Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
    Улсын яллагч: С.Бичинхүү
    Шүүгдэгч нарын өмгөөлөгч: М.Алтанчимэг, Ц.Бат-Эрдэнэ
    Шүүгдэгч: О.Н, Т.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оы Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тийн Б нарт холбогдох 2112000000354 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Т сумын М багийн И гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Оы Н /РД: ../

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр С аймгийн З суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Х сумын Г багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд А аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Б овогт Тийн Б /РД: ../

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч О.Н, Т.Б нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан 2021 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Б багийн И гэх газраас иргэн Г.Мы 18 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, түүнд 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000354 дугаартай эрүүгийн хэргээс: 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мы мэдүүлсэн: ... Манайх 2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр А аймгийн Ө сумын Б багийн И гэх газарт хаваржиж байхад манай үхэр сүргээс 14 тооны сарлагийн үхэр, 4 тооны тугал алга болсон байсан. Тэгээд би нутгийн хүмүүсээс сураглаад хайгаад олохгүй байсан. Тухайн үед А аймгийн Х суманд тугалтай үнээ мөнгөөр нь авч байна гэсэн сураг гарахаар нь би А аймгийн Ө сумын Б багийн И гэх газраас 2021 оны 06 дугаар сарын 10-ны үеэр А аймгийн Х сумын урд талаар айлын үхэр дундуур алга болсон үхрээ хайгаад явж байтал манай З үнээ тугалтайгаа айлын үхэрт байхаар нь тухайн үхрийн эзэнтэй уулзахад би А аймгийн Х сумын Г багийн иргэн М/жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна/ гэх хүнээс худалдан авсан гэж хэлсэн. Тэгээд цааш явж байтал манай 1 үнээ тугалтайгаа, 2 шүдлэн, 1 бяруу мөн адил айлын үхэрт байхаар нь үхрийн эзэнтэй уулзахад мөн адил Мгэх хүнээс худалдан авсан гэж хэлсэн. Тэгээд би буцаад Мгэх хүнийг хайгаад Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багт ирээд Мгэх хүнтэй уулзаад чи манай үхрийг зарсан байна гэсэн чинь Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн иргэн Н, бид хоёр хамт зарсан, би буцаагаад үхрийг чинь тоогоор нь аваачиж өгнө, намайг цагдаад битгий хэлээрэй, би танай гомдлыг бүрэн барагдуулна гээд гуйгаад байхаар нь би Мгэх хүнд манай үхрийг араас авчирч өг гэж хэлээд гэртээ ирээд 7 хоноод байж байхад манай үхрийг авчирч өгсөн. Би тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Учир нь миний малыг хулгайлсан хүмүүс үхрийг минь буцаагаад өгсөн. Эвэргүй хөх үнээ, эвэртэй хөх тугалтай, хар үнээ эвэртэй сартай бор тугалтай, эвэртэй халтар үнээ жижиг сартай хүрэн тугалтай, сартай хар үнээ сартай бор тугалтай, эвэртэй хар шүдлэн, эвэртэй хар халзан шүдлэн, бор бяруу, хар үнээ, хар бяруу, 2 ширхэг хар тарлан шүдлэн, сартай хар шүдлэн 2 ширхэг хар шүдлэн байсан бөгөөд бүгд зөв талын чих нь араасаа ганзага имтэй, тамга байхгүй, бүгд нийлээд 18 тооны үхэр байсан. Миний үхрийг худалдаж авсан хүмүүсийг мэдэхгүй. Зүгээр сураглаж явж байгаад тухайн хүмүүстэй уулзсан. Сүүлд нь тэр Н гэх залуу миний үхрүүдийг бөөнд аваад ирсэн. Би өөрийн алдсан 18 тооны үхрээс 17 тооны үхрийг буцааж авсан. Харин 1 тооны үхэр буцааж өгөөгүй, дутуу байгаа. Тэр үхэр нь хар шүдлэн үхэр байгаа юм. Тэр үхрийн мөнгийг нь өгнө гэсэн. Одоог хүртэл өгөөгүй байгаа. 4 тугалтай үнээг нийт 4.000.000 төгрөгөөр, сувай үнээг 900.000 төгрөгөөр, 7 тооны шүдлэн үхрийг 4.200.000 төгрөгөөр, 2 тооны бярууг 600.000 төгрөгөөр, нийт 18 тооны үхрийг 9.700.000 төгрөгөөр үнэлж байна. Би гомдолтой байна. Би буцааж аваагүй байгаа 1 тооны үхрийн мөнгө болох 600.