Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
Хэргийн индекс | 128/2019/0684/З |
Дугаар | 128/ШШ2020/0083 |
Огноо | 2020-02-03 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2020/0083
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.На*******дэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т Ч Л
Хариуцагч: ХЭУБГ.
Гуравдагч этгээд: П.М.
Гуравдагч этгээд: X.W
Нэхэмжлэлийн шаардлага: “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Х овогтой Ө-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч Д.Б, гэрч Б.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т Ч Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гарга******* нэхэмжлэл, түүний үндэслэлээ: “БНХАУ-н иргэн Т Ч Л нь 2013 оны 10 дугаар сарын 15-нд гадаадын хөрөнгө оруулалттай “И" ХХК-г өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж бай*******. Тэрээр 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын иргэн М-тай хамтран ажиллах гэрээг байгуулан компанийнхаа хувьцааны 11 хувийг түүнд шилжүүлэн, өөрөө 89 хувийг эзэмшин гүйцэтгэх захирлаараа ажиллаж бай*******. “И” ХХК нь БЗД-н 22-р хорооны нутаг дэвсгэр дээр “А******* *******” хорооллыг өөрийн хөрөнгөөр барьж байгуул******* бөгөөд Т Ч Л нь ажлын шаардлагаар Хятад улсад бай******* тул *******хүүгийн асуудлыг итгэмжлэлийн дагуу Л Ф-д хариуцуул*******, компанийн бусад ажлыг өөрийн итгэлт хүмүүс болох Хятад, Монгол ажилтнууддаа хариуцуулан, өөрөө БНХАУ-аас ерөнхийд нь удирдан явуулж бай*******.
Гэтэл компанийн орчуулагчаар ажиллаж бай******* БНХАУ-ын иргэн Ө нь байнга оршин суух эрх авахын тулд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол гарга******* мэтээр хуурамчаар баримт үйлдэн, бүрдүүлэн хууль бусаар гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байна.
Энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байх үед Ө нь Т Ч Л болон Л Ф-г нарын гарын үсгийг дуурайлган зур******* болохоо хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн байдаг. Гэвч эрүүгийн хэргийг шалгах хөөн хэлэлцэх хугацаа дуус******* учир Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/387 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт ханд******* боловч 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6/5166 албан тоотоор шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.
Ө нь компаний тамга, тэмдэг гэрчилгээг огт эзэмшиж, ашиглаж байгаагүй, түүнийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх захирлаар томилоогүй байтал хууль бусаар гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэний улмаас компаний болон хувьцаа эзэмшигч гүйцэтгэх захирал Танг Чун Лэйгийн эрх ашиг олон асуудлаар зөрчигдөж байна. Т Ч Л нь компаний гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх боломжгүй болсон, хууль бус гүйцэтгэх захирлын үйлдлийн улмаас компанид их хэмжээний хохирол учир******* гэх мэт.
Иймд 2015 оны 12 сарын 03-ны өдөр Х овогтой W /Ө/-г гүйцэтгэх захирал гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хууль бус байх тул уг бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гарга******* тайлбартаа: “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэл хийгдэхээс өмнө Т Ч Л нь И ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч, 89 хувийн хувьцаа эзэмшигч нь тус компанийн гүйцэтгэх захирал бай*******. Гүйцэтгэх захирлын үүргийг хэрэгжүүлдэг бай******* бөгөөд өөрийнхөө эзгүй байх хугацаанд бусдад итгэмжлэл олгож компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлдэг бай*******. 2019 оны 04 дүгээр сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Энэ нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч болсон. Ийнхүү төлбөр төлөгч байх хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ажиллагааг хийж байна гэж байснаа гэнэт 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 4/9400 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “И” ХХК-д мэдэгдлүүд ирж эхэлсэн. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний 4/9654 дугаар мэдэгдэл ирсэн. Ингээд оршин суугч нар *******дарч орон сууц захиал******* иргэд шүүхэд ханд*******. Уг нь бол И ХХК өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд Ө гэдэг гүйцэтгэх захирал томилогдсон бай*******. Ийнхүү компанийн гэрчилгээг авч үзэхэд Ө гэдэг гүйцэтгэх захирал томилогдсон. Ингээд Ө-г хайтал олдохгүй бай*******. Компанийн ажилчид Т Ч Л-д энэ талаар мэдэгдсэн. Ийнхүү Т Ч Л Монгол Улсад ирээд ажилчидтай хурал хийсэн. Уг хурлаар хэн хэрхэн өөрийнх нь гарын үсгийг хуурамчаар зур*******, улсын бүртгэлд хэрхэн Ө гэдэг хүн бүртгэгдсэн талаар мэдсэн. Ийнхүү цагдаагийн байгууллагад ханд*******. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хуурамч нотлох баримт үйлдсэн байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дуус******* тул хэрэг үүсгэж шалгах боломжгүй байна гэсэн хариуг өгсөн. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дээрх бичгийг аваад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хүсэлт гарга*******. Буруу бүртгэл хийгдсэн байна. Өөрийн үүсгэн байгуул******* “И” ХХК-ийн ажлаар олон удаа ирж очиж бай******* бөгөөд энэ хугацаанд хөрөнгө оруулагчдын хурал болоогүй байхад болсон мэтээр баримт бүрдүүлж бүртгэл хийлгэсэн байна. Энэ алдааг засах боломж байгаа эсэх талаар хүсэлт гарга*******. Улсын бүртгэлийн газраас энэ талаарх маргааны шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гарга*******.
Улсын бүртгэлийн байгууллага хууль зөрчиж бүртгэл хийсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хууль бүртгэл үнэн зөв бодитой байхыг шаардаж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6 дахь хэсэгт заасны дагуу нягталж шалгаагүйгээс болж ийм асуудал болсон. Түүнчлэн 2015 оны Хууль зүйн сайдын А/39 тушаалын хавсралтаар батал******* журмын 4 дүгээр зүйлд Хуулийн этгээдийн мэдээлэл, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл гаргах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх тухай гээд 4.1.5 дахь хэсэгт гүйцэтгэх удирдлагыг бүртгэхдээ хэрхэн бүртгэх талаар 4.2.2 дахь хэсэгт үүсгэн байгуулагч болон эрх барих дээд байгууллагын хурлын тэмдэглэл, тогтоол, шийдвэр гэж байгаа. Мөн гэрээ байх ёстой. Гэтэл тэмдэглэл, гэрээ байхгүй байгаа. Зөвхөн нэг тогтоол байгаа. Энэ тогтоол нь өөрөө эргэлзээтэй байгаа. Хөрөнгө оруулагчдын хурлын тогтоол гэсэн мөртлөө баруун дээд буланд ТУЗ-ийн тогтоол гэсэн байгаа. Улсын бүртгэлийн байгууллага танай компани Төлөөлөн удирдах зөвлөлгүй гээд нягталж шалгах боломжтой бай*******. Улсын бүртгэлийн байгууллагад бүх бичиг баримт байгаа учраас үүнийг шалгаад засаж ирүүлэхээр буцаах эрх нь хүртэл байгаа. Гэтэл хариуцагч энэ үйлдлээ хийсэнгүй. Дээрх журмын 4.3-т улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруул******* өөрчлөлтийг бүртгэхдээ хүлээн ав******* өргөдөл баримт бичгийг хувийн хэрэг дэх нотлох баримтад тулгаж хянана гэж заа*******. Тэгэхээр хувийн хэрэг хуулийн этгээдийн дүрэм байгаа. Үүнээс эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал гэдэг нь тодорхой байгаа. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоол нь хууль бус байхад яагаад бүртгэсэн бэ?, Ийм байхад бүртгэснийг хууль бус гэж үзэж байна. Улсын бүртгэлийн байгууллага өргөдөл баримтыг хүлээж авахдаа агуулга, бүрдэл зэргийг хянаж үзэх ёстой. Шаардлага ханга******* тохиолдолд 3-т заа******* журмын дагуу бүртгэнэ. Энэ журмыг хангаагүй байхад ажилдаа хайнга хандаж бүртгэлийг хууль бусаар хийснээс болж өнөөдөр компанийн эрх ашиг хөндөгдөж байна. Тухайлбал компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч Т Ч Л гүйцэтгэх удирдлагаа хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс болж төрийн байгууллага болон төрийн бус аль ч байгууллага, шүүхэд компанийг төлөөлөх эрх нь доголдож байна. Улсын бүртгэлд бүртгэгдсэн Ө нь алга болоод олдоггүй. Гэтэл зарим тохиолдолд гарч ирээд компанийн эсрэг мэдүүлэг өгдөг. Гүйцэтгэх удирдлага компанийн эсрэг ажиллаж болохгүй гэсэн Компанийн тухай хуулийг хүртэл зөрчиж байна. Үүнээс болж компанийн эрх ашиг болон 89 хувийн хувьцаа эзэмшигч Т Ч Л-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуучин хууль болон Захиргааны ерөнхий хуульд хөөн хэлэлцэх хугацааг мэдсэнээс хойш 30 хоног гэж заа******* байдаг. Энэ заалтын дагуу бид 2019 оны 04 дүгээр сарын 16 болон 19-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл ирсэн. Түүнчлэн 11 хувьцаа эзэмшигч П.М компанийн эсрэг нэхэмжлэлийг шүүхэд гарга*******. Энэ талаарх баримтыг би шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 16 болон 19-ний өдрийн мэдэгдлийг хүлээн аваад гомдол гаргах ямар ч боломжгүй бай******* учраас захиалга хийсэн иргэдээр шүүхэд нэхэмжлэл гаргуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа дуус******* гэж үзэхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гарга******* хариу тайлбартаа: “Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
“И” ХХК нь БНХАУ-ын иргэн Т ч л 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсэн байгуулагдаж 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүртгэлд бүртгэгдсэн байна.
1013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын иргэн Т ч л өөрийн
ззэмишийн “И” ХХК-ийн 11 хувийн хувьцааг П.М-д
хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж бүртгүүлснээр 2 хувьцаа эзэмшигчтэй болсон байна.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БНХАУ-ын иргэн Ө-г “И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэсэн байна. Үүнд:
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 1 1 дүгээр сарын 29-ний 4/29409 дүгээр албан бичгээр “И” ХХК-ийн улсын бүртгэлд хориг тавь******* байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү”гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гарга******* тайлбартаа: Нэхэмжлэгч” И” ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр П.М гэдэг хүнд худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлснээр уг компани 2 хувьцаа эзэмшигчтэй болсон. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Х овогтой W /Ө-г/ “И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байдаг. Ингэхдээ хуульд заа******* баримтуудыг авч бүртгэл хийсэн. Ингэхдээ УБ-05 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, И ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Т/02 дугаар тогтоол, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Өгийн гадаад паспортын хуулбар зэрэг баримтуудыг үндэслэж бүртгэл хийсэн. Өөрөөр хэлбэл тухайн үед бүртгэхээс татгалзах ямар нэгэн үндэслэл байгаагүй. Хуульд заа******* бүх баримтуудаа хавсарга******* бай******* тул бүртгэл хийгдсэн. Уг бүртгэлийг ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд П.М шүүхэд гарга******* хариу тайлбартаа: “Миний бие тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй БНХАУ-ын иргэн Т Ч Л-ийн нэхэмжлэлтэй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд нэхэмжлэгч Т Ч Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гарга******* нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Монгол Улсын Иргэн П.М миний бие “И'? ХХК-ийн хувьцааны 11 хувийг эзэмшигч бөгөөд уг хувьцааг БНХАУ-ын иргэн Т Ч Л /Т C L/-тэй 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуул******* 20131017-01 тоот 'Хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн дээр эзэмших эрхтэй болсон.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа “...компанийн орчуулагчаар ажиллаж бай******* БНХАУ-ын иргэн Ө нь байнга оршин суух эрх авахын тулд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол гарга******* мэтээр хуурамчаар баримт үйлдэн, бүрдүүлэн хууль бусаар гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байна. хэмээн дурджээ.
БНХАУ-ын иргэн Ө нь хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Т/02 тоот тогтоолын үндсэн дээр тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд "И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа .
Бүртгэлийн байгууллага компанийн эрх бүхий этгээд болох хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн БНХАУ-ын иргэн Ө-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч “...БНХАУ-ын иргэн Ө нь байнга оршин суух эрх авахын тулд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол гарга******* мэтээр хуурамчаар баримт үйлдэн бүрдүүлсэн ...” гэх тайлбар үндэслэлгүй, тэр хүн энэ хугацаанд гүйцэтгэх захирлын хувиар олон гэрээ хэлцэл байгуулж, тэр битгий хэл шүүхийн ажиллагаанд хүртэл компанийг төлөөлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ажиллуулах зэрэг олог үйл ажиллагаа явуул*******.
Харин хувьцаа эзэмшигч Т Ч Л нь 2018 оны намраас хойш Монгол улсад ирэхгүй байгаа ба хөрөнгө оруулагчийн хувьдаа компаниа *******хүүжүүлэхгүй байгаа тус компани нь орон сууцны захиалагчдын өмнө болон өөр бусад этгээдийн өмнө их хэмжээ төлбөртэй болоод байгаа ба энэ асуудлаа шийдвэрлүүлэхгүй, зугтаж байгаа.
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар Улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчмын дагуу явагддаг, мөн дээрх хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг үндэслэн хуульд заасны дагуу бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллагаас баталгаажуул******* гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гарга******* тайлбартаа: Монгол Улсын иргэн П.М нь “И” ХХК-ийн хувьцааны 11 хувийг эзэмшигч бөгөөд уг хувьцааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Т Ч Л-тэй 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуул******* 20131017-01 тоот Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр эзэмших эрхтэй болсон.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа компанийн орчуулагчаар ажиллаж бай******* Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ө нь байнга оршин суух эрх авахын тулд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол гарга******* мэтээр хуурамчаар баримт үйлдэн, бүрдүүлэн хууль бусаар гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн байна хэмээн дурд*******.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ө-г “И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилох шийдвэрийг тус компанийн хувьцаа эзэмшигч миний бие П.М, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Т Ч Л бид хамтран гарга******* ба энэ шийдвэр нь И ХХК-ийн дүрэм болон Компанийн тухай хуульд заа******* журмын дагуу гарга******* шийдвэр юм.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ө нь хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Т/02 тоот тогтоолын үндсэн дээр тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд И ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.
Бүртгэлийн байгууллага компанийн эрх бүхий этгээд болох хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Өг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ...Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ө нь байнга оршин суух эрх авахын тулд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, тогтоол гарга******* мэтээр хуурамчаар баримт, үйлдэн, бүрдүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй. Тэр хүн энэ хугацаанд гүйцэтгэх захирлын хувиар олон гэрээ хэлцэл байгуул*******. Тэр битгий хэл шүүхийн ажиллагаанд хүртэл компанийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ажиллуулах зэрэг олон үйл ажиллагаа явуул*******.
Харин хувьцаа эзэмшигч Т Ч Л нь 2018 оны намраас хойш Монгол Улсад ирэхгүй байгаа ба хөрөнгө оруулагчийн хувьдаа компаниа *******хүүжүүлэхгүй байгаа. Мөн тус компани нь орон сууц захиалагчдын өмнө болон өөр бусад этгээдийн өмнө их хэмжээний өр төлбөртэй болоод байгаа. Энэ асуудлаа шийдвэрлэхгүй, зугтааж байгаа.
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчмын дагуу явагддаг. Мөн дээрх хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг үндэслэн хуульд заасны дагуу бүртгэлийг Улсын бүртгэлийн байгууллага баталгаажуул******* гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гарга******* тайлбартаа: “Хариуцагчийн гаргаж буй тайлбар, хууль зүйн үндэслэлтэй *******ал нэг байна. Бүртгэх байгууллага хуулийн этгээд өөрийнхөө үүсгэн байгуулах баримт бичигт эсхүл гүйцэтгэх удирдлагыг солих, өөрчлөх асуудлаар холбогдох баримтаа ирүүлдэг. Ирүүлсэн баримт бүрийг бүртгэх байгууллага судалж холбогдох өөрчлөлтөө хийж байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Хөрөнгө оруулагчдын хурлын тогтоол гэж байна. Хуулийн шаардлага нь ингэж үйлдэхээр өөр аргагүй байдалд хүргэсэн байх гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т Хязгаарлагдмал хариуцлагатай компани төлөөлөн удирдах зөвлөлгүй байж болно гэж заа*******. Энэ заалттай уялдаж буй заалт нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т хэрвээ компани төлөөлөн удирдах зөвлөлгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал дараах эрх хэмжээг эдэлнэ гэж төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээг заа*******. Үүн дотроо 62.2.3 дахь заалтад гүйцэтгэх захирлыг томилох, гүйцэтгэх удирдлагын багийг сонгох, томилох эрх хувьцаа эзэмшигчдийн хуралд байгаа. Тэгэхээр уг шийдвэр бичсэн хоёр үг агуулга болон хууль зүйн хувьд зөрчилдөхгүй. Учир нь Төлөөлөн удирдах зөвлөлгүй компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал тогтоолоороо энэ асуудлыг шийдэж байгаа. Төлөөлөн удирдах зөвлөлд байдаг эрх хэмжээний хүрээнд холбоотой асуудал шийдвэрлэж байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн зөрчил байхгүй юм. Нэхэмжлэлийн цаад утгыг хэрэгт авагд******* нотлох баримттай холбож тайлбарлахад өнөөдөр “И” ХХК-тай холбоотой маш олон өр төлбөрийн асуудал байгаа. Уг компанийн явуул******* үндсэн үйл ажиллагаа нь Сингапур хотхон гэдэг нэртэй орон сууцны хорооллын барилга барих ажиллагаа явуул*******. Энэ нь сүүлдээ А******* ******* цогцолбор гэж нэр нь өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ дунд барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой, захиалагч нартай холбоотой маш олон гэрээ хийгдсэн. Энэ бүх гэрээнд компанийг төлөөлж Ө гарын үсэг зур*******. Тэгэхээр энэ үүрэг хариуцлагаас зугтах хэтийн зорилго бай******* болов уу гэж харж байна. Иргэний хэргийн шүүхийн ажиллагааны захирамжууд нь маргаантай холбоотой олон зүйл байгаа гэдгийг харуулна. Нөгөөтэйгүүр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа захирлыг дуудаж хариуцагчаар оруул******* асуудал хууль зөрчсөн асуудал байхгүй. Мөн энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй асуудлыг шүүх анхаарч үзэж шийдвэрлэнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хариуцагчийн хууль зүйн үндэслэлийг дэмжиж байна” гэв.
Гуравдагч этгээд X овогтой W /Ө/ шүүхэд гарга******* хариу тайлбартаа: “БНХАУ-ын иргэн Т Ч Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ийн нэхэмжлэлтэй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох, “2015 оны 12дугаар сарын 03-ны өдөр Ховогтой W /Ө/-г өөрсдийн итгэл хүлээлгэж томилсон гүйцэтгэх захирлыг солих хүсэлтэй байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчид хурлаараа шийдвэр гаргаад, улсын бүртгэлд бүртгүүлээд шийдэх боломжтой. Өнөөдөр хүртэл миний бие гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байна.
Компаний гүйцэтгэх захирал болох сонирхол надад байхгүй цалин хөлсийг нэмээгүй, харин ч оноос хойш нэг ч төгрөгийн цалин хөлс, урамшуулал аваагүй ажиллаж бай*******. Удаа дараа шаард******* боловч худал хэлж бултаж бай*******. 2018 оноос эхлэн захиралд би гүйцэтгэх захирлаас болих хүсэлтээ удаа дараа амаар болон утсаар ви чат, уулзаж хэлж бай******* боловч өөрөө шийдэж өгөөгүй. Тэгэхээр энэ хүн яахаараа гүйцэтгэх захирлыг мэдээгүй. мөн би яагаад хуурамчаар бай******* болж байна.
Үүнийг тус компанийн 11% хувьцаа эзэмшигч П.М нотолно. Мөн энэ хугацаанд татварын тайлан, өмгөөллийн компанитай хийсэн гэрээн дээр гарын үзэг зур*******. Бусад бичиг баримт дээр Л Ф зурдаг бай*******, үүнийг олон хүн батална. Тамга тэмдэг гэрчилгээ миний гар дээр хэзээ ч байгаагүй. Тэгэхээр компанид их хэмжээний хохирол учир******* гэж үзэж байгаа бол зөвхөн Л Ф хариуцах ёстой. Миний ажилла******* компаний цалин урамшууллыг өгөхгүй байхын тулд ийм арга хэрэглэж гэж үзэж байна. 2013 оноос хойш энэ компанид энэ хүний төлөө гэр орон эхнэр хүүхдээсээ хол жилдээ хэдхэн хоног харих эрхтэйгээр их хэмжээний цалин урамшуулал худал амлаж ятгаж авчирч ажиллуулчихаад, хэрэгтэй үедээ гүйцэтгэх захирал болгоод, хэрэггүй болонгуут юун цалин битгий хэл гэмт хэрэгтэн болгох гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.
