Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 160/2022/0063/Э |
Дугаар | 2022/ШЦТ/82 |
Огноо | 2022-03-04 |
Зүйл хэсэг | 17.2.2., 20.16.1., |
Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Алтанчимэг, Н.Энхжаргал
Шүүгдэгч: О.А, Д.А, З.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Товогт Оийн А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Згийн Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн А нарт холбогдох 201703000029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ч суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х аймгийн У сумын Т багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэснийг А, Б, Ө аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 136 тоот магадлалаар А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор хүчингүй болгож буцаасан ба Архангай аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 330 тоот тогтоолоор О.Ат холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон Товогт Оийн А /РД:../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт З аймгийн Т суманд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Дгийн А РД:../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр У хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4, ээж, эгч, ахын хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цны .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй Бовогт Згийн Х /РД:../
Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч О.А нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “Гурван тамир” дээд сургуулийн урд талын гүүрэн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мад хүч хэрэглэж мөнгө, эд зүйл авахаар довтолсон, шүүгдэгч З.Х, Д.А нартай бүлэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мыг хүч хэрэглэн зодож нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч З.Х нь шүүгдэгч О.А, Д.А нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчим А аймгийн Эр сумын нутаг дэвсгэрт байрлах “..” дээд сургуулийн урд талын гүүрэн дээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мыг хүч хэрэглэн зодож нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч Д.А нь шүүгдэгч О.А, З.Х нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “Гурван тамир” дээд сургуулийн урд талын гүүрэн дээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мыг хүч хэрэглэн зодож нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 201703000029 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Дгийн мэдүүлсэн: ...Би хэрэг болох үед байгаагүй. Яг үйл явдлыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний сонсож мэдсэнээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 18-19 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гурван тамир” дээд сургуулийн малын эмчийн 1, 2, 3 дугаар курсийн ангиудын хаалганы нийт 6 ширхэг 20х30 см-ийн хэмжээтэй цонхнуудыг А, А, Х гэх хүмүүс хагалсан гэсэн. Хаалга тус бүр 20х30 см-ийн хэмжээтэй 2 ширхэг энгийн шилэн цонхтой юм. Гэхдээ тухайн цонхнуудыг хагалж байхыг би хараагүй. Сургуулийн жижүүр Эы хэлснээр А нь гараараа аль нэг ангийнх нь хаалганы цонхны шилийг хагалж байсан гэсэн. Э үүнийг нүдээрээ харсан гэсэн. Харин нөгөө хоёр ангийн хаалганы цонхны шилнүүдийг хэн хагалсныг хараагүй гэсэн. Тэгээд үүний дараа М гэх залууг “Гурван тамир” сургуулийн ертөнцийн зүгээр урд талд дээрх гурван залуу нь зодсон гэсэн. Аын гар нь шархтай, цус гоожсон байдалтай байсан гэсэн. Тийм учраас ямар ч байсан Аыг цонх хагалж устгасан гэдэгт итгэлтэй байна. А, Х нарыг цонх хагалж устгасан уу үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хаалганы цонхнуудыг устгасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн цонхнууд дахин засвар авахгүй юм. Гэмтээх гэдгийг дахин засвар авч болно гэж ойлгож байна. Тухайн хаалганы цонхны шилнүүдийг бүрэн шиллэж байгууллагыг хохиролгүй болгосон. Үүнийг А шиллэсэн. Дээрх хаалганы цонхны шилнүүд нь энгийн цонхны шил юм. Өөрөөр хэлбэл айлуудын байшингийн цонхны энгийн шилтэй адил. Вакум цонх шил биш юм. 6 ширхэг цонхны шил нь тус бүр нь 20х30 см-ийн хэмжээтэй, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй шилнүүд байсан. Байгууллагыг хохиролгүй болгосон учраас надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Мын мэдүүлсэн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой ойролцоогоор 18 цагийн орчимд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн нутагт байрлах “Гурван тамир” дээд сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байрлах гүүрэн дээр Х, А, А гэх гурван залууд ямар нэгэн шалтгаангүйгээр зодуулсан. Намайг “Гурван тамир” дээд сургууль руу орох гээд уг гүүрээр гарахад тухайн гурван залуу гүүрэн дээр надтай зөрж таарсан ба Х намайг шууд үг дуугүй зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд доошоо тонгойчихоод буцаад дээшээ өндийтөл миний хамар руу А гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гүүрний хашлага дээр тэгнээд буруу хараад хоёр гараа нүүрнийхээ орчимд аваад нүүр хэсгээ хамгаалтал А гэх залуу миний ард талд намайг үсдээд хойш нь гэдийлгэж татаад байсан ба намайг өндийлгөж цохих гээд байсан. Харин А, Х хоёр миний хоёр талаас миний шанаа, толгой хэсэг рүү гараа цохиод байсан. Тэгж байгаад намайг үсэдсэн байсан А гэх залуу надад хандаж за хөгшөөн над руу харчих гэхээр нь түүн рүү эргээд хартал урдаас нүүр рүү өшиглөхөөр нь гараараа хаатал миний гарын тохой хэсэг рүү онож өшиглөсөн. Мөн л би анхны байрлал буюу хашлага дээр тэгнээд буруу хараад нүүрээ гараараа хамгаалаад доошоо хартал А, Х нар намайг хажуу талаас толгой, шанаа руу гараа цохиод байсан. Харин А миний ард зогсоод үсдэж татаад намайг эргүүлж харуулах гээд байсан юм. Тэгээд А нь А, Х хоёртоо хандаж та хоёр танихгүй хүүхэд зодоод байна, арай хэтэрхий зодчихлоо, одоо болно, та хоёр хойшоо бол гэсэн. Тэгээд А намайг гүүрний ертөнцийн зүгээр баруун хойд талд байх овоолсон шороон дээр дагуулж очоод надад хандаж чамд мөнгө төгрөг, зарчихаар юм байна уу гэсэн. Би Ат надад мөнгө төгрөг болон зарчихаар зүйл алга байна, ганцхан иргэний үнэмлэх л байна гэж хэлтэл Х, А нар наадах чинь манай сургуулийн хүүхэд байна ш дээ гээд таньсан. Гэтэл А намайг нэг удаа хөлөөрөө хавсарч газар унагаасан ба дээрээс А, Х, А нар хөлөөрөө гурван талаас өшиглөөд байсан. Нэг нь баруун талаас, нэг нь зүүн талаас, нэг нь араас өшиглөөд байсан. Гэхдээ хэн нэгэн нь миний толгой руу өшиглөөгүй, зөвхөн хавирга, гуя, хөл, нуруу руу л өшиглөөд байсан. Тэгээд А намайг босгож ирээд дахиад мөнгө төгрөг болон зарчих юм байна уу гэж асуусан. Би түүнд хандаж байхгүй, ганцхан иргэний үнэмлэх байна гээд халаасанд байсан иргэний үнэмлэхээ гаргатал А наадах чинь хэд хүрэх юм бэ гэж асуухаар нь би түүнд хандаж би мэдэхгүй гэсэн. Гэтэл А намайг дагуулаад А, Х нараас жаахан холдуулж байгаад намайг хар билүү, шоронгийн билүү Анхаа гэдэг юм, чи сургуулийнхаа хүүхдүүдээс асуугаарай, дахиад таарвал ална шүү гэж хэлээд миний бөгс рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Би сургууль руу чиглээд гүйгээд явсан ба эргээд харахад А, Х нар Аыг заамдчихсан алах байсан юм, яагаад явуулчихаж байгаа юм гээд зогсож байсан. Тэгээд намайг сургууль руу ороход жижүүр Э гэх хүн чи яасан юм бэ гэж асуусан ба би түүнд хандаж гурван залууд зодуулчихлаа гэсэн юм. Гэтэл Э наадах гурван залуу чинь архи уучихсан, манай цонхнуудыг хагалчихсан, танай ангийн хэдэн хүүхдүүд багштай чинь хоёр давхарт хамт байгаа гэж хэлсэн. Тэгээд би багш М болон ангийнхаа хүүхдүүд дээр орсон. Юу болсон талаараа хэлээд дотор байсан ангийн багш болон хүүхдүүдтэй сургуулиас гартал нөгөө гурван залуу гүүрэн дээр зогсож байсан. М багш тухайн гурван залууд хандаж нааш ир гээд дуудахад тухайн гурван залуу цаашаагаа гүйгээд явсан юм. Тэгэхээр нь бид нар бөөнөөрөө араас нь гүйгээд Аыг Нефтийн 27 дугаар байр буюу “Хаш” эмийн сантай байрны зүүн талын орцноос барьж авсан. Би ангийнхантайгаа цуг орц руу орсон. М багш ямар ч байсан орцны гадна үлдсэн. Өөр хэн нэгэн орцны гадна үлдсэн эсэхийг анзаараагүй. А тухайн орцонд намайг хараад надад хандаж би чамайг зодоогүй, танихгүй юм байна гэж хэлсэн. Тэгээд орцноос манай ангийн Б, Б нар Аын хажуу болон урд талаас нь бариад гарсан. Тэгээд сургууль руу очсон. Сургууль дээр байхад А би чамайг зодоогүй биз дээ, танихгүй юм байна гээд л байсан ба багш М руу дайраад байсан. Энэ үед Аыг М багш суу гээд цээж рүү нь гараараа түлхэж сандалд суулгасан. А ширээгээ гараараа цохиод сандал барьсан. Тэгээд М багш цагдаа дуудсан юм. Ингээд байж байтал Х, А хоёр орж ирээд Аыг авч явах гээд байсан. Мөн бид нарыг пиздаагууд гээд хэл амаар доромжлоод байсан ба Ат М багш хандаж чи яагаад асуудал үүсгээд байгаа юм бэ, яагаад Мыг зодож байгаа юм бэ гэхэд А нь М багшид хандаж та намайг алгад, зод, цохь гээд байсан ба М багш түүний цээжин хэсэг рүү нь нэг удаа гарынхаа алга хэсгээр цохисон. Ингээд байж байтал хоёр цагдаа гаднаас орж ирээд тухайн гурван залууг аваад явсан. Хоёрыг нь хооронд нь гавласан. А, Х нар цагдаа нартай гарахдаа манай ангийн Б, Б нарыг элэг цээжин хэсэг рүү цохих шиг болсон. Гэхдээ нарийн сайн хараагүй. Ийм л зүйл болсон. А, Х, А нар их л согтуу байх шиг байсан. Би А, Х, А нарын хэнийг нь ч зодож, цохиогүй, гар хүрээгүй. Намайг зодуулж байх үед А, Х, А, бид дөрвөөс өөр хэн нэгэн байгаагүй. Ойр хавьд хүн харагдаагүй юм. Манай ангийнхнаас Аыг хэн нь ч зодож, цохиогүй, гар ч хүрээгүй. Би Х, А нартай ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн асуудалтай байхгүй. Би дээрх гурван залуугийн хэнд нь, хэрхэн, яаж зодуулснаа нүднийхээ булангаар харсан. Уг газарт гэрэлтүүлэг муу байсан. Гэхдээ л би таньсан. Миний зүүн нүд хавдсан, хамар зүүн тал руугаа далийж хавдсан байсан ба хугараагүй, зүгээр хавдсан, тархи доргисон, хоёр хажуугийн хавирга болон хөл маш их хөндүүртэй байсан ба хөхөрч няцарсан зүйл байгаагүй. Одоо миний толгой л маш их өвдөж байгаа. Мөн зүүн нүд хөндүүртэй байгаа юм. Өөр зүйлгүй. Миний биед учирсан гэмтлүүдийг А, Х, А нар үүсгэсэн. Бүгд л хүрцгээсэн. А бол намайг үсдээд байсан. Үүнээс болж толгой маш их өвдсөн. А, Х нар нүүр, толгой, нүд хэсэг рүү цохиж, зодсон. Миний нүдийг Х эхлэн гараараа цохисон, үүний дараа А нь хамар руу гараараа цохисон. М нь Аыг цээж рүү нь түлхэж суулгасан, Аыг нэг удаа гарынхаа алга хэсгээр цээжин хэсэг рүү цохисон. Өөр зүйлгүй. М багшийг ч гэсэн хэн нэгэн нь цохиж, зодоогүй. Сургуулийн хэдэн ширхэг ямар хэмжээтэй цонхыг А, А, Х нарын хэн нь хагалсан талаар хараагүй. Энэ талаар Э гэдэг жижүүр сайн мэднэ. Манай сургуулийн 3 ангийн 6 ширхэг энгийн шилэн цонхыг хагалсан байсан. Ямар хэмжээтэй цонх байсан талаар нь мэдэхгүй байна. Би их гомдолтой байна. Би А, А, Х нараас баримтаар мөнгөө нэхэмжилнэ. Баримтаа гаргаж өгнө. Би жаахан байхдаа мориноос унасан ба тухайн үедээ унаж таталт өгөөд байсан ба 3 жил эмчилгээ хийлгэж биеэ зүгээр болгосон. Одоо буцаад сэдрэх магадлалтай байна. Одоо толгой маш их өвдөөд байгаа...гэх мэдүүлэг /1хх 28-30 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Мын дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. А намайг дагуулаад овоолсон шороон дээр очих үед А, Х нар бид хоёроор хол зогсож байсан. А бид хоёрыг яриаг сонсох боломжгүй байсан. Дараа нь мөнгө болон эд зүйл нэхэж байхад А, Х нар жаахан зайтай зогсож байсан. А, Х нар надаас мөнгө төгрөг өгөхийг шаардаагүй. Харин А надаас мөнгө төгрөг, эд зүйл нэхээд байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал болон гарсан зардлуудаа нөхөн төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /2хх-ийн 10-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Мын дахин мэдүүлсэн: ...Надад одоогоор дээрх нэр бүхий хүмүүс хохирол, төлбөр барагдуулаагүй байна. Би тухайн үед эмчилгээний төлбөр гэж 3.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Тухайн үед эмчилгээний зардал гэж бодитоор надаас гарсан. Одоо би 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Дээрх хүмүүс надад 3.000.000 төгрөгөө өгчих юм бол надад гомдол,, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг (4хх-ийн 19 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Сын мэдүүлсэн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 18-19 цагийн орчимд байх, цагийг нарийн сайн хэлж мэдэхгүй байна, “Гурван тамир” дээд сургууль дээр хүмүүс зодоон цохион хийгээд байна, сургуулийн эд зүйл эвдэж, гэмтээлээ гэсэн дуудлагын дагуу дэд ахлагч Ггийн хамтаар очсон юм. “Гурван тамир” дээд сургууль дээр очих үед сургуулийн 2 дугаар давхрын нэг ангид А Х, А гэх гурван залуу согтуу байсан ба тухайн гурван залууд зодуулсан М гэх залуу, өөр 6 оюутан, багш М гэх эмэгтэй зэрэг хүмүүс байсан. Г бид хоёр хүн зодож эд зүйл гэмтээсэн гэх А, Х, А нарыг авч гарсан ба А, А нарыг би албанаас тавьж өгсөн гаваар хооронд нь холбож гавлан урдаа оруулан авч гарах үед А гэх залуу ангийн үүдэнд байсан хоёр залуугийн хэвлий хэсэгт нь гараараа тус бүр нэг удаа цохисон. Тэгээд цагдаагийн газарт 19 цаг өнгөрч байхад хүргэж ирж саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Бид хоёрын зүгээс дээрх гурван залууг зодож, цохисон зүйл байхгүй. Хууль журмын дагуу л ажилласан. Г бид хоёрыг дуудлагаар очиход Аын нэг нүд нь хөхөрчихсөн, нэг шанаа нь халцраад бага зэрэг хавдчихсан байсан. Харин Аын нэг гар нь нударга хэсгээрээ ямар нэгэн зүйлд зүсэгдсэн мэт шархтай, түүнээс нь цус гарсан байсан. Гар нь их цустай байсан. Хыг бол сайн анзаараагүй. Харин дээрх залууст зодуулсан гэх Мын нэг нүд нь хөхөрч хавдаж, нүд нь аньсан, хамар нь далийж хавдсан, нүүр ам нь цус болсон байдалтай байсан. Анги дотор орох үед зодоон, цохион болоогүй байсан. Г бид хоёрыг очихоос өмнө зодоон, цохион болоод дуусчихсан байсан юм. “Гурван тамир” сургуулийн цонх шилийг л хагалсан гэсэн. Хагарсан цонх шилийг хараагүй. Харах боломж ч байгаагүй. А, А нар нь цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, их догшин зан авиртай байсан. Х гэгч залуу нь бол арай гайгүй, тавьсан шаардлагыг биелүүлж байсан. Дээрх гурван залуу нь цагдаагийн ажилтан Г бид хоёрыг зодож, цохисон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /1хх 31-32 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Ггийн мэдүүлсэн: ...Би дээрх хүмүүсийг огт танихгүй. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой ойролцоогоор 18 цаг 50 минутын орчимд шиг санагдаж байна, “Гурван тамир” дээр сургууль дээр хүмүүс зодоон хийгээд, сургуулийн эд хогшил эвдээд байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн ахлах ахлагч Сын хамтаар дуудлага өгсөн газар очсон. Бид хоёрыг очих үед “Гурван тамир” дээд сургуулийн 2 дугаар давхрын нэг ангид агсан согтуу тавьж, хүн зодсон, сургуулийн эд хогшил эвдсэн гэх 3 залууг оруулчихсан байж байсан. А гэх залуугийн баруун нүд нь хөхөрчихсөн, баруун шанаа нь халцраад бага зэрэг хавдсан, согтуу байдалтай, А гэгчийн нэг гарынх нь /аль гар байсан талаар санахгүй байна/ нударга хэсгээс цус их хэмжээгээр гоожсон байсан ба хаанаас нь цус гарч байсан талаар нь санахгүй байна. Өөр сайн анзаараагүй. Харин Хын царай зүс нь гайгүй байх шиг байсан. Гэхдээ сайн анзаараагүй. А, А хоёр их согтуу, цагдаагийн алба хаагчийн шаардлага биелүүлэхгүй байсан учраас хооронд нь холбож гавласан. Гавлаад ангиас гарах үедээ А гэгч залуу нь өөр танихгүй хоёр залууг тус бүр нэг удаа гараараа цээж, хэвлий хэсэг рүү нь цохисон. Тэгээд цагдаагийн газар авчирч саатуулах байранд 19 цаг 10 минутын орчимд хүлээлгэж өгсөн. Дээрх гурван залууг авах үед дээрх гурван залууд зодуулсан М, өөр 6 оюутан, багш М гэх эмэгтэй зэрэг хүмүүс байсан юм. Хамт дуудлагаар очсон цагдаагийн ажилтан С тухайн 3 залууг зодож, цохисон асуудал байхгүй. Хууль дүрмийн дагуу шаардлага тавьсан. С гав ашигласан. Өөр зүйлгүй. Анги дотор ороход зодоон, цохион болоогүй байсан. Харин авч гарах үед А нь хоёр залууг тус бүр нэг нэг удаа цохисон. “Гурван тамир” сургуулийн эд хогшлыг дээрх гурван залуу эвдэж гэмтээсэн зүйлүүдийг нь хараагүй. Ямар ч байсан 3 ангийн 6 цонхыг хагалсан гэсэн. Би эвдсэн үү, устгасан уу гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. А, А хоёр бол их догшин авиртай байсан. Х бол гайгүй байсан. С бид хоёрыг зодож, цохисон зүйл байхгүй. Би хараагүй. Очих үед бүх зүйл дууссан байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бийн мэдүүлсэн: ...Би энэ талаар мэднэ. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ангидаа ангийнхаа Ү, Б, Н, оюутны зөвлөлийн Ц, Б, ангийн багш М нарын хамтаар урлагийн үзлэг бэлдээд сууж байтал М хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Мын зүүн нүд нь хавдсан, хамар нь зүүн тийшээ далийж хавдсан, цус нөж нь гоожсон байдалтай байсан ба бид нарт хандаж А, Х, нэг танихгүй залуу гуравт зодуулчихлаа гэж байсан. Тэгээд бид нар бүгдээрээ гарахад гурван залуу гүүрэн дээр зогсож байсан юм. Тухайн гурван залууг М багш дуудтал цаашаа зугтаасан. Бид нар араас нь бөөнөөрөө хөөж гүйгээд А гэх танихгүй залууг “Хаш” эмийн сантай байрны зүүн талын орцонд байхад нь барьж авсан. Түүнийг би урд талаас нь бариад, Б хажуу талаас нь бариад орцноос гаргаж ирсэн. Уг орц руу Ү, М багш хоёроос бусад нь орсон. Тэгээд сургууль руу түүнийг аваад явсан ба тухайн залуу агсраад, ширээ рүү гараараа цохиод сандал барьж босч ирээд байсан. Ангийн багш М түүнд хандаж чи суу гээд цээж рүү нь гараараа түлхэж суулгасан. Мөн А гэх залуу нь Мад хандаж би чамайг зодоогүй гэсэн утгатай зүйл яриад байсан. М цагдаа дуудсан. Мөн тухайн залуугаас чамайг хэн гэдэг вэ гэж М багшийг асуухад цагдаа нар чинь намайг танина гэж байсан. Ингээд байж байтал А, Х нар орж ирсэн. Орж ирэнгүүтээ Аыг авч гарах гээд байсан. Бид нарыг пизда гээд хараагаад байсан. М Ат хандаж чи яагаад байгаа юм, Мыг яах гэж зодож байгаа юм бэ гэхэд А багшид хандаж та намайг зод, алгад гэсэн утга бүхий зүйл хэлсэн. М багш Аыг нэг удаа гарынхаа алга хэсгээр цээж рүү нь цохисон. Тэгээд 2 цагдаа орж ирсэн ба тухайн 3 залууг аваад гарсан. Хоёрыг нь хооронд нь холбож гавласан. Гарах үедээ цагдаа нарын дэргэд А намайг нэг удаа гэдэс рүү цохисон, мөн Быг ч гэсэн нэг удаа гараараа гэдэс рүү нь цохисон. манай сургуулийн 3 ангийн 6 ширхэг цонхыг хагалсан гэсэн. Гэхдээ Мыг зодохоос өмнө л хагалсан гэсэн. Ангийнхан Аыг орцонд орж барьж авахдаа зодож, цохисон асуудал байхгүй. М нь Аыг сандал руу түлхэж суулгасан, Аыг нэг удаа гарынхаа алгаар цээж рүү нь цохисон. Өөр хэн нэгнийг зодож, цохисон зүйл байхгүй. А, А, Х нарыг би болон манай ангийнхан зодож, цохиогүй. Мг тухайн гурван залуу зодож, цохиогүй. Аын баруун шанаа нь халцарсан, Аын гарнаас цус гоожоод байсан. Хыг нь анзаарч сайн хараагүй. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би хэн нэгэнд зодуулаагүй. А гэдэс рүү цохихдоо тийм их хүчтэй цохиогүй бөгөөд надад гэмтэл учраагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 35-36 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бын мэдүүлсэн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гурван тамир” дээд сургууль дээр шинэ жилдээ бэлдээд ангийн багш М, ангийн оюутнууд болох Б, Н, Ү, оюутны зөвлөлийн Б, Ц нартай байж байтал гаднаас М зодуулсан байдалтай хамар амнаас цус гарчихсан, зүүн нүд нь хавдчихсан, хамар нь зүүн тийш далийж хавдсан байдалтай орж ирсэн бөгөөд А, Х болон нэг танихгүй залууд “Гурван тамир” сургуулийн ертөнцийн зүгээр урд талд зодуулчихлаа гэж байсан ба бид нар бөөнөөрөө гадагш гарахад Мыг зодсон гэх гурван залуу нь “Гурван тамир” сургуулийн урд талын гүүрэн дээр зогсож байсан. М багш тухайн 3 залууг дуудтал цаашаа зугтаасан ба бид нар араас нь хөөгөөд А гэх залууг “Хаш” эмийн сантай байрны зүүн захын орцонд орсон байхад нь барьж авсан ба би түүний хажуу талаас нь бариад Б урд талаас нь бариад орцноос гаргаж ирээд сургууль руу аваад орсон. Орц руу Ү, ангийн багш М хоёроос бусад нь орсон. Тэгээд сургууль дээр авч ирэхэд А гэх залуу агсраад ширээ цохиод багш руу дайраад байсан. М багш түүнийг суу гээд гараараа цээж рүү нь түлхэж сандалд суулгасан. Мөн М руу хандаж би чамайг зодоогүй биз дээ гэсэн утга бүхий зүйл яриад байсан. М багш цагдаа дуудсан. Энэ хооронд гаднаас А, Х нар орж ирээд Аыг авч гарах гээд байсан. Мөн А, Х, А нар бид нарт хандаж пиздагуудаа та нар яах гээд байгаа юм бэ гээд байсан ба Ааас М багш чи яагаад байгаа юм бэ, яагаад Мыг зодож байгаа юм бэ гэж асуухад А нь М багшид хандаж та намайг зод, алгад гээд байсан ба М багш түүний цээж рүү нь гарынхаа алга хэсгээр нэг удаа цохисон. Ингээд байж байтал хоёр цагдаа ирээд тухайн гурван залууг аваад явсан юм. Цагдаа нартай гарах үедээ Х над руу дайраад А нь миний болон Бийн цээж хэвлий хэсэг рүү тус бүр нэг удаа гараараа цохисон. Гэхдээ надад болон Бд гэмтэл учраагүй. Мөн тухайн гурван залуу Мыг зодохоосоо өмнө сургуулийн 6 ширхэг цонхыг хагалсан гэсэн. Энэ талаар Э сайн мэднэ. Би болон манай ангийн бусад хүүхдүүд цонх хагалахыг нь бол хараагүй. Би болон манай ангийнхан Аыг орцонд орж барьж авахдаа зодож, цохисон асуудал байхгүй. Түүнийг Б бид хоёр зугтаалгахгүйн тулд биеэс нь бариад сургууль руу авч очсон. М нь А, Х, А нарыг зодож, цохисон асуудал байхгүй. Аыг сандал руу түлхэж суулгасан, Аыг нэг удаа гарынхаа алга хэсгээр цээжин тус газар нь цохисон. А, Х, А нар нь согтуу байдалтай байсан. А нь аль нэг шанаа нь халцарч цус гарч хавдсан, Аын гарын нударганы доод хэсэг нь зүсэгдсэн, цус гоожсон, Хын нүүр нь хавдсан байсан шиг санагдаж байна. Мг тухайн гурван залуу зодож, цохисон зүйл байхгүй. Ангид А, Х, А нарыг та болон манай ангийнхан зодсон зүйл байхгүй. Хэн ч гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мгийн мэдүүлсэн: ...Би энэ талаар мэднэ. Би 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 18-19 цагийн орчимд оюутны зөвлөлийн өрөөнд ангийн 6-7 хүүхдийн хамтаар байж байтал гаднаас М хүнд зодуулсан байдалтай, нүүр, ам нь цус болчихсон, аль нэг нүд нь хавдсан байдалтай, хамар нь нэг тал руугаа далийж хавдсан байдалтай орж ирсэн. Би түүнээс юу болсон талаар асуухад М надад хандаж А, Х, өөр нэг танихгүй залуу гуравт дөнгөж сая сургуулийн ертөнцийн зүгээр урд талд зодуулчихлаа гэсэн. Тэгээд би ангид байсан хүүхдүүдийн хамтаар гадагш гартал тухайн 3 залуу сургуулийн урд талд зогсож байсан ба дуудтал зугтаасан бөгөөд зугтахаар нь бид нар байрны орцонд Аыг барьж авсан. Би яг орц руу ороогүй ба гадна хүлээгээд зогсож байсан. Манай ангийн хүүхдүүд авч гарч ирсэн. Тэгээд анги руугаа авч ортол тухайн залуу их согтуу байдалтай, нэг нүд нь хөхөрчихсөн, баруун талынхаа шанаа тус газар нь шалбарчихсан байсан. Тэгээд тухайн залуу М руу би чамайг зодоогүй биз дээ, салгасан биз дээ, пизда минь гээд агсраад дайраад байхаар би түүнд хандаж цаашаа сандал дээрээ суу гэж хэлээд цээж рүү нь нэг гараараа түлхэж сандалд суулгасан. Гэтэл тухайн залуу над руу агсраад ширээний тавцан руу гараараа цохиод сандал бариад над руу дайрсан. Энэ үед манай ангийнхан намайг татсан. Мөн намайг тухайн залуу цагдаа нараа дууд гэсэн ба би цагдаад дуудлага өгсөн. Би түүнээс чамайг хэн гэдэг вэ гэж асуухад цагдаа нар чинь ирэхээрээ танина гээд байсан. Ингээд байж байтал гаднаас А, Х нар орж ирсэн ба Аыг авч гарах гээд байхаар нь би тэд нарт хандаж та нар байж бай, цагдаа нар одоо ирнэ гэхэд Аыг авч гарах гээд дайраад байсан ба бид нарт хандаж тэд нар пиздаагуудаа бид нар гармаар байна гээд агсраад байсан. Мөн би Ат хандаж чи яагаад архи дарс уугаад асуудал үүсгээд байгаа юм бэ, яагаад Мыг зодсон юм бэ гэхэд А надад хандаж та намайг цохь, алгад гээд байхаар нь би түүний цээжин хэсэг рүү гарынхаа алга хэсгээр нэг удаа цохисон. Өөр цохиж, зодсон асуудал байхгүй. Хүчтэй ч цохиогүй. А их согтуу байсан ба баруун гарынхаа нударганы доод хэсэгтээ хурц иртэй зүйлд зүсэгдсэн байдалтай, ангайсан шинэ шархтай байсан ба шархнаас нь цус гоожсон харагдаж байсан. Харин Х согтуудуу, гуйвсан байдалтай байсан. А, Х нарын царай зүс ямар байсан талаар одоо сайн санахгүй байна. Тэгээд удалгүй хоёр цагдаа орж ирээд А, А, Х нарыг аваад гарсан. А, А нарыг нэг гаваар холбож гавлаад явсан. Мөн А, А, Х нар манай сургуулийн нэг давхрын 3 ангийн 6 ширхэг, 20х30 см-ийн хэмжээтэй цонхнуудыг хагалсан гэсэн. Энэ талаар манай