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Мы дахин мэдүүлсэн: ...Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Сүүлд үлдэгдэл 700.000 төгрөг дутуу байсныг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Н шилжүүлсэн. Тийм болохоор одоо ямар нэгэн төлбөр тооцоо, хохирлын асуудал байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь миний хулгайд алдсан 18 тооны үхрийг амьдаар нь 4 тугалтай үнээ нийт 8 тооны үхэр, 3 тооны шүдлэн, 1 тооны бяруу өгсөн. Бэлнээр 4.000.000 төгрөг авсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Оийн мэдүүлсэн: ... Би 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үеэр Хангай сумын зарын нэгдсэн группт мотоцикль зарна гэж тавьсан зарын дагуу Тариат сумын Цагаан нуур багийн иргэн М/жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна/ гэдэг хүн ирээд миний зарах гэж байгаа мотоциклийг үзэж хараад наймаа тохиролцоод миний мотоциклийг аваад явсан. Хэд хоногийн дараа ах нь чамд бэлэн мөнгийг нь авчирч өгнө гэж хэлсэн. Тэгээд удалгүй 7 хоногийн дараа над руу 80670872 дугаарын утсаар яриад тугалтай үнээ оролцуулж болох уу гэж асуухаар нь би болно гэсэн чинь хэд хоногоос авчраад өгье гэсэн. Удалгүй 2021 оны 05 дугаар сарын сүүлээр 3 тугалтай үнээ тууж ирээд надтай наймаа хийгээд миний зарах гэж байсан мотоциклийг аваад явсан. Би 3 тугалтай үнээг өөрийн үхэртэй нийлүүлээд хараад байж байтал мотоцикльтой танихгүй хүн ирээд танай үхэрт байгаа 3 тугалтай үнээ манай үхэр байна гэж хэлэхээр нь би мотоцикль зараад мөнгөний оронд нь авсан гэж хэлсэн чинь надаас тэр хүн чамд ямар хүн авчирч өгсөн юм гэхээр нь би Тариат сумын Цагаан нуур багийн Мгэдэг нэртэй хүн авчирч өгсөн гэсэн чинь тэр мотоцикльтой хүн надад Мгэдэг залуу танай сумын Гичгэнэ багийн хүн гэж хэлсэн. Тэгээд би Мгэдэг хүний 80670872 гэсэн гар утасны дугаар руу залгаад та надад хүний үхэр авчирч өгсөн байна гээд хэлсэн чинь ах нь хүнээс авсан, чамтай маргааш өөрөө очиж уулзъя гэсэн. Тэгэхээр нь би Мгэдэг хүнийг 3 тугалтай үнээний эзэнтэй нь утсаар яриулсан чинь үхрийн эзэн нь үхрээ манайд орхиод явсан. Удалгүй М2021 оны 06 дугаар сарын эхээр өдрийг нь сайн мэдэхгүй байна, бэлэн мөнгө авчирч өгөөд 3 тугалтай үхрээ туугаад явсан. Намайг Мгэх хүн нь урдаас ирээд үхрээ аваарай гээд утсаар ярихаар нь би урдаас нь очиход 4 тугалтай үнээ, 2 шүдлэн, 1 бяруу, нийт 11 тооны үхэр тууж ирээд надад хар үнээ эвэртэй сартай бор тугалтай, эвэртэй халтар үнээ жижиг сартай хүрэн тугалтай, сартай хар үнээ сартай бор тугалтай зэргийг өгөөд хөх үнээг хөх тугалтай нь, мөн 2 шүдлэн, 1 бярууны хамт Архангай аймгийн Хангай сумын Ар баясгалан багийн Зоо гэх газарт оршин суух иргэн Тоогоо /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ гэх хүнд өгсөн. Мгэх хүн нь мотоцикльтой танихгүй нэг хүний хамт ирсэн. Би нэг тугалтай үнээг нь 850.000 төгрөгөөр үнэлээд З тугалтай үнээг нь нийт 2.550.000 төгрөгөөр худалдан авсан. Надад Мгэх хүн нь бэлнээр 2.550.000 төгрөг өгсөн. Миний өрийг бүрэн барагдуулаад үхрээ аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч М.Тын мэдүүлсэн: ...Би 2021 оны 02 дугаар сарын сүүлээр Хангай сумын Гичгэнэ багийн Элстэй гэх газарт өвөлжиж байхад манай нутгийн залуу Т.Б манайд ирэхээр нь би юм ярьж сууж байгаад манайх хонио зарсан, мал авна шүү гэж хэлсэн. Тэгээд Т.Б манайхаас явсан. Хавар 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр Т.Б над руу утсаар залгаад Т.Б байна, найз нь Тариат суманд байна, мөнгөний хэрэг болоод байна, би 1 тугалтай үнээ, 2 шүдлэн үхэр өгье гээд гуйгаад над руу дансаа явуулаад байхаар нь би данс руу нь 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг хийсэн. Удалгүй 2021 оны 05 дугаар сарын сүүлээр Т.