Миний бие тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй БНХАУ-ын иргэн Т Ч Л-ийн нэхэмжлэлтэй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийн шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ.
Миний бие БНХАУ-руу ажлын хэрэгцээ, шаардлагын улмаас явах шаардлагатай болсон тул цаашид товлосон шүүх хуралдаануудад хүрэлцэн очих боломжгүй болоод байна.
Иймд X овогтой W /Ө/ намайг байцуулахгүйгээр уг хэргийн шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйл байхгүй тул намайг байцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ;
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Т Ч Л түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ээс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Х овогтой Ө-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
БНХАУ-ын иргэн Т Ч Л 2013 онд 100 хувийн хөрөнгө оруулалттай “И” ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр тус компаний хувьцааны өөрийн эзэмшлийн 11 хувийн хувьцааг П.Э-д худалдан шилжүүлж 2 хувьцаа эзэмшигчтэй болж тус тус бүртгүүлсэн байна.
Харин 2015 оны 12 дугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Ө-г бүртгүүлэхээр хүсэлт материалаа ирүүлсний дагуу хариуцагч бүртгэлийн байгууллага “И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Өг бүртгэжээ.
“И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Т/02 дугаар тогтоол[1] болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2015 он)-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д заа******* баримт бичгийг бүрдүүлж ирүүлснийг үндэслэн Өг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөгүй.
БНХАУ-ын иргэн Ө-г “И” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн бүртгэлийн байгууллагын бүртгэл хуулийн дээрх шаардлагад нийцсэн баримт бичигт үндэслэсэн байх бөгөөд түүнийг бүртгэхээс татгалзах үндэслэл тухай үед байгаагүй талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нь уг бүртгэл Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:”, 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;” гэсэн үндсэн зарчимтай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж бай******* Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он), Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль(2015 он)-д заа******* шаардлагыг ханга******* баримт бичигт үндэслэсэн маргаан бүхий бүртгэлийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Нөгөө талаар “И” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Т/02 дугаар хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хууль зөрчсөн талаар одоогоор эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн Ө байнга оршин суух эрх авахын тулд хуурамч баримт бичиг үйлдэн 2015 онд хувьцаа эзэмшигчдийн хурал болоогүй байхад хуралд******* мэтээр баримт бүрдүүлэн хууль зөрчсөнийг Цагдаагийн байгууллага шалган тогтоосон боловч хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дуус******* үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шалгах боломжгүй гэсэн хариу өгсөн талаар тайлбарлаж байх боловч улсын бүртгэлийн байгууллага энэ байдалд дүгнэлт өгч хянан шалгах эрхгүй байна.
Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллага хуурамч бичиг баримт бүрдүүлж компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн гэх үйл баримтыг хянан шалгах чиг үүрэггүйн дээр энэ талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад бүртгэлийг бүртгэхээс татгалзах хууль зүйн боломжгүй.
Түүнчлэн энэ хэргийн гуравдагч этгээд “И” ХХК-ийн 11 хувийн хувьцаа эзэмшигч П.М “...бүртгэлийн байгууллага компанийн эрх бүхий этгээд болох хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн Өг гүйцэтгэх захирлаар бүртгэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, хувьцаа эзэмшигч Т Ч Л 2018 оноос хойш Монгол улсад ирээгүй, хөрөнгө оруулагчийн хувьд компаниа *******хүүжүүлэхгүй байгаа, компани нь их хэмжээний өртэй энэ асуудлаа шийдвэрлүүлэхгүй зугтааж байгаа.” гэж тайлбарлажээ.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүртгэлийн байгууллагын Ө-г гүйцэтгэх захирлаар бүртгэхдээ үндэслэсэн “И” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гэж үзсэн нь Компанийн тухай хуулийг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй.
Иймд Өг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийг үндэслэн хийгдсэн бүртгэлийн байгууллагын шийдвэрийг буруутгахааргүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг үндэслэн ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хууль(2009 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль(2015 он)-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Х овогтой Ө-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Т Ч Л түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан ав******* өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР
[1] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас