Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/217

 

 

 

 

 

 

     

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг /тээврийн прокурор/

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б холбогдох эрүүгийн 0000 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б нь “...Баянгол дүүргийн 0 хороо, А-ийнөргөн чөлөө “Г” мебелийн баруун замд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 03 минутын орчимд Toyota Agua маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т ...жолооч ганцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Н.П-г мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч О.Б нь “Баянгол дүүргийн 0 хороо, А-ийнөргөн чөлөө “Г” мебелийн баруун замд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 03 минутын орчимд Toyota Agua маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т ...жолооч ганцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Н.П-гмөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн  0000 дугаартай хэргээс:

2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3 тал/,

2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13 тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.П-ийн хохирогчоос өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр банкнаас тэтгэврээ авах гээд 25 дугаар эмийн сангаар өгсөж явсаар байгаад Өргөө кино театрын уулзвар дээр ирээд ертөнцийн зүгээр баруун гар тийш эргээд явсан. Тэгээд Баянгол дэлгүүрийн хажуу талын уулзвараар гарч байтал төв замаар явж байсан машин гэнэт эргэж орж ирсэн. Би тухайн үедээ урагшаа алхаж таараад миний зүүн хөлийг мөргөөд би газар унасан. Би газар хэвтэж байхад жолооч бууж ирээд миний биеийн байдлыг асуугаад Гэмтлийн эмнэлэг рүү шууд аваад явсан. Тэндээ үзүүлээд байж байтал цагдаа нар ирээд ослын газар руу авч яваад үзлэг хийсэн. Тэгээд би тэндээс шууд гэртээ харьсан. Ослын улмаас миний зүүн хөл гэмтсэн. Мөн нуруу гэмтэлтэй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Эрдэнэцацралын иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Энэ машин миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Одоогоор банк бус санхүүгийн байгууллагад зээлээр тавьчихсан байгаа. Ямар нэгэн эвдрэл үүсэн зүйл байхгүй. Би үнэлгээ хийлгэхгүй, хийлгэх шаардлага байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Э иргэний хариуцагчаар өгсөн “...Миний машинд ямар нэгэн хяналтын камер байхгүй. Бүх хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 000 дугаартай “...Н.П-ийн биед сээрний 12 дугаар нугалмын урд гадаргуугийн шахагдсан хугарал, зүүн тахилзуур ясны хоёрлосон, шагайн хашлага яс, тавхайн 3,4,5 дугаар шивнүүр ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 43-44 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-58 тал/,

2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 000дугаартай “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас” /хх-ийн 58 тал/,

 

2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 141 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 61 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Б гэрчээр өгсөн “...Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө дүүгийнхээ гэрээс өглөө 9 цаг өнгөрч байхад гарсан. Дэнжийн мянга зах орсон. Захаас махны ханш асуугаад буцаад харих гээд цагаан байрны буудал орох гээд явж байтал замд нэг залуу гараа өргөсөн. Тэгээд би зогсоод тэр залууг авсан. Тэр залуу 1 дүгээр хороолол орно гэж хэлсэн. Хорооллоор явж байгаад Өргөө кино театрын урдуур буцаж эргээд дэлгүүр орно гэж хэлсэн. Эргэж яваад дахин урагшаа эргэсэн. Яг тэр уулзвараар эргэтэл жолоочийн талын толинд нэг юм шүргүүлээд толь хаагдсан. Тэгээд би зогсоод буугаад очтол настай эрэгтэй хүн байсан. Тэр хүн газар ёолоод хөлөө бариад сууж байсан. Тухайн үед 11 цаг болж байсан санагдаж байна. Машинд сууж байсан залуу бууж ирээд бид хоёр хамтдаа машинд өргөж арын суудалд суулгасан. Тэгээд шууд Гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэгт очоод хүлээн авахын эмчид үзүүлсэн. Н.П-ггуай өөрийнхөө утсаар хүүхдүүдтэйгээ ярьсан. Хүүхдийг нь ирж байх хооронд хөлийнх нь зургийг авхуулсан. Зургаа авхуулаад буцаад эмч дээрээ очиж үзүүлсэн. Зургийг үзээд эмч хөлийг нь шохойдуул, хугарсан байна гэж хэлсэн. Шохойдуулахаас өмнө хүү нь ирсэн. Би Гэмтлийн эмнэлэг дахь цагдаагийн хэсэгт бүртгүүлчхээд гарч ирээд шохойн өрөөнд орж эмчтэй уулзсан. Зургийг нь авхуулчхаад 2 давхарт гараад эмчтэй уулзах гээд байж байхад Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ирсэн. Ослын газарт очоод хэмжилт хийсэн. Хэмжилт хийсний дараа тээврийн хэрэгслээ журмын хашаанд хий гэсэн. Би машинаа өөрөө унаад Тээврийн Цагдаагийн албаны журмын хашаанд хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Б яллагдагчаар өгсөн “...Осол болох үед би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ер нь хэрэглэдэггүй. Осол болох үед би хааз гишгээгүй, хурд аваагүй. Машин өөрийнхөө инерцээр явж байсан. Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн торомз, араа болон бусад эд анги ямар нэгэн эвдрэл, гэмтэлтэй байгаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хайхрамжгүй байдлаас болж осол гаргасандаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 тал/, Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 80 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 83 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 85 тал/, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 72 тал/, торгуулийн мэдээлэл /хх-ийн 73-75/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 76 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Б холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч О.Б нь “Баянгол дүүргийн 0 хороо, А-ийн өргөн чөлөө “Г” мебелийн баруун замд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 03 минутын орчимд Toyota Agua маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т ...жолооч ганцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Н.П-г мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч О.Б мэдүүлгүүд, хохирогч Н.П-ийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-13 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 000 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 тал/, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 52-53 тал/, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 000дугаартай “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас” /хх-ийн 58 тал/, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 141 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 61 тал/, иргэний хариуцагч Э.Эрдэнэцацралын мэдүүлэг /хх-ийн 25 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч О.Б гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч О.Б нь  “Баянгол дүүргийн 0 хороо, А-ийн өргөн чөлөө “Г” мебелийн баруун замд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 03 минутын орчимд Toyota Agua маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т ...жолооч ганцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Н.П-г мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч О.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч П нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор “...Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр банкнаас тэтгэврээ авах гээд 25 дугаар эмийн сангаар өгсөж явсаар байгаад Өргөө кино театрын уулзвар дээр ирээд ертөнцийн зүгээр баруун гар тийш эргээд явсан. Тэгээд Баянгол дэлгүүрийн хажуу талын уулзвараар гарч байтал төв замаар явж байсан машин гэнэт эргэж орж ирсэн. Би тухайн үедээ урагшаа алхаж таараад миний зүүн хөлийг мөргөөд би газар унасан. Би газар хэвтэж байхад жолооч бууж ирээд миний биеийн байдлыг асуугаад Гэмтлийн эмнэлэг рүү шууд аваад явсан. Тэндээ үзүүлээд байж байтал цагдаа нар ирээд ослын газар руу авч яваад үзлэг хийсэн. Тэгээд би тэндээс шууд гэртээ харьсан. Ослын улмаас биед учирсан гэмтэлд зарцуулсан эмчилгээний төлбөрийг жолооч О.Б нь бүрэн төлж барагдуулсан болно. Иймд миний бие жолоочид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан ба хавтаст хэргийн 87-80 талд эмчилгээний зардалд төлсөн гэх нийт 3.000.000 төгрөгийн баримтыг хавсаргасан байх тул шүүгдэгч О.Б хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Б нь “Баянгол дүүргийн 0 хороо, А-ийн өргөн чөлөө “Г” мебелийн баруун замд 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цаг 03 минутын орчимд Toyota Agua маркийн 00-00улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т ...жолооч ганцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө... гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Н.П-г мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч О.Б ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 94 тал/

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч О.Б танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд О.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч О.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В, C ангиллын 0000дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Б буцаан олгож, шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчихгэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.00 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар нэг ширхэг жолоочийн үнэмлэх хураагдсан, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В, C ангиллын 0000дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Б буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