сургуулийн жижүүр Э хэлсэн. А, А, Х, М нар сургуулийн гадна зодолдоцгоосон гэсэн. Би яг нүдээрээ хараагүй. Манай ангид байсан оюутнууд ч хараагүй. Мыг хүнд зодуулчихлаа гээд ороод ирсний дараа бүгдээрээ гадагш гарсан. Миний дэргэд бол хоорондоо зодоон, цохион хийсэн зүйл байхгүй. Харин А, Х, А нар бид нарт агсраад байсан. Өөр зүйлгүй. Манай ангийн хүүхдүүд А, Х, А нарыг зодож, цохисон асуудал миний хажууд байх үедээ гаргаагүй юм. М зүгээр байсан. Ямар ч байсан амнаас нь архи үнэртэхгүй байсан. Би Мыг өөрөө сургууль дээр ирж шинэ жилдээ бэлд гэж дуудсан юм. Ирж яваад л ийм асуудал болчихлоо. Манай сургууль дээр надаас өөр багш байгаагүй. Мөн жижүүр байсан. Надтай цуг манай ангийн Б, Б, Ү, Н, Б нар байсан. Эдгээр оюутнууд А, А, Х нарыг сургууль дотор ямар үйл хөдөлгөөн гаргасан, юу ярьж байсан талаар нь мэднэ. Б, Ц нар нь манай ангийн хүүхдүүд биш бөгөөд оюутны зөвлөлийн оюутнууд юм. Бусад 4 бол манай ангийнх юм. Би Аыг цохисон талаар мэдүүлсэн. Харин Х, А хоёрт угаасаа гар ч хүрээгүй. Аыг л сандал руу түлхэж суулгасан. Бид нар бүгдээрээ А дээр очиж барьж авсан ба сургууль руу авч явахдаа Б, Б нар хоёр талаас нь барьж явсан. Аыг зодож, цохисон асуудал байхгүй. А бид нарыг очиж барьж авахад манай сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байх “Хаш” эмийн сантай байрны хамгийн зүүн захын орцонд байсан. Х, А, М, би дээрх хүүхдүүдэд 2016 оны 09 дүгээр сараас эхлэн хичээл заасан. Янз бүрийн гаж буруу зан аашгүй, сурлагын хувьд бол дундаж сурлагатай л оюутнууд. Энэ асуудлаас өмнө нь бол янз бүрийн асуудал үүсгэж байгаагүй. Мөн А, А хоёр цагдаа нартай гарахдаа Б, Б хоёрыг гараараа цохиж харагдсан. Яг нарийн сайн хэлж мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 39-41 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Эы мэдүүлсэн: ...Намайг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой ойролцоогоор 18 цагийн орчимд сургууль дээрээ жижүүрийн үүрэг гүйцэтгээд үүдний коридорт зогсож байтал М гаднаас нүүр, ам нь цус болсон, зүүн нүд нь хавдсан, хамар нь зүүн тийш мурийж хавдсан байдалтай орж ирсэн. Би түүнээс юу болсон талаар асуухад М надад хандаж гурван залууд зодууллаа гэсэн. Би түүнд хандаж ангийн чинь хүүхдүүд болон багш чинь хоёрдугаар давхарт байгаа гэж хэлсэн. Өөр хэргийн талаар мэдэхгүй. Манай сургуулийн оюутан А, Х, өөр нэг танихгүй залуу 3 манай сургуулийн гурван ангийн хаалганы 6 ширхэг цонхыг хагалсан. Тухайн ангиуд нь цоожтой байсан юм. Хаалга тус бүр нь хоёр салаа цонхтой юм. Түүнээс гадна талын том цонхнуудыг хагалсан зүйл байхгүй. Манай сургуулийн зарим оюутан, багш нар хаалганы цонхыг гадна том цонх гэж ойлгосон байхыг үгүйсгэхгүй. Сургуулийн коридорт шил хагарах чимээ гарахаар нь жижүүрийн өрөөнөөс гараад чимээ гарсан газар руу очиход А малын эмчийн 2 дугаар курсийн ангийн хаалганы цонхыг гараараа цохиж хагалсан. Тэгээд би тухайн 3 залууд хандаж юу болоод байна вэ гэхэд тухайн 3 залуу надад хандаж ангид хүүхдүүд байгаа, бид гурав цонх хагалаагүй гэж хэлчихээд гараад гүйсэн бөгөөд араас гүйгээд гартал харагдахгүй байсан. Тэгээд ангийн хаалгануудыг шалгахад Аын анги буюу малын эмчийн 1 дүгээр курсийн анги, 3 дугаар курсийн ангийн хаалганы цонхнууд хагарсан байсан. Би 1, 3 дугаар курсийн ангийн хаалганы цонхыг хэн хагалсныг нь хараагүй. Ямар ч байсан 2 дугаар курсийн ангийн цонхыг бол А хагалсан. Би нүдээрээ харсан. Тухайн үед манай сургуулийн хяналтын камер ажиллаагүй байсан юм. М, Х, А, А нарыг хоорондоо зодоон, цохион хийж байхыг хараагүй. М зодуулж орж ирэхээр нь ангийнхан болон багш руу нь хоёрдугаар давхар руу гаргасан. Үүний дараа дотор байсан хүүхдүүд, М багштай хамт гараад гүйцгээсэн. Хэсэг хугацааны дараа А, Х хоёртой хамт сургууль дотор явж байсан танихгүй залууг оруулж ирсэн. Тэгээд дээшээ анги руугаа аваад гарсан. Үүний дараа Х, А хоёр сургууль дээр ирээд хоёрдугаар давхар руу гарсан. Үүний дараа хоёр цагдаа ирсэн ба дээд давхарт гарч А, танихгүй залуу хоёрыг гавлаад аваад явсан. Хыг гавлаагүй байсан. А, А, Х нар сургууль дотор ангийн хаалганы шил толь хагалах үедээ согтуу л байцгаасан. А гэх залуугийн нэг нүд нь хөхөрч хавдсан, нэг шанаа нь халцарсан, зодоон хийсэн бололтой байсан. Би яг аль нүд нь хөхөрч хавдсан, аль шанаа нь халцарсан байсан талаар санахгүй байна. Харин Аын гарын нударга хэсгээс нь цус гараад байсан. Миний ойлгосноор ангиудын хаалганы шил хагалж байх үедээ гараа шилэнд зүссэн байх. Аын аль гарынх нь нударга хэсгээс цус гарч байсан талаар санахгүй байна. Х нь зүгээр байх шиг байсан. Ангийн хаалганы цонхыг А ганцаараа хагалсан талаар би яг хэлж мэдэхгүй байна. Миний харснаар бол А л ямар ч байсан малын эмчийн 2 дугаар курсийн ангийн хаалганы хоёр салаа цонхыг хагалсан. Харин нөгөө хоёр хаалганы цонхыг хэн нь хагалсан талаар мэдэхгүй байна. Аыг гаднаас авч орж ирэх үедээ бол зодож, цохиогүй. Анги дотроо оруулаад зодож, цохисон эсэхийг нь мэдэхгүй байна. Гаднаас А, Х нарыг орж ирсний дараа М болон түүний ангийнхан зодож, цохисон зүйл мэдэгдээгүй юм. А надтай коридорт таарахдаа л 1 нүд нь хавдаж, нэг шанаа нь халцарсан байсан. Яг хэвээрээ л орж ирсэн. А ч гэсэн гарнаас нь цус гоожсон байдалтай л анх таарсан, буцаж орж ирэхдээ ч хэвээрээ л байсан. Х бол гайгүй, ил харагдах шарх, сорив байгаагүй юм. Дээрх гурван залуу цагдаа нартай буцаж гарахдаа ч гэсэн хэвээрээ л байсан. Тийм учраас М болон түүний ангийнханд зодуулж, цохиулсан зүйл байхгүй байх. Хамгийн анх хэн хэрхэн орж ирснийг нь мэдэхгүй. Гадуур ажил хийгээд явж байхад л орсон байх. Гэнэт шил хагарах чимээ гарахаар нь л өрөөнөөсөө гараад чимээ гарсан газар очиход А, А, Х нар явж байсан ба А нь малын эмчийн 2 дугаар курсийн ангийн хаалганы хоёр салаа шилийг хагалж байсан. Нэг хаалга нь хоёр салаа, энгийн шилтэй ба нэг шилнийх хэмжээ л 20х30 см-ийн хэмжээтэй. Өөрөөр хэлбэл нэг хаалганд 20х30 см-ийн хэмжээтэй 2 ширхэг шил байдаг. Тиймээс дээрх залуус нийт З хаалганы 6 ширхэг шилийг хагалсан. Уг цонхны шилнүүд нь энгийн шилнүүд байсан. Өөрөөр хэлбэл вакум шил биш юм. Шил хагалах үед бол мөн л 18 цагийн орчимд л байх, сайн санахгүй байна. Тухайн гурван залууг гарсны дараа удаагүй байж байхад л М зодуулчихлаа гээд орж ирсэн. Би цаг хараагүй учраас ойролцоогоор л хэлж байна. “Гурван тамир” сургууль Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг юм...гэх мэдүүлэг /1хх-44-46 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Үгийн мэдүүлсэн: ...2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 18 цагийн орчимд л байх ангидаа багш М, Б, Б, Н, Ц, Б нарын хамтаар байж байтал гаднаас Мын нүүр нь цус болчихсон, зүүн нүд нь хавдчихсан, хамар нь зүүн тийш далийж хавдсан байдалтай орж ирсэн. Бид нарт А, Х болон өөр танихгүй нэг залуу нарт “Гурван тамир” дээд сургуулийн ертөнцийн зүгээр урд талд зодуулчихлаа гэсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө гарахад тухайн гурван залуу сургуулийн урд талд байх гүүрэн дээр зогсож байсан юм. Тухайн гурван залууг багш М дуудсан юм. Гэтэл тухайн гурван залуу цаашаагаа зугтаасан бөгөөд бид нар бөөнөөрөө араас нь гүйгээд А гэгч залууг “Хаш” эмийн сантай байрны зүүн талын орцноос барьж авсан. Орц руу Б, М, Б, Ц Б нар орсон. М багш бид хоёр орцны гадна үлдсэн. Тухайн орцноос Аыг Б, Б хоёр барьчихсан гарч ирсэн. Тэгээд сургууль руу аваад явсан. Сургууль дотор орж ирснийхээ дараа А нь бид нарт агсраад Мад хандаж би чамайг зодоогүй, салгасан гээд байсан. Ширээ рүү гараараа цохиж сандал барьж босч ирээд байсан. М багш түүнийг суу гээд цээж рүү нь гараараа нэг удаа түлхэж сандалд суулгасан. Цагдаа дуудсан. Мөн түүнээс чамайг хэн гэдэг вэ гэж асуухад А нь М багшид хандаж намайг цагдаа нар чинь танина гэсэн утга бүхий зүйл яриад байсан. Тэгээд байж байтал А, Х хоёр ирж ирээд Аыг авч гарах гээд байсан ба М багш тэд нарт хандаж цагдаа дуудсан, байж бай гэж хэлсэн. Мөн тэдгээр залуус бид нарт хандаад та нар яах гээд байгаа пиздаагууд вэ гээд байсан. Их догшин ширүүн байсан юм. Удалгүй 2 цагдаа орж ирээд А, А хоёрыг гавлаад, Хыг дагуулаад гарсан. А нь гарах