Б над руу утсаар яриад би авсан мөнгөнийхөө оронд үхэр туугаад танайх руу явлаа гэж хэлсэн чинь үдээс хойш уулан дээр би үхэр хураагаад явж байтал үхэр туусан хүн явж байхаар нь урдаас нь яваад очтол Т.Б мотоцикль жолоодоод нэг танихгүй залуугийн хамт 4 тугалтай үнээ, 2 шүдлэн, 1 бяруу, нийт 11 тооны үхэр тууж ирээд надад хөх үнээг хөх тугалтай нь, мөн 2 шүдлэн, 1 бярууны хамт өгөөд Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн иргэн А.Од хар үнээ эвэртэй сартай бор тугалтай, эвэртэй халтар үнээ жижиг сартай хүрэн тугалтай, сартай хар үнээ сартай бор тугалтай зэргийг өгөөд бид нар өөр өөрийн гэрийн зүг үхрээ туугаад өөрийн үхэртэй нийлүүлээд байж байтал 2021 оны 06 дугаар сарын 10-ны үеэр Т.Б ирээд би хулгайлсан үхэр чамд өгсөн хө, эзэнд нь баригдаад үхрийн эзэн нь зүсээр нь авна гэж байна гэхээр нь чи надаас үхрийнхээ оронд үхрээ авчирч өг, чиний авчирч өгсөн үхэр надад зүсээрээ байна гэсэн чинь 3 хоногийн дараа халтар сувай үнээ, цэнхэр шүдлэн, сүүл цагаан бор шүдлэнг бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй тээврийн хэрэгслээр ачиж ирээд манай гадаа буулгаад надад өмнө өгсөн үхрээ оронд нь буцааж ачаад явсан. Би нэр болон дансыг нь мэдэхгүй байна. Манайд өгсөн үхрийг хаанаас авчирч өгсөн талаар би мэдэхгүй байна. Би нэг тугалтай үнээг нь 800.000 төгрөгөөр, 2 шүдлэн үхрийг нь 800.000 төгрөгөөр, бярууг нь 280.000 төгрөгөөр, нийт 1.880.000 төгрөгөөр худалдан авсан. Надад Т.Б гэх хүн нь халтар сувай үнээ, цэнхэр шүдлэн, сүүл цагаан бор шүдлэн авчирч өгсөн. 1 бярууны 280.000 төгрөг дутуу байгаа. Надад 1 бярууны мөнгө болох 280.000 төгрөг өгөх дутуу байгаа бөгөөд мөнгөө авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч М.Тын дахин мэдүүлсэн: ...Б надад халтар сувай үнээ, цэнхэр шүдлэн, сүүл цагаан бор шүдлэн зэрэг нийт 3 тооны үхэр авчирч өгсөн. Бярууны мөнгө болох 280.000 төгрөгийг өгөөгүй байж байгаад сүүлд өгсөн. Харин одоо хохирол төлбөрийн ямар нэгэн асуудал байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 194 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Бын мэдүүлсэн: ... Манайх 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өглөө Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их жаргалант гэх газар зусландаа буугаад байж байхад Архангай аймгийн Тариат сумын иргэн О.Н над руу утсаар яриад та үхэр авна гээд байсан авах уу гэхээр нь би үнэ ханш нь хэд юм гэж асуусан чинь дүү нь машинаа зарсан, тэрнийхээ оронд хэдэн үхэр авсан, мөнгө болгомоор байна гэхээр нь би үхрийг чинь хаана очиж үзэх үү гэсэн чинь Хангай сумын Гичгэний Тарвагат гэх газар та хүрээд ир гэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж очоод үхрээ үзэж хараад 4 тооны шүдлэн үхрийг нь аваад ачих гэтэл та оройхон ачаад яв гэхээр нь тэнд байж байгаад орой ачаад буцаад явж байгаад замдаа төөрөөд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өглөө өөрийн гэртээ 4 тооны үхрээ ачиж очоод өөрийн үхэр сүрэгтэй нийлүүлж харсан. Би өөр зүйл мэдэхгүй байна. Шүдлэн насны сартай халтар, хар тарлан, бор тарлан, сартай хар зүсмийн им тамга байхгүй 4 тооны үхэр ачиж ирсэн. Би хэн гэдэг хүний үхэр гэдгийг нь мэдээгүй. 1 тооны үхрийг 300.000 төгрөгөөр үнэлээд нийт 4 тооны үхрийг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад худалдсан 4 тооны үхрийн мөнгийг бүрэн гүйцэд өгөөд үхрээ аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Бийн мэдүүлсэн: ...О овогтой Н нь манай аав Б.Эын төрсөн дүү Б.Оы 2 дахь хүүхэд болж 1996 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Бага насаа хөдөө мал маллан аав, ээжийн хамт өссөн бөгөөд 2004 онд Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч байгаад 2014 онд 11 дүгээр ангиа төгсөж төрсөн аав Оы хамт мал маллан өсгөж байгаад 2018 онд эхнэр Г.