Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 60

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: А.Мөнхтуяа,

Улсын яллагч: Н.Ундрах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Хохирогч: Ж.Батцэрэн,

Иргэдийн төлөөлөгч: А.Мөнхбуян,

Шүүгдэгч: Г.Сүхтөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхтөмөрт холбогдох 201616000067 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч Г.Сүхтөмөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч Ж.Батцэрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж түүний биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Сүхтөмөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шөнө Соёлын төвийн бүжиг тараад явж байхад хохирогч Ж.Батцэрэн миний араас дуудаж, Цогт-Овоо сумынхан ингэж муудалцдаг юм байна гэж юу яриад байгаа юм гэж агсарсан.  Тэгэхээр нь би тэгж хэлээгүй, Ганболд тэгж хэлсэн  гэж хэлээд зогсож байтал бөөн залуучууд ирээд Ганболдыг өшиглөсөн. Тэр залууг би бариад байж байхад хохирогч Батцэрэн миний нүүрэн тус газар өшиглөхөөр нь би шат руу зугатаахад хохирогч Батцэрэн араас хүрч ирээд миний урууланд цохьсон. Тэгээд цохьчихоод дахиад цохих гэхээр нь би сандараад зүүн тохойгоороо хамгаалаад эргэхэд Батцэрэнгийн цээжин хэсэгт миний тохой онож, хохирогч Батцэрэн бөгсөөрөө газар унаад,  арагшаагаа савж унасан. Тэр дороо эмч, цагдаа дуудаад эмнэлэгт аваачиж үзүүлсэн.  

Хохирогч Ж.Батцэрэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн орой Соёлын төвд тоглолт болсон. Тэр тоглолтоос гараад би Сүхтөмөртэй маргалдсан. Сүхтөмөрийн араас нь дагаж явахад Сүхтөмөр эргэж хараад намайг тохойлдсон. Тэгэхэд би суун тусаад, гэдэргээ савсан. Тэгээд тэрнээс хойш болсон үйлд явдлыг санахгүй байгаа. Би өмнө нь нүүрэнд шалбарсан байхаар нь нүүрэнд цохьсон гэж бодоод ярьсан байсан, би тухайн өдөр 2 шил архи хувааж уусан, зарим зүйлээ санахгүй байгаа. Хохирол төлбөрөө авсан. Надад нэхэмжлэх гомдол санал байхгүй. Нэгнийгээ ингээд шоронд явуулна гэхэд хэцүү байна. Хөнгөн ял оноож өгнө үү. 

Хохирогч Ж.Батцэрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цогт-Овоо суманд бөхийн барилдаан болсон. Дараа нь би Сүхтөмөр, Ганболд хоёртой 0,5 граммын Ерөөл архийг хувааж уусан. Клубээс гарахад үүдэнд ах дүү хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байхад Ганболд Цогт-Овоо сумын хүмүүс ингэж хэрэлддэг юм байна гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ ах нь дүүгээ авч явах гээд загнаж байхад юу гээд байгаа юм гэж Сүхтөмөрт хандаж хэлсэн чинь би хэлээгүй Ганболд хэлсэн гэсэн. Тэгээд жаахан маргалдаж байгаад Ганболд бид хоёроос машин руугаа салаад явсан. Сүхтөмөр бид хоёр салж яваад 00 орох гээд Сүхтөмөрийн араас дагаад явж байхад тэр эргэж хараад намайг тохойлдсон. Би арагшаагаа газар унасан тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Мэдэхгүй бид хоёр, хоёр хүүхдээс болж жаахан маргалдсан түүндээ уурлаад тэр намайг баруун гараараа миний толгой руу тохойлдсон би арагшаагаа цемэнтэн талбай дээр тархиараа саваад унасан. Тухайн үед цаг шөнийн 00 цаг болж байсан байх гадаа харанхуй болсон, клубын үүдэнд гэрэлтэй байсан. Тэр намайг цохиогүй, би Сүхтөмөрийг цохиогүй. Сүхтөмөр намайг тохойлдсоноос болж би арагшаагаа цементэн дээр савж унаад гэмтсэн. Би Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орсон одоогоор биеийн байдал гайгүй байна, эмчилгээ хийлгээд явж байна. Одоо надад гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй. ... Тэр өдөр Сүхтөмөр намайг соёлын төвийн өмнө талын шатнаас баруун урагш ойролцоогоор 3-аас 4 метр зайтай газарт түүний араас нь хүрээд очиход эргэж хараад тохойлдоод унагаасан тэр намайг миний нүүрэн хэсэгт тохойлдсон. ...Сүхтөмөр бид хоёр соёлын төвийн үүдэнд байх шатан дээр маргалдсан. Сүхтөмөр бид хоёр маргалдаж байснаа би санаж байгаа юм. Би Сүхтөмөрийг цохих гэж араас нь яваагүй түүнтэй эвлэрэх гэж араас нь очсон. Сүхтөмөр надад энэ гэмтлийг учруулсан. Нийт 1.926.000 төгрөгний хохирол учирсан энэ баримтыг хэрэгт хавсаргуулна. Сүхтөмөр 190.400 төгрөгийг төлөөгүй. Бусдыг нь Сүхтөмөр нөхөн төлсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

Хохирогч А.Ганболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цогт-Овоо суман дээр бөхийн барилдаан барилдах гэж очсон. Барилдаан дуусаад соёлын төвд болсон тоглолтыг үзэж дуусгаад 01 цагийн үед соёлын төвийн үүдний довжоон дээр Сүхтөмөр, Батцэрэн, Отгонбаатар дөрвүүл байсан би сууж байсан гэнэт араас нэг хүн гүйж ирээд намайг өшиглөсөн арагшаагаа унасан. тэгсэн нөгөө хүн миний нүүрэн дээр хоёр удаа дэвссэн тэгээд би босоод ирэхэд нөгөө хүн гүйгээд яваад өгсөн, намайг босож байхад Пүрэвжамбал соёлын төвөөс гарч ирээд миний хамраас цус тогтохгүй байсан болохоор над дээр ирээд бид хоёр Сүхтөмөртэй хамтдаа урагшаагаа явсан. Батцэрэн хөөш гээд Сүхтөмөрийн араас явж байсан би хамраас цус гараад байсан болохоор доошоогоо тонгойгоод зогсож байсан нүдний үзүүрт Батцэрэн гэдрэгээ саваад унаад “Так” гэсэн дуу гарсан бид нар гүйлдэж очоод түүнийг Сүхтөмөр өндийлгөөд хөлөө түшүүлээд суусан тэгсэн удаагүй төлөөлөгч цагдаа хоёр ирсэн эмнэлэг дуудсан эмч нар ирсэн эмч нар Батцэрэнг аваад эмнэлэг явсан тийм л зүйл болсон. Хэрэг болохоос нэг цагийн өмнө тоглолтын дундуур соёлын төвийн үүдэнд 500 граммын архийг Батцэрэн, Сүхтөмөр бид гурав хувааж уусан байсан, өөр архи уугаагүй. Бид нар бүгдээрээ тэгж их согтоогүй байсан. ...Батцэрэнг хэн цохьсоныг хараагүй, Сүхтөмөр надад хэлэхдээ Батцэрэн түүний араас ирээд цохьсон, тэгээд эргэхдээ тохойлдсон гэж хэлж байсан намайг харахад Батцэрэн Сүхтөмөрийн араас очоод түүний гар нь Сүхтөмөрийн биед хүрч байгаа харагдсан миний хамарнаас цус гараад байсан болохоор би доошоогоо харсан байсан. ...тоглолтын дараа Батцэрэн намайг гараад ир гэж дуудсан хүрээд очиход тэр хамт яваад Сүхтөмөрийг чинь нэг цохичих уу гэхээр нь би яах гэсийн гэж хэлээд байж байтал соёлын төвөөс Сүхтөмөр гараад ирэхэд Батцэрэн Сүхтөмөрийг би чамайг нэг цохичих уу гэхэд нөгөөтөх нь хэрэггүй биз дээ гэж хэлсэн тэгээд тэр хоёр хоорондоо учраа олох шиг болсон бусдаар өөр хэрүүл маргаан болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/, 