үедээ Быг нэг удаа гараараа хэвлий хэсэг рүү нь цохисон, Хыг ч гэсэн нэг удаа гараараа хэвлий, гэдэс хэсэг рүү нь цохисон. Ийм л зүйл болсон. Мөн манай сургуулийн 3 ангийн хаалганы цонхыг хагалсан гэсэн. Үүнийг бол бид нар хараагүй. Аыг барьж аваад орцноос гаргаж ирэхэд харанхуй байсан учраас харж чадаагүй. Ангид орж ирсний дараа түүнийг харахад нэг талынх нь шанаа билүү, хацар нь халцарсан, аль нэг нүд нь хавдсан байдалтай байсан юм. А их согтуу байсан. Х, А хоёр ангид орж ирэх үедээ Х зүгээр, гайгүй байх шиг байсан. Гэхдээ сайн хараагүй. Харин Аын нэг гарынх нь нударга хэсэг нь нил цус болсон байсан. Түүний нүүр царайг нь сайн хараагүй. А, Х хоёр согтуу байсан. Манай ангийнхан Аыг орцонд барьж авах үедээ болон сургууль руу авч явах замдаа, мөн сургууль дотор оруулсны дараа угаасаа гар хүрээгүй. Орцон дотор байх үед нь ч гэсэн гар хүрээгүй гэсэн. Гэхдээ би орц руу ороогүй болохоор орцонд зодож, цохисон эсэхийг хэлж мэдэхгүй. Бусад үед бол угаасаа зодоогүй. А Х хоёрыг ангид ороод ирэхээр нь багш М Ат хандаж чи яагаад асуудал үүсгээд байгаа юм бэ, яагаад Мыг зодож байгаа юм бэ гэхэд А түүнд хандаж та намайг алгад, зод гээд байсан. М багш Аыг нэг удаа гарынхаа алга хэсгээр цээж рүү нь цохисон. Өөр юу ч болоогүй. Цагдаа нар ч гэсэн тухайн гурван залууд гар хүрээгүй. А нь гарахдаа Б, Б хоёрыг нэг, нэг удаа удаа хэвлий гэдэс хэсэг рүү нь цохисон. Өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг /1хх 47-48 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бямбасүрэнгийн мэдүүлсэн: ...Би М гэгчийг бол танихгүй. Харин А, А, Х нарыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 19 цаг 10 минутанд “Гурван тамир” сургууль дээрээс дэд ахлагч Г, ахлах ахлагч С нар нь бусадтай хэрүүл маргаан үүсгэсэн гэсэн шалтгаанаар авчирч саатуулсан. Ингэж л таньдаг болсон. Ямар нэгэн төрөл садны харилцаа холбоо байхгүй. Дээрх гурван залууг саатуулах үед биед нь үзлэг хийсэн. Аын биеийг үзэхэд баруун гарын ядам болон чигчий хурууны дотор талын үе хэсэг дээр зүсэгдсэн, баруун гарын сарвууны ар хэсгээр зүсэгдсэн шархнуудтай байсан. Өөр ямар нэгэн гэмтэлгүй байсан. Аын баруун хацар нь зулгарч хавдсан, баруун нүдний доод зовхи нь хөхөрч хавдсан, хамрын доод хэсэгт нь жижиг шалбархайтай байсан. Хын баруун гарын тохой болон төвөнх орчимд жижиг зулгарсан шархтай. Өөр ил харагдах гэмтэлгүй байсан. Дээрх гурван залуу саатуулах байранд ямар ааш араншин гаргасан талаар сайн мэдэхгүй байна. Миний өрөөнд хяналтын камер байхгүй. Дээрх гурван залууг согтуурал хэмжигч багажаар согтолтыг шалгахад А 0.21 хувьтай, А 0.51 хувийн согтолттой буюу тус бүр хөнгөн зэргийн согтолттой байсан. Харин Хыг согтуурал хэмжигч багажаар үлээлгэж шалгахад 0.0 гарсан. Энэ нь согтолтгүй буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэсэн үг юм. Гэхдээ 2016 оны 19 цаг 10 минутанд саатуулсан. Саатуулах үедээ бол согтуурлыг нь шалгаагүй ба 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 цаг 00 минутанд саатуулахаас гаргах үед нь дээрх залуусын согтолтыг шалгасан юм...гэх мэдүүлэг /1хх 49-50 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Нгийн мэдүүлсэн: ...Би ангийн багш М, ангийн оюутнууд болох Ү, Б, Б, сургуулийн оюутны зөвлөлийн Б, Ц нарын хамтаар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 18-19 цагийн орчимд шиг санагдаж байна, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Гурван тамир” дээд сургуулийн 2 дугаар давхрын ангид шинэ жилдээ бэлдээд сууж байтал М гаднаас нүүр, ам нь цус болчихсон, зүүн нүд нь байсан шиг санагдаж байна, хавдаж хөхөрсөн, хамар нь нэг тийшээ далийгаад хавдчихсан байдалтай орж ирсэн. М бид нарт хандаж Х, А болон хамт явж байсан танихгүй залуу гуравт “Гурван тамир” сургуулийн ертөнцийн зүгээр урд талд нь зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө сургуулийн гадаа гартал Мыг зодсон гэх гурван залуу “Гурван тамир” дээд сургуулийн ертөнцийн зүгээр урд байх гүүрэн дээр зогсож байсан. Ангийн багш М тухайн гурван залууг наашаа хүрээд ир гэж дуудахад тухайн гурван залуу цаашаагаа зугтаасан. Бид нар араас нь хөөж гүйгээд А гэх танихгүй залууг “Хаш” эмийн сантай байрны зүүн талын хамгийн захын орцонд барьж авсан. Тухайн үед Аын аль нэг талынх нь нүд орчим хавдаад, шанаан дээр нь халцарсан байсан ба түүнийг Б, Б хоёр биеэс нь барьж орцноос гаргаад хоёр талаас нь бариад сургууль дээр авчирсан. Сургууль дотор А нь бид нарыг хэл амаар доромжлоод ширээ цохиод сандал барьж босч ирээд байсан. М багш түүнийг суу гээд цээж рүү нь гараараа түлхэж сандалд суулгасан. Цагдаа дуудна гэхэд цагдаагаа дууд, цагдаа нар чинь намайг танина гэж байсан. М багш түүнээс чамайг хэн гэдэг вэ гэж асуухад цагдаа нар чинь танина гэх утгатай зүйл яриад байсан. Мөн А нь Мад хандаж би чамайг танихгүй, би чамайг зодоогүй, салгасан биз дээ гээд байсан. Ингэж байтал гаднаас А, Х хоёр орж ирээд Аыг авч гарах гээд байсан. М Ат хандаж чи яагаад асуудал үүсгээд байгаа юм бэ, яагаад Мыг зодож байгаа юм бэ гэхэд А Мд хандаж та намайг зод, алгад гээд байсан. М багш Аын цээжин хэсэг рүү нь нэг удаа гарынхаа алгаар цохисон. Тэгээд гаднаас цагдаа нар орж ирсэн. Цагдаа нар орж ирээд А, А нарыг хооронд нь холбож гавлаад, Хыг дагуулаад гарсан. А нь гадагшаа гарахдаа Б, Б хоёрыг нэг, нэг удаа биеийнх нь гэдэс, хэвлий хэсэг рүү цохих шиг болсон. Гэхдээ яг сайн санахгүй байна. Б, Б нар үүнийг сайн мэдэж байгаа. Тэгээд л цагдаа нартай гарсан. Аын нэг гарнаас нь цус гоожсон, согтуу байдалтай байсан. Хын биед ямар нэгэн гэмтэл харагдаагүй. Х ч гэсэн согтуу байх шиг байсан. Ямар ч байсан архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. А нилээн согтуу байх шиг байсан. А болон А, Х нарт бид нарын хэн нь ч гар хүрээгүй. Цагдаа нартай гадагш гарахдаа А нь Б, Б нарыг тус бүр нэг удаа гараараа хэвлий хэсэг рүү нь цохих шиг болсон. Угаасаа цохисон гэсэн. Манай ангийнхан ярьж байна лээ. Харин А, А, Х нар нь бид нарыг пиздагууд гээд байсан. Х, А, А нар нь Мтай ойр дотно болон өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй гэж бодож байна. Тухайн гурван залууг цагдаа нар авч гарахдаа цохиж, зодоогүй. Аыг сургуулийн 2 давхрын ангид оруулсан. Бид нар угаасаа 2 давхрын ангид шинэ жилийн бүжиг дуу, алиалагчийн хувцас бэлдэж байсан. Сургуулийн малын эмчийн 1 дүгээр курсийн анги, 2 дугаар курсийн анги, З дугаар курсийн ангийн хаалганы цонхнуудыг Э ахын хэлснээр А л хагалсан гэсэн. Угаасаа Аын гарнаас нь их цус гарч байсан. Мыг зодохоос өмнө л хагалсан гэсэн. А, А, Х нар хамт явсан гэсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 63-65 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Цгийн мэдүүлсэн: ... Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт байх “Гурван тамир” дээд сургууль дээр шинэ жилд бэлдээд сууж байтал Мын зүүн нүд нь хавдсан, хамар нь зүүн тийш далийж хавдсан, ам, хамар нь цус болсон байдалтай орж ирсэн. Ангид тухайн үед Ү, Н, Б, Б, Б, М багш, бид нар байсан. М бидэнд хандаж “Гурван тамир” сургуулийн ертөнцийн зүгээр урд талд А, А, Х нарт зодуулсан тухайгаа хэлсэн. Тэгээд бид бүгдээрээ гадагш гарахад Мыг зодсон гэх гурван залуу нь сургуулийн ертөнцийн зүгээр урд байх гүүрэн дээр зогсож байсан. М багш тухайн гурван залууд хандаж нааш ир гэж дуудахад тухайн гурван залуу нь шууд цаашаагаа зугтаасан. Бид нар хөөж гүйсэн ба “Хаш” эмийн сантай байр буюу Нефтийн 27 дугаар байрны хамгийн зүүн захын орцонд Аыг барьж авсан. А тухайн үед согтуу, нэг нүд нь хөхөрсөн, хөхөрсөн нүдтэй талынх нь шанаа нь жижигхэн халцарсан байдалтай байсан. Түүнийг Б, Б хоёр бариад гадагш нь гаргасан. Тэгээд сургууль руу хоёр талаас нь барьж авч яваад оруулсан. А сургуулийн хоёрдугаар давхрын ангид орж ирээд бид нарт агсраад байсан. Мөн ширээ цохиж аваад сандал бариад байсан. Мад хандаж би чамайг зодоогүй, харин салгасан гэх мэт зүйл яриад байсан. М багш цагдаа дуудсан. Мөн М багш Аыг суу гээд цээж рүү нь гараараа нэг удаа түлхэж сандалд нь суулгасан. Түүнээс чамайг хэн гэдэг вэ гэж асуусан ба А нь М багшид хандаж цагдаа нар чинь ирээд