Нтай нэг гэр бүл болж Архангай аймгийн Тариат сумын Суман багт оршин суудаг. О.Н Г.Нхоёрын дундаас 1 хүүхэд төрсөн бөгөөд О.Н нь аливаа зүйлд хүнд тусархуу сэтгэлээрээ ханддаг, архи дарс хэрэглэдэггүй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй, цэргийн алба хаагаагүй, урьд өмнө нь ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Нгийн мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Тариат сумын Суман багт оршин суудаг. О.Н бид хоёр гэр бүл болоод 4 дэх жилдээ амьдарч байна. Бид хоёрын дундаас нэг хүүхэд төрсөн. Манай нөхөр О.Н нь хүүхдээ хараад гэртээ байдаг. Аливаа зүйл дээр хүнд тусархуу сэтгэлээрээ ханддаг, архи дарс хэрэглэдэггүй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Хамтран 4 жил амьдрахдаа нэг ч удаа надад гар хүрч байгаагүй. Ямар ч хүн тусламж гуйхад үгүй гэж хэлж байхыг нь сонсож байгаагүй. Бага насаа аав, ээжийн хамт хөдөө мал маллан амьдардаг байсан. Цэргийн алба хаагаагүй. Архангай аймгийн Тариат суманд төрж өссөн бөгөөд тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр анги төгссөн. Урьд өмнө нь ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бын мэдүүлсэн: ...О овогтой Н нь манай 2 дахь хүүхэд болж 1996 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Бага насаа хөдөө мал маллан аав, ээжийн хамт өссөн бөгөөд Тариат сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2014 онд 12 дугаар ангиа төгсөөд 2019 онд эхнэр Г.Нтай нэг гэр бүл болж Архангай аймгийн Тариат сумын Хорго багт оршин суудаг. Х.Н, Г.Нхоёрын дундаас 1 хүүхэд төрсөн бөгөөд О.Н нь аливаа зүйлд хүнд тусархуу сэтгэлээрээ ханддаг, архи дарс хэрэглэдэггүй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Цэргийн алба хаагаагүй. Урьд өмнө нь ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Манай хүү О.Н нь манай гэрт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орой мотоцикльтой ганцаараа ирж хоноод 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай үхэрт байсан 1 тооны үхрийг идшиндээ иднэ гээд аваад явсан. Тэрнээс хойш утсаар яриагүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 22 цагийн үед миний утас дуугарахаар нь авсан чинь О.Н хүү нь байна гэхээр нь чи хаана байна, гэртээ хүрээд ир гэтэл О.Н би хол байна, ингэж явж байгаад үхнэ гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш надтай утсаар яриагүй. Мөн гэртээ байхгүй, хаашаа явсан нь мэдэгдэхгүй байгаа. Би ярьсан дугаарыг нь мэдэхгүй байна, юнителийн дугаар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 166-167 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оы мэдүүлсэн: ...О овогтой Н нь манай 2 дахь хүүхэд болж 1996 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн. Бага насаа хөдөө мал маллан аав, ээжийн хамт өссөн бөгөөд Тариат сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2014 онд 12 дугаар ангиа төгсөөд 2019 онд эхнэр Г.Нтай нэг гэр бүл болж Архангай аймгийн Тариат сумын Хорго багт оршин суудаг. Х.Н Г.Нхоёрын дундаас 1 хүүхэд төрсөн бөгөөд О.Н нь аливаа зүйлд хүнд тусархуу сэтгэлээрээ ханддаг, архи дарс хэрэглэдэггүй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Цэргийн алба хаагаагүй. Урьд өмнө нь ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Манай хүү О.Н нь манай гэрт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орой мотоцикльтой ирж хоноод 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай үхэрт байсан 1 тооны үхрийг идшиндээ иднэ гээд аваад явсан. Тэрнээс хойш надтай утсаар яриагүй, мөн гэртээ байхгүй, хаашаа явсан нь мэдэгдэхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 170-171 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Сгийн мэдүүлсэн: ...Т овогтой Б нь манай 3 дахь хүүхэд болж 1989 онд Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд төрсөн. Бага насаа хөдөө мал маллан аав, ээжийн хамт өссөн бөгөөд 2009 онд эхнэр Г.