугаартай автомашиныг ...Ш нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэх албан бичиг /8 хх-ийн 52 тал/,

 

Иргэний хариуцагч Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Надад Е хэлэхдээ Гаалийн татвар төлөөгүй задаргаагаараа Монгол улсад орж ирсэн байгаа юм аа гэж хэлсэн, тийм учир би уг хүнээс 4.500.000 төгрөгөөр худалдан авсан, надад бичиг баримтгүй улсын дугааргүй машин борлуулсан. Уг машиныг одоо задлаад зарсан байхгүй болсон. Би нөхөн төлөх боломжгүй байна, надад Е нь худалдан борлуулахдаа улсын дугааргүй, гаалийн татвар төлөөгүй задаргааны сэлбэгээр орж ирсэн машин гэж хэлсэн, тийм учир би худалдан авсан, тэрнээс бичиг баримттай албан ёсны машин байсан бол задалж зарахгүй байсан, тэглээч зах зээлийн ханш нь албан ёсны машин байсан бол задалж зарахгүй байсан. ...Би 7.950.000 төгрөгийн үнэтэй машиныг 4.500.000 төгрөгт аваад задалж зарсан. Надад төлөхөд хэцүү байна...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 161 тал/,

 

Гэрч Э.Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...улсын дугааргүй саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2019 онд 3.500.000 төгрөгөөр Ш гэх хүнээс бичиг баримтгүй худалдаж авч байсан. Тухайн үед Шинээ унасан ижил өнгөтэй тээврийн хэрэгслийн машины гэрчилгээг худалдан авч болдог гэх яриа өгүүллэг гаргаж байсан. Уг тээврийн хэрэгслийг худалдаж авснаас хойш 1-2 хоногийн дараа Да хүрээ машины зах дээрх машины худалдаа эрхэлдэг Н гэх хүнд 4.500.000 төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 168 тал/

 

Яллагдагч Дгийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...2 хоног түрээслэхээр болоод  машиныг унаад явсан...” гэх мэдүүлэг /7хх-206 тал/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь хохирогч Ш эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр авч бусдад 7.950.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 

6.Шүүгдэгч Д нь 2019 оны 0зүйлийн 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0хорооны нутаг дэвсгэрт Цээнэ 0тоотод үйл ажиллагаа явуулдаг Тулгийн 4 чулуу ХХК-аас 1 хоногийн хугацаатай түрээсэлнэ гэж хуурч 00-00улсын дугаартай  приус-20 маркийн автомашиныг залилан авч хохирогч Т7.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийв. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...манай компани автомашиныг түрээсэлж авсан хүн өөр хүнд зарсан...” гэх гомдол /5 хх-ийн 13 тал/,

 

2019 оны 0сарын 08-ны өдрийн Дгийн Т ХХК-тай хийсэн түрээсийн гэрээ /5 хх-ийн 16-17 тал/,

 

Хохирогч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 0сарын 08-ны өдөр Б овогтой Д нь манай байгууллагаас 1 хоногийн хугацаатай 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийг түрээсэлж авсан тухайн үед надтай түрээсийн гэрээ хийж 50.000 төгрөгийг бэлнээр өгч гарын үсэг зурсан. Тэгээд тэр өдрөөс хойш нийт 3 өдрийн сунгалт хийлгэж 150.000 төгрөгийг миний Хаан банкны данс руу 2019 оны 0сарын 09-ны өдөр, мөн 2019 оны 0сарын 11-ний өдөр тус бүр 100.000 буюу нийт 200.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 0сарын 13-ны өдөр манай түрээсийн машины хугацаа дуусаад уг хүний гэрээ дээр бичсэн утасны дугаар луу нь залгахад холбогдохгүй байсан тэгэхээр нь 6212 УБВ дугаартай тээврийн хэрэгслийн GPS төхөөрөмжөөр шалгахад Чингэлтэй дүүргийн 0хороо Нуурын 00тоотод манай машин байсан тэгэхээр нь уг засварын газрын хүнтэй уулзахад надад уг машиныг 4 сая төгрөгөөр худалдан борлуулсан. Уг автомашины эзэн нь гадаад улс руу явсан одоо болтол сураггүй байна гэж хэлж зарж борлуулсан байсан. Уг засварын газраас цагдаагийн байгууллагад хандсаныхаа уг газраас очиж авсан. Одоо би өөрөө унаж хэрэглэж байгаа, би автомашинаа авсан болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед Д ганцаараа байсан, түрээсийн гэрээ хийж байхдаа уг хүнээс батлан даах хүн байгаа юу гэхэд байгаа гээд өөрийнхөө ээжийн мэдээллийг бичүүлж байсан...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 19 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 0сарын 09-ний өдөр ...цагаан өнгийн приус 20 унасан 2 эрэгтэй хүн ирээд нэг эрэгтэй нь мөнгөний барьцаанд хураагдан алдсан машин байгаа юм 4.500.000 төгрөгөөр авах уу гэж хэлэхэд 4.000.000 төгрөгт авчихна гэж хэлэхэд уг хүмүүс нь яваад өгсөн...Би Д гэх хүнээс 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5 хх-ийн 22-23, 8 хх-ийн 45 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 хх-ийн 37, 38-39 тал/

 

Д хаан банкны депозит дансны “...2019.11.09, 3.000.000 төгрөг орлого. ...харьцсан данс 5034739081...” гэх дансны хуулга /5 хх-ийн 134 тал/,

 

2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Д” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “...7.900.000 төгрөг...” тайлан /8 хх-ийн 192 тал/,

 

Яллагдагч Дгийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...тухайн үед уг эмэгтэй хүнтэй уулзаад...2-3 хоногийн түрээсээр авсан...”  гэх мэдүүлэг /5хх-28-30 тал /зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь хохирогч Т7.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 

7.Шүүгдэгч Д нь  2019 оны 0сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт гэрээ байгуулж иргэн Зэзэмшлийн 00-00улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 1 хоногийн хугацаатай 70.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж хууран авч 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийв. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...иргэн З нь Дд 00-00улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг өгч явуулан авч чадахгүй байна...” тэмдэглэл /4 хх-ийн 174 тал/,

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан “...2019 оны 0сарын 22-ны өдөр 14:30 цагт Д гэгч нь 1 хоногоор эмнэлэгт хүн үзүүлээд авчирч өгнө гээд аваад явсан...” гэх өргөдөл /4 хх-ийн 175 тал/,

 

Хохирогч Змөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 0сарын 22-ны өдөр амарч байгаад тээврийн хэрэгсэл түрээсэлнэ гэж зар байхаар нь сэтгэгдэл хэсэгт гар утасныхаа дугаарыг үлдээсэн. ...Удалгүй 0000 дугаарын утаснаас миний өөрийн 89228303 дугаарын утас руу залгаад тээврийн хэрэгсэл түрээсэлнэ гэсэн үү гэхээр нь тийм хаагуур хэдэн өдрөөр явах, хэдэн төгрөгөөр түрээслэх талаар асуутал нэг өдрөөр Улаанбаатар хот дотор эмнэлгээр явах гэхээр нь тэгье гээд хэлтэл Б овогтой Д гэх залуу Сүхбаатар дүүргийн 0 хороо 33 хүнсний дэлгүүрийн үүднээс миний өөрийн 00-00улсын дугаартай тоёота приус-20 маркийн автомашиныг маань авч надад бэлэн 70,000 төгрөг өгөөд явсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 0сарын 24-ны өдөр өдөр над руу 0000  гэх дугаараас залгаад Д гэх хүн надад энэ машиныг зарсан юм гээд байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Би машинаа хүлээж авсан…” гэх мэдүүлэг /4 хх-ийн 178-180 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 0сарын 23-ний өдөр миний бие Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Даа хүрээ зах дээр байх даа ...Д гэх хүнээс тээврийн хэрэгсэл худалдан авсан...Удалгүй цагдаагаас дуудан уг авто машиныг хураан авсан. Надад 4 сая төгрөгийн хохирол учраад байна. Зээлийн гэрээг хэрэгт өмнө нь хуулбарлан өгсөн...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 182-184, 8 хх-ийн 158 тал/,

 

2019 оны 0сарын 23-ны өдрийн иргэний нэхэмжлэгч Ч, шүүгдэгч Д нарын Зээлийн гэрээний хуулбар, дансны хуулга /4 хх-ийн 194, 195 тал/,

 

Эд зүйл хураан авсан “...00-00улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг...” гэх тэмдэглэл /4 хх-ийн 202 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...00-00улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн автомашин...” хохирогч З хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4 хх-ийн 203 тал/,

 

2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Д” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “...7.500.000 төгрөг...” тайлан /8 хх-ийн 190 тал/  зэргийг шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь хохирогч Зэзэмшлийн 00-00улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг 1 хоногийн хугацаатай 70.000 төгрөгөөр түрээсэлнэ гэж авч явсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 

8.Шүүгдэгч Д нь  2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Х ордны үүднээс иргэн У эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэхээр 25.000 төгрөг бэлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 8.995.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийв. Үүнд:

 

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан У өргөдөл /7 хх-ийн 194 тал/,

 