намайг танина гэх мэт зүйлийг яриад байсан. Удалгүй гаднаас А, Х нар орж ирсэн. А, Х нар Аыг гадагш нь авч гарах гээд байсан. Ат М багш хандаж чи яагаад асуудал үүсгээд байгаа юм бэ, Мыг яах гэж зодож байгаа юм бэ гэж байсан. Харин А нь М багшид хандаж та намайг зод, алгад гээд байсан ба М түүний цээжин бие рүү нь гараараа нэг удаа цохисон. Өөр цохиж, зодоогүй. Тэгээд байж байтал гаднаас 2 цагдаа орж ирээд А, А, Х нарыг авч гарсан. А гарах үедээ Б, Б нарыг нэг удаа гараараа гэдэс рүү нь цохисон. А, Х нар гаднаас орж ирэхдээ Хын царай зүс болон гар хөлийг нь гаднаас нь харахад зүгээр байсан. Аын гарын нударга хэсэг нь юманд зүсэгдсэн мэт шархнуудтай байсан. Тухайн шархнаас цус гоожсон байсан. Бид нар угаасаа дээрх гурван залууг цохиж, зодоогүй. Тухайн гурван залууг цагдаа нар авч гарахдаа цохиж, зодсон асуудал байхгүй. Сургуулийн цонхнуудыг Аыг хагалсан гэж Э ах хэлсэн. Э манай сургуулийн манаач юм. Мыг сургуулийн урд зодохоосоо өмнө нь орж ирж хагалж, устгасан гэсэн. А, А, Х нар хамт явж байсан гэсэн. Аыг орцноос барих үед нэг нүд нь хөхөрсөн, шанаа нь халцарсан байсан. Мыг зодуулж байхыг бид нар хараагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 66-68 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Бын мэдүүлсэн: ...М нь 2016 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн орой 18-19 цагийн үед ангидаа орж ирээд А, Х, А нарт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт байх “Гурван тамир” сургуулийн урд зодууллаа гэж байсан. Мын зүүн нүд нь хавдсан, хамар нь зүүн тийш далийж хавдсан, нүүр нь цус болсон байдалтай байсан. Мыг анги дотор зодуулж орж ирснийх нь дараа ангид байсан Б, Б, Н, Ү,, М Ц нарын хамтаар гадагш гарахад тухайн гурван залуу “Гурван тамир” дээд сургуулийн ертөнцийн зүгээр урд талд гүүрэн дээр зогсож байсан ба М багш тухайн гурван залууг дуудсан. Гэтэл тухайн гурван залуу цаашаагаа зугтаагаад гүйхээр нь бид нар араас нь гүйгээд Нефтийн 27 дугаар байрны зүүн захын орцноос Аыг барьж авсан. Тухайн залуугийн нэг нүд нь хөхөрсөн, шанаа хацар нь шалбарсан байсан. Тэгээд тухайн залууг Б, Б нар хоёр талаас нь бариад орцноос гаргаж ирсэн. Тэгээд сургууль руу аваад явсан. Сургууль дээр ирээд хоёрдугаар давхрын ангид А нь бид нарт агсраад ширээний тавцан руу гараараа цохиод сандал барьж босож ирсэн. М багш түүнд хандаж суу гээд цээж рүү нь гараараа нэг удаа түлхэж сандалд суулгасан. Мад А нь хандаж чамайг би зодоогүй, салгасан гээд байсан. Тэгээд М багш цагдаа дуудсан. Ааас чамайг хэн гэдэг вэ гэж асуухад А Мд хандаж цагдаа нар чинь намайг танина гээд байсан. Энэ үед гаднаас А, Х нар орж ирээд Аыг гадагш авч гарах гээд байсан. Ат М багш хандаж Мыг яагаад зодож байгаа юм, яагаад асуудал үүсгээд байгаа юм бэ гээд байсан. А М багшид хандаж намайг зод гээд байсан. М багш түүнийг нэг удаа цээж рүү нь гарынхаа алга хэсгээр цохисон. Ингээд байж байтал хоёр цагдаа орж ирээд А, А хоёрыг гавлаад Хыг дагуулаад гарсан. Дээрх гурван залууг би болон бусад хүмүүс цохиж, зодоогүй. Б, Б хоёрыг А нэг удаа гараараа гэдэс хэвлий хэсэгт нь цохисон. Өөр зүйл болоогүй. Манаач Эы хэлснээр бол А, А, Х нар нь Мыг зодохоосоо өмнө сургууль руу орж ирээд дээрх ангийн хаалгануудын цонхыг хагалсан гэсэн. Аыг л хагалсан гээд байх шиг байсан. Угаасаа Аын нэг гарынх нь нударга хэсэг нь зүсэгдсэн шархнуудтай, цус гоожсон байдалтай байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 69-71 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.М мэдүүлсэн: ...Би бол хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй байна. Манай дүү М нь эмчилгээний зардалдаа 2.4 сая төгрөг, өмгөөлөгч авахад 1.2 сая төгрөгийг зарцуулсан. Одоо буруутай этгээдүүдээс 3.6 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардлын мөнгөнд эмнэлэгт хэвтсэн төлбөр, Улаанбаатар хот руу явж ирсэн зардал, толгойны рентген зураг авахуулсан зардал, эм тарианы зардал, эмнэлэг болон гэр хооронд явсан шатахууны зардал гэх мэт зүйлс багтаж байгаа. Хавтаст хэрэгт гаргаж ирүүлсэн хохирлын баримтуудыг би бүрдүүлсэн. Би өмнөх баримтууд дээрээ Мын эмчилгээнд зарцуулсан баримтуудыг хольсон байсан ба анзаарахгүй цаасан дээр нааж өгсөн байна лээ. Түүнээс ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Би үүнийгээ сүүлд нь мэдсэн. М нь янз бүрийн гаж буруу зангүй, архи, тамхи хэрэглэдэггүй, даруухан, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Одоо Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн нутагт аав, ээжийнхээ хамтаар амьдардаг бөгөөд “Гурван тамир” дээд сургуулийн эдийн засгийн ангийн 2 дугаар курст суралцаж төгссөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 220-221 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Ггийн мэдүүлсэн: ...Одоогоос 2-3 жилийн өмнө шиг санагдаж шиг байна, би Архангай аймгийн Өгийнуур сумаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд орж ирсэн байсан. Тэгээд “Хаш” эмийн сан ороод эм аваад харих гээд замын тэнд явж байхад хойд талынх нь гүүрэн дээр 2,3 хүүхэд барьцалдаад авсан, дуу нь чанга гараад байсан. Тэгэхээр нь болиоч гэсэн. Тэгтэл нэг залуу нь нэгийг нь цааш нь түлхээд хоёрыг нь түлхээд салгаад байсан. Би тэд нарыг зодолдсон гэж ч хараагүй. Хоорондоо хэрэлдээд маргалдаад барьцалдаад байхыг нь харсан. Би хувцсыг нь сайн мэдэхгүй байна. Миний харснаар 18 цаг болж байсан байх. Гадаа үзэгдэх орчин харанхуй байсан. Замын гэрэл асаалттай байсан. Нэг их айхавтар хөл хөдөлгөөн тасраагүй байсан. Би хөдөөнөөс орж ирсэн байсан. Тухайн өдөр бараан өнгийн дээлтэй явж байсан. Би нэг их айхтар юм болоогүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Би хавар 5 дугаар сард Архангай аймгийн төвд Орхон төвийн 2 давхарт нэг бөө эгч дээр орсон юм. Намайг ороход манай хүүхэд цагдаа дээр байгаа гээд утсаар яриад байсан. Тэгээд байж байтал гаднаас нэг банди орж ирсэн. Тэр банди нь намайг цагдаа дээр дуудаж байна гэсэн. Тэр эгч надад 2,3 жилийн өмнө манай хүү нэг хэрэгт холбогдсон гэж хэлсэн. Тухайн үед нь нэг эмэгтэй хүн харсан гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө хүүхэд маргалдаад байсан хэргийн талаар хэлтэл тиймээ наад хэргийг чинь хэлээд байсан. Би тэр зодооны асуудал хэзээ, яаж эхэлсэн болохыг нь мэдэхгүй байна. Харин салаад байрны тийшээ гүйгээд орсон болохыг харсан. Надаас хойш юу болсон болохыг бас сайн мэдэхгүй байна. 2016 онд шинэ жил дөхсөн байсан, 12 дугаар сард шиг санагдаж байна, 27, 28, 29-ний өдөр байсан байх...гэх мэдүүлэг /2хх-ийн 217-218 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Аын мэдүүлсэн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 17 цаг өнгөрч байхад Хтай хамт сургуулиас гадагш гарах гэж явахдаа малын эмчийн 1, 2, 3 дугаар курсийн ангиудын хаалганы цонхнуудыг сургуулийнхаа хүүхдүүдэд уурласан уурандаа хагалсан. Би малын эмчийн 1, 3 дугаар курсийн ангиудын хаалганы 4 ширхэг цонхыг гараараа цохиж хагалсан. Харин Х малын эмчийн ангийн 2 дугаар курсийн ангийн хаалганы 2 ширхэг цонхыг хагалсан. А бол сургууль руу угаасаа ороогүй. Тийм учраас цонх шил хагалаагүй юм. Би 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 17-18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гурван тамир” дээд сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байх жижиг гүүрэн дээгүүр гараад явж байтал М намайг мөрлөсөн. Тэгээд би түүнийг араас нь нуруу руу нь алгадсан. Тэгээд хоорондоо маргалдсан. А намайг салгасан. Х М дээр очоод яасан овоо юм бэ гээд харилцан зодолдсон. Мөн А нь Х, М нарыг салгаад Мыг сургууль руу нь явуулсан. А нь Мыг зодож, дээрэмдэхийг завдсан зүйл байхгүй. Би Мыг нэг сургуулийн хүүхэд гэдэг утгаар нь л зүс таньдаг байсан. Ямар нэгэн өр авлага, өс хонзонгийн харилцаа холбоо байхгүй. Х бид хоёр 0.5 граммын хэмжээтэй “Боргио” нэртэй пиво хувааж уусан байсан. Харин Атай “Гурван тамир” дээд сургуулийн ертөнцийн зүгээр баруун талд хамгийн анх таарахад А нь жаахан пиво уучихсан байсан. Түүний амнаас нь үнэртэж байсан юм. Сургуулийн ангийн хаалгануудын цонхнуудыг хагалж байх үед Аыг хаана байсан талаар нь мэдэхгүй байна. Цонх хагалчихаад гарч ирээд харих гээд явж байхдаа Атай тааралдсан. А нь Мыг угаасаа танихгүй. Х нь Мыг таних байх. Нэг сургуульд хамт суралцдаг юм. Өөр зүйлүүдийг нь бол мэдэхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 133-134 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч З.