Бтай нэг гэр бүл болж Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Тарвагант гэх газар оршин суудаг. Т.Б, Г.Б хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн бөгөөд Т.Б нь аливаа зүйлд хүнд тусархуу сэтгэлээрээ ханддаг, архи дарс хэрэглэдэггүй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Ямар нэгэн сургуульд сурч байгаагүй, мөн цэргийн алба хаагаагүй. Урьд өмнө нь ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Манай хүү Т.Б нь манай гэрт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирээд нэг хоноод 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай гэрээс хөдөө эхнэр, хүүхдүүд дээрээ очно гээд явсан. Тэрнээс хойш нэг хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Т.Б нь над руу утсаар яриад би гэртээ ирсэн байна, нөгөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сум руу орно гэж хэлсэн. Тэрнээс хойш надтай утсаар яриагүй, гэртээ байхгүй, хаашаа явсан нь мэдэгдэхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 174-175 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Бгийн дахин мэдүүлсэн: ...Т овогтой Б бид хоёр нэг гэр бүл болж 2009 онд хурим найраа хийж Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Тарвагат гэх газарт оршин суудаг. Т.Б бид хоёрын дундаас 2 хүүхэд төрсөн бөгөөд Т.Б нь аливаа зүйлд хүнд тусархуу сэтгэлээрээ ханддаг, архи дарс хэрэглэдэггүй, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Ямар нэгэн сургуульд сурч байгаагүй, мөн цэргийн алба хаагаагүй. Манай нөхөр Т.Б нь гэрээсээ 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн өглөө гараад нэг хоноод 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн өдөр гэртээ ирээд түлээ модоо янзлаад малаа хараад байж байхад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын иргэн О.Н нь манайд мотоцикльтой нэг хүнээр хүргүүлж ирээд Т.Бийг хохирол барагдуулна, Архангай аймгийн Хангай сум орж цагдаатай уулзана гээд аваад явсан. Тэрнээс хойш надтай утсаар яриагүй, гэртээ ирээгүй, хаашаа явсан нь мэдэгдэхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 178-179 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Бын мэдүүлсэн: ... Надаас Т.Б, О.Н нар нь 2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр өөрийн алдсан үхрийн араас явах гэж байгаа гээд шарга зүсмийн нас бие нийлсэн морийг гуйгаад унаад явсан. Тухайн шарга зүсмийн морь нь миний эзэмшлийн морь байгаа юм. Надаас Т.Б, О.Н нар нь өөрийн олохгүй байгаа үхрийн араас явна гэж хэлээд аваад явсан. Миний шарга зүсмийн морь байхгүй. Би тухайн морийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны үеэр өөрийн идшиндээ идээд дуусгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 218-219 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч О.Нын мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Т.Бийн мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэл тохирч байна. Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 хуу/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 37-38 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39, 115, 215 хуу/
“Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 420 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23 хуу/
    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127-128 хуу/
    2020 оны жилийн эцэст тоологдсон малын тооны тодорхойлолт /хх-ийн 136 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 137, 140 хуу/
Тодорхойлолт /хх-ийн 138, 141, 142 хуу/
Архангай аймгийн Тариат сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 139 хуу/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 153 хуу/