Гэрч Д.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 03 дугаар сарын 18-ны орой Соёлын төвд бүжиг болсон. Бүжиг тараад соёлын төвөөс гараад ирэхэд гадаа үүдэнд Ганболд бас нэг залуу, Батцэрэн нар байсан. Батцэрэн нэлээд согтуу байсан Батцэрэн хашгираад байсан Батцэрэн баруун талд шатны ирмэг дээр зогсож байсан. ...Батцэрэн хүрээд ирсэн чинь Ганболдтой хамт байсан намхан залуу Батцэрэнгийн цээж рүү нь тохойгоороо түлхсэн чинь Батцэрэн арагшаагаа саваад пид гээд нээх эвгүй унасан тэр босохгүй хэвтээд байсан тэгээд эмч дуудаарай гэж хэлсэн удаагүй сумын цагдаа төлөөлөгч ирсэн би ч тэндээс явсан. Намайг соёлын төвөөс гараад ирэхэд Батцэрэн соёлын төвийн үүдний баруухан талд шатан дээр зогсож байсан Ганболд намхан залуугийн хамт соёлын төвийн өмнө талд зогсож байсан. Батцэрэн Ганболд, намхан залуугийн араас хашгираад байсан яг юу гэж хашгираад байсныг санахгүй байна ямар ч байсан хашгираад байсан. Би Ганболдыг та нар одоо боль харьж амар гэж хэлээд зогсож байсан Батцэрэн баруун хойноос зогсож байсан газраасаа хүрээд ирсэн тэгсэн Ганболд бид хоёрын хажууд зогсож байсан намхан залуу эргэж хараад Батцэрэнгийн цээж рүү нь баруун гараараа тохойгоороо тохойлдсон би яг харсан юм. Яагаад намхан залуу Батцэрэнг тохойлдсоныг мэдэхгүй Батцэрэн архи уусан согтуу агсараад байсан, харин Ганболд намхан залуу хоёр Батцэрэнгээс арай гайгүй байсан гэхдээ архи уусан байсан. ...Намхан залуу Батцэрэнг тохойлдож унагасаны дараа нь Отгонбаатар мотоцикльтой ирээд Ганболд намхан залуу хоёрт та нар хүн алчихлаа ш дээ гэж хэлээд зогсож байсан. Батцэрэнг Сүхтөмөр тохойлдож унагахаас өмнө нь энэ хоёр нэг нэгнийгээ цохьсон зүйл болоогүй, харин Батцэрэн тэр намхан Сүхтөмөр, Ганболд хоёрын араас хашгираад согтуурхаад байсан. Батцэрэнг би харьж амар гэж хэлэхэд тэр үгэнд орохгүй хүрээд ирсэн хэрэв миний үгэнд орсон бол ийм зүйл болохгүй байсан. Сүхтөмөр эргэж хараад Батцэрэнгийн цээж рүү нь нэг удаа тохойлдсон чинь Батцэрэн арагшаагаа саваад нээх эвгүй пид гэсэн дуу гаргаад унасан, би түүнийг харсан. Батцэрэн Сүхтөмөрөөс арай өндөр биетэй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Гэрч Т.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Цогт-Овоо сумын соёлын төвд цэргийн баярын үдэшлэг болж тараад би соёлын төвөөс гарч ирэхэд Ганболд гадаа шатны хажуу талын хаалт дээр сууж байсан. Би түүн дээр очоод юм яриад зогсож байсан гэнэт баруун талаас машины гэрэл тусаад машинаас танихгүй 2, 3 хүн бууж ирээд шатан дээр байсан Ганболдыг цохьчихоод машиндаа суугаад хаашаа ч юм бэ яваад өгсөн. Тэгсэн Батцэрэн шатан дээр зогсож байгаад Сүхтөмөрийг цохьсон. Сүхтөмөр шатнаас буугаад талбай дээр очиход Батцэрэн түүний өөдөөс дахиад цохих гээд агсраад байсан. Тэгсэн Сүхтөмөр Батцэрэнг түлхчих шиг болсон чинь Батцэрэн арагшаагаа тархиараа цементэн шалан дээр саваад унасан, Батцэрэн босож ирэхгүй байсан чинь ухаан алдсан байсан. Тэгэхээр нь сумын эмнэлэг дуудсан, сумын эмч ирээд түүнтэй хамт бид нар Батцэрэнг аваад сумын эмнэлэг орсон. Тэр өдөр Сүхтөмөр Ганболд нар Мандал-Овоо сумаас ирээд барилдсан юм. Батцэрэн нэлээд согтуу байсан нөгөө хоёр нь арай гайгүй байсан. Намайг соёлын төвөөс ганцаараа гараад ирэхэд үүдэнд Ганболд үүдний баруун талд шатны хажуу талын хаалт дээр сууж байсан түүний зүүн талд Батцэрэн Сүхтөмөртэй хамт зогсож байсан. Өөр хүн тэр хавиар байгаагүй. ...Тэгээд удаагүй Батцэрэн Сүхтөмөрийг гараараа цохьсон чинь Сүхтөмөр шатнаас буугаад явахад нь араас нь очоод дахиж Сүхтөмөрийг цохих гээд дайрсан тэгсэн чинь Сүхтөмөр эргэж хараад түлхэх шиг болсон чинь Батцэрэн арагшаагаа саваад унасан. Батцэрэн яагаад Сүхтөмөрийг цохьсоныг мэдээгүй тэр хоёр өмнө нь хэрэлдсэн юм шиг байна лээ, Батцэрэн Сүхтөмөрийг би чамайг цохичих уу гэж хэлээд согтуурхаад байсан гэсэн, дараа нь Ганболд надад тэр тухай хэлж байсан. Намайг харахад Батцэрэн Сүхтөмөрийг нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон өөр цохиогүй харин цохих гээд Сүхтөмөрийн араас нь явсан. Би Сүхтөмөр Батцэрэнг цохиж байгааг нь хараагүй Батцэрэн Сүхтөмөрийн араас дахиж цохих гээд дагаад явсан тэгсэн чинь Сүхтөмөр эргэж хараад түлхэх шиг болсон чинь л Батцэрэн арагшаагаа саваад унасан өөр зүйл болоогүй. Батцэрэн архи уучихаараа тавьтаргүй болдог хүн. Хүн өдөөд байдаг юм. Батцэрэнг ухаан алдаад унасан байхад нь би түүний хажуу талд зогсож байсан тэгсэн чинь Ганболд миний хамар луу гараараа цохьсон. Тэр намайг хүнтэй андуураад цохьсон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Б.Пүрэвжамбал мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цогт-Овоо сумын Соёлын төвд бүжиг болсон бүжиг шөнө 00 цагийн үед тарсан. Бүжигнээс би ганцаараа гараад ирэхэд үүдний баруун талд Ганболд цусаа гоожуулсан яаж байнаа гэж хэлээд зогсож байхаар нь би түүн дээр хүрч очоод юу болсон одоо хэрэггүй гэж хэлээд түүнийг сугадаад гэрлүүгээ явсан тэгсэн ар талд хүн уначихлаа гэж хэн нэг нь хэлэхээр нь би эргээд харахад Батцэрэн газар унасан хажууд нь Сүхтөмөр өндийлгөөд зогсож байсан. Хажууд Огий гэдэг эмч залуу байсан тэр эмч дуудаарай гэж хэлж байсан удаагүй эмч ирээд Батцэрэнг үзээд эмнэлэг рүү аваад явсан. Би Соёлын төвөөс ганцаараа гарч ирсэн. Соёлын төвийн үүдний баруун талд Ганболд хамраасаа цусаа гоожуулаад ганцаараа зогсож байсан өөр бас нэг хүн байсан хэн байсныг нь мэдээгүй тэгээд би Ганболдыг аваад явж байхад ар талд хүн уналаа гэж нэг хүн хэлэхээр нь би эргээд харахад надаас 20-30 метрийн зайд Батцэрэн газар уначихсан хажууд нь Сүхтөмөр зогсож байсан. Бүжиг болохоос өмнө нь Ганболд, Сүхтөмөр бид гурав нэг шил архи уусан байсан өөр архи уугаагүй. Бүжиг болж байх үед Сүхтөмөр, Ганболд бид гурав хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдаагүй. Сүхтөмөр, Ганболд бид гурав тэр өдөр 21 цагийн үед уулзаад бүжгэнд орсон. Батцэрэн юунаас болоод газар унасаныг мэдээгүй. Тэр соёлын төвийн өмнө талын цементэн талбай дээр унасан. Сүхтөмөр Батцэрэн хоёрыг хаана байсныг нь мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,     

Хохирогч А.Ганболд, Ж.Батцэрэн нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд:

Хохирогч А.Ганболд: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой Цогт-Овоо сумын соёлын төвд тоглолт үзээд тарахад үүдэнд Батцэрэн бид хоёр юм яриад сууж байсан. Тэгсэн Соёлын төвөөс Сүхтөмөр гарч ирсэн чинь Батцэрэн Сүхтөмөрийг би чамайг нэг цохичих уу гэж хэлсэн. Тэгсэн Сүхтөмөр яахын бэ гэж хэлсэн тэгээд нөгөө хоёр учраа олоод зогсож байхад ар талд нэг машин ирж зогсоод машинаас нэг хүн бууж ирээд намайг унагаад миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн би арагшаагаа шатны хажуу талын довжоон дээр унасан. Тэгсэн нөгөө хүн миний дээрээс нэг дэвссэн би зүтгэж байгаад босож ирээд хамар амнаас цус тогтохгүй байхаар нь урагшаа явсан араас Пүрэвжамбал ирээд намайг сугадаад урагшаагаа цемэнтэн шалны зах руу алхсан араас Сүхтөмөр дагаад алхаж байгаа харагдсан би явъя гэж хэлээд явж байсан.  Тэгсэн чинь Батцэрэн Сүхтөмөрийн араас хөөе чи зогсож бай гэж хэлээд хашгираад гүйгээд ирж байгаа харагдсан, нэг харахад Сүхтөмөр эргээд тохойлдсон уу яасан Батцэрэн арагшаагаа саваад унаж байгаа харагдсан тухайн үед миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан болохоор доошоогоо тонгойсон байсан болохоор би тодорхой бүх болсон зүйлийг харж чадаагүй Батцэрэн арагшаагаа саваад унасан дараа нь цагдаа түргэн дуудаад эмнэлэг ирээд Батцэрэнг аваад явсан.

...Би Батцэрэнгийн мэдүүлгийг сонслоо. Батцэрэн Сүхтөмөрт хандаж би чамайг нэг цохичих уу гэж хэлээд байсан яг зууралдаж зодолдож ноцолдоогүй. Намайг тухайн үед хамарнаас гарсан цусаа тогтоох гээд сууж байхад нүдэнд Сүхтөмөрийн араас нь Батцэрэн ирээд гар нь Сүхтөмөрийн биед хүрэх шиг болсон гэхдээ цохиогүй тэгтэл Сүхтөмөр эргэж хараад Батцэрэнгийн цээж хавьд нь тохойлдох шиг болсон тэгсэн Батцэрэн арагшаагаа саваад унасан. Сүхтөмөр Батцэрэнгийн дух руу нь тохойлдоогүй цээж рүү нь тохойлдсон хэрэв Сүхтөмөр Батцэрэнгийн духанд тохойлдсон бол нүүр нь хавдах байсан байх. Угаасаа Батцэрэн Сүхтөмөрөөс өндөр болохоор Батцэрэнгийн нүүрэнд тохойлдох боломжгүй.

Хохирогч Ж.Батцэрэн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой соёлын төвд болсон тоглолтыг би ганцаараа очиж үзсэн. Тэгээд үүдэнд гараад ирэхэд хоёр хүүхэд нэг нэгнийгээ авч явах гээд маргалдаад зогсож байсан гаднаас Сүхтөмөр Ганболд хоёр орж ирж таарсан Тэгсэн тэр хоёрын нэг нь Цогт-Овоогийнхон ингэж мууддаг юм байна гэж хэлээд орсон би Сүхтөмөрийг хэллээ гэж бодоод Сүхтөмөрт хандаад бид нарын ингэх та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь Сүхтөмөр би хэлсэн юм уу Ганболд хэлсэн ш дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед Ганболд дотогшоогоо орсон байсан Сүхтөмөр бид хоёр эв зүйгээ олоод араас нь орж очсон. Тоглолт дуусгаад гарсан. Гадаа гараад байж байхад араас Сүхтөмөр Ганболд хоёр гараад ирсэн. Тэгээд зарим зүйлээ санахгүй байна нэг мэдсэн чинь Сүхтөмөр шатнаас буугаад явахаар нь би араас нь буугаад очсон тэр эргэж хараад намайг тохойлдсон би арагшаагаа цемэнтэн шалан дээр унаад ухаан алдсан нэг мэдсэн эмнэлэгт хэвтэж байсан. ...Би Ганболдын мэдүүлгийг сонслоо. Би энэ талаар санахгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Одоо тухайн үед болсон зарим зүйлээ санахгүй байна. Хэрэг болохоос өмнө нь би Сүхтөмөрийн араас нь очиход Сүхтөмөр эргэж хараад намайг тохойлдсоныг санаж байна бусдыг нь сайн санахгүй байна, архи уучихсан байсан юм. Сүхтөмөр намайг дух руу тохойлдсон байх гэж бодож байна. Би Сүхтөмөрөөс өндөр. Сүхтөмөр миний цээжинд тохойлдсон байх боломжтой би архи уусан болохоор буруу бодсон байж магадгүй ямар ч байсан Сүхтөмөр намайг тохойлдсоноос болоод би арагшаагаа саваж унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

Хохирогч Ж.Батцэрэн, гэрч Т.Отгонбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд:

Хохирогч Ж.Батцэрэн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 22-оос 00 цагийн хооронд би ганцаараа соёлын төвд болсон бүжиг үзсэн. Соёлын төвийн үүдэнд тоглолт дундаар гараад ирэхэд үүдэнд хоёр хүүхэд нэг нэгнийгээ авч явах гээд маргалдаад зогсож байсан тэгсэн Ганболд Сүхтөмөр хоёр соёлын төв рүү орж таарсан. Ганболд орохдоо Цогт-Овоогийнхон ингэж маргалддаг юм байна гэж хэлэх шиг болохоор нь би та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн тэгээд бид нар соёлын төв рүү орцгоосон. Бүжиг тараад соёлын төвөөс ганцаараа гараад ирэхэд хүмүүс байсан ямар ямар хүмүүс байсныг санахгүй байна, миний араас Сүхтөмөр гарч ирсэн дараа бид хоёр маргалдсан юу гэж маргалдсанаа мэдэхгүй байна, Сүхтөмөртэй маргалдаж байгаад Сүхтөмөрийг шатнаас буугаад явахаар нь би түүний араас нь хүрээд очиход тэр намайг эргэж хараад тохойлдсон би арагшаагаа саваж унаад юу болсныг мэдээгүй нэг мэдсэн би эмнэлэгт хэвтэж байсан. ...Би гэрч Т.Отгонбаатарын мэдүүлгийг сонслоо. Би Сүхтөмөрийг цохьсоноо санахгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор санахгүй байна. Сүхтөмөр намайг аль гараараа тохойлдсоныг санахгүй, мэдэхгүй байна. Тэр миний нүүр лүү л тохойлдох шиг болсон би түүнийг миний нүүр лүү тохойлдлоо гэж бодсон. Би өмнө өгсөн байцаалтаа санахгүй байна, би тархиндаа гэмтэл авснаас хойш их мартдаг болчихоод байгаа юм.

Гэрч Т.Отгонбаатар: 2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед соёлын төвд болсон бүжиг тараад гарч ирэхэд гадаа шатны хойд талын хашлага дээр Ганболд суусан, өмнө талд нь хаалганы харалдаа Батцэрэн, Ганболдын зүүн өмнө талд нь Сүхтөмөр зогсож байсан тэгсэн гэнэт баруун талаас машины гэрэл тусаад машинаас танихгүй 2-оос 3 хүн гарч ирээд Ганболдыг нүүрэн хэсэгт нь цохьсон тэгсэн Сүхтөмөр Батцэрэн хоёр хоорондоо маргалдаж Батцэрэн Сүхтөмөрийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон тэгсэн Сүхтөмөр шатнаас буугаад явсан, араас нь Батцэрэн очсон Сүхтөмөр эргэж хараад түлхэх шиг болоход Батцэрэн арагшаагаа саваад унасан Батцэрэнг ухаангүй хэвтэж байхад Ганболд ирээд миний хамар луу цохьсон. Батцэрэнг ухаан орохгүй байхаар нь түргэн дуудаж эмнэлэгт хүргэсэн тийм л зүйл болсон. ...Үйл явдал болохоос өмнө Батцэрэн Сүхтөмөрийг би чамайг нэг цохичих уу гэж хэлж байсан тэгээд дараа нь Сүхтөмөрийг нэг цохьчихсон. Яг тэр үед гадаа бужигналдаж байсан юм. Батцэрэнг яах гэж Сүхтөмөрийн араас очсоныг мэдээгүй тэр түүний араас очоод ямар нэг үйлдэл хийгээгүй. Батцэрэн Сүхтөмөрийг нэг удаа гараараа нүүрэн хэсэгт цохьсон. Энэ үйл явдал соёлын төвийн үүдний баруун талд болсон. Сүхтөмөр Батцэрэнг аль гараараа түлхэх шиг болсныг мэдээгүй. Тэр Батцэрэнгийн цээжин хэсэг рүү нь түлхэх шиг болсон  гэсэн мэдүүлэг /хх-мйэ 36-р хуудас/,

Шүүгдэгч Г.Сүхтөмөр нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”....2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 1 цагийн үед бүжиг тарж байхад Батцэрэн намайг дуудахаар нь очсон тэр намайг би чамайг нэг цохичих уу гэхээр нь би хэрэггүй биз дээ гэхэд Цогт-Овоогийнхон ингэж муудалцдаг гэж чи хэлдэг хэн юм бэ гэхээр нь би наад үгийг чинь би хэлээгүй Ганболд хэлсэн ш дээ гэхэд тэр би чамайг хэлсэн юм байх гэж бодсон гэж хэлсэн тэгээд эвлэрсэн. Тэгээд байж байтал Ганболд хажууд сууж байхад нэг залуу гүйж ирээд түүнийг хөшиглөөд унагаахаар нь би хөөе яаж байнаа гээд түүнийг дараад авахад Батцэрэн миний нүүр лүү өшиглөсөн би босоод шатаар буугаад зугатаасан тэгсэн араас Батцэрэн нааш ир чи гээд дуудаад байхаар нь хүрээд очиход тэр миний уруулан дундуур цохиод авсан сандрахдаа тохойгоороо тохойлдсон чинь Батцэрэн тас гээд арагшаагаа саваад унасан, би Батцэрэнгийн цээжээр нь тэвэрч суулгаад түргэн дуудаад эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч түүнийг үзээд дагз нь цөмөрсөн байна гэж хэлж байсан. Хэрэг явдал болох үед Батцэрэн, Ганболд, Пүрэвжамбал, Отгонбаатар бид нар байсан. Батцэрэн намайг яагаад цохьсоныг мэдэхгүй. Пүрэвжамбал, Ганболд, Батцэрэн бид нар нийлээд нэг шил архи уусан байсан. Би тохойлдоод эргэхэд ар талд тас гэсэн дуу гарсан тэгээд эргээд харахад Батцэрэн арагшаагаа савж унаад ухаан алдсан. Шал нь цементэн шал байсан. Би сандрахдаа тохойлдчихсон ер нь яасныг ч мэдээгүй тэгсэн чинь тэр тохойнд уначихсан. Би Батцэрэнгийн бүх эмчилгээний зардлыг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65-р хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-25-р хуудас,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд: Ж.Батцэрэнгийн биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна гэжээ. /хх-ийн 42-р хуудас/,

Сэтгэцийн гэм судлалын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №22/16 дугаартай магадлагаанд:... Хохирогч Ж.Батцэрэн нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Хохирогч Ж. Батцэрэн нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.  Гэмтлийн гаралтай мартаж санах нь сэтгэцийн эмгэг биш бөгөөд Батцэрэнд одоогийн байдлаар гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлт үгүй болно. /хх-ийн 57-58-р хуудас/,

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын засаг даргын тодорхойлолт №1-13 /хх-ийн 67-р хуудас/,

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68-р хуудас/,

ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.Батцэрэн КТГ-80.000 төгрөг /хх-ийн 69-р хуудас/,

ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.Батцэрэн ЭМД 29331 төгрөг /хх-ийн 70-р хуудас/,

ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.Батцэрэн ЭМД46863 төгрөг /хх-ийн 71-р хуудас/,

ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.Батцэрэн КТГ-80.000 төгрөг /хх-ийн 72-р хуудас/,

ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.Батцэрэн яс нөхөх 1.500.000 төгрөг /хх-ийн 73-р хуудас/,

“Агар шим” эмийн сангаас эм авсан 190.400 төгрөг /хх-ийн 74-р хуудас /,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78-р хуудас/,

Прокурорын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  01 дүгээр эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хх-ийн 82-р хуудас/

Хохирогч Ж.Батцэрэнд хохирол төлсөн баримт зэрэг болно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Сүхтөмөрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г.Сүхтөмөрийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэв.

Шүүгдэгч Г.Сүхтөмөр нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төвд 2016 оны 3-р сарын 18-наас 19-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогч Ж.Батцэрэнгийн бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:  

Хохирогч Ж.Батцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цогт-Овоо суманд бөхийн барилдаан болсон. Дараа нь би Сүхтөмөр, Ганболд хоёртой 0,5 граммын Ерөөл архийг хувааж уусан. Клубээс гарахад үүдэнд ах дүү хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байхад Ганболд Цогт-Овоо сумын хүмүүс ингэж хэрэлддэг юм байна гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ ах нь дүүгээ авч явах гээд загнаж байхад юу гээд байгаа юм гэж Сүхтөмөрт хандаж хэлсэн чинь би хэлээгүй Ганболд хэлсэн гэсэн. Тэгээд жаахан маргалдаж байгаад Ганболд бид хоёроос машин руугаа салаад явсан. Сүхтөмөр бид хоёр салж яваад 00 орох гээд Сүхтөмөрийн араас дагаад явж байхад тэр эргэж хараад намайг тохойлдсон. Би арагшаагаа газар унасан тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан. Мэдэхгүй бид хоёр, хоёр хүүхдээс болж жаахан маргалдсан түүндээ уурлаад тэр намайг баруун гараараа миний толгой руу тохойлдсон би арагшаагаа цемэнтэн талбай дээр тархиараа саваад унасан. Тухайн үед цаг шөнийн 00 цаг болж байсан байх гадаа харанхуй болсон, клубын үүдэнд гэрэлтэй байсан. Тэр намайг цохиогүй, би Сүхтөмөрийг цохиогүй. Сүхтөмөр намайг тохойлдсоноос болж би арагшаагаа цементэн дээр савж унаад гэмтсэн...сэн мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

Хохирогч А.Ганболдын:”... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цогт-Овоо суман дээр бөхийн барилдаан барилдах гэж очсон. Барилдаан дуусаад соёлын төвд болсон тоглолтыг үзэж дуусгаад 01 цагийн үед соёлын төвийн үүдний довжоон дээр Сүхтөмөр, Батцэрэн, Отгонбаатар дөрвүүл байсан би сууж байсан гэнэт араас нэг хүн гүйж ирээд намайг өшиглөсөн арагшаагаа унасан. тэгсэн нөгөө хүн миний нүүрэн дээр хоёр удаа дэвссэн тэгээд би босоод ирэхэд нөгөө хүн гүйгээд яваад өгсөн, намайг босож байхад Пүрэвжамбал соёлын төвөөс гарч ирээд миний хамраас цус тогтохгүй байсан болохоор над дээр ирээд бид хоёр Сүхтөмөртэй хамтдаа урагшаагаа явсан. Батцэрэн хөөш гээд Сүхтөмөрийн араас явж байсан би хамраас цус гараад байсан болохоор доошоогоо тонгойгоод зогсож байсан нүдний үзүүрт Батцэрэн гэдрэгээ саваад унаад “Так” гэсэн дуу гарсан бид нар гүйлдэж очоод түүнийг Сүхтөмөр өндийлгөөд хөлөө түшүүлээд суусан тэгсэн удаагүй төлөөлөгч цагдаа хоёр ирсэн эмнэлэг дуудсан эмч нар ирсэн эмч нар Батцэрэнг аваад эмнэлэг явсан тийм л зүйл болсон. Хэрэг болохоос нэг цагийн өмнө тоглолтын дундуур соёлын төвийн үүдэнд 500 граммын архийг Батцэрэн, Сүхтөмөр бид гурав хувааж уусан байсан, өөр архи уугаагүй. Бид нар бүгдээрээ тэгж их согтоогүй байсан. ...Батцэрэнг хэн цохьсоныг хараагүй, Сүхтөмөр надад хэлэхдээ Батцэрэн түүний араас ирээд цохьсон, тэгээд эргэхдээ тохойлдсон гэж хэлж байсан намайг харахад Батцэрэн Сүхтөмөрийн араас очоод түүний гар нь Сүхтөмөрийн биед хүрч байгаа харагдсан миний хамарнаас цус гараад байсан болохоор би доошоогоо харсан байсан. ...тоглолтын дараа Батцэрэн намайг гараад ир гэж дуудсан хүрээд очиход тэр хамт яваад Сүхтөмөрийг чинь нэг цохичих уу гэхээр нь би яах гэсийн гэж хэлээд байж байтал соёлын төвөөс Сүхтөмөр гараад ирэхэд Батцэрэн Сүхтөмөрийг би чамайг нэг цохичих уу гэхэд нөгөөтөх нь хэрэггүй биз дээ гэж хэлсэн тэгээд тэр хоёр хоорондоо учраа олох шиг болсон бусдаар өөр хэрүүл маргаан болоогүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/, 

Гэрч Д.Ганболдын::”...2016 оны 03 дугаар сарын 18-ны орой Соёлын төвд бүжиг болсон. Бүжиг тараад соёлын төвөөс гараад ирэхэд гадаа үүдэнд Ганболд бас нэг залуу, Батцэрэн нар байсан. Батцэрэн нэлээд согтуу байсан Батцэрэн хашгираад байсан Батцэрэн баруун талд шатны ирмэг дээр зогсож байсан. ...Батцэрэн хүрээд ирсэн чинь Ганболдтой хамт байсан намхан залуу Батцэрэнгийн цээж рүү нь тохойгоороо түлхсэн чинь Батцэрэн арагшаагаа саваад пид гээд нээх эвгүй унасан тэр босохгүй хэвтээд байсан тэгээд эмч дуудаарай гэж хэлсэн удаагүй сумын цагдаа төлөөлөгч ирсэн... ....Намайг соёлын төвөөс гараад ирэхэд Батцэрэн соёлын төвийн үүдний баруухан талд шатан дээр зогсож байсан Ганболд намхан залуугийн хамт соёлын төвийн өмнө талд зогсож байсан. Батцэрэн Ганболд, намхан залуугийн араас хашгираад байсан яг юу гэж хашгираад байсныг санахгүй байна ямар ч байсан хашгираад байсан.... Би Ганболдыг та нар одоо боль харьж амар гэж хэлээд зогсож байсан Батцэрэн баруун хойноос зогсож байсан газраасаа хүрээд ирсэн тэгсэн Ганболд бид хоёрын хажууд зогсож байсан намхан залуу эргэж хараад Батцэрэнгийн цээж рүү нь баруун гараараа тохойгоороо тохойлдсон би яг харсан юм. Яагаад намхан залуу Батцэрэнг тохойлдсоныг мэдэхгүй Батцэрэн архи уусан согтуу агсараад байсан, харин Ганболд намхан залуу хоёр Батцэрэнгээс арай гайгүй байсан гэхдээ архи уусан байсан. ...Намхан залуу Батцэрэнг тохойлдож унагасаны дараа нь Отгонбаатар мотоцикльтой ирээд Ганболд намхан залуу хоёрт та нар хүн алчихлаа ш дээ гэж хэлээд зогсож байсан. Батцэрэнг Сүхтөмөр тохойлдож унагахаас өмнө нь энэ хоёр нэг нэгнийгээ цохьсон зүйл болоогүй, харин Батцэрэн тэр намхан Сүхтөмөр, Ганболд хоёрын араас хашгираад согтуурхаад байсан. Батцэрэнг би харьж амар гэж хэлэхэд тэр үгэнд орохгүй хүрээд ирсэн хэрэв миний үгэнд орсон бол ийм зүйл болохгүй байсан. Сүхтөмөр эргэж хараад Батцэрэнгийн цээж рүү нь нэг удаа тохойлдсон чинь Батцэрэн арагшаагаа саваад нээх эвгүй пид гэсэн дуу гаргаад унасан, би түүнийг харсан. Батцэрэн Сүхтөмөрөөс арай өндөр биетэй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

Гэрч Т.Отгонбаатарын:...2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Цогт-Овоо сумын соёлын төвд цэргийн баярын үдэшлэг болж тараад би соёлын төвөөс гарч ирэхэд Ганболд гадаа шатны хажуу талын хаалт дээр сууж байсан. Би түүн дээр очоод юм яриад зогсож байсан гэнэт баруун талаас машины гэрэл тусаад машинаас танихгүй 2, 3 хүн бууж ирээд шатан дээр байсан Ганболдыг цохьчихоод машиндаа суугаад хаашаа ч юм бэ яваад өгсөн. Тэгсэн Батцэрэн шатан дээр зогсож байгаад Сүхтөмөрийг цохьсон. Сүхтөмөр шатнаас буугаад талбай дээр очиход Батцэрэн түүний өөдөөс дахиад цохих гээд агсраад байсан. Тэгсэн Сүхтөмөр Батцэрэнг түлхчих шиг болсон чинь Батцэрэн арагшаагаа тархиараа цементэн шалан дээр саваад унасан, Батцэрэн босож ирэхгүй байсан чинь ухаан алдсан байсан. Тэгэхээр нь сумын эмнэлэг дуудсан, сумын эмч ирээд түүнтэй хамт бид нар Батцэрэнг аваад сумын эмнэлэг орсон. Тэр өдөр Сүхтөмөр Ганболд нар Мандал-Овоо сумаас ирээд барилдсан юм. Батцэрэн нэлээд согтуу байсан нөгөө хоёр нь арай гайгүй байсан.  ...Тэгээд удаагүй Батцэрэн Сүхтөмөрийг гараараа цохьсон чинь Сүхтөмөр шатнаас буугаад явахад нь араас нь очоод дахиж Сүхтөмөрийг цохих гээд дайрсан тэгсэн чинь Сүхтөмөр эргэж хараад түлхэх шиг болсон чинь Батцэрэн арагшаагаа саваад унасан. Батцэрэн яагаад Сүхтөмөрийг цохьсоныг мэдээгүй тэр хоёр өмнө нь хэрэлдсэн юм шиг байна лээ, Батцэрэн Сүхтөмөрийг би чамайг цохичих уу гэж хэлээд согтуурхаад байсан гэсэн, дараа нь Ганболд надад тэр тухай хэлж байсан. Намайг харахад Батцэрэн Сүхтөмөрийг нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон өөр цохиогүй харин цохих гээд Сүхтөмөрийн араас нь явсан. Би Сүхтөмөр Батцэрэнг цохиж байгааг нь хараагүй Батцэрэн Сүхтөмөрийн араас дахиж цохих гээд дагаад явсан тэгсэн чинь Сүхтөмөр эргэж хараад түлхэх шиг болсон чинь л Батцэрэн арагшаагаа саваад унасан өөр зүйл болоогүй. Батцэрэн архи уучихаараа тавьтаргүй болдог хүн. Хүн өдөөд байдаг юм. Батцэрэнг ухаан алдаад унасан байхад нь би түүний хажуу талд зогсож байсан тэгсэн чинь Ганболд миний хамар луу гараараа цохьсон. Тэр намайг хүнтэй андуураад цохьсон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/,

Гэрч Б.Пүрэвжамбалын: ”... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Цогт-Овоо сумын Соёлын төвд бүжиг болсон бүжиг шөнө 00 цагийн үед тарсан. Бүжигнээс би ганцаараа гараад ирэхэд үүдний баруун талд Ганболд цусаа гоожуулсан яаж байнаа гэж хэлээд зогсож байхаар нь би түүн дээр хүрч очоод юу болсон одоо хэрэггүй гэж хэлээд түүнийг сугадаад гэрлүүгээ явсан тэгсэн ар талд хүн уначихлаа гэж хэн нэг нь хэлэхээр нь би эргээд харахад Батцэрэн газар унасан хажууд нь Сүхтөмөр өндийлгөөд зогсож байсан. Хажууд Огий гэдэг эмч залуу байсан тэр эмч дуудаарай гэж хэлж байсан удаагүй эмч ирээд Батцэрэнг үзээд эмнэлэг рүү аваад явсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,    

Хохирогч А.Ганболд, Ж.Батцэрэн нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд:

Хохирогч А.Ганболд: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой Цогт-Овоо сумын соёлын төвд тоглолт үзээд тарахад үүдэнд Батцэрэн бид хоёр юм яриад сууж байсан. Тэгсэн Соёлын төвөөс Сүхтөмөр гарч ирсэн чинь Батцэрэн Сүхтөмөрийг би чамайг нэг цохичих уу гэж хэлсэн. Тэгсэн Сүхтөмөр яахын бэ гэж хэлсэн тэгээд нөгөө хоёр учраа олоод зогсож байхад ар талд нэг машин ирж зогсоод машинаас нэг хүн бууж ирээд намайг унагаад миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн би арагшаагаа шатны хажуу талын довжоон дээр унасан. Тэгсэн нөгөө хүн миний дээрээс нэг дэвссэн би зүтгэж байгаад босож ирээд хамар амнаас цус тогтохгүй байхаар нь урагшаа явсан араас Пүрэвжамбал ирээд намайг сугадаад урагшаагаа цемэнтэн шалны зах руу алхсан араас Сүхтөмөр дагаад алхаж байгаа харагдсан би явъя гэж хэлээд явж байсан.  Тэгсэн чинь Батцэрэн Сүхтөмөрийн араас хөөе чи зогсож бай гэж хэлээд хашгираад гүйгээд ирж байгаа харагдсан, нэг харахад Сүхтөмөр эргээд тохойлдсон уу яасан Батцэрэн арагшаагаа саваад унаж байгаа харагдсан тухайн үед миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан болохоор доошоогоо тонгойсон байсан болохоор би тодорхой бүх болсон зүйлийг харж чадаагүй Батцэрэн арагшаагаа саваад унасан дараа нь цагдаа түргэн дуудаад эмнэлэг ирээд Батцэрэнг аваад явсан. ...Би Батцэрэнгийн мэдүүлгийг сонслоо. Батцэрэн Сүхтөмөрт хандаж би чамайг нэг цохичих уу гэж хэлээд байсан яг зууралдаж зодолдож ноцолдоогүй. Намайг тухайн үед хамарнаас гарсан цусаа тогтоох гээд сууж байхад нүдэнд Сүхтөмөрийн араас нь Батцэрэн ирээд гар нь Сүхтөмөрийн биед хүрэх шиг болсон гэхдээ цохиогүй тэгтэл Сүхтөмөр эргэж хараад Батцэрэнгийн цээж хавьд нь тохойлдох шиг болсон тэгсэн Батцэрэн арагшаагаа саваад унасан. Сүхтөмөр Батцэрэнгийн дух руу нь тохойлдоогүй цээж рүү нь тохойлдсон хэрэв Сүхтөмөр Батцэрэнгийн духанд тохойлдсон бол нүүр нь хавдах байсан байх. Угаасаа Батцэрэн Сүхтөмөрөөс өндөр болохоор Батцэрэнгийн нүүрэнд тохойлдох боломжгүй.

            Хохирогч Ж.Батцэрэн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой соёлын төвд болсон тоглолтыг би ганцаараа очиж үзсэн. Тэгээд үүдэнд гараад ирэхэд хоёр хүүхэд нэг нэгнийгээ авч явах гээд маргалдаад зогсож байсан гаднаас Сүхтөмөр Ганболд хоёр орж ирж таарсан Тэгсэн тэр хоёрын нэг нь Цогт-Овоогийнхон ингэж мууддаг юм байна гэж хэлээд орсон би Сүхтөмөрийг хэллээ гэж бодоод Сүхтөмөрт хандаад бид нарын ингэх та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь Сүхтөмөр би хэлсэн юм уу Ганболд хэлсэн ш дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед Ганболд дотогшоогоо орсон байсан Сүхтөмөр бид хоёр эв зүйгээ олоод араас нь орж очсон. Тоглолт дуусгаад гарсан. Гадаа гараад байж байхад араас Сүхтөмөр Ганболд хоёр гараад ирсэн. Тэгээд зарим зүйлээ санахгүй байна нэг мэдсэн чинь Сүхтөмөр шатнаас буугаад явахаар нь би араас нь буугаад очсон тэр эргэж хараад намайг тохойлдсон би арагшаагаа цемэнтэн шалан дээр унаад ухаан алдсан нэг мэдсэн эмнэлэгт хэвтэж байсан. ...Би Ганболдын мэдүүлгийг сонслоо. Би энэ талаар санахгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Одоо тухайн үед болсон зарим зүйлээ санахгүй байна. Хэрэг болохоос өмнө нь би Сүхтөмөрийн араас нь очиход Сүхтөмөр эргэж хараад намайг тохойлдсоныг санаж байна бусдыг нь сайн санахгүй байна, архи уучихсан байсан юм. Сүхтөмөр намайг дух руу тохойлдсон байх гэж бодож байна. Би Сүхтөмөрөөс өндөр. Сүхтөмөр миний цээжинд тохойлдсон байх боломжтой би архи уусан болохоор буруу бодсон байж магадгүй ямар ч байсан Сүхтөмөр намайг тохойлдсоноос болоод би арагшаагаа саваж унасан гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35-р хуудас/,

          Хохирогч Ж.Батцэрэн, гэрч Т.Отгонбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд:

         Хохирогч Ж.Батцэрэн: 2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 22-оос 00 цагийн хооронд би ганцаараа соёлын төвд болсон бүжиг үзсэн. Соёлын төвийн үүдэнд тоглолт дундаар гараад ирэхэд үүдэнд хоёр хүүхэд нэг нэгнийгээ авч явах гээд маргалдаад зогсож байсан тэгсэн Ганболд Сүхтөмөр хоёр соёлын төв рүү орж таарсан. Ганболд орохдоо Цогт-Овоогийнхон ингэж маргалддаг юм байна гэж хэлэх шиг болохоор нь би та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн тэгээд бид нар соёлын төв рүү орцгоосон. Бүжиг тараад соёлын төвөөс ганцаараа гараад ирэхэд хүмүүс байсан ямар ямар хүмүүс байсныг санахгүй байна, миний араас Сүхтөмөр гарч ирсэн дараа бид хоёр маргалдсан юу гэж маргалдсанаа мэдэхгүй байна, Сүхтөмөртэй маргалдаж байгаад Сүхтөмөрийг шатнаас буугаад явахаар нь би түүний араас нь хүрээд очиход тэр намайг эргэж хараад тохойлдсон би арагшаагаа саваж унаад юу болсныг мэдээгүй нэг мэдсэн би эмнэлэгт хэвтэж байсан. ...Би гэрч Т.Отгонбаатарын мэдүүлгийг сонслоо. Би Сүхтөмөрийг цохьсоноо санахгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор санахгүй байна. Сүхтөмөр намайг аль гараараа тохойлдсоныг санахгүй, мэдэхгүй байна. Тэр миний нүүр лүү л тохойлдох шиг болсон би түүнийг миний нүүр лүү тохойлдлоо гэж бодсон. Би өмнө өгсөн байцаалтаа санахгүй байна, би тархиндаа гэмтэл авснаас хойш их мартдаг болчихоод байгаа юм.

         Гэрч Т.Отгонбаатар: 2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед соёлын төвд болсон бүжиг тараад гарч ирэхэд гадаа шатны хойд талын хашлага дээр Ганболд суусан, өмнө талд нь хаалганы харалдаа Батцэрэн, Ганболдын зүүн өмнө талд нь Сүхтөмөр зогсож байсан тэгсэн гэнэт баруун талаас машины гэрэл тусаад машинаас танихгүй 2-оос 3 хүн гарч ирээд Ганболдыг нүүрэн хэсэгт нь цохьсон тэгсэн Сүхтөмөр Батцэрэн хоёр хоорондоо маргалдаж Батцэрэн Сүхтөмөрийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон тэгсэн Сүхтөмөр шатнаас буугаад явсан, араас нь Батцэрэн очсон Сүхтөмөр эргэж хараад түлхэх шиг болоход Батцэрэн арагшаагаа саваад унасан Батцэрэнг ухаангүй хэвтэж байхад Ганболд ирээд миний хамар луу цохьсон. Батцэрэнг ухаан орохгүй байхаар нь түргэн дуудаж эмнэлэгт хүргэсэн тийм л зүйл болсон. ...Үйл явдал болохоос өмнө Батцэрэн Сүхтөмөрийг би чамайг нэг цохичих уу гэж хэлж байсан тэгээд дараа нь Сүхтөмөрийг нэг цохьчихсон. Яг тэр үед гадаа бужигналдаж байсан юм. Батцэрэнг яах гэж Сүхтөмөрийн араас очсоныг мэдээгүй тэр түүний араас очоод ямар нэг үйлдэл хийгээгүй. Батцэрэн Сүхтөмөрийг нэг удаа гараараа нүүрэн хэсэгт цохьсон. Энэ үйл явдал соёлын төвийн үүдний баруун талд болсон. Сүхтөмөр Батцэрэнг аль гараараа түлхэх шиг болсныг мэдээгүй. Тэр Батцэрэнгийн цээжин хэсэг рүү нь түлхэх шиг болсон  гэсэн мэдүүлэг /хх-мйэ 36-р хуудас/,

         Шүүгдэгч Г.Сүхтөмөрийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”....2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 1 цагийн үед бүжиг тарж байхад Батцэрэн намайг дуудахаар нь очсон тэр намайг би чамайг нэг цохичих уу гэхээр нь би хэрэггүй биз дээ гэхэд Цогт-Овоогийнхон ингэж муудалцдаг гэж чи хэлдэг хэн юм бэ гэхээр нь би наад үгийг чинь би хэлээгүй Ганболд хэлсэн ш дээ гэхэд тэр би чамайг хэлсэн юм байх гэж бодсон гэж хэлсэн тэгээд эвлэрсэн. Тэгээд байж байтал Ганболд хажууд сууж байхад нэг залуу гүйж ирээд түүнийг хөшиглөөд унагаахаар нь би хөөе яаж байнаа гээд түүнийг дараад авахад Батцэрэн миний нүүр лүү өшиглөсөн би босоод шатаар буугаад зугатаасан тэгсэн араас Батцэрэн нааш ир чи гээд дуудаад байхаар нь хүрээд очиход тэр миний уруулан дундуур цохиод авсан сандрахдаа тохойгоороо тохойлдсон чинь Батцэрэн тас гээд арагшаагаа саваад унасан, би Батцэрэнгийн цээжээр нь тэвэрч суулгаад түргэн дуудаад эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч түүнийг үзээд дагз нь цөмөрсөн байна гэж хэлж байсан. Хэрэг явдал болох үед Батцэрэн, Ганболд, Пүрэвжамбал, Отгонбаатар бид нар байсан. Батцэрэн намайг яагаад цохьсоныг мэдэхгүй. Пүрэвжамбал, Ганболд, Батцэрэн бид нар нийлээд нэг шил архи уусан байсан. Би тохойлдоод эргэхэд ар талд тас гэсэн дуу гарсан тэгээд эргээд харахад Батцэрэн арагшаагаа савж унаад ухаан алдсан. Шал нь цементэн шал байсан. Би сандрахдаа тохойлдчихсон ер нь яасныг ч мэдээгүй тэгсэн чинь тэр тохойнд уначихсан. Би Батцэрэнгийн бүх эмчилгээний зардлыг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-65-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/, Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-25-р хуудас, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд: Ж.Батцэрэнгийн биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна. /хх-ийн 42-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Сүхтөмөрийн үйлдэлд бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болох субьектив талын шууд буюу шууд бус санаатай гэм буруугийн хэлбэр тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлвэл шүүгдэгчийн үйлдэлд хохирогчийн эрүүл мэндэд аюултай үйлдэл хийж байна гэдгээ ухамсарлаж, түүний эрүүл мэнд, бие махбодид хүнд гэмтэл учрах боломж, зайлшгүй байдал зэргийг урьдчилан харж, түүнийг шууд санаатай хүсэж үйлдсэн, эсхүл шууд бус санаатайгаар энэхүү үр дагаварт хүргэсэн зэрэг субьектив талын шинж тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгийн нотлох баримт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч, хохирогч нар өөрсдийн мэдүүлэгтээ тухайн нөхцөл дэх үйл явдал, үйл хөдөлгөөн, үйлдэлээ биетээр дүрслэн харуулсан байдал зэргээс дүгнэхэд шүүгдэгч Н.Сүхтөмөрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын шинж тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. Учир нь:

 Энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хүнд гэмтэл нь хайхрамжгүй үйлдлийн үр дагавар байдаг бөгөөд шүүх шүүгдэгч Г.Сүхтөмөрийг хайхрамжгүй хандаж хохирогчийн биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан, өөрөөр хэлвэл өөрийн үйлдлийн үр дүнд хохирогчийн биед гэмтэл учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч хүнд гэмтэл учирна гэж мэдэлгүйгээр хохирогчийн хууль бус үйлдлээс өөрийн биеийг хамгаалах зорилгоор өөрийн биеэр эргэх үйлдэл хийх явцдаа гарын тохойгоор хохирогчийн цээжин хэсэгт цохих үйлдэл хийсний улмаас хохирогч бөгсөөрөө суун тусаж, улмаар толгойн ар  хэсгээрээ газар цементэн шал хэсэг дээр савж унасан үйл явдал болсон болох нь:

 Шүүгдэгч Г.Сүхтөмөрийн: ...Тэр залууг би бариад байж байхад хохирогч Батцэрэн миний нүүрэн тус газар өшиглөхөөр нь би шат руу зугатаахад хохирогч Батцэрэн араас хүрч ирээд миний урууланд цохьсон. Тэгээд цохьчихоод дахиад цохих гэхээр нь би сандараад зүүн тохойгоороо хамгаалаад эргэхэд Батцэрэнгийн цээжин хэсэгт миний тохой онож, хохирогч Батцэрэн бөгсөөрөө газар унаад,  арагшаагаа савж унасан...гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Батцэрэнгийн:  ...Сүхтөмөрийн араас нь дагаж явахад Сүхтөмөр эргэж хараад намайг тохойлдсон. Тэгэхэд би суун тусаад, гэдэргээ савсан....гэсэн мэдүүлэг, хохирогч А.Ганболдын: ...Батцэрэн хөөш гээд Сүхтөмөрийн араас явж байсан ...нүдний үзүүрт Батцэрэн гэдрэгээ саваад унаад “Так” гэсэн дуу гарсан...гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ганболдын: ...Батцэрэн хүрээд ирсэн чинь Ганболдтой хамт байсан намхан залуу Батцэрэнгийн цээж рүү нь тохойгоороо түлхсэн чинь Батцэрэн арагшаагаа саваад пид гээд нээх эвгүй унасан ...гэсэн мэдүүлэг, гэрч Т.Отгонбаатарын... Батцэрэн шатан дээр зогсож байгаад Сүхтөмөрийг цохьсон. Сүхтөмөр шатнаас буугаад талбай дээр очиход Батцэрэн түүний өөдөөс дахиад цохих гээд агсраад байсан. Тэгсэн Сүхтөмөр Батцэрэнг түлхчих шиг болсон чинь Батцэрэн арагшаагаа тархиараа цементэн шалан дээр саваад унасан...гэсэн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Г.Сүхтөмөрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгчийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.      

Шүүгдэгч Г.Сүхтөмөрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9, 55.1.10 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн буюу гэмт хэргээ сайн дураар илчилсэн, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан даруйдаа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх  бөгөөд Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болж байна.

Түүнчлэн хохирогч Ж.Батцэрэнгийн архидан согтуурсны улмаас биеэ хянах чадваргүй болсон байдал, шүүгдэгч Г.Сүхтөмөрийн эсрэг гаргасан хохирогчийн хэд хэдэн удаагийн хууль бус үйлдэл нь энэхүү гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсныг онцгойлон анхаарч, Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Батцэрэнгийн биед хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр шинжээчийн: Ж.Батцэрэнгийн биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт...хамаарна гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эмчилгээний зардалд шүүгдэгч нийт 1.926.000 төгрөг төлсөн, хохирогч Ж.Батцэрэн шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Энэ хүний ялыг хөнгөлж өгнө үү” гэсэн мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч Г.Сүхтөмөрийг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирол төлбөр төлөгдсөн хэдий ч хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан байдлыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Г.Сүхтөмөрөөс нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч Г.Сүхтөмөрийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 17.3 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.   

          Иймд шүүгдэгч Г.Сүхтөмөрийн анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 ,284, 290 дүгээр зүйлийн  290.3  дахь хэсэг, мөн хуулийн 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Баяд овгийн Гэрэлтуяагийн Сүхтөмөрийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Баяд овгийн Гэрэлтуяагийн Сүхтөмөрийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхтөмөрт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхтөмөрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Г.Сүхтөмөр нь хохирогч Ж.Батцэрэнд төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Батцэрэнг цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхтөмөрт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Г.Сүхтөмөрийг 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
  8.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхтөмөрийн засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сүхтөмөрт урьд авсан бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Сүхтөмөрт авсан бусдын батлан даалтан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногт давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА

 ШҮҮГЧИД                                     З.ТӨМӨРХҮҮ

                                                     Г.МӨНХБАТ