Хохирогч У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд машинаа унаж байгаад 2019 оны 12 сарын эхээр байх Үнэгүй сайтад машин өдрийн 25.000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн зар байршуулсан. Энэ зарын дагуу над руу Д гээд залуу 0000  дугаарын утаснаас 3-4 удаа утасдаад машиныг түрээслээд 2-3 цагийн дараа эргүүлээд өгье гээд байсан....Хохирлыг нөхөн төлүүлсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 200-202, 204 тал, 8 хх-ийн 131, 143 тал/,

 

Итгэлт Эстимэйт ХХК-ийн “...Тоёота приус автомашин 8.995.000 төгрөг...” гэх тайлан /7 хх-ийн 212-218 тал/,

 

Хохирогч У А ХХК-тай хийсэн зээлийн гэрээ, фидуцын гэрээ /7 хх-ийн 227-228, 229 тал/,

 

А ХХК-ийн 2020 оны 0 сарын 13-ний өдрийн 20/2-203 дугаартай “...00-00 автомашин У зээлийн барьцаанд тавьсан нь үнэн болно...” гэх тодорхойлолт /7 хх-ийн 247, 8 хх-ийн 144 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний бие нь Д гэх хүнээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 00-00 улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан. Ингээд Д нь надад тухайн машиныг худалдан борлуулахдаа задаргаанд өгөх гэж байна авах уу манай эхнэрийн машин байгаа юмаа яаралтай мөнгөний хэрэг гараад хямдхан зарах гээд байна гэж хэлсэн, тухайн үед надад машины бичиг баримт байхгүй байсан учир би 3.350.000 төгрөгөөр худалдан авсан. Би уг тээврийн хэрэгслийн эзэмшигч болох У гэдэг хүнд машиныг нь төлж өгсөн. Мөнгөн хэлбэрээр төлсөн харин Д гэдэг хүнээс 3.350.000 төгрөгөөр уг машиныг худалдан авсан, энэ мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 154 тал/,

 

Яллагдагч Дгийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “…2 хоног түрээслэхээр болоод машиныг аваад явсан...” гэх мэдүүлэг /7хх-206 тал/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь хохирогч У эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг 2 хоногийн хугацаатай түрээслэхээр нэрийдлээр авсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

9.Шүүгдэгч Д нь  2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 0 хороо А худалдааны төвийн урд иргэн Г эзэмшлийн 00-00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр хуурч авч залилж 13.500.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийв. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Баянгол дүүргийн 0 хороо А худалдааны төвийн урд иргэн Г эзэмшлийн 00-00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр хуурч залилуулсан...” гэх тэмдэглэл /6 хх-ийн 91 тал/,

 

Хохирогч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад мөнгөний хэрэг гараад өөрийн 00-00 улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг түрээслэхээр шийдээд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүк дээр машин түрээсэлнэ гэсэн зар тавиад тэр өдөр Д гэдэг ахтай БГД-ын нутаг дэвсгэрт байрлах А худалдааны төвийн урд уулзаад машинаа 1 хоногийг 100.000 төгрөгөөр түрээслэхээр болоод би тэр өдрөө машинаа өгөөд явуулсан. Тэгээд маргааш машинаа авах цаг нь болоод машинаа авъя гэтэл би арай хол газар явж байна илүү цагийг чинь мөнгийг өгнө гэж хэлэхээр нь би тэр хүнд итгээд зөвшөөрсөн. Харин тэрнээс хойш утсаа авахгүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан. ...автомашины үнэлгээ 13.500.000 төгрөг болсон. Надад буцааж хохирол барагдуулсан зүйл байхгүй...”  гэх мэдүүлэг /6 хх-ийн 102-103, 8 хх-ийн 40, 42 тал/,

 

К ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “...00-00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ...13.500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх-ийн 110-111 тал/

 

Яллагдагч Д-ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн “...дахин мөрийтэй тоглоом тоглож, мөнгө олох гэж л дээрх гэмт хэргийг үйлдсэн...” гэх мэдүүлэг /6хх-102-103 тал/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь хохирогч Г эзэмшлийн 00-00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр авсан  үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

10.Шүүгдэгч Д нь  2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт гэрээ байгуулж иргэн А эзэмшлийн 00-00улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг залилан авч 13.200.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийв. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /4 хх-ийн 150 тал/,

 

“Н” ХХК-ийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, фидуцын гэрээ /4 хх-ийн 151-153, 154, 155-156 тал/,

 

Н ХХК-ийн “...00-00 улсын дугаартай суудал найдвар цэнхэр өнгөтэй автомашин ...А нь үнэн болно...” гэх  тодорхойлолт /4 хх-ийн 152 тал/,

 

Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед тээврийн хэрэгслээ түрээсээр унуулах нөхцөлөөр Д гэх хүнд түрээсийн гэрээ бид өөрсдөө байгуулан 7 хоногийн хугацаатай 350.000 төгрөгөөр түрээсэлсэн юм. Ингээд 7 хоног өнгөрсөн боловч уг Д гэх хүний 0000 дугаарын утсаар залгасан боловч утсаа аваагүй, утас нь холбогдохгүй болсон. Түүнтэй түрээсийн гэрээ байгуулан машин өгч явуулснаас хойш 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр утсаар ярьсан бөгөөд энэ үед Эрдэнэт хотод явж байна зам хаасан байна гэж  хэлсэн. Тэрнээс хойш сураггүй алга болсон.... миний бие 00-00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн машинаас хоногоор түрээсэлсэн юм. Тэгтэл зарын дагуу Д гэх хүн ирээд тэгээд надад бичиг баримтаа үзүүлээд түрээсэлнэ гэж авсан. Ингээд түрээсийн хугацаа дууссан боловч ирээгүй утсаа салгаад алга болсон, ингээд машинаа хайгаад байсан чинь өөр хүн унаад явж байсан бөгөөд миний машиныг тэр хүнд 5 сая төгрөгөөр худалдан борлуулсан байсан. би машинаа нөгөө худалдан авсан хүнээс нь хүлээн авсан, машин хүлээн авах үед салхины шил хагарсан байсан, би өөрөөсөө төгрөгөөр сольсон, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Д ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 138 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Г “...Миний бие 2020 оны 2 дугаар сарын 21-ны өдөр фейсбүк зараад задаргаанд машин зарна гэсэн зар байршуулсан байсан ингээд би тухайн үед Д гэдэг хүнтэй зарын дагуу холбоо барьсан бөгөөд уг хүн 00-00 улсын дугаартай тоёота приус 30 маркийн машин унаж явсан бөгөөд уг машинаа эгчийн бие муу мөнгөний хэрэг гарсан тул зарна гэж хэлсэн. Ингээд би худалдан авахаар болсон...ингээд нийт 6.100.000 төгрөгийн хохирол учраад байна аа. Энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. тухайн үед манай ахын нэр дээр байдаг ББСБ-д барьцаанд тавьсан миний машин байгаа юм аа, эгчийн бие муу байгаа тул яаралтай мөнгөний хэрэг гээд хямдхан зарах гэж байгаа юм гэж хэлсэн. Хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 160, 7 хх-ийн 36 тал/,

 

2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Д” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “...00-00улсын дугаартай Приус-30 маркийн автомашин ...13.200.000 төгрөг...” тайлан /8 хх-ийн 187 тал/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь хохирогч А эзэмшлийн 00-00улсын дугаартай Приус-30 маркийн автомашиныг түрээслэх нэрийдлээр авсан гэх  үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 

11.Шүүгдэгч Д нь 2020 оны 0 сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 хороо нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн дэргэд иргэн Б эзэмшлийн 00 -00 улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдад зарж залилж 17.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийв. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “...2020.3.05-ны орой 00-00 улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг үл таних хүнд өгч явуулж залилуулсан...” гэх тэмдэглэл /6 хх-ийн 6 тал/,

 

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр А ХХК-аас тоёота сай маркийн тээврийн хэрэгслийг 19.500.000 төгрөгөөр хувь лизинг хийж худалдаж авч байсан. 2020 оны 0 сарын 04-ний орой 22 цагийн үед Үнэгүй.мн сайт дээр тоёота сай маркийн тээврийн хэрэгсэл өдрийн 100.000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн утга бүхий зарыг байршуулсан. Тэгээд 2020 оны 0 сарын 05-ны орой 21 цагийн үед миний 0000 дугаар луу 0000  гэсэн дугаараас машин түрээсэлнэ гэсэн үү би эхнэр хүүхдийн хамт лагер луу авч нэг хоног болчхоод ирье гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд бид хоёр Баянзүрх дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Номин худалдааны төвийн хажууд уулзсан. Тэгээд бид хоёр машинаа хүлээлцсэн ба тэр залуу ирэхдээ ганцаараа ирсэн. Тэгээд явснаас хойш 2020 оны 0 сарын 06-ны орой над руу 0000  дугаараас залгаад ах нь өглөө яаралтай ажилтай болчихлоо сунгалтын мөнгийг чинь маргааш машиныг чинь аваад очихдоо хамт өгчихье гэж хэлсэн. Миний тээврийн хэрэгслийг авч явахдаа надад 1 өдрийн түрээсний мөнгө болох 100.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн өдрөөс хойш гар утасны дугаар нь холбогдохгүй болж дахиж холбогдож чадаагүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 8-9 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...уг машиныг 7.500.000 төгрөгөөр зарна гэж байсан ба ярилцаж байгаад 6.500.000 төгрөгт авахаар тохиролцсон. Ингээд надад тухайн үед бэлэн мөнгө байгаагүй ба 21 цагийн үед би хүнээс мөнгө авах байсан ба тэр хүн над руу 14.900.000 төгрөг шилжүүлсэн байсан бөгөөд тэр үед мөн дугаараас нөгөө залуу залгахаар нь ...би мөнгөө шилжүүлэхдээ яг тухайн хүний данс руу шилжүүлнэ гэж хэлээд тэр хүний данс руу өөрийн хаан банкны 000 тоот данснаас Д гэх хүний хаан банкны 0000 тоот данс руу 6.500.000 төгрөг шилжүүлсэн....ингээд авто машины эзэмшигчтэй холбоо барьж машиныг нь эргүүлэн өгсөн. Би авто машин болон авто машины сэлбэг худалдан борлуулдаг, тухайн үед Д нь өрөндөө авсан машин байгаа бөгөөд бичиг баримт нь байхгүй, эзэн нь гадаад байгаа гэж хэлсэн тийм учир задаргаанд өгчихмөөр байна гэсэн...6 сая төгрөгийн хохирол учраад байна, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг / 6 хх-ийн 11-12, 8 хх-ийн 150 тал, /

