| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 240/2016/0061/э/ |
| Дугаар | 60 |
| Огноо | 2016-07-22 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 60
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,
Улсын яллагч: Н.Ундрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Хохирогч: Ж.*******,
Иргэдийн төлөөлөгч: А.*******,
Шүүгдэгч: Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******т холбогдох 201616000067 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн,
Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч Ж.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж түүний биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шөнө Соёлын төвийн бүжиг тараад явж байхад хохирогч Ж.******* миний араас дуудаж, ******* сумынхан ингэж муудалцдаг юм байна гэж юу яриад байгаа юм гэж агсарсан. Тэгэхээр нь би тэгж хэлээгүй, ******* тэгж хэлсэн гэж хэлээд зогсож байтал бөөн залуучууд ирээд *******ыг өшиглөсөн. Тэр залууг би бариад байж байхад хохирогч ******* миний нүүрэн тус газар өшиглөхөөр нь би шат руу зугатаахад хохирогч ******* араас хүрч ирээд миний урууланд цохьсон. Тэгээд цохьчихоод дахиад цохих гэхээр нь би сандараад зүүн тохойгоороо хамгаалаад эргэхэд *******гийн цээжин хэсэгт миний тохой онож, хохирогч ******* бөгсөөрөө газар унаад, арагшаагаа савж унасан. Тэр дороо эмч, цагдаа дуудаад эмнэлэгт аваачиж үзүүлсэн.
Хохирогч Ж.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой Соёлын төвд тоглолт болсон. Тэр тоглолтоос гараад би *******тэй маргалдсан. *******ийн араас нь дагаж явахад ******* эргэж хараад намайг тохойлдсон. Тэгэхэд би суун тусаад, гэдэргээ савсан. Тэгээд тэрнээс хойш болсон үйлд явдлыг санахгүй байгаа. Би өмнө нь нүүрэнд шалбарсан байхаар нь нүүрэнд цохьсон гэж бодоод ярьсан байсан, би тухайн өдөр 2 шил архи хувааж уусан, зарим зүйлээ санахгүй байгаа. Хохирол төлбөрөө авсан. Надад нэхэмжлэх гомдол санал байхгүй. Нэгнийгээ ингээд шоронд явуулна гэхэд хэцүү байна. Хөнгөн ял оноож өгнө үү.
Хохирогч Ж.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* суманд бөхийн барилдаан болсон. Дараа нь би *******, ******* хоёртой 0,5 граммын Ерөөл архийг хувааж уусан. Клубээс гарахад үүдэнд ах дүү хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байхад ******* ******* сумын хүмүүс ингэж хэрэлддэг юм байна гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ ах нь дүүгээ авч явах гээд загнаж байхад юу гээд байгаа юм гэж *******т хандаж хэлсэн чинь би хэлээгүй ******* хэлсэн гэсэн. Тэгээд жаахан маргалдаж байгаад ******* бид хоёроос машин руугаа салаад явсан. ******* бид хоёр салж яваад 00 орох гээд *******ийн араас дагаад явж байхад тэр эргэж хараад намайг тохойлдсон. Би арагшаагаа газар унасан тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Мэдэхгүй бид хоёр, хоёр хүүхдээс болж жаахан маргалдсан түүндээ уурлаад тэр намайг баруун гараараа миний толгой руу тохойлдсон би арагшаагаа цемэнтэн талбай дээр тархиараа саваад унасан. Тухайн үед цаг шөнийн 00 цаг болж байсан байх гадаа харанхуй болсон, клубын үүдэнд гэрэлтэй байсан. Тэр намайг цохиогүй, би *******ийг цохиогүй. ******* намайг тохойлдсоноос болж би арагшаагаа цементэн дээр савж унаад гэмтсэн. Би Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орсон одоогоор биеийн байдал гайгүй байна, эмчилгээ хийлгээд явж байна. Одоо надад гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй. ... Тэр өдөр ******* намайг соёлын төвийн өмнө талын шатнаас баруун урагш ойролцоогоор 3-аас 4 метр зайтай газарт түүний араас нь хүрээд очиход эргэж хараад тохойлдоод унагаасан тэр намайг миний нүүрэн хэсэгт тохойлдсон. ...******* бид хоёр соёлын төвийн үүдэнд байх шатан дээр маргалдсан. ******* бид хоёр маргалдаж байснаа би санаж байгаа юм. Би *******ийг цохих гэж араас нь яваагүй түүнтэй эвлэрэх гэж араас нь очсон. ******* надад энэ гэмтлийг учруулсан. Нийт 1.926.000 төгрөгний хохирол учирсан энэ баримтыг хэрэгт хавсаргуулна. ******* 190.400 төгрөгийг төлөөгүй. Бусдыг нь ******* нөхөн төлсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,
