Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж 
Улсын яллагч: Б.Буяндалай 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр 
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: П.Н, Э.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Пгийн Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Эы Г нарт холбогдох 2112000000269 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр У хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 2, хүүхдийн хамт А аймгийн Б сумын Т багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт П. Н /РД:............./

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Б сумын Т багийн Д гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Э. Г /РД:................./

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч П.Н, Э.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А аймгийн Б сумын Т багийн нутаг дэвсгэр У гэх газарт хохирогч Ю.Бийг газар нутгийн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Н мэдүүлэхдээ: Анх Ю.Бэ өөрөө явж ирсэн. Хэрүүл, маргаан, зодооныг Бэ үүсгэсэн. Өглөө хэн нь ч мэдэгдэхгүй хүн мотоцикльтой давхиж ирээд чи хашаагаа аваад зайл, пизда минь гэсэн. Би бол Бийг зодоогүй. Ийм зүйл болсон гэв.  

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: Бэ өөрөө бид 2 дээр ирж хэрүүл, маргаан хийсэн. Бид 2 Бийг малд явж байхад нь зодоогүй. Бийн мэдүүлэг бол худлаа гэв. 

Шүүх хуралдаанд хохирогч Ю.Бэ мэдүүлэхдээ: Манайх тухайн хаваржаанд эрт дээр үеэсээ олон жил хаваржиж ирсэн. Тэгээд тухайн газрын талаар сум орон нутгаас хэд хэдэн удаа гомдол ирсэн гэхээр нь хаанаас, хэн гомдол гаргаад яваад байдаг талаар асуухад Г гаргасан байсан. Манай хашааны урд Г газар аваад нэр дээрээ шилжүүлсэн байсан. Тэгээд би Гтэй уулзаад яагаад хашааны үүдэнд газар авсан юм бэ гэсэн чинь би аав, ээжийн газраа авч байна, чамд ямар хамаатай юм, чи мөнгөтэй хүн намайг зод, зод гээд байсан. Би хаваржаан дээр ирэхэд Т сууж байхаар нь амар мэндээ мэдээд сууж байтал Г ирээд гараас бариад авахаар нь би гараа тавиулаад маргалдаад мотоцикль руугаа явж байтал араас шонгоор цохисон. Тэгээд би манараад эргээд хартал Г нь урдаас шүд рүү цохисон. Тэгээд 2 талаас нэг, нэг гараараа бариад нөгөө гараараа цохиод байсан. Би шүд хуга цохичихлоо гэсэн чинь Г нь яваад өгсөн. Н нь энэ муу бандийг шоронд нь хийгээд өгье,  шорон үзээгүй банди, би энийг шоронд хийх чадал одоохондоо байна гээд цохиод байсан. Одоо би 6.427.670  төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Шүүх хуралдаанд шинжээч Г.Ц мэдүүлэхдээ: Өмнө нь гаргасан дүгнэлт болон нэмэлтээр гаргасан шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй гарсан гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000269 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ю.Бийн мэдүүлсэн: ...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед би А аймгийн Б сумын Т багийн Уын гэх газарт малдаа явж байгаад Ттой уулзаад сууж байсан чинь Г ирээд манаа аав, ээжийн орон нутгаас хашаагаа аваад зайл гэхээр нь би танай аав, ээжийг Дунд аманд нутаглаж байсныг л мэдэх юм байна, т нутаглаж байсныг нь мэдэхгүй юм байна гэсэн чинь ялтан минь хашаагаа аваад зайл гэсэн. Т нь босч ирээд намайг заамдаж аваад наад ялтныг чинь мөрдөн рүү нь аваачаад хийчихье гээд байсан. Би Ттой барьцалдаад байж байсан чинь Г хашааны модон шонгоор миний толгойны ар дагз хэсэг рүү цохиод авсан. Би та хоёр болио, уурын мунхгаар хийсэн зүйл ямар ч амжилт олохгүй шүү гэсэн чинь Г, Т хоёр ялтан минь чамайг яасан ч яадаг юм гээд миний нүүр рүү хоёр талаас гараа атгаад цохиод байсан. Миний үүдэн шүдийг унгаачихлаа гэж хэлэхэд Т наадах чинь одоо нохойдох нь, цагдаад хэлэх нь гээд байсан. Тэгээд Г нь шонгоо бариад дахиад тархийг чинь хага цохичихъё гээд байсан. Би унасан шүдээ баруун гар дээрээ тавиад харуулсан чинь Г мотоциклио асаагаад яваад өгсөн. Т намайг заамдаад чамайг мөрдөн рүү хийчихье гээд чирээд байхаар нь би тавь гэж тавиулаад харьсан. Би сумын цагдаагийн өрөөнд мэдүүлэг өгчихөөд гарах гэж байхад Т цагдаагийн хажууд намайг шоронгийн ялтан улаан махны хэрэгтэн минь гээд хэл амаар доромжлоод байсан. Г нь 2013 оны хавар нүүж явахдаа миний замаас зайл гээд хаяанд ирчихээд орилоод байхаар нь би очоод хүний амьдардаг газар амьдарч байна гэсэн чинь миний араас том чулуу шидээд, шидсэн чулуу нь миний мөрийг шүргээд өнгөрсөн. Би тухайн үед нь гомдол гаргаагүй. Миний толгойны ард дагз хэсэг рүү шонгийн модоор нэг удаа цохиод авсан. Миний толгой манараад байсан. Гараараа миний нүүрэн хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохисон. Би хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Т нь барьсан явж байсан. Би одоо хаана байгаа нь мэдэхгүй. Н миний рүү цохиод байсан бөгөөд хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Би цохиж, зодсон юм байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Г, Т хоёрыг хэрэглэсэн үгүйг мэдэхгүй байна. Миний үүдэн гурван шүд унасан бөгөөд унасан 3 шүдний нэг нь хиймэл шүд байсан. Хугараад шүд нь хаягдсан байна. Би хиймэл шүдээ 2-3 жилийн өмнө 40.000 төгрөгөөр хийлгэж байсан санагдаж байна. Нэг шүд хөдөлгөөн орсон байна. Миний толгой дүүрч өвөөд, дээд, доод уруул язарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Нэхэмжлэх зүйл одоогоор байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ю.Бийн дахин мэдүүлсэн: ...Би 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Булган сумын Гурвын давааны ам т байх гэрээсээ мотоцикльтой явж байгаад өөрийн малын хашааны хажууд Т гэх хүнтэй таараад уулзаад байж байтал Г цаанаас мотоцикльтой ардаа нэг хүүхэд суулгачихсан ирж байсан санаж байна, ирээд надтай мэндэлснээ энэ нутгаас хашаагаа аваад зайлаарай гэхээр нь би хүний амьдардаггүй газар биш, амьдардаг газар амьдарч байна гэж хэлээд цааш мотоцикль руугаа алхахад араас толгой хэсэг рүү тас хийтэл цохихоор нь эргээд хартал Г миний уруул хэсэг рүү маш хүчтэй цохисон. Тэгсэн чинь Т, Г 2 миний дээлийн ханцуйг атгаад 2 талаас гараараа шанаа, хацар, уруул хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би ханцуйгаа татаж аваад гараа тосоод шүдээ амнаасаа унагахад 2 өөрийн шүд гар дээр унасан. Хиймэл 1 ширхэг шүд тэр газартаа унасан байх. Т намайг мөрдөн рүү аваачиж хийнэ гээд дээлийн ханцуй болон энгэр заамнаас татаад явуулахгүй байсан. Би гэртээ харихад манай ээж Л, дүү Э нар гэртээ байсан. Гг Г, Тг Н гэдэг. Тэр хоёрын цохилтоос л шүд унасан. Намайг 2 талаас ээлжлээд уруул, хацар, шанаа хэсэгт цохиод байсан. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 80 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч А.Уийн мэдүүлсэн: ...Би тэр өдөр Г ах, дүү У, У нарын хамтаар хонинд явж байхад Т Ш ах хонины ойролцоо байхаар нь бид нар очоод Г ах мэндэлсэн чинь Ш ах пизда минь өвөлжөө хашаагаа аваад зайлаач гэж хэлээд байсан. Тэгээд Г ахыг дээлийн нударгаар гуядаад бас гараараа хацар хэсэгт нь цохиод мотоциклиос түлхээд бид нарыг унагаасан. Тэгээд Т ах боль гэж хэлэхэд Т ахыг дээлийнх нь захаар боогоод байхаар нь Г ах очоод болиулахад Ш ах Г ахыг гараараа шанаа хэсэгт нь цохисон чинь Г ах авч явж байсан модон шонгоор цохисон бөгөөд биеийн аль хэсэгт нь цохисон талаар би хараагүй. Т ах боолгуулаад муухай дуугараад байсан. Ш ахын шүд нь унасны дараа та нарыг гөлөг болгоно гэж хэлээд мотоциклио унаад явсан. Ш ахыг Г ах зодсон. Харин Т ах цохисныг би хараагүй. Г ах Ш ахын шүд рүү 1 удаа гараараа цохиход шүд нь унасан. Ш ах гараа тосоод шүд унагаачихлаа гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 87 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Лгийн мэдүүлсэн: ...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай хүү Ю.Бэ өглөө 09 цагийн үед мотоциклио унаад малдаа явсан. Удалгүй гэртээ ирсэн. Тэгсэн чинь нүүр ам нь цус болчихсон гар дээр нь 2 ширхэг, 1 хиймэл шүдээ барьчихсан ирэхээр нь юу болсон талаар нь асуухад хаваржааны газраас болж маргалдаад Т, Г нар намайг нийлээд зодчихлоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би чи хүн зодоогүй биз дээ гэж хэлэхэд би зодоогүй гэж хэлсэн. Уг нь тэр газар манайх 10 гаруй жил хаваржиж байгаа юм. Манай хашааны хажууханд шинээр Гийнх хашаа барьсан байгаа одоо. Миний хүүгийн хүзүү, ам нь улайсан, толгойны ард нь товойсон байсан. Нүүр хэсгээрээ улайсан байж харагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 89 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч П.Нгийн мэдүүлсэн:...Би прокурорын тогтоолтой санал нийлэхгүй байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 56 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Гийн мэдүүлсэн: ...Би прокурорын тогтоолтой санал нийлж байна. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. Би хашааны шонгоор цохисноо хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 337 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. П.Нгийн биед баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 17-18 хуу/


Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 338 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Э.Гийн биед хэвлийн доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх нь гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувьд хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 26-27 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 336 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ю.Бийн биед баруун дээд 1,2 дугаар шүд булгарч унасан, зүүн дээд 2 дугаар шүд сул хөдөлсөн, зүүн бугалга, хэвлий хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Баруун дээд 1,2 дугаар шүд булгарч унасан, зүүн дээд 2-р шүд сул хөдөлсөн гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-н ерөнхий хөдөлмөр алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгт 52 дугаар хүснэгтийн 2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын 10% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Доод уруулын дотор салст язарсан шарх, зүүн бугалга, хэвлий хэсэгт цус хуралт гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 103 тоот шинжээчийн дүгнэлт /нэмэлт/: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ю.Бат- Эрдэнийн биед нэмэлтээр шинжээч эмчийн бодит үзлэгээр зүүн дээд 2 дугаар шүд унасан гэмтэл тогтоогдлоо. 2. Баруун дээд 1,2 дугаар шүд булгарч унасан, зүүн дээд 2 дугаар шүд унасан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын ерөнхий хөдөлмөр алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгт 52 дугаар хүснэгтийн 2-т зааснаар /2-3 шүд,/ цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3.
Урьд гаргасан 336 тоот дүгнэлт хэвээр байна...гэх дүгнэлт 

Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 48-50 хуу/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 84 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67-69 хуу/
Хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 75-77 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 47, 85 хуу/
Шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 22 ширхэг баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А аймгийн Б сумын Т багийн нутаг дэвсгэр У гэх газарт Ю.Бэ нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Ю.Бийн “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10 цагийн үед би А аймгийн Б сумын Т багийн У гэх газарт малдаа явж байгаад Ттой уулзаад сууж байсан чинь Г ирээд манаа аав, ээжийн орон нутгаас хашаагаа аваад зайл гэхээр нь би танай аав, ээжийг Дунд аманд нутаглаж байсныг л мэдэх юм байна, т нутаглаж байсныг нь мэдэхгүй юм байна гэсэн чинь ялтан минь хашаагаа аваад зайл гэсэн. Т нь босч ирээд намайг заамдаж аваад наад ялтныг чинь мөрдөн рүү нь аваачаад хийчихье гээд байсан. Би Ттой барьцалдаад байж байсан чинь Г хашааны модон шонгоор миний толгойны ар дагз хэсэг рүү цохиод авсан. Би та хоёр болио, уурын мунхгаар хийсэн зүйл ямар ч амжилт олохгүй шүү гэсэн чинь Г, Т хоёр ялтан минь чамайг яасан ч ядаг юм гээд миний нүүр рүү хоёр талаас гараа атгаад цохиод байсан. Миний үүдэн шүдийг унгаачихлаа гэж хэлэхэд Т наадах чинь одоо нохойдох нь, цагдаад хэлэх нь гээд байсан. Тэгээд Г нь шонгоо бариад дахиад тархийг чинь хага цохичихъё гээд байсан. Би унасан шүдээ баруун гар дээрээ тавиад харуулсан чинь Г мотоциклио асаагаад яваад өгсөн. Т намайг заамдаад чамайг мөрдөн рүү хийчихье гээд чирээд байхаар нь би тавь гэж тавиулаад харьсан...” , “...Ирээд надтай мэндэлснээ энэ нутгаас хашаагаа аваад зайлаарай гэхээр нь би хүний амьдардаггүй газар биш, амьдардаг газар амьдарч байна гэж хэлээд цааш мотоцикль руугаа алхахад араас толгой хэсэг рүү тас хийтэл цохихоор нь эргээд хартал Г миний уруул хэсэг рүү маш хүчтэй цохисон. Тэгсэн чинь Т, Г 2 миний дээлийн ханцуйг атгаад 2 талаас гараараа шанаа, хацар, уруул хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би ханцуйгаа татаж аваад гараа тосоод шүдээ амнаасаа унагахад 2 өөрийн шүд гар дээр унасан. Хиймэл 1 ширхэг шүд тэр газартаа унасан байх. Т намайг мөрдөн рүү аваачиж хийнэ гээд дээлийн ханцуй болон энгэр заамнаас татаад явуулахгүй байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 45-46, 80/,

насанд хүрээгүй гэрч А.Уийн “...Би тэр өдөр Г ах, дүү У, У нарын хамтаар хонинд явж байхад Т Ш ах хонины ойролцоо байхаар нь бид нар очоод Г ах мэндэлсэн чинь Ш ах пизда минь өвөлжөө хашаагаа аваад зайлаач гэж хэлээд байсан. Тэгээд Г ахыг дээлийн нударгаар гуядаад бас гараараа хацар хэсэгт нь цохиод мотоциклиос түлхээд бид нарыг унагаасан. Тэгээд Т ах боль гэж хэлэхэд Т ахыг дээлийнх нь захаар боогоод байхаар нь Г ах очоод болиулахад Ш ах Г ахыг гараараа шанаа хэсэгт нь цохисон чинь Г ах авч явж байсан модон шонгоор цохисон бөгөөд биеийн аль хэсэгт нь цохисон талаар би хараагүй. Ш ахын шүд нь унасны дараа та нарыг гөлөг болгоно гэж хэлээд мотоциклио
унаад явсан. Ш ахыг Г ах зодсон. Г ах Ш ахын шүд рүү 1 удаа гараараа цохиход шүд нь унасан. Ш ах гараа тосоод шүд унагаачихлаа гээд байсан...” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 87/,

гэрч Д.Лгийн “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай хүү Ю.Б өглөө 09 цагийн үед мотоциклио унаад малдаа явсан. Удалгүй гэртээ ирсэн. Тэгсэн чинь нүүр ам нь цус болчихсон гар дээр нь 2 ширхэг, 1 хиймэл шүдээ барьчихсан ирэхээр нь юу болсон талаар нь асуухад хаваржааны газраас болж маргалдаад Т, Г нар намайг нийлээд зодчихлоо гэж надад хэлсэн. Миний хүүгийн хүзүү, ам нь улайсан, толгойны ард нь товойсон байсан. Нүүр хэсгээрээ улайсан байж харагдсан..." гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 89/,

өөрийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн яллагдагч Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 65/, 

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 336 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 103 тоот шинжээчийн дүгнэлт,
эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 48-50/,
эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 84/ зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А аймгийн Б сумын Т багийн нутаг дэвсгэр У гэх газарт хохирогч Ю.Бэ нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт, нөхцөл байдал нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч П.Н, Э.Г нар нь гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч П.Н, Э.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Г болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

Харин шүүгдэгч П.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би Бийг зодоогүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны үед шинжлэн судалсан хохирогч Ю.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Г миний уруул хэсэг рүү маш хүчтэй цохисон. Тэгсэн чинь Т, Г хоёр миний дээлийн ханцуйг атгаад 2 талаас шанаа, хацар, уруул хэсэг рүү цохиод байсан. Гг Г, Тг Н гэдэг. Би шүд хугарчихлаа гэхэд Г яваад өгсөн, харин Н энэ муу бандийг шоронд хийгээд өгье, шорон үзээгүй банди гээд цохиод байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Лгийн “Бэ орой нүүр, ам нь цус болчихсон гар дээрээ 2 ширхэг, 1 хиймэл шүдээ барьчихсан хаваржааны газраас болоод Т, Г нар намайг нийлээд зодчихлоо гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 89 дүгээр тал/, шүүх эмнэлгийн шинжээчийн 336 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.  

Шүүгдэгч П.Н, Э.Г нарыг бүлэглэж 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А аймгийн Б сумын Т багийн нутаг дэвсгэр У гэх газарт хохирогч Ю.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

Хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч нэмэлтээр гаргасан дүгнэлтдээ тусгасан тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгч нар өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт
тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Ю.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

    Гэм хорын хохирлын тухайд: Хохирогч Ю.Бэ нь хохирол 6.427.470 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс гэмтлийн улмаас 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл “Хулан тамир” ХХК-ний шүдний эмнэлэгт эмчилгээнд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 220.000 төгрөг, 99.000 төгрөг, 70.000 төгрөг, Имплант тулгуурт гүүрлэсэн шүдэлбэр хийлгэсэн зардалд 5.400.000 төгрөг төлсөн болох нь тус эмнэлгийн 22/05 тоот тодорхойлолт, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 3 ширхэг төлбөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 29-ний, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд авсан /25.000+30.000+30.000+40.000=125.000/ төгрөг, нийт 125.000 төгрөгийн бензиний баримтууд нь эмчилгээнд явсан, хэргийн материалтай танилцсан, шүүх хуралдаанд оролцсон цаг хугацаатай тохирч байх тул энэ бензиний зардлыг хохиролд тооцож шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна._

           Иймд нийт хохиролд тооцох боломжтой гэж дүгнэсэн, 5.914.000 төгрөгийг шүүгдэгч Э.Гөөс 2.957.000 төгрөг, шүүгдэгч П.Нгээс 2.957.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч Ю.Бэд олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нар нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаас хохирол нөхөн төлөхөөр завсарлага авсан боловч хохирлыг төлөөгүй болно.

           Хохирогч Ю.Бийн нэхэмжилсэн хохирлоос хэдийд авсан цаг хугацаа нь харагдахгүй болсон 84.000 төгрөгийн баримт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон цаг хугацаатай тохирохгүй байгаа /70.000+40.000+82.425=192.425/ 192.425 төгрөгийн бензиний баримт, эм болон бараа авсан /46.000+28.000+70.000=144.000/ 1440.000 төгрөг, юу худалдаж авсан нь тодорхойгүй Улаанбаатар хотын банкны баримттай 177.245 төгрөгийн баримт зэргийг үнэлэх боломжгүй тул нийт 513.670 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  
    Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Н, Э.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.Н, Э.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч П.Н нь хүүхдийнхээ хамт амьдардаг зэргийг харгалзаж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч П.Н, Э.Г нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1.50 см урттай, 5 см голчтой холтостой мод 1 ширхгийг устгаж, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.Н, Э.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Н, Э.Г нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Пгийн Н, Х овогт Эы Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт
зааснаар шүүгдэгч П.Нг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

    3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Нд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт,  шүүгдэгч Э.Гт оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт тус тус төлөхөөр тогтоосугай.
    
    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н, Э.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан .50 см урттай, 5 см голчтой холтостой мод 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Нгээс 2.957.000 /хоёр сая есөн зуун тавин долоо мянга/, шүүгдэгч Э.Гөөс 2.957.000 /хоёр сая есөн зуун тавин долоо мянга/ төгрөг тус тус гаргуулан хохирогч Архангай аймгийн Булган сумын багийн Гурвын даваа гэх газарт оршин суух Сартуул овогт ын Бэ /РД:-д олгож, хохирогч Ю.Бийн нэхэмжлэлээс 513.670 /таван зуун арван гурван мянга зургаан зуун дал/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

    7.  Шүүгдэгч П.Н, Э.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,
хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Н, Э.Г нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Н, Э.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Р.АЛТАНЦЭЦЭГ