 

Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2020 оны 0 сарын 04-ний өдөр гэр бүлийн хамт Говьсүмбэр аймаг руу явчхаад 2020 оны 0 сарын 08-ны гэртээ ирээд байж байсан чинь манай эхнэр Халиун надад Булганбаатар хүн машинаа түрээслүүлэхээр өгч явуулаад буцааж авчирч ирээгүй байна гэж хэлсэн. ...уг ченж таны автомашиныг задалсан байгаа би үл таних хүнээс 6.500.000 төгрөгөөр худалдаж авсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 13 тал/,

Д ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “...00-00 улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашин ...17.700.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх-ийн 18 тал/,

 

Д-ийн Хаан банкны дансны “...2020.03.06 Toyota sai гэх утгатай орлого 6.500.000 төгрөг...” гэх дансны хуулга /6 хх-ийн 58 тал/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь Б эзэмшлийн 00-00 улсын дугаартай Тоёота Сай маркийн тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр авч явсан гэх  үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 

12.Шүүгдэгч Д нь  2020 оны 9 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 0 хороо, Арктай шар байрны зогсоол дээрээс хохирогч Н эзэмшлийн 00-00 улсын дугаартай тоёота кровн-204 маркийн авто машиныг 2 хоногийн хугацаатай түрээслэх нэрийдлээр иргэн Ц жолооны үнэмлэхийг үзүүлэн хууран авч бусдад зарж залилж 15.900.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийв. Үүнд:

 

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /6 хх-ийн 144 тал/,

 

Хохирогч Н Тээврийн хэрэгсэл Худалдах худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн хариуцлагын даатгал, зээлийн гэрээ, барьцааны гэрээ /6 хх-ийн 146, 147, 148, 149, 150-151 тал/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /6 хх-ийн 156, 157-158 тал/,

 

Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр фэйсбүкийн зарын группт өөрийн эзэмшлийн кровн 204 маркийн автомашинаа 1 өдрийн 150.000 төгрөгөөр түрээслэхээр зар байрлуулсан. Тэгэхэд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 0000 дугаарын утаснаас холбогдоод машиныг чинь түрээсэлнэ хаана очиж үзэх үү гэж хэлсэн бөгөөд би Баянгол дүүргийн 0 хорооны нутаг дэвсгэрт байрлах Арктай байрны гадна автомашины зогсоол дээр ирэхийг хэлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед миний 00-00 улсын дугаартай сувдан цагаан өнгийн тоёота кровн 204 маркийн автомашиныг үзээд 2 өдрөөр түрээсэлнэ 1 өдрийн барьцааны мөнгө нэмээд 400.000 төгрөг надад өгөөд явсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар бичгээр гэрээ байгуулаагүй, тухайн эрэгтэй нь өөрийгөө Ц гэж хэлж байсан бөгөөд надад жолооны үнэмлэхээ үзүүлэхээр нь би зургийг нь авч үлдээд, итгээд машинаа өгч явуулсан. Тэр үед харанхуй байсан болохоор царайг нь тулгаж хараагүй...” гэх мэдүүлэг /161-162 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...он cap өдрийг нь санахгүй байна, намайг Гэмтлийн эмнэлгийн автобусны хажуу талд Клади төв дээр байх үед Д гэдэг зүс мэдэх залуу ирээд тоглоод алдчихлаа надад мөнгөний хэрэг байна чи энэ машиныг түр хугацаанд барьцаанд аваад надад 5,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн, ингээд тухайн үед Д өөрөө унаж ирсэн Тоёота кровн маркийн 00-00 улсын дугаартай машиныг барьцаанд тавьсан. Тухайн үед Д надад миний машин гэж хэлсэн, бичиг баримтыг нь барьцаанд тавьсан байгаа гэл үү нэг юм ярьсан юм, надад хэлэхдээ өнөө оройдоо буцаагаад авна санаа зовох зүйлгүй гэж хэлээд барьцаанд тавиад явсан. Ингээд үүнээс хойш 2,3 хоногийн дараа машины эзэн нь гээд нэг залуу ирээд машинаа аваад явсан, ирээд аваад явахдаа Д нь миний машиныг түрээсэлнэ гээд аваад явсан тэгтэл тань дээр барьцаанд тавьсан байна гэж хэлсэн. Дг зүс мэднэ, таньдаг байсан учир мөн гэж мэдэж байгаа юм, мөн иргэний үнэмлэх нь мөн байна. Уг машиныг 5,000,000 төгрөгөөр худалдан авсан, энэ мөнгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Уг машинаа миний машин гэж хэлсэн, тэгээд тоглоод мөнгө алдсан учир уг машинаа барьцаанд тавих гэж байгаа мөнгөний хэрэг болоод гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 157 тал/,

 

В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “...00-00 улсын дугаартай тоёота кровн-204 маркийн авто машин ...15.900.000 төгрөг...” гэх тайлан /6 хх-ийн 169 тал/  болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д нь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болохыг дурдаж байна.

 

Шүүхээс, хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй гэж дүгнээд шүүгдэгч Д нь хохирогч Н эзэмшлийн 00-00 улсын дугаартай тоёота кровн-204 маркийн автомашиныг түрээслэх нэрийдлээр авч явсан гэх  үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

 

Шүүгдэгч   Мнь ганцаараа, нийт 2 удаагийн үйлдлээр  түрээслэх нэрийдлээр бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч хохирол учруулсан  гэх үйл баримтууд нотлогдон тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт:


 

1.Шүүгдэгч Мнь : 2018 оны 0 сарын 26- ны өдөр Сүхбаатар дүүргийн 0хороо Багшийн дээдийн сургуулийн өмнөх автобусны буудал дээр иргэнХ эзэмшлийн  00-00 тоёота приус-20 маркийн автомашиныг 5 хоногийн хугацаатай түрээсэлнэ хэмээн машиныг авч хуурч мэхлэн залилж 8.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийв. Үүнд:

 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасанХ “...2018 оны 0 сарын 26-ны 13 цагт багшийн дээдийн автобусны буудал дээр А.Б болон Мнарт өөрийн машин болон 00-00 дугаартай приус 20 машинаа 2018 оны 0 сарын 26-аас 2018 оны 0 сарын 30-ны өдөр хүртэл түрээслүүлэхээр өгсөн. Гэвч 2018 оны 0 сарын 11-нийг хүртэл ор сураггүй алга болоод байна.Иймд машин болон түрээсийн мөнгийг олж өгнө үү..” гэх өргөдөл /1 хх-ийн 68 тал/,

 

            Д ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00-00 тоёота приус-20 маркийн автомашин. ...8.700.000 төгрөг...” гэх тайлан /3 хх-ийн 202 тал/,

 

Хохирогч Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн эзэмшлийн машинаа үнэгүй.мн сайтад түрээслүүлнэ гэж зар тавьсан юм. 2018 оны 0 сарын 26-ны 13 цагт багшийн дээдийн автобусны буудал дээр А.Б болон М нарт өөрийн машин болон 00-00 дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 20 маркийн машинаа 1 хоногийн 80.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон юм. Б иргэний үнэмлэхээ өгсөн, М иргэний үнэмлэхийн лавлагаа өгөөд 5 хоногийн  400.000 төгрөг өгөөд авч явсан юм. 2018 оны 0 сарын 26-аас 2018 оны 0 сарын 30-ны өдөр хүртэл түрээслүүлэхээр өгсөн.Миний машин 2003 онд Н ХХК-аас лизингийн зээлээр  8.650.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Би хичээлийн хажуугаар халтуур хийж, таксинд явж зээлээ төлдөг байсан. Эхний ээлжинд машинаа олж авмаар байна. Нийт түрээсийн төлбөр 2.480.000 төгрөг, мөн машинд учирсан эвдрэлд гэмтэл түүнийг нэхэмжилж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 тал/,

 