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ЦХШЗ/04 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 102 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 111-112 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 206-207 хуу/
“Дамно” ХХК-ний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21-8 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 119-123 хуу/
“Дамно” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22-05 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 199-202 хуу/
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/183 тоот шүүгчийн захирамж зэрэг болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө А аймгийн Өсумын Б багийн И гэх газраас иргэн Г.Мы 18 тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 10.000.000 хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Г.Мы “Манайх 2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Их шавар гэх газарт хаваржиж байхад манай үхэр сүргээс 14 тооны сарлагийн үхэр, 4 тооны тугал алга болсон байсан. Тэгээд би нутгийн хүмүүсээс сураглаад хайгаад олохгүй байсан. Тухайн үед Архангай аймгийн Хангай суманд тугалтай үнээ мөнгөөр нь авч байна гэсэн сураг гарахаар нь би Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Их шавар гэх газраас 2021 оны 06 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Хангай сумын урд талаар айлын үхэр дундуур алга болсон үхрээ хайгаад явж байтал манай З үнээ тугалтайгаа айлын үхэрт байхаар нь тухайн үхрийн эзэнтэй уулзахад би Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн иргэн М/жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна/ гэх хүнээс худалдан авсан гэж хэлсэн. Тэгээд цааш явж байтал манай 1 үнээ тугалтайгаа, 2 шүдлэн, 1 бяруу мөн адил айлын үхэрт байхаар нь үхрийн эзэнтэй уулзахад мөн адил Мгэх хүнээс худалдан авсан гэж хэлсэн. Тэгээд би буцаад Мгэх хүнийг хайгаад Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багт ирээд Мгэх хүнтэй уулзаад чи манай үхрийг зарсан байна гэсэн чинь би Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн иргэн Н бид хоёр хамт зарсан, би буцаагаад үхрийг чинь тоогоор нь аваачиж өгнө, намайг цагдаад битгий хэлээрэй, би танай гомдлыг бүрэн барагдуулна гээд гуйгаад байхаар нь би Мгэх хүнд манай үхрийг араас авчирч өг гэж хэлээд гэртээ ирээд 7 хоноод байж байхад манай үхрийг авчирч өгсөн. Сүүлд нь тэр Н гэх залуу миний үхрүүдийг бөөнд нь аваад ирсэн” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 05-07, 106-107/, 
гэрч А.Оийн “Би 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үеэр Хангай сумын зарын нэгдсэн группт мотоцикль зарна гэж тавьсан зарын дагуу Тариат сумын Цагаан нуур багийн иргэн М/жинхэнэ нэрийг нь сайн мэдэхгүй байна/ гэдэг хүн ирээд миний зарах гэж байгаа мотоциклийг үзэж хараад наймаа тохиролцоод миний мотоциклийг аваад явсан. Хэд хоногийн дараа ах нь чамд бэлэн мөнгийг нь авчирч өгнө гэж хэлсэн. Тэгээд удалгүй 7 хоногийн дараа над руу 80670872 дугаарын утсаар яриад тугалтай үнээ оролцуулж болох уу гэж асуухаар нь би болно гэсэн чинь хэд хоногоос авчраад өгье гэсэн. Удалгүй 2021 оны 05 дугаар сарын сүүлээр 3 тугалтай үнээ тууж ирээд надтай наймаа хийгээд миний зарах гэж байсан мотоциклийг аваад явсан. Би 3 тугалтай үнээг өөрийн үхэртэй нийлүүлээд хараад байж байтал мотоцикльтой танихгүй хүн ирээд танай үхэрт байгаа 3 тугалтай үнээ манай үхэр байна гэж хэлэхээр нь би мотоцикль зараад мөнгөний оронд нь авсан гэж хэлсэн чинь надаас тэр хүн чамд ямар хүн авчирч өгсөн юм гэхээр нь би Тариат сумын Цагаан нуур багийн Мгэдэг нэртэй хүн авчирч өгсөн гэсэн чинь тэр мотоцикльтой хүн надад Мгэдэг залуу танай сумын Гичгэнэ багийн хүн гэж хэлсэн. Тэгээд би Мгэдэг хүний 80670872 гэсэн гар утасны дугаар руу залгаад та надад хүний үхэр авчирч өгсөн байна гээд хэлсэн чинь ах нь хүнээс авсан, чамтай маргааш өөрөө очиж уулзъя гэсэн. Удалгүй М2021 оны 06 дугаар сарын эхээр өдрийг нь сайн мэдэхгүй байна, бэлэн мөнгө авчирч өгөөд 3 тугалтай үхрээ туугаад явсан” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-12, 67-69, 194/, 
гэрч О.Бын “Манайх 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн өглөө Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Их жаргалант гэх газар зусландаа буугаад байж байхад Архангай аймгийн Тариат сумын иргэн О.Н над руу утсаар яриад та үхэр авна гээд байсан, авах уу гэхээр нь би үнэ ханш нь хэд юм гэж асуусан чинь дүү нь машинаа зарсан, тэрнийхээ оронд хэдэн үхэр авсан, мөнгө болгомоор байна гэхээр нь би үхрийг чинь хаана очиж үзэх үү гэсэн чинь Хангай сумын Гичгэний Тарвагат гэх газар та хүрээд ир гэхээр нь би өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж очоод үхрээ үзэж хараад 4 тооны шүдлэн үхрийг нь аваад ачих гэтэл та оройхон ачаад яв гэхээр нь тэнд байж байгаад орой ачаад буцаад явж байгаад замдаа төөрөөд 2021 оны 05 дугаар сарын 22-ны өглөө өөрийн гэртээ 4 тооны үхрээ ачиж очоод өөрийн үхэр сүрэгтэй нийлүүлж харсан” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/, 
иргэний нэхэмжлэгч М.Тын “Би 2021 оны 02 дугаар сарын сүүлээр Хангай сумын Гичгэнэ багийн Элстэй гэх газарт өвөлжиж байхад манай нутгийн залуу Т.Б манайд ирэхээр нь би юм ярьж сууж байгаад манайх хонио зарсан, мал авна шүү гэж хэлсэн. Тэгээд Т.Б манайхаас явсан. Хавар 2021 оны 04 дүгээр сарын сүүлээр Т.Б над руу утсаар залгаад Т.Б байна, найз нь Тариат суманд байна, мөнгөний хэрэг болоод байна, би 1 тугалтай үнээ, 2 шүдлэн үхэр өгье гээд гуйгаад над руу дансаа явуулаад байхаар нь би данс руу нь 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг хийсэн. Удалгүй 2021 оны 05 дугаар сарын сүүлээр Т.Б над руу утсаар яриад би авсан мөнгөнийхөө оронд үхэр туугаад танайх руу явлаа гэж хэлсэн чинь үдээс хойш уулан дээр би үхэр хураагаад явж байтал үхэр туусан хүн явж байхаар нь урдаас нь яваад очтол Т.Б мотоцикль жолоодоод нэг танихгүй залуугийн хамт 4 тугалтай үнээ, 2 шүдлэн, 1 бяруу, нийт 11 тооны үхэр тууж ирээд надад хөх үнээг хөх тугалтай нь, мөн 2 шүдлэн, 1 бярууны хамт өгөөд Архангай аймгийн Хангай сумын Ноён хангай багийн иргэн А.Од хар үнээ эвэртэй сартай бор тугалтай, эвэртэй халтар үнээ жижиг сартай хүрэн тугалтай, сартай хар үнээ сартай бор тугалтай зэргийг өгөөд бид нар өөр өөрийн гэрийн зүг үхрээ туугаад өөрийн үхэртэй нийлүүлээд байж байтал 2021 оны 06 дугаар сарын 10-ны үеэр Т.Б ирээд би хулгайлсан үхэр чамд өгсөн хө, эзэнд нь баригдаад үхрийн эзэн нь зүсээр нь авна гэж байна гэхээр нь чи надаас үхрийнхээ оронд үхрээ авчирч өг, чиний авчирч өгсөн үхэр надад зүсээрээ байна гэсэн чинь 3 хоногийн дараа халтар сувай үнээ, цэнхэр шүдлэн, сүүл цагаан бор шүдлэнг бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй тээврийн хэрэгслээр ачиж ирээд манай гадаа буулгаад надад өмнө өгсөн үхрээ оронд нь буцааж ачаад явсан” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 67-69, 194/, 

О.Н, Т.Б нарын яллагдагчаар өөрсдийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 86-88, 98-99/, 
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 37-38, 39/, 
“Хас үнэлгээ” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 420 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг нотлох баримтуудаар 2021 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Их шавар гэх газраас иргэн Г.Мы 18 тооны үхэр хулгайд алдагдаж, түүнд 10.000.000 хохирол учирсан гэх үйл баримт, нөхцөл байдал нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч О.Н, Т.Б нар нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч О.Н, Т.Б нарыг бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба объект нь бусдын өмчлөх эрх, субъект нь 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол улсын харъяалалтай хүн байх ба шүүгдэгч О.Н, Т.Б нар нь 2021 оны 05 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө үгсэн тохирч, үйлдлээрээ нэгдэн бусдын 18 тооны үхрийг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна. 
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно. 
Шүүгдэгч О.Н, Т.Б нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Г.Мд 10.000.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М.Тт 280.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон болно.
Хохирогч Г.М, иргэний нэхэмжлэгч М.Т нар нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэргийн материалтай танилцахдаа “...хохирол төлбөрөө авсан. Гомдол, саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгч О.Н, Т.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
           Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
           Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
           Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байгаа боловч энэ хуулийн тусгай ангид гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон заасан тул дээрх хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй бөгөөд харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэв.
           Шүүгдэгч О.Н, Т.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзаж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж  7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “....Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж, тус тус заажээ. 
            Иймд шүүгдэгч Т.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус солих үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нар нь хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ эмээл, хазаартай морийг тус тус хэрэглэсэн байх тул хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий морь, 96.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл, хазаар, шүүгдэгч О.Нын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морины үнэ 900.000 төгрөг, 96.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл, хазаар зэргийг тус тус шүүгдэгч нараас гаргуулан шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Т.Бийн цагдан хоригдсон 40 хоногийг түүний зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, үлдэх зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх нь зүйтэй байна. 
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н, Т.Б нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1.    Шүүгдэгч Б овогт Оы Н, Б овогт Тийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.    Шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Бөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай. 
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор тооцож, 1 жил 10 сар 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 1 жил 10 сар 20 хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн нутаг дэвсгэрээс явахыг 1 жил 10 сар 20 хоногийн хугацаагаар, шүүгдэгч О.Ныг 2 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг дэвсгэрээс явахыг 2 жилийн хугацаагаар тус тус хориглосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, Т.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, Т.Б нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий морь, 96.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл, хазаар, шүүгдэгч О.Нын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн морины үнэ 900.000 төгрөг, 96.000 төгрөгийн үнэлгээ бүхий эмээл, хазаар зэргийг тус тус шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулж, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 тоот, Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
10. Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Р.АЛТАНЦЭЦЭГ