Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

2022           03           22                                      2022/ШЦТ/35

      

                     

                             М*******НГ*******Л УЛЫН НЭРИЙН ӨМНӨӨ

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч .Өлзий-*******тгон даргалж,

Нарийн бичгийн дарга                     ******* 

Улсын яллагч                                    *******

Шүүгдэгч                                ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2104000620016 дугаартай хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл *, ээжийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн * дүгээр хороо, * дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай,

Урьд Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 3018 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар үлдэх 3 жил 7 сар 9 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 237 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ний өдрийн 11 дугаартай шүүгчийн захирамжаар 8 сар 21 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 66 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлсэн, 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн захирамжаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 5-ны өдрийн 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,

 Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 264 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* ******* ******* /РД:**********/

Үйлдсэн хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн * дугаар хороо, Бага гүний ** дугаар гудамжны ** тоотод орших иргэн Б.Н-ийн гэрт хохирогч Ж.У-ыг бусадтай хардаж, улмаар түүний хэвлийн зүүн доод, урд хэсэгт хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн * дүгээр хороо, Рашаант хэсгийн * дүгээр гудамжны * тоотод орших иргэн П.Б-ийн гэрт хохирогч Ж.А-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар аягаар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь духны хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                           Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр У-ыг хардаад ширээн дээр байсан хутгаар хатгасан. Тухайн үед У-ын гэдэснээс цус гарсан. Мөн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр аягатай архи бариад сууж байхад А араас нүд рүү цохихоор нь уурлаад эргэж хараад түүний толгой руу аягаар цохьсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Ж.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 145-146-р хуудас/,

Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 149-150-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р хуудас/,

2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 136-141-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тоооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 38, 43-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 203 дугаартай дүгнэлт /хх-ийн 56-57-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 252 дугаартай дүгнэлт /хх-ийн 154-155-р хуудас/,

Хохирогч Ж.У-ын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмлүүлсэн талаарх 4866 дугаартай өвчний түүх /хх-ийн 50-55-р хуудас/

Хохирогч Ж.А-ын толгой хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 141-р хуудас/

огтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8, 141-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 128-      -р хуудас/,

Шүүгдэгч *******-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн * дугаар хороо, Бага гүний ** дугаар гудамжны * тоотод орших иргэн Б.Н-ийн гэрт хохирогч Ж.У-ыг бусадтай хардаж, улмаар түүний хэвлийн зүүн доод, урд хэсэгт хутгаар нэг удаа хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн * дүгээр хороо, Рашаант хэсгийн * дүгээр гудамжны * тоотод орших иргэн П.Б-ийн гэрт хохирогч Ж.А-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний толгойн тус газар аягаар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь духны хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан зэргээр хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл гаргасан болох нь:

-Хохирогч Ж.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2021 оны 6 дугаар сарын 17-ны орой ******* бид хоёр 0.5 граммын нэг шил архи аваад, Н-ийн гэрт буюу Бага гүний ** дугаар гудамжны ** тоотод очиход Н, Ц хоёр байсан. Бид 4 архиа хувааж уугаад унтсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 6 дугаар сарын 18-нд Б.Н бид хоёр Э ахын гэрт очиход Б, Э гэх залуу байсан. ...н.Э ахынхаас Б.Нг, Ю.Э, М.Б бид 4 гараад Б.Н-ийн гэрт очсон. Э 20,000 төгрөг гаргаад бид нар дахин 2 шил 0.75 граммын архи аваад Н-гийн гэрт уусан. Д.Ц уг архинаас багахан уучихаад явсан. Бид нар архиа ууж дуусгаад унтах гээд хэвтэж байхад намайг “цуг яв” гээд байсан. Би “явахгүй” гээд жаахан маргалдсан. Намайг хардаад байсан. Би явахгүй гээд хэвтэж байхад миний хэвлий орчимд нэг юмаар хатгах шиг болсон. Тухайн үед би нэлээн согтсон байсан болохоор яг юугаар хатгасан талаар мэдээгүй. үүлд хүмүүсээс хутгаар хатгасан тухай олж мэдсэн. Цус гараад байхаар нь эмнэлэгт очсон. 13.00 цагийн орчим болсон байх. Надад одоо гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,

-Хохирогч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Багануур дүүргийн ** дүгээр хороо, Рашаант хэсгийн **дүгээр гудамжны ** тоотод найз Д-нд очоод байж байхад Д-ийн ах Б-ийнд хүмүүс ирэхээр нь Б-ийнд орж архи ууцгаасан. Тэгээд архи уугаад сууж байхдаа хамт ууж байсан -тай юм ярьж байгаад хоорондоо маргалдсан чинь архи ууж байсан аягаараа миний толгой хэсэг рүү 1 удаа цохих шиг болсон. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа, эмнэлэг болчихсон байсан. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн зардал болох 234,000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Өөр надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 145, 146-р хуудас/

- Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Бид нар гудсан дээр зэрэгцээд хэвтэж байсан. У-ын хажуухан талд шалан дээр ганцаараа сууж байсан. Тэр үед У, хоёр хоорондоо бие биенээ хардаад байгаа бололтой хэрэлдээд байсан. манай гэрийн зүүн талын шаргал өнгийн 2 хаалгатай шүүгээнээс хутга авч, У-ыг хэвтэж байхад нь хутгалчихсан. У-ын хэвлий хэсгээс цус гарч байсан бөгөөд шархаа өөрийнхөө цамцаар дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

- Гэрч П.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би гэртээ байж байхад гаднаас орж ирсэн. Удалгүй Н, А хоёр орж ирээд архи ууцгаасан. Ууж байгаад би гэрээс гарч “00” орчихоод ирэхэд А-ын толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд би “юу болов” гэж асуухад Н “ А-ыг цохьчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 08/шэ/203 дугаартай дүгнэлтэд: “Ж.У-ын биед хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт шинжээч эмч .Т гэжээ. /хх-ийн 56-57-р хуудас/,

-Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 09/шэ252 дугаартай дүгнэлтэд: “Ж.А-ын биед духны хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 154-155-р хуудас/,

-2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн: “...хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн * дүгээр хороо, Рашаантын * дүгээр гудамжны ** тоот хашаа. ...шүүгээний урд талын шалаар газарт улаан өнгийн цус мэт шингэн зүйлээр бохирлогдсон байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 136-141-р хуудас/,

-2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн ** дугаар хороо, Багагүний ** дугаар гудамжны ** тоотод байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7-р хуудас/,

-Эд мөрийн баримтаар тоооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “Багануур дүүргийн ** дугаар хороо, Багагүний** дугаар гудамжны ** тоотод Ж.У нь бусдад хутгалуулсан гэх хэрэгт хураан авсан ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 13 см урттай шаргал өнгийн хутгыг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 38-р хуудас/

-Эд мөрийн баримтаар тоооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын ** дүгээр гудамжны ** тоотод Ж.А нь бусдад зодуулсан гэх хэрэгт хураан авсан ногоон өнгийн аягыг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 143-р хуудас/,

-Хохирогч Ж.У-ын 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмлүүлсэн талаарх 4866 дугаартай өвчний түүх /хх-ийн 50-55-р хуудас/,

- Хохирогч Ж.А-ын толгой хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 141- хуудас/

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.

 Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв. 

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Ж.У нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байна.

Хохирогч Ж.А нь эрүүл мэндэд учирсан хохиролд 234,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.А-ын гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.          

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******-г хохирогч Ж.У, Ж.А-д нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай.” гэв.

Шүүгдэгч ******* гаргасан дүгнэлтдээ: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй Нийслэлийн Багануур дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэгтэйг мэдэгдэх нь зүйтэй.

Мөн шүүгдэгч *******-д шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /К*******ВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан.

******* нь хамгийн сүүлд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 264 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар уг ялаас өршөөн хэлтрүүлсэн байх тул шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь өршөөлд хамрагдахгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 13 см урттай шаргал өнгийн хутга 1 ширхэг, ногоон өнгийн аяга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  Т*******ГТ**************Х нь:

  1. Шүүгдэгч ******* ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* ******* -д 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Нийслэлийн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй Нийслэлийн Багануур дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон *******-д шүүхээс оногдуулсан 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******-д тайлбарласугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол тус шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг *******-д мэдэгдсүгэй.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ж.У нь тус хэрэгт холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.А-ын гаргасан 234,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 13 см урттай шаргал өнгийн хутга 1 ширхэг, ногоон өнгийн хагархай аяга 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  12. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       .ӨЛЗИЙ-*******ТГ*******Н