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 0 сарын 26-ны өдөр М над руу залгаад уулзъя хөгшөөн түр бичиг баримтаа хэрэглүүлээч хүнээс машин түрээсэлж авах гэсэн юм хөдөө явах ажил гараад байна гээд Багшийн дээд рүү яваад очсон тэгээд хамт Спортын төв ордноос нэг приус авсан, намайг баталгаа гаргаад өгөөч гэж хэлэхээр нь тэгье гээд иргэний үнэмлэхээ өгөөд баталгаа гаргасан тэгээд уг машиныг аваад М унаад хөдөө явна гээд явсан...Надад мөнгөний хэрэг байсан, тэгээд М-аас 300,000 төгрөг авсан, харин энэ мөнгийг надад өгөхдөө ямар учиртай талаар хэлээгүй, би өөрт нь байсан мөнгө байна л гэж ойлгосон...ямар учраас энэ өөрийнхөө хэрэгт хамааруулаад байгаа талаар би мэдэхгүй байна, ер нь бол тэр үеэс эхлээд М-тай танилцаж байсан юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 80, 82-83, 8 хх-ийн 46, 178 тал/,

 

            Гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дг манай найз байгаа юмаа Нийслэлийн газрын албанд ажилладаг гэж хэлсэн., тэгтэл Д нь “би нэг хүнээс 30 приус машин худалдан авч байгаа юм аа мөнгө нь дутуу байгаа юм аа 2 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн, ингээд би тухайн машиныг нь барьцаанд аваад 2 сая төгрөгийг Дд өгсөн. М нь Дг надтай уулзуулаад яваад өгсөн санагдаж байна. ямар ч байсан Д нь ганцаараа байх үед нь би 2 сая төгрөг өгсөн, ингээд Д нь явсан бөгөөд дараа нь над руу залгаад мөнгө нэмж өгөөч гэж хүсэлт тавихад нь би өгөөгүй юм гэтэл удаагүй хугацааг нь хэлж мэдэхгүй байна Д надтай яриад Баянзүрхийн Сансарт уулзъя машинаа аваад өөр хүнд зарахаар болсон гэж хэлсэн, ингээд би приус 30 машиныг нь аваад Сансарт уулзсан. Тэр үед Д ченж гээд нэг залуутай явж байсан бөгөөд тэр залуугийнхаа хамт нэг нотариатын газар ороод гэрээ байгуулсан. Тэгээд машинаа зарлаа гэж хэлээд надаас авсан 2 сая төгрөгийг эргүүлэн өгсөн юм, намайг харж байхад ямар ч байсан гартаа нэг цаас барьсан нэг гэрээ хийгээд байх шиг байсан бөгөөд машинд суухдаа ямар ч байсан гартаа нэг цаас барьсан байсан би гэрээ байх гэж бодсон...Надад машин тавьсан талаар холбогж өгсөн хүн байхгүй, огт худлаа зүйл байна. Өмнө нь хэлсэнчлэн М анх надтай уулзъя гэж яриад ирэхдээ Дг дагуулан ирсэн, энэ үед 30 приус авч байгаа мөнгө дутаад гээд надаас 2 сая төгрөг авсан талаар би хэлсэн өмнө нь мэдүүлсэн...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 175-176 тал/,

 

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д, М нар нь хоорондоо алтны уурхайд ажил хийнэ гээд яриад байдаг байсан бөгөөд машинаар шороог нь авч ирнэ гээд байдаг байсан, харин яг машин тэрэгний хувьд миний хувьд яг хамт яваад аваад байсан зүйл байхгүй. Саяны хэлсэн шиг Приус 11 маркийн машин хамт явж байгаад аваагүй, би энэ машины талаар огт мэдэхгүй байна. хугацааг нь хэлж мэдэхгүй байна, намайг Их дэлгүүрийн хажууд байх үед намайг Д, Б, М нар ирээд авсан, энэ үед нэг ах хамт явж байсан, ингээд М, Б хоёр бууж үлдээд намайг Баянбүрд яваад ирье гэж хэлээд дагуулан Д, нөгөө ах бид гурав Баянбүрд рүү явсан. Тухайн үед бичиг баримт байхгүй намайг дуудан машин бариулсан санагдаж байна, тэгээд Баянбүрд дээр очоод би зам дээр буугаад Д цааш аа машин бариад нөгөө ахынхаа хамт явсан санагдаж байна. тэгээд нөгөө ахтай явган гарч ирээд тэгээд таксинд суугаад бөөнөөрөө хоол идье гээд нэг газар орж хоол идсэн юм, тэгээд буудалд ороод архи уусан санагдаж байна. тухайн машин ямар учиртай машин байсан талаар мэдэхгүй байна. Тэр энэ ний машин гэж яриагүй ямар ч байсан машинаа барьцаанд тавих гэж байна гэж ярьж байсан, тухайн үед нэг хүн байсан бөгөөд ямар учиртай хүн байсан талаар мэдэхгүй байна. Би бол Д, М нараас мөнгө төгрөг аваагүй, харин буудалд орсон гэж өмнө нь хэлсэн, тэр үед би өөрөөсөө 2 шил архи авсан бөгөөд буудалд ууж байх үед Д, М нар нь тоглоод байсан, гэхдээ ямар тоглоом байсан талаар мэдэхгүй байна, дундаа нэг гар утсан дээр тоглоод байсан, Б бид хоёр уугаад хажууд нь сууж байсан, бас өөр танихгүй хүмүүс ирсэн байсан. Тэрнээс бол Д, М нарын хэлээд байгаа шиг машин хамт барьцаанд тавьсан зүйл байхгүй. Би их дэлгүүрийн орчмоос машин бариад тэгээд Баянбүрд орох хүртэл машин барьж явсан, тэгээд Д хамт явсан ахтай цааш аа машинаа бариад явсан тэр үед л хамт явсан, тэрнээс бол өөрөөр машин барьцаалаад байх үед нь хамт явсан зүйл байхгүй. Д, М нар нь манай найзын машин авахгүй бол болохгүй, барьцаанд тавиад л эргээд авна гэж ярьж байсан, гэхдээ олон машин тэрэг барьцаанд тавьсан талаар мэдэхгүй байна. Д, М нарыг цагдаад шалгагдаж байгаа талаар би хүнээс дуулж байсан, тэрнээс энэ хоёртой машин тэрэг хуваан төлнө, хэргээ даачих гэж ярьсан зүйл байхгүй. Энэ бол худлаа ярьсан байна, би энэ хоёртой хамт хүний машин тэргийг хамт явж байгаад барьцаалсан, мөнгийг нь хамт үрэлцсэн зүйл байхгүй.Би Мтай уулзсан тэр үед надаас асуугаад байгаа шиг зүйл огт яриагүй. Би энэ хоёртой хүнтэй уулзаж нүүр нүүр ээ харж байгаад хэлсэн ч чадна, М надтай уулзахдаа хүний өрийг дараад асуудлаа шийдэх гээд явж байгаа гээд ярьж байсан, өөр зүйл надад хэлээгүй...” гэх мэдүүлэг /8 хх-ийн 180-181 тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М гийн өгсөн “…Б хамт түрээслэн авсан. Х приус 20 маркийн автомашиныг Цацаа гэдэг хүнд 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан...Б мөрдөгчид мөрдөн байцаалтын шатанд хэлж байсан. Мөрдөгч Ц гэдэг хүнийг дуудаж мэдүүлэг авсан. Мөнгийг нь төлөөд машиныг нь авч өгөхөөр болсон. Тэр үед би мөнгийг нь төлж чадаагүй. Машиныг мөн хурааж аваагүй. н.Ц  приус 11 маркийн машин байгаа, тэрийг мөн байцаагчид хэлсэн. Гэтэл хурааж аваагүй. Дээрх автомашинуудыг олохгүй байгаа гэсэн боловч олох боломжтой гэж үзэж байгаа...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судаллаа.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мнь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн хэдий ч тээврийн хэрэгслийг түрээслэхээр ганцаараа аваагүй, хамт түрээсэлсэн Бд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр тусгаарласан, тээврийн хэрэгслийг олж  тогтоогоогүй гэж маргасан  болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч  М гийн тээврийн хэрэгслийг түрээслэхээр ганцаараа аваагүй, хамт түрээсэлсэн Бд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр тусгаарласан, тээврийн хэрэгслийг олж  тогтоогоогүй гэж маргасан нь иргэнХ эзэмшлийн  00-00 тоёота приус-20 маркийн автомашиныг 5 хоногийн хугацаатай түрээсэлнэ хэмээн машиныг авч хуурч мэхлэн залилж 8.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтыг тогтооход саад болохгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй байх тул  шүүгдэгч  М гийн хохирогчХ эзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч бусдад хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд, яллах дүгнэлтийн хүрээнд  шүүх үйл баримтыг, шүүгдэгч нарын гэм бурууг  тогтоож хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдаж байна.

