Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 0372

 

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 13 өдөр           

 

         Дугаар 128/ШШ2019/0370

 

             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                               

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: НпгЗшшахтххп Ж.Г,

Хариуцагч: Нтгахуб Д.Т,

Прокурорын дүгнэлт: “...прокурорын дүгнэлтийн дагуу шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөвтгөж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын шийтгэлийн хуудсыг дахин бичиж, прокурорт хянуулах”

Шүүх хуралдаанд: НпгЗшшахтххпД.М*******, хариуцагч НтгахубД.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НпгЗшшахтххпЖ.Гээс шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “НпгЗшшахтххпЖ.Г би, Нийслэлийн Тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Н” ХХК-ийн шалгах механик Д.С Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр торгож, шийтгэл ногдуулсан 02******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хяналт шалгалт хийх явцад “Н" ХХК-ийн шалгах механик Д.Снь авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргаж Авто тээврийн тухай хуулийн 10.2.6 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах”, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага МNS 5012:2011 улсын стандартад заасан “...тээврийн хэрэгсэл, хэрэглээний болон техникийн стандартын шаардлагыг хангасан байдлыг шалгах, хангуулах, бүрэн бүтэн үйлчилгээнд гаргах үүргээ биелүүлээгүй”, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн болох нь холбогдох баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл хяналтын улсын байцаагч Д.Т нь шийтгэл оногдуулахдаа шалгах механик Д.С нь “Н” ХХК-д шалгах механик ажил эрхэлдэг, хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн, тээвэрлэгч “Н” ХХК-нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулахаар заасан байтал хуульд зааснаас доогуур буюу хуулийн этгээдийг хүнийг торгох хэмжээгээр торгож шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, байна.

Иймд Монгол Улсын Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн З дахь заалтыг удирдлага болгон улсын байцаагч Д.Тийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1дэх хэсэгт заасны дагуу 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг баримтлан улсын байцаагч прокурорын дүгнэлтийн дагуу шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөвтгөж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын шийтгэлийн хуудсыг дахин бичиж, прокурорт хянуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

НпгЗшшахтххп Г.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Т нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хяналт шалгалт хийх явцдаа “Н” ХХК-ийн шалгах механик Д.Снь авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргаж авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн үйлчилгээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2011 улсын стандартад заасан тээврийн хэрэгсэл, хэрэглээний болон техникийн стандартын шаардлагыг хангасан байдлыг шалгах, хангуулах, бүрэн бүтэн үйлчилгээнд гаргах үүргээ биелүүлээгүй. Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн болох нь холбогдох баримтуудаар тогтоогджээ. Гэтэл Хяналтын улсын байцаагч Д.Т нь шийтгэл оногдуулахдаа шалгах механик Д.Снь “Н” ХХК-д шалгах механик ажил эрхэлдэг хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн, тээвэрлэгч “Н” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150 000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулахаар заасан байтал хуульд зааснаас доогуур буюу хуулийн этгээдийг хүнийг торгох хэмжээгээр торгож шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэлийн хуудсыг дахин бичиж прокурорт хянуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Т шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “НтгахубД.Т миний бие 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Н” ХХК-ийн шалгах механик Д.С “Зөрчлийн тухай” хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 15,000 төгрөгөөр торгож, шийтгэл ногдуулсан 02******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан материалыг НпгЗшшахтххпЖ.Г хянаж дараах нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэнд дор дурдагдах хариу тайлбарыг гаргаж байна.

1. “Автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Т нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хяналт шалгалт хийх явцад “Н” ХХК-ийн шалгах механик Д.Снь тус компанийн Ч:41, Ч:16 чиглэлүүдийн үйлчилгээнд автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллуулж “Автотээврийн тухай” хуулийн 10.2.6 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах”, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих шаардлага МNS 5012:2011 улсын стандартад заасан “тээврийн хэрэгсэл, хэрэглээний болон техникийн стандартын шаардлагыг хангасан байдлыг шалгах, хангуулах, бүрэн бүтэн үйлчилгээнд гаргах үүргээ биелүүлээгүй”, “Зөрчлийн тухай” хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн болох нь холбогдох баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл хяналтын улсын байцаагч Д.Т нь шийтгэл оногдуулахдаа шалгах механик Д.Снь “Н” ХХК-д шалгах механик ажил эрхэлдэг, хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн, тээвэрлэгч “Н” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчилд “Зөрчлийн тухай” хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150,000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулахаар заасан байтал хуульд зааснаас доогуур буюу хуулийн этгээдийг хүнийг торгох хэмжээгээр торгож шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна” гэжээ.

“Н” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолтод “Шалгах механик” нь “Мөн тээврийн хэрэгслийн угаалга цэвэрлэгээг шалган...” чиг үүрэгтэйгээр ажиллана гэж заасан байна ... угаалга цэвэрлэгээ бүрэн хийгдсэн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гаргах нь “Н” ХХК-ийн ашиг сонирхол юм. Энэ ашиг сонирхлоо хангуулах зорилгоор дээрх албан тушаалтнуудыг /инженер, шалгах механик/ цалинжуулан ажиллуулдаг. Шалгах механик Д.Снь 2018 оны цагаан сарын баяр ёслол болж буйтай холбоотойгоор үүрэг хүлээн ажиллах үедээ            угаалга цэвэрлэгээ хийгдээгүй тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргасан нь “Н” ХХК-ийн ашиг сонирхлын эсрэг үйлдэгдсэн зөрчил юм. Иймд шалгах механик Д.Схүлээлгэсэн хариуцлага нь “Зөрчлийн тухай” хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан хэсэгт хамаарахгүй юм.

2 “Зөрчлийн тухай” хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан байна. Шалгах механик Д.Снь тус компанийн Ч:41, Ч:16 чиглэлүүдийн үйлчилгээнд авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлага хангаагүй тээврийн хэрэгслийг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллуулж “Автотээврийн тухай” хуулийн 10.2.6 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах”, “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих шаардлага МNS 5012:2011 улсын стандартад заасан “тээврийн хэрэгсэл, хэрэглээний болон техникийн стандартын шаардлагыг хангасан байдлыг шалгах, хангуулах, бүрэн бүтэн үйлчилгээнд гаргах үүргээ биелүүлээгүй”, “Зөрчлийн тухай” хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн болох нь холбогдох баримтуудаар тогтоогдсон байгаа нь зөрчилд тооцогдох юм.

3. “Зөрчлийн тухай” хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд нь хууль захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасан байна. Шалгах механик Д.Снь хуулийн этгээдийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэн угаагч нараар тээврийн хэрэгслийг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж хийлгэх боломжоор бүрэн хангагдсан байсан боловч энэ ажлыг гүйцэтгээгүй нь зөрчил үйлдсэнд тооцох үндэслэл болсон юм. Иймд улсын байцаагч миний “Н” ХХК-ийн шалгах механик Д.С “Зөрчлийн тухай” хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 15,000 төгрөгөөр торгож, шийтгэл ногдуулсан 02******* дугаартай шийтгэлийн хуудас бүхий хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан материалыг хянаж хуулийн дагуу шийдвэр гаргаж өгнө үү.

... “Н” ХХК нь нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг компани. Манай байгууллагын удирдлагын шуурхай зөвлөгөөнөөс өсөн шийдвэрийн дагуу сар шинийн баяр болохоос өмнө бүх компанийн бүх тээврийн хэрэгслийг угааж цэвэрлэж ажилд гаргах үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврыг шалгаж очиход тухай Н ХХК-ийн шалгах механик Д.Снь угаалга цэвэрлэгээ дутуу хийгдсэн 2 тээврийн хэрэгслийг ажилд гаргасан байсан тул Д.Сгэх хүнд 02******* дугаар шийтгэлийн хуудсаар торгуулийн арга хэмжээ тооцсон. Прокурорын дүгнэлтэд байгууллагыг торгосон гэсэн байна. Би байгууллагыг торгоогүй. Албан тушаалтан Д.С гэх хувь хүнийг Зөрчлийн тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан хариуцлага тооцсон. “Н” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолтод шалгах механик тухайн тээврийн хэрэгслийн техникийн байдал, угаалга цэвэрлэгээг, тээврийн хэрэгслийн жолоочийн бичиг баримт, согтуурсан мансуурсан эсэхийг шалгаж ажилд гаргана гэж заасан байна. Тэгэхээр энэ хүн хариуцлага алдсан тул хувь хүнээр нь хариуцлага тооцсон. Прокурорын зүгээс Зөрчлийн 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар хариуцлага тооцсоныг буруутгахгүй байгаа. Зөвхөн компанид хариуцлага тооцоогүй албан тушаалтныг торгосон гэж буруутгаж байна.  Албан тушаалтан хариуцлага алдсан тул би албан тушаалтанд хариуцлага тооцсон. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж заасан. Д.Снь хуулийн этгээдийн ашиг сонирхлыг төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө биш эсрэг зөрчил гаргасан тул энэ заалтад хамаарахгүй гэж үзэж байна. “Н” ХХК нь Д.Сажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг гүйцэтгүүлэхээр ажиллуулсан. Гэтэл ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэлгүй угаалга цэвэрлэгээ хийгээгүй тээврийн хэрэгсэл ажилд гаргасан байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд хамаарахгүй гэж үзэж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            НтгахубД.Т нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02******* тоот шийтгэлийн хуудсаар “Н” ХХК-д шалгах механик ажилтай Д.С Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасан үүргээ биелүүлээгүй Зөрчлийн тухай хуулийн тухай хуулийн 14.6 зүйлийн 10.1-д заасан зөрчил үйлдсэн гэж үзэж 15,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ[1].

Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророос “... прокурорын дүгнэлтийн дагуу шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөвтгөж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын шийтгэлийн хуудсыг дахин бичиж, прокурорт хянуулахыг даалгах” дүгнэлт гаргаж үндэслэлээ “зөрчлийг хуулийн этгээд үйлдсэн гэж үзэхээр байхад хуулийн этгээдэд бус хүнд ногдуулсан нь хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул зөвтгөж өөрчлөх шаардлагатай” гэж тайлбарлажээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1-т “Хуульд заасан үүргээ тээвэрлэгч биелүүлээгүй бол хүнийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна.

Эрх бүхий албан тушаалтнаас хэрэгжүүлсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тээврийн хэрэгслийн стандартын шаардлага хангаагүй буюу угаалга цэвэрлэгээ хийгдээгүй тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллуулсан зөрчил үйлдэгдсэн болох нь тогтоогджээ.

Мөн хариуцагч Нийтийн тээврийн газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Д.Т нь цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компани болох “Н” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих явцдаа дээрх зөрчлийг илрүүлсэн хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан.

Дээрхээс үзвэл, “шийтгэл оногдуулахдаа шалгах механик Д.Снь “Н” ХХК-д шалгах механик ажил эрхэлдэг, хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн, тээвэрлэгч “Н” ХХК-нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.6 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулахаар заасан байтал хуульд зааснаас доогуур буюу хуулийн этгээдийг хүнийг торгох хэмжээгээр торгож шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй” гэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг тээвэрлэгч гэж ойлгохоор, 10 дугаар зүйлийн 10.2.6-д зааснаар автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах үүргийг тээвэрлэгч хүлээхээр заасан байх тул энэ тохиолдолд тээврийн хэрэгслийн хэрэглээний стандарт хангуулах үүрэг нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж буй “Н” ХХК-д ногдоно.

Харин тухайн хуулийн этгээдэд үйлчилгээнд явдаг тээврийн хэрэгслийн угаалга, цэвэрлэгээг хариуцан ажиллаж буй шалгах механик Д.Снь угаалга цэвэрлэгээ хийсэн, хэрэглээний стандарт хангасан тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргах үүргийг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын дагуу хуулийн этгээдийн өмнө хариуцаж байх тул хариуцагчийн “нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Н” ХХК-ийн шалгах механик Д.Снь  хуулийн этгээдийн ашиг сонирхлын эсрэг зөрчил үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасанд хамаарахгүй” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Гэвч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 зүйлийн 1 дэх хэсгийг 1.10-т зааснаар зөрчилд шийтгэл ногдуулах эрх хэмжээ нь зөвхөн эрх бүхий албан тушаалтанд хадгалагдаж байх тул прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл болон гомдлын шаардлага, түүнчлэн прокурорын дүгнэлтийн хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах эрх зүйн зохицуулалттай бөгөөд прокуророос гаргасан “...прокурорын дүгнэлтийн дагуу шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөвтгөж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын шийтгэлийн хуудсыг дахин бичиж, прокурорт хянуулах” тухай дүгнэлтийг хангах нь шүүхээс эрх бүхий албан тушаалтанд хуулиар олгогдсон “зөрчилд шийтгэл ногдуулах” эрх хэмжээнд халдахаар байх тул  “...шийтгэлийн хуудсыг дахин бичихийг даалгах” боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, прокурор дүгнэлт болон хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд 2018 оны 02 дугаар сарын 14-ий өдөр тээврийн хэрэгслийн хэрэглээний стандарт хангаагүй тээврийн хэрэгслийг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулсан зөрчлийн субьект нь хуулийн этгээд болох нь тогтоогдож байх боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Н” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан оролцоогүйн дээр эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсны үндсэн дээр  хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж заасны дагуу НтгахубД.Тийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02******* тоот шийтгэлийн хуудсыг 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6, Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 10.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасныг тус тус баримтлан НтгахубД.Тийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02******* тоот шийтгэлийн хуудсыг 1/нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч НтгахубД.Т нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол НтгахубД.Тийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүйг дурьдсугай.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.МӨНХЗУЛ

 

 


[1] Хавтаст хэргийн 8 дахь талд