Хохирогч А.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* суман дээр бөхийн барилдаан барилдах гэж очсон. Барилдаан дуусаад соёлын төвд болсон тоглолтыг үзэж дуусгаад 01 цагийн үед соёлын төвийн үүдний довжоон дээр *******, *******, ******* дөрвүүл байсан би сууж байсан гэнэт араас нэг хүн гүйж ирээд намайг өшиглөсөн арагшаагаа унасан. тэгсэн нөгөө хүн миний нүүрэн дээр хоёр удаа дэвссэн тэгээд би босоод ирэхэд нөгөө хүн гүйгээд яваад өгсөн, намайг босож байхад ******* соёлын төвөөс гарч ирээд миний хамраас цус тогтохгүй байсан болохоор над дээр ирээд бид хоёр *******тэй хамтдаа урагшаагаа явсан. ******* хөөш гээд *******ийн араас явж байсан би хамраас цус гараад байсан болохоор доошоогоо тонгойгоод зогсож байсан нүдний үзүүрт ******* гэдрэгээ саваад унаад “Так” гэсэн дуу гарсан бид нар гүйлдэж очоод түүнийг ******* өндийлгөөд хөлөө түшүүлээд суусан тэгсэн удаагүй төлөөлөгч цагдаа хоёр ирсэн эмнэлэг дуудсан эмч нар ирсэн эмч нар *******г аваад эмнэлэг явсан тийм л зүйл болсон. Хэрэг болохоос нэг цагийн өмнө тоглолтын дундуур соёлын төвийн үүдэнд 500 граммын архийг *******, ******* бид гурав хувааж уусан байсан, өөр архи уугаагүй. Бид нар бүгдээрээ тэгж их согтоогүй байсан. ...*******г хэн цохьсоныг хараагүй, ******* надад хэлэхдээ ******* түүний араас ирээд цохьсон, тэгээд эргэхдээ тохойлдсон гэж хэлж байсан намайг харахад ******* *******ийн араас очоод түүний гар нь *******ийн биед хүрч байгаа харагдсан миний хамарнаас цус гараад байсан болохоор би доошоогоо харсан байсан. ...тоглолтын дараа ******* намайг гараад ир гэж дуудсан хүрээд очиход тэр хамт яваад *******ийг чинь нэг цохичих уу гэхээр нь би яах гэсийн гэж хэлээд байж байтал соёлын төвөөс ******* гараад ирэхэд ******* *******ийг би чамайг нэг цохичих уу гэхэд нөгөөтөх нь хэрэггүй биз дээ гэж хэлсэн тэгээд тэр хоёр хоорондоо учраа олох шиг болсон бусдаар өөр хэрүүл маргаан болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,
Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 03 дугаар сарын 18-ны орой Соёлын төвд бүжиг болсон. Бүжиг тараад соёлын төвөөс гараад ирэхэд гадаа үүдэнд ******* бас нэг залуу, ******* нар байсан. ******* нэлээд согтуу байсан ******* хашгираад байсан ******* баруун талд шатны ирмэг дээр зогсож байсан. ...******* хүрээд ирсэн чинь *******той хамт байсан намхан залуу *******гийн цээж рүү нь тохойгоороо түлхсэн чинь ******* арагшаагаа саваад пид гээд нээх эвгүй унасан тэр босохгүй хэвтээд байсан тэгээд эмч дуудаарай гэж хэлсэн удаагүй сумын цагдаа төлөөлөгч ирсэн би ч тэндээс явсан. Намайг соёлын төвөөс гараад ирэхэд ******* соёлын төвийн үүдний баруухан талд шатан дээр зогсож байсан ******* намхан залуугийн хамт соёлын төвийн өмнө талд зогсож байсан. ******* *******, намхан залуугийн араас хашгираад байсан яг юу гэж хашгираад байсныг санахгүй байна ямар ч байсан хашгираад байсан. Би *******ыг та нар одоо боль харьж амар гэж хэлээд зогсож байсан ******* баруун хойноос зогсож байсан газраасаа хүрээд ирсэн тэгсэн ******* бид хоёрын хажууд зогсож байсан намхан залуу эргэж хараад *******гийн цээж рүү нь баруун гараараа тохойгоороо тохойлдсон би яг харсан юм. Яагаад намхан залуу *******г тохойлдсоныг мэдэхгүй ******* архи уусан согтуу агсараад байсан, харин ******* намхан залуу хоёр *******гээс арай гайгүй байсан гэхдээ архи уусан байсан. ...Намхан залуу *******г тохойлдож унагасаны дараа нь ******* мотоцикльтой ирээд ******* намхан залуу хоёрт та нар хүн алчихлаа ш дээ гэж хэлээд зогсож байсан. *******г ******* тохойлдож унагахаас өмнө нь энэ хоёр нэг нэгнийгээ цохьсон зүйл болоогүй, харин ******* тэр намхан *******, ******* хоёрын араас хашгираад согтуурхаад байсан. *******г би харьж амар гэж хэлэхэд тэр үгэнд орохгүй хүрээд ирсэн хэрэв миний үгэнд орсон бол ийм зүйл болохгүй байсан. ******* эргэж хараад *******гийн цээж рүү нь нэг удаа тохойлдсон чинь ******* арагшаагаа саваад нээх эвгүй пид гэсэн дуу гаргаад унасан, би түүнийг харсан. ******* *******өөс арай өндөр биетэй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,
Гэрч Т.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө ******* сумын соёлын төвд цэргийн баярын үдэшлэг болж тараад би соёлын төвөөс гарч ирэхэд ******* гадаа шатны хажуу талын хаалт дээр сууж байсан. Би түүн дээр очоод юм яриад зогсож байсан гэнэт баруун талаас машины гэрэл тусаад машинаас танихгүй 2, 3 хүн бууж ирээд шатан дээр байсан *******ыг цохьчихоод машиндаа суугаад хаашаа ч юм бэ яваад өгсөн. Тэгсэн ******* шатан дээр зогсож байгаад *******ийг цохьсон. ******* шатнаас буугаад талбай дээр очиход ******* түүний өөдөөс дахиад цохих гээд агсраад байсан. Тэгсэн ******* *******г түлхчих шиг болсон чинь ******* арагшаагаа тархиараа цементэн шалан дээр саваад унасан, ******* босож ирэхгүй байсан чинь ухаан алдсан байсан. Тэгэхээр нь сумын эмнэлэг дуудсан, сумын эмч ирээд түүнтэй хамт бид нар *******г аваад сумын эмнэлэг орсон. Тэр өдөр ******* ******* нар Мандал-Овоо сумаас ирээд барилдсан юм. ******* нэлээд согтуу байсан нөгөө хоёр нь арай гайгүй байсан. Намайг соёлын төвөөс ганцаараа гараад ирэхэд үүдэнд ******* үүдний баруун талд шатны хажуу талын хаалт дээр сууж байсан түүний зүүн талд ******* *******тэй хамт зогсож байсан. Өөр хүн тэр хавиар байгаагүй. ...