           

 

            2. Шүүгдэгч Мнь  яллагдагч Б бүлэглэн 2020 оны 0сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч О эзэмшлийн 00-00 улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг залилан авч 13.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийв. Үүнд:

 

Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие 00-00 улсын дугаартай тоёота приус 30 маркийн авто машиныг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр худалдсан авсан, төлбөрийг А төлж байсан бөгөөд удахгүй төлбөр төлж чадахгүй гээд би өөрөө төлбөрийг төлж эргүүлэн авахаар болсон юм. ингээд тээврийн хэрэгслээ хоногоор түрээсэлж байсан бөгөөд М гэдэг залуу 2 хоног түрээсэлнэ гэж авч явсан, ингээд түрээсийн хугацаа болоход авч ирээгүй алга болсон, ингээд уг машинаа хайсаар 1 cap орчмын дараа Долоон буудлын орчим байдаг айлын гэрээс очин авсан, энэ үед өөр бас нэг хүн барьцаалсан байсан тэр хүний машины хамт байх үед очин авсан. Тухайн үед Баясгалан гэх залуутай хамт ирээд авсан бөгөөд Лагерь руу хөдөө явна гэж хэлээд түрээсийн төлбөр гэж 180,000 төгрөгийг өгсөн, тэгээд аваад явсан боловч өөр хүнд миний машиныг барьцаанд тавьсан байсан. Би тухайн үед машинаа хүлээн авахад машины дугуй хавагнасан байсан, мөн аккумлятор нь суусан байсан, тэгээд тухайн үедээ авч өгнө гэсэн боловч авч өгөөгүй, мөн сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна, учир нь М нь өөрөө надад энэ мөнгийг нөхөн төлөх талаар ярилцан тохирсон боловч алга болсон. Мөн өвлийн дугуй авсан бөгөөд нэг дугуйг 90,000 төгрөгөөр нийт 4 дугуй авсан 320,000 төгрөг болсон энэ мөнгийг гаргуулах хүсэлтэй байна. Шүүх хуралд оролцоно. Хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /7 хх-ийн 38, 8 хх-ийн141-142 тал/,

 

            М би өөрийн эзэмшлийн 00-00 Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг 3 төгрөгт барьцаанд тавив 2020.08.26   гэх бичгээр гаргасан гэрээ /7 хх-ийн 30 тал/,  

 

            3.200.000, 3.000.000 төгрөг шилжүүлсэн иргэний нэхэмжлэгч П дансны хуулга /7 хх-ийн 31, 32 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 хх-ийн 147 тал/,

Д ХХК-ийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн “...13.200.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /8 хх-ийн 184 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  М гийн өгсөн “…Б бүлэглэсэн хэргийн тухайд 2020 оны 0сарын 26-ны өдөр н.Баясгалан Өргөө кино театрын хойно очиж түрээслүүлэгч н.О тохиролцож түүний приус 30 маркийн автомашиныг түрээслэн авсан...уг автомашиныг иргэний нэхэмжлэгч н.П 3.200.000 төгрөгт зээлийн барьцаанд тавьж мөнгийг авсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Мнь хэргийн үйл баримттай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн хэдий ч тээврийн хэрэгслийг түрээслэхээр ганцаараа аваагүй,  иргэний нэхэмжлэгч П учирсан хохирлыг хамт түрээсэлсэн Б хувааж төлнө гэж маргасан  болохыг дурдаж байна.

Шүүгдэгч  М гийн тээврийн хэрэгслийг түрээслэхээр ганцаараа аваагүй иргэний нэхэмжлэгч П учирсан хохирлыг хамт түрээсэлсэн Б хувааж төлнө гэж маргасан нь О эзэмшлийн 00-00 улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг түрээслэх нэрийдлээр  авсан гэх үйл баримтыг тогтооход саад болохгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд хууль ёсны, хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой үндэслэл бүхий, хоорондоо агуулгын зөрүүгүй байх тул  шүүгдэгч  М гийн хохирогч О эзэмшлийн тээврийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр авч бусдад хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд, яллах дүгнэлтийн хүрээнд  үйл баримтыг тогтоосон болохыг дурдаж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Дгийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 55, 70, 138, 3 хх-ийн 114, 4 хх-ийн 218, 225, 5 хх-ийн 59, 6 хх-ийн 33 тал/,

гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д нь манай бага дүү юм, айлын 4 дэх хүүхэд. ...бага байхдаа хичээл номондоо сайн бусадтай таарамж сайтай сагс, гар бөмбөг тоглодог их сайн хүүхэд байсан. Нэг мэдэхэд буруу тийшээ явчихсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 27 тал, 2 хх-ийн 63 тал/,

2009 оны 0 сарын 19-ний өдрийн 28 дугаартай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол /2 хх-ийн 76-81, 5 хх-ийн 69-74, 6 хх-ийн 43-54 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргасан  М д холбогдох хэргийн 2012 оны 00 сарын 2-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол

суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /2 хх-ийн 82 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /2 хх-ийн 137 тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хх-ийн 173, 5 хх-ийн 77, 6 хх-ийн 30 тал/, 

гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хүү архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 236 тал/, 

Шүүгдэгч  М гийн хувийн байдалтай холбоотойгоор ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 32 тал/,

хохирогч  М гийн Баянзүрх 0 хорооны тодорхойлолт /3 хх-ийн 82 тал/,

гэрч Р.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хүү М нь томоотой, гүндүүгүй, төлөв эрх хүн байгаа. Олон дутуу зангүй, хулгай хийдэггүй, худал ярьдаггүй...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 161 тал/,

гэрч Р.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... М гийн төрсөн эцэг нь болох хүн байна. Манайх 5 хүүхэдтэй хамгийн том хүүхэд маань байгаа юм. Уг нь миний хүү томоотой, их даруухан зан ааштай хүн байгаа юм. Сургуулийн багш нар нь бүгд ам сайтай, хаана сурч байсан газартаа онц сураад явдаг байсан. Цагаан сараар эхнэр хүүхдээ дагуулаад очно гэсэн юм. Миний хүү архи дарс хэрэглэдэггүй, спортоор хичээллэдэг, их сайхан зурдаг авьяастай...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 25 тал/,

гэрч Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М нь ээжийн төрсөн дүү У хүүхэд бид үеэл ах дүүс.Бид багаасаа эмээгийн гар дээр өссөн бие биенээ сайн мэднэ. Бүрэн дунд сургуулиа төгсөж Улаанбаатар хотод ирээд ШУТИС-ийн барилга архитектурын ангид хар зураг зурж урилгаар сургуульдаа элсэн орж суралцаж байгаад 2 дугаар курсээсээ сургуулиа орхисноос хойш буруу зам руу орчих шиг боллоо. Мөрийтэй тоглоом тоглоод байгаа юм. Зан араншны хувьд их хүлээцтэй, тогтуун их тайван, гарын ур дүйтэй, авьяаслаг залуу байгаа юм. Албан ёсоор өрх тусгаарлаж гараагүй ч эхнэр, хүүхэдтэй. Одоо хамт амьдарч байгаа үгүйг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

1.2. Гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэл:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

           

Шүүх хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч нарт холбогдох хэргийн үйл баримт нотлогдон   тогтоогдсон гэж дүгнэсэн тул  эдгээр үйл баримтууд  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй эсэхэд дараах хууль зүйн дүгнэлтийг хийж байна.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан М, Д нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ” гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлд заасан “Хуурч, эсхүл ... зохиомол байдлыг зориудаар бий болгох.. бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж... эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах” буюу  “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

 

Эрүүгийн хуулийн 17.0 зүйлийн 3.1-д  заасан “ энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон ” гэх хүндрүүлэх шинж нь шүүгдэгч нэг төрлийн гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, тодруулбал , залилах гэмт хэргийг тодорхой хугацаанд олон удаагийн давтамжтайгаар бусдын эд зүйлийг шунахайн сэдэлтэйгээр өөрийн болгож бусдад хохирол учруулж үйлдсэн байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч нар нь 2017 оноос -2020 оны 08 сарын хооронд  нэг адил  үйлдлийн аргаар, олон удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хуурч авсан, өөрсдийн энэ  үйлдэлдээ идэвхтэй хандсан, хүсч үйлдсэн, бусдын эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийг түрээслэх нэрийдлээр хуурч аваад барьцаанд тавьж иргэний нэхэмжлэгч нараас авсан мөнгийг өөрсдийн зугаа цэнгэл, амар хялбар амьдрах эх сурвалж болсон мөрийтэй тоглоом тоглоход зарцуулсан,  шунахайн сэдэлтэй, тэдний хууль бус үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирсан байх тул шүүгдэгч нарын үйлдлийг  гэм буруугийн санаатай хэлбэртэй, хууль бус гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Тодруулбал, шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх тул шүүгдэгч Д,  Мнарыг Эрүүгийн хуулийн 17.0 зүйлийн 3.1-д  заасан Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.0 зүйлийн 3.1-д  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах “ гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

 Гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх гэдэг нь гэм буруутайд тооцсон этгээдүүд гэмт хэрэгт оролцохдоо нэг санаа зорилгод нэгдсэн, тэдгээрийн үйлдэл оролцоо гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн, Залилах гэмт хэргийн хувьд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шүүгдэгч нарын шунахайн сэдлийн улмаас бусдад хохирол учирсан,  энэ хохирол хор уршгийг хэн биечлэн учруулснаас үл хамааран гэмт хэрэг төгсдөг.

 

Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн хувьд оролцогч нарын нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоосноор шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэсэн эсэхэд хууль зүйн дүгнэлтийг өгнө.

 

Шүүгдэгч Д,  Мнар нь нэр бүхий 7 хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг залилж авах тохиолдол бүрдээ бие биеийнхээ юу хийж байгааг мэдэж байсан, улмаар тээврийн хэрэгслийг бусдад барьцаалж мөнгө авах бүрдээ тухайн тээврийн хэрэгсэл өөрсдийнх нь өмч хөрөнгө биш гэдгийг мэдэж байсан, иргэний нэхэмжлэгч нараас авсан мөнгөөр мөрийтэй тоглоом хамт тоглосон зэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэмт үйлдэлдээ нэг санаа зорилгоор нэгдсэн гэж дүгнэх, шүүгдэгч нарын олон удаагийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг заасан үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч Д  Мнарыг  дангаар болон бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын автомашиныг  хоногоор түрээсэлнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан үүнд:

Шүүгдэгч нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарын хооронд бүлэглэн нийт 7 удаагийн үйлдлээр автомашиныг нь хоногоор түрээсэлнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нэр бүхий хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Д нь 2017 оны 12 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын хооронд  ганцаараа  нийт 12 удаагийн үйлдлээр автомашиныг нь хоногоор түрээсэлнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нэр бүхий хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Мнь ганцаараа 2018 оны 0 сарын 26-ны өдөр автомашиныг 5 хоногийн хугацаатай түрээсэлнэ гэж  хохирогч Х залилж 8.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 2020 оны 0сарын 26-ны өдөр  Б бүлэглэн хохирогч О эзэмшлийн 00-00 улсын дугаартай Приус-30 маркийн авто машиныг залилан авч 13.200.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол  учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 3.1-д заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д,  М нарын үйлдсэн гэмт хэргүүд нь цаг хугацааны хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2015 оны Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө болон дараах хугацаанд үйлдэгдсэн байна. 

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.0зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасны дагуу шүүгдэгч нарын үйлдэлд Шинэчилсэн Эрүүгийн хуулийг хэрэглэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй байна.

           

Иймд шүүгдэгч Д,  М нарыг Эрүүгийн хуулийн 17.0 зүйлийн 3.1-д  заасан Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дүгнэлт гаргасан ба энэ дүгнэлт нь олон нийтийг төлөөлөн шүүхийн хэлэлцүүлэгт оролцож буй эрх бүхий иргэний дүгнэлт бөгөөд дүгнэлтийг шүүх хянан хэлэлцсэн болохыг дурдаж байна.

 

 

1.3 Хэргийн оролцогчийн санал, хүсэлтэд өгсөн шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Дгийн өмгөөлөгч Г  шүүхийн хэлэлцүүлэгт “…өөрийн үйлчлүүлэгчийн гэм буруу дээр маргахгүй харин  Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь үндэслэлгүй байна…”  гэж мэтгэлцсэн.

 

Шүүх, энэ тогтоолын шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлийг тайлбарласан дүгнэлт хэсэгтээ Эрүүгийн хуулийн 17.0 зүйлийн 3.1-д  заасан гэмт хэргийг шинжийг дэлгэрэнгүй тайлбарласан тайлбар, шүүгдэгч Д Залилах гэмт хэргийг 2007-2020 оны хооронд дангаараа 12 удаа  бусадтай бүлэглэн  7 удаа үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, хувийн сонирхол шуналдаа хөтлөгдөн гэмт хэрэг үйлдэж мөнгө олохоос өөр орлогогүй байсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон зэргээр өмгөөлөгч Д.Гомбын   өөрийн үйлчлүүлэгчийг  Залилах гэмт хэргийг үйлдсэн ч  байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгоогүй гэх тайлбар няцаагдсан, өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэл муутай байсан болохыг тайлбарлаж байна.

 

Мөн түүнчлэн, шүүгдэгч Д нь урьд энэ төрлийн гэмт хэрэг холбогдож байсан байх ба бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах нь хууль бус гэдгийг ухамсарлаагүй, нийгэмшээгүй, гэмшээгүй, өмнөх үйлдэлдээ дүгнэлт хийхгүйгээр дахин Залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан болохыг тэмдэглэж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М нь  өөрийн үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлд заасан “ Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй, иргэний эрх зүйн хэлцлийн үндсэн дээр тээврийн хэрэгслийг шилжүүлж авч байсан, бусдаас итгэмжлэн авсан эд зүйлийг нь барьцаалан мөнгө авахдаа буцаагаад авчихна гэж хөнгөмсгөөр найдсан гэж мэтгэлцсэн ба энэ  тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай шүүгдэгч М  болон түүний өмгөөлөгч Г нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Учир нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлд заасан “ Хөрөнгө завших” гэмт хэргийн халдлагын зүйл нь хохирогч нарын зүгээс шүүгдэгчид итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө байна.

 

Иргэний эрх зүйд тодорхойлсноор бол итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдэг нь хохирогч нарын зүгээс эрх бүхий этгээд буюу нотариатын байгууллагын өмнө гэрчлүүлсэн итгэмжлэх бичгийн үндсэн дээр ямар нэгэн ажлыг гүйцэтгэхэд зориулж итгэмжлэгчээс, итгэмжлэн хариуцуулсан этгээдэд хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг хэлэх ба шүүгдэгч М болон нэр бүхий хохирогч нарын хооронд хуулийн үндэслэл бүхий итгэмжлэлийн харилцаа үүсээгүй, түүнчлэн шүүгдэгч нь хохирогч нарын тээврийн хэрэгслийг авахдаа ярилцаж тохирсон түрээсийн харилцаанд халдлагын зүйлийг ашиглаагүй харин хуурч мэхлэн авч улмаар хохирогчийн эд хөрөнгийг барьцаанд тавьж, иргэний нэхэмжлэгч нараас мөнгө авч, авсан мөнгөө өөрсдийн амьжиргаа,  мөрийтэй тоглоомын бооцоонд зарцуулсан үйл баримт хэрэгт авагдсан.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М хохирогч нараас ямар нэг ажил үүрэг гүйцэтгэхэд нь зориулж тээврийн хэрэгслийг нь хууль ёсны итгэмжлэлийн үндсэн дээр шилжүүлж аваагүй, талуудын хооронд энэ төрлийн харилцаа үүсээгүй, харин шунахайн сэдлээр бусдын эд зүйлийг хуурч мэхлэх замаар авч бусдад хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Иймд хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Монгол улсын Иргэний хуулиар хуульчлагдан зохицуулагдсан гэрээний харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, талууд гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст үүссэн маргааныг хэлэх ба шүүгдэгч, хохирогч нарын хооронд тээврийн хэрэгсэл түрээслэх түрээслүүлэхээр үүссэн энэ харилцаа нь иргэний эрх зүйн шинжгүй, шүүгдэгч нар нь хууль бусаар дүр үзүүлсэн хэлцэл хийж бусдын эд зүйлийг буцааж өгөхгүй гэсэн шунахайн сэдэлтэйгээр эд зүйлийг хуурч авсан нь Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

 

Мөн түүнчлэн М болон түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналыг гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд болох Г, Б , Б нараас мэдүүлэг авч хохирогчХ эзэмшлийн тээврийн хэрэгслийг залилсан гэмт хэрэгт оролцоотой эсэх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн хийж шийдвэр гаргасан, О эзэмшлийн тээврийн хэрэгслийг залилж авсан хэрэгт яллагдагч Б шалгаж түүнд  холбогдох хэргийг хуульд нийцүүлэн тусгаарласан эрхийн актыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан байх тул Мболон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч Д нь зарим мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн олдоогүй тээврийн хэрэгслийг олж тогтоох ажиллагаа хийгдээгүй, зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд танилцуулаагүй гэсэн хүсэлт, саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж дүгнэлт хийхэд шүүгдэгч Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд хэргийн материалтай бүрэн танилцсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өөрийн эрхийн хүрээнд дээр дурдсан асуудлаар албан ёсоор гомдол санал гаргасан удаагүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд  гэрч Б.Б оос шүүгдэгч нараас тээврийн хэрэгсэл барьцаанд авсан талаар, барьцаанд тавих хэн нэгэн этгээдтэй холбож өгсөн эсэх талаар мэдүүлэг авсан тухай мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

 

Шүүгдэгч Д нь гэмт хэргийн улмаас үүсэн хохирлын тооцооны талаар санал гаргасан ба энэ тогтоолын хохирол, хор уршиг тооцсон шүүхийн дүгнэлт хэсэгт шүүгдэгчийн саналд тайлбар өгсөн болохыг дурдаж байна.

 

 

1.3 Хохирол, хор уршиг тооцсон шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д нь М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 3.1-д заасан Залилах гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэсэн бөгөөд шүүгдэгч нар бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас:

 

хохирогч Э 16,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч С д 3,500,000 төгрөгийн хохирол;  

хохирогч Б 8,500,000 төгрөгийн эд хөрөнгийн  хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Аод 3,000,000 төгрөгийн хохирол;

хохирогч  Ут  9,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Аод 4,000,000 төгрөгийн хохирол  ;

хохирогч З 7,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Аод 5,000,000 төгрөгийн хохирол;

хохирогч Г  43,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Х.Гд  10,000,000 төгрөгийн хохирол

хохирогч А 8,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Аод 3,000,000 төгрөгийн хохирол   ;

хохирогч Ц 5,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учруулсан байна.