Хын мэдүүлсэн: ...Би тухайн хаалганы цонхнуудыг хагалаагүй. Тухайн цонхнуудыг А гараараа цохиж хагалсан юм. А нь Аыг ангиудын хаалганы цонхнуудыг гараа цохиж хагалж байх үед хажууд нь байсан юм. А бид хоёр угаасаа цонх шил хагалаагүй. Энэ үйл явдал 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 17-18 цагийн орчимд болсон. А ямар шалтгаанаар ангиудын хаалганы цонхыг хагалж устгасныг сайн мэдэхгүй байна. М нь намайг эхлээд өшиглөхөөр нь түүнийг нэг удаа нүүр рүү нь цохисон. Би түүнийг А, А нартай бүлэглэн зодсон. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гурван тамир” дээд сургуулиас ертөнцийн зүгээр ойролцоогоор 200-300 орчим метр зайд байх гүүрээр урагшаа гарч байтал Мтай таарсан. А л хамгийн түрүүнд очоод Мын нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. М доошоо тонгойтол А дээрээс нь хүзүү хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд А нь Маас Аыг салгасан. Гэтэл М миний гуя руу хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь би түүнийг зөрүүлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд А нь М бид хоёр дээр ирээд салгасан. Тэгээд А нь Мыг одоо яв гээд түүний гуя бөгсөн хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд явуулсан. Ийм л зүйл болсон. А нь Мыг зодож дээрэмдэхийг завдсан, дээрэмдсэн зүйл байхгүй. Би Мыг нэг сургуульд сурдаг хүүхэд гэдгээр нь мэднэ. Өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Атай хэрэг болохоос өмнөхөн 0.5 граммын хэмжээтэй лаазтай “Боргио” нэртэй пиво хувааж уусан байсан. А бол анх уулзахад л халамцуу байсан. Хэзээ, хэрхэн уусан талаар мэдэхгүй байна. А, А нар нь Мтай ямар харилцаа холбоотой талаар мэдэхгүй. Аыг сургуулийн ангиудын хаалганы шилийг хагалж байх үед сургуулийн манаач харсан. Би Атай 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сургууль дээр таарсан. Аын гэрт нь А бид хоёр хамт очсон юм. Хэрэг болох үед бол хяналтын камер ажиллаагүй байсан ба хэрэг болсны дараа очиж үзэхэд ямар ч бичлэг байхгүй байсан талаар манай эгч Баяржаргал хэлсэн...гэх мэдүүлэг /1хх 141-143 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ж.Мын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, духны зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Зодуулсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /1хх-ийн 79 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Ж.Мын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, духны зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар дээрх гэмтэл тус бүр биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Ж.Мын толгойн КТ шинжилгээнд гавлын яс болон тархины эдэд голомтот болон бүтцийн эмгэг өөрчлөлт илрээгүй байна. Зүүн нүдний ухархайн дотор ханын хуучин хугаралтай байна. Ж.М нь гэмтэхээс өмнө унаж татдаг, /пирацетам/ эм хэрэглэдэг байсан байна...гэх дүгнэлт /1хх-ийн 223-224 хуу/
Хэрэг, учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 05-06 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 07-08 хуу/
2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /1хх-ийн 77 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /3хх-ийн 51-52 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /4хх-ийн 24-27 хуу/
Ж.Мын хүсэлт /4хх-ийн 50 хуу/ зэрэг нотлон баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч З.Х, О.А, Д.А нар нь бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчим А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “..” дээд сургуулийн урд талын гүүрэн дээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мыг хүч хэрэглэн зодож нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч О.А нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “..” дээд сургуулийн урд талын гүүрэн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мад хүч хэрэглэж мөнгө, эд зүйл авахаар довтолсон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дгийн “миний сонсож мэдсэнээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 18-19 цагийн орчимд А аймгийн Э сумын .. дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Г” дээд сургуулийн малын эмчийн 1, 2, 3 дугаар курсийн ангиудын хаалганы нийт 6 ширхэг 20х30 см-ийн хэмжээтэй цонхнуудыг А, А, Х гэх хүмүүс хагалсан гэсэн. Үүний дараа М гэх залууг “Г” сургуулийн ертөнцийн зүгээр урд талд дээрх гурван залуу нь зодсон гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26/,
хохирогч Ж.Мын “би 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой ойролцоогоор 18 цагийн орчимд А аймгийн Э сумын .. дугаар багийн нутагт байрлах “Гурван тамир” дээд сургуулийн ертөнцийн зүгээр урд талд байрлах гүүрэн дээр Х, А, А гэх гурван залууд ямар нэгэн шалтгаангүйгээр зодуулсан. Намайг “Г” дээд сургууль руу орох гээд уг гүүрээр гарахад тухайн гурван залуу гүүрэн дээр надтай зөрж таарсан ба Х намайг шууд үг дуугүй зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд доошоо тонгойчихоод буцаад дээшээ өндийтөл миний хамар руу А гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гүүрний хашлага дээр тэгнээд буруу хараад хоёр гараа нүүрнийхээ орчимд аваад нүүр хэсгээ хамгаалтал А гэх залуу миний ард талд намайг үсдээд хойш нь гэдийлгэж татаад байсан ба намайг өндийлгөж цохих гээд байсан. Харин А, Х хоёр миний хоёр талаас миний шанаа, толгой хэсэг рүү гараа цохиод байсан. А намайг гүүрний ертөнцийн зүгээр баруун хойд талд байх овоолсон шороон дээр дагуулж очоод надад хандаж чамд мөнгө төгрөг, зарчихаар юм байна уу гэсэн. А намайг нэг удаа хөлөөрөө хавсарч газар унагаасан ба дээрээс А, Х, А нар хөлөөрөө гурван талаас өшиглөөд байсан. Нэг нь баруун талаас, нэг нь зүүн талаас, нэг нь араас өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /1хх 28-30, 2хх-ийн 10-11, 4хх-ийн 19/,
2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 18-19 цагийн орчимд “Г” дээд сургууль дээр хүмүүс зодоон цохион хийгээд байна, сургуулийн эд зүйл эвдэж, гэмтээлээ гэсэн дуудлагын дагуу очсон юм. “Гурван тамир” дээд сургууль дээр очих үед сургуулийн 2 дугаар давхрын нэг ангид А Х, А гэх гурван залуу согтуу байсан ба тухайн гурван залууд зодуулсан М гэх залуу, өөр 6 оюутан, багш М гэх эмэгтэй зэрэг хүмүүс байсан. Дээрх залууст зодуулсан гэх Мын нэг нүд нь хөхөрч хавдаж, нүд нь аньсан, хамар нь далийж хавдсан, нүүр ам нь цус болсон байдалтай байсан гэх гэрч Ш.Сын мэдүүлэг /1хх 31-32/, гэрч Ш.Ггийн мэдүүлэг /1хх-ийн 33-34/,
Бид нар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ангидаа урлагийн үзлэг бэлдээд сууж байтал М хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Мын зүүн нүд нь хавдсан, хамар нь зүүн тийшээ далийж хавдсан, цус нөж нь гоожсон байдалтай байсан ба бид нарт хандаж А, Х, нэг танихгүй залуу гуравт зодуулчихлаа гэж байсан. Тэгээд бид нар бүгдээрээ гарахад гурван залуу гүүрэн дээр зогсож байсан юм. Тухайн гурван залууг дуудтал цаашаа зугтаасан. Бид нар араас нь бөөнөөрөө хөөж гүйгээд А гэх танихгүй залууг “Хаш” эмийн сантай байрны зүүн талын орцонд байхад нь барьж авсан. Тэгээд сургууль руу түүнийг аваад явсан ба тухайн залуу агсраад, ширээ рүү гараараа цохиод сандал барьж босч ирээд байсан. Ингээд байж байтал А, Х нар орж ирсэн. Орж ирэнгүүтээ Аыг авч гарах гээд байсан. Бид нарыг пизда гээд хараагаад байсан. 2 цагдаа орж ирсэн ба тухайн 3 залууг аваад гарсан гэх гэрч Б.Бийн мэдүүлэг /1хх-ийн 35-36/, гэрч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 37-38/, гэрч Б.Мгийн мэдүүлэг /1хх-ийн 39-41/, гэрч Э.Үгийн мэдүүлэг /1хх 47-48/, гэрч Э.Нгийн мэдүүлэг /1хх-ийн 63-65/, гэрч Э.Цгийн мэдүүлэг /1хх-ийн 66-68/, гэрч Н.Бын мэдүүлэг /1хх-ийн 69-71/,
Намайг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой ойролцоогоор 18 цагийн орчимд сургууль дээрээ жижүүрийн үүрэг гүйцэтгээд үүдний коридорт зогсож байтал М гаднаас нүүр, ам нь цус болсон, зүүн нүд нь хавдсан, хамар нь зүүн тийш мурийж хавдсан байдалтай орж ирсэн. Би түүнээс юу болсон талаар асуухад М надад хандаж гурван залууд зодууллаа гэсэн. М зодуулж орж ирэхээр нь ангийнхан болон багш руу нь хоёрдугаар давхар руу гаргасан. Үүний дараа дотор байсан хүүхдүүд, М багштай хамт гараад гүйцгээсэн. Хэсэг хугацааны дараа А, Х хоёртой хамт сургууль дотор явж байсан танихгүй залууг оруулж ирсэн. Тэгээд дээшээ анги руугаа аваад гарсан. Үүний дараа Х, А хоёр сургууль дээр ирээд хоёрдугаар давхар руу гарсан. Үүний дараа хоёр цагдаа ирсэн ба дээд давхарт гарч А, танихгүй залуу хоёрыг гавлаад аваад явсан гэх гэрч Я.Эы мэдүүлэг /1хх-44-46/,
2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой 19 цаг 10 минутанд “Г” сургууль дээрээс дэд ахлагч Г, ахлах ахлагч С нар нь бусадтай хэрүүл, маргаан үүсгэсэн гэсэн шалтгаанаар авчирч саатуулсан гэх гэрч С.Бямбасүрэнгийн мэдүүлэг /1хх 49-50/,
Манай дүү М нь эмчилгээний зардалдаа 2.4 сая төгрөг, өмгөөлөгч авахад 1.2 сая төгрөгийг зарцуулсан. Одоо буруутай этгээдүүдээс 3.6 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Эмчилгээний зардлын мөнгөнд эмнэлэгт хэвтсэн төлбөр, Улаанбаатар хот руу явж ирсэн зардал, толгойны рентген зураг авахуулсан зардал, эм тарианы зардал, эмнэлэг болон гэр хооронд явсан шатахууны зардал гэх мэт зүйлс багтаж байгаа гэх гэрч Ж.М мэдүүлэг /1хх-ийн 220-221/,
Одоогоос 2-3 жилийн өмнө шиг санагдаж шиг байна, би А аймгийн Ө сумаас А аймгийн Э сумын төвд орж ирсэн байсан. Тэгээд “Хаш” эмийн сан ороод эм аваад харих гээд замын тэнд явж байхад хойд талынх нь гүүрэн дээр 2,3 хүүхэд барьцалдаад авсан, дуу нь чанга гараад байсан. Тэгэхээр нь болиоч гэсэн. Тэгтэл нэг залуу нь нэгийг нь цааш нь түлхээд хоёрыг нь түлхээд салгаад байсан. Хоорондоо хэрэлдээд, маргалдаад, барьцалдаад байхыг нь харсан гэх гэрч Ж.Ггийн мэдүүлэг /2хх-ийн 217-218/,
өөрсдийн гэм бурууг хүлээж мэдүүлсэн мөрдөн байцаалтын шатанд Д.А, З.Х нарын мэдүүлэг /1хх-ийн 133-134, 1хх 141-143/,
хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 79/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 223-224/,
хэрэг, учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 05-06/
гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 07-08/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.А нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “Гурван тамир” дээд сургуулийн урд талын гүүрэн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мад хүч хэрэглэж мөнгө, эд зүйл авахаар довтолсон, шүүгдэгч З.Х, Д.А нартай бүлэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мыг хүч хэрэглэн зодож нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч З.Х нь шүүгдэгч О.А, Д.А нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “Гурван тамир” дээд сургуулийн урд талын гүүрэн дээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мыг хүч хэрэглэн зодож нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүгдэгч Д.А нь шүүгдэгч О.А, З.Х нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах “Гурван тамир” дээд сургуулийн урд талын гүүрэн дээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мыг хүч хэрэглэн зодож нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нөхцөл байдал болон үйл баримт нотлогдон тогтоогдлоо.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэргүүдэд шүүгдэгч О.А, Д.А, З.Х нар нь гэм буруутай байна.
Иймд шүүгдэгч Б овогт Дгийн А, Бовогт Згийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж нийтийн хэв журмыг зөрчиж, хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Товогт Оюуны Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж нийтийн хэв журмыг зөрчиж, хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Д.А, З.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх болон олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч нарын дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч О.А, Д.А, З.Х нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагаа явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.А, Д.А, З.Х нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэв.
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”, /2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/, 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.А нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн үед А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “Г” дээд сургуулийн урд талын гүүрэн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мад хүч хэрэглэж мөнгө, эд зүйл авахаар довтолсон, шүүгдэгч З.Х, Д.А нартай бүлэглэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мыг хүч хэрэглэн зодож нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, шүүдэгч З.Х нь шүүгдэгч О.А, Д.А нартай бүлэглэж 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18 цагийн орчим А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байрлах “Г” дээд сургуулийн урд талын гүүрэн дээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Мыг хүч хэрэглэн зодож нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг тус тус 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө үйлдсэн ба 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тоолоход О.А нь дээрэмдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг, нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэнээс хойш 5 жил 3 сарын хугацаа, шүүгдэгч З.Х нь нийтийн хэв журам бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээс хойш 5 жил 3 сарын хугацаа тус тус өнгөрсөн байна.
Иймд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч З.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.А, З.Х нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасан ба шүүгдэгч Д.А нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй ...” гэж заасан бөгөөд уг хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “...энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно...гэж заажээ.
Шүүгдэгч Д.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зүйл заалтад хамаарч байх ба шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн байх тул Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Д.А, З.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.А нь энэ хэрэгт 57 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.А, З.Х, О.А нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Д.А, З.Х нарт хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хавтаст хэрэгт авагдсан рентген зураг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Ат 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 92 тоот захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх тул шүүгдэгч О.Ат авсан хилийн хоригийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дгийн А, Бовогт Згийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж нийтийн хэв журмыг зөрчиж, хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Товогт Оюуны Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж нийтийн хэв журмыг зөрчиж, хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч З.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.А, З.Х нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ат холбогдох хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хавтаст хэрэгт авагдсан рентген зураг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Д.А, З.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч О.А нь энэ хэрэгт 57 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.А, З.Х, О.А нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Д.А, З.Х нарт хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогч, түүний өмгөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А, З.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлж, шүүгдэгч О.Ат 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 92 тоот захирамжаар авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч О.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