Тэгээд удаагүй ******* *******ийг гараараа цохьсон чинь ******* шатнаас буугаад явахад нь араас нь очоод дахиж *******ийг цохих гээд дайрсан тэгсэн чинь ******* эргэж хараад түлхэх шиг болсон чинь ******* арагшаагаа саваад унасан. ******* яагаад *******ийг цохьсоныг мэдээгүй тэр хоёр өмнө нь хэрэлдсэн юм шиг байна лээ, ******* *******ийг би чамайг цохичих уу гэж хэлээд согтуурхаад байсан гэсэн, дараа нь ******* надад тэр тухай хэлж байсан. Намайг харахад ******* *******ийг нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон өөр цохиогүй харин цохих гээд *******ийн араас нь явсан. Би ******* *******г цохиж байгааг нь хараагүй ******* *******ийн араас дахиж цохих гээд дагаад явсан тэгсэн чинь ******* эргэж хараад түлхэх шиг болсон чинь л ******* арагшаагаа саваад унасан өөр зүйл болоогүй. ******* архи уучихаараа тавьтаргүй болдог хүн. Хүн өдөөд байдаг юм. *******г ухаан алдаад унасан байхад нь би түүний хажуу талд зогсож байсан тэгсэн чинь ******* миний хамар луу гараараа цохьсон. Тэр намайг хүнтэй андуураад цохьсон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын Соёлын төвд бүжиг болсон бүжиг шөнө 00 цагийн үед тарсан. Бүжигнээс би ганцаараа гараад ирэхэд үүдний баруун талд ******* цусаа гоожуулсан яаж байнаа гэж хэлээд зогсож байхаар нь би түүн дээр хүрч очоод юу болсон одоо хэрэггүй гэж хэлээд түүнийг сугадаад гэрлүүгээ явсан тэгсэн ар талд хүн уначихлаа гэж хэн нэг нь хэлэхээр нь би эргээд харахад ******* газар унасан хажууд нь ******* өндийлгөөд зогсож байсан. Хажууд Огий гэдэг эмч залуу байсан тэр эмч дуудаарай гэж хэлж байсан удаагүй эмч ирээд *******г үзээд эмнэлэг рүү аваад явсан. Би Соёлын төвөөс ганцаараа гарч ирсэн. Соёлын төвийн үүдний баруун талд ******* хамраасаа цусаа гоожуулаад ганцаараа зогсож байсан өөр бас нэг хүн байсан хэн байсныг нь мэдээгүй тэгээд би *******ыг аваад явж байхад ар талд хүн уналаа гэж нэг хүн хэлэхээр нь би эргээд харахад надаас 20-30 метрийн зайд ******* газар уначихсан хажууд нь ******* зогсож байсан. Бүжиг болохоос өмнө нь *******, ******* бид гурав нэг шил архи уусан байсан өөр архи уугаагүй. Бүжиг болж байх үед *******, ******* бид гурав хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдаагүй. *******, ******* бид гурав тэр өдөр 21 цагийн үед уулзаад бүжгэнд орсон. ******* юунаас болоод газар унасаныг мэдээгүй. Тэр соёлын төвийн өмнө талын цементэн талбай дээр унасан. ******* ******* хоёрыг хаана байсныг нь мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Хохирогч А.*******, Ж.******* нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд:
Хохирогч А.*******: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой ******* сумын соёлын төвд тоглолт үзээд тарахад үүдэнд ******* бид хоёр юм яриад сууж байсан. Тэгсэн Соёлын төвөөс ******* гарч ирсэн чинь ******* *******ийг би чамайг нэг цохичих уу гэж хэлсэн. Тэгсэн ******* яахын бэ гэж хэлсэн тэгээд нөгөө хоёр учраа олоод зогсож байхад ар талд нэг машин ирж зогсоод машинаас нэг хүн бууж ирээд намайг унагаад миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн би арагшаагаа шатны хажуу талын довжоон дээр унасан. Тэгсэн нөгөө хүн миний дээрээс нэг дэвссэн би зүтгэж байгаад босож ирээд хамар амнаас цус тогтохгүй байхаар нь урагшаа явсан араас ******* ирээд намайг сугадаад урагшаагаа цемэнтэн шалны зах руу алхсан араас ******* дагаад алхаж байгаа харагдсан би явъя гэж хэлээд явж байсан. Тэгсэн чинь ******* *******ийн араас хөөе чи зогсож бай гэж хэлээд хашгираад гүйгээд ирж байгаа харагдсан, нэг харахад ******* эргээд тохойлдсон уу яасан ******* арагшаагаа саваад унаж байгаа харагдсан тухайн үед миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан болохоор доошоогоо тонгойсон байсан болохоор би тодорхой бүх болсон зүйлийг харж чадаагүй ******* арагшаагаа саваад унасан дараа нь цагдаа түргэн дуудаад эмнэлэг ирээд *******г аваад явсан.
...Би *******гийн мэдүүлгийг сонслоо. ******* *******т хандаж би чамайг нэг цохичих уу гэж хэлээд байсан яг зууралдаж зодолдож ноцолдоогүй. Намайг тухайн үед хамарнаас гарсан цусаа тогтоох гээд сууж байхад нүдэнд *******ийн араас нь ******* ирээд гар нь *******ийн биед хүрэх шиг болсон гэхдээ цохиогүй тэгтэл ******* эргэж хараад *******гийн цээж хавьд нь тохойлдох шиг болсон тэгсэн ******* арагшаагаа саваад унасан. ******* *******гийн дух руу нь тохойлдоогүй цээж рүү нь тохойлдсон хэрэв ******* *******гийн духанд тохойлдсон бол нүүр нь хавдах байсан байх. Угаасаа ******* *******өөс өндөр болохоор *******гийн нүүрэнд тохойлдох боломжгүй.
Хохирогч Ж.*******: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой соёлын төвд болсон тоглолтыг би ганцаараа очиж үзсэн. Тэгээд үүдэнд гараад ирэхэд хоёр хүүхэд нэг нэгнийгээ авч явах гээд маргалдаад зогсож байсан гаднаас ******* ******* хоёр орж ирж таарсан Тэгсэн тэр хоёрын нэг нь *******гийнхон ингэж мууддаг юм байна гэж хэлээд орсон би *******ийг хэллээ гэж бодоод *******т хандаад бид нарын ингэх та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь ******* би хэлсэн юм уу ******* хэлсэн ш дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед ******* дотогшоогоо орсон байсан ******* бид хоёр эв зүйгээ олоод араас нь орж очсон. Тоглолт дуусгаад гарсан. Гадаа гараад байж байхад араас ******* ******* хоёр гараад ирсэн. Тэгээд зарим зүйлээ санахгүй байна нэг мэдсэн чинь ******* шатнаас буугаад явахаар нь би араас нь буугаад очсон тэр эргэж хараад намайг тохойлдсон би арагшаагаа цемэнтэн шалан дээр унаад ухаан алдсан нэг мэдсэн эмнэлэгт хэвтэж байсан. ...Би *******ын мэдүүлгийг сонслоо. Би энэ талаар санахгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Одоо тухайн үед болсон зарим зүйлээ санахгүй байна. Хэрэг болохоос өмнө нь би *******ийн араас нь очиход ******* эргэж хараад намайг тохойлдсоныг санаж байна бусдыг нь сайн санахгүй байна, архи уучихсан байсан юм. ******* намайг дух руу тохойлдсон байх гэж бодож байна. Би *******өөс өндөр. ******* миний цээжинд тохойлдсон байх боломжтой би архи уусан болохоор буруу бодсон байж магадгүй ямар ч байсан ******* намайг тохойлдсоноос болоод би арагшаагаа саваж унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
Хохирогч Ж.*******, гэрч Т.******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд:
Хохирогч Ж.*******: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 22-оос 00 цагийн хооронд би ганцаараа соёлын төвд болсон бүжиг үзсэн. Соёлын төвийн үүдэнд тоглолт дундаар гараад ирэхэд үүдэнд хоёр хүүхэд нэг нэгнийгээ авч явах гээд маргалдаад зогсож байсан тэгсэн ******* ******* хоёр соёлын төв рүү орж таарсан. ******* орохдоо *******гийнхон ингэж маргалддаг юм байна гэж хэлэх шиг болохоор нь би та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн тэгээд бид нар соёлын төв рүү орцгоосон. Бүжиг тараад соёлын төвөөс ганцаараа гараад ирэхэд хүмүүс байсан ямар ямар хүмүүс байсныг санахгүй байна, миний араас ******* гарч ирсэн дараа бид хоёр маргалдсан юу гэж маргалдсанаа мэдэхгүй байна, *******тэй маргалдаж байгаад *******ийг шатнаас буугаад явахаар нь би түүний араас нь хүрээд очиход тэр намайг эргэж хараад тохойлдсон би арагшаагаа саваж унаад юу болсныг мэдээгүй нэг мэдсэн би эмнэлэгт хэвтэж байсан. ...Би гэрч Т.*******ын мэдүүлгийг сонслоо. Би *******ийг цохьсоноо санахгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор санахгүй байна. ******* намайг аль гараараа тохойлдсоныг санахгүй, мэдэхгүй байна. Тэр миний нүүр лүү л тохойлдох шиг болсон би түүнийг миний нүүр лүү тохойлдлоо гэж бодсон. Би өмнө өгсөн байцаалтаа санахгүй байна, би тархиндаа гэмтэл авснаас хойш их мартдаг болчихоод байгаа юм.
Гэрч Т.*******: 2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед соёлын төвд болсон бүжиг тараад гарч ирэхэд гадаа шатны хойд талын хашлага дээр ******* суусан, өмнө талд нь хаалганы харалдаа *******, *******ын зүүн өмнө талд нь ******* зогсож байсан тэгсэн гэнэт баруун талаас машины гэрэл тусаад машинаас танихгүй 2-оос 3 хүн гарч ирээд *******ыг нүүрэн хэсэгт нь цохьсон тэгсэн ******* ******* хоёр хоорондоо маргалдаж ******* *******ийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон тэгсэн ******* шатнаас буугаад явсан, араас нь ******* очсон ******* эргэж хараад түлхэх шиг болоход ******* арагшаагаа саваад унасан *******г ухаангүй хэвтэж байхад ******* ирээд миний хамар луу цохьсон. *******г ухаан орохгүй байхаар нь түргэн дуудаж эмнэлэгт хүргэсэн тийм л зүйл болсон. ...Үйл явдал болохоос өмнө ******* *******ийг би чамайг нэг цохичих уу гэж хэлж байсан тэгээд дараа нь *******ийг нэг цохьчихсон. Яг тэр үед гадаа бужигналдаж байсан юм. *******г яах гэж *******ийн араас очсоныг мэдээгүй тэр түүний араас очоод ямар нэг үйлдэл хийгээгүй. ******* *******ийг нэг удаа гараараа нүүрэн хэсэгт цохьсон. Энэ үйл явдал соёлын төвийн үүдний баруун талд болсон. ******* *******г аль гараараа түлхэх шиг болсныг мэдээгүй. Тэр *******гийн цээжин хэсэг рүү нь түлхэх шиг болсон гэсэн мэдүүлэг /хх-мйэ 36-р хуудас/,
Шүүгдэгч Г.******* нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”....2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 1 цагийн үед бүжиг тарж байхад ******* намайг дуудахаар нь очсон тэр намайг би чамайг нэг цохичих уу гэхээр нь би хэрэггүй биз дээ гэхэд *******гийнхон ингэж муудалцдаг гэж чи хэлдэг хэн юм бэ гэхээр нь би наад үгийг чинь би хэлээгүй ******* хэлсэн ш дээ гэхэд тэр би чамайг хэлсэн юм байх гэж бодсон гэж хэлсэн тэгээд эвлэрсэн. Тэгээд байж байтал ******* хажууд сууж байхад нэг залуу гүйж ирээд түүнийг хөшиглөөд унагаахаар нь би хөөе яаж байнаа гээд түүнийг дараад авахад ******* миний нүүр лүү өшиглөсөн би босоод шатаар буугаад зугатаасан тэгсэн араас ******* нааш ир чи гээд дуудаад байхаар нь хүрээд очиход тэр миний уруулан дундуур цохиод авсан сандрахдаа тохойгоороо тохойлдсон чинь ******* тас гээд арагшаагаа саваад унасан, би *******гийн цээжээр нь тэвэрч суулгаад түргэн дуудаад эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч түүнийг үзээд дагз нь цөмөрсөн байна гэж хэлж байсан. Хэрэг явдал болох үед *******, *******, *******, ******* бид нар байсан. ******* намайг яагаад цохьсоныг мэдэхгүй. *******, *******, ******* бид нар нийлээд нэг шил архи уусан байсан. Би тохойлдоод эргэхэд ар талд тас гэсэн дуу гарсан тэгээд эргээд харахад ******* арагшаагаа савж унаад ухаан алдсан. Шал нь цементэн шал байсан. Би сандрахдаа тохойлдчихсон ер нь яасныг ч мэдээгүй тэгсэн чинь тэр тохойнд уначихсан. Би *******гийн бүх эмчилгээний зардлыг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,
Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/,
Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-25-р хуудас,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд: Ж.*******гийн биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна гэжээ. /хх-ийн 42-р хуудас/,
Сэтгэцийн гэм судлалын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №22/16 дугаартай магадлагаанд:... Хохирогч Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Хохирогч Ж. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Гэмтлийн гаралтай мартаж санах нь сэтгэцийн эмгэг биш бөгөөд *******д одоогийн байдлаар гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлт үгүй болно. /хх-ийн 57-58-р хуудас/,
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын засаг даргын тодорхойлолт №1-13 /хх-ийн 67-р хуудас/,
Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/,
ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.******* КТГ-80.000 төгрөг /хх-ийн 69-р хуудас/,
ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.******* ЭМД 29331 төгрөг /хх-ийн 70-р хуудас/,
ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.******* ЭМД46863 төгрөг /хх-ийн 71-р хуудас/,
ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.******* КТГ-80.000 төгрөг /хх-ийн 72-р хуудас/,
ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.******* яс нөхөх 1.500.000 төгрөг /хх-ийн 73-р хуудас/,
“Агар шим” эмийн сангаас эм авсан 190.400 төгрөг /хх-ийн 74-р хуудас /,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/,
Прокурорын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хх-ийн 82-р хуудас/
Хохирогч Ж.*******д хохирол төлсөн баримт зэрэг болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.******* нь Өмнөговь аймгийн ******* сумын төвд 2016 оны 3-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.*******гийн бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* суманд бөхийн барилдаан болсон. Дараа нь би *******, ******* хоёртой 0,5 граммын Ерөөл архийг хувааж уусан. Клубээс гарахад үүдэнд ах дүү хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байхад ******* ******* сумын хүмүүс ингэж хэрэлддэг юм байна гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ ах нь дүүгээ авч явах гээд загнаж байхад юу гээд байгаа юм гэж *******т хандаж хэлсэн чинь би хэлээгүй ******* хэлсэн гэсэн. Тэгээд жаахан маргалдаж байгаад ******* бид хоёроос машин руугаа салаад явсан. ******* бид хоёр салж яваад 00 орох гээд *******ийн араас дагаад явж байхад тэр эргэж хараад намайг тохойлдсон. Би арагшаагаа газар унасан тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Мэдэхгүй бид хоёр, хоёр хүүхдээс болж жаахан маргалдсан түүндээ уурлаад тэр намайг баруун гараараа миний толгой руу тохойлдсон би арагшаагаа цемэнтэн талбай дээр тархиараа саваад унасан. Тухайн үед цаг шөнийн 00 цаг болж байсан байх гадаа харанхуй болсон, клубын үүдэнд гэрэлтэй байсан. Тэр намайг цохиогүй, би *******ийг цохиогүй. ******* намайг тохойлдсоноос болж би арагшаагаа цементэн дээр савж унаад гэмтсэн...сэн мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,
Хохирогч А.*******ын:”... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* суман дээр бөхийн барилдаан барилдах гэж очсон. Барилдаан дуусаад соёлын төвд болсон тоглолтыг үзэж дуусгаад 01 цагийн үед соёлын төвийн үүдний довжоон дээр *******, *******, ******* дөрвүүл байсан би сууж байсан гэнэт араас нэг хүн гүйж ирээд намайг өшиглөсөн арагшаагаа унасан. тэгсэн нөгөө хүн миний нүүрэн дээр хоёр удаа дэвссэн тэгээд би босоод ирэхэд нөгөө хүн гүйгээд яваад өгсөн, намайг босож байхад ******* соёлын төвөөс гарч ирээд миний хамраас цус тогтохгүй байсан болохоор над дээр ирээд бид хоёр *******тэй хамтдаа урагшаагаа явсан. ******* хөөш гээд *******ийн араас явж байсан би хамраас цус гараад байсан болохоор доошоогоо тонгойгоод зогсож байсан нүдний үзүүрт ******* гэдрэгээ саваад унаад “Так” гэсэн дуу гарсан бид нар гүйлдэж очоод түүнийг ******* өндийлгөөд хөлөө түшүүлээд суусан тэгсэн удаагүй төлөөлөгч цагдаа хоёр ирсэн эмнэлэг дуудсан эмч нар ирсэн эмч нар *******г аваад эмнэлэг явсан тийм л зүйл болсон. Хэрэг болохоос нэг цагийн өмнө тоглолтын дундуур соёлын төвийн үүдэнд 500 граммын архийг *******, ******* бид гурав хувааж уусан байсан, өөр архи уугаагүй. Бид нар бүгдээрээ тэгж их согтоогүй байсан. ...*******г хэн цохьсоныг хараагүй, ******* надад хэлэхдээ ******* түүний араас ирээд цохьсон, тэгээд эргэхдээ тохойлдсон гэж хэлж байсан намайг харахад ******* *******ийн араас очоод түүний гар нь *******ийн биед хүрч байгаа харагдсан миний хамарнаас цус гараад байсан болохоор би доошоогоо харсан байсан. ...тоглолтын дараа ******* намайг гараад ир гэж дуудсан хүрээд очиход тэр хамт яваад *******ийг чинь нэг цохичих уу гэхээр нь би яах гэсийн гэж хэлээд байж байтал соёлын төвөөс ******* гараад ирэхэд ******* *******ийг би чамайг нэг цохичих уу гэхэд нөгөөтөх нь хэрэггүй биз дээ гэж хэлсэн тэгээд тэр хоёр хоорондоо учраа олох шиг болсон бусдаар өөр хэрүүл маргаан болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,
Гэрч Д.*******ын::”...2016 оны 03 дугаар сарын 18-ны орой Соёлын төвд бүжиг болсон. Бүжиг тараад соёлын төвөөс гараад ирэхэд гадаа үүдэнд ******* бас нэг залуу, ******* нар байсан. ******* нэлээд согтуу байсан ******* хашгираад байсан ******* баруун талд шатны ирмэг дээр зогсож байсан. ...******* хүрээд ирсэн чинь *******той хамт байсан намхан залуу *******гийн цээж рүү нь тохойгоороо түлхсэн чинь ******* арагшаагаа саваад пид гээд нээх эвгүй унасан тэр босохгүй хэвтээд байсан тэгээд эмч дуудаарай гэж хэлсэн удаагүй сумын цагдаа төлөөлөгч ирсэн... ....Намайг соёлын төвөөс гараад ирэхэд ******* соёлын төвийн үүдний баруухан талд шатан дээр зогсож байсан ******* намхан залуугийн хамт соёлын төвийн өмнө талд зогсож байсан. ******* *******, намхан залуугийн араас хашгираад байсан яг юу гэж хашгираад байсныг санахгүй байна ямар ч байсан хашгираад байсан.... Би *******ыг та нар одоо боль харьж амар гэж хэлээд зогсож байсан ******* баруун хойноос зогсож байсан газраасаа хүрээд ирсэн тэгсэн ******* бид хоёрын хажууд зогсож байсан намхан залуу эргэж хараад *******гийн цээж рүү нь баруун гараараа тохойгоороо тохойлдсон би яг харсан юм. Яагаад намхан залуу *******г тохойлдсоныг мэдэхгүй ******* архи уусан согтуу агсараад байсан, харин ******* намхан залуу хоёр *******гээс арай гайгүй байсан гэхдээ архи уусан байсан. ...Намхан залуу *******г тохойлдож унагасаны дараа нь ******* мотоцикльтой ирээд ******* намхан залуу хоёрт та нар хүн алчихлаа ш дээ гэж хэлээд зогсож байсан. *******г ******* тохойлдож унагахаас өмнө нь энэ хоёр нэг нэгнийгээ цохьсон зүйл болоогүй, харин ******* тэр намхан *******, ******* хоёрын араас хашгираад согтуурхаад байсан. *******г би харьж амар гэж хэлэхэд тэр үгэнд орохгүй хүрээд ирсэн хэрэв миний үгэнд орсон бол ийм зүйл болохгүй байсан. ******* эргэж хараад *******гийн цээж рүү нь нэг удаа тохойлдсон чинь ******* арагшаагаа саваад нээх эвгүй пид гэсэн дуу гаргаад унасан, би түүнийг харсан. ******* *******өөс арай өндөр биетэй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,
Гэрч Т.*******ын:...2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө ******* сумын соёлын төвд цэргийн баярын үдэшлэг болж тараад би соёлын төвөөс гарч ирэхэд ******* гадаа шатны хажуу талын хаалт дээр сууж байсан. Би түүн дээр очоод юм яриад зогсож байсан гэнэт баруун талаас машины гэрэл тусаад машинаас танихгүй 2, 3 хүн бууж ирээд шатан дээр байсан *******ыг цохьчихоод машиндаа суугаад хаашаа ч юм бэ яваад өгсөн. Тэгсэн ******* шатан дээр зогсож байгаад *******ийг цохьсон. ******* шатнаас буугаад талбай дээр очиход ******* түүний өөдөөс дахиад цохих гээд агсраад байсан. Тэгсэн ******* *******г түлхчих шиг болсон чинь ******* арагшаагаа тархиараа цементэн шалан дээр саваад унасан, ******* босож ирэхгүй байсан чинь ухаан алдсан байсан. Тэгэхээр нь сумын эмнэлэг дуудсан, сумын эмч ирээд түүнтэй хамт бид нар *******г аваад сумын эмнэлэг орсон. Тэр өдөр ******* ******* нар Мандал-Овоо сумаас ирээд барилдсан юм. ******* нэлээд согтуу байсан нөгөө хоёр нь арай гайгүй байсан. ...Тэгээд удаагүй ******* *******ийг гараараа цохьсон чинь ******* шатнаас буугаад явахад нь араас нь очоод дахиж *******ийг цохих гээд дайрсан тэгсэн чинь ******* эргэж хараад түлхэх шиг болсон чинь ******* арагшаагаа саваад унасан. ******* яагаад *******ийг цохьсоныг мэдээгүй тэр хоёр өмнө нь хэрэлдсэн юм шиг байна лээ, ******* *******ийг би чамайг цохичих уу гэж хэлээд согтуурхаад байсан гэсэн, дараа нь ******* надад тэр тухай хэлж байсан. Намайг харахад ******* *******ийг нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон өөр цохиогүй харин цохих гээд *******ийн араас нь явсан. Би ******* *******г цохиж байгааг нь хараагүй ******* *******ийн араас дахиж цохих гээд дагаад явсан тэгсэн чинь ******* эргэж хараад түлхэх шиг болсон чинь л ******* арагшаагаа саваад унасан өөр зүйл болоогүй. ******* архи уучихаараа тавьтаргүй болдог хүн. Хүн өдөөд байдаг юм. *******г ухаан алдаад унасан байхад нь би түүний хажуу талд зогсож байсан тэгсэн чинь ******* миний хамар луу гараараа цохьсон. Тэр намайг хүнтэй андуураад цохьсон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,
Гэрч Б.*******ын: ”... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын Соёлын төвд бүжиг болсон бүжиг шөнө 00 цагийн үед тарсан. Бүжигнээс би ганцаараа гараад ирэхэд үүдний баруун талд ******* цусаа гоожуулсан яаж байнаа гэж хэлээд зогсож байхаар нь би түүн дээр хүрч очоод юу болсон одоо хэрэггүй гэж хэлээд түүнийг сугадаад гэрлүүгээ явсан тэгсэн ар талд хүн уначихлаа гэж хэн нэг нь хэлэхээр нь би эргээд харахад ******* газар унасан хажууд нь ******* өндийлгөөд зогсож байсан. Хажууд Огий гэдэг эмч залуу байсан тэр эмч дуудаарай гэж хэлж байсан удаагүй эмч ирээд *******г үзээд эмнэлэг рүү аваад явсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Хохирогч А.*******, Ж.******* нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд:
Хохирогч А.*******: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой ******* сумын соёлын төвд тоглолт үзээд тарахад үүдэнд ******* бид хоёр юм яриад сууж байсан. Тэгсэн Соёлын төвөөс ******* гарч ирсэн чинь ******* *******ийг би чамайг нэг цохичих уу гэж хэлсэн. Тэгсэн ******* яахын бэ гэж хэлсэн тэгээд нөгөө хоёр учраа олоод зогсож байхад ар талд нэг машин ирж зогсоод машинаас нэг хүн бууж ирээд намайг унагаад миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн би арагшаагаа шатны хажуу талын довжоон дээр унасан. Тэгсэн нөгөө хүн миний дээрээс нэг дэвссэн би зүтгэж байгаад босож ирээд хамар амнаас цус тогтохгүй байхаар нь урагшаа явсан араас ******* ирээд намайг сугадаад урагшаагаа цемэнтэн шалны зах руу алхсан араас ******* дагаад алхаж байгаа харагдсан би явъя гэж хэлээд явж байсан. Тэгсэн чинь ******* *******ийн араас хөөе чи зогсож бай гэж хэлээд хашгираад гүйгээд ирж байгаа харагдсан, нэг харахад ******* эргээд тохойлдсон уу яасан ******* арагшаагаа саваад унаж байгаа харагдсан тухайн үед миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан болохоор доошоогоо тонгойсон байсан болохоор би тодорхой бүх болсон зүйлийг харж чадаагүй ******* арагшаагаа саваад унасан дараа нь цагдаа түргэн дуудаад эмнэлэг ирээд *******г аваад явсан. ...Би *******гийн мэдүүлгийг сонслоо. ******* *******т хандаж би чамайг нэг цохичих уу гэж хэлээд байсан яг зууралдаж зодолдож ноцолдоогүй. Намайг тухайн үед хамарнаас гарсан цусаа тогтоох гээд сууж байхад нүдэнд *******ийн араас нь ******* ирээд гар нь *******ийн биед хүрэх шиг болсон гэхдээ цохиогүй тэгтэл ******* эргэж хараад *******гийн цээж хавьд нь тохойлдох шиг болсон тэгсэн ******* арагшаагаа саваад унасан. ******* *******гийн дух руу нь тохойлдоогүй цээж рүү нь тохойлдсон хэрэв ******* *******гийн духанд тохойлдсон бол нүүр нь хавдах байсан байх. Угаасаа ******* *******өөс өндөр болохоор *******гийн нүүрэнд тохойлдох боломжгүй.
Хохирогч Ж.*******: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой соёлын төвд болсон тоглолтыг би ганцаараа очиж үзсэн. Тэгээд үүдэнд гараад ирэхэд хоёр хүүхэд нэг нэгнийгээ авч явах гээд маргалдаад зогсож байсан гаднаас ******* ******* хоёр орж ирж таарсан Тэгсэн тэр хоёрын нэг нь *******гийнхон ингэж мууддаг юм байна гэж хэлээд орсон би *******ийг хэллээ гэж бодоод *******т хандаад бид нарын ингэх та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь ******* би хэлсэн юм уу ******* хэлсэн ш дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед ******* дотогшоогоо орсон байсан ******* бид хоёр эв зүйгээ олоод араас нь орж очсон. Тоглолт дуусгаад гарсан. Гадаа гараад байж байхад араас ******* ******* хоёр гараад ирсэн. Тэгээд зарим зүйлээ санахгүй байна нэг мэдсэн чинь ******* шатнаас буугаад явахаар нь би араас нь буугаад очсон тэр эргэж хараад намайг тохойлдсон би арагшаагаа цемэнтэн шалан дээр унаад ухаан алдсан нэг мэдсэн эмнэлэгт хэвтэж байсан. ...Би *******ын мэдүүлгийг сонслоо. Би энэ талаар санахгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Одоо тухайн үед болсон зарим зүйлээ санахгүй байна. Хэрэг болохоос өмнө нь би *******ийн араас нь очиход ******* эргэж хараад намайг тохойлдсоныг санаж байна бусдыг нь сайн санахгүй байна, архи уучихсан байсан юм. ******* намайг дух руу тохойлдсон байх гэж бодож байна. Би *******өөс өндөр. ******* миний цээжинд тохойлдсон байх боломжтой би архи уусан болохоор буруу бодсон байж магадгүй ямар ч байсан ******* намайг тохойлдсоноос болоод би арагшаагаа саваж унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,
Хохирогч Ж.*******, гэрч Т.******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд:
Хохирогч Ж.*******: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 22-оос 00 цагийн хооронд би ганцаараа соёлын төвд болсон бүжиг үзсэн. Соёлын төвийн үүдэнд тоглолт дундаар гараад ирэхэд үүдэнд хоёр хүүхэд нэг нэгнийгээ авч явах гээд маргалдаад зогсож байсан тэгсэн ******* ******* хоёр соёлын төв рүү орж таарсан. ******* орохдоо *******гийнхон ингэж маргалддаг юм байна гэж хэлэх шиг болохоор нь би та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн тэгээд бид нар соёлын төв рүү орцгоосон. Бүжиг тараад соёлын төвөөс ганцаараа гараад ирэхэд хүмүүс байсан ямар ямар хүмүүс байсныг санахгүй байна, миний араас ******* гарч ирсэн дараа бид хоёр маргалдсан юу гэж маргалдсанаа мэдэхгүй байна, *******тэй маргалдаж байгаад *******ийг шатнаас буугаад явахаар нь би түүний араас нь хүрээд очиход тэр намайг эргэж хараад тохойлдсон би арагшаагаа саваж унаад юу болсныг мэдээгүй нэг мэдсэн би эмнэлэгт хэвтэж байсан. ...Би гэрч Т.*******ын мэдүүлгийг сонслоо. Би *******ийг цохьсоноо санахгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор санахгүй байна. ******* намайг аль гараараа тохойлдсоныг санахгүй, мэдэхгүй байна. Тэр миний нүүр лүү л тохойлдох шиг болсон би түүнийг миний нүүр лүү тохойлдлоо гэж бодсон. Би өмнө өгсөн байцаалтаа санахгүй байна, би тархиндаа гэмтэл авснаас хойш их мартдаг болчихоод байгаа юм.
Гэрч Т.*******: 2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед соёлын төвд болсон бүжиг тараад гарч ирэхэд гадаа шатны хойд талын хашлага дээр ******* суусан, өмнө талд нь хаалганы харалдаа *******, *******ын зүүн өмнө талд нь ******* зогсож байсан тэгсэн гэнэт баруун талаас машины гэрэл тусаад машинаас танихгүй 2-оос 3 хүн гарч ирээд *******ыг нүүрэн хэсэгт нь цохьсон тэгсэн ******* ******* хоёр хоорондоо маргалдаж ******* *******ийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон тэгсэн ******* шатнаас буугаад явсан, араас нь ******* очсон ******* эргэж хараад түлхэх шиг болоход ******* арагшаагаа саваад унасан *******г ухаангүй хэвтэж байхад ******* ирээд миний хамар луу цохьсон. *******г ухаан орохгүй байхаар нь түргэн дуудаж эмнэлэгт хүргэсэн тийм л зүйл болсон. ...Үйл явдал болохоос өмнө ******* *******ийг би чамайг нэг цохичих уу гэж хэлж байсан тэгээд дараа нь *******ийг нэг цохьчихсон. Яг тэр үед гадаа бужигналдаж байсан юм. *******г яах гэж *******ийн араас очсоныг мэдээгүй тэр түүний араас очоод ямар нэг үйлдэл хийгээгүй. ******* *******ийг нэг удаа гараараа нүүрэн хэсэгт цохьсон. Энэ үйл явдал соёлын төвийн үүдний баруун талд болсон. ******* *******г аль гараараа түлхэх шиг болсныг мэдээгүй. Тэр *******гийн цээжин хэсэг рүү нь түлхэх шиг болсон гэсэн мэдүүлэг /хх-мйэ 36-р хуудас/,
Шүүгдэгч Г.*******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”....2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 1 цагийн үед бүжиг тарж байхад ******* намайг дуудахаар нь очсон тэр намайг би чамайг нэг цохичих уу гэхээр нь би хэрэггүй биз дээ гэхэд *******гийнхон ингэж муудалцдаг гэж чи хэлдэг хэн юм бэ гэхээр нь би наад үгийг чинь би хэлээгүй ******* хэлсэн ш дээ гэхэд тэр би чамайг хэлсэн юм байх гэж бодсон гэж хэлсэн тэгээд эвлэрсэн. Тэгээд байж байтал ******* хажууд сууж байхад нэг залуу гүйж ирээд түүнийг хөшиглөөд унагаахаар нь би хөөе яаж байнаа гээд түүнийг дараад авахад ******* миний нүүр лүү өшиглөсөн би босоод шатаар буугаад зугатаасан тэгсэн араас ******* нааш ир чи гээд дуудаад байхаар нь хүрээд очиход тэр миний уруулан дундуур цохиод авсан сандрахдаа тохойгоороо тохойлдсон чинь ******* тас гээд арагшаагаа саваад унасан, би *******гийн цээжээр нь тэвэрч суулгаад түргэн дуудаад эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч түүнийг үзээд дагз нь цөмөрсөн байна гэж хэлж байсан. Хэрэг явдал болох үед *******, *******, *******, ******* бид нар байсан. ******* намайг яагаад цохьсоныг мэдэхгүй. *******, *******, ******* бид нар нийлээд нэг шил архи уусан байсан. Би тохойлдоод эргэхэд ар талд тас гэсэн дуу гарсан тэгээд эргээд харахад ******* арагшаагаа савж унаад ухаан алдсан. Шал нь цементэн шал байсан. Би сандрахдаа тохойлдчихсон ер нь яасныг ч мэдээгүй тэгсэн чинь тэр тохойнд уначихсан. Би *******гийн бүх эмчилгээний зардлыг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-25-р хуудас, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд: Ж.*******гийн биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна. /хх-ийн 42-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.*******ийн үйлдэлд бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох субьектив талын шууд буюу шууд бус санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлвэл шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийн эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж байна гэдгээ ухамсарлаж, түүний эрүүл мэнд, бие махбодид хүнд гэмтэл учрах боломж, зайлшгүй байдал зэргийг урьдчилан харж, түүнийг шууд санаатай хүсэж үйлдсэн, эсхүл шууд бус санаатайгаар энэхүү үр дагаварт хүргэсэн зэрэг субьектив талын шинж тогтоогдохгүй байна.
Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийн нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, хохирогч нар өөрсдийн мэдүүлэгтээ тухайн нөхцөл дэх үйл явдал, үйл хөдөлгөөн, үйлдэлээ биетээр дүрслэн харуулсан байдал зэргээс дүгнэхэд шүүгдэгч Н.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. Учир нь:
Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтэл нь хайхрамжгүй үйлдлийн үр дагавар байдаг бөгөөд шүүх шүүгдэгч Г.*******ийг хайхрамжгүй хандаж хохирогчийн биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, өөрөөр хэлвэл өөрийн үйлдлийн үр дүнд хохирогчийн биед гэмтэл учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хүнд гэмтэл учирна гэж мэдэлгүйгээр хохирогчийн хууль бус үйлдлээс өөрийн биеийг хамгаалах зорилгоор өөрийн биеэр эргэх үйлдэл хийх явцдаа гарын тохойгоор хохирогчийн цээжин хэсэгт цохих үйлдэл хийсний улмаас хохирогч бөгсөөрөө суун тусаж, улмаар толгойн ар хэсгээрээ газар цементэн шал хэсэг дээр савж унасан үйл явдал болсон болох нь:
Шүүгдэгч Г.*******ийн: ...Тэр залууг би бариад байж байхад хохирогч ******* миний нүүрэн тус газар өшиглөхөөр нь би шат руу зугатаахад хохирогч ******* араас хүрч ирээд миний урууланд цохьсон. Тэгээд цохьчихоод дахиад цохих гэхээр нь би сандараад зүүн тохойгоороо хамгаалаад эргэхэд *******гийн цээжин хэсэгт миний тохой онож, хохирогч ******* бөгсөөрөө газар унаад, арагшаагаа савж унасан...гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.*******гийн: ...*******ийн араас нь дагаж явахад ******* эргэж хараад намайг тохойлдсон. Тэгэхэд би суун тусаад, гэдэргээ савсан....гэсэн мэдүүлэг, хохирогч А.*******ын: ...******* хөөш гээд *******ийн араас явж байсан ...нүдний үзүүрт ******* гэдрэгээ саваад унаад “Так” гэсэн дуу гарсан...гэсэн мэдүүлэг, гэрч Д.*******ын: ...******* хүрээд ирсэн чинь *******той хамт байсан намхан залуу *******гийн цээж рүү нь тохойгоороо түлхсэн чинь ******* арагшаагаа саваад пид гээд нээх эвгүй унасан ...гэсэн мэдүүлэг, гэрч Т.*******ын... ******* шатан дээр зогсож байгаад *******ийг цохьсон. ******* шатнаас буугаад талбай дээр очиход ******* түүний өөдөөс дахиад цохих гээд агсраад байсан. Тэгсэн ******* *******г түлхчих шиг болсон чинь ******* арагшаагаа тархиараа цементэн шалан дээр саваад унасан...гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураар илчилсэн, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.
Түүнчлэн хохирогч Ж.*******гийн архидан согтуурсны улмаас биеэ хянах чадваргүй болсон байдал, шүүгдэгч Г.*******ийн эсрэг гаргасан хохирогчийн хэд хэдэн удаагийн хууль бус үйлдэл нь энэхүү гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг онцгойлон анхаарч, Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******гийн биед хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр шинжээчийн: Ж.*******гийн биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт...хамаарна гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эмчилгээний зардалд шүүгдэгч нийт 1.926.000 төгрөг төлсөн, хохирогч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Энэ хүний ялыг хөнгөлж өгнө үү” гэсэн мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч Г.*******ийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирол төлбөр төлөгдсөн хэдий ч хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан байдлыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Г.*******өөс нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.*******ийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 ,284, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, мөн хуулийн 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.*******т авсан бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногт давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИД З.ТӨМӨРХҮҮ
Г.МӨНХБАТ