 

шүүгдэгч Д нь ганцаараа   үйлдсэн нийт 12 удаагийн залилах гэмт хэргийн улмаас:

 

 хохирогч М 9,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

хохирогч Т 12,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

хохирогч Б 8,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Аод 5,800,000 төгрөгийн хохирол   ;

хохирогч А 13,200,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Г  5,000,000 төгрөгийн хохирол   ;

хохирогч З 7,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Ч 4,000,000 төгрөгийн хохирол   ;

хохирогч О эзэмшлийн Канон брэндийн 5 ди марк-2 загварын камер 2470 эф 2.8 мэргэжлийн дуран, Сони брэндийн хөл зэрэг эд зүйлийг түрээслэх нэрээр түүнд 2,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол иргэний нэхэмжлэгч Х т 800,000 төгрөгийн хохирол;

хохирогч Т7,900,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Б эд 4,000,000 төгрөгийн хохирол;

хохирогч Г 13,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол;

хохирогч Н 15,900,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч О 5,000,000 төгрөгийн хохирол;

хохирогч Б 17,700,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Ө  6,000,000 төгрөгийн хохирол;

хохирогч Ш 7,950,000 төгрөгийн хохирол,

хохирогч У 8,995,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч Л  3,350,000 төгрөгийн хохирол;

 

шүүгдэгч М ганцаараа үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х 8.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол,

шүүгдэгч М Б бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О 13.200.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч П 6,200,000 төгрөгийн хохирол  тус тус учруулсан байна.

 

Монгол Улсын  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 50 зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасны дагуу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дор дурдсанаар шүүгдэгч  Д нь  М ,  иргэний хариуцагч Н нараас гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч  Э 16.000.000 төгрөгийн хохирол учирсан  байх ба хохирогч өөрийн  авто машиныг буцаан авсан. Харин иргэний нэхэмжлэгч С д 3,500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд энэ хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй байх тул шүүгдэгч Д-аас 1,750,000 төгрөг шүүгдэгч  М гаас 1,750,000 төгрөг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч С д олгохоор шийдвэрлэлээ.

 

2. Шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч  Б 8,500,000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч өөрийн  авто машиныг буцаан авсан. Харин иргэний нэхэмжлэгч Б.А-д 3,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд энэ хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй байх тул шүүгдэгч Дгаас 1,500,000 төгрөг шүүгдэгч  М гаас 1,500,000 төгрөг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.А-д  олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Б.А нь “…шүүгдэгч нараас барьцаанд авсан 5 машинд үнэлгээ хийлгэхэд 500,000 төгрөг зарцуулсан, энэ мөнгийг нэмж нэхэмжлэх хүсэлтэй байна...“ гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ, учир нь иргэний нэхэмжлэгчийн энэ хохирол гэмт хэргийн улмаас үүссэн шууд хохирол биш төдийгүй хавтаст хэрэгт энэ талаарх баримт байхгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь хохирогч Б түрээс, барьцаа гэж нийт 350,000 төгрөг өгсөн байх ба энэ талаар шүүгдэгч нар нь ямар нэгэн гомдол нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдаж байна.

 

 

3. Шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч  У-т 9.500.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч өөрийн  авто машиныг буцаан авсан. Харин иргэний нэхэмжлэгч Б.А-д 4,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд энэ хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй байх тул шүүгдэгч Дгаас 2,000,000 төгрөг шүүгдэгч  М гаас 2,000,000 төгрөг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.А-д  олгохоор шийдвэрлэлээ.

 

4. Шүүгдэгч нарын бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн улмаас хохирогч  З  7,500.000 төгрөгийн хохирол учирсан  байх ба хохирогч өөрийн  авто машиныг буцаан авсан. Харин иргэний нэхэмжлэгч Б.Аод 5,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын  мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд энэ хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй байх тул шүүгдэгч Дгаас 2,500,000 төгрөг шүүгдэгч  М гаас 2,500,000 төгрөг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Аод  олгохоор шийдвэрлэлээ.

 

5. Шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч  Г 43.000.000 төгрөгийн хохирол учирсан  байх ба хохирогч өөрийн  лексус-470 маркийн авто машиныг буцаан авсан. Харин иргэний нэхэмжлэгч Х.Гд 10 сая төгрөгийн хохирол учирсан  болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын  мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  Хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Иймд шүүгдэгч Дгаас 5,000,000 төгрөг шүүгдэгч  М гаас 5,000,000 төгрөг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Гд олгохоор шийдвэрлэлээ.

 

6. Шүүгдэгч нарын бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийн улмаас хохирогч  А 8,000.000 төгрөгийн хохирол учирсан  байх ба хохирогч өөрийн  авто машиныг буцаан авсан. Харин иргэний нэхэмжлэгч Б.Аод 3,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд энэ хохирлыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй байх тул шүүгдэгч Дгаас 1,500,000 төгрөг шүүгдэгч  М гаас 1,500,000 төгрөг тус тус гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Аод  олгохоор шийдвэрлэлээ.

 

7. Шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн  гэмт хэргийн улмаас хохирогч  Ц 5,500,000 төгрөгийн хохирол учирсан  байх ба  гэмт хэргийн халдлагын зүйл болох хохирогчийн тээврийн хэрэгсэл алга болсон,  Д ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00-00улсын дугаартай тоёота приус 11 загварын автомашин ...үнэлгээгээр тогтоогдсон дүн 5.500.000 төгрөг...” гэх дүгнэлт /3 хх-ийн 198 тал/-р хэрэгт авагдсан байх тул Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу  учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Ц  нь шүүгдэгч нараас нийт 700,000 төгрөгийг барьцаа, түрээс гэж  авсан гэж мэдүүлсэн байна. Шүүх,  шүүгдэгч нарын үйлдлийг залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн тул хохирогчийн авсан 700,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохирлоос хасч тооцох нь зүйтэй. Иймд  шүүгдэгч нарын төлбөл зохих бодит хохирлыг  4,800,000 төгрөг гэж тооцон шүүгдэгч Дгаас 2,400,000 төгрөг шүүгдэгч  М гаас 2,400,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Ц олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүх, шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөр шүүгдэгч Дгийн хувьд 16,650,000 төгрөг, шүүгдэгч  М гийн хувьд 16,650,000 төгрөг байна.

 

 

Шүүгдэгч Д нь ганцаараа   үйлдсэн нийт 12 удаагийн залилах гэмт хэргийн улмаас бусдад учирсан  хохирлыг шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт:

 

1.Гэмт хэргийн улмаас хохирогч М 9,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна, хохирогч өөрийн тээврийн хэрэгслийг буцаан авсан тул шүүгдэгч Дг бусдад төлбөл зохих төлбөргүй гэж шүүх дүгнэлээ. Иргэний нэхэмжлэгч тогтоогдоогүй.

 

2.Гэмт хэргийн улмаас хохирогч Т 12,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна, тээврийн хэрэгсэл олдоогүй. Хохирогч Э.Т  нь шүүгдэгчээс  нийт 455,000 төгрөгийг барьцаа, түрээс гэж  авсан гэж мэдүүлсэн байна. Шүүх,  шүүгдэгчийн үйлдлийг залилах гэмт хэрэг гэж дүгнэсэн тул хохирогчийн авсан 455,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас үүссэн бодит хохирлоос хасч тооцох нь зүйтэй. Иймд  шүүгдэгч нарын төлбөл зохих бодит хохирлыг  12,045,000 төгрөг гэж тооцон шүүгдэгч Дгаас 12,045,000 төгрөг гаргуулж хохирогч Т  олгохоор шийдвэрлэлээ.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б 8,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна, хохирогч өөрийн тээврийн хэрэгслийг буцаан авсан харин  иргэний нэхэмжлэгч Б.Аод 5,800,000 төгрөгийн хохирол учирсан учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Дгаас 5,800,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Аод олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б “…гэмт этгээдийг олж машинаа авах гэж 1,600,000 төгрөгийн зардал хохирол учирсан энэ мөнгөө нэхэмжилж байна…” гэж 1,600,000 төгрөгийн иргэний нэхэмжлэл гаргасан энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтгүй байх тул шүүх энэ нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, хохирогч өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

4. Гэмт хэргийн улмаас хохирогч А 13,200,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба хохирогч өөрийн тээврийн хэрэгслийг буцаан авсан харин иргэний нэхэмжлэгч Г  5,000,000 төгрөгийн хохирол учирсан учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан  зэргээр тогтоогдож байх тул  шүүгдэгч Дгаас 5,000,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г олгохоор шийдвэрлэлээ.  

 

Иргэний нэхэмжлэгч Г нь мөрдөн шалгах ажиллагаанд “...уг машины их гэрлийг 850,000 төгрөгөөр янзалсан, мөн урд фуперийг 250,000 төгрөгөөр янзлуулсан ингээд нийт 6,100,000 төгрөгийн хохирол учирсан...” гэж мэдүүлж, тээврийн хэрэгсэл худалдан авсан 5,000,000 төгрөгөөс гадна 1,100,000 төгрөг нэхэмжилсэн энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтгүй байх тул шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг  хэлэлцэлгүй орхиж, хохирогч өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

5. Гэмт хэргийн улмаас хохирогч З 7,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан ба хохирогч өөрийн тээврийн хэрэгслийг буцаан авсан харин   иргэний нэхэмжлэгч Ч 4,000,000 төгрөгийн хохирол учирсан учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Дгаас 4,000,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч олгохоор шийдвэрлэлээ.

 

6. Гэмт хэргийн улмаас хохирогч О 2,300,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна, хохирогч эд зүйлээ буцаан авсан харин  иргэний нэхэмжлэгч Х т 700,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Г” ХХК-ийн “...ломбардын үнэлгээ 700.000 төгрөг...” гэх бичиг /3 хх-ийн 110 тал/-р тогтоогдож байх тул  шүүгдэгч Дгаас 700,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х т  олгохоор шийдвэрлэлээ.

 

7. Гэмт хэргийн улмаас хохирогч Т7,900,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна хохирогч өөрийн тээврийн хэрэгслийг буцаан авсан харин иргэний нэхэмжлэгч Б эд 4,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Дгаас 4,000,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б эд олгохоор шийдвэрлэлээ.

 

8. Гэмт хэргийн улмаас хохирогч Г 13,500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна, тээврийн хэрэгсэл олдоогүй, алга болсон тээврийн хэрэгслийн үнэлгээ К ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн “...00-00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ...13.500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /6 хх-ийн 110-111 тал-р тогтоогдож байх тул шүүгдэгч Дгаас 13,500,000 төгрөг гаргуулж хохирогч Г олгохоор шийдвэрлэлээ.

 

9. Гэмт хэргийн улмаас хохирогч Н 15,900,000 төгрөгийн хохирол, учирсан байна, хохирогч өөрийн тээврийн хэрэгслийг буцаан авсан харин иргэний нэхэмжлэгч О 5,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Дгаас 5,000,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч О  олгохоор шийдвэрлэлээ.

 

10. Гэмт хэргийн улмаас хохирогч Б 17,700,000 төгрөгийн хохирол, учирсан байна, хохирогч өөрийн тээврийн хэрэгслийг буцаан авсан харин иргэний нэхэмжлэгч нэхэмжлэгч Ө  6,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Дгаас 6,000,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ө  олгохоор шийдвэрлэлээ.

 

11. Гэмт хэргийн улмаас хохирогч Ш 7,950,000 төгрөгийн хохирол учирсан байна, гэмт хэргийн халдлагын зүйл болох тээврийн хэрэгсэл задаргаанд орсон болох нь иргэний хариуцагч Н “…4.500.000 төгрөгөөр шүүгдэгч Дгаас авч автомашиныг авч задалж зарсан...”  гэх мэдүүлгээр тогтоогдсон. Задаргаанд орсон тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн үнэлгээг “Д” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “...00-00 улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл ...7.950.000 төгрөг...” гэх тайлангаар /8 хх-ийн 49 тал/ тогтоосон байх тул уг үнэлгээгээр тогтоосон 7,950,000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч Нгаргуулж хохирогч Ш олгохоор шийдвэрлэлээ.

 

12. Гэмт хэргийн улмаас хохирогч У 8,995,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна, , хохирогч өөрийн тээврийн хэрэгслийг буцаан авсан харин иргэний нэхэмжлэгч Л  3,350,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Дгаас 3,350,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л  олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүх, шүүгдэгч Дг  ганцаар үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад төлөх 59,395,000 төгрөгийн төлбөртэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч  М гийн нь ганцаараа  болон Б бүлэглэн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас бусдад учирсан  хохирлыг шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт:

 

1.Гэмт хэргийн улмаас  хохирогч Х 8.700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Гэмт хэргийн халдлагын зүйл болох хохирогчийн тээврийн хэрэгсэл олдоогүй болох нь “Д” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн “...00-00 тоёота приус-20 маркийн автомашин. ...8.700.000 төгрөг...” гэх тайлан /3 хх-ийн 202 тал/, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 8,700,000 төгрөгийг шүүгдэгч  М гаас гаргуулж хохирогч Х олгож шийдвэрлэх нь зүйтэй. Гэвч хохирогч Х нь шүүгдэгчээс 400,000 төгрөг авсан гэж мэдүүлсэн байх тул гэмт хэргийн бодит хохирлоос энэ дүнг хасч шүүгдэгчийн төлбөл зохих төлбөрийг 8,300,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

Хохирогч Х  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “…машин худалдаж авах гэж 12,000,000 төгрөг зарцуулсан, сар бүрийн банкны төлбөр 2,828,000 төгрөг нийт 14,828,000 төгрөг .... нийт 17,308,000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн байх хохирогч нь  өөрт учирсан хохирлыг баримтаар нотолж шүүхэд ирүүлээгүй байх тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

2.Шүүгдэгч М яллагдагч Б бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О 13.200.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. Хохирогч тээврийн хэрэгслээ буцааж авсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон харин иргэний нэхэмжлэгч П 6,200,000 төгрөгийн хохирол  учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч  М гаас 3,100,000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч П  олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад яллагдагч Б холбогдох хэргийг тусгаарласан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх, шүүгдэгч  М , яллагдагч Б нарт холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 6,200,000 төгрөгийн хохирлыг гэмт хэрэгт гэм буруутай, яллагдагчаар татагдсан этгээдүүдэд хувь тэнцүүлэн ногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч  М гийн иргэний нэхэмжлэгч Ц.Пүрэвжаргалд төлбөл зохих төлбөрийг 3,100,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Хохирогч О нь гэмт хэргийн улмаас түүнд хохирол учирсан “…нэг сарын түрээсийн төлбөр 800,000 төгрөг...4 ш дугуйны үнэ 320,000 төгрөг нэхэмжилнэ...” гэсэн байх ба өөрт учирсан хохирлыг баримтаар нотолж шүүхэд ирүүлээгүй байх тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүх, шүүгдэгч М ганцаар болон Б бүлэглэн  үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад төлөх 11,800,000  төгрөгийн төлбөртэй гэж дүгнэв.

 

 

ХОЁР: Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

 

Шүүгдэгч Д, М нар нь залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.0 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчим болон 1.0 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

            Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хүнд гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.0 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. 

 

         Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд шүүгдэгч нарын  хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгч нар гэмт хэрэгт оролцсон оролцоо,   гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-д 7 /долоо/ жилийн хорих ял, шүүгдэгч  М д 5 /тав/ жилийн хорих ял оногдуулсан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-д заасныг журамлан шүүгдэгч  М г  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 0 сарын 24-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар  шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсаныг энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч  М гийн биечлэн эдлэх нийт ялыг 7 (долоо) жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэргийн нийгмийн аюул, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу дээр дүгнэлт хийж буй  зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Мнь 2018 оны 0 сарын 27-ны өдрөөс 2018 оны 0 сарын 25-ыг хүртэл 28 хоног, 

2018 оны 0 сарын 02-ны өдрөөс 2018 оны 0 сарын 04-нийг хүртэл Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног,

2018 оны 0 сарын 5-ны өдрөөс-2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 238 хоног,

2020.3.16-ны өдрөөс-2020 оны 0 сарын 17-ны өдрийг хүртэл 31 хоног,

2020.9.15-ны өдрөөс 2022.01.12-ний өдрийг хүртэл 478 хоног, нийт 777 хоног

 

Шүүгдэгч Д нь 2018 оны 0 сарын 19-ний өдөр. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног, 

2018 оны 0 сарын 02-ны өдрөөс 2018 оны 0 сарын 04-нийг хүртэл Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног,

2018 оны 0 сарын 5-ны өдрөөс-2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 238 хоног,

 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2 хоног, 

2018 оны 0 сарын 02-ны өдөр. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног,

2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022.01.12-ний өдрийг хүртэл 479 хоног, нийт 725 хоног тус тус мөрдөн шалгах ажиллагааны шатанд, прокурорын шатанд болон шүүхийн шатанд цагдан хоригдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Дгийн цагдан хоригдсон 725 хоног, шүүгдэгч  М гийн цагдан хоригдсон 777 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарыг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.0 зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д, М нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.0 зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Дг 7/долоо/ жилийн хорих ялаар, шүүгдэгч  М г  5 /тав/ жилийн  хорих ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9-д заасныг журамлан шүүгдэгч  М г  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 0 сарын 24-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар  шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсаныг энэ тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч  М гийн биечлэн эдлэх нийт ялыг 7 (долоо) жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д-ийн цагдан хоригдсон 725 хоног, шүүгдэгч  М гийн цагдан хоригдсон 777 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-аас нийт 76.045.000 /далан зургаан сая дөчин таван мянга/ төгрөг гаргуулж,

хохирогч Т 12.045.000 төгрөг, Э.Ц од 2.400.000 төгрөг, Г 13.500.000 төгрөг,

иргэний нэхэмжлэгч Х.Г-д 5.000.000 төгрөг, С д 1.750.000 төгрөг, Б.А-д 13.300.0000 төгрөг, Х т 700.000 төгрөг, Б эд 4.000.000 төгрөг, Ч 4.000.000 төгрөг, Л 3.350.000 төгрөг, Г 5.000.000 төгрөг, Ө 6.000.000 төгрөг, О 5.000.000 төгрөг нарт олгож,

 

шүүгдэгч  М гаас нийт 28.050.000 /хорин найман сая тавин мянга / төгрөг гаргуулж,

хохирогч Э.Ц од 2.400.000 төгрөг, Х 8.300.000 төгрөг,

иргэний нэхэмжлэгч Х.Гд 5.000.000 төгрөг, С д 1.750.000 төгрөг, Б.Аод 7.500.000 төгрөг, П  3.100.000 төгрөг,  

иргэний хариуцагч Н нийт 7.950.000 төгрөг гаргуулж, хохирогч Ш тус тус олгосугай.

 

7. Хохирогч О, Г, Х, Б нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.0 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