Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/65

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул

Улсын яллагч Э.Ууганзаяа,

Шүүгдэгч С.*******, М.******* тэдний өмгөөлөгч Н.Очирбат, Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 2236000000045 дугаартай, 178/2022/0062/Э/ индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1.Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй,******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

2.Монгол улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, П регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  С.*******  нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн Долоогийн газарт байсан хохирогч С.гийн 1 тооны ямааг нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 160000 төгрөгний хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт,

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн Долоогийн газраас С.******* хохирогч С.гийн малаас 1 тооны ямаа хулгайлсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор бусдад 150000 төгрөгөөр зарж борлуулан мөнгө угаах  гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэмт хэрэг үйлдсэн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 12-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн... хар халзан зүсмийн нэг ширхэг ямааны толгой байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 14-16-р хуудас/

Ямааны толгойг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 17-18-р хуудас/

Хохирогч овогт Самарханы гийн / 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө хашаанаас малаа гаргахдаа тоолж үзэхэд 1 тооны ямаа дутсан. Хар халзан зүсмийн бүдүүн сэрх байхгүй байсан.Тэр өдөр хөрш айлуудынхаа малыг шүүж үзээд олдохгүй болохоор цагдаад хандсан. Би өдөр бүр малаа тоолж гаргадаг. Урд өдөр нь тоолоход манай мал бүрэн байсан.2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би малаа өөрөө хариулж байгаад гэрийнхээ урд талд байх бургасанд орхиод үхрээ услах гээд Буянтын наана байх худаг руу явсан. Энэ хугацаанд манай ямаа алга болсон байх. Манай ямаа зөв талын чихэндээ гол цуулбар имтэй, буруу талын чихэндээ урдаасаа хэрчим имтэй, зөв талын эвэрт нь цайвар ногоон будагтай,буруу чихэндээ хуучин цэнхэр будагны үлдэгдэлтэй,хар халзан зүсмийн том сэрх байсан... гэх мэдүүлэг / хэргийн 24-р хуудас/

Гэрчээр  М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн...манай хөрш айлын ах С.*******ад би хэд хоногийн өмнө “ надад нэг сэрх хэрэгтэй байна” гэж захиж байсан.2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 16 цаг өнгөрч байхад ******* сумын багийн Долоогийн газар 7128ХОҮ Аксент маркийн машинаар очоод С.*******ын хашаанд байсан малаас нэг хар халзан том сэрх барьж аваад өөрийнхөө машинтай явах гэсэн боловч би жолооны үэнмлэхгүй тул Х. гэдэг залууг гуйгаад машинаар нь сэрхээ ачиж аймгийн төвд ороод К.Жанарбект 150000 төгрөгөөр зарсан.С.*******  тухайн сэрхийг хажуугийн айл  С.гийн малнаас барьж авсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 31-р хуудас/

Гэрч К.Жанарбекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр би аймгийн төвд Хишиг ресторанд айлын цайллаганд сууж байтал манай хадам ахын хүүхэд болох М.******* миний утас руу залгаад “ мөнгө хэрэгтэй байна, ганц гайгүй том сэрх байна, аваач” гэсэн.Тэгэхээр нь би данс руу нь 150000 төгрөг шилжүүлээд хашаанд оруулаад үлдээчих гэж хэлсэн.Би тэр сэрхийг өөрөө гаргаж арьсыг нь зах дээр 47000 төгрөгөөр өгсөн. Одоо надад толгой нь байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 34-р хуудас/

 

Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр гэртээ байж байтал М.******* ирээд “ манай ахын мал малладаг Жанарбек гэдэг хүн рүү нэг тооны сэрх хүргүүлмээр байна, миний машин эвдрээд явахгүй байна” гэсэн. М.******* өөрийнхөө машины багажнаас хар халзан сэрх аваад миний машины багажинд хийгээд аймаг руу явж Жанарбек ахын хашаанд буулгаж 150000 төгрөгөөр өгсөн.Төр мөнгийг М.******* надад данс алга гээд миний данс руу шилжүүлж аваад надад 20000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 36-37-р хуудас/

Мал үнэлсэн тухай...5-6 насны сэрх-160000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 51-р хуудас/

 

Шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...олон жил айл хөрш явсан М.******* гэдэг залуу надаас “ нэг сэрх өгөөч” гээд гуйгаад байсан. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед  ******* сумын багийн Долоогийн газар малаа хариулж явтал манай хажуу айлын С.гийн мал эзэнгүй байхаар нь очоод нэг сэрхийг нь таслаад өөрийнхөө малд нийлүүлсэн.Тэгээд М.******* дээр очоод “ чиний гуйгаад байсан сэрхийг би С.гийн малнаас хулгайлчихлаа, чи хурдан очоод авчих” гэсэн.Би түрүүлж очоод малаа хашаанд хийгээд байж байтал М.******* машинтай ирээд нөгөө сэрхийг аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 63-64-р хуудас/

Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манай хөрш С.******* ахаас би “ нэг сэрх өгөөч” гэж хэлж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн орчим С.******* ах ирээд “ чиний нөгөө захиад байсан сэрхийг би С.гийн малнаас хулгайлчихлаа, арыг нь даая гэвэл аваад яв, баригдах юм бол өөрөө төлөөрэй” гэж хэлсэн.Би тухайн сэрхийг ын машинд ачаад аймгийн төв оруулж К.Жанарбек ахад 150000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг / хэргийн 69-70-р хуудас/  зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч С.******* нь  2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг Долоогийн газарт С.гийн эзэнгүй байсан малнаас 1 тооны сэрх ямааг хулгайлж авсан, шүүгдэгч М.******* нь С.*******ад нэг сэрх өгөөч гэж захиж байсан учраас С.******* “ С.гийн малнаас хулгайлж авсан”  гэдгийг мэдсээр байж уг сэрхийг авч ******* аймгийн төвд ачиж ирээд К.Жанарбект 150000 төгрөгөөр зарсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч С.*******ад түүний хөрш М.******* “ нэг сэрх өгөөч “ гэж гуйж байсны хариуд өөрийнхөө малаас биш хажуу айлын эзэнгүй байсан малаас нэг тооны сэрхийг нууцаар хууль бусаар авч хулгайлж байгаа үйлдэл нь шууд санаатай шунахайн сэдэлттэй байна. Мөн шүүгдэгч М.******* С.*******ыг өөр хүний малнаас хулгайлж авсан гэдгийг мэдсээр байж тухайн сэрхийг авч хүнд зарж борлуулан мөнгийг өөртөө хэрэглэж байгаа үйлдэл нь мөн л шунахайн сэдэлтэй шууд санаатай гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч С.******* бусдын малыг хулгайлах, шүүгдэгч М.******* хулгайлж авсан малыг мэдсээр байж таслан зогсоохгүйгээр түүнийг бусдад зарж мөнгийг нь авч мөнгө угаах  гэмт хэргийг тус тус  үйлдсэн нь амар хялбар аргаар амьдрах, мөнгө олох зорилго, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэлгүй байдал зэргээс гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон. 

 

Шүүгдэгч С.******* хохирогч С.гийн нэг тооны /сэрх/ ямааг нууцаар, хууль бусаар авч мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч С.гийн мэдүүлэг, мал үнэлсэн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,ямааны толгойг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, М.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч М.******* С.*******ын хулгайлсан нэг тооны сэрхийг хулгайлсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн нь гэрч К.Жанарбек, Х. нарын мэдүүлэг, эд зүйл үнэлсэн үнэлгээний тайлан, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,ямааны толгойг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,хохирогч С.гийн мэдүүлэг, шүүгдэгч М.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч М.*******ийн С.*******ын хулгайлсан нэг тооны сэрхийг хулгайнх гэдгийг мэдсээр байж аваад, бусдад зарж борлуулсан үйлдлийг хууль бус орлогыг нуун далдлах зорилго агуулсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч С.*******ын  хохирогч С.гийн нэг тооны сэрхийг нууцаар хууль бусаар авсныг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч М.*******ийн С.*******ын хулгайлж авсан нэг тооны сэрхийг хулгайнх гэдгийг мэдсээр байж өөртөө авч хууль бус орлогыг нуун далдлах зорилго агуулан бусдад зарж борлуулсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч С.*******ыг мал хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч М.*******ийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж өөртөө авч, хууль бус  эх үүсвэрийг нь нуун далдалсан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.*******ын үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч С.д 1600000 төгрөгний хохирол учирсан нь мал үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр,  мөн шүүгдэгч М.*******ийн үйлдсэн  мөнгө угаах гэмт хэргийн улмаас 150000 төгрөгний хор уршиг гарсан болох нь гэрч К.Жанарбекийн мэдүүлгээр тус тус  тогтоогдож байна.

Хохирогч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...С.*******, М.******* нар миний хохирол болох 160000 төгрөгийг надад бэлнээр өгч хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйлгүй... /хх-26/ гэх мэдүүлгээс шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч М.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150000 төгрөгийг түүнээс гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар улсын төсөвт оруулах нь зүйтэй.

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.*******ын үйлдсэн мал хулгайлах, М.*******ийн үйлдсэн мөнгө угаах гэмт хэрэгт тус тус гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч С.*******, М.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”/55,57-р хуудас/ -аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.*******ын хувийн байдлын талаар С.Аягүлийн гэрчээр өгсөн...С.******* нь эцэг эхээс наймуулаа, айлын 3 дахь хүүхэд, урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй,багаасаа мал маллаж ирсэн. 2021 онд 200 бог мал тоолуулсан... гэх мэдүүлэг / хэргийн 39-р хуудас/

Шүүгдэгч М.*******ийн талаар гэрч М.Сатболдын өгсөн ... М.******* нь эцэг эхээс есүүлээ, айлын 3 дахь хүүхэд, даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, гэр бүлийнхэн болон ах дүү нарынхаа үгэнд сайн ордог зөрөөд байдаггүй,сургуульд сураагүй, багаасаа мал малласан... гэх мэдүүлэг / хэргийн 43-р хуудас/, шүүгдэгч С.*******, М.******* нарын иргэний үнэмлэхний лавлагаа,оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт, ******* аймгийн ******* сумын Баянхошуу багийн Засаг даргын тодорхойлолт, С.*******ын 2021 онд мал тоолуулсан жагсаалт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: шүүгдэгч С.*******ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд, шүүгдэгч М.*******ийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэх, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “ оршин суух газар , ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт тайлбарлах, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх  гэх санал,дүгнэлт,

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******ийн өмгөөлөгч Д.Нямдоржийн: шүүгдэгч М.******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, улсын яллагчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150000 төгрөгийг гаргаж улсын орлого болгоход татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар,

Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч Н.Очирбатын: шүүгдэгч С.******* гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Улсын яллагчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар тус тус гаргав.

Шүүгдэгч С.*******, М.******* нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1,2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцлийг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс: Шүүгдэгч С.*******ыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 -д зааснаар гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч М.*******ийг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  тус тус гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн санал, гэмт хэргийн нийгмийн аюул, хор хохирол, бусдад учруулсан хохирлын байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэх, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “ оршин суух газар , ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлого болгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000000045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх  нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.4,36.6-36.8, 36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар, шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3.Шүүгдэгч С.*******, М.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “ оршин суух газар , ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар шүүгдэгч М.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150000 / нэг зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.*******, М.******* нарт тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 2236000000045 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.*******,